| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/01626/И |
| Дугаар | 101/ШШ2022/01544 |
| Огноо | 2022-04-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/01544
| 2022 04 06 | 101/ШШ2022/01544 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-т холбогдох,
2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ3205105243 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,723.787.71 төгрөг, хүү 2,272,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,637.15 төгрөг, нийт 10,047,247.56 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн ЗГ3205108013 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,086,305.03 төгрөг, хүү 895,258.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,351.78 төгрөг, нийт 3,011,915.49 төгрөг, бүгд 13,059,163.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунболд, хариуцагч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч А.Оюунболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Баянмөнхийн Мөнхбаатар /РД:ОК97112713/ 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г банк тай ЗГ/3205105243 дугаарт зээлийн гэрээ байгуулан 12,400,000.00 /Арван хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 48 /Дөчин найман/ сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан. Зээлдэгч Б.Мөнхбатаар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
3173205105243 ДУГААРТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГТ ТӨГРӨГӨӨР:
| Үндсэн өр | 7.723.787.71 төгрөг |
| Үндсэн хүү | 2,272 822 70 төгпөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 50,637.15 төгрөг |
| Нийт дүн: | 10,047,247.56 төгрөг |
Мөн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Г банк тай ЗГ/3205108013 дугаарт зээлийн гэрээ байгуулан 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 30 /Гучин/ сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээлүүдийг тус тус авсан болно.
ЗГ/3205108013 ДУГААРТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГТ ТӨГРӨГӨӨР:
| Үндсэн өр | 2,086,305.06 төгрөг |
| Үндсэн хүү | 895,258.65 төгрөг |
| Нэмэгдүүлсэн хүү | 30.351.78 төгрөг |
| Нийт дүн: | 3,011,915.49 төгрөг |
Бүгд 13,059,163.05 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 223,245.82 төгрөг төлсөн төлбөрийн хамт Баянмөнх овогтой Мөнхбаатараас гаргуулж өгнө үү.
Хариуцагчтай 2018.5.17-нд зээлийн гэрээ байгуулсан. Мөн 2019.3.11-нд дахин зээлийн гэрээ байгуулсан. Зээл олгосноос хойш эхний зээлд нийт 10 047 247.56 төгрөг төлөөгүй. Мөн дараагийн зээлд нийт 3 011 915.49 төгрөг төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г банк ны нэхэмжлэлийг 2022.03.14-нд хүлээн аваад нэхэмжлэлийг үл зөвшөөрөх хариу тайлбар гаргаж байна. Би ЗГ/3205105243 дугаартай, ЗГ/3205108013 дугаартай зээлийн гэрээнүүдийн төлөлтөд сар бүр 540,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж байсан. Мөн уг зээлийн төлбөрөөр буюу ажиллаж байхдаа зээл авсан. “Эм Ди Ай” гэх ресторанд туслах тогооч хийдэг байсан. Дараа нь Урьхан буюу “Чингис ралли” ХХК-д тогтооч хийдэг байгаад цар тахлын тогтоолоор ажлаас гарсан. Рестораны хоолны үйл ажиллагааг зогсоосон тул цаашид төлөх боломжгүй болсон. Тиймээс цар тахлын улмаас төлж чадаагүй хугацаагаар төлөлтийг хойшлуулж өгнө үү. Мөн уг цар тахлын хугацаанд тооцох үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж нэхэмжилсэн шаардлагаас хасаж өгнө үү.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Үндсэн зээлээ зөвшөөрнө. 9.8 саяыг зөвшөөрнө. Үлдсэн хэсэг нь цар тахлаас болж хөл хорио тогтоогоод зоогийн газар ажиллах боломжгүй болсон. Иймд энэ хугацааны хүү, нэм хүүг хасаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хэргийн 5-7 дугаар тал/, хүү тооцооллын хүснэгт /хэргийн 9-11 дүгээр тал/, 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хэргийн 12 дугаар тал/, хүү тооцооллын хүснэгт /хэргийн 13-14 дүгээр тал/, зээлийн дансны хуулга /хэргийн 34-40 дүгээр тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: “Эм Ай Ди” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 026 дугаар тодорхойлолт /хэргийн 27 дугаар тал/, “Чингис ралли” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 03/31 дугаар тодорхойлолт /хэргийн 28 дугаар тал/, өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 29-32 дугаар тал/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 13,059,163.05 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г банк ” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ3205105243 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,723.787.71 төгрөг, хүү 2,272,822.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,637.15 төгрөг, нийт 10,047,247.56 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн ЗГ3205108013 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,086,305.03 төгрөг, хүү 895,258.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,351.78 төгрөг, нийт 3,011,915.49 төгрөг, бүгд 13,059,163.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.М нь нийт 9,800,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, улмаар үлдэх хэсгийг цар тахалтай холбоотойгоор төлөх боломжгүй болсон гэж маргаж байна.
Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ3205105243 дугаар, 12,400,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийн гэрээг 48 сарын хугацаатайгаар, жилийн 22.8 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хэргийн 5 дугаар тал/
Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр ЗГ3205108013 дугаар, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийн гэрээг 30 сарын хугацаатайгаар, жилийн 21.6 хувийн хүү төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хэргийн 12 дугаар тал/
Улмаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээл олгогдсон бөгөөд хариуцагч нь ЗГ3205105243 дугаар гэрээний үүрэгт нийт 10,258,013.23 төгрөг, ЗГ3205108013 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1,434,907.94 төгрөг төлсөн гэж тайлбарласан.
Хариуцагч нь гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон үйл баримт болон буцаан төлсөн төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, зөвшөөрсөн.
Мөн зохигчид зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн, төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар маргахгүй байх тул зээлийн гэрээ тус бүрд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцвол:
Гэрээг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан, 12,400,000 төгрөгийн үнийн дүнтэй, 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хариуцагчид үүсэх үүргийг тооцвол:
Гэрээ нь 3 жил, 9 сар, 13 хоног үргэлжилсэн байх тул 1 жилд 2,827,200 /12,400,000*22.8%/ төгрөгийн, 3 жилд 8,481,600 төгрөгийн, 1 сард 235,600 /2,827,600/12/ төгрөгийн, 9 сард 2,120,400 төгрөгийн, 1 хоногт 7,745.76 /2,827,200/365/ төгрөгийн, 13 хоногт 100,694.88 төгрөгийн, нийт 10,702,694.88 төгрөгийн хүү тооцогдоно.
Зохигчид зээлийн эргэн төлөх хуваарь удаа дараа зөрчигдсөн талаар маргаагүй, гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн байна. Иймд нэгэнт гэрээг хугацаанаас өмнө нэхэмжлэгчийн санаачилгаар цуцалсан байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Эдгээр үндэслэлээр хариуцагчид үндсэн зээл, хүүд нийт 23,102,694.88 төгрөг төлөх үүрэг үүссэн. Улмаар хариуцагч нь 10,258,013.23 төгрөг төлсөн талаар маргаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 12,844,681.65 төгрөг юм.
Гэвч нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт нийт 10,047,247.57 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Гэрээг 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан, 3,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр дууссан, шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ын өдөр нэхэмжлэл гаргасан тул хариуцагчид үүсэх үүргийг тооцвол:
Гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил, 11 сар, 19 хоног өнгөрсөн байх тул 1 жилд 648,000 /3,000,000*21.6%/ төгрөгийн, 2 жилд 1,296,000 төгрөгийн, 1 сард 54,000 /648,000/12/ төгрөгийн, 11 сард 594,000 төгрөгийн, 1 хоногт 1,775,35 /648,000/365/ төгрөгийн, 19 хоногт 33,731.65 төгрөгийн, нийт 1,923,731.65 төгрөгийн хүү тооцогдоно.
Хэдийгээр гэрээний хугацаа дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацаанд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэрээний 3.1.1-д зааснаар талууд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэж байна.
Иймд хариуцагч нь 384,746.33 /1,923,731.65*20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Эдгээр үндэслэлээр хариуцагчид үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5,308,477.98 төгрөг төлөх үүрэг үүссэн. Улмаар хариуцагч нь 1,434,907.94 төгрөг төлсөн талаар маргаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 3,873,570.04 төгрөг юм.
Гэвч нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт нийт 3,011,915.49 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч нь цар тахлаас шалтгаалж хөдөлмөр эрхэлж чадаагүй гэж маргасан. Гэвч энэхүү тайлбар нь “Эм Ай Ди” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 026 дугаар тодорхойлолт /хэргийн 27 дугаар тал/, “Чингис ралли” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 03/31 дугаар тодорхойлолт /хэргийн 28 дугаар тал/, хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 29-32 дугаар тал/ зэргээр үгүйсгэгдэж, харин хөдөлмөр эрхэлж, орлого олж байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх зохицуулалтгүй.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 13,059,163.05 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийн улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,245.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223,245.82 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД