Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1056

 

 

 

                                                                                                                        

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч Э.Булганчимэг, хохирогч ***, түүний өмгөөлөгч А.Намжилцогт, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2309022292650 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 цагаас 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52 дугаар байрны орцонд иргэн ***ыг “гэрээсээ яв” гэж хэллээ гэх шалтгааны улмаас болж түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ыг “цахилгаан тамхи хулгайлсан” гэх шалтгаанаас болж зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Мөн 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айлофт” нэртэй бааранд иргэн ***тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны гадна иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт тус тус холбогджээ.

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие шөнийн 12 цагийн үед ажлаасаа тарж гэртээ ирсэн. Тэгээд 01 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь чимээгүй болчих байх гэж бодсон чинь 02 цагийн үед улам их шуугилдсан. Би цонхоор шаардлага тавиад “унтаж амаръя” гэхэд цонхны доор 4 залуу байсан. Би найзыгаа цохичих уу гэсэн тэгэхээр нь би “чиний найзыгаа цохих чинь надад хамаагүй хүмүүс байна” гэж хэлэхэд нэг залуу би танайхыг мэднэ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би 102-т дуудлага өгөөд 10 минутын дараа гараад очсон. Цагдаа ирэхээс 3 минутын өмнө би яагаад шуугилдаад байгаа юм бэ гэхэд *** хувцсаа тайлаад шууд цохиод авсан. Тэгээд цагдаа ирээд авч явсан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2309022292650 дугаартай хэргээс:

3. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ***, *** нарын хамт ***, *** хоёрын гэрт нь 23 цагийн үед очсон. Бид нар гэрт нь 0.75 литрийн 2 шил архи уусан. Тэгээд шөнө хэрэг болохоос өмнө *** бид хоёр муудалцсан ба *** түрүүлээд явсан, *** бид хоёр гэрт нь үлдсэн. Намайг явахаас өмнө 30-40 минутын өмнө *** “***ийг аваад гэрээс явчих” гэж хэлсэн. Тэгээд ***, ***, *** нарын хамт гэрээс нь гарсан. Тэгээд *** бид хоёр маргалдаад би түүний байрных нь орцонд 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

4. Иргэн ***аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

5. Хохирогч ***ын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө үеэл ***, найз охин болох *** нарын хамтаар хоол хийгээд кино үзээд сууж байгаад *** рүү багын найз болох *** уулзъя гэж фейсбүүкээр залгасан. Улмаар манайд ирэхээр болсон юм. Тэгээд гэртээ сууж байхад 01 цагийн орчим орж ирэхдээ 3 хүн дагуулж орж ирсэн. Ирэхдээ согтуу 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, 1 том пиво барьж орж ирээд “*** гэх залуугийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байна” гэж орж ирсэн бөгөөд бид нар архи пивоо уугаад байж байхад манай хажуу өрөө түрээсэлдэг эмэгтэй ажлаасаа ирээд өрөөндөө ороод амарсан юм. Тэгээд ***, *** нар юм ярихаар өрөө рүү орсон. Бид хэд архиа уугаад дуусгаж байхад ***, *** нар юм ярина гээд гэрээс гарсан. Тэгээд бид хэд сууж байхад ***, *** нар хоорондоо муудалцаад орилолдоод орж ирсэн. Тэгтэл *** нүд хавдсан байсан. Тэгээд  тэр хоёрыг тайвшруулж, *** миний өрөөнд орж амарч байсан. Орж ирсэн 4 хүн явахаар болоод ***ын хамт ирсэн *** гэх залууг сэрээхээр миний өрөө рүү ороход ***, *** нар муудалцаад байхаар нь бид нар очиж салгасан. Тэгээд ***, *** нар “айгаад байна, энэ залуучуудаа явуул” гээд тэр дөрвийг явуулахаар болоод гадагшаа гаргаж байхад *** миний нүүр рүү 2 удаа цохиод түлхсэн. Түлхэхэд нь би хүзүү, нуруу хэсгээрээ хүчтэй хана мөргөсөн юм. Одоо миний хүзүү, нуруу өвдөөд байна. Тэгээд өглөө гайгүй байхаар нь унтаад өдөр сэрэхэд их өвчин орсон байхаар нь цагдаад хандаж байна. Би ***ыг 10 жилд байхдаа мэддэг болсон. ...***аас өөр намайг цохиж, зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

6. Хохирогч ***ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...Уг гэмтлийг надад *** нь “гэрээс яв” гээд лифтний хажууд зогсож байхдаа гэнэт нүүр рүү 1 удаа цохиж учруулсан юм. Тэгээд нүүр рүү цохиод хана руу унахдаа хүзүү, дал хэсгээрээ хана мөргөж унасан. *** миний баруун нүд рүү баруун гараараа цохисон. Тухайн үед миний хажууд ***, ***, *** нар байсан. Надад эмчилгээний баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Гэрч А.***гийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой ***ын гэрт хамт байж байхад инстаграммаар *** над руу залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би “***ын гэрт байна” гэж хэлэхэд 2-3 цагийн дараа *** нь Ж.***, *** нарын хамтаар орж ирсэн. Ирэхдээ 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архитай ирээд тэрийг нь уугаад дахиад 1 шил архи аваад ууж дуусаад Ж.***, *** нар унтаж байгаад сэрээд явахаар болсон. *** явчихсан байсан юм. Тэгээд явахаар болоод лифт рүү алхаж байхад гэнэт *** нь ***ыг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд маргаан үүсгээд барьцалдаж, зодолдсон. Тэгээд *** бид хоёр дундуур нь орж салгахад ***, *** нар үг хэлээр доромжилж байгаад яваад өгсөн. Тэгээд би ***ын хамт гэрт нь орж ирж унтаад өглөө сэрхэд *** хүзүү, нүүр нь хавдаад хүзүү хэсгээрээ гоёотоод хөдлөхгүй байсан ба тэгээд л цагдаад хандсан юм. Тухайн үед ***, *** нар лифт рүү явж байхад гэнэт *** ***ыг “гэрээсээ яв” гэж хэллээ гэдэг шалтгаанаар цохиод маргаан болсон. Надад учирсан бэртэл, гэмтэл байхгүй. Би хэн нэгэнтэй зодолдож, цохилцоогүй тэнд зөвхөн ***, *** нар хоорондоо муудалцсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

8. Гэрч Ж.***ий: “...Би 2022 оны 11 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна найз ***, таньдаг дүү болох *** нартай 5 шарын орчим 3-4 том пиво уугаад байж байхад ***, ***тэй холбогдоход ***ынд хүн байхгүй, тэд нар ууж байна гэхээр нь бид гурав тэндээсээ ***ын гэр болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52-59 тоотод очсон. Очиход ***, *** хоёр гэртээ пиво ууж байсан бөгөөд бид гурав ороод ***ыг дэлгүүр гаргаад 1 шил архи, пиво авхуулаад тэгээд ууж байгаад тасраад унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад *** татаж босгосон ба ***ыг бас татаж босгоход “миний гар гэмтэлтэй байгаа, та гэмтэлтэй байгаа хүнийг шууд босголоо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг яв гэхээр нь “одоо харанхуй байна, нөгөө өрөөнд чинь орж унтаад явъя” гэхэд тухайн үед хоёр охин ороод ирсэн байсан. *** нь ***т хандаж “хүн ороод ирсэн байна, чи ахыгаа аваад яв” гэж хэлэхэд *** “та ямар сонин юм бэ” гэж хэлээд гэрээс нь гарсан. Тэгээд гадаа орцонд ***, ***, *** бид 4 гараад ***, *** нар шатны орчим уулзъя гээд хоёулаа явсан. Тэгээд *** бид хоёр лифт хүлээгээд зогсож байхад “хүүе хаая” гээд шатны бахиул дугараад эхэлсэн. Тэгээд би очих гэхэд намайг “байж бай” гэж хэлээд *** “яавал гэж дээ” гээд цугтаа очиход хоёулаа газарт унасан байсан санагдаж байна. Яг одоо сайн санахгүй байна. Тэгээд *** ахаа хоёулаа явъя гээд такси дуудаад явсан юм. Тухайн үед ***, *** нар явган шат руу очоод муудалцаад, зодолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15356 дугаартай: “...1. ***ын биед баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч ***ын насыг тоолсон тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

11. Иргэн ***аас гаргасан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 115, 117 дугаар хуудас/,

12. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Хүнс од” нэртэй байрны саадан дотор найз *** юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн орчим салаад би гэр рүүгээ орох замдаа явж байхад зүс таних ***тай Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны ойролцоо байдаг машины зогсоол дээр таараад намайг “юу байна ахын дүү, хоёулаа ингэж нэг юм таарах байсан юм уу, чатанд яагаад хариу өгөхгүй байна” гэж хэлээд миний зүүн шанаа хэсэг рүү 3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би “ахаа би яасан юм бэ” гэхэд “чи манай гэрээс веб авч явснаа санахгүй байна уу” гэж хэлсэн ба би “аваагүй” гэж хэлсэн. Тэгээд би ***, ***, ***, *** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 8 дугаар байрны 1 дүгээр орцны 1 давхрын голын хаалгатай ***ын гэрт орсон. Тэгээд бид хэд бөөндөө 2 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво хувааж уусан. *** над руу гэнэт уурлаад миний толгой болон нүүр хэсэг рүү гараа атгаад цохиод байсан. Би толгойгоо хоёр гараараа хамгаалаад байж байхад дээрээс дэвсээд байсан. Хамт байсан хүүхдүүд нь “боль” гээд салгаад байхад тоохгүй дайраад байсан. Тэгээд удаагүй унтаад өгөхөөр нь би гарч, гэртээ очоод дуудлага өгсөн. Би ***тай нэг байрны хүүхдүүд бөгөөд бага зэрэг зүс таньдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

13. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр дахин өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 8000 төгрөгөөр Шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очиж дээд уруулдаа 1 см урт оёдол тавиулсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 140,000 төгрөгөөр гарын сарвуу болон тархины рентген зураг авхуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эмчээс бичиж өгсөн эмүүдийг 62,400 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх баримтууд надад байгаа. Нийтдээ 210,400 төгрөг болж байна. Би эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 210,400 төгрөгийг нэхэмжилмээр байна. Мөн ***т гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11323 дугаартай: “...1, 2. ***ын биед дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3, 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4, 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5, 8. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 9. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

15. “Мед травма” нэртэй эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /1-р хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,

16. Хохирогч ***аас гаргаж өгсөн “210,400 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан тухай” баримт /1-р хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие прокурорын тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

18. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /2-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

19. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...***ширээ сандлын зайнд намайг сууж байхад гадагшаа гарах гээд хөлөөрөө миний хөл, гуя хэсэгт заналтайгаар нударсан. Тэгэхээр нь би цамцных нь ханцуйнаас татаад баарны ая чанга байсан тул чихэнд нь “аятайхан харьцаарай” гэж хэлсэн. Тэгтэл “чамтай яаж харьцсан ч яадаг юм” гээд гарыг маань өөрийн гараасаа тавиулаад сандлаас боссон. Түүнийг сандлаас босохоор нь энгэр хэсгээс нь заамдан барьцалдан авахад ***мөн миний энгэрээс заамдаж авсан. Ингээд миний бие зүүн гараараа ***ий нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. “Айлофт” баарны хамгаалагч энэ үед ирээд бид хоёрыг салгаж баарнаас гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,

20. Иргэн Э.***ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

21. Хохирогч ***ий 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 12-ны шөнө би 09 цагт 2 найзтайгаа уулзах гээд гэрээсээ гарсан. Найз ***, *** нартай “Хүүхдийн 100”-ын тэр хавьд нэг лоунжд суусан. Бид гурав 2, 2 шил пиво уугаад 12 цагийн үед тэндээсээ гараад “Айлофт” гэх нэртэй баар руу алхаж очсон. Тэгээд таксаа авч ороод зүүн гар талд ширээн дээр суугаад виски захиалаад 2, 2 удаа уусан. Тэгээд манай хоёр найз “талбай руу гарж бүжиглэе” гээд бид гурав талбай руу гарсан. Тэгээд би ширээн дээр ганцаараа сууж байтал нэг танихгүй хүн ирээд суучихсан. Би тэр хүн дээр очоод нэрийг нь асууж “юун хүн бэ” гэж асуухад эргэж хараад намайг “яасан гэнэ ээ” гээд зүүн гараараа намайг заамдаад баруун гараараа миний баруун талын шанаанд эхлээд нэг цохисон. Тэгээд би доошоо суугаад “эрүү эвгүй болчихлоо” гэж хэлэхэд нэмээд дээрээс баруун гараараа баруун шанаанд ахиад нэг цохисон. Тэгээд 2 хамгаалагч мэдээд ирсэн ба би болон намайг цохисон хүнийг баарнаас гаргасан. Хамгаалагч нар ирэхэд манай хоёр найз мэдээд хамт гарсан. Тэгээд хамгаалагч нар буцаад орсон. Намайг цохисон хүн машины зогсоол руу дагуулаад явсан. Тэгээд тэр хүнтэй хамт явж байгаа бололтой гурван эрэгтэй, нэг эмэгтэйн хамт гарж ирээд араас нь яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-79 дугаар хуудас/,

22. Хохирогч ***ий эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

23. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9115 дугаартай: “...1. ***ий биед “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал /мэс заслын үед авсан/ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Баруун доод 8 дугаар шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

24. Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 92-98 дугаар хуудас/,

25. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /1-р хавтаст хэргийн 50, 99 дүгээр хуудас/,

26. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 101-104 дүгээр хуудас/,

27. Хохирогч ***ий дахин өгсөн: “...Би эмчилгээнийхээ зардалд 1,000,000 орчим төгрөг зарцуулсан тул уг мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,

28. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаартай: “...1. Урьд гаргасан 9115 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна. 2. ***ий биед учирсан эрүүний баруун булан болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих, цохигдох үйлдлээр, эрүүний зүүн хэсэгт хүч үйлчилсэн үед үүснэ...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,

29. Хохирогч ***ий өвчний түүхийн хуулбар /2-р хавтаст хэргийн 110-128 дугаар хуудас/,

30. Хохирогч ***ий эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1-р хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

31. Иргэн ***аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас/,

32. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн ба гэртээ амарч байтал 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 02 цагийн үед манай байрны тоглоомын талбай дээр хүмүүс шуугилдаад чанга чанга яриад байсан ба би байрныхаа тагтан дээр гарч тоглоомын талбай дээр байгаа хүмүүст хандаж “би унтаж амармаар байна, битгий чанга чимээ гаргаад бай” гэж хэлсэн. Тухайн тоглоомын талбай дээр нийт 4 эрэгтэй байсан ба 20 орчим насны залуучууд байсан. Би шаардлага тавьтал нэг залуу нь надад хандаж “би найзыгаа цохичих уу” гэж надаас асуусан ба би “чиний найзыгаа цохих чинь надад ямар хамаатай юм бэ, би унтаж амармаар байна” гэж хэлтэл өөр нэг залуу нь “би чамайг хаана амьдардгийг чинь мэднэ шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарт “гадаа хүмүүс шуугилдаад унтуулахгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгтэл тухайн залуучууд орц руу ороод чангаар орилоод байсан ба би 10 минутын дараа гэрээс гарч орцны хаалгаар гарахад манай орцны өөдөөс харсан байрны буланд чангаар орилоод байсан 4 залууд хандаж “та нар яагаад шөнө орой чанга чимээ гаргаж намайг ална гээд байгаа юм бэ” гэж асуухад *** гэх залуу үгийн зөрөөгүй над руу дайрч нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор ***ын нүүр рүү нь 1 удаа цохисон юм. Тэгээд бид хоёр маргалдаад байж байхад цагдаа нар ирсэн ба хэлтэс рүү биднийг аваад явсан. Надад гар хүрсэн хүнийг би танихгүй. Өөрийгөө *** гэж хэлээд байсан ба жинхэнэ нэр нь *** гэдэг хүн байсан. *** нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. *** нь миний  нүүр рүү 1 удаа цохисон. Тэгээд би доошоо харсан юм. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 247 дугаар хуудас/,

33. Гэрч ***ын: “...Манай нөхөр *** дахин цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн ба орцонд чимээ гайгүй болохоор нь цагдаа ирж байгаа эсэхийг шалгахаар гэрийн хаалгаар гарсан юм. ...Тэгтэл нэг намхан туранхай залуу хувцсаа тайлаад манай нөхрийн нүүр рүү 1 удаа цохисон ба дараа нь 2 удаа нүүр нь цохисон...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

34. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11732 дугаартай: “...1. ***ын биед баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гомдол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

35. “Мөнгөн гүүр” нэртэй эмнэлгийн мэдрэлийн болон нүдний эмчийн үзлэгт хамрагдсан баримт /2-р хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

36. “Эм жи жи” эмнэлгийн үзлэгт хамрагдсан баримт /2-р хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

37. “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий 1 ширхэг “Си Ди” /2-р хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

38. Хохирогч ***аас гаргаж өгсөн хорилтой холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

39. Хохирогч *** бусдад зодуулсан үйлдэлд хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /1-р хавтаст хэргийн 100, 2-р хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,

40. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай: “...Хохирогч ***ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. 2, 3. Хохирогчид илэрч байгаа хор уршиг нь цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх эсэх болон үргэлжлэх хугацаа нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, сэтгэл заслын эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/,

41. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,

42. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хавтаст хэргийн 138-142, 156, 164-166, 2-р хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас/,

43. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хавтаст хэргийн 142, 162, 170-185, 2-р хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

44. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаартай “Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоох тухай” захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч нар гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийхэд:

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 цагаас 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 52 дугаар байрны орцонд иргэн ***ыг “гэрээсээ яв” гэж хэллээ гэх шалтгааны улмаас болж түүний нүүр рүү гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 66 дугаар байрны гадаа, мөн 8 дугаар байранд байхдаа иргэн ***ыг “цахилгаан тамхи хулгайлсан” гэх шалтгаанаас болж зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь,

Мөн тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Айлофт” нэртэй бааранд иргэн ***тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 16 дугаар байрны гадна иргэн ***тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

2. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Эрүүгийн 2309022292650 дугаартай хэргээс:

3. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

4. Иргэн ***аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

5. Хохирогч ***ын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

6. Хохирогч ***ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Гэрч А.***гийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

8. Гэрч Ж.***ий мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15356 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

10. Иргэн ***аас гаргасан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 115, 117 дугаар хуудас/

11. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

12. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11323 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

14. “Мед травма” нэртэй эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /1-р хавтаст хэргийн 132 дугаар хуудас/,

15. Хохирогч ***аас гаргаж өгсөн “210,400 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан тухай” баримт /1-р хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

17. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /2-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/,

19. Иргэн Э.***ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

20. Хохирогч ***ий 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-79 дугаар хуудас/,

21. Хохирогч ***ий эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

22. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9115 дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

23. Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 92-98 дугаар хуудас/,

24. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /1-р хавтаст хэргийн 50, 99 дүгээр хуудас/,

25. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 101-104 дүгээр хуудас/,

26. Хохирогч ***ий дахин өгсөн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,

27. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт /2-р хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,

28. Хохирогч ***ий өвчний түүхийн хуулбар /2-р хавтаст хэргийн 110-128 дугаар хуудас/,

29. Хохирогч ***ий эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /1-р хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

30. Иргэн ***аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 240-241 дүгээр хуудас/,

31. Хохирогч ***ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 247 дугаар хуудас/,

32. Гэрч ***ын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

33. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11732 дугаартай дүгнэлт /2-р хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

34. “Мөнгөн гүүр” нэртэй эмнэлгийн мэдрэлийн болон нүдний эмчийн үзлэгт хамрагдсан баримт /2-р хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

35. “Эм жи жи” эмнэлгийн үзлэгт хамрагдсан баримт /2-р хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

36. “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгоо шинжилгээний хариу бүхий 1 ширхэг “Си Ди” /2-р хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

37. Хохирогч ***аас гаргаж өгсөн хорилтой холбоотой баримтууд /2-р хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

38. Хохирогч *** бусдад зодуулсан үйлдэлд хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, бичлэг бүхий 1 ширхэг “Си Ди” /1-р хавтаст хэргийн 100, 2-р хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/,

39. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /2-р хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/,

40. Хохирогч ***ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм бурууг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон болно.

 

Тухайн хэргийн шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын түүний нүүр рүү гараараа удаа дараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас,

Хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “дээд уруулд шарх, уруулын салстад цус хуралт, доод уруулын салстад язрал, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь мөн ***ын түүнийг цохиж, зодсон идэвхтэй үйлдлийн улмаас,

Мөн хохирогч ***ий эрүүл мэндэд учирсан “эрүүний баруун болон зүүн их биеийн шүд дайрсан зөрөөтэй хугарал, баруун доод 8 дугаар шүдний булгарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь ***ын түүний нүүрэн тус газарт гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас,

Хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан “баруун талын хоншоорын хөндийн урд дээд хана, нулимсны аппарат, баруун нүдний ухархайн доод хана хамарсан хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт хөхөлбөр хүрэн, хамрын хянганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь мөн шүүгдэгч ***ын түүний нүүрэн тус газарт гараараа цохих идэвхтэй үйлдлийн улмаас тус тус үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж тус тус заажээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг тодорхойлж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ***ын хүний халдашгүй дархан байх эрхэд хүч хэрэглэн халдаж, хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг, мөн хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдлийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэв.

 

Учир нь шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байх тул түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг хангахаар байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

   Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Хохирогч ***, *** нарын биед учирсан хөнгөн хохирол нь, хохирогч  ***, *** нарын биед учирсан хүндэвтэр хохирол нь тус тус шүүгдэгч ***ын гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** нь 210,400 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан баримтыг, хохирогч *** нь 295,700 төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтуудыг хавтаст хэрэгт бэхжүүлсэн байна.

 

Харин хохирогч ***, *** нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд хохирол, хор уршигтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч *** нь баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

 

Иймд шүүгдэгч ***аас баримтаар тогтоогдсон 210,400 төгрөгийг гаргуулж хохирогч ***т, мөн баримтаар тогтоогдсон 295,700 төгрөгийг гаргуулж хохирогч ***д тус тус олгох нь зүйтэй.

 

Хохирогч ***, *** нарын зүгээс шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хохирол, төлбөртэй холбоотой баримтыг мөрдөгч, прокурор, шүүхэд ирүүлээгүй тул тэдний мэдүүлэгт дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч ***, ***, ***, *** нар нь цаашид гарах эмчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтээр хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийг “нэгдүгээр” зэрэглэлээр тогтоож, шинжээчийн уг дүгнэлтийг хохирогчид танилцуулжээ.

 

 Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д нэгдүгээр зэрэглэлээр тогтоогдсон сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахаар тогтоосон.

 

Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,744,500 төгрөгийг эдийн бус гэм хорд тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ***аас гаргуулж хохирогч ***д олгож шийдвэрлэв.

 

Хохирогч *** болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 14,242,700 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүхээс баримтаар тогтоогдсон хохирол, хор уршгийг дээрх байдлаар шүүгдэгч ***аас гаргуулах нь хуульд нийцнэ хэмжээн үзсэн тул хохирогч *** болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,040,200 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдлээ.

 

Мөн шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 415,000 төгрөгийн, хохирогч *** 2,970,150 төгрөгийн, хохирогч *** 210,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар нийт 3,595,150 төгрөгийг гэм буруутай этгээд болох ***аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь дансанд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 50 хоногийн хорих ял болгож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 9 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч *** нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 16 хоногийн хорих ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 85 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сар 20 хоногийн хорих ял дээр өмнөх буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үйлдсэн 4 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 2 сар 6 хоногоор тогтоож шийдвэрлэв.  

 

Дөрөв. Бусад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг “Си Ди”, мөн “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгоо, шинжилгээний хариу бүхий 1 ширхэг “Си Ди”, нийт 3 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

                                                                       

1. ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***т 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ***т мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 50 /тавь/ хоногийн хорих ял, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 9 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сар 20 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үйлдсэн 4 /дөрөв/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж, нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногоор тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***т 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус зааснаар шүүгдэгч ***аас баримтаар тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт 210,400 /хоёр зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***-т,

Мөн баримтаар тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрт 295,700 /хоёр зуун ерэн таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***д тус тус олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар ***аас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 2,744,500 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *** д олгосугай.

 

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар ***аас хохирогч Э.***ий Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 2,970,150 /хоёр сая есөн зуун далан мянга нэг зуун тавь/ төгрөг, хохирогч ***ын тус сангаас тусламж үйлчилгээ авсан 415,000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг, хохирогч ***ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 3,595,150 /гурван сая таван зуун ерэн таван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ***, *** нарын мэдүүлэгт дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, эдгээр хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч ***, ***, ***, *** нар нь цаашид гарах эмчилгээний төлбөрт хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн ***аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг “Си Ди”, мөн “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгоо, шинжилгээний хариу бүхий 1 ширхэг “Си Ди”, нийт 3 ширхэг “Си Ди” /CD/-ийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

11. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ДАВААДОРЖ