| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/01504/и |
| Дугаар | 142/ШШ2022/00030 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2022/00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******/
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,/
Нэхэмжлэлийн шаардлага: “4,870,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний ОРА улсын дугаартай улаан өнгөтэй SINOTRUK ZZ ..: HOBO маркын автомашинаар машинаа чиргүүлтэй нь өгөөч машинаар чинь нэг удаа Тэшиг рүү тээвэр хийгээд ирье ахад нь жаахан мөнгө хэрэгтэй байна гэсэн. Машин өгөөд явуултал 5 хоногийн дараа ирж байна уу гэтэл өөрөө согтуу утас аваад машиныг чинь хээр хроп эвдсэн гэсэн. Та хроп засч өг гэтэл чи өөрөө хропоо авчих би мөнгийг өгнө гэсэн. Би өөрөө хропоо Улаанбаатараас 3,200,000 төгрөг хроп худалдан авч зассаны дараа ажилд явахаар чиргүүл толгойгүй нүүрс ачаад компанийн хашаанд байхад согтуугаар шөнө очиж машин хулгайлж гарч цагдаад баригдан 400,000 төгрөгийн торгууль гарган намайг хохироосон. Өмнө нь чиргүүлийн эрэг рүү унагааж рам тасарч, нум хугарч, 80 хувьтай дугуйг бөөрийг цөмөлж дахин ашиглагдахгүй болгосон. Чиргүүлд байсан 2 шинэвтэр дугуйг модонд явахдаа хүнээс 1,000,000 авч яваад өрөндөө өгч удаа дараа хохирол үүсгэсэн. Дээрх хохирлуудыг удахгүй барагдуулна гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй байгаа болно. Наран багийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Цагдаагаас иргэний журмаар шийдүүлэх шийдвэр гарсан. Хөрөнгийн үнэлгээгээр гарсан хохирлоос илүү хохирол надад учирсан боловч “Банхас” ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр надад учруулсан хохирлын хэмжээ болох хропны үнэ 2,700,000 төгрөг, чиргүүлийн засвар болон бусад засварын үнэ 1,770,000 төгрөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас торгууль 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн торгууль 400,000 төгрөг нийт надад учруулсан хохирол 4,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие нь нутгийн дүү гэх дүүтэй ямар нэгэн машин болон мөнгөний тооцоо байхгүй болно. Миний бие нь торгууль болон гэрчилгээний үнэ болох 430,000 төгрөгийг төлөх болно. Миний өөрийн эзэмшлийн .. ОРА улсын дугаартай Starex маркын машины техникийн гэрчилгээг 2021 оны 04 дүгээр сард авч яваад одоог хүртэл өгөхгүй байгаа тул авч өгнө үү. Мөн ... ОРО том машины Starter авч яваад одоог хүртэл хариу байхгүй байгаа болно. Өөр маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 92,870 төгрөг төлсөн баримт /хх-2/, ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Эрдэнэт механик сервис” ХХЗ-ийн техникийн үзлэгийн тодорхойлолт /хх-4-5/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр торгууль төлсөн баримт /хх-6/, машин болон эд ангийн зураг /хх-7-8/, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/02/02307 дугаартай “Бан хас” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-9/, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/02/02308 дугаартай “Бан хас” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-10/,
Хариуцагчаас: ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-14/, хариу тайлбар /хх-18/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн ОРА улсын дугаартай SINOTRUK ZZ HOBO маркын автомашиныг чиргүүлийн хамт тээвэр хийхээр үнэ хөлсгүй авч яваад өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас машины кропыг эвдэж ажиллагаагүй болгосон. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг машиндаа кроп тавьж зассаны дараа түүний ажилд явахаар чиргүүл толгойндоо нүүрс ачсан байсан машиныг компанийн хашаанд байхад нь шөнө согтуугаар хулгайлж унаж яваад цагдаад баригдан 400,000 төгрөгийн торгуулсан нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түүний өмнөөс торгуулийн 400,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагч дээрх үйлдлүүдэд гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчтэй ямар нэгэн мөнгө төгрөг болон бусад машин тэрэгний талаар өгөө аваа болон тооцоо байхгүй торгууль болон гэрчилгээний үнэ болох 430,000 төгрөг төлөх болно гэсэн байна. Гэвч хариуцагч нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийг шаардлагыг няцааж чадахгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.1-д зааснаар эд хөрөнгийг гэрээнд заасны дагуу зориулалтаар нь ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх, мөн хуулийн 340.1.4-д зааснаар гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн машиныг Тэшиг сум руу тээвэр хийгээд ирье гэж үнэ хөлсгүй ашиглахаар авч яваад машины кропыг эвдэж, явах боломжгүй болгосон байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас торгуулсан 400,000 төгрөгийг өмнөөс нь төлсөн байх ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Банхас” ХХК-ны машины кропыг 2,700,000 төгрөг, чиргүүлийн засвар болон бусад засварын хөлсийг 1,770,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ болон торгууль төлсөн баримтыг үндэслэн хариуцагчаас 4,870,000 төгрөг гаргуулах үндэстэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг урьд нь түүний машины чиргүүлийг эрэг рүү унагаасны улмаас рам тасарч, нум нь хугаран, дугуйны бөөрийг цөмөлж дахин ашиглагдахгүй болгосон, чиргүүлд байсан 2 шинэвтэр дугуйг хүнд өрөндөө өгч удаа дараа хохирол үүсгэсэн гэж тайлбарлаж байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.1, 340.1.4-д заасныг баримтлан хариуцагч аас 4,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,870 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 92,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН