| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03841/И |
| Дугаар | 102/ШШ2022/01110 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2022/01110
| 2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2022/01110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:
нэхэмжлэлтэй,
хариуцагч:
хариуцагч:
холбогдох,
хувийн орон сууц хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг, мөн хувийн сууцыг хүлээлгэн өгч, ус, цахилгаанаар хангахыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
гэрч Г.*******, С.******* нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-уудад холбогдуулан ******* дүүрэг, 20 хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203041300 дугаартай, 264.31 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг, мөн хувийн сууцыг хүлээлгэн өгч, ус, цахилгаанаар хангахыг хариуцагч нарт тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч Н.******* нь С.*******тэй 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 384 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, С.******* нь 120.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 384 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоотод байрлах, Ү-2203041300 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000702180 дугаартай, 264.31 м.кв талбай бүхий хувийн сууцаа барьцаалсан. Ингээд С.******* нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандсаны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/Ш32020/14162 дугаар шүүгчийн захирамжаар С.Лхагвсүрэнгээс 212.136.000 төгрөгийг гаргуулж Н.*******т олгож, барьцаа хөрөнгө болох С.*******гийн өмчлөлийн ******* дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоотод байрлах, Ү-2203041300 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000702180 дугаартай, 64.31 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15531 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 1126 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж С.*******гийн төлөх төлбөрт барьцаа хөрөнгө болох дээрхи хувийн сууцыг Н.*******ийн өмчлөлд хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн болно. Өөрөөр хэлбэл ******* дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоотод байрлах, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцын өмчлөх эрх нь С.*******гээс Н.*******ийн нэр дээр 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжсэн. Гэтэл энэхүү хувийн сууцыг барьсан ******* ХХК нь Н.*******ийн өмчлөлийн хувийн сууцыг дур мэдэн эзэмшиж, өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглахад нь саад учруулж, хувийн сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй, харуул хамгаалалт гарган оруулахгүй байх зэргээр бусдын эрхэд халдаж миний өмчлөх эрхэд саад учруулж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Н.******* миний өөрийн өмчлөлийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Н.******* миний өөрийн өмчлөлийн ******* дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоотод байрлах, Ү- 2203041300 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000702180 дугаартай, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг, мөн хувийн сууцыг хүлээлгэн өгч, ус, цахилгаанаар хангахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү.... гэв.
3. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... өмчлөгч нь өөрийн өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь бүрэн нээлттэй, тэрхүү эрхийг ямар ч хөндлөнгийн этгээд хааж, боох эрх байхгүй. Гэвч бидний зүгээс иргэн Н.*******ийг нэхэмжлэлийн маргаан болсон 2352/5 тоот амины орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэж үзсэн тул тус амины орон сууц руу оруулаагүй, мөн цаашид оруулахгүй байх арга хэмжээг авна. Учир нь: манай ******* ХХК нь иргэн Д.******* гэх хүнд нийт 9-н байрыг 3 тэрбум 210 сая төгрөгөнд үнэлж, худалдсан бөгөөд энэхүү маргааны орон сууц болох 2352/5 тоот амины орон сууцыг 330,000,000 сая төгрөгөнд зарсан болно. Иргэн Д.******* нь нийт байрны төлбөр тооцоог бүрэн хийж дуусаагүй бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт хийн, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Ийнхүү Иргэн Д.******* нь нэгэнт үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаа бидэнд мэдэгдэж хүлээн зөшвөөрсөн тул бидний зүгээс Д.*******-ийн хүсэлтээр тус амины орон сууцнуудын гэрчилгээг өөр өөр хүмүүсийн нэр дээр гаргуулахыг хүссэн аман хүсэлтийг бид зөвшөөрч 2352/5 тоот амины орон сууцны гэрчилгээг С.******* гэх хүний нэр дээр гаргаж өгсөн болно. Тус хэлцлийн үүргээр бид *******д байрыг хүлээлгэж өгөх, байрны төлбөрийг бүрэн хийж дуусах хүртэл өөр этгээдэд орон сууцыг зарах, эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх, Д.******* нь төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргүүдийг тус тус хүлээсэн болно. Иймд Д.*******гийн 2352/5 тоот амины орон сууц төлбөр бүрэн төлөгдөж үүргээ биелүүлж дуустал тус байрыг бид бусад өөр этгээдэд ашиглуулах, эзэмшүүлж эсвэл зарахгүй байх үүрэгтэй болно. Тус хэлцлийн дагуу байрны төлбөрийг бүрэн хийж байж байрны хууль ёсны өмчлөгч болох учиртай. Гэвч бидний зүгээс Д.******* нэгэнт үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул өмчлөлийн гэрчилгээг С.*******д гаргаж өгснөөс үүдэн цаашаагаа өөр этгээдэд өмчлөх эрх нь шилжсэн байх бөгөөд эдгээр этгээдүүдийн хэн нь ч бидний зүгээс хууль ёсны өмчлөгч биш гэж үзэж байна. Хэн ч энэхүү маргааны зүйл болох 2352/5 тоот амины орон сууцны төлбөрийг ******* ХХК-д төлж барагдуулаагүй болно. Анхны захиалагч Д.******* ч төлбөрөө бүрэн төлж дуусаагүй байж бусдад цааш нь зарах эрх байхгүй. Зөвхөн өмчлөгчид л энэ эрх бий. Иймд тооцоо бүрэн дуусаагүй байсан Д.*******д өмчлөх эрх шилжээгүй. Иймд өмчлөх эрхгүй мөртлөө бусадтай тус байрны өмчлөлөө шилжүүлсэн гэх бүх хэлцлүүд бүгд хүчин төгөлдөр бус болно. Д.******* нь хэнд тус байрыг зарах, авсан хүн нь цааш өөр хэнд зарах гэх мэт асуудлуудыг ******* ХХК-ийн зүгээс мэдэх, хянах боломжгүй. Мэдэж, хянах үүрэг ч бидэнд байхгүй. Гэвч тус манай компаний төлбөр төлөгдөж дуусаагүй байгаа 2352/5 тоот амины орон сууцны өмчлөгч хэмээн нэхэмжлэл гаргасан Н.*******ийн тус байрны хэрхэн өмчлөгч болсон талаар бидний зүгээс хачирхалтай санагдаж байна. Учир гэвэл С.******* болон Н.******* нарын хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр гэрээ байсан гэж үзэхэд хүндрэлтэй. 120 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүгээр (маш өндөр хүү) гуравхан сарын хугацаанд (маш богино хугацаа) зээлж нийт төлөлтөө торгууль, алдангитайгаа 212 сая гэж өөрсдөө тодорхойлон барьцаанд нь тансаг зэрэглэлийн зөвхөн тухайн үед л 330 сая төгрөгөөр үнэлэгдсэн байрыг барьцаалжээ. 2352/5 тоот амины орон сууц нь тухайн үед л хараараа 330 сая төгрөгөнд үнэлэгдсэн боловч яг одоогийн зах зээлээр хараарай 500 сая төгрөг, мөн дотор засалтайгаа бүрэн дууссан амины орон сууц нь 750 сая төгрөгөөр үнэлэгддэг. Гэвч эдгээр этгээдүүд нь шүүх дээр эвлэрч, зээлээ төлөх үүргийг маш амарханаар зөвшөөрсөн, тус байрыг зах зээлийн үнэлгээгээр ч үнэлүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй нэгэндээ 212-хон саяд үнэлж өмчлөлөө шилжүүлсэн болон /XX-ын 12/-т С.*******гийн өмнөөс Н.******* нь тус байраар Шүүхийн шийдвэрийн газарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн утга бүхий хүсэлт бичсэн зэрэг нь хэнд ч дүр эсгэн хийсэн хэлцэл байсан гэж үзэх хардлагыг төрүүлэх үндэслэлтэй байна. Мөн Н.******* болон С.******* нар нь хоорондоо ямар хувийн харилцаатай болон бие биенээ хэрхэн таньдаг нь тодорхойгүй. Тиймээс нэхэмжлэгч Н.*******ийг шударгаар өмчлөх эрх олж авсан хууль ёсны өмчлөгч гэж үзэх ямар ч боломжгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгч Н.*******ийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 1-3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
2020.02.14-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/
2020.10.08-ны өдрийн 14162 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 8-9 дүгээр тал/
2020.11.05-ны өдрийн 15531 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас /хэргийн 10 -11 дүгээр тал/
С.*******, Н.******* нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 12-13 дугаар тал/ баримтууд
5. Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 15 дугаар тал/
******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 16 дугаар тал/
6. Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 45 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 56-57 дугаар тал/
7. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт
Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хэргийн 60 дугаар тал/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар тал/
******* ХХК-ийн ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс гаргасан хүсэлтүүд /хэргийн 63-65 дугаар тал/
Таун хаус захиалан бариулах тухай гэрээ /хэргийн 66-70 дугаар тал/
С.*******гийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 71 дүгээр тал/
НШШГГазрын ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс гаргасан хүсэлт /хэргийн 72 дугаар тал/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.05-ны өдрийн 1126 дугаар гүйцэтгэх хуудас /хэргийн 73 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хэргийн 74 дүгээр тал/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 14162 дугаар захирамж /хэргийн 75-77 дугаар тал/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.11.05-ны өдрийн 15531 дугаар захирамж /хэргийн 78- 79 дүгээр тал/
Н.*******ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 80 дугаар тал/
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хэргийн 81-85 дугаар тал/
Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 86-87 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 88-89 дүгээр тал/
******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 98-99 дүгээр тал/
Гэрч Г.*******, С.******* нарт хууль сануулсан баримт /хэргийн 101-103 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ******* дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоотод байрлах, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцын өмчлөх эрх нь С.*******гээс Н.*******ийн нэр дээр 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжсэн. Гэтэл хувийн сууцыг барьсан ******* ХХК, ******* ХХК нь Н.*******ийн өмчлөлийн хувийн сууцыг дур мэдэн эзэмшиж, өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглахад нь саад учруулж, хувийн сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхгүй, харуул хамгаалалт гарган оруулахгүй байх зэргээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж өмчлөх эрхэд саад учруулж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс Н.*******ийн хууль ёсны өмчлөлийг захиран зарцуулахад нь саад учруулж байгаа эзэмших, ашиглах, захиран зарцуулахад нь саад учруулахгүй байхыг хариуцагч ******* ХХК, Бэст кингстон ХХК нарт даалгаж, мөн хувийн сууцыг хүлээлгэн өгч ус, цахилгаанаар хангахыг даалгах шаардлага гаргасан... гэж тайлбарласныг
3. хариуцагч эс зөвшөөрч ...******* ХХК нь иргэн Д.******* гэх хүнд амины орон сууцыг 330,000,000 сая төгрөгөөр зарсан. Д.******* нь байрны төлбөр тооцоог бүрэн хийж дуусаагүй бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаа бидэнд мэдэгдэж хүлээн зөвшөөрсөн тул бидний зүгээс Д.*******гийн аман хүсэлтээр 2352/5 тоот амины орон сууцны гэрчилгээг С.******* гэх хүний нэр дээр гаргаж өгснөөс үүдэн цаашаагаа өөр этгээдэд өмчлөх эрх нь шилжсэн байх бөгөөд эдгээр этгээдүүдийн хэн нь ч бидний зүгээс хууль ёсны өмчлөгч биш гэж үзэж байна... гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2020 оны 02 сарын 14-ны өдөр нэхэмжлэгч Н.******* иргэн С.*******д 120 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж зээлийн барьцаанд зээлдэгчийн өмчлөлийн ******* дүүрэг, 20 хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203041300 дугаартай, 264.31 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хэргийн 5-7 дугаар тал/
6. Дээрх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгч Н.******* Хан-Уул дүүрэг дэх эвлэрлүүлэн зуучлагчид хандсан ба иргэн С.******* зээлийн гэрээний үүрэг 212 136 000 төгрөгийг 2020 оны 09 сарын 27-ны өдөр Н.*******т төлж барагдуулах, хэрвээ гэрээний үүргээ биелүүлээгүй бол С.*******гийн өмчлөлийн, ******* дүүрэг, 20 хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203041300 дугаартай, 264.31 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрлийг гэрээ байгуулсныг шүүх 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 14162 тоот захирамжаар баталгаажуулсан байна. /хэргийн 8-9 дүгээр тал/
7. Иргэн С.******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул захирамжийг албадан биелүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна. Энэ хугацаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохирч С.******* өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг Н.*******ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргасныг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэн бүртгэх тухай албан тоот хүргүүлснээр үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлд 2021 оны 02 сарын 03-ны өдөр бүртгэгдсэн нь 2020 оны 12 сарын 17-ны өдрийн дугаар 21290037 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 4-179/1324 тоот НШШГГ-ын ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс гаргасан Өмчлөх эрх шилжүүлэн бүртгэх тухай тоот, Н.*******ийн өмчлөлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 71-80 дугаар тал/
8. Иргэн С.******* хариуцагч ******* ХХК-ны хооронд байгуулагдсан 2019 оны 11 сарын 12-ны өдрийн Таун хаус захиалан бариулах гэрээний дагуу маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулж төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан учир маргаан бүхий хувийн сууц хөрөнгийг С.*******гийн өмчлөлд бүртгэж гэрчилгээ гаргаж өгөх талаар ******* ХХК 2019 оны 12 сарын 19-ны өдрийн дугаар 36, 37, 36 тоот хүсэлтүүдийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бичгээр гаргасан байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө 2019 оны 12 сарын 20-ны өдөр иргэн С.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт хэрэгт таун хаус захиалан бариулах гэрээ, ******* ХХК-ны ******* дүүргийн улсын бүртгэлийн газар хүргүүлж байсан хүсэлтүүд, өмчлөх эрхийн гэрчилгээ баримтууд, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагчийн ...Д.******* үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул өмчлөлийн гэрчилгээг С.*******д гаргаж өгснөөс үүдэн цаашаагаа өөр этгээдэд өмчлөх эрх нь шилжсэн байх бөгөөд эдгээр этгээдүүдийн хэн ч бидний зүгээс хууль ёсны өмчлөгч биш гэж үзэж байна... гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэж байна. /хэргийн 61-71 дүгээр тал/
9. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар баримтаа шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй.
10. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан, хариуцагч нар дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой ямар нэг маргаан бүхий асуудал байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэг баримт хүсэлт ирүүлээгүй.
11. Иймд шүүх хуульд заасны дагуу тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлтэй тул ******* дүүрэг, 20 хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203041300 дугаартай, 264.31 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-уудад тус тус даалгаж, нэхэмжлэгчийн маргаан бүхий хувийн орон сууцыг ус, цахилгаанаар хангахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
12. Ус дулаанаар хангах үүргийг эрх бүхий хуулийн этгээд хариуцах тул шүүх тухайн шаардлагыг хариуцагчид даалгах хуулийн үндэслэлгүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулж, Н.*******т олгохоор шийдвэрлэв.
14. 2021 оны 11 сарын 04-ны өдрийн Н.*******оос Б.*******д, 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 148 тоот ******* ХХК-аас А.Амарбаясгаланд, 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 04 тоот ******* ХХК-аас Б.Итгэлд тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 15, 45 дугаар тал/
15. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ цахим шуудангаар ирүүлсэн, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ямар нэг хүсэлт тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 92-97 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар ******* дүүрэг, 20 хороо, Сэлбэ /14021/23 хэсэг 2352/5 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203041300 дугаартай, 264.31 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч буюу нэхэмжлэгч Н.*******т хүлээлгэн өгч, өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-уудад тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ус, цахилгаанаар хангахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ