Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/755

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч Н.Ундрах,  

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч Г.Д, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, 

хохирогч Т.Б,

хохирогч Н.Г,

хохирогч Т.Б,

хохирогч Ц.Ц.Ц, Б.А.В нарын өмгөөлөгч Г.Баатарсүрэн,

гэрч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ю овогт Ч.Т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208************ дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, Поларис хотхон, ***б байрны**** тоотод оршин суух, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Ю овогт Ч.Т (РД:***********).

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.Г уулзаж, 30.000.000 төгрөг зээлээч, "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Г Хаан банканд эзэмшдэг ***********, ************ дугаарын дансаар тус бүр 10.000.000 төгрөгийг, Г.Г Хаан банканд эзэмшдэг ********** дугаарын дансаар 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Ч.Т нь Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ** дугаар багт байрлах "Хараатын уурхай"- н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана... гэж Т.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун

дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 40.000.000 төгрөгийг Т.О өмчлөлийн "*********" ХХК-ийн дансаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ж.Г эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

Ч.Т нь хохирогч Т.Б "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "*********" ХХК-ний 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Б эзэмшлийн 58.557.560 төгрөгийн үнэ бүхий ***** УАТ улсын дугаартай "Лексус Ар экс 450" маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч Т.Б 58.557.560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Д  5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150.211.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Д заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг хонины гулууз нийт 217 ширхэг гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хэмээн хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны *********** тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34.690.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ- ын иргэн Ц.Ц.Ц, Б.А.В нарыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдын Хаан банкны ************ дугаарын дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан бусдад нийт 367.459.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т өгсөн:

“...Хохирогч Д хэрэг дээр мах нийлүүлсэн 3 хүн байгаа. Хохирлыг хэнд нь төлөхийг тодруулж өгнө үү. Г авсан 30 сая төгрөгийн тухайд би Т гэх хүнд дамжуулж өгсөн. Хаан банкны камер шүүгээд нотлох баримт гаргаж болно. Оросын холбооны улсын хохирогчдын хувьд Г 6 сая төгрөг өгсөн. Би хөргүүр зоорь барьж үйл ажиллагаа явуулахын тулд банк, банк бусаас 500 сая төгрөгийн зээлийн хүсэлт тавьсан. Банкнаас надад хамтран зээлдэгч хэрэгтэй гэсэн тул Б хамтран зээлдэгчээр зээл авах гэж байхад Б над руу яриад Б итгээд хэрэггүй надад хувьцааныхаа 50 хувийг шилжүүлчих би банкнаас зээл аваад өгье гэсэн. Б миний хувьцааг шилжүүлж аваад манай компанийн бүх үйл ажиллагаа зогссон. Би Б 67 сая төгрөг өгөх ёсгүй. Б миний хувьцааг шилжүүлж аваад намайг хохироосон байхад өнөөдөр Б хохирогчоор сууж байгаа нь сонин байна. Сүхбаатарын дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Б шалгуулж байгаа... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Г: “...Би найзаараа дамжуулж Эрдэнэтэд хамтран бизнес хийхээр тохиролцоод шүүгдэгчид 30.000.000 төгрөг өгөөд залилуулсан. Миний хохирол болох 30.000.000 төгрөгийг төлчихвөл надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д: “...Надтай хамт явсан хоёр найз минь энэ хэрэгт хамааралгүй. Нөхөр нь Б рүү явсан гэж байгаа нь гэрт нь очиход нөхөр нь энэ луйварчин авгайг зайлуулаад өгөөч гэж очих болгонд хэлдэг байсан. Шүүгдэгч миний мөнгөөр засвар хийсэн гэж хэлээд байгаа. Гэтэл тэр мөнгөөр банкнаас авсан зээлээ төлсөн байсан. Надад хохирлоос 20.000.000 төгрөг төлсөн.Үлдсэн 136.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б: Миний хохирол бодитоор 136.000.000 төгрөг нотлогдож байгаа нь 70.000.000 төгрөг, би 70.000.000 төгрөгөө аваад салмаар байна...Би сэндвичин барилга барих гэж байгааг миний найзаас олж мэдээд надтай холбогдоод намайг Чойр дахь уурхайд дагуулж очсон. Тэр үед тэр уурхайн эзэн нь юм шиг энийг авах уу тэрийг авах уу гэх мэтээр хандаж чамд бол 50 хувиар хямдхан өгье урьдчилгаа өг гэсэн. Би итгээд 40.000.000 төгрөг өгсөн. Сэндвичин барилгаа өгөхгүй удаан хугацаа өнгөрсөн. Нэг өдөр над руу залгаад би нөгөө байшинг ачуулахаар болсон байшинг харж байсан хоёр хүнд машин аваад өгчихвөл чиний байшинг ачуулах гээд байна. Машины урьдчилгаа 30.000.000 төгрөг шилжүүлчих 35.000.000 төгрөг болгоод өгье гэхээр нь шүүгдэгчид шилжүүлсэн. Гэтэл сарын дараа над руу 33.000.000 сая төгрөг шилжүүлээд хэдхэн минутын дараа буцаагаад шилжүүлээд тэр мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д өгсөн:

“...Би 2021 оны 10 сард хонь ямааны 15 тонн махыг худалдаж аваад нөөцөлсөн байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур М гэдэг эмэгтэй над руу залгаад зарах мах байна уу чиний дугаарын танай найз Х авлаа гэхээр нь надад мах байгаа гэхэд М 1 тонн хонины махыг 1кг нь 8.000 төгрөгөө болдож худалдаж авъя гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд махаа хаана аваачих юм бэ гэхэд М маргааш уулзаад хамт явъя гээд бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо 61-ын гармын ойролцоо байдаг "*******"-ын зооринд уулзаад 1 тонн хонины мах буулгасан тухайн хонины манхын мөнгийг 5 хоногийн дараа 8 сая мөнгийг шилжүүлж авсан. Тэгээд байж байхад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т гэдэг эмэгтэй 9903**** гэсэн дугаараас над руу залгаад мах худалдаж авах хэрэгтэй байна уулзаж ярилцъя гээд бид хоёр манай ажлын байранд уулзаж ярилцахад Т өөрийгөө...гүйцэтгэх захирал гэж танилцуулсан. Т нийт 15 тонн мах авна гэсэн ба ямааны 239 ширхэг, 1 кг 8.000 төгрөг, хонины 475 ширхэг 1 кг 8.500 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаад мөнгийг нь 7 хоногийн хугацаанд гаргаж өгөхөөр тохирсон юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "********"-ын зооринд ямааны 239 ширхэг 5.040 тонн махыг буулгасан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус зооринд хонины 475 ширхэг 10.050 тонн махыг буулгасан. Нийт 15 тонн 90 кг махыг буулгасан. Тэгээд Т мөнгөө 7 хоногийн дараа хийгээрэй гэж хэлээд салаад явсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа холбоо барихад одоо мөнгөө удахгүй хийлээ маргааш хийлээ гээд худлаа ярьж явсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *******ийг гэрт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо поларис хотхон 576 ***** тоотод очиж уулзахад надад 125.745.000 төгрөг өгөхөөс 20 сая төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэг 105.745.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаатай өгнө гэж тохирсон боловч уг өдөр дахин хугацааг хойшлуулж 01 дүгээр сарын 09-ний өдөр өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш утсаа авах, гар утсаа салгаад гэрт нь очиход байхгүй байна. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний танил М нь намайг Ч. Т танилцуулсан юм. Ингээд Ч.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 тонн ямааны махыг зээлээр 7 хоногийн хугацаатай авчхаад мөнгийг нь хугацаанд нь өгсөн юм. Тэгээд Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 239 ширхэг гулууз ямааны мах 7 хоногийн дараа 40.320.000 төгрөгийг өгнө гэж хэлээд авсан. Дахиж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 475 ширхэг хонины гулууз махыг зээлээр өгчих ямааны махны мөнгөтэй нь хамт өгье гэж хэлээд надаас авчхаад миний хонь, ямааны махны мөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж намайг залилсан юм...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

-******** ХХК-ийн Х-0007 дугаартай 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

-Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 84-93 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Д өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн зүс таних Т гэх эмэгтэйн 9903****** дугаарын гар утас руу өөрийн 9933***** дугаарын гар утаснаас холбогдож надад заруулах мах байна та миний махыг зараад өгөөч гэтэл тухайн эмэгтэй би зараад өгье 1 кг ямааны махыг 7,000 төгрөгөөр бодож зарж өгье, хонины махыг 1 кг  8,000 төгрөгөөр борлуулж өгье гэж хэлээд би өөр рүү чинь байгаа махыг чинь авхуулахаар хүн явуулъя гээд Туяацэцэг /8805*****/ гэх эмэгтэй надтай холбогдоод мах зарах гэж байгаа хүн мөн үү мах хаанаас очиж авах вэ гэхээр нь би өөрийн *******ХХК-ийн агуулахад байсан хонь, ямааны махыг хэлж зааж өгтөл тухайн хүн надтай ярьж байгаад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөртөө очиж миний байгаа бүх махыг машинтай очиж ачаад миний байгаа газар болох Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт хүрч ирээд надтай бүх махныхаа тоо /гулууз/, кг-ийг нягталж үзээд авч явсан. Тэгээд би Т холбогдоход чиний махны мөнгө 3 хоногийн дараа орно шүү, би чиний махыг Хятадуудад борлуулж өгнө гэж хэлсэн. За тэгээд 3 хоног өнгөрсний дараа би Т холбогдоход миний мөнгийг удахгүй гаргаж өгнө, өнөө маргаашгүй гаргаж өнгө гэж хэлсээр өдийг хүрээд байна. Одоо Т гар утас руу залгахад миний гар утсыг авахгүй, холбоо барьж чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Би нийт 217 ширхэг гулууз мах буюу 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг хонины гулууз мах зарахаар болоод бүгдийг нь хэллэж үзэхэд 197 ширхэг ямааны мах нь 4,350 кг, хонины 20 ширхэг гулууз нь 530 кг мах болж байсан юм. Би Т нийт 34,690,000 төгрөг авах ёстой бөгөөд би ерөөсөө аваагүй байгаа. Би Т миний махыг хэзээ хаана ямар хүнд аваачиж борлуулсан талаар асуухад Т асуу гэсний дагуу би Т холбогдож асуухад Эмээлтэд байрлах Хятад махны үйлдвэрт аваачиж өгсөн, чиний мөнгийг Т авсан, чи Т мөнгөө гаргуулж ав гэж ярьсан. Би 2021 оны зун Т танилцаж мэдэх болсон. Т гэх эмэгтэйг огт таньж мэдэхгүй, би тухайн эмэгтэй хүнтэй зөвхөн 8805***** дугаарын гар утсаар ярьж байсан. Би анх махаа Говь-Алтай аймгийн Бугат сумаас ачуулахдаа махны гарал үүслийн бичиг баримт авсан бичиг нь гэрт байгаа тухайн бичгийг авчирч өгнө. Мөн би тухайн махаа хүнд өгч явуулахдаа гулуузаар нь тоолж, жинлэж өгч явуулсан. Тухайн махыг авч явсан Т гэх хүн мэдэж байгаа. Өөрийн мах юм уу, эсвэл зарж борлуулсан мөнгийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

-******** ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Ц-351 дугаар ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН /3 дугаар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтас хэргийн 117-118 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Б өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02 эсвэл 03-ны өдөр өөрийн машин болох ****УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 450 загварын машиныг Ч.Т гэх 990**** гэсэн дугаартай эмэгтэйд шилжүүлэн өгсөн шалтгаан нь болохоор Т нь өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг ******* ХХК /*******/ компани 50 хувийг миний нэр дээр шилжүүлж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр өөрийн машинаа 75.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Яагаад гэхээр Т нь махны зоорины хөлдөөгч авах гэтэл мөнгө нь дутаад байна гэж хэлж байсан юм. Би өөрөө болохоор махны зоорь гээд байгаа газрынх нь дотор талын жижиг засварын хийсэн болохоор энэ талаар мэдэж байсан. Миний машин шилжүүлж өгсөн өдөр нь баасан гариг байж таарсан болохоор Т нь компанийн нэрээ дараа 7 хоногийн ажлын өдрөөр шилжүүлж өгнө гэж яриад салсан. Тэгээд Т ярьтал эгч нь өөр хүнтэй зээл авах хөөцөлдөж байна. Энэ зээл гарахаар машиныг чинь буцаагаад аваад өгье гэхээр нь би за гээд зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа Т рүү залгах болгонд өнөөдөр эсвэл маргааш зээл бүтэх гэж байна гэж хэлсээр нэлээн хэсэг хугацаа өнгөрсөн. Зарим үед болохоор утсаа авахгүй зугтаагаад байсан. Тэгээд цагаан сарын өмнөхөн надтай утсаар ярьснаа би чамд ББСБ-р дамжуулан зээлээр яг адилхан машин аваад өгье тэр зээлээ би өөрөө төлчихнө гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл зээл нь бүтэхгүй байна гээд л бас л нэлээн хугацаа өнгөрч 2022 оны 02 дугаар сард Т хоёулаа уулзаад чамаас мөнгө зээлсэн талаар гэрээ байгуулж нотариатын газраар баталгаажуулъя гэхээр нь зөвшөөрч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатч С.Өлзийбат дээр **** дугаартай гэрээ байгуулсан. Тэр гэрээний хугацаа нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болохоор заасан боловч одоог хүртэл мөнгө өгөхгүй одоохон өглөө өнөө маргаашгүй гэж хэлсээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Т гэх хүний талаар сайн хэлж мэдэхгүй байна. 9903****гэсэн утасны дугаартай, мөн гэрт нь бол очиж мэднэ гэхдээ яг албан ёсны нэршлийг нь мэдэхгүй байна. Зоорины ажил хийж байх үедээ танилцсан хүн. Би ****УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тасганы овоо дээр шинээр нээгдсэн Авто тээврийн үндэсний төвд байхдаа нэрийг нь шилжүүлж өгсөн. Тухайн үед өөр хүн байгаагүй. Би тус машиныг 75,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Тэр үедээ гэрээ байгуулаагүй ч дараа нь гэрээ байгуулсан. Одоогоор би Т нэг ч төгрөг аваагүй байгаа. Тэр зоорины хөлдөөгч авна гэсэн худлаа байсан. Тийм зүйл аваагүй өөрийн өрөө дарсан байсан. Би эхлээд өргөдөл өгсөн үедээ Эрдэнэт хотод ажлаар явж таараад ирж чадаагүй юм. Дараа нь болохоор Т надтай утсаар ярьж удахгүй зээл бүтэх гэж байна чи эгчийгээ жоохон хүлээчих, цагдаад битгий өгөөрэй, эгч нь ямар ч асуудалгүй бүгдийн зохицуулж өгнө гээд байсан. Тэгээд би цагдаад очиж мэдүүлэг өгөхөө хойшлуулаад мөнгөө авчихвал өргөдлөө буцаая гэж бодоод ирээгүй юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 121-122 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Б дахин өгсөн: “...Миний бие нь 2021 оны 08 дугаар сарын үеэр Ч.Т гэх эмэгтэйтэй түүний эзэмшлийн гэх 61-ийн гарамд байрлах махны зоорийг нь янзлах, засварын ажлыг нь хийж анх танилцаж байсан бөгөөд үүнээс хойш ажлын шугамаар нэг нэгнийгээ таньдаг болсон.Тэрнээс сайн танихгүй, ямар нэгэн хамаарал байхгүй болно. Хувийн зан нь гэвэл маш худалч хүн шиг санагдсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд надад худлаа хэлж явж байгаа юм. Яг одоо болох гэж байна, удахгүй, ийм ажил, тийм ч ажил бүтсэнгүй, хүлээж бай гэж хэлж байгаад л сүүлдээ гар утсаа авахаа байдаг. ***** УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 450 загварын машиныг банк бусаас нь чөлөөлж ойролцоогоор 60.0 орчим сая төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан. ***** ББСБ-аас 8.0 орчим сая төгрөгийг зээл авч байсан. Одоо хэн гэж хүнээс авсан гэдгээ мэдэхгүй бөгөөд ченж хүмүүсээс худалдаж авч байсан бөгөөд миний өөрийн эзэмшлийн машин байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 12 дугаар сарын эхээр байхаа Ч.Т гэх эмэгтэй нь "Зоориндоо махны хөлдөөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, чамд би юу ч гэсэн "*******" ХХК-ний 50 хувийг шилжүүлчихье, цагаан сарын өмнө ямар ч асуудалгүй машиныг чинь он залуу болгож аваад өгнө" гэж хэлэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн ***** УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 450 загварын машиныг иргэн Ч.Т нэр рүү Тасганы овоонд байрлах Авто тээврийн үндэсний төв дээр шилжүүлж хүлээлгэн өгсөн юм. Гэтэл компанийн нэрийг шилжүүлж өгсөн зүйлгүй, хэд хоногийн дараагаас нь Б гэх эмэгтэйн нэр рүү компанийнхаа 50 хувийг шилжүүлчихсэн байсан. Тухайн Б гэх хүнтэйгээ зээл авахаар болсон талаараа хэлж байсан. Машин шилжүүлж өгөхөөс өмнө нь Ч.Т нь анх надад хэлэхдээ "хоёулаа нийлж махны үйлдвэрээ бариад хөлдөөгчөө ажиллуулна, махны бизнес хийе, чи компанийн 50 хувийг өөр дээрээ шилжүүлж аваад зээл гаргуулна, чиний үл хөдлөх хөрөнгүүд орно шүү" гэж ярилцсан байсан. Ингээд явж байтал урдаас махны хөлдөөгч авах боллоо яаралтай мөнгөний хэрэг байна чиний машиныг би авч мөнгө болгоод буцаагаад машинаар нь өгье гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Миний бие нь "******" ХХК-ний 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №ЧД1-23-25 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцлаа. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ******* нь миний машиныг бусдад зарж борлуулаад олсон мөнгөөрөө банк бус санхүүгийн байгууллагад өртэй байсан өрөө төлсөн гэдгийг би дам дамаа хүнээс сонссон. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Т нь надад өртэй байсан өр болон машины банк бус санхүүгийн байгууллагад байсан үлдэгдэл төлбөрийг нь хамтад нь шилжүүлж байсан санагдаж байна. Би энэ талаар дансны хуулга, банк бус санхүүгийн байгууллагын баримтыг харж байж хэлье. Одоогоор миний машинтай холбоотой хохирлоос миний тооцоогоор 20.0 орчим сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн үлдэгдэл хохирлын мөнгөө олж авах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.О-н өгсөн: “...Миний бие нь Ч.Т, Т.Б гэх хүмүүсийг танина. Т гэх эмэгтэйтэй 2019 онд хамтарч ажиллаж танилцаж байсан бөгөөд үүнээс хойш танина. Одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахгүй байгаа. Т.Б гэх залууг 2021 онд дундуур байх гэж бодож байна Ч.Т махны үйлдвэрт засварын ажил хийж байсан залуу гэж танина. Энэ хоёр хүмүүстэй өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй болно. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.Т нь Т.Б эзэмшлийн Лексус загварын машиныг үл таних ченжид худалдан борлуулаад төлбөр болох 49.200.000 төгрөгийг миний хаан банкны ************** тоот дансанд хүлээн авсан. Тухайн үед Ч.Т нь "би гүйлгээ хийдэг төхөөрөмжөө орхисон байна. Чиний дансанд лимит өндөр учраас энэ мөнгийг авчихъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансаа өгсөн юм. Тэгээд удаагүй байхад миний төхөөрөмж гэрээс ирэхээр боллоо гэж хэлэхээр нь дээрхи мөнгөн гүйлгээг Т эзэмшлийн хаан банкны ******** тоот данс руу нь шууд шилжүүлж байсан. Би Т.Б, Ч.Т хоёр хоорондоо юу гэж ярилцаж тохиролцож машин тэргээ зарахаар болсон асуудлын талаар нь мэдэхгүй бөгөөд миний хаан банкны дансаар л машин зарсан мөнгө дамжуулагдан шилжүүлсэн юм. Өөр зүйлгүй мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т нь надад хандаж "Б яаралтай мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо, 10.0 сая төгрөг зээлчих гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ********* тоот данснаас хаан банкны ******** тоот Б эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгийг буцааж Т нь өгөөгүй байгаа бөгөөд бид хоёрт дундын тооцоо байгаа. Хоорондын асуудал юм. Т хамтарч ажиллаж байх үеэс л мэдэж байгаа бөгөөд хүнд их тусархуу хүн бөгөөд ядарсан үед тусалдаг. Өөр элдэв муу зан авиргүй хүн шиг байдаг. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн:

“...Миний бие нь 2012 оноос хойш хувиараа тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг ажлыг хийж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр **** УАТ улсын дугаартай цагаан өнгийн Lexus RH450 загварын тээврийн хэрэгслийг би үл таних 40-50 орчим насны эмэгтэйгээс 49.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар мөнгөө өөрийн Хаан банкны ******* тоот данснаас тухайн хүний өгсөн хаан банкны О гэх хүний данс руу "маһ" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлээд тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлж авсан. Тухайн эмэгтэй нь "махны үйлдвэртэй, гүйлгээний утга дээр нь мах гээд биччих" гэж хэлж байсан/. Тэгээд машиныг авсан өдрөө үл таних эмэгтэйд цааш нь худалдаж борлуулсан байгаа. Одоо яг ямар хүмүүсээс худалдаж аваад, цааш нь зарсан гэдгээ сайн санахгүй байна, миний бие нь олон тооны машин, техник худалдаж борлуулдаг. Өөр зүйл мэдэхгүй байна. Дансны хуулгыг хавсаргаж өгнө. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотын 22-ийн товчооны хажууд мянган машины зогсоол буюу автомашин худалдааны төвд дээрээс ********** арлын дугаартай сувдан цагаан өнгийн ***** УВХ улсын дугаартай Lexus RX450h загварын тээврийн хэрэгслийг 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгөөр худалдаж авсан. Би автомашин худалдаж авахдаа тухайн хүний Хаан банкны ******* дугаарын данс руу өөрийн хаан банкны ******* дугаарын данснаас 34.000.000 төгрөг, мөн өөрийн төрийн банкны *********** дугаарын данснаас мөн тэр хаан банкны *********дугаарын данс руу үлдсэн 20,000,000 төгрөгийг хийсэн юм. Тухайн үед машин худалдаж авсан хүнийхээ данс руу хийсэн бөгөөд өдрийг нь сайн санахгүй байна, харин дансны дугаараар нь харахад Б.А гэдэг хүний данс байсан бөгөөд тэр хүнийг Б.А гэдэг байх намайг анх тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч байхад уг автомашин улсын номер дугаартай байсан ба Улаанбаатар хотын дугаартай байсан, яг хэд гэсэн дугаар байсныг нь одоо санахгүй байна. Би уг автомашиныг тухайн өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

 

****** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 163-167 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ц.Ц-н өгсөн: “...2022 оны 09 сарын 25-ны өдөр би найз Аюштай хамт Монголд ирсэн. Монголд ирээд А найз гэх Т гэр болох Ч 2-3 хоносон. Дараа нь Т хамт гурвуулаа 2022 оны 09 сарын 29-ний өдөр байх, Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд яаж виз авах вэ гэж бодож байгаад Т асуусан. Тэгэхэд Тулга "Надад нэг таньдаг хүн байгаа" гэж хэлсэн. Ерөнхийдөө бүх л зүйлсийг А ярьж байсан. Би Монгол хэл болон буриад хэлээр муухан ярьдаг. А надад "Т туслах хүн байгаа гэж байна" гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 29 юм уу 30-ны өдөр Т гэр гэх газар буюу Г хойд талд МҮИС-ийн зүүн талд байрлах нэг байранд Т уулзсан. Тэгэхэд А, Т, Т гурав хоорондоо ярилцсан ба А надад "Энэ эмэгтэй тусалж чадна гэж байна. Мөнгө хэрэгтэй гэж байна" гэж хэлсэн. Тэгээд Т бид нарт виз гаргаж өгөхөд туслахаар тохиролцсон. Тэр өдрөө бид нар тэр байрандаа үлдсэн Маргааш нь бид нар Найман шарга ороод А бид хоёр ченжийн орос данс руу тус бүр 235.500 рубль шилжүүлсэн. Тэгэхэд ченж нь ийм их төгрөг бэлнээр байхгүй гэж байна гэж ойлгосон. Ийм учраас 4 сая төгрөгийг бэлнээр А өгсөн. Харин 20 сая төгрөгийг нь Т данс руу шилжүүлсэн байх. Дараа нь 20 сая төгрөгийг Т шууд Т рүү шилжүүлсэн байх. Тэндээсээ бид нар өмнөх өдөр нь хоносон байр руугаа буцаж очоод А, Т хоёр дээш гараад Т уулзахаар явсан. Би А паспортоо өгчихсөн байсан. Тэгээд А паспортуудаа Т өгсөн байх би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дараа нь А бид хоёр Улаанбаатарт 2-3 хоночхоод Т хамт Ч руу явсан Ч10 хоног орчим байж байгаад 10 дугаар сарын 16, 17-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэр үед А бид хоёрын визний хугацаа дуусах дөхөхөөр нь Т энэ тухай хэлтэл 10 дугаар сарын 24 юм уу 25-ны өдөр Т уулзаж паспортуудаа авсан Хаана Т уулзсанаа мэдэхгүй байна. Дараа нь Т, А бид гурав Гадаад иргэн харьяатын газар руу явж визээ сунгуулсан. Тэгээд паспортуудаа буцааж Т авсан газраа аваачиж өгсөн. Тэгэхэд Т нь "Удахгүй бүх зүйл болчихно" гэж хэлж байсан. Гэтэл одоо болтол ******* нь бидний паспортыг өгөхгүй, мөнгийг өгөхгүй байгаа юм. А бид хоёр визээ сунгуулснаас хойш хэд хоногийн дараа Т Ч руу яваад өгсөн. Тэгээд би санаа зовж эхлээд А асуухад Аюш Тярьсан. Тэгээд Т Т ярихад Т нь "Удахгүй болчихно" л гээд байсан. Т хурдхан хүрч ирээд энэ асуудлыг шийдэх талаар хэлсэн 11 дүгээр сарын сүүлээр бид нарын визний хугацаа дуусах гээд байна гээд Т яаруулахад Т "Би Т эгчтэй ярьсан удахгүй болчихно гэж байна. Маргааш хурууны хээг чинь авна" гэсэн тайлбар тавьж байсан. Ингээд бид нар цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Т нь бидэнд компани байгуулж өгнө мөн түр оршин суух виз гаргаж өгнө гэж хэлсэн юм. Аюш бид хоёр Монголд ажил хийх хүсэлтэй байсан юм. 

А бид хоёр нийт 24 сая төгрөгийг Т өгсөн. Т өөрөө 24 сая хэрэг болно" гэж хэлж байсан юм ингэхдээ 4 сая төгрөгийг бэлнээр 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ 24 сая төгрөгийг А бид хоёр яг тэнцүү буюу хүн тус бүр 12 сая төгрөг гаргасан. Эхлээд “найман шарга” дээр байхдаа 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 4 сая төгрөгийг бэлнээр Т гэр гэх газар буюу бид нарын хэд хоносон газарт өгсөн. Энэ газар нь Гандангийн баруун хойд талд байрлах МҮИС-ийн зүүн талд шинээр баригдсан орон сууц байсан юм. Би Т 10 дугаар сарын 24-ний өдөр *******т паспортуудаа өгөхдөө сүүлд өөрийн биеэр уулзсан. Тэрнээс хойш Т нь утсаа авахаа больчихсон. 081 Одоо Аюш бид хоёрын паспортууд Т байгаа байх буцааж аваагүй байгаа. Манай найз А найз Т хэлэхдээ "Өмнө нь хамт ажиллаж байсан хүн байгаа. Хятадууд монголд орж ирэхэд тусалж байсан" гэж хэлсэн Тэгээд л Т гэх хүнд итгэх болсон юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А.В-н өгсөн:

“...Би Т хамт 2006-2008 оны хооронд БНХАУ-д сурдаг байсан. Т тогтмол харилцаатай байсан юм. 2015 онд би Монгол Улсад ирэхдээ Т уулзаж байсан ба 2018-2019 онд шинэ жилийн үеэр Тулга манайд Орос улсад ирж байсан юм. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн найз Цыдентэй хамт Монгол Улсад ирсэн юм. Дараа нь эр рүү буюу Ч руу явж 2-3 хоноод Т хамт Улаанбаатарт 2022 оны 09 дүгээр 27, 28-ны хавьцаа ирсэн Улаанбаатарт ирсний дараа виз гаргаж өгөх талаар асуухад Т "Надад нэг таньдаг хүн байгаа. Өмнө нь хамт ажилладаг байсан юм. Хятад улсын иргэд Монголд ирэхэд виз авахад нь тусалдаг байсан. Тэр хүн виз гаргахад тусална" гэж хэлсэн. Ингээд 9 дүгээр сарын 30-ны өдөр Т танилцсан. Тэгээд Т "Надад нэг байр байгаа. Хүн амьдардаггүй юм тэнд 3,4 хонож болно гээд гэр нь гэх газар буюу Монголын Үндэсний Их сургуулийн зүүн талд байрлах орон сууцанд хоноглосон. Тэр байранд 3, 4 хоноцгоосон 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-аас эхнэрээсээ 235.500 рублийг, Цыден бас тийм хэмжээний рублийг гэрээсээ аваад Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо Найман шарга дээр мөнгөө төгрөг рүү хөрвүүлсэн. Тэгээд Цыден бид 2 мөнгөө нийлүүлээд хүн бүр 12 сая төгрөгийг хөрвүүлж авсан. Гэтэл Найман шарга дээр 24 сая төгрөг бэлнээр байгаагүй ба 4 сая төгрөг л бэлнээр байсан. Тэгээд бид нараас Монгол банкны данс байгаа юу гэж асуусан. Тэгэхэд тухайн үед Ц бид хоёрт монгол данс байгаагүй ба Т хамт явж байсан. Тэгээд ченж нь бэлэн байсан 4 сая төгрөгийг бэлнээр Т өгөөд 20 сая төгрөгийг нь Т  ******** дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь Т өөр данс өгөөд Т данснаас О гэх хүний ********* дугаарын данс руу тухайн 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Т бид хоёрын гадаад паспортуудыг авсан. Тэр өдрийнхөө орой нь Цыден, Т бид гурав Ч руу явцгаасан. Ч хэд хоноод хуучны найзуудтайгаа уулзаад, хүлээгээд байж байсан. 10 дугаар сарын 15-ны өдөр Т, Т руу залгаад "10 сарын 16-ны өдөр хүрээд ирээрэй гэж хэлсэн ч дараа нь дахиж залгаад 10 дугаар сарын 18-ны өдөр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Т, Цыден бид гурав 10 сарын 18-ны өдөр Ч гараад 10 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш Улаанбаатар хотод орж ирцгээсэн. Гэтэл Т "Одоохондоо бүтэхгүй байна. Түр хүлээж байгаарай" гэж хэлсэн. Нэг зочид буудлын гадаа ингэж хэлсэн. Одоо зочид буудлынх нь нэрийг санахгүй байна. Тэгээд 10 дугаар сарын 24-ний өдөр Туулзаад паспортуудаа аваад, визний хугацаа дуусаж байсан учир Т, Ц бид 3 гадаад иргэн харьяатын газарт очиж визээ сунгуулж байсан. Тэр өдрөө буцаж ирээд Т паспортуудаа буцааж өгсөн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа ******* рүү залгаж "Хэзээ бичиг баримтууд бэлэн болох вэ” гэж асуухад "Удахгүй бэлэн болно" гэж хэлж байсан. Сүүлдээ Т нь утсаа авахаа болиод утсаа таслаад алга болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Т нь нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн виз гаргаж өгнө гэж хэлсэн. Хөдөлмөрийн виз гаргахын тулд компани байгуулах ёстой гэж хэлээд биднээс мөнгө авсан юм. Ц бид хоёр нийт 24 сая төгрөгийг Т өгсөн. Ингэхдээ 4 сая төгрөгийг бэлнээр 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ 24 сая төгрөгийг Цыден бид хоёр яг тэнцүү буюу хүн тус бүр 12 сая төгрөг гаргасан, эхлээд Найман шаргад байхдаа 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 4 сая төгрөгийг бэлнээр *******ийн гэр гэх газар буюу бид нарын хэд хоносон газарт өгсөн. Энэ газар нь гандангийн баруун хойд талд байрлах МҮИС-ийн зүүн талд шинээр баригдсан орон сууц байсан юм байна. Т надаас авсан мөнгөө юунд зарцуулсан талаар би мэдэхгүй. Би Т 10 дугаар сарын 24-ний өдөр хамгийн сүүлд биеэр уулзсан. Харин 10 дугаар сарын 31-ний өдөр Т хамгийн сүүлд утсаар ярихад "Удахгүй болно Маргааш бүтнэ" гэх зэргээр ярьсаар сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо ч паспортуудаа буцааж аваагүй байгаа. Би рубль хөрвүүлсэн хүнээ одоо танихгүй. Оросоос рубль шилжүүлэхэд орос банкны харилцагчийн нэрэн дээр нь Б гэсэн нэр гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Г өгсөн:

“...А гэдэг буриад залуутай би 2006-2008 оны хооронд БНХАУ-д хамт сурдаг байсан ба хоорондоо холбоотой байдаг байсан. Ингээд 2022 оны 09 сарын 25 ны өдөр А өөрийн найз Ц хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод ирсэн байсан. Тэгэхээр нь би Баяндун сумаасаа мөн Чойбалсан руу очиж уулзсан. Уулзаж ярилцахад А нь "урт хугацааны виз гаргуулах шаардлагатай байна" гэж ярьж байсан. Тэгээд 2022 оны 09 сарын 28-ны өдөр А. Ц бид гурав хамт Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би Т эгчийн 9903**** дугаарын утас руу залгаад "Уулзах хэрэгтэй байна. Виз гаргуулах шаардлагатай хүмүүс байна" гэж хэлээд ******* эгчтэй Баянгол дүүргийн *** дүгээр хороо Гэрэлт Очир хороололд ***билүү *** дугаар байранд уулзсан. Энэ байр нь Т эгчийн өөрийнх нь байр ба хүнд түрээслэдэг, буудалд мөнгө төгрөг зарж байхаар энд хэд хоног байрлаж бай гэсэн ...”/1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Г өгсөн: “...Т эгч олон төрлийн визний тухай тайлбарлаж хэлж байсан. Ингэхдээ "Урт хугацааны виз хийж өгье. Энэ хүмүүс аж ахуйн нэгж, компани дээр бүртгэлтэй байх ёстой. Аж ахуйн нэгж байгуулна. Нэг хүний 12 сая төгрөг, нийт 24 сая төгрөг шаардлагатай гэж яриад мөнгө төгрөгөө хэрхэн өгч авах тухай ярилцсан. Ингээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа байх, 10 сарын 01-ний өдөр Аюш. Ц бид гурав Найман шарга дээр ирсэн Т эгч энэ үед өөрийнх нь дүү гэх О гэж хүнтэй хамт байрныхаа гадаа машиндаа хүлээж байсан. Найман шарга дээрээс А Ц хоёр 20 сая төгрөгийг миний ******** дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр даруйд нь би шууд О ******** дугаарын Хаан банкны данс руу тус 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин 4 сая төгрөгийг А өөрөө бэлнээр авсан. Тэгээд буцаад Баянгол дүүргийн ****дүгээр хороо ***** хороололд очоод Т эгчид 4 сая төгрөгөө бэлнээр өгөөд, 0410.Ц хоёр паспортуудаа өгсөн. 14 хоногийн дараа виз нь гарна гэж Т эгч хэлсэн. Маргааш өдөр нь А, Ц бид гурав Дорнод руу явцгаасан. 10 сарын 18-ны өдөр А. бид 3 Улаанбаатар хотод ирээд Т уулзахад "Виз нь гараагүй байна. Удахгүй гарна Ирэх долоо хоногийн тэд дэх өдөр гарна. Дараа долоо хоногт найдвартай" гэх зэргээр ярьсаар байсан ч одоо болтол гараагүй байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Г өгсөн: “...Би өөрийн найз Г дамжуулж Т= гэх хүнтэй анх 2020 оны 12 дугаар сард танилцсан. Тэгээд Т нь энд тэнд тендертэй холбоотой бизнес хийдэг гэж сонсогдсон тул ******* надаас чи надтай хамт тендерт орох уу, хамт бизнес хийе, мөнгөө нийлүүлье гэж хэлсэн. Т хоёулаа тендерт хамт ороод Г ажил аваад хий авцгаая, надад таньдаг хүн Г байгаа хамтарч ажиллаад далайцтай зүйл хийе, би ганцаараа барахгүй байна, миний Гокод таньдаг хүмүүс мөнгөөр тендер авч өгдөг гэж хэлж надаас эхлээд байгаа мөнгөө өгчих, би өөрөө зохицуулаад тендер авчихна гэж асуухаар нь өөрийн хадам дүү Б 30.000.000 төгрөг зээлээд Т асуухаар нь Т 30.000.000 төгрөг дансаар 10.000 гол Т нэг өгөхөөр болсон авч болохгүй, АТМ-ээс дээд тал нь 1.05001122995 гардаг юм чи 3 дансанд хуваагаад хийчих гээд надад ********, ********, ******** дугаартай данснууд өгсөн. Би тус данснууд руу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус бүр 10.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн ****дугаар хороо Хоум плаза орчим явж байгаад интернэт банкаар шилжүүлж өгсөн...Т одоо хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Г дахин өгсөн: “...Би тухайн үед Т мөнгө өгөхөөр шийдээд 30.000.000 төгрөг өөрийн хадам дүү болох Б зээлээд авсан. Баттулгаас авсан мөнгөө би Т бусдын дансаар дамжуулж өгсөн. Т надаас зээлдэж 30.000.000 төгрөг авсан...Би одоогоор Т би нэг төгрөг ч буцааж аваагүй байгаа. Миний итгэлийг миний найз нөхдөөр дамжуулан олж авч, ашиглаж Т надаас их хэмжээний мөнгө авах гэсэн арга нь тендерт орох гэж байна, ажил хамтарч хийе, тендерт мөнгө хэрэгтэй байна гэсэн яриа байсан. Яс юман дээр Т тендерт ороогүй, тэрээр худлаа ярьж надаас мөнгө салгах гэснийг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Г өгсөн:

“...Т эгч 2021 оны 01 дүгээр сард Эрдэнэтийн тендер хөөцөлдөж байна, тендерт шаардлагатай мөнгө хэрэгтэй байна гээд Т эгч 900.000.000 төгрөг цуглуулж байсан юм. Тэгээд тухайн мөнгөнд манай найз Н.Г 30.000.000 төгрөг Т эгчид зээлж өгөхөөр болсон байх. Г, Тхоёр манай гэрт ирж 2 удаа ч уулзаж байсан. Анх Т болон Г хоёр манай гэрт зочилж байгаад тааралдаж танилцаж байсан ба Тухайн үед тендерийн яриа гарснаар Г болон Т хоёр ярилцаж бие биеэ мэддэг болсон. Тэгээд Т эгч Г бид хоёрыг дагуулж Эрдэнэт рүү барилгын компанийн хүмүүстэй уулзалдахаар дагуулж явж Эрдэнэтэд очиж • байсан, Т эгч Эрдэнэтэд очоод хэсэг хүмүүстэй уулзалдаад байсан, би сайн учрыг нь мэдэхгүй байна. Г, Т эгч хоёр өөрсдөө хоорондоо ярилцаж тохиролцоод л мөнгөө өгөлцөж авалцахаар болоод би болон манай нөхрийн данснуудыг ашиглаж нийт 3 дансаар тус бүр 10.000.000 төгрөг Г-с Т рүү дамжиж очсон. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Миний *******, ******* дугаарын данснууд болон манай нөхөр Г-н *******дугаарын данснууд руу Б гэх хүний данснаас 10.000.000 төгрөг тус бүр орсон. Тухайн нөхөр бид хоёр руу орсон мөнгийг би өөрөө данснуудаасаа бэлнээр гаргуулан авч Т эгчид өгсөн. Над руу орсон мөнгөний 10.000.000 төгрөгийг би өөрийнхөө эцэг болох Ж-н ********дугаарын данс руу хийж бэлнээр авсан. Би Т эгчид 30.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн урд талд байрлах АМТ-д байхдаа өгсөн. Тухайн үед би мөнгөө Т эгчид өгчхөөд 30.000.000 төгрөгийнхөө зургийг дарсан. Танд тухайн гэрэл зургийг гарган өгье. Яагаад надаар Т эгч мөнгө дамжуулж авсан талаар яривал тухайн өдөр Т эгч 900.000.000 төгрөг цуглуулж байсан тул Т эгчийн данс болон түүний ойр дотны хүмүүсийн данс нь бүгд тухайн өдрийнхөө гүйлгээний лимит нь тулчихсан, ахин гүйлгээ хийх боломжгүй болсон байсан тул Т эгч надаас гуйхаар нь би зөвшөөрсөн ...” гэх мэдүүлэг /4 дүгээр  хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Т өгсөн:

            “...Би Т хамтарч ямар нэгэн байдлаар ажил, хөдөлмөр, аливаа үйл ажиллагаа хамтарч хийж байгаагүй. Нэг ч удаа бид хоёр хамтарч ямар нэгэн ажил хийж байгаагүй. Т бид хоёр эд хөрөнгийн асуудалтай. Т надаас 120.000.000 зээлж авсан байгаа. Харин би Т ямар нэгэн байдлаар мөнгө авч байгаагүй. Надаас зээлсэн мөнгөнөөсөө ч төлөлт хийж өгөөгүй байгаа. Т надад 80.000.000 төгрөг өгсөн гэсэн байцаалт өгсөн байсан, би түүнээс яагаад надад 80.000.000 өгсөн гэсэн юм гэж шууд асуухад тэрээр би сандарснаасаа болоод тэгээд хэлчихсэн юм гэсэн. Би Т 80.000.000 төгрөг авч байгаагүй...”/4 дүгээр хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч О.Н өгсөн:

            “...Би 2008 оноос хойш ****** ХХК-ийн захирлын ажил хийж байна. Манай байгууллага нь авто замын байгууламж, барилга угсралт, техник тоног төхөөрөмжийн гадаад дотоод худалдааны чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Би Т гэх хүнийг танихгүй, харж байгаагүй. Би Т гэх хүнээс албаны журмаар ч, хувийн асуудлаар ч холбогдож байгаагүй, түүнээс эд хөрөнгө, мөнгө авч байгаагүй. Манай ****** ХХК нь 2020 онд Эрдэнэт ТӨҮГ-ээс зохион байгуулсан тендерт оролцож шалгарч будаг нийлүүлж байсан. Өөрөөр 2021 оноос 2022 оны хугацаанд шалгарч хамтран ажилласан зүйлгүй. Тендерт бол өрсөлдөж байсан. Гэхдээ Т гэх хүнтэй ямар нэгэн байдлаар оролцох үедээ холбоотой байгаагүй, түүнтэй хамтран ажилласан зүйл нэг ч байхгүй. Яагаад манай байгууллагын нэрийг хэрэгт оролцуулсан тухай мэдэхгүй байна, яаж байгаад ч манай байгууллагын нэрийг мэдсэн талаар мэдэх зүйл алга. Яагаад манай байгууллагын нэрийг барьсан талаар гайхаж байна, одоо манай байгууллагын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан миний зүгээс гомдолтой байна, Т гэх хүнийг манай байгууллагаас нэг ч таньдаг хүн байхгүй, цагдаагаас холбоо барьж дуудсаны дараа би байгууллагын ажилтнуудаасаа асуухад нэг нь ч танихгүй, тухайн этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Т.Б өгсөн: “...надаас Т мөнгө авч эхэлсэн үе нь 2021 оны эхээр /он, сарын санахгүй/ байна миний 9919**** дугаарын утас руу залгаад эгчдээ гялс 5,000,000 /таван сая/ төгрөг олоод өгөөч яаралтай хэрэг болоод байна эгч нь удахгүй 10,000,000/арван сая/ төгрөг болгоод өгнө гэхээр нь би итгээд Хан Уул дүүргийн тэнд гэрийнхээ гаднаас өөрийн Хаан банкны интернэт банкаар 5,000,000 шилжүүлсэн. Хоёр дахь удаа бол мөн надаас мөнгө аваад буцааж өгөөгүй байхдаа над руу бас залгаад эгчдээ 10,000,000 /арван сая/ төгрөг хэрэгтэй байна гурав хоноод л өмнө авсан 5,000,000 саяыг нэмээд хүүтэй нь өгнө гэхээр нь би бас итгээд гадуур явж байгаад интернэт банкаар 5,000.000 сая л байна гээд шилжүүлсэн. Гурав дахь удаа болохоор 2021 оны 04 сарын үед Т надтай утсаар яриад би "ковид" тусаад Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байна би өөрийн төрсөн дүүгээ нэг машинтай болгох гэсэн юм чамд орж ирсэн "Акуа" гээд машин байгаа юм. байна энэ машинаа эгчдээ 12,000,000 саяар бодоод өгчих би "Уурхайгаас" төмөр зөөж байгаа болохоор нэг явж ирээд чиний бүх өрийг дарна, гэхээр нь би Т төмөр зөөж байсныг мэдэж байсан болохоор итгээд машиныг зарсан харин машиныг Г грашаас Т нөхөр нь болох О гэх залуу очиж авсан. Дөрөв дэх удаа бол Т 2021 оны 05 дугаар сарын эгч нь эмнэлгээс гараад ирлээ гээд надтай уулзаад эгчийнхэн төмөр зөөж байгаа уурхай дээр том, том "*******" байшингууд байна эгч нь бол чамд зах зээлийн үнээс 50 хувь хямдхан өгнө гэхээр нь би энэ талаар нөхөр Г.Г хэлэхэд эхлээд эсэргүүцсэн боловч би болохоор 50 хувь хямдхан өгнө гээд байна хоёулаа очоод үзье гээд ятгасаар байгаад Т төмөр зөөж байгаа гэх уурхай руу нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр хоёр машинтай явсан тэгэхэд уурхайн Говь сүмбэр аймгийн Чойр сумын төвөөс баруун тийшээ 80 гаран км, яваад "*******" уурхай байж байгаад татан буусан гээд уурхай дээр очиход ******* болохоор их итгэлтэй энэ уурхайн хашаанд байгаа бүх тоног, төхөөрөмж, байшин барилга бүгд миний гэж хэлээд харуул нь хүртэл танайд оруулахаар нь нөхөр бид үнэхээр өөрийнхөн юм байна гээд итгээд Т уурхайн хашааны зүүн талд байх 25х30 хэмжээтэй барьсан "Сэндвичин байшингууд байсан тэрнээс нэг байшинг 100,000,000 /зуун сая төгрөгт/ бодож зарахаар болоод тэр өдрийн орой нь Улаанбаатар хотод ирээд маргааш нь өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүрэг Их засаг их сургуулийн замын урд талд байдаг гэрт очиход уулзахад ******* та хоёр "Сэндвичин" байшинг 100,000,00 /зуун саяд/ ав би эхнээсээ та хоёр 50 хувь хямдхан өгнө гэсэн юм чинь тэр үгэндээ хүрнэ гэхээр нь нөхөр бид хоёр баярлаад маргааш өглөө ******* над руу залгаад та хоёр тохирсон 100,000,000/саяас/ урьдчилгаа 40,000,000 /саяыг/ өгчих гэхээр нөхөр бид хоёр гадуур ажил хөөцөлдөж байгаад бид хоёр Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр "Амгалан" захын авто машины зогсоол дээр зогсож байгаад би 022 өөрийн ********* ХХК-ны хаан банкны данснаас 43,000,000 төгрөг шилжүүлсний дараа би Т рүү залгаад та буцаагаад 3,000,000 төгрөгийг нь шилжүүлчхээрэй гэж хэлээд удахгүй над руу 3,000,000 саяыг шилжүүлсэн харин үлдэгдэл 60,000,000 саяас өмнө надаас авсан нийт 31,000,000 сая төгрөгийг би тооцоод 29,000,000 саяыг өгөх дутуу байсан харин энэ мөнгийг болохоор "Сэндвичин" байшинг авсны дараа өгөхөөр тохирсон түүнээс хойш 20 хоногийн дараа Т манай гэрийн гадаа Гү хамт ирээд чиний "Сэндвичин байшинг уурхайгаас авахын тулд уурхайн эцэн Зоригоод машины урьдчилгаа өгөх хэрэгтэй байна чи надад 30,000,000 саяыг өгчих гэсэн тэр үед надад өөрт байгаагүй болохоор би нагац эгч О хүүтэй юу 5,000,000 саяыг нэмж өгөхөөр тохироод би мөнгө авч Т өгсөн түүнээс хойш л Т алга болоод эгч надаас мөнгөө нэхээд би араггүй эрхэнд хоёр дүүгээсээ 35,000,000 саяыг зээлээд эгчийн мөнгийг өгөөд энэ хооронд бусдаас зээлсэн мөнгөний хүүг өөрөөсөө төлсөөр байгаад өрөнд орсон би нийт Т 136,800,000 мянган төгрөг авах ёстой. Одоо нэг жил болох гэж байна энэ хугацаанд Т надаас авсан 136,800,000 төгрөгийг 150,000,000 төгрөг болгож өгнө гэсэн бичлэг нь бол байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч  Т.Б өгсөн: “...Иргэн Т надаас 10,000,000 төгрөг зээлээд буцаагаад 12,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлээд аваад удалгүй, 11,000,000 төгрөг хийгээд үлдсэн 1,000,000 төгрөгт нь надад үхэр бодож өгсөн.  Харин 26,400,000 төгрөгийг бараа материал авсан зүйл надад байхгүй арматурын төмрийг болохоор манай найз худалдаж авсан байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

            -Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 36-44, 58-84 дүгээр хуудас/,

            - Хас банкны дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Г өгсөн: “...Манай эхнэр Б 2021 оны эхээр нь Т гэх энэ хүүхэнтэй танилцаад мөнгө төгрөг зээлээд байсан тэгж байгаад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр манай эхнэр Т "Сэндвичин" байшин байна тэрийг зах зээлийн үнээс хямдхан зарна гэж байна хамт очиж үзэх үү? Гэхээр нь би зөвшөөрөөд Т уулзахад "Сэндвичин" байшин Говь сүмбэр аймгийн Чойр суманд байдаг уурхай дээр байгаа очиж үзэж болно гэхээр нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уурхай дээр нь очиж үзэхэд 25х50 хэмжээтэй "Сэндвичин" байшин байсан тэгээд үзэж хараад авахаар тохиролцоод зах зээлийн үнээс доогуур тээвэрлэх зардал ороод 140,000,000 саяар тохирсон тэгээд тэр өдрөө буцаж Улаанбаатар хотод ирээд хоёр хоногийн дараа, буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* манай эхнэр луу залгаад урьдчилгаа 40,000,000 /дөчин/ сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо "Амгалан" захын тэнд явж байхдаа зогсоол дээр нь зогсож байгаад манай эхнэр Хаан банкны интернэт банкаар мөнгө хийсэн. Тэгэхдээ би бас хаширлаад тухайн мөнгийг компани данснаас хийлгэж байсан. Түүнээс хойш долоо, долоо, хоногоор хойшилж байгаад одоо болтол алra болсон...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Г дахин өгсөн: “...Т 100.000.000 төгрөгөөр Чойр суманд байдаг уурхайн газар дээр баригдсан Сэндвичийн байшинг зах зээлийн үнээс доогуур өгөхөөр тохиролцсон бүүр эхнэр бид хоёр 100.000.000 сая төгрөгийн урчилгаа болох 40.000.000 сая төгрөг Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан захын гадна зогсоолд өөрийн машин дотроос шилжүүлж байсан харин үлдэгдэл мөнгийг болохоор манай эхнэр Т хоёрын дунд байсан өр зээлийн асуудлаар тохиролцсон байх би сайн мэдэхгүй байна. Харин одоо бол мөнгө ч байхгүй байшин ч байхгүй болоод байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтад өгсөн гэрч Э.Ц өгсөн: “...Манай нөхөр Э 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т махны үйлдвэр буюу 61-ын гарам дээр байдаг үйлдвэрийн хашаанаас нь амьд 2 хонь, 3 үхрийн хуваагаад бэлдсэн махыг авсан юм. Би яг хэдэн кг мах Т авснаа одоо санахгүй байна. Манай нөхөр мах болон малаа авсны дараа би Т  ********* дугаартай данс руу 12.000.000 сая төгрөгийг өөрийн ********* дугаартай данснаасаа шилжүүлсэн юм. Би тухайн үед махыг Т авахдаа байгаагүй. Т надад хандаж "Манай үйлдвэр дээр мах байгаа шүү шинэ мах байгаа шүү" гэхээр нь би *******ээс мах худалдаж авсан юм. Надад одоо Т холбогдуулж махны авлаг өр байхгүй ээ...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,

 

-******ХХК -ийн ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН / 6 дугаар хавтаст хэргийн 175-198 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 4 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 52, 186 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.Г уулзаж, 30.000.000 төгрөг зээлээч, "*******" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Г Хаан банканд эзэмшдэг *********, ********* дугаарын дансаар тус бүр 10.000.000 төгрөгийг, Г.ГХаан банканд эзэмшдэг ********* дугаарын дансаар 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Ч.Т нь Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ** дугаар багт байрлах "Хараатын уурхай"- н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана... гэж Т.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун

дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 40.000.000 төгрөгийг Т.О өмчлөлийн "*******" ХХК-ийн дансаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ж.Г эзэмшлийн Хаан банкны ******** 738 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

Ч.Т нь хохирогч Т.Б "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "*********" ХХК-ний 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Б эзэмшлийн 58.557.560 төгрөгийн үнэ бүхий ****** УАТ улсын дугаартай "Лексус Ар экс 450" маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч Т.Б 58.557.560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Д 5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150.211.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Д заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг хонины гулууз нийт 217 ширхэг гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хэмээн хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны ******** тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34.690.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ- ын иргэн ц.ц.ц, Б.А.В нарыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдын Хаан банкны ********* дугаарын дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч залилан бусдад нийт 367.459.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.Т нь нэр бүхий 6 хохирогчийг эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Ч. Т нь хохирогч Т.Б үйлдэлд маргаж байгаа боловч тухайн хохирогчид худалдан борлуулахаар тохиролцсон үйлдвэрт өөрөө туслах ажилтнаар ажилладаг байсан, өөрөө худалдан борлуулах эрхгүй байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, Т.Б 70.000.000 төгрөгийг Г.Г, Ж.Г нарын дансаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул маргаж байгаа нь үндэслэлгүй, бусдыг идэвхитэй, шунахай сэдэлтээр залилсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч болон хохирогч Б хоорондын зөрчил, Г 6.000.000 төгрөг өгсөн зэрэг нь тодорхой тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй орхигдуулсан бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэж хэргийг прокурорт буцаах саналтай байна...” гэх дүгнэлт,

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 5040 кг гулууз махыг авч хохирогч Г.Д 158.211.600 төгрөгийн хохирол учруулж үүнээс 20.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 130.211.600 төгрөгийг өөрийн битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс гаргаж өгөхөө илэрхийлсэн...” гэх дүгнэлт,  

            Хохирогч нарын өмгөөлөгч Г.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч А.В болон Ц.Ц хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын гаргасан гэм буруугийн саналыг дэмжиж байна. Мөн шүүгдэгчийн зүгээс 8.000.000 төгрөг дараа нь 6.000.000 төгрөгийг өгсөн гэх баримтгүй зүйл ярьж байна. Бидний зүгээс хохирлын төлбөр огт аваагүй бөгөөд миний үйлчлүүлэгч тус бүрд 12.000.000 төгрөг буюу нийт 24.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

  1. Шүүгдэгч Ч.Тнь 2021 оны 01 дүгээр сард хохирогч Н.Г уулзаж, 30.000.000 төгрөг зээлээч, "*********" Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд бүтцийг хөгжүүлэх тендерт өрсөлдөж байгаа, тендерийн ажил авах нь тодорхой, хоёулаа ашгаа хувааж авъя хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ж.Г Хаан банканд эзэмшдэг ***********, ********* дугаарын дансаар тус бүр 10.000.000 төгрөгийг, Г.Ганхөлөгийн Хаан банканд эзэмшдэг ********** дугаарын дансаар 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Н.Г н өгсөн:

“...Т хоёулаа тендерт хамт ороод Гокоос ажил аваад хий авцгаая, надад таньдаг хүн Гокод байгаа хамтарч ажиллаад далайцтай зүйл хийе, би ганцаараа барахгүй байна, миний Гокод таньдаг хүмүүс мөнгөөр тендер авч өгдөг гэж хэлж надаас эхлээд байгаа мөнгөө өгчих, би өөрөө зохицуулаад тендер авчихна гэж асуухаар нь өөрийн хадам дүү Б 30.000.000 төгрөг зээлээд Т асуухаар нь Т 30.000.000 төгрөг дансаар 10.000 гол Т нэг өгөхөөр болсон авч болохгүй, АТМ-ээс дээд тал нь 1.05001122995 гардаг юм чи 3 дансанд хуваагаад хийчих гээд надад *********, ********, ******** дугаартай данснууд өгсөн. Би тус данснууд руу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус бүр 10.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн *** дугаар хороо Хоум плаза орчим явж байгаад интернэт банкаар шилжүүлж өгсөн...одоо хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Н.Г дахин өгсөн:

“... Т надаас мөнгө асуугаад шалавлуулаад байн байн нэхээд, жаахан мөнгө дутаад байна, мөнгө гүйцчихгээд байна гэсэн юм. Би тухайн үед Т мөнгө өгөхөөр шийдээд 30.000.000 төгрөг өөрийн хадам дүү болох Б зээлээд авсан. Б авсан мөнгөө би Т бусдын дансаар дамжуулж өгсөн. Тг надаас зээлдэж 30.000.000 төгрөг авсан. Т бид хоёр ямар нэгэн байдлаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Амаараа л ярилцаж байгаад мөнгөө би шилжүүлсэн. Би одоогоор *******ээс би нэг төгрөг ч буцааж аваагүй байгаа. Миний итгэлийг миний найз нөхдөөр дамжуулан олж авч, ашиглаж Т надаас их хэмжээний мөнгө авах гэсэн арга нь тендерт орох гэж байна, ажил хамтарч хийе, тендерт мөнгө хэрэгтэй байна гэсэн яриа байсан. Яс юман дээр Т тендерт ороогүй, тэрээр худлаа ярьж надаас мөнгө салгах гэснийг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ж.Г өгсөн: 

“...Тэгээд тухайн мөнгөнд манай найз Н,Г 30.000.000 төгрөг Т эгчид зээлж өгөхөөр болсон байх. Г, Т хоёр манай гэрт ирж 2 удаа ч уулзаж байсан. Анх Т болон Г хоёр манай гэрт зочилж байгаад тааралдаж танилцаж байсан ба Тухайн үед тендерийн яриа гарснаар Г болон Т хоёр ярилцаж бие биеэ мэддэг болсон. Тэгээд Т эгч Г бид хоёрыг дагуулж Эрдэнэт рүү барилгын компанийн хүмүүстэй уулзалдахаар дагуулж явж Эрдэнэтэд очиж • байсан, Т эгч Эрдэнэтэд очоод хэсэг хүмүүстэй уулзалдаад байсан, би сайн учрыг нь мэдэхгүй байна. Г, Т эгч хоёр өөрсдөө хоорондоо ярилцаж тохиролцоод л мөнгөө өгөлцөж авалцахаар болоод би болон манай нөхрийн данснуудыг ашиглаж нийт 3 дансаар тус бүр 10.000.000 төгрөг Г-с Т рүү дамжиж очсон. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Миний *******, ******** дугаарын данснууд болон манай нөхөр Г ********* дугаарын данснууд руу Б гэх хүний данснаас 10.000.000 төгрөг тус бүр орсон. Тухайн нөхөр бид хоёр руу орсон мөнгийг би өөрөө данснуудаасаа бэлнээр гаргуулан авч Т эгчид өгсөн. Над руу орсон мөнгөний 10.000.000 төгрөгийг би өөрийнхөө эцэг болох Ж ******** дугаарын данс руу хийж бэлнээр авсан. Би Т эгчид 30.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн ***дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн урд талд байрлах АМТ-д байхдаа өгсөн. Тухайн үед би мөнгөө Т эгчид өгчхөөд 30.000.000 төгрөгийнхөө зургийг дарсан...Т эгч 900.000.000 төгрөг цуглуулж байсан тул Т эгчийн данс болон түүний ойр дотны хүмүүсийн данс нь бүгд тухайн өдрийнхөө гүйлгээний лимит нь тулчихсан, ахин гүйлгээ хийх боломжгүй болсон байсан тул Т эгч надаас гуйхаар нь би зөвшөөрсөн ...” гэх мэдүүлэг /4 дүгээр  хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Ч.Т нь Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт "...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ** дугаар багт байрлах "Хараатын уурхай"- н хашаанд буй агуулахын зориулалттай сэндвичэн барилгыг өөрийн өмчлөлийнх тул 50 хувийн хямд үнээр өөрт нь худалдана... гэж Т.Б хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуун дарагдуулснаар тус барилгын урьдчилгаа төлбөрт 2021 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 40.000.000 төгрөгийг Т.О өмчлөлийн "*****" ХХК-ийн дансаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг Ж.Г эзэмшлийн Хаан банкны ******* 738 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч 70.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан болох нь:

мөрдөн байцаалтад гэрч Г.Г өгсөн:

“...Манай эхнэр Б 2021 оны эхээр нь Т гэх энэ хүүхэнтэй танилцаад мөнгө төгрөг зээлээд байсан тэгж байгаад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр манай эхнэр Т "Сэндвичин" байшин байна тэрийг зах зээлийн үнээс хямдхан зарна гэж байна хамт очиж үзэх үү? Гэхээр нь би зөвшөөрөөд Т уулзахад "Сэндвичин" байшин Говь сүмбэр аймгийн Чойр суманд байдаг уурхай дээр байгаа очиж үзэж болно гэхээр нь 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уурхай дээр нь очиж үзэхэд 25х50 хэмжээтэй "Сэндвичин" байшин байсан тэгээд үзэж хараад авахаар тохиролцоод зах зээлийн үнээс доогуур тээвэрлэх зардал ороод 140,000,000 саяар тохирсон тэгээд тэр өдрөө буцаж Улаанбаатар хотод ирээд хоёр хоногийн дараа, буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Т манай эхнэр луу залгаад урьдчилгаа 40,000,000 /дөчин/ сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо "Амгалан" захын тэнд явж байхдаа зогсоол дээр нь зогсож байгаад манай эхнэр Хаан банкны интернэт банкаар мөнгө хийсэн...Түүнээс хойш долоо, долоо, хоногоор хойшилж байгаад одоо болтол алra болсон...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Г дахин өгсөн:

“...Т 100.000.000 төгрөгөөр Чойр суманд байдаг уурхайн газар дээр баригдсан Сэндвичийн байшинг зах зээлийн үнээс доогуур өгөхөөр тохиролцсон бүүр эхнэр бид хоёр 100.000.000 сая төгрөгийн урчилгаа болох 40.000.000 сая төгрөг Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалан захын гадна зогсоолд өөрийн машин дотроос шилжүүлж байсан харин үлдэгдэл мөнгийг болохоор манай эхнэр Т хоёрын дунд байсан өр зээлийн асуудлаар тохиролцсон байх би сайн мэдэхгүй байна. Харин одоо бол мөнгө ч байхгүй байшин ч байхгүй болоод байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Т.Б өгсөн: “...Т  2021 оны 05 дугаар сарын эгч нь эмнэлгээс гараад ирлээ гээд надтай уулзаад эгчийнхэн төмөр зөөж байгаа уурхай дээр том, том "Сэндвичин" байшингууд байна эгч нь бол чамд зах зээлийн үнээс 50 хувь хямдхан өгнө гэхээр нь би энэ талаар нөхөр Г.Г хэлэхэд эхлээд эсэргүүцсэн боловч би болохоор 50 хувь хямдхан өгнө гээд байна хоёулаа очоод үзье гээд ятгасаар байгаад Т төмөр зөөж байгаа гэх уурхай руу нь 2021 оны 05 дугаар сарын сүүлээр хоёр машинтай явсан тэгэхэд уурхайн Говь сүмбэр аймгийн Чойр сумын төвөөс баруун тийшээ 80 гаран км, яваад "Хүдэрийн" уурхай байж байгаад татан буусан гээд уурхай дээр очиход Т болохоор их итгэлтэй энэ уурхайн хашаанд байгаа бүх тоног, төхөөрөмж, байшин барилга бүгд миний гэж хэлээд харуул нь хүртэл танайд оруулахаар нь нөхөр бид үнэхээр өөрийнхөн юм байна гээд итгээд Т уурхайн хашааны зүүн талд байх 25х30 хэмжээтэй барьсан "Сэндвичин байшингууд байсан тэрнээс нэг байшинг 100,000,000 /зуун сая төгрөгт/ бодож зарахаар болоод тэр өдрийн орой нь Улаанбаатар хотод ирээд маргааш нь өглөө 10 цагийн үед Баянзүрх дүүрэг Их засаг их сургуулийн замын урд талд байдаг гэрт очиход уулзахад Т та хоёр "Сэндвичин" байшинг 100,000,00 /зуун саяд/ ав би эхнээсээ та хоёр 50 хувь хямдхан өгнө гэсэн юм чинь тэр үгэндээ хүрнэ гэхээр нь нөхөр бид хоёр баярлаад маргааш өглөө Т над руу залгаад та хоёр тохирсон 100,000,000/саяас/ урьдчилгаа 40,000,000 /саяыг/ өгчих гэхээр нөхөр бид хоёр гадуур ажил хөөцөлдөж байгаад бид хоёр Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр "Амгалан" захын авто машины зогсоол дээр зогсож байгаад би 022 өөрийн ******* ХХК-ны хаан банкны данснаас 43,000,000 төгрөг шилжүүлсний дараа би Т рүү залгаад та буцаагаад 3,000,000 төгрөгийг нь шилжүүлчхээрэй гэж хэлээд удахгүй над руу 3,000,000 саяыг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Ч.Т нь хохирогч Т.Б "зоориндоо махны хөргөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, зээл гарахаар чамд машин аваад өгье, эсхүл өөрийн гүйцэтгэх захирлаар ажилладаг "******" ХХК-ний 50 хувийг шилжүүлж өгье" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Б эзэмшлийн 58.557.560 төгрөгийн үнэ бүхий **** УАТ улсын дугаартай "Лексус Ар экс 450" маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч хохирогч Т.Б  58.557.560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Т.Б өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 02 эсвэл 03-ны өдөр өөрийн машин болох ****УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 450 загварын машиныг Ч.Т гэх ****** гэсэн дугаартай эмэгтэйд шилжүүлэн өгсөн шалтгаан нь болохоор Т нь өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг ******** ХХК /******/ компани 50 хувийг миний нэр дээр шилжүүлж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр өөрийн машинаа 75.000.000 төгрөгөөр тооцож өгсөн. Яагаад гэхээр Т нь махны зоорины хөлдөөгч авах гэтэл мөнгө нь дутаад байна гэж хэлж байсан юм. Би өөрөө болохоор махны зоорь гээд байгаа газрынх нь дотор талын жижиг засварын хийсэн болохоор энэ талаар мэдэж байсан. Миний машин шилжүүлж өгсөн өдөр нь баасан гариг байж таарсан болохоор Т нь компанийн нэрээ дараа 7 хоногийн ажлын өдрөөр шилжүүлж өгнө гэж яриад салсан. Тэгээд 1 өдөр нь Т ярьтал эгч нь өөр хүнтэй зээл авах хөөцөлдөж байна. Энэ зээл гарахаар машиныг чинь буцаагаад аваад өгье гэхээр нь би за гээд зөвшөөрсөн...2022 оны 02 дугаар сард Т хоёулаа уулзаад чамаас мөнгө зээлсэн талаар гэрээ байгуулж нотариатын газраар баталгаажуулъя гэхээр нь зөвшөөрч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатч С.Өлзийбат дээр 03** дугаартай гэрээ байгуулсан. Тэр гэрээний хугацаа нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болохоор заасан боловч одоог хүртэл мөнгө өгөхгүй одоохон өглөө өнөө маргаашгүй гэж хэлсээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Т гэх хүний талаар сайн хэлж мэдэхгүй байна. 9903**** гэсэн утасны дугаартай, мөн гэрт нь бол очиж мэднэ гэхдээ яг албан ёсны нэршлийг нь мэдэхгүй байна. Зоорины ажил хийж байх үедээ танилцсан хүн. Би ****УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тасганы овоо дээр шинээр нээгдсэн Авто тээврийн үндэсний төвд байхдаа нэрийг нь шилжүүлж өгсөн. Тухай үед өөр хүн байгаагүй. Би тус машиныг 75,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Тэр үедээ гэрээ байгуулаагүй ч дараа нь гэрээ байгуулсан. Одоогоор би Т нэг ч төгрөг аваагүй байгаа. Тэр зоорины хөлдөөгч авна гэсэн худлаа байсан. Тийм зүйл аваагүй өөрийн өрөө дарсан байсан. Би эхлээд өргөдөл өгсөн үедээ Эрдэнэт хотод ажлаар явж таараад ирж чадаагүй юм. Дараа нь болохоор Т надтай утсаар ярьж удахгүй зээл бүтэх гэж байна чи эгчийгээ жоохон хүлээчих, цагдаад битгий өгөөрэй, эгч нь ямар ч асуудалгүй бүгдийн зохицуулж өгнө гээд байсан. Тэгээд би цагдаад очиж мэдүүлэг өгөхөө хойшлуулаад мөнгөө авчихвал өргөдлөө буцаая гэж бодоод ирээгүй юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 121-122 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Т.Б дахин өгсөн:

“..."Зоориндоо махны хөлдөөгч авах гээд мөнгөний хэрэг болоод байна, чамд би юу ч гэсэн "*****" ХХК-ний 50 хувийг шилжүүлчихье, цагаан сарын өмнө ямар ч асуудалгүй машиныг чинь он залуу болгож аваад өгнө" гэж хэлэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн **** УАТ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Лексус 450 загварын машиныг иргэн Ч.Т нэр рүү Тасганы овоонд байрлах Авто тээврийн үндэсний төв дээр шилжүүлж хүлээлгэн өгсөн юм. Гэтэл компанийн нэрийг шилжүүлж өгсөн зүйлгүй, хэд хоногийн дараагаас нь Б гэх эмэгтэйн нэр рүү компанийнхаа 50 хувийг шилжүүлчихсэн байсан. Тухайн Б гэх хүнтэйгээ зээл авахаар болсон талаараа хэлж байсан. Машин шилжүүлж өгөхөөс өмнө нь Ч.Т нь анх надад хэлэхдээ "хоёулаа нийлж махны үйлдвэрээ бариад хөлдөөгчөө ажиллуулна, махны бизнес хийе, чи компанийн 50 хувийг өөр дээрээ шилжүүлж аваад зээл гаргуулна, чиний үл хөдлөх хөрөнгүүд орно шүү" гэж ярилцсан байсан. Ингээд явж байтал урдаас махны хөлдөөгч авах боллоо яаралтай мөнгөний хэрэг байна чиний машиныг би авч мөнгө болгоод буцаагаад машинаар нь өгье гэж хэлсэн...миний тооцоогоор 20.0 орчим сая төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн үлдэгдэл хохирлын мөнгөө олж авах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Т.О өгсөн:

“...Миний бие нь Ч.Т, Т.Б гэх хүмүүсийг танина. Т гэх эмэгтэйтэй 2019 онд хамтарч ажиллаж танилцаж байсан бөгөөд үүнээс хойш танина. Одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахгүй байгаа. Т.Б гэх залууг 2021 онд дундуур байх гэж бодож байна Ч.Тмахны үйлдвэрт засварын ажил хийж байсан залуу гэж танина. Энэ хоёр хүмүүстэй өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй болно. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ч.Т нь Т.Бэзэмшлийн Лексус загварын машиныг үл таних ченжид худалдан борлуулаад төлбөр болох 49.200.000 төгрөгийг миний хаан банкны ******** тоот дансанд хүлээн авсан. Тухайн үед Ч.Т нь "би гүйлгээ хийдэг төхөөрөмжөө орхисон байна. Чиний дансанд лимит өндөр учраас энэ мөнгийг авчихъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн дансаа өгсөн юм. Тэгээд удаагүй байхад миний төхөөрөмж гэрээс ирэхээр боллоо гэж хэлэхээр нь дээрхи мөнгөн гүйлгээг Т эзэмшлийн хаан банкны ********** тоот данс руу нь шууд шилжүүлж байсан. Би Т.Б, Ч.Т хоёр хоорондоо юу гэж ярилцаж тохиролцож машин тэргээ зарахаар болсон асуудлын талаар нь мэдэхгүй бөгөөд миний хаан банкны дансаар л машин зарсан мөнгө дамжуулагдан шилжүүлсэн юм. Өөр зүйлгүй мөн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т нь надад хандаж "Б яаралтай мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо, 10.0 сая төгрөг зээлчих гэж хэлэхээр нь би өөрийн хаан банкны ******** тоот данснаас хаан банкны ******** тоот Б эзэмшлийн хаан банкны данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгийг буцааж Т нь өгөөгүй байгаа бөгөөд бид хоёрт дундын тооцоо байгаа. Хоорондын асуудал юм. Т хамтарч ажиллаж байх үеэс л мэдэж байгаа бөгөөд хүнд их тусархуу хүн бөгөөд ядарсан үед тусалдаг. Өөр элдэв муу зан авиргүй хүн шиг байдаг. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.А өгсөн:

“...Миний бие нь 2012 оноос хойш хувиараа тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг ажлыг хийж байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр **** УАТ улсын дугаартай цагаан өнгийн Lexus RH450 загварын тээврийн хэрэгслийг би үл таних 40-50 орчим насны эмэгтэйгээс 49.200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар мөнгөө өөрийн хаан банкны ******** тоот данснаас тухайн хүний өгсөн хаан банкны О гэх хүний данс руу "маһ" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлээд тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлж авсан. Тухайн эмэгтэй нь "махны үйлдвэртэй, гүйлгээний утга дээр нь мах гээд биччих" гэж хэлж байсан/. Тэгээд машиныг авсан өдрөө үл таних эмэгтэйд цааш нь худалдаж борлуулсан байгаа. Одоо яг ямар хүмүүсээс худалдаж аваад, цааш нь зарсан гэдгээ сайн санахгүй байна, миний бие нь олон тооны машин, техник худалдаж борлуулдаг. Өөр зүйл мэдэхгүй байна. Дансны хуулгыг хавсаргаж өгнө. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Н өгсөн:

“...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотын 22-ийн товчооны хажууд мянган машины зогсоол буюу автомашин худалдааны төвд дээрээс ********** арлын дугаартай сувдан цагаан өнгийн **** УВХ улсын дугаартай Lexus RX450h загварын тээврийн хэрэгслийг 54.000.000 /тавин дөрвөн сая/ төгрөгөөр худалдаж авсан. Би автомашин худалдаж авахдаа тухайн хүний хаан банкны ******** дугаарын данс руу өөрийн хаан банкны ******** дугаарын данснаас 34.000.000 төгрөг, мөн өөрийн төрийн банкны ***********дугаарын данснаас мөн тэр хаан банкны ********* дугаарын данс руу үлдсэн 20,000,000 төгрөгийг хийсэн юм. Тухайн үед машин худалдаж авсан хүнийхээ данс руу хийсэн бөгөөд өдрийг нь сайн санахгүй байна, харин дансны дугаараар нь харахад Б.А гэдэг хүний данс байсан бөгөөд тэр хүнийг Б.А гэдэг байх намайг анх тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авч байхад уг автомашин улсын номер дугаартай байсан ба Улаанбаатар хотын дугаартай байсан, яг хэд гэсэн дугаар байсныг нь одоо санахгүй байна. Би уг автомашиныг тухайн өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

 

***** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 163-167 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч Ч.Т нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах махны зооринд байсан хохирогч Ч.Д 5040 килограмм буюу ямааны 239 ширхэг, 10.050 килограмм буюу хонины 475 ширхэг гулууз махыг худалдан борлуулж мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар шилжүүлэн авч 150.211.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Г.Д өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо 61-ын гармын ойролцоо байдаг "******"-ын зооринд уулзаад 1 тонн хонины мах буулгасан тухайн хонины манхын мөнгийг 5 хоногийн дараа 8 сая мөнгийг шилжүүлж авсан. Тэгээд байж байхад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т гэдэг эмэгтэй ******* гэсэн дугаараас над руу залгаад мах худалдаж авах хэрэгтэй байна уулзаж ярилцъя гээд бид хоёр манай ажлын байранд уулзаж ярилцахад ******* өөрийгөө гүйцэтгэх захирал гэж танилцуулсан. Т нийт 15 тонн мах авна гэсэн ба ямааны 239 ширхэг, 1 кг 8.000 төгрөг, хонины 475 ширхэг 1 кг 8.500 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаад мөнгийг нь 7 хоногийн хугацаанд гаргаж өгөхөөр тохирсон юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "*******"-ын зооринд ямааны 239 ширхэг 5.040 тонн махыг буулгасан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус зооринд хонины 475 ширхэг 10.050 тонн махыг буулгасан. Нийт 15 тонн 90 кг махыг буулгасан. Тэгээд Т мөнгөө 7 хоногийн дараа хийгээрэй гэж хэлээд салаад явсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа холбоо барихад одоо мөнгөө удахгүй хийлээ маргааш хийлээ гээд худлаа ярьж явсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т гэрт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо поларис хотхон 576 1-304 тоотод очиж уулзахад надад 125.745.000 төгрөг өгөхөөс 20 сая төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэг 105.745.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталгаатай өгнө гэж тохирсон боловч уг өдөр дахин хугацааг хойшлуулж 01 дүгээр сарын 09-ний өдөр өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш утсаа авах, гар утсаа салгаад гэрт нь очиход байхгүй байна...Дахиж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 475 ширхэг хонины гулууз махыг зээлээр өгчих ямааны махны мөнгөтэй нь хамт өгье гэж хэлээд надаас авчхаад миний хонь, ямааны махны мөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж намайг залилсан юм..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

-******** ХХК-ийн Х-0007 дугаартай 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1дүгээр хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

-Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,

  -Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 84-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

5. Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ш.Д заруулахаар өгсөн 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг хонины гулууз нийт 217 ширхэг гулууз буюу 4350 килограмм махыг хятадуудад зарж мөнгийг өгнө хэмээн хуурч аван, улмаар махыг бусдад зарж борлуулан мөнгийг өөрийн Хаан банкны *********** тоот дансаар авч бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсний улмаас 34.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Ш.Д өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн зүс таних Т гэх эмэгтэйн ******* дугаарын гар утас руу өөрийн ******* дугаарын гар утаснаас холбогдож надад заруулах мах байна та миний махыг зараад өгөөч гэтэл тухайн эмэгтэй би зараад өгье 1 кг ямааны махыг 7,000 төгрөгөөр бодож зарж өгье, хонины махыг 1 кг  8,000 төгрөгөөр борлуулж өгье гэж хэлээд би өөр рүү чинь байгаа махыг чинь авхуулахаар хүн явуулъя...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөртөө очиж миний байгаа бүх махыг машинтай очиж ачаад миний байгаа газар болох Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт хүрч ирээд надтай бүх махныхаа тоо /гулууз/, кг-ийг нягталж үзээд авч явсан. Тэгээд би Т холбогдоход чиний махны мөнгө 3 хоногийн дараа орно шүү, би чиний махыг Хятадуудад борлуулж өгнө гэж хэлсэн. За тэгээд 3 хоног өнгөрсний дараа би Т холбогдоход миний мөнгийг удахгүй гаргаж өгнө, өнөө маргаашгүй гаргаж өнгө гэж хэлсээр өдийг хүрээд байна. Одоо Т гар утас руу залгахад миний гар утсыг авахгүй, холбоо барьж чадахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Би нийт 217 ширхэг гулууз мах буюу 197 ширхэг ямааны гулууз, 20 ширхэг хонины гулууз мах зарахаар болоод бүгдийг нь хэллэж үзэхэд 197 ширхэг ямааны мах нь 4,350 кг, хонины 20 ширхэг гулууз нь 530 кг мах болж байсан юм. Би Т нийт 34,690,000 төгрөг авах ёстой бөгөөд би ерөөсөө аваагүй байгаа...Өөрийн мах юм уу, эсвэл зарж борлуулсан мөнгийг олж авмаар байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

-***** ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Ц-351 дугаар ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН /3 дугаар хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас/,

-Хаан банкны депотзит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Монгол улсад ажиллах хөдөлмөрийн визтэй болгож өгнө, гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулж өгнө" хэмээн ОХУ- ын иргэн Ц.Ц.Ц, Б.А.В нарыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдын Хаан банкны *******дугаарын дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч залилан бусдад нийт 367.459.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан залилсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

мөрдөн байцаалтад гэрч Б.Г өгсөн:

“...Т эгчтэй Баянгол дүүргийн *** дүгээр хороо Гэрэлт Очир хороололд 34 билуу 35 дугаар байранд уулзсан. Энэ байр нь Т эгчийн өөрийнх нь байр ба хүнд түрээсэлдэг, буудалд мөнгө төгрөг зарж байхаар энд хэд хоног байрлаж бай гэж хэлж байсан. Тэгээд урт хугацааны виз гаргуулах хэрэгтэй байгаа талаараа Т эгчид хэлэхэд Т эгч олон төрлийн визний тухай тайлбарлаж хэлж байсан. Ингэхдээ "Урт хугацааны виз хийж өгье. Энэ хүмүүс аж ахуйн нэгж, компани дээр бүртгэлтэй байх ёстой. Аж ахуйн нэгж байгуулна. Нэг хүний 12 сая төгрөг, нийт 24 сая төгрөг шаардлагатай гэж яриад мөнгө төгрөгөө хэрхэн өгч авах тухай ярилцсан. Ингээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа байх, 10 сарын 01-ний өдөр А.Ц бид гурав Найман шарга дээр ирсэн ******* эгч энэ үед өөрийнх нь дүү гэх О гэж хүнтэй хамт байрныхаа гадаа машиндаа хүлээж байсан. Найман шарга дээрээс А.Ц хоёр 20 сая төгрөгийг миний ****** дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэр даруйд нь би шууд  ****** дугаарын Хаан банкны данс руу тус 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Харин 4 сая төгрөгийг А өөрөө бэлнээр авсан. Тэгээд буцаад Баянгол дүүргийн *** дүгээр хороо ***** хороололд очоод Т эгчид 4 сая төгрөгөө бэлнээр өгөөд, А.Ц хоёр паспортуудаа өгсөн. 14 хоногийн дараа виз нь гарна гэж Т эгч хэлсэн. Маргааш өдөр нь Аюш, Цыден бид гурав Дорнод руу явцгаасан. 10 сарын 18-ны өдөр А.Ц бид 3 Улаанбаатар хотод ирээд Т уулзахад "Виз нь гараагүй байна. Удахгүй гарна Ирэх долоо хоногийн тэд дэх өдөр гарна. Дараа долоо хоногт найдвартай" гэх зэргээр ярьсаар байсан ч одоо болтол гараагүй байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,  

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ц.Ц өгсөн: 

“...2022 оны 09 сарын 25-ны өдөр би найз А хамт Монголд ирсэн. Монголд ирээд А найз гэх Тулгын гэр болох Чойбалсанд 2-3 хоносон. Дараа нь Т хамт гурвуулаа 2022 оны 09 сарын 29-ний өдөр байх, Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд яаж виз авах вэ гэж бодож байгаад Т асуусан. Тэгэхэд Т "Надад нэг таньдаг хүн байгаа" гэж хэлсэн. Ерөнхийдөө бүх л зүйлсийг А ярьж байсан. Би монгол хэл болон буриад хэлээр муухан ярьдаг. А надад "Тулгад туслах хүн байгаа гэж байна" гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 29 юм уу 30-ны өдөр Т гэр гэх газар буюу Гандангийн хойд талд МҮИС-ийн зүүн талд байрлах нэг байранд Т уулзсан...Тэгэхэд ченж нь ийм их төгрөг бэлнээр байхгүй гэж байна гэж ойлгосон. Ийм учраас 4 сая төгрөгийг бэлнээр А өгсөн. Харин 20 сая төгрөгийг нь Т данс руу шилжүүлсэн байх. Дараа нь 20 сая төгрөгийг Т шууд ******* рүү шилжүүлсэн байх...Гэтэл одоо болтол ******* нь бидний паспортыг өгөхгүй, мөнгийг өгөхгүй байгаа юм...Т нь бидэнд компани байгуулж өгнө мөн түр оршин суух виз гаргаж өгнө гэж хэлсэн юм. А бид хоёр Монголд ажил хийх хүсэлтэй байсан юм. А бид хоёр нийт 24 сая төгрөгийг Төгсөн. Т өөрөө 24 сая хэрэг болно" гэж хэлж байсан юм ингэхдээ 4 сая төгрөгийг бэлнээр 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ 24 сая төгрөгийг А бид хоёр яг тэнцүү буюу хүн тус бүр 12 сая төгрөг гаргасан. Эхлээд “найман шарга” дээр байхдаа 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 4 сая төгрөгийг бэлнээр Т гэр гэх газар буюу бид нарын хэд хоносон газарт өгсөн....” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/, 

мөрдөн байцаалтад хохирогч Б.А.В-н өгсөн:

“...Т "Надад нэг таньдаг хүн байгаа. Өмнө нь хамт ажилладаг байсан юм. Хятад улсын иргэд Монголд ирэхэд виз авахад нь тусалдаг байсан. Тэр хүн виз гаргахад тусална" гэж хэлсэн. Ингээд 9 дүгээр сарын 30-ны өдөр Т танилцсан. Тэгээд Т "Надад нэг байр байгаа. Хүн амьдардаггүй юм тэнд 3,4 хонож болно гээд гэр нь гэх газар буюу Монголын Үндэсний Их сургуулийн зүүн талд байрлах орон сууцанд хоноглосон. Тэр байранд 3, 4 хоноцгоосон 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-аас эхнэрээсээ 235.500 рублийг, Цыден бас тийм хэмжээний рублийг гэрээсээ аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга дээр мөнгөө төгрөг рүү хөрвүүлсэн. Тэгээд Ц бид 2 мөнгөө нийлүүлээд хүн бүр 12 сая төгрөгийг хөрвүүлж авсан. Гэтэл Найман шарга дээр 24 сая төгрөг бэлнээр байгаагүй ба 4 сая төгрөг л бэлнээр байсан. Тэгээд бид нараас Монгол банкны данс байгаа юу гэж асуусан. Тэгэхэд тухайн үед Ц бид хоёрт монгол данс байгаагүй ба Т хамт явж байсан. Тэгээд ченж нь бэлэн байсан 4 сая төгрөгийг бэлнээр Т өгөөд 20 сая төгрөгийг нь Тулгийн ******** дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь Т өөр данс өгөөд Т данснаас О гэх хүний ******* дугаарын данс руу тухайн 20 сая төгрөгийг шилжүүлсэн... Тэгээд 10 дугаар сарын 24-ний өдөр Т уулзаад паспортуудаа аваад, визний хугацаа дуусаж байсан учир Т, Ц бид 3 гадаад иргэн харьяатын газарт очиж визээ сунгуулж байсан. Тэр өдрөө буцаж ирээд Т паспортуудаа буцааж өгсөн. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа Т рүү залгаж "Хэзээ бичиг баримтууд бэлэн болох вэ” гэж асуухад "Удахгүй бэлэн болно" гэж хэлж байсан. Сүүлдээ Т нь утсаа авахаа болиод утсаа таслаад алга болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Т нь нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн виз гаргаж өгнө гэж хэлсэн. Хөдөлмөрийн виз гаргахын тулд компани байгуулах ёстой гэж хэлээд биднээс мөнгө авсан юм. Ц бид хоёр нийт 24 сая төгрөгийг Т өгсөн. Ингэхдээ 4 сая төгрөгийг бэлнээр 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ 24 сая төгрөгийг Ц бид хоёр яг тэнцүү буюу хүн тус бүр 12 сая төгрөг гаргасан, эхлээд Найман шаргад байхдаа 20 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 4 сая төгрөгийг бэлнээр Т гэр гэх газар буюу бид нарын хэд хоносон газарт өгсөн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Т нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдэл хийж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн үндсэн шинж болох их хэмжээний хохирол хохирол учруулсан байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч болон хохирогч Б хоорондын зөрчил, Г 6.000.000 төгрөг өгсөн зэрэг нь тодорхой тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүй орхигдуулсан бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэж хэргийг прокурорт буцаах саналыг гаргасан боловч хохирогч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэги оролцож хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн мөн гэрч Б.Г нь энэ хэрэгт хохирол хүлээн авах этгээд биш харин хэргийн хохирогч  Ц.Ц.Ц, Б.А.В нарт хохирол төлөгдөөгүй талаар өмгөөлөгч Л.Б мэдүүлсэн тул хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хохирлын талаар

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Т нь хохирол төлбөр төлөөгүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Т 30,000,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Г, 70,000,000 төгрөг гаргуулж Т.Б, 35,557,560 төгрөг гаргуулж Т.Б, 130,211,600 төгрөг гаргуулж Ч.Д, 34,690,000 төгрөг гаргуулж Ш.Д, 12,000,000 төгрөг гаргуулж Ц.Ц.Ц, 12,000,000 төгрөг гаргуулж Б.А.В тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.Т хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт,

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.Оюумаа: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх санал,

            Хохирогч нарын өмгөөлөгч Г.Баатарсүрэн: “...Эрүүгийн хариуцлагатай холбоотой саналгүй...” гэх дүгнэлт,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ: “...Урьд гаргасан саналаа дэмжиж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгээс шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр завсарлага авах санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.  Учир нь шүүгдэгч Ч.Т нь шүүх хуралдаан болох хүртэл ямар ч хохирол төлбөр төлөөгүй, мөн ямар орлогын үүсвэрээр төлөх эсэхээ илэрхийлээгүй, түүний эд хөрөнгө битүүмжлэгдсэн. Иймд хохирогч нарын хохирлыг хуульд заасан хугацаанд төлөх саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч Ч.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц

Шүүгдэгч Ч. Т эзэмшлийн

1."******" ХХК-ны нэр дээрх улсын бүртгэлийн ******** дугаартай нэгж талбарын дугаар ********** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-220103**** дугаартай "Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, хойно хаягт байрлах Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалт бүхий 76636 мкв 17.66 га/ талбай бүхий аж ахуй нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,

мөн түүний эзэмшлийн "******" ХХК-ны нэр дээрх улсын бүртгэлийн 000480181 дугаартай /Ү-2201021856/ Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, 71 тоот хаягт байрлалтай 300 м.кв Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ******* дугаартай /**********/ Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Хужиртын даваа 1***** гудамж, 72 тоот хаягт байрлалтай 660 м.кв Мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ******** дугаартай /********/ Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, Хужиртын даваа 18*** гудамж, 73 тоот хаягт байрлалтай 660 м.кв талбайтай, хөргүүр зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ********** дугаартай /*******/ Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, Хужиртын даваа 18*** гудамж, 74 тоот хаягт байрлалтай 440 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус прокурорын тогтоолоор битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Ю овогт Ч.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Т 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ч.Т эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.      

 

5. Шүүгдэгч Ч.Т бага насны хүүхдүүд болох Харлаг овогт Д.Ү /*********/, Харлаг овогт Д.А /РД:********/ нарт асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ********" ХХК-ны нэр дээрх улсын бүртгэлийн ******* дугаартай нэгж талбарын дугаар ******** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай "Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, хойно хаягт байрлах Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалт бүхий 76636 мкв 17.66 га/ талбай бүхий аж ахуй нэгжийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,

мөн түүний эзэмшлийн "*******" ХХК-ны нэр дээрх улсын бүртгэлийн ******** дугаартай /Ү-2201021***/ Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, 71 тоот хаягт байрлалтай 300 м.кв Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ********* дугаартай /********/ Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, 72 тоот хаягт байрлалтай 660 м.кв Мах эхлэн боловсруулах үйлдвэр, хөргүүр, зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ********* дугаартай /*********/ Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, 73 тоот хаягт байрлалтай 660 м.кв талбайтай, хөргүүр зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн ****** дугаартай /********/ Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Хужиртын даваа 18450 гудамж, 74 тоот хаягт байрлалтай 440 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Т 30,000,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Г, 70,000,000 төгрөг гаргуулж Т.Б, 35,557,560 төгрөг гаргуулж Т.Б, 130,211,600 төгрөг гаргуулж Ч.Д, 34,690,000 төгрөг гаргуулж Ш.Д, 12,000,000 төгрөг гаргуулж Ц.Ц.Ц-д, 12,000,000 төгрөг гаргуулж Б.А.В тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол болтол Ч.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ