Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00986

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00986

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус ******* танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байр хаягтай, рд:26355534, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягтай, ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунтуяа

түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр

шинжээч Г.Отгонбаяр нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан, улсын бүртгэлийн УБ0233903 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 40 239 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 138 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2017 оны 02 сарын 15-ны өдрийн Дугаар 102/ШШ2017/00534 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК, Н., Ц. нараас 77,719,543.00 төгрөгийг, мөн ******* 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 102/ШШ2017/01251 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК, ХХК, Н., Ц., Г., Д.Даваажав нараас 96,959,153.00 төгрөгийг тус тус гаргуулан Улаанбаатар хотын *******инд олгуулахаар *******лэсэн билээ. Дээрх захирамжаар хариуцагч нартай хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, зохигчид 77,719,543.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны дотор, 96,959,153.0 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн №0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах 3,06 га *******, №0233904 тоот дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа-1 дүгээр баг, Шар шувуутын голын баруун эрэгт байрлах 10 га эзэмших эрхтэй газруудыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрснийг баталгаажуулж *******лэсэн. Дээрх *******ийн дагуу ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгч Ц.Түмэндэлгэр ******* ******* ажиллагааг явуулж барьцаа хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №17290714/13 тоот тогтоолоор хурааж, төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 200,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит бус, зах зээлийн үнэлгээнээс хэт давсан үнэлгээ байсан. Банкны зүгээс төлбөр төлөгчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж НШШГГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1 1/328 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон байдаг. Хөндлөнгийн үнэлгээчин нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланд ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах улсын бүртгэлийн №0233903 тоот дугаартай эзэмших эрхийн 3,06 га газрыг 40,239,000 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа 1 дүгээр баг, Шар шувуутын голын баруун эрэгт байрлах улсын бүртгэлийн №0233904 тоот дугаартай эзэмших эрхийн 10 га Мод тарих үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 138,400,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Энэ хөрөнгийн үнэлгээний тайлангийн 22 болон 25 хуудас тайлангуудтай танилцан үзэхэд үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалтын байдал, харьцуулан жишиж буй газруудыг зах зээлийн үнэтэй харьцуулсан байх боловч газрын байршлаар жишиж үнэлсэн, харьцуулсан газрууд нь Сэлэнгэ аймагт байрлах газрууд байх ба энэхүү харьцуулсан байршлууд нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээг баримтлаагүй, зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэрэг хүчин зүйлсийг харгалзаагүй, уг *******т дэд бүтэц байхгүй, тог худаг байхгүй ******* байх тул үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханштай нийлэхгүй хэт өндөр үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон 9 дүгээр зүйлийн 9.2.3-д зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах улсын бүртгэлийн №0233903 тоот эзэмших эрхийн дугаартай 3,06 га Мод тарих үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 40,239,000 төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, хараа 1 дүгээр баг, Шар шувуутын голын баруун эрэгт байрлах улсын бүртгэлийн №0233904 тоот дугаартай 10 га Мод гарих үржүүлэх бургас хамгаалах зориулалттай газрыг 138,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2017 оны 02 дугаар 15-ны өдрийн 102/ШШ2017/00534 дүгээр захирамжаар " ХХК, Н., Ц. нараас 77.991.816 төгрөг, мөн ******* шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01251 дугаар захирамжаар 97.601.899 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгохоор *******лэсэн. Шийдвэр ******* ажиллагаа явуулж төлбөр төлөгч ХХК-ийн эзэмшлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах Г-233904 дугаарт бүртгэлтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 10 га мөн хаягт байрлах Г-233903 дугаарт бүртгэлтэй 3,06 га газруудыг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17290714/13 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч ХХК, ХХК, Ц. нарт 4-148/22072 тоот мэдэгдлээр, төлбөр төлөгч Г.ад 4- 148/22071 тоот мэдэгдлээр, төлбөр төлөгч Н.т 4-148/22070 тоот мэдэгдлээр, төлбөр авагч ХХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгсөд төлбөр төлөгч нараас дээрх газруудад ирүүлсэн 250.000.000 төгрөгийн үнийн саналыг танилцуулахад ******* ******* ******* ХХК нь дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай 5/10033 тоот албан бичгээр хүсэлтээ ирүүлсэн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/328 тоот Шинжээч томилох тогтоол-оор Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход төлбөрийн барьцаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах Г-233904 дугаарт бүртгэлтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай 10 га газрыг 138.400.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 3,06 га газрыг 40.239.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг төлбөр төлөгч ХХК, ХХК, Ц нарт 4-148/22861, тоот мэдэгдлээр, төлбөр төлөгч Г.ад 4-148/22862 тоот мэдэгдлээр, төлбөр төлөгч Н.т 4-148/22866 тоот мэдэгдлээр, төлбөр авагч ******* ******* ******* ХХК-д 4-148/22860 дугаар албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэж өгнө үү... гэв.

 

4. Шинжээч Г.Отгонбаяр шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ******* *******ийн ******* газрын 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 11/321 шинжээч томилох тогтоол ирсэн. Уг тогтоолын дагуу -ийн Сэлэнгэ аймгийн Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлах улсын бүртгэлийн №02333903 эзэмших эрхийн дугаартай 3,06га газрыг мод тарих, үржүүлэх, бургас хамгаалах *******т үнэлгээ хийсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай Шүүхийн шинжилгээний тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Үнэлгээний олон улсын стандарт зэргийг баримтлан хөрөнгийн үнэлгээ хийсэн. Биет үзлэгийн огноо 20-нд, тайлангийн огноо 24-нд гарсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний хандлагуудаас ашигласан,жишиг үнийн хандлагыг ашигласан тогтоол өөрөө Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа явуулах буюу зах зээлийн үнэ цэнийг тогтоох гэж байгаа. Үнэлгээний зорилго хамрах хүрээнд нийцүүлэн зах зээлийн жишиг үнийн хандлагыг сонгож хэрэглэсэн. Жишиг үнийн хандлага дотроо маш олон аргуудтай байдаг. Энэ аргуудаас нийтэд арилжаалагдах жишиг үнийн аргыг бид сонгож хэрэглэсэн. Зах зээлийн жишиг үнийг 3 ойролцоо нийтэд санал болгож байгаа эзэмших эрхтэй 3 *******тай харьцуулаад хөрөнгийн үнэлгээчин ялгаатай талуудыг гаргаж итгэлцүүрийг харилцан тохируулж эцсийн үнэ цэнийг тогтоож тохируулсан. 3 хөрөнгөтэй харьцуулж үзээд эцсийн дүндээ 3,06га ******* нь 1 мкв талбайн үнэ 1315 төгрөг 40,239,000 төгрөг, нөгөө газрын байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар өөр, бусад арга, хандлага, тогтоолын он сар яг адил 10га газрын 1мкв үнэ 1384 төгрөг нийт үнэ 138,400,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байна... гэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-6 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 7-8 дугаар тал/

2021.12.02-ны өдрийн нотариатч Ю.Баярмагнайн ХХБ-д гаргасан нэхэмжлэл /хэргийн 9 дүгээр тал/

2017.6.02-ны өдрийн 766 дугаар Шүүхийн ******* хуудас /хэргийн 10 дугаар тал/

Тус ******* шүүгчийн 2017.02.15-ны өдрийн 102/ШШ2017/00534 дугаар захирамж /хэргийн 11-13 дугаар тал/

2017.6.08-ны өдрийн 803 дугаар Шүүхийн ******* хуудас /хэргийн 14 дүгээр тал/

Тус ******* шүүгчийн 2017.5.01-ний өдрийн 102/ШШ2017/01251 дугаар захирамж /хэргийн 15-16 дугаар тал/

2021.11.24-ний өдрийн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 17-42 дугаар тал/

2021.12.07-ны өдрийн 13/57, 13/58 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 49-50 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 160-163 дугаар тал/ баримтууд,

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 44 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 53-54 дүгээр тал дугаар тал/

2017.6.02-ны өдрийн 766 дугаар Шүүхийн ******* хуудас /хэргийн 55 дугаар тал/

Тус ******* шүүгчийн 2017.02.15-ны өдрийн 102/ШШ2017/00534 дугаар захирамж /хэргийн 56-58 дугаар тал/

Тус ******* шүүгчийн 2017.5.01-ний өдрийн 102/ШШ2017/01251 дугаар захирамж /хэргийн 59-60 дугаар тал/

2017.6.08-ны өдрийн 803 дугаар Шүүхийн ******* хуудас /хэргийн 61 дүгээр тал/

2017.10.28-ны өдрийн 17290714/13 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 62-63 дугаар тал/

2017.10.28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 64-66, 72 дугаар тал/

НШШГГ-ын Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг /хэргийн 67-69 дүгээр тал/

2021.11.16-ны өдрийн Г.ын Үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт /хэргийн 70 дугаар тал/

2021.11.17-ны өдрийн Н.ийн Үнийн санал хүргүүлэх тухай хүсэлт /хэргийн 71 дүгээр тал/

ХХК-ийн 0233904 дугаар Гэрчилгээ /хэргийн 73 дугаар тал/

******* ******* ******* ХХК-ийн хүсэлт /хэргийн 74 дүгээр тал/

2021.11.19-ний өдрийн 11/328 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 75-78 дугаар тал/

НШШГГ-ын Мэдэгдэл, Тэмдэглэл /хэргийн 79-85, 94 дүгээр тал/

Файсбүүк мессенжерийн зурвас, майл хаягт ирсэн зурвас /хэргийн 86-92 дугаар тал/

2021.11.30-ны өдрийн Г.ын хүсэлт /хэргийн 93 дугаар тал/

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /95-148 дугаар тал/

нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалтын байдал, харьцуулан жишиж буй газруудыг зах зээлийн үнэтэй харьцуулсан байх боловч газрын байршлаар жишиж үнэлсэн, харьцуулсан газрууд нь Сэлэнгэ аймагт байрлах газрууд байх ба энэхүү харьцуулсан байршлууд нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээг баримтлаагүй, зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэрэг хүчин зүйлсийг харгалзаагүй, уг *******т дэд бүтэц байхгүй, тог худаг байхгүй ******* байх тул үнэлгээ нь зах зээлийн бодит үнэ ханштай нийлэхгүй хэт өндөр үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 болон 9 дүгээр зүйлийн 9.2.3-д зааснаар үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг хүчингүй болгох үндэслэлээ нотолж нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, үндэслэл тогтоогдохгүй байна... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 00534 тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ХХК, Н., Ц. нарт холбогдох, нэхэмжлэгч Улаанбаатар хотын *******ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 77 719 543 төгрөгийг 2017 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 3-8 тоот, 1 өрөө орон сууц болон 4488 УНС дугаартай тоёото ланд крузер маркийн автомашин, УБ0233903 тоот дугаартай Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай, 3.06 га, УБ0233904 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын голын 10 га эзэмших эрхтэй газрууд зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ. /хэргийн 56-58 дугаар тал/

 

6. Мөн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 1251 тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ХХК, ХХК, Н., Д.Даваажав, Г. нарт холбогдох иргэний хэрэгт, зээлийн гэрээний үүрэг 96 959 153 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Даваажав, Г. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2206002367 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 хороо, Нэхмэлийн 3-8 тоот хаягт байрлалтай, 1 өрөө орон сууц болон хариуцагч ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн УБ0233903 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06га эзэмших эрхтэй *******, улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, ******* шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй ******* зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн байна./хэргийн 59-60 дугаар тал/

 

7. Дээрх 2 шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, ******* хуудас тус тус бичигдснээр ******* ******* ажиллагаа эхэлж, ажиллагаа хийгдсэн ба 2017 оны 10 сарын 28-ны өдөр ******* гүйцэтгэгчийн тогтоолоор дээр дурдсан ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн УБ0233903 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай *******, улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч тэмдэглэл үйлджээ. /хэргийн 10-16, 55, 61-64 дугаар тал/

 

8. 2021 оны 11 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч дээрх ******* үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 200 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч нарт танилцуулсан ба төлбөр авагч үнийг хүлээн зөвшөөрөөгүй бодит байдалд нийцээгүй, хэт өндрөөр үнэлсэн гэж үзэж, шинжээч томилуулах хүсэлтээ бичгээр гаргажээ. /хэргийн 65-74 дүгээр тал/

 

9. 2021 оны 11 сарын 19-ны өдөр ******* гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор *******лэсэн. Энэ дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-аас улсын бүртгэлийн УБ0233903 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 40 239 000 төгрөгөөр , улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 138 400 000 төгрөгөөр тус тус үнэлж тайланг ******* гүйцэтгэгчид 2020 оны 11 сарын 24-ны өдөр хүргүүлсэн. /хэргийн 17-42, 96-148 дугаар тал/

 

10. Төлбөр авагч ******* ******* *******инд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт мэдэгдлийг 2021 оны 11 сарын 25-ны өдөр гардуулж тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 17, 84-85 дугаар тал/

 

11. Шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн авсны дараа ******* ******* ******* үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдлоо 2021 оны 12 сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

12. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

 

13. Төлбөр авагч ******* ******* ******* 2021 оны 11 сарын 24-ны өдөр үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдлыг шүүхэд гаргасан.

 

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зах зээлийн бодит үнэ ханштай нийлэхгүй хэт өндөр үнэлсэн... гэжээ.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийн оролцогч ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх... үүрэгтэй.

 

16. Нэхэмжлэгч төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа дээр дурдсан үндэслэл шаардлагаа нотлох ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхэд нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

 

17. Шинжээч үнэлгээ тогтоохдоо Үнэлгээний олон улсын стандарт, Монгол Улсын Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуул, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус баримталсан ба дээрх ******* үл хөдлөх хөрөнгүүдийг өртгийн хандлагаар үнэлэхдээ Засгийн газрын 182 дугаар тогтоолын хавсралт 4-т аймаг хот сумдын ХААН-н үйлдвэрлэл зориулалтаар олгогдсон ******* 8 дугаар бүсчлэлд хамаарах тул 1 гектар газрын суурь үнээр тооцож 3.6 га ******* 53 856 000 төгрөг, 10 га ******* 176 000 000 төгрөгөөр үнэлжээ.

 

18. Мөн дээрх 2 газрыг бусад ижил зориулалт бүхий газруудтай зарах үнийн санал, нэгж талбайн үнэ, өмчлөх эзэмших хэлбэр, зохицуулалт, худалдааны нөхцөл, зориулалт, газрын байршил, шугам сүлжээ шийдэл, ******* дээрх бусад барилга байгууламж байгаа эсэх зэрэг онцлог шинж байдлуудыг харьцуулах замаар зах зээлийн харьцуулалтын аргаар зохицуулалтын хувь хэмжээг тооцоолж буюу жишиг үнийн хандлагын аргаар буюу үнэлгээний хэмжигдэхүүнүүдэд шаардлагатай тохируулгуудыг тооцоолж 3.6 га газрыг 40 239 000 төгрөгөөр, 138 400 000 төгрөгөөр тус тус үнэлж энэхүү үнэлгээнд ач холбогдол өгч эцсийн үнэлгээг тогтоосон нь шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дээр авагдсан шинжээчийн дүгнэлтүүд баримтуудаар тогтоогдож байна.

 

19. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлал, дүгнэлтийг тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй, үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээг баримтлаагүй, зах зээлийн эрэлт, хүн амын нягтаршил зэрэг хүчин зүйлсийг харгалзаагүй, зах зээлийн бодит үнэ ханштай нийлэхгүй хэт өндөр үнэлсэн гэх гомдлын шаардлага үндэслэл тогтоогдсонгүй.

 

20. Иймд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар ******* ******* *******т холбогдуулан гаргасан ******* ******* ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулах тухай гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж *******лэв.

 

22. 2021 оны 12 сарын 02-ны өдөр 5/10441 тоот ******* ******* ******* ХХК-аас Ж.Ариунтуяад олгосон итгэмжлэлээр, 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 1-148/491 тоот ******* ******* ******* ******* газраас Ц.Түмэндэлгэрт олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 8, 44 дүгээр тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн УБ0233903 тоот дугаартай, Сэлэнгэ аймаг Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын зүүн эрэгт байрлалтай 3.06 га эзэмших эрхтэй мод үржүүлэх, бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 40 239 000 төгрөгөөр , улсын бүртгэлийн УБ0233904 дугаартай, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 баг, Шар шувуутын харалдаа голын баруун эрэгт байрлалтай, 10 га эзэмших эрхтэй, мод үржүүлэх бургас хамгаалах зориулалттай ******* үл хөдлөх хөрөнгийг 138 400 000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн ******* хуулийн хүчин төгөлдөр болмогц тус ******* шүүгчийн 2021 оны 12 сарын 14-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/16608 тоот Хүсэлт ******* тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар *******ийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ