| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00216/И |
| Дугаар | 102/ШШ2022/00871 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/00871
| 2022 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/00871 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:
нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б,
хариуцагч: Г нарт холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 172 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийг төлөөлж С.*******
Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баяржаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч Ж.*******, Ц.******* нарт холбогдуулан ... ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 172 700 төгрөг гаргуулах.... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* нь иргэн Ж.*******, Ц.******* нартай 2020 оны 09-р сарын 11-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж манай компанийн Эрдэнэт хотын Эрдэнэт гарден барилгын 201, 202 дугаар барилгын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон хамтын ажиллагаа эхлүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу иргэн Ж.*******, Ц.******* урьдчилгаа 9.432.500 төгрөг Ж. *******ийн 5023073646 тоот данс руу 2020 оны 09 сарын 11-17-нд урьдчилгаа төлбөр шилжүүлсэн. Ц.*******-д 5753521599 тоот данс руу 2020 оны 09 сарын 26-нд 1 000000 төгрөг, 2020 оны 10 сарын 18-нд 2.150.000 төгрөг, нэмэлтээр гэрээний дагуу гадна дүүргэлтийн хана хийх сургалтын зардалд 2020 оны 9 сарын 15-нд санхүүжилт 5 000 000 төгрөг 17.582.500 төгрөг нийт санхүүжилт олгосон байна. Гэтэл гүйцэтгэгч талаас ажлын талбай дээр ажиллах хүний тоо гэрээнд зааснаас хангалттай бус 2-4 хүнтэй ажиллаж, график цаг хугацаандаа ажил нь хийгдэхгүй байна, хэд хэдэн удаа шаардсан. Гэрээг цуцлах, засаж залруулах арга хэмжээ авах сануулга 1-25 тоот албан бичиг 2020 оны 09 сарын 25-нд өгсөн. Үүнээс хойш 20 хоног өнгөрөхөд ажлын бүтээмж гараагүй байсаар талбай дээр байсан 2, 3 хүн ирэхгүй утсаар ярихад холбогдохгүй энэ хүрсэн тул гэрээг цуцалж, үүргээ биелүүлэхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Дээрх бүхий л ажилд манай компани маш их алдагдалд хүрсэн тул хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний 7.1 заалт, 7.2.3 заалтыг тус тус үндэслэн. Урьдчилгаа төлбөр 17.582.500 төгрөг, үүнээс гүйцэтгэгчийн хийсэн ажлын дүн 5.229.000 хасаж үлдэгдэл 12.353.500 төгрөг үлдэгдэл, хийгдээгүй ажлын торгууль болох үлдсэн ажлын үнийн дүнгийн 20%-тай тэнцүү торгуулийг гүйцэтгэгчээс 17.819.200 төгрөг нийт 30.172.700 төгрөг, болон улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч Ж.*******ийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариу тайлбартаа: ...гэрээний дагуу 12 300 000 төгрөгийг Ж.******* руу шилжүүлсэн дээр маргаан байхгүй. Нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллагаар хариуцагч нарын хийсэн ажлыг дүгнэсэн үнэлгээ 5 229 000 төгрөг гэж гаргасан байдаг. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 20 760 000 төгрөг гэж үнэлсэн. Хоорондоо хийсэн, хийгээгүй ажлуудаа дүгнэж ярьж хэлэлцсэн, шинжээчийн дүгнэлт гарахад нэхэмжлэгч хариуцагч нар байлцсан. Вендо хөрөнгийн үнэлгээний төв зөв үнэлгээ гаргасан. Хэрвээ энэ гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байвал нэхэмжлэгч тал шинжээчийг дахин томилуулах хүсэлт гаргах эрх байсан ч нэхэмжлэгч тал гаргаагүй нь ойлгомжтой. Хариуцагч нар урьдчилгаа өгсөн мөнгөнөөс илүү их хэмжээний мөнгө гаргаж ажил хийсэн байна. Хийгдээгүй ажлын 20 хувь торгууль хууль зүйн үндэслэлгүй байна. Сургалтыг авах эсэх талаар хариуцагч нар яг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаггүй. Тухайн сургалтыг бид аваагүй гэж ярьдаг. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулсантай маргахгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 12 353 500 төгрөг, торгууль 17 819 200 төгрөг, нийт 30 172 700 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
5. Нэхэмжлэгч ******* *******-ийн шүүхэд ирүүлсэн
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 3-7 дугаар тал/
2020.09.14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 8-10 дугаар тал/
2020.09.11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ түүний хавсралтууд /хэргийн 11-20 дугаар тал/
Эрдэнэт гарден төсөл, тооцоо 201 блок /хэргийн 21-25 дугаар тал/
******* *******-ийн 2020.9.25-ны өдрийн Ажлын сануулга /хэргийн 26 дугаар тал/
2020 оны 10 сарын 22-ны өдрийн ******* *******, Алх хадаас *******-ийн Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 36-70 дугаар тал/
Эрдэнэт Өнөр 201-р байрны Барилгын үлдэгдэл ажлын төсөв /хэргийн 101-112 дугаар тал/баримтууд
6. Хариуцагч Ж.*******, Ц.******* нарын шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 32-33 дугаар тал/
Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар /хэргийн 118-120 дугаар тал/
7. Шүүхээс бүрдүүлсэн
2021.04.19-ний өдрийн тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хэргийн 85-86 дугаар тал/
2021.09.16-ны өдрийн Вендо *******-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 129-142 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ дутуу гүйцэтгэн ажлаа орхин явсан тул гэрээ цуцлагдсан, иймд ажлын урьдчилгаа хөлсөнд төлсөн, сургалт зохион байгуулсан зардлыг гэрээгээр тохирсон торгуулийн хамт нийт 30 172 700 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарласныг,
3. хариуцагч Ж.******* эс зөвшөөрч ...ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын хөлс урьдчилгаа 12 582 500 төгрөг хүлээн авсан нь үнэн, шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлын хөлс 20 760 180 төгрөг гэж гарсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сургалтын зардал 5000 000 төгрөг төлсөн ямар нэг баримтгүй тул зөвшөөрөхгүй... гэж,
4. хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үүнтэй бол маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлага 30 172 700 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. 2020 оны 09 сарын 11-ны өдөр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч буюу хариуцагч Ж.*******, Ц.******* нар Эрдэнэт хот, хивсний үйлдвэрийн ард Эрдэнэт гарден хотхоны 201 барилга 3-р давхар 380м2 талбай, 202 барилга 1,2,3-р давхрын, нэмэлтээр 195 м2 талбай нийт 1345м2 талбай барилга угсралтын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж 2020 оны 10 сарын 17-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч ажлын хөлс нийт 94. 325.500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 11-20, 32-33 дугаар тал/
7. Энэ нь нэхэмжлэгч ******* *******, хариуцагч Ж.*******, Ц.******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
8. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч Ж.*******, Ц.******* нар захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч ******* ******* уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.
11. Ажлын урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч 12 582 500 төгрөг шилжүүлснийг хариуцагч нар хүлээн авсан, энэ талаар маргаагүй.
12. Гэрээний хугацаанд барилга угсралтын ажил гүйцэтгэл, нөхцөл шаардлага хангалттай биш, гүйцэтгэгч талаас ажлын талбай дээр ажиллах хүний тоо гэрээнд зааснаас хангалттай бус 2-4 хүнтэй ажиллаж, график цаг хугацаандаа ажил нь хийгдэхгүй байгаа талаар захиалагч гүйцэтгэгч талд сануулж, 2020 оны 09 сарын 25-ны өдөр гэрээнд заасан нөхцөл шаардлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэх, хэрвээ ажил үүрэг цаг хугацаандаа хийгдэхгүй бол гэрээгээ цуцлахыг бичгээр мэдэгджээ. /хэргийн 26 дугаар тал/
13. Ингээд гүйцэтгэгч буюу хариуцагч нар ажлын бүтээмж гараагүй, утсаар холбогдохгүй болсон, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, компани маш их алдагдалд хүрсэн шалтгааны улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээгээ цуцалж, гуравдагч этгээдээр барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлсэн байна. /хэргийн 36-70 дугаар тал/
14. Зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
15. Нэхэмжлэгч ажлын урьдчилгаа төлбөрт 12 582 500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ, зохих ёсоор, гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй, ажлыг дутуу хийж гүйцэтгэн орхиж явсан тул хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн 201 блок барилгын конкреволл системийн хавтан угсрах ажил дээр нэхэмжлэгч мэргэжилтэн ажиллуулж хийж гүйцэтгэсэн ажлын төсөв тооцоо гаргахад 5.229.200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх баримтыг ирүүлсэн. /хэргийн 21-25 дугаар тал/
16. Нэхэмжлэгч урьдчилгаанд төлсөн 12 582 500 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлс 5 229 200 төгрөгийг хасаж, үлдэх 7 353 500 төгрөг, сургалтын зардалд төлсөн 5000 000 төгрөгийг нийт 12 353 500 төгрөгийг гэрээний 7.2.3-т заасан торгууль 17 819 200 төгрөгийн хамт нийт 30 172 700 төгрөг нэхэмжилсэн.
17. Хариуцагч өөрсдийнх нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлс өртгийг 5 229 000 төгрөг гэж тооцож гаргасан нэхэмжлэгчийн ирүүлсэн тооцоо баримтыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.
18. 2021 оны 09 сарын 16-ны өдрийн дугаар В-21-77 Вендо хөрөнгийн үнэлгээний төвийн ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд суурийг арматурчилах 221 404 төгрөг, бетон шахах шахуургаар цутгалт хийх 842 529 төгрөг, конкреволл хана хийх 9 755 197 төгрөг нийт 10 819 130 төгрөг гэж тооцсон байна. /хэргийн 129-139, 137 дугаар тал/
19. Мөн шинжээчийн дүгнэлтэд инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын багас хувцас хэрэглэл ажиллах хүчний зардал нийт 9 941 050 төгрөг гэж тооцож гаргасан нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй хамааралгүй юм.
20. Зохигч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн бөгөөд талууд хийж гүйцэтгэх ажил, түүний хөлсний талаар тохиролцсон бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч гэрээгээр ямар ажил хийж гүйцэтгэсэн түүний хөлсний хэмжээний талаар маргаж байгаа тул шинжээчийн дүгнэлтэд заасан ажиллах хүчний зардал маргаанд хамааралгүй юм.
21. Тодруулбал зохигч талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр анх хариуцагч Эрдэнэт хот, хивсний үйлдвэрийн ард Эрдэнэт гарден хотхоны 201 барилга 3-р давхар 380м2 талбай, 202 барилга 1,2,3-р давхрын, нэмэлтээр 195 м2 талбай нийт 1345м2 талбай барилга угсралтын ажлыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, энэ гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн гүйцэтгэхээр тохиолцсон ба гэрээ цуцлагдах хүртэл хариуцагч 201 барилгын 3 давхрын конкреволл хана угсралтын ажил дутуу хийж гүйцэтгэсэн талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, энэхүү дутуу гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 10 819 130 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдож байна.
22. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.5, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нийт 18 464 544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 708 156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
23. Хариуцагчаас гарах төлбөрийн хэмжээг дараах байдлаар тооцов. Үүнд:
-12 582 500 төгрөг /ажлын хөлс урьдчилгаа нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн/
-10 819 130 төгрөг /хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлын хөлс шинжээчийн дүгнэлтээр/
-94 325 000 төгрөг /гэрээгээр тохирсон нийт гүйцэтгэх ажлын хэмжээ хөлс/
-94 325 000 10 819 130 000 = 83 505 870 төгрөг /гэрээгээр гүйцэтгээгүй ажлын хэмжээ хөлс/
-83 505 870 х 20 хувь = 16 701 174 төгрөг /гэрээний 7.2.3-т заасан торгууль/
-16 701 174 + 1 763 370 /12582500-10819130/ = 18 464 544 төгрөг болно.
24. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасан торгууль шаардах эрхтэй.
25. Харин нэхэмжлэгч хариуцагч нартай тохиролцон барилга угсралтын ажлын талаар мэргэжлийн этгээдээр сургалт зөвлөгөө зохион байгуулсан бөгөөд үүний зардал 5000 000 төгрөгийг төлүүлэхээр хариуцагч нараас нэхэмжилсэн боловч энэ төлбөр тооцоо төлөгдсөн талаар хэрэгт ямар нэг баримт ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсныг тайлбарлах нь зүйтэй.
26. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 250 272 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.
27. Хариуцагч Ц.*******эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ж.*******, Ц.******* нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 464 544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 708 156 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгусгай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 816 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 250 272 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ