Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2022/0046/З |
Дугаар | 109/ШШ2022/0045 |
Огноо | 2022-07-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 109/ШШ2022/0045
| 109/ШШ2022/0045 |
|
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын дүгнэлттэй, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай тайлбарыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №48 дугаартай дүгнэлтэд 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0134717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг Холбогдогч Б.Аийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 /хорин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлөлт оруулахаар заасан прокурорын дүгнэлтийг ирүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Маас Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдуулан гаргасан Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан У.Бгийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0134717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг Холбогдогч Б.Аийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 /хорин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай. гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актад өөрчлөлт оруулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Маргаан бүхий актын тухайд, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0134717 дугаартай шийтгэлийн хуудсаар Архангай аймгийн Ихтамир сумын 4 дүгээр багт оршин суух Б овогтой А-ийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн 25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна гэсэн журмыг зөрчсөн, тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай гэж тэмдэглэжээ.
4. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М шүүхэд гаргасан дүгнэлтдээ ...зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай /маягт-2/ шийтгэлийн хуудасны 1 дүгээр заалтад зөрчлийн холбогдогчид оногдуулсан шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхой бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолд заасан журмыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ... гэж дурдаад, шийтгэлийн хуудсанд зохих өөрчлөлт оруулахаар тус шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байна.
5. Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бгаас Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр гаргажээ.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ..., 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасан.
7. Иймд хариуцагч Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б нь Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №48 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтланАрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Б нь Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №48 дугаартай Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бгийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 0134717 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг Холбогдогч Б.Аийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 /хорин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай. гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Мын дүгнэлттэй, Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч У.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА