| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2021/01523/и |
| Дугаар | 142/ШШ2022/00049 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2022/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: “2,415,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 31-ны өдөр над руу залгаж уулзъя гээд ажил дээр ирж миний утсыг аваад явсан. Утас руу нь залгаад утсаа авъя гэхэд шүүх, цагдаагаар яваад аваарай гэдэг тайлбар өгсөн. Иймд утасны төлбөр болох 2,415,000 төгрөгийг иргэн аас гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч *******аас ямар ч мөнгө зээлж аваагүй болно. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 30,000 төгрөг төлсөн баримт /хх-2/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 23,590 төгрөг төлсөн баримт /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5090542189 данс руу 2,415,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-5/,
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ад холбогдуулан 2,415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн ажил дээр ирж утсыг авч явсан. Утас руу нь залгаж утсаа авъя гэхэд шүүх, цагдаагаар яваад аваарай гэсэн иймд утасны төлбөр болох 2,415,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч шүүх хуралдаанд 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт 2,200,000 төгрөгийн барьцаанд тавьж найзуудтайгаа хамт мөрийтэй тоглосон, мөнгийг ганцаараа хэрэглэсэн бол төлөхөд маргах зүйлгүй. Бид дөрөв нийлж мөрийтэй тоглож алдсан байхад надаас зөвхөн мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч гар утсаа 2,200,000 төгрөгийн барьцаанд тавьж найзуудтайгаа хамт мөрийтэй тоглосон, мөнгийг ганцаараа хэрэглээгүй нийлж тоглосон хүмүүс хамт хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлож чадахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн барьцаалан зээлдүүлэх газар 2,200,000 төгрөгний барьцаанд тавьсан байсан гар утасыг 2021 оны 09 сарын 27-ны өдөр хүүгийн хамт нийт 2,415,000 төгрөг хариуцагчийн өмнөөс төлж, түүнд авч өгсөн болох нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч аас 2,415,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аас 53,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН