| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0727/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/749 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/749
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Сүхбатын Батсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ********** боловсролтой, ******* мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл **, ********** хамт *********** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар гудамжны **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын Б /РД:********** /.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах****-ний урд талд **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхад нь өөр жолооч урдуур орлоо гэх шалтгаанаар **** *** улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэл рүү асаагуур шидээд урд салхины шил хагалсан, улмаар хохирогч О.Э-д 495,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б: “...Мэдүүлэг өгөхгүй...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Э-гийн өгсөн: "...2023 оны 08 сарын 19-ний өдөр Миний бие өөрийн **** *** ********* маркийн автомашиныг унаад эхнэр хүүгийн хамт хороолол орох гээд ********-ний орчимд явж байтал **** улсын дугаартай том оврын автомашин хажуугаар их хурдтай явж байсан тул би зам тавьж өгтөл тухайн машин хажуугаар явахдаа ямар нэгэн юм шидээд цааш явчихсан. Цааш явчихаар нь гүйцэж түрүүлж гүүрний наана зогсоогоод цагдаа дуудсан. Гэтэл тухайн машины жолооч 25-30 орчим насны залуу байсан бөгөөд их ууртай бууж ирэхээр нь ямар нэгэн асуудал үүсгээд яах вэ гээд би их тайвнаар2023 оны 08 сарын 19-ний өдөр Миний бие өөрийн **** *** ********* маркийн автомашиныг унаад эхнэр хүүгийн хамт хороолол орох гээд ********-ний орчимд явж байтал **** улсын дугаартай том оврын автомашин хажуугаар их хурдтай явж байсан тул би зам тавьж өгтөл тухайн машин хажуугаар явахдаа ямар нэгэн юм шидээд цааш явчихсан. Цааш явчихаар нь гүйцэж түрүүлж гүүрний наана зогсоогоод цагдаа дуудсан. Гэтэл тухайн машины жолооч 25-30 орчим насны залуу байсан бөгөөд их ууртай бууж ирэхээр нь ямар нэгэн асуудал үүсгээд яахав гээд би их тайвнаар ярилцаад цагдаа иртэл хүлээсэн. Тухайн залуутай ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Урд салхины шил хоорондоо 1см-ийн зайтай 2 хэсэг газарт цуурсан. Хажуугаар их хурдтай өнгөрөөд явахад нь ямар нэгэн зүйл манай машиныг онож дуу гарсан тул тухайн машины араас очиж зогсоосон. Тухайн үедээ юу шидсэнийг нь мэдээгүй. Гэтэл машинаасаа асаагуур авч шидсэн гэж ярьсан. Өөр хүн байгаагүй тухайн жолооч ганцаараа явж байсан. Ниссаны ориг шил нь 2,000,000 орчим байдаг. Гэхдээ үнэлгээний дагуу гарсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ш.Х-гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хүүхдийн хамт хороолол явах гээд ********-эн дээр явж байтал араас том оврын автомашин гарч ирээд хажуугаар их хурдтай явахдаа манай машин руу ямар нэгэн зүйл шидчих шиг болсон бөгөөд цааш хурдтай яваад өгөхөөр нь араас нь очоод зогсоогоод цагдаа дуудсан. Тухайн автомашины жолооч их ууртай гарч ирсэн бөгөөд манай нөхөр өөдөөс нь уурлаагүй цагдаа дуудчихсан гэж хэлээд тус тусын машиндаа цагдаа нар ирэхийг хүлээж байгаад цагдаа ирсэн. Тухайн залуутай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Эхэндээ бид нар машины шил хагарсныг ч мэдэхгүй ямар нэгэн юм машин дээр унаад чанга дуу гарахад нь араас нь очиж зогсоосон. Цагдаа нар ирээд манай машиныг хараад шил чинь цуурчихсан байна. Үртэс нь хүртэл байна гэхэд тухайн залуу асаагуур шидсэн гэж цагдаа нарт хэлж байсан. Дараа нь Цагаан өнгөтэй асаагуур зам дээр Эвдэрчихсэн байхаар нь түүж аваад уутанд хийсэн. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар шидсэнийг нь мэдэхгүй байна. Зам ямар нэгэн түгжрэлгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны ХӨРӨНГӨ, ДААТГАЛ хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Б нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах****-ний урд талд **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхад нь өөр жолооч урдуур орлоо гэх шалтгаанаар **** *** улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэл рүү асаагуур шидээд урд салхины шил хагалсан, улмаар хохирогч О.Э-д 495,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ********* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах****-ний урд талд **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхад нь өөр жолооч урдуур орлоо гэх шалтгаанаар **** *** улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэл рүү асаагуур шидээд урд салхины шил хагалсан, улмаар хохирогч О.Э-д 495,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч О.Э-гийн өгсөн: "...2023 оны 08 сарын 19-ний өдөр Миний бие өөрийн **** *** ********* маркийн автомашиныг унаад эхнэр хүүгийн хамт хороолол орох гээд ********-ний орчимд явж байтал **** улсын дугаартай том оврын автомашин хажуугаар их хурдтай явж байсан тул би зам тавьж өгтөл тухайн машин хажуугаар явахдаа ямар нэгэн юм шидээд цааш явчихсан. Цааш явчихаар нь гүйцэж түрүүлж гүүрний наана зогсоогоод цагдаа дуудсан. Гэтэл тухайн машины жолооч 25-30 орчим насны залуу байсан бөгөөд их ууртай бууж ирэхээр нь ямар нэгэн асуудал үүсгээд яах вэ гээд би их тайвнаар2023 оны 08 сарын 19-ний өдөр Миний бие өөрийн **** *** ********* маркийн автомашиныг унаад эхнэр хүүгийн хамт хороолол орох гээд ********-ний орчимд явж байтал **** улсын дугаартай том оврын автомашин хажуугаар их хурдтай явж байсан тул би зам тавьж өгтөл тухайн машин хажуугаар явахдаа ямар нэгэн юм шидээд цааш явчихсан. Цааш явчихаар нь гүйцэж түрүүлж гүүрний наана зогсоогоод цагдаа дуудсан. Гэтэл тухайн машины жолооч 25-30 орчим насны залуу байсан бөгөөд их ууртай бууж ирэхээр нь ямар нэгэн асуудал үүсгээд яахав гээд би их тайвнаар ярилцаад цагдаа иртэл хүлээсэн. Тухайн залуутай ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Урд салхины шил хоорондоо 1см-ийн зайтай 2 хэсэг газарт цуурсан. Хажуугаар их хурдтай өнгөрөөд явахад нь ямар нэгэн зүйл манай машиныг онож дуу гарсан тул тухайн машины араас очиж зогсоосон. Тухайн үедээ юу шидсэнийг нь мэдээгүй. Гэтэл машинаасаа асаагуур авч шидсэн гэж ярьсан. Өөр хүн байгаагүй тухайн жолооч ганцаараа явж байсан. Ниссаны ориг шил нь 2,000,000 орчим байдаг. Гэхдээ үнэлгээний дагуу гарсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ш.Х-гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хүүхдийн хамт хороолол явах гээд ********-эн дээр явж байтал араас том оврын автомашин гарч ирээд хажуугаар их хурдтай явахдаа манай машинруу ямар нэгэн зүйл шидчих шиг болсон бөгөөд цааш хурдтай яваад өгөхөөр нь араас нь очоод зогсоогоод цагдаа дуудсан. Тухайн автомашины жолооч их ууртай гарч ирсэн бөгөөд манай нөхөр өөдөөс нь уурлаагүй цагдаа дуудчихсан гэж хэлээд тус тусын машиндаа цагдаа нар ирэхийг хүлээж байгаад цагдаа ирсэн. Тухайн залуутай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Эхэндээ бид нар машины шил хагарсныг ч мэдэхгүй ямар нэгэн юм машин дээр унаад чанга дуу гарахад нь араас нь очиж зогсоосон. Цагдаа нар ирээд манай машиныг хараад шил чинь цуурчихсан байна. Үртэс нь хүртэл байна гэхэд тухайн залуу асаагуур шидсэн гэж цагдаа нарт хэлж байсан. Дараа нь Цагаан өнгөтэй асаагуур зам дээр Эвдэрчихсэн байхаар нь түүж аваад уутанд хийсэн. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар шидсэнийг нь мэдэхгүй байна. Зам ямар нэгэн түгжрэлгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны ХӨРӨНГӨ, ДААТГАЛ хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч О.Э-г тээврийн хэрэгслийг жолоодож байхад нь өөр жолооч урдуур орлоо гэх шалтгаанаар **** *** улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэл рүү асаагуур шидээд урд салхины шил хагалсан идэвхтэй гэмт үйлдэл хийсэн байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч О.Э-д “Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны ХӨРӨНГӨ, ДААТГАЛ хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр 495,000 төгрөгийн хохирол бөгөөд шүүгдэгч С.Б төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй.
Хохирогч О.Э-гийн “...2024.08.09-ны өдөр тухайн жолооч 495,000 төгрөгийг бэлнээр төлсөн тул би гомдол саналгүй ба нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах зардалгүй...” гэх саналыг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-эд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-эд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ