Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2022/00064

 

 

 

 

                             

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ********* аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/

Хариуцагч: ********** аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******,*******,/

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 10,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: /цахимаар/,

Хариуцагч /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.О

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тай 2012 онд танилцаж гэр бүл болж 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2017 онд том охин , 2019 онд бага охин нар төрсөн. Бид хоёр таарамжгүй харилцааны улмаас 2018 оны зунаас эхлэн ирэн очин байж байгаад 2020 оны 04 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Гэр бүл цуцлуулах болсон шалтгаан маань нөхөр болох Учралбаяр нь гэр бүлээс гадуурх харилцаа хэд хэдэн удаа үүсгэснээс үүдэлтэй цаашид хамтран амьдрах боломжгүй Учралбаяр нь тусдаа амьдрал зохиосон тул гэрлэлтээ цуцлуулж охин , нарыг өөрийн асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгож, бид хоёрыг айл гэр болоход өгсөн эд хогшлын болон хүүхдүүдийнхээ хадгаламжийг авч хэрэглэсэн учир надад нийт 10,000,000 төгрөгийг энэ бүгдэд гаргуулмаар байна. Эд хөрөнгө, хүүхдийн тал дээр маргаангүй учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдийнхээ хадгаламжид байсан 2,000,000 төгрөгийг авч компанийнхаа ажилд зарцуулсан. Анх айл болоход манай аав ээж байранд маань эд хогшил авч өгсөн мөнгө болох 3,000,000 төгрөгийг мөн нэхэмжилсэн. Бидний хувьд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохоор гэрлэлтээ цуцлуулахаар шийдэж, ч цаашдаа хүүхдүүддээ тусалж дэмжиж байна гэж тохиролцож, 5,000,000 төгрөг гаргуулахаар болсон. Нийт аас 10,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь тэй гэр бүл цуцлуулах хүсэлттэй байгаа бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. бид хоёр анх тусдаа гарахдаа хөргөгч, гал тогооны тавилгыг гаргасан бөгөөд тухайн үеийн ханшаар 3,000,000 орчим төгрөг болсон. Мөн 2018,2019 онд хүүхдийн хадгаламжийн 1,700,000 төгрөг авч гэртээ болон миний эрхэлж байсан ажилд ашигласан бөгөөд энэ бүх зардал болох 5,000,000 орчим төгрөгийг гэр бүл цуцлуулахдаа авахаа надад хэлсэн бөгөөд би ч хүлээн зөвшөөрөөд хувааж төлөхөөр тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхний 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тал буюу хоёр хүүхдийн хадгаламжнаас авч хэрэглэсэн 2,000,000 төгрөгийг хүүхэд тус бүрт 1,000,000 төгрөгийн хадгаламж нээх бөгөөд бусад мөнгө буюу тавилгын мөнгийг д өгнө. Харин нэхэмжлэлтэй танилцахад 10,000,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ нь ямар нэгэн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие 5,000,000 төгрөгийг дээрх үндэслэлүүдээр төлөх бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг хувааж төлөх болно. Мөн өөрийн хоёр хүүхдийн тэтгэлэгийг заасан хугацаанд төлөх бөгөөд өөрийн эцэг хүний үүргээ ухамсарлан бусад ямар нэгэн тусламж, анхаарал хэрэгтэй үед хүүхдүүддээ туслах болно. тэй удаан ярилцсаны эцэст намайг 10,000,000 төгрөг өгчихвөл салъя гэж тохирсон. Гэхдээ одоогоор 1,000,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг нь өгөх боломжгүй байна. Учир нь манай компанийн гүйцэтгэх захирал манай ээж, ээж маань компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Би цалин, нэмэлт урамшуулал авдаг боловч ээжид уг мөнгөнөөс зохицуулъя гэж хэлэхэд чи 2 хүүхдийнхээ тэтгэмжийг өгнө гэх байдлаар дургүйцэж хүлээж авсан. Мөн ээж намайг гийн авсан гал тогооны тавилгыг хэрэглэхгүй байж мөнгөн дүнд тооцож өгөх шаардлагагүй, өөрт нь буцааж өг гэж хэлсэн. Харин намайг 2 хүүхдийнхээ данснаас авсан 2,000,000 төгрөгийг хүүхдүүдийнхээ дансанд 1,000,000 төгрөгөөр хувааж дансанд нь хийж, 2 хүүхдийнхээ тэтгэмжээ төлбөл зүгээр гэж хэлээд намайг нэхэмжилсэн үнийн дүнгийн тал хувийг зөвшөөрөхгүй байгаагаа шүүх хуралдаанд тайлбарла гэж хэлсэн, үүний дагуу тайлбараа гаргаж байна. Уг нь бид хоёр хоорондоо ярилцаад 10,000,000 төгрөгийг боломжоороо хувааж төлөхөөр тохиролцсон. Би барилгын салбарт ажилладаг болохоор цалин, санхүүжилтийн хувьд хэцүү асуудалтай байдаг. Үүнийг ч мэднэ. Хэрвээ шүүхээс төлөх шийдвэр гарвал төлнө, барилгын салбар, ажлаасаа хамаарч цалин, санхүүжилт уддаг учраас гийн нэхэмжилж байгааг мөнгийг хувааж төлнө гэжээ.

Нэхэмжлэгчээс: Орхон аймаг Баян-Өндөр сум *******ийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-2/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 174,950 төгрөг төлсөн баримт /хх-3/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-4/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142/ЭТ2021/00865 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-5/, Мэндцэцэн ӨЭМТ-ын “ын” эмнэлгийн тодорхойлолт /хх-6/, Мэндцэцэн ӨЭМТ-ын “гийн” эмнэлгийн тодорхойлолт /хх-7/, , нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-8/, гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-9/, ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/, гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-11, хоорондоо чатласан чат болон дуудлагын талаарх баримт /хх-21-27/,

Хариуцагчаас: ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-14/, шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-18/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч тай 2012 онд танилцан гэр бүл болж 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2017 оны 09 сарын 28-нд охин , 2019 онды 08 сарын 13-нд охин нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны зунаас хариуцагч гэр орондоо тогтвортой байхгүй ирж очин байх болж 2020 оны 04 дүгээр сараас эхлэн тусдаа амьдрах болсон байна.

Хариуцагч нь бусадтай дотно харилцаа тогтоож, гэр бүлийн ёс журмыг зөрчиж, эхнэрээ хуурч мэхэлж итгэлийг нь алдаж байсны улмаас гэрлэгчдийн хооронд ан цав үүсэн, үл ойлголцол хөндий байдал бий болж тусдаа амьдрах болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлт цуцлах, хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг тогтоох үндэстэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг аас хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин , нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүл болоход нь өгсөн эд хогшлын болон хүүхдүүдийнхээ хадгаламжийг авч хэрэглэсэн учир нийт 10,000,000 төгрөг хариуцагчаас  шаардсаныг хариуцагч хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 245,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 70,674 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар*******/,*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 09 сарын 28-нд төрсөн охин , 2019 оны 08 сарын 13-нд төрсөн охин нарыг эх гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин , нарт бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-н нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг тогтоон эцэг аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2-д заасныг баримтлан хариуцагч аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 245,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д, 70,674 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН