| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0527/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/801 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/801
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Э.Билгүүн ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-э, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,
шүүгдэгч Д.Б , А.М нарын өмгөөлөгч Ц.Баяртогтох,
шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч, Т.Ганзориг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Д-гийн Б , А авгад овогт А-гийн М , М овогт Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
хотод төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, "*********" ХХК-н ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, **** хамт **** дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамж **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Д.Б /РД: ********** /,
хотод төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, "******" ХХК-н ХАБЭА-н ажилтан ажилтай, ам бүл 3, *** хамт *** дүүрэг ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт А.М /РД:**********/,
3. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, "*******" ХХК-д ажилтай, ам бүл 3, ********* хамт, ********* дүүрэг ** дугаар хороо, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Э.Б /РД:*************/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугааp тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.1 /Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино/-г, мөн дүрмийн хавсралт /...ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/ гэснийг, Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2 дугаар хэсэг /техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2, /...Тухайн давхрын хана, каркасны хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина./ гэх шаардлагыг хангаагүй /хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага тор татаагүй/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/-г, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээний зардлыг хэрхэн яаж зарцуулах талаар ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, барилгын гадна орчинд хүн унахаас хамгаалах торон хүрээ хаалт хамгаалалт бүрэн хийгээгүй, хувийн хамгаалах хэрэгслээр хангаагүй, өндрийн хамгаалалтын бүс бэхлэх нөхцөлийг бүрдүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан,
Шүүгдэгч А.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" 1 хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй,
Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.11.1 Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай" ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино/ гэснийг, Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2 /... тухайн давхрын хана, каркасны хувийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина../-г тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан,
Шүүгдэгч Э.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.13 / Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана/, 4.14 /Эмнэлгийн урьдчилсан үзлэгт тэнцсэн, нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-с доошгүй зэрэгтэй, 18-с дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/, мөн дүрмийн 5.9 /Байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна Үүнд: ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/, 5.11.3 /шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй.../ гэж заасныг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ: “...Миний хүүхэд М аливаа юманд няхуур ханддаг. Анги хамт олныхоо дунд нэр хүндтэй. Математик, физикийн хичээлдээ мундаг олимпиадад орж нэг, хоёрдугаар байранд ордог байсан. Хүү минь хагас жилийн чөлөө аваад барилгын ажил хийж байсан. Миний хүү 12 дугаар ангиа төгсөөд аавтайгаа хамт барилгын ажил хийж эхэлсэн. Барилгын олс байсан бол миний хүү ээжийнхээ хажууд байх байсан. Шүүгдэгч нар хүүг минь нас барснаас хойш надаас нэг удаа уучлалт гуйгаагүй. Миний хүү нэгдүгээр курст байхдаа өмсөж байсан хуучин малгайгаа өмссөн байсан. Миний хүү сараалжин төмөр дээр унасан байсан. Нэг хүн ч надаас ирж уучлалт гуйгаагүй. Одоо амьдарч байгаа байранд 3 дугаар сарын 16-ны орчим орсон. Одоо тэр байранд амьдарч байгаа. Шүүгдэгч нарын талаас 9 дүгээр сарын сүүлээр шинэ байранд оруулна гэсэн. Гэтэл шалтгаанаа хэлэхгүй алга болж байгаад тухайн байраа өгөх боломжгүй боллоо гэсэн. Би маш их гомдолтой байна. Би шүүгдэгч нараас 396.265.155 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ын өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед хүү М-ийн хамт гэрээсээ гарсан. Хүү бид хоёр **** дүүргийн ** дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ****** хотхоны хажуу талд баригдаж байгаа барилга дээр ирж каркас угсралтын ажил хийж байсан. Уг барилгын 6 давхарт тагтны хэсэг дээр тагтны приус мод хадах гээд ганцаараа үлдсэн. Би барилгын 6 давхрын урд талын тагтны хэсэгт тагт хадаж байсан. Тэгтэл өдөр цагийг нь санахгүй байна. Гэнэт хүмүүс хашиграад эхэлсэн. Хүн уначихлаа гэхээр нь би сандраад 6 давхраас 1 давхар руу буугаад очоод харахад миний хүү газар уначихсан байсан. Би гүйж очоод хүүгийнхээ толгой хэсгээс нь бариад суусан. Миний хүү ухаангүй харахгүй байсан. Хүү бид хоёр уг барилга дээр мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Тухайн үед Бя гэх залуутай анх ярилцаж байгаад ажилд орсон. Уг барилгын дээд талд өндөрт ажиллах үер компани тал болох ХАБ-ын ажилтан аюулгүй байдлын олс татаагүй байсан. Хүү М өндөрт ажиллахдаа хамгаалалтын каск малгай өмссөн. Харин аюулгүй бүс зүүчихсэн байсан боловч олс татаагүй байсан учир аюулгүй бүсээ бэхлээгүй ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн өгсөн: “...Манай нөхөр Б , хүү М нар 2023 оны 05 дугаар сард **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** барилга дээр хамт мужааны ажил хийж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан С над руу утсаар залгаад миний хүү М-ийг барилга дээр унасан гэж надад утсаар хэлсэн. Би гэрээсээ шууд барилга дээр нь очиход намайг оруулахгүй байсан. Харин миний хүү М барилга дээрээс унаж нас барсан байсан. Манай нөхөр, хүү 2 өмнө нь өөр газар ажиллаж байсныг гуйсаар байгаад авч явсан байсан. Би нөхөр, хүү 2-ыг хаана ямар компанид ажиллаж байгаа талаар мэдээгүй байсан. Манай хүү барилга дээр ажиллаад 3 жил болж байна, Манай хүү М ШУТИС-т барилга архитектурын ангийн 2-р курст сурч байсан. Сургуулиасаа чөлөө аваад ажил хийж байсан. Би маш их гомдолтой байна, бүтэн 5 сар болж байхад тус ****** ХХК-ний нэг ч удаа ирж надтай уулзаагүй, тийм учраас би эцсийг нь тултал заргалдана, тухайн компани, хамгаалах хувцас, багажаар хангаж байгаагүй гэсэн. Манай хүү М-э, нөхөр Б нар олс нэхсэн гэсэн байхгүй гээд өгөөгүй гэсэн. Мөн өндрөөс унахаас хамгаалах тор хийсэн байсан бол өнөөдөр манай хүү амь байх байсан. Харин Ц, Б нар манай гэрийн гадаа ирээд надтай ирээд талийгаачийн хохиролд ****** ХХК-аас 2 өрөө байр өгнө гэж байна шүү гэж надад хэлж байсан, харин компани талаас хэн ч ирж уулзаагүй. Уг хэргээс болж, миний сэтгэл санаа маш хүнд байгаа, шөнө унтаж чадахгүй, нойргүй болсон, биеийн байдал муудаж, зүрх их өвдөж байна, мөн манай нөхөр Б хүүгээ алдсанаас хойш барилга дээр ажиллаж чадахгүй болж, сэтгэл санаагаар маш их унаж, бид 2 гутралын байдалд орж байна. Манай нөхөр Б, Бя гэдэг хүнтэй ярьж байгаад уг ажилд орсон байсан. Харин Ц гэдэг хүний бригадад ажиллаж байгааг би мэдээгүй. Би сэтгэцэд учирсан, хор уршгийг зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.С-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би ***-ийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны зүүн талд байх барилга дээр ажлаа хийх гээд 08 цагийн үед очсон. Өглөө хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч дэвтэр дээр бүх ажилчдаар гарын үсэг зуруулдаггүй. Зарим өдөр өөрсдөө ажилчдынхаа өмнөөс ХАБ-ын ажилтан гарын үсэг зурчихдаг. Өнөөдөр бас ажилчдаар ХАБ-н талаар анхааруулж гарын үсэг зуруулаагүй бас аюулгүй байдлаа хангасан талаар ажилчдын хувцас хэрэгсэл дээр үзлэг шалгалт хийгээгүй. Ажилчдыг ажлын талбай руу гаргасан. Би М, Б нарын хамт баригдаж байгаа барилгын дээд давхарт нь гарч царап хийж байсан. Тэр үед М барилгын ертөнцийн зүгээр баруун талд байх тагт нь дээр нэг юм шрүпт нь гээд Б ах бид хоёр гайхаад баруун тал руу гүйгээд очсон чинь М харагдахгүй байхаар нь 1 давхар луу бууж барилгын гадна талд гарахад М дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. М дээр Б ах бид хоёр гүйгээд очиход хоёр чихнээс нь цус гарчихсан. Толгойны ард талд нь цөмөрсөн байдалтай ангайчихсан байсан. Тухайн үед М амьсгаатай байсан. Дараагаар нь 103-д дуудлага өгсөн. Б , М-ийн хамт мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Ажлын гэрээ байгуулаагүй. Бэхлээгүй байсан. Бид гурав барилгын дээд хэсэгт паниар дэвсэж хадаж байсан. Ажиллаж буй талбайн гол хэсэгт байсан учир аюулгүй бүс зүүх шаардлагагүй байсан. Бүс зүүх шаардлага гарвал пумны нүхнээс зүүж ажилладаг байсан. М тагтны хэсэг дээр нэг зүйл дутуу хийчихсэн байна гээд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Бя-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би **** дүүргийн ** хороо, ****** хотхоны зүүн талд байрлах баригдаж буй барилга дээр ирсэн. Би 5 давхарт барилгын материал дээш нь татах гээд байж байсан. М нь 6 давхарт байсан. Би 5 давхарт материал татаж дуусгаад 1 давхар руу буугаад иртэл барилгын зүүн талд М газар хэвтсэн байдалтай аав нь толгойг нь түшээд сууж байсан. ХАБ-ын ажилтан аюулгүй олс татах ёстой байсан татаагүй. ХАБ-ын ажилтан өнөөдөр өглөө ажилчдын аюулгүй байдал талаас нь зааварчилгаа өгсөн. Барилгын талбай шалгасан эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.Т-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Цгийн өгсөн: “...Би хувиараа хэдэн хүмүүстэй барилгын баргиад ажиллуулдаг юм. Манай найз Г ****** ХХК-тай намайг холбож өгсөн...2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ****** ХХК-ний захирал Д.Б тэй ажлын гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид нарын барьж байгаа барилга, 3 давхар хүртэл цутгалт авч хийсэн байсан. Манай баргиад 4-7 хүртэлх давхрын бүх мужааны ажлыг хийж, цутгалтыг хийсэн. Манай бригад үндсэн 7 ажилтан байгаа, мужаан хийдэг Х.Бя, Б, У, Амгалан, ар мотур хийдэг Э, Н.Бя- нар хийдэг. Харин Б аа гэх хүнийг манай мужааны бригадын дарга Х.Бя-/******* / дуудаж ажилд авсан байсан. Харин Б аа төрсөн хүү М-ийг авчирч ажилд оруулсан байсан. Би Б , М нарыг ирж ажиллаж байгааг мэдэж байсан. Энэ 2 цагийн ажилтан байсан, мужаан дээр ажиллаж байсан. М 7 давхарт пун угсарч байсан, М-ийн хажууд хүн байгаагүй, ганцаараа байсан. М аав Б аа, Бя-тэй тохиролцоод 7-н давхарт пун угсрах ажил хийж байсан, М пун угсрахдаа 3 дахь үеэс нь эхэлж пунгаасаа өөрийгөө холбож уях хэрэгтэй байдаг, каск малгай өмсөх шаардлагатай байдаг. М пуныхнаа 3 үеийг тавьсан, дээгүүр нь хөндлөн мод хадах байсан, модныхоо талыг нь хадсан байсан. Би тэр модоо хадаж байгаад унасан болов уу гэж бодож байна. Би хэрэг болох үед байгаагүй, надад ажил явдал гараад би очоогүй байсан. ****** ХХК-ний ХАБЭА-ийн ажилтан А.М намайг ХАБЭА-ийн ажилтан олж ирсэн. Би Э.Би-ийг манай барилга дээр ирж ХАБЭА-ийн ажилтан хийх үү гэж хэлсэн...Э.Б өөрөө зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Манай ХАБЭА-ийн ажилтан Э.Б хариуцаж ажиллуулж байсан...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цааш нь "****** ХХК"-н ХАБЭА-ийн ажилтан М-т 000058 196850170/6м урттай хамгаалалтын тор татах материал хэрэгтэй байна гэж, амаар хэлж байсан, нярав нь шаардах хуудсан дээрээ бичиж авч байсан байхаа, би сайн санахгүй байна. Харин М-т уг хамгаалалтын торыг хийж өгөөгүй. Уг торны ажлыг ****** ХХК-нь өөрөө хийж өгөх ёстой, би танайх материалаа аваад өг, би хүн гаргаад хийе гэж хэлж М-тэй ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц гийн дахин өгсөн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Б-ын өгсөн: “...Харин ****** ХХК"-ний ХАБЭА-н ажилтан Э.Б нар уг гэрээн дээр гарын үсэг зурсан. Д.Б захирал уг гэрээг хийхэд зөвшөөрөлтэй компани дээр ХАБЭА-ийн гэрээгээ хийе гэж ярьж байгаад уг гэрээг хийсэн. Би уг гэрээг сайн ойлгоогүй. Би бол ****** ХХК-ний захирал бол биш. ****** ХХК-ний захирал Н.С гэдэг хүн байгаа. Э.Б бол ****** ХХК-ний үндсэн ХАБЭА-ийн ажилтан бол биш. Д.Б захирал Тусгай зөвшөөрөлтэй компанийн нэр дээр Э.Б-ийн нэрийг оруулж ийм гэрээ хийнэ гээд уг гэрээг хийсэн. Би ****** ХХК-ний хууль ёсны захирал биш тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Н.С бол Д.Б ий найз байгаа юм. Уг гэрээг хийхэд Н.С /******** / өөрөө байгаагүй. Харин ****** ХХК-ний тамга тэмдэг бол надад байсан. Ийм гэрээ хийсэн талаар Н.С мэдэж байгаа үгүйг би мэдэхгүй байна. Би Н.С-т ийм гэрээ хийсэн талаар өөрт хэлээгүй. Д.Б захирал хэлсэн үгүйг мэдэхгүй байна. ****** ХХК-тай яг хамтарч ажилладаг зүйл байхгүй, харин тусгай зөвшөөрлийг нь ****** ХХК нь ашиглаж байсан. ****** ХХК-нд Э.Б албан ёсоор ХАБЭА-аар ажилладаггүй. Д.Б захирал тусгай зөвшөөрөлтэй компани дээр Э.Б-тэй гэрээ хийнэ гээд ****** ХХК-ний нэр дээр Э.Б-ийн нэрийг оруулж гэрээ хийж гарын үсэг зуруулсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад гэрч Б.Бя-гийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 20-ны үед Ц-гийн бригадад орж **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа ****** хотхоны 805 блок барилга дээр ажиллаж эхэлсэн. Би уг барилга 4 давхраас нь эхэлж цутгаж эхэлсэн. Манай бригад тогтмол ажилладаг 10 хүн байсан. Амь хохирогч М-э, Б нар 2023 оны 04 дүгээр сард ирж 2 өдөр ирж ажиллаж байгаад алга болоод 2023 оны 05 дугаар сард 10 орчим хоног ирж ажиллаж байгаад 5 дугаар сарын 29-ний өдөр барилга дээр унаж нас барсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өглөө би 8 цагт ажил дээрээ ирсэн, энэ үед М-э, аав Б тай хамт ирсэн, ажилдаа гарсан. Талбай дээр. Ц ирээгүй, харин ХАБЭА ажилтан Э.Б ирсэн байсан. Намайг ажил дээр ирэхэд 5 хүн ирсэн байсан. М өглөө ажил дээрээ ирээд бид нараас түрүүлээд ажилдаа гараад явсан байсан, харин Би т бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргасан. М аюулгүй ажиллагааны зааварчилга авахгүй түрүүлээд гараад явсан байсан. Бид нар талбай дээр ажиллаж байхад ХАБЭА ажилтан А.М бас талбай дээр явж байсан, бид нар ямар нэгэн юм хэлээгүй. Амь хохирогч М аав Б ын хамт 7-н давхарт хэв угсарч байсан. Тэгээд удалгүй цагийг нь сайн санахгүй байна, өглөө 11 цагийн орчим барилгын баруун талд М газар унаж нас барсан. Би М-ийг 7 давхарт ажлаа хийж байхыг нь харсан. Харин олсоо зүүсэн эсэхийг нь би хараагүй. Би барилгын 7-н давхарт Б ийн /******** / хамт ажиллаж байсан. 7-н давхарт М аав Б ын хамт ажиллаж байсан. Э.Б уг барилга дээр 2023 оны 05 дугаар сараас ирж ажилласан. ****** ХХК-наас ХАБЭА-ын ажилтан хэрэгтэй гэхээр нь манай бригадад ажиллаж байсан Амгалан гэх мужааны эхнэр нь Э.Б гэж ХАБЭА ажилтан байгаа гэхээр нь Би ийг авчирч ****** ХХК-тай гэрээ хийж уг барилга дээр ХАБЭА-аар ажиллуулсан, харин цалинг нь Ц өгч байсан. А.М уг барилга дээр ажиллаж байсан хүмүүст Би ийг ирэхээс өмнө нь аюулгүй ажиллагааны зааварчилга амаар өгч, дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Э.Б ирээд бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг болсон...Өндрөөс хамгаалах торыг хийх талаар Ц , Э.Б нар ярьж байсан. Тор авхуулах талаар Ц ****** ХХК-д хэлсэн гэж байсан авч өгөөгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б ийн өгсөн: “... Бид нар барилгын 7 давхарт гарч модон сараап хадаж байсан. Харин Б хүү М-ийн урд талд захад хэв буюу сараап хадаж, угсарч байсан. Бя- 6 давхар руу сараап тулна гээд буусан, харин Б хамт ажиллаж байсан залуутайгаа гэнэт уначихлаа гээд орилсон. М доошоо унасан байсан. Бид нар доошоо буугаад очсон М нас барсан. Амь хохирогч М амь олсоо зүүгээгүй байсан. ****** ХХК-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хэрэгтэй гэхээр нь Ц , Би ийг авчирч уулзуулсан байсан Э.Б ****** ХХК-тай гэрээ хийж ажиллаж байгаа гэсэн. А.М өмнө нь Э.Б ирээгүй байхад хэдэн удаа бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байсан, хэрэг болсон өдөр А.М байсан. Бид нарыг 7 давхарт ажиллаж байхад Э.Б гарч ирээгүй, Манай барилга дээр өндрөөс хамгаалах тор байхгүй, Бя- Ц 2 барилгын 5 давхрыг хийж байхад өндрөөс хамгаалах тор хэрэгтэй гэж ****** ХХК-ийн удирдлагад хэлж байсан боловч авч өгөхгүй байсан. 7 давхарт байсан, зүүж ажиллах талаар ХАБЭА Э.Б хэлэх ёстой, барилгын 7 давхарт Б.Бя- Б , амь хохирогч М-э, Б ын авчирсан нэг танихгүй залуу байсан, бид 5-уул ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн: “...1. Амь хохирогч нь өндрөөс унах үед үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 2. Амь хохирогчийн цогцост дагзны хуйхны ил шарх, тархи гоожилт, суурийн их бага далавч, суурийн хонхор, 2 чамархайн хөхлөг сэртэн дайрсан нийлмэл салсан хугарал, тархины эдийн няцрал, 2 талын дагз, зулай, баруун чамархай, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн булчинд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлий, чацархайн өөхөн эслэг, голтод тархмал цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарсан урагдал, дэлүүний язарсан урагдал, зүүн бөөрний язарсан урагдал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны уруудах хэсгийн язарсан урагдал, уушгины дэлбэнгүүдийн няцрал, цус хуралт, зүүн 7,8,9,10-р хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, зүүн шуу, богтос ясны далд хугарал, цээж, хэвлий, 2 гуя, зүүн өвдөг, 2 шилбэ, 2 бугалга, зүүн шуу, нуруунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед, гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн цогцсоос авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 6. Амь хохирогч нь 2023.05.31-ны 03.15 цагийн үзлэгээр нас бараад 14-16 цаг орчим болсон байжээ. 7. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас/,
-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хавтаст хэргийн 157, 166, 173 дугаар хуудас/,
- иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 163, 170, дугаар хуудас/,
-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1 дүгээр хавтаст хэргийн 165, 172, дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 149, 162, 169 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугааp тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.1 /Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино/-г, мөн дүрмийн хавсралт /... ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/ гэснийг, Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2 дугаар хэсэг /техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2, /.. Тухайн давхрын хана, каркасны хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина./ гэх шаардлагыг хангаагүй /хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага тор татаагүй/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/-г, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээний зардлыг хэрхэн яаж зарцуулах талаар ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, барилгын гадна орчинд хүн унахаас хамгаалах торон хүрээ хаалт хамгаалалт бүрэн хийгээгүй, хувийн хамгаалах хэрэгслээр хангаагүй, өндрийн хамгаалалтын бүс бэхлэх нөхцөлийг бүрдүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан,
шүүгдэгч А.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" 1 хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй,
Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.11.1 Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай" ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино/ гэснийг, Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2 /... тухайн давхрын хана, каркасны хувийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина../-г тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан,
шүүгдэгч Э.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.13 / Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана/, 4.14 /Эмнэлгийн урьдчилсан үзлэгт тэнцсэн, нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-с доошгүй зэрэгтэй, 18-с дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/, мөн дүрмийн 5.9 /Байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна Үүнд: ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/, 5.11.3 /шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй.../ гэж заасныг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Б, Э.Б, А.М нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, бусад барилгын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналтай байна. Хохирол төлбөртэй холбоотой буяны ажлын зардал болох 30.265.465 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Ажилтан нас барсан нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осол хэмээн шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар тухайн хохирогчийн цалин хөлсийг дунджаар ажлын 21 хоногоор тооцож 36 сарын хугацааны цалин буюу 151.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй үлдээж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Д.Б , А.М нарын өмгөөлөгч Ц.Б тогтох “...Миний үйлчлүүлэгч нар гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд оршуулгын зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах саналтай байна... Миний үйлчлүүлэгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.000.000 төгрөг өгсөн байгаа. Мөн **** дүүргийн ** дугаар хороонд байрлах “Хөх сувд” хотхонд хохирогчийн ар гэрийнхэн 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд амьдарч байгаа. Энэ байр нь 67м2 2 өрөө байр бөгөөд сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөгөөр тооцоод 10.500.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөнд тооцуулах саналтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 36 сарын цалин хөлс олгох асуудлын хувьд өдрийн 200.000 төгрөгийг авч байсан эсэх нь тогтоогдоогүй...Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр орж ирсэн. Тухайн хуулийн хэрэгжилтийг 2023 оны 7 дугаар сарын 1-ээс мөрдөж эхлэхээр заасан. Энэ үйл явдал тухайн оны 5 сард хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон учраас сэтгэцэд учирсан хохирлыг тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний журмаар сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна...” гэх санал,
шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Ганзориг: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч эргэлзээтэй нөхцөл байдал байдаг. Э.Б-ийн хувьд иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх асуудал яригдана. Энэ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл болно. Б гэх хүн ********* компанийн гүйцэтгэх захирлын өмнөөс гарын үсэг зураад Би тэй гэрээ хийсэн. Гэтэл ********* компанийн захирал С гэж хүн байдаг. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн харилцаа үүсэн эсэх асуудал яригдах бөгөөд Би ийн хувьд хууль зүйн хувьд хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал бий болж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг тухайн байгууллага хариуцах ёстой. Гэтэл ажлаа хийгээд явж байсан хүн өнөөдөр яагаад хохирлыг хариуцах ёстой вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль хэрэглээний хувьд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай заасны дагуу шүүгдэгч Би т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О : “...Тухайн компанийн зохих албан тушаалтнуудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан. Шүүгдэгчийн зарим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч зарим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдий гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн хэрэг гарснаас хойш 1 жил, 6 сарын хугацаанд шүүгдэгч нар хохирогчийн ар гэртэй уулзаж хохирол төлөх талаар үйлдэл гаргасан нь учир дутагдалтай байсан. Хохирлын хувьд оршуулгын зардал 30.265.155 төгрөг, амь хохирогч болон “********* ” компанийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээд явж байсан нь тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол гэж гарсан. Тиймээс амь хохирогчийн нэг өдрийн цалин 200.000 төгрөгийг сарын 21 хоногоор тооцож 36 сарын тэтгэмж болох 151.200.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын хувьд Иргэний хуулийн 511, 230.2, 497.1, 508.1, 511.5-т заасны дагуу амь хохирогчийн нас хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тооцно гэж заасны дагуу тооцоолсны хүрээнд 135.575.000 төгрөг болж байгаа. Нийт хохирол 317.040.155 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын яллагчийн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлэх саналыг дэмжихгүй байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
1.Шүүгдэгч Д.Б нь ****** ХХК-н захирлаар ажиллаж байхдаа Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугааp тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.1.1 /Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. /-г, мөн дүрмийн хавсралт /... ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/ гэснийг, Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, 2 дугаар хэсэг /техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2, /.. Тухайн давхрын хана, каркасны хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина./ гэх шаардлагыг хангаагүй /хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага тор татаагүй/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 /... аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна/-г, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээний зардлыг хэрхэн яаж зарцуулах талаар ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, барилгын гадна орчинд хүн унахаас хамгаалах торон хүрээ хаалт хамгаалалт бүрэн хийгээгүй, хувийн хамгаалах хэрэгслээр хангаагүй, өндрийн хамгаалалтын бүс бэхлэх нөхцөлийг бүрдүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ын өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед хүү М-ийн хамт гэрээсээ гарсан. Хүү бид хоёр **** дүүргийн ** дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ****** хотхоны хажуу талд баригдаж байгаа барилга дээр ирж каркас угсралтын ажил хийж байсан. Уг барилгын 6 давхарт тагтны хэсэг дээр тагтны приус мод хадах гээд ганцаараа үлдсэн. Би барилгын 6 давхрын урд талын тагтны хэсэгт тагт хадаж байсан. Тэгтэл өдөр цагийг нь санахгүй байна. Гэнэт хүмүүс хашиграад эхэлсэн. Хүн уначихлаа гэхээр нь би сандраад 6 давхраас 1 давхар руу буугаад очоод харахад миний хүү газар уначихсан байсан. Би гүйж очоод хүүгийнхээ толгой хэсгээс нь бариад суусан. Миний хүү ухаангүй харахгүй байсан. Хүү бид хоёр уг барилга дээр мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Тухайн үед Бя гэх залуутай анх ярилцаж байгаад ажилд орсон. Уг барилгын дээд талд өндөрт ажиллах үер компани тал болох ХАБ-ын ажилтан аюулгүй байдлын олс татаагүй байсан. Хүү М өндөрт ажиллахдаа хамгаалалтын каск малгай өмссөн. Харин аюулгүй бүс зүүчихсэн байсан боловч олс татаагүй байсан учир аюулгүй бүсээ бэхлээгүй ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн өгсөн: “...Манай нөхөр Б , хүү М нар 2023 оны 05 дугаар сард **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** барилга дээр хамт мужааны ажил хийж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан С над руу утсаар залгаад миний хүү М-ийг барилга дээр унасан гэж надад утсаар хэлсэн. Би гэрээсээ шууд барилга дээр нь очиход намайг оруулахгүй байсан. Харин миний хүү М барилга дээрээс унаж нас барсан байсан. Манай нөхөр, хүү 2 өмнө нь өөр газар ажиллаж байсныг гуйсаар байгаад авч явсан байсан. Би нөхөр, хүү 2-ыг хаана ямар компанид ажиллаж байгаа талаар мэдээгүй байсан. Манай хүү барилга дээр ажиллаад 3 жил болж байна, Манай хүү М ШУТИС-т барилга архитектурын ангийн 2-р курст сурч байсан. Сургуулиасаа чөлөө аваад ажил хийж байсан. Би маш их гомдолтой байна, бүтэн 5 сар болж байхад тус ****** ХХК-ний нэг ч удаа ирж надтай уулзаагүй, тийм учраас би эцсийг нь тултал заргалдана, тухайн компани, хамгаалах хувцас, багажаар хангаж байгаагүй гэсэн. Манай хүү М-э, нөхөр Б нар олс нэхсэн гэсэн байхгүй гээд өгөөгүй гэсэн. Мөн өндрөөс унахаас хамгаалах тор хийсэн байсан бол өнөөдөр манай хүү амь байх байсан. Харин Ц, Бя нар манай гэрийн гадаа ирээд надтай ирээд талийгаачийн хохиролд ****** ХХК-аас 2 өрөө байр өгнө гэж байна шүү гэж надад хэлж байсан, харин компани талаас хэн ч ирж уулзаагүй. Уг хэргээс болж, миний сэтгэл санаа маш хүнд байгаа, шөнө унтаж чадахгүй, нойргүй болсон, биеийн байдал муудаж, зүрх их өвдөж байна, мөн манай нөхөр Б хүүгээ алдсанаас хойш барилга дээр ажиллаж чадахгүй болж, сэтгэл санаагаар маш их унаж, бид 2 гутралын байдалд орж байна. Манай нөхөр Б Бя гэдэг хүнтэй ярьж байгаад уг ажилд орсон байсан. Харин Ц гэдэг хүний бригадад ажиллаж байгааг би мэдээгүй. Би сэтгэцэд учирсан, хор уршгийг зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Бя-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би **** дүүргийн ** хороо, ****** хотхоны зүүн талд байрлах баригдаж буй барилга дээр ирсэн. Би 5 давхарт барилгын материал дээш нь татах гээд байж байсан. М нь 6 давхарт байсан. Би 5 давхарт материал татаж дуусгаад 1 давхар руу буугаад иртэл барилгын зүүн талд М газар хэвтсэн байдалтай аав нь толгойг нь түшээд сууж байсан. ХАБ-ын ажилтан аюулгүй олс татах ёстой байсан татаагүй. ХАБ-ын ажилтан өнөөдөр өглөө ажилчдын аюулгүй байдал талаас нь зааварчилгаа өгсөн. Барилгын талбай шалгасан эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.Т-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-гийн өгсөн: “...Би хувиараа хэдэн хүмүүстэй барилгын баргиад ажиллуулдаг юм. Манай найз Г ****** ХХК-тай намайг холбож өгсөн...2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ****** ХХК-ний захирал Д.Б тэй ажлын гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид нарын барьж байгаа барилга, 3 давхар хүртэл цутгалт авч хийсэн байсан. Манай баргиад 4-7 хүртэлх давхрын бүх мужааны ажлыг хийж, цутгалтыг хийсэн. Манай бригад үндсэн 7 ажилтан байгаа, мужаан хийдэг Х.Бя, Б, У , Амгалан, ар мотур хийдэг Э, Н.Бя нар хийдэг. Харин Б аа гэх хүнийг манай мужааны бригадын дарга Х.Бя-/******* / дуудаж ажилд авсан байсан. Харин Б төрсөн хүү М-ийг авчирч ажилд оруулсан байсан. Би Б, М нарыг ирж ажиллаж байгааг мэдэж байсан. Энэ 2 цагийн ажилтан байсан, мужаан дээр ажиллаж байсан. М 7 давхарт пун угсарч байсан, М-ийн хажууд хүн байгаагүй, ганцаараа байсан. М аав Б, Бя-тэй тохиролцоод 7-н давхарт пун угсрах ажил хийж байсан, М пун угсрахдаа 3 дахь үеэс нь эхэлж пунгаасаа өөрийгөө холбож уях хэрэгтэй байдаг, каск малгай өмсөх шаардлагатай байдаг. М пуныхнаа 3 үеийг тавьсан, дээгүүр нь хөндлөн мод хадах байсан, модныхоо талыг нь хадсан байсан. Би тэр модоо хадаж байгаад унасан болов уу гэж бодож байна. Би хэрэг болох үед байгаагүй, надад ажил явдал гараад би очоогүй байсан. ****** ХХК-ний ХАБЭА-ийн ажилтан А.М намайг ХАБЭА-ийн ажилтан олж ирсэн. Би Э.Б-ийг манай барилга дээр ирж ХАБЭА-ийн ажилтан хийх үү гэж хэлсэн...Э.Б өөрөө зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Манай ХАБЭА-ийн ажилтан Э.Б хариуцаж ажиллуулж байсан...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цааш нь "****** ХХК"-н ХАБЭА-ийн ажилтан М-т 000058 196850170/6м урттай хамгаалалтын тор татах материал хэрэгтэй байна гэж, амаар хэлж байсан, нярав нь шаардах хуудсан дээрээ бичиж авч байсан байхаа, би сайн санахгүй байна. Харин М-т уг хамгаалалтын торыг хийж өгөөгүй. Уг торны ажлыг ****** ХХК-нь өөрөө хийж өгөх ёстой, би танайх материалаа аваад өг, би хүн гаргаад хийе гэж хэлж М-тэй ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-гийн дахин өгсөн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б ийн өгсөн: “... Бид нар барилгын 7 давхарт гарч модон сараап хадаж байсан. Харин Б хүү М-ийн урд талд захад хэв буюу сараап хадаж, угсарч байсан. Бя- 6 давхар руу сараап тулна гээд буусан, харин Б хамт ажиллаж байсан залуутайгаа гэнэт уначихлаа гээд орилсон. М доошоо унасан байсан. Бид нар доошоо буугаад очсон М нас барсан. Амь хохирогч М амь олсоо зүүгээгүй байсан. ****** ХХК-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хэрэгтэй гэхээр нь Ц , Би ийг авчирч уулзуулсан байсан Э.Б ****** ХХК-тай гэрээ хийж ажиллаж байгаа гэсэн. А.М өмнө нь Э.Б ирээгүй байхад хэдэн удаа бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байсан, хэрэг болсон өдөр А.М байсан. Бид нарыг 7 давхарт ажиллаж байхад Э.Б гарч ирээгүй, Манай барилга дээр өндрөөс хамгаалах тор байхгүй, Бя- Ц 2 барилгын 5 давхрыг хийж байхад өндрөөс хамгаалах тор хэрэгтэй гэж ****** ХХК-ийн удирдлагад хэлж байсан боловч авч өгөхгүй байсан. 7 давхарт байсан, зүүж ажиллах талаар ХАБЭА Э.Б хэлэх ёстой, барилгын 7 давхарт Б.Бя- Б , амь хохирогч М-э, Б ын авчирсан нэг танихгүй залуу байсан, бид 5-уул ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн: “...1. Амь хохирогч нь өндрөөс унах үед үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 2. Амь хохирогчийн цогцост дагзны хуйхны ил шарх, тархи гоожилт, суурийн их бага далавч, суурийн хонхор, 2 чамархайн хөхлөг сэртэн дайрсан нийлмэл салсан хугарал, тархины эдийн няцрал, 2 талын дагз, зулай, баруун чамархай, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн булчинд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлий, чацархайн өөхөн эслэг, голтод тархмал цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарсан урагдал, дэлүүний язарсан урагдал, зүүн бөөрний язарсан урагдал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны уруудах хэсгийн язарсан урагдал, уушгины дэлбэнгүүдийн няцрал, цус хуралт, зүүн 7,8,9,10-р хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, зүүн шуу, богтос ясны далд хугарал, цээж, хэвлий, 2 гуя, зүүн өвдөг, 2 шилбэ, 2 бугалга, зүүн шуу, нуруунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед, гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн цогцсоос авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 6. Амь хохирогч нь 2023.05.31-ны 03.15 цагийн үзлэгээр нас бараад 14-16 цаг орчим болсон байжээ. 7. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2.Шүүгдэгч А.М нь ****** ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" 1 хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй,
Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/, 6.11.1 Үйлдвэрлэлийн нутаг дэвсгэр "барилга барилгын талбай" ажлын хэсэг, ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцөлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой. Бэлтгэл ажлууд нь барилгын ажил эхлэхээс өмнө бүрэн хийгдэж дууссан байвал зохино/ гэснийг, Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм/ БНбД 12-04-06-д заасан 7.2 /... тухайн давхрын хана, каркасны хувийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж анхааруулах тэмдэг тавина../-г тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ын өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед хүү М-ийн хамт гэрээсээ гарсан. Хүү бид хоёр **** дүүргийн ** дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ****** хотхоны хажуу талд баригдаж байгаа барилга дээр ирж каркас угсралтын ажил хийж байсан. Уг барилгын 6 давхарт тагтны хэсэг дээр тагтны приус мод хадах гээд ганцаараа үлдсэн. Би барилгын 6 давхрын урд талын тагтны хэсэгт тагт хадаж байсан. Тэгтэл өдөр цагийг нь санахгүй байна. Гэнэт хүмүүс хашиграад эхэлсэн. Хүн уначихлаа гэхээр нь би сандраад 6 давхраас 1 давхар руу буугаад очоод харахад миний хүү газар уначихсан байсан. Би гүйж очоод хүүгийнхээ толгой хэсгээс нь бариад суусан. Миний хүү ухаангүй харахгүй байсан. Хүү бид хоёр уг барилга дээр мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Тухайн үед Бя гэх залуутай анх ярилцаж байгаад ажилд орсон. Уг барилгын дээд талд өндөрт ажиллах үер компани тал болох ХАБ-ын ажилтан аюулгүй байдлын олс татаагүй байсан. Хүү М өндөрт ажиллахдаа хамгаалалтын каск малгай өмссөн. Харин аюулгүй бүс зүүчихсэн байсан боловч олс татаагүй байсан учир аюулгүй бүсээ бэхлээгүй ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн өгсөн: “...Манай нөхөр Б , хүү М нар 2023 оны 05 дугаар сард **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** барилга дээр хамт мужааны ажил хийж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан С над руу утсаар залгаад миний хүү М-ийг барилга дээр унасан гэж надад утсаар хэлсэн. Би гэрээсээ шууд барилга дээр нь очиход намайг оруулахгүй байсан. Харин миний хүү М барилга дээрээс унаж нас барсан байсан. Манай нөхөр, хүү 2 өмнө нь өөр газар ажиллаж байсныг гуйсаар байгаад авч явсан байсан. Би нөхөр, хүү 2-ыг хаана ямар компанид ажиллаж байгаа талаар мэдээгүй байсан. Манай хүү барилга дээр ажиллаад 3 жил болж байна, Манай хүү М ШУТИС-т барилга архитектурын ангийн 2-р курст сурч байсан. Сургуулиасаа чөлөө аваад ажил хийж байсан. Би маш их гомдолтой байна, бүтэн 5 сар болж байхад тус ****** ХХК-ний нэг ч удаа ирж надтай уулзаагүй, тийм учраас би эцсийг нь тултал заргалдана, тухайн компани, хамгаалах хувцас, багажаар хангаж байгаагүй гэсэн. Манай хүү М-э, нөхөр Б нар олс нэхсэн гэсэн байхгүй гээд өгөөгүй гэсэн. Мөн өндрөөс унахаас хамгаалах тор хийсэн байсан бол өнөөдөр манай хүү амь байх байсан. Харин Ц, Бя нар манай гэрийн гадаа ирээд надтай ирээд талийгаачийн хохиролд ****** ХХК-аас 2 өрөө байр өгнө гэж байна шүү гэж надад хэлж байсан, харин компани талаас хэн ч ирж уулзаагүй. Уг хэргээс болж, миний сэтгэл санаа маш хүнд байгаа, шөнө унтаж чадахгүй, нойргүй болсон, биеийн байдал муудаж, зүрх их өвдөж байна, мөн манай нөхөр Б хүүгээ алдсанаас хойш барилга дээр ажиллаж чадахгүй болж, сэтгэл санаагаар маш их унаж, бид 2 гутралын байдалд орж байна. Манай нөхөр Б Бя гэдэг хүнтэй ярьж байгаад уг ажилд орсон байсан. Харин Ц гэдэг хүний бригадад ажиллаж байгааг би мэдээгүй. Би сэтгэцэд учирсан, хор уршгийг зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Бя-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би **** дүүргийн ** хороо, ****** хотхоны зүүн талд байрлах баригдаж буй барилга дээр ирсэн. Би 5 давхарт барилгын материал дээш нь татах гээд байж байсан. М нь 6 давхарт байсан. Би 5 давхарт материал татаж дуусгаад 1 давхар руу буугаад иртэл барилгын зүүн талд М газар хэвтсэн байдалтай аав нь толгойг нь түшээд сууж байсан. ХАБ-ын ажилтан аюулгүй олс татах ёстой байсан татаагүй. ХАБ-ын ажилтан өнөөдөр өглөө ажилчдын аюулгүй байдал талаас нь зааварчилгаа өгсөн. Барилгын талбай шалгасан эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.Т-ын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-гийн өгсөн: “...Би хувиараа хэдэн хүмүүстэй барилгын баргиад ажиллуулдаг юм. Манай найз Г ****** ХХК-тай намайг холбож өгсөн...2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ****** ХХК-ний захирал Д.Б тэй ажлын гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид нарын барьж байгаа барилга, 3 давхар хүртэл цутгалт авч хийсэн байсан. Манай баргиад 4-7 хүртэлх давхрын бүх мужааны ажлыг хийж, цутгалтыг хийсэн. Манай бригад үндсэн 7 ажилтан байгаа, мужаан хийдэг Х.Бя, Б, У, А, ар мотур хийдэг Э, Н.Бя нар хийдэг. Харин Б аа гэх хүнийг манай мужааны бригадын дарга Х.Бя-/******* / дуудаж ажилд авсан байсан. Харин Б аа төрсөн хүү М-ийг авчирч ажилд оруулсан байсан. Би Б , М нарыг ирж ажиллаж байгааг мэдэж байсан. Энэ 2 цагийн ажилтан байсан, мужаан дээр ажиллаж байсан. М 7 давхарт пун угсарч байсан, М-ийн хажууд хүн байгаагүй, ганцаараа байсан. М аав Б аа, Бя-тэй тохиролцоод 7-н давхарт пун угсрах ажил хийж байсан, М пун угсрахдаа 3 дахь үеэс нь эхэлж пунгаасаа өөрийгөө холбож уях хэрэгтэй байдаг, каск малгай өмсөх шаардлагатай байдаг. М пуныхнаа 3 үеийг тавьсан, дээгүүр нь хөндлөн мод хадах байсан, модныхоо талыг нь хадсан байсан. Би тэр модоо хадаж байгаад унасан болов уу гэж бодож байна. Би хэрэг болох үед байгаагүй, надад ажил явдал гараад би очоогүй байсан. ****** ХХК-ний ХАБЭА-ийн ажилтан А.М намайг ХАБЭА-ийн ажилтан олж ирсэн. Би Э.Б-ийг манай барилга дээр ирж ХАБЭА-ийн ажилтан хийх үү гэж хэлсэн...Э.Б өөрөө зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Манай ХАБЭА-ийн ажилтан Э.Б хариуцаж ажиллуулж байсан...2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цааш нь "****** ХХК"-н ХАБЭА-ийн ажилтан М-т 000058 196850170/6м урттай хамгаалалтын тор татах материал хэрэгтэй байна гэж, амаар хэлж байсан, нярав нь шаардах хуудсан дээрээ бичиж авч байсан байхаа, би сайн санахгүй байна. Харин М-т уг хамгаалалтын торыг хийж өгөөгүй. Уг торны ажлыг ****** ХХК-нь өөрөө хийж өгөх ёстой, би танайх материалаа аваад өг, би хүн гаргаад хийе гэж хэлж М-тэй ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц гийн дахин өгсөн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б ийн өгсөн: “... Бид нар барилгын 7 давхарт гарч модон сараап хадаж байсан. Харин Б хүү М-ийн урд талд захад хэв буюу сараап хадаж, угсарч байсан. Бя- 6 давхар руу сараап тулна гээд буусан, харин Б хамт ажиллаж байсан залуутайгаа гэнэт уначихлаа гээд орилсон. М доошоо унасан байсан. Бид нар доошоо буугаад очсон М нас барсан. Амь хохирогч М амь олсоо зүүгээгүй байсан. ****** ХХК-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хэрэгтэй гэхээр нь Ц , Би ийг авчирч уулзуулсан байсан Э.Б ****** ХХК-тай гэрээ хийж ажиллаж байгаа гэсэн. А.М өмнө нь Э.Б ирээгүй байхад хэдэн удаа бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байсан, хэрэг болсон өдөр А.М байсан. Бид нарыг 7 давхарт ажиллаж байхад Э.Б гарч ирээгүй, Манай барилга дээр өндрөөс хамгаалах тор байхгүй, Бя- Ц 2 барилгын 5 давхрыг хийж байхад өндрөөс хамгаалах тор хэрэгтэй гэж ****** ХХК-ийн удирдлагад хэлж байсан боловч авч өгөхгүй байсан. 7 давхарт байсан, зүүж ажиллах талаар ХАБЭА Э.Б хэлэх ёстой, барилгын 7 давхарт Б.Бя Б , амь хохирогч М-э, Б ын авчирсан нэг танихгүй залуу байсан, бид 5-уул ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас/,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн: “...1. Амь хохирогч нь өндрөөс унах үед үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 2. Амь хохирогчийн цогцост дагзны хуйхны ил шарх, тархи гоожилт, суурийн их бага далавч, суурийн хонхор, 2 чамархайн хөхлөг сэртэн дайрсан нийлмэл салсан хугарал, тархины эдийн няцрал, 2 талын дагз, зулай, баруун чамархай, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн булчинд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлий, чацархайн өөхөн эслэг, голтод тархмал цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарсан урагдал, дэлүүний язарсан урагдал, зүүн бөөрний язарсан урагдал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны уруудах хэсгийн язарсан урагдал, уушгины дэлбэнгүүдийн няцрал, цус хуралт, зүүн 7,8,9,10-р хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, зүүн шуу, богтос ясны далд хугарал, цээж, хэвлий, 2 гуя, зүүн өвдөг, 2 шилбэ, 2 бугалга, зүүн шуу, нуруунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед, гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн цогцсоос авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 6. Амь хохирогч нь 2023.05.31-ны 03.15 цагийн үзлэгээр нас бараад 14-16 цаг орчим болсон байжээ. 7. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Э.Б нь ****** ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ" 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох тайлагнах/, 27.3.5 /ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийгээгүй, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханаагүй, 2023 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, Мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04 "Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм"-н БНбД 12-04-06-д заасан аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-г зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, Мөн Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-н 4.13 / Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдана/, 4.14 /Эмнэлгийн урьдчилсан үзлэгт тэнцсэн, нэгээс доошгүй жил өндөрт ажилласан туршлагатай, мэргэжлийн 3-с доошгүй зэрэгтэй, 18-с дээш насны ажилчид, инженер техникийн ажилтнуудыг өндөрт бие даан угсралтын ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө/, мөн дүрмийн 5.9 /Байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна Үүнд: ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/, 5.11.3 /шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй.../ гэж заасныг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны **** блок ** давхар баригдаж байсан барилгын 7 давхарт мужааны ажил хийж байсан амь хохирогч Б.М нь өндрөөс унаж хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б ын өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед хүү М-ийн хамт гэрээсээ гарсан. Хүү бид хоёр **** дүүргийн ** дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах ****** хотхоны хажуу талд баригдаж байгаа барилга дээр ирж карказ угсралтын ажил хийж байсан. Уг барилгын 6 давхарт тагтны хэсэг дээр тагтны приус мод хадах гээд ганцаараа үлдсэн. Би барилгын 6 давхрын урд талын тагтны хэсэгт тагт хадаж байсан. Тэгтэл өдөр цагийг нь санахгүй байна. Гэнэт хүмүүс хашиграад эхэлсэн. Хүн уначихлаа гэхээр нь би сандраад 6 давхраас 1 давхар руу буугаад очоод харахад миний хүү газар уначихсан байсан. Би гүйж очоод хүүгийнхээ толгой хэсгээс нь бариад суусан. Миний хүү ухаангүй харахгүй байсан. Хүү бид хоёр уг барилга дээр мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Тухайн үед Бя гэх залуутай анх ярилцаж байгаад ажилд орсон. Уг барилгын дээд талд өндөрт ажиллах үер компани тал болох ХАБ-ын ажилтан аюулгүй байдлын олс татаагүй байсан. Хүү М өндөрт ажиллахдаа хамгаалалтын каск малгай өмссөн. Харин аюулгүй бүс зүүчихсэн байсан боловч олс татаагүй байсан учир аюулгүй бүсээ бэхлээгүй ажилласан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн өгсөн: “...Манай нөхөр Б , хүү М нар 2023 оны 05 дугаар сард **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** барилга дээр хамт мужааны ажил хийж байсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан С над руу утсаар залгаад миний хүү М-ийг барилга дээр унасан гэж надад утсаар хэлсэн. Би гэрээсээ шууд барилга дээр нь очиход намайг оруулахгүй байсан. Харин миний хүү М барилга дээрээс унаж нас барсан байсан. Манай нөхөр, хүү 2 өмнө нь өөр газар ажиллаж байсныг гуйсаар байгаад авч явсан байсан. Би нөхөр, хүү 2-ыг хаана ямар компанид ажиллаж байгаа талаар мэдээгүй байсан. Манай хүү барилга дээр ажиллаад 3 жил болж байна, Манай хүү М ШУТИС-т барилга архитектурын ангийн 2-р курст сурч байсан. Сургуулиасаа чөлөө аваад ажил хийж байсан. Би маш их гомдолтой байна, бүтэн 5 сар болж байхад тус ****** ХХК-ний нэг ч удаа ирж надтай уулзаагүй, тийм учраас би эцсийг нь тултал заргалдана, тухайн компани, хамгаалах хувцас, багажаар хангаж байгаагүй гэсэн. Манай хүү М-э, нөхөр Б нар олс нэхсэн гэсэн байхгүй гээд өгөөгүй гэсэн. Мөн өндрөөс унахаас хамгаалах тор хийсэн байсан бол өнөөдөр манай хүү амь байх байсан. Харин Ц , Бя- 2 нар манай гэрийн гадаа ирээд надтай ирээд талийгаачийн хохирол ****** ХХК-наас 2 өрөө байр өгнө гэж байна шүү гэж надад хэлж байсан, харин компани талаас хэн ч ирж уулзаагүй. Уг хэргээс болж, миний сэтгэл санаа маш хүнд байгаа, шөнө унтаж чадахгүй, нойргүй болсон, биеийн байдал муудаж, зүрх их өвдөж байна, мөн манай нөхөр Б хүүгээ алдсанаас хойш барилга дээр ажиллаж чадахгүй болж, сэтгэл санаагаар маш их унаж, бид 2 гутралын байдалд орж байна. Манай нөхөр Б Бя гэдэг хүнтэй ярьж байгаад уг ажилд орсон байсан. Харин Ц гэдэг хүний бригадад ажиллаж байгааг би мэдээгүй. Би сэтгэцэд учирсан, хор уршгийг зэрэглэлийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.С-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би ***-ийн ** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны зүүн талд байх барилга дээр ажлаа хийх гээд 08 цагийн үед очсон. Өглөө хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч дэвтэр дээр бүх ажилчдаар гарын үсэг зуруулдаггүй. Зарим өдөр өөрсдөө ажилчдынхаа өмнөөс ХАБ-ын ажилтан гарын үсэг зурчихдаг. Өнөөдөр бас ажилчдаар ХАБ-н талаар анхааруулж гарын үсэг зуруулаагүй бас аюулгүй байдлаа хангасан талаар ажилчдын хувцас хэрэгсэл дээр үзлэг шалгалт хийгээгүй. Ажилчдыг ажлын талбай руу гаргасан. Би М-э, Б нарын хамт баригдаж байгаа барилгын дээд давхарт нь гарч царап хийж байсан. Тэр үед М барилгын ертөнцийн зүгээр баруун талд байх тагт нь дээр нэг юм шрүпт нь гээд Б ах бид хоёр гайхаад баруун тал руу гүйгээд очсон чинь М харагдахгүй байхаар нь 1 давхар луу бууж барилгын гадна талд гарахад М дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. М дээр Б ах бид хоёр гүйгээд очиход хоёр чихнээс нь цус гарчихсан. Толгойны ард талд нь цөмөрсөн байдалтай ангайчихсан байсан. Тухайн үед М амьсгаатай байсан. Дараагаар нь 103-д дуудлага өгсөн. Б , М-ийн хамт мужаанаар ажилд ороод 10 хоног болж байна. Ажлын гэрээ байгуулаагүй. Бэхлээгүй байсан. Бид гурав барилгын дээд хэсэгт паниар дэвсэж хадаж байсан. Ажиллаж буй талбайн гол хэсэгт байсан учир аюулгүй бүс зүүх шаардлагагүй байсан. Бүс зүүх шаардлага гарвал пумны нүхнээс зүүж ажилладаг байсан. М тагтны хэсэг дээр нэг зүйл дутуу хийчихсэн байна гээд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Бя-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би **** дүүргийн ** хороо, ****** хотхоны зүүн талд байрлах баригдаж буй барилга дээр ирсэн. Би 5 давхарт барилгын материал дээш нь татах гээд байж байсан. М нь 6 давхарт байсан. Би 5 давхарт материал татаж дуусгаад 1 давхар руу буугаад иртэл барилгын зүүн талд М газар хэвтсэн байдалтай аав нь толгойг нь түшээд сууж байсан. ХАБ-ын ажилтан аюулгүй олс татах ёстой байсан татаагүй. ХАБ-ын ажилтан өнөөдөр өглөө ажилчдын аюулгүй байдал талаас нь зааварчилгаа өгсөн. Барилгын талбай шалгасан эсэх талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.Т-ын өгсөн: “...***-ийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны зүүн талд байрлах гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд грийн ресусын ХХК-ны захиалгаар манай ****** ХХК-нь 16 давхар 105 айлын орон сууц барьж эхэлсэн. Одоогоор 7 дах давхрын угсралтыг хийж байгаа барилга юм. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би 10 цагийн үед ажил дээрээ ирсэн. Буцаж ажлаасаа 44 гэх барилгын зах руу барилгын материал авсан. Буцаж барилгын талбай дээр ирсэн. Талбай дээрээ ирснээсээ хойш байж байх үедээ барилгын цутгалт хэзээ авах талаар ярьж байх үед гэнэт хүн уначихлаа гэж хүмүүс орилсон. Тэгэхээр нь би хамгийн түрүүнд очиход миний харж байгаагүй ажилтан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би ойртож очиход уг хүний дагзны ар хэсэгт цөмөрчихсөн байдалтай байхаар нь би 103-руу залгаж дуудлага өгсөн. Манай туслан гүйцэтгэх компанид хамааралтай ажилтан байсан. Туслан гүйцэтгэх компанийн Ц хүний ажилтан байсан. Би барилгын талбайд барилгын явцын чанар стандарт, зураглал, бараа материал гэх мэт зүйлийг хариуцсан. Би хохирогч дээр түрүүлж очиход талийгаачийг аюулгүй бүсийг дэлгэсэн байсан гэж харсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц гийн өгсөн: “...Би хувиараа хэдэн хүмүүстэй барилгын бргиад ажиллуулдаг юм. Манай найз Г ****** ХХК-тай намайг холбож өгсөн. Уг компани захирал гэх эмэгтэй хүн Дээгий гэдэг хүнтэй уулзаад ***-ийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны баригдаж байсан 16 давхар барилга дээр, угсралтын ажлыг нь хийхээр болсон. 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ****** ХХК-ний захирал Д.Б тэй ажлын гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бид нарын барьж байгаа барилга, 3 давхар хүртэл цутгалт авч хийсэн байсан. Манай баргиад 4-7 хүртэлх давхрын бүх мужааны ажлыг хийж, цутгалтыг хийсэн. Манай баргиад үндсэн 7 ажилтан байгаа, мужаан хийдэг Х.Бя-, Б , У , Амгалан, ар мотур хийдэг Э, Н.Бя- нар хийдэг. Харин Б аа гэх хүнийг манай мужааны бригадын дарга Х.Бя-/******* / дуудаж ажилд авсан байсан. Харин Б аа төрсөн хүү М-ийг авчирч ажилд оруулсан байсан. Би Б , М нарыг ирж ажиллаж байгааг мэдэж байсан. Энэ 2 цагийн ажилтан байсан, мужаан дээр ажиллаж байсан. М 7 давхарт пун угсарч байсан, М-ийн хажууд хүн байгаагүй, ганцаараа байсан. М аав Б аа, Бя-тэй тохиролцоод 7-н давхарт пун угсрах ажил хийж байсан, М пун угсрахдаа 3 дахь үеэс нь эхэлж пунгаасаа өөрийгөө холбож уях хэрэгтэй байдаг, каск малгай өмсөх шаардлагатай байдаг. М пуныхнаа 3 үеийг тавьсан, дээгүүр нь хөндлөн мод хадах байсан, модныхоо талыг нь хадсан байсан. Би тэр модоо хадаж байгаад унасан болов уу гэж бодож байна. Би хэрэг болох үед байгаагүй, надад ажил явдал гараад би очоогүй байсан. ****** ХХК-ний ХАБЭА-ийн ажилтан А.М намайг ХАБЭА-ийн ажилтан олж ирсэн. Би Э.Б-ийг манай барилга дээр ирж ХАБЭА-ийн ажилтан хийх үү гэж хэлсэн. Нөхөр нь манай баргиад дээр хамт ажилладаг Амгалан гэж хүн байгаа. Э.Б өөрөө зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажиллаж байгаа. Манай ХАБЭА-ийн ажилтан Э.Б хариуцаж ажиллуулж байсан. Э.Б барилгын 3 талыг тойруулж хашлага тор хийх шарлагатай гэж надад хэлж байсан, би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цааш нь "****** ХХК"-ний ХАБЭА-ийн ажилтан М-т 000058 196850170/6м урттай хамгаалалтын тор татах материал хэрэгтэй байна гэж, амаар хэлж байсан, нярав нь шаардах хуудсан дээрээ бичиж авч байсан байхаа, би сайн санахгүй байна. Харин А.М уг хамгаалалтын торыг хийж өгөөгүй. Уг торны ажлыг ****** ХХК-нь өөрөө хийж өгөх ёстой, би танайх материалаа аваад өг, би хүн гаргаад хийе гэж хэлж М-тэй ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ц гийн дахин өгсөн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.Б-ын өгсөн: “...Би 2019 оны ** дугаар сараас хойш ****** ХХК-нд ажилд орсон. Би албан тушаалд ажиллаж байгаад 2020 оноос хойш барилгын ажилд Даамлын албан тушаалд ажиллаж байгаа. Талбайн даамал бол барилга дууссаны дараа заслын ажлын чанарыг шалгаж, хяналт тавих үүрэгтэй. Уг гэрээг манай ****** ХХК-ний захирал санаачилж уг гэрээг хийсэн. ****** ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Б , ****** ХХК-ний ХАБЭА-н ажилтан А.М харин, ****** ХХК-ний захирлаар би уг гэрээн дээр гарын үсэг зурсан. Харин ****** ХХК"-ний ХАБЭА-н ажилтан Э.Б нар уг гэрээн дээр гарын үсэг зурсан. Д.Б захирал уг гэрээг хийхэд зөвшөөрөлтэй компани дээр ХАБЭА-ийн гэрээгээ хийе гэж ярьж байгаад уг гэрээг хийсэн. Би уг гэрээг сайн ойлгоогүй. Би бол ****** ХХК-ний захирал бол биш. ****** ХХК-ний захирал Н.С гэдэг хүн байгаа. Э.Б бол ****** ХХК-ний үндсэн ХАБЭА-ийн ажилтан бол биш. Д.Б захирал Тусгай зөвшөөрөлтэй компанийн нэр дээр Э.Б-ийн нэрийг оруулж ийм гэрээ хийнэ гээд уг гэрээг хийсэн. Би ****** ХХК-ний хууль ёсны захирал биш тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Н.С бол Д.Б ий найз байгаа юм. Уг гэрээг хийхэд Н.С******** / өөрөө байгаагүй. Харин ****** ХХК-ний тамга тэмдэг бол надад байсан. Ийм гэрээ хийсэн талаар Н.С мэдэж байгаа үгүйг би мэдэхгүй байна. Би Н.Сүхбаатарт ийм гэрээ хийсэн талаар өөрт хэлээгүй. Д.Б захирал хэлсэн үгүйг мэдэхгүй байна. ****** ХХК-тай яг хамтарч ажилладаг зүйл байхгүй, харин тусгай зөвшөөрлийг нь ****** ХХК нь ашиглаж байсан. ****** ХХК-нд Э.Б албан ёсоор ХАБЭА-аар ажилладаггүй. Д.Б захирал тусгай зөвшөөрөлтэй компани дээр Э.Б-тэй гэрээ хийнэ гээд ****** ХХК-ний нэр дээр Э.Б-ийн нэрийг оруулж гэрээ хийж гарын үсэг зуруулсан байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Бя-гийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 20-ны үед Ц гийн бригадад орж **** дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа ****** хотхоны 805 блок барилга дээр ажиллаж эхэлсэн. Би уг барилга 4 давхраас нь эхэлж цутгаж эхэлсэн. Манай бригад тогтмол ажилладаг 10 хүн байсан. Амь хохирогч М-э, Б аа нар 2023 оны 04 дүгээр сард ирж 2 өдөр ажиллаж байгаад алга болоод 2023 оны 05 дугаар сард 10 орчим хоног ирж ажиллаж байгаад 5 дугаар сарын 29-ний өдөр барилга дээр унаж нас барсан. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өглөө би 8 цагт ажил дээрээ ирсэн, энэ үед М-э, аав Б тай хамт ирсэн, ажилд гарсан. Талбай дээр Ц ирээгүй, харин ХАБЭА ажилтан Э.Б ирсэн байсан. Намайг ажил дээр ирэхэд 5 хүн ирсэн байсан. М өглөө ажил дээрээ ирээд бид нараас түрүүлээд ажилдаа гараад явсан байсан, харин Э.Б бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажилд гаргасан. М аюулгүй ажиллагааны зааварчилгаа авахгүй түрүүлээд гараад явсан байсан. Бид нар талбай дээр ажиллаж байхад ХАБЭА ажилтан А.М бас талбай дээр явж байсан, бид нар ямар нэгэн юм хэлээгүй. Амь хохирогч М аав Б ын хамт 7-н давхарт хэв угсарч байсан. Тэгээд удалгүй цагийг нь сайн санахгүй байна, өглөө 11 цагийн орчим барилгын баруун талд М газар унаж нас барсан. Би М-ийг 7 давхарт ажлаа хийж байхыг нь харсан. Харин олсоо зүүсэн эсэхийг нь би хараагүй. Би барилгын 7-н давхарт Б ийн /******** / хамт ажиллаж байсан. 7-н давхарт М аав Б ын хамт ажиллаж байсан. Э.Б уг барилга дээр 2023 оны 05 дугаар сараас ирж ажилласан. ****** ХХК-наас ХАБЭА-ын ажилтан хэрэгтэй гэхээр нь манай бригадад ажиллаж байсан Амгалан гэх мужааны эхнэр нь Э.Б гэж ХАБЭА ажилтан байгаа гэхээр нь Би ийг авчирч ****** ХХК-тай гэрээ хийж уг барилга дээр ХАБЭА-аар ажилуулсан, харин цалинг нь Ц өгч байсан. А.М уг барилга дээр ажиллаж байсан хүмүүст Би ийг ирэхээс өмнө нь аюулгүй ажиллагааны зааварчилга амаар өгч, дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг байсан. Э.Б ирээд бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг болсон. Б , М 2 уг барилга дээр 10 гаран хоног л ажилласан байсан. Б тай Ц бид 2 ярьж, тохиролцож байгаад уг барилга дээр авчирч ажиллуулсан. Харин Б хүү М болон бас нэг дүүгээ дагуулж ирээд 3-лаа ажиллаж байсан. Өндрөөс хамгаалах торыг хийх талаар Ц , Э.Б нар ярьж байсан. Тор авхуулах талаар Ц ****** ХХК-д хэлсэн гэж байсан авч өгөөгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б ийн өгсөн: “...Би Ц гийн бригадад орж ажилласан, би барилгын мужаан буюу хэв бэлтгэгчийн ажил хийж байсан. Хэрэг болсон өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг 30 минутад би ажил дээрээ ирсэн. Намай ажил дээрээ ирэхэд Б.Бя, Д.Э, тогооч Амгаа, нар ирсэн байсан. Над ирэхэд Б хүү М-э, бас нэг залуугийн хамт ирээд барилга дээр ажилдаа гарсан байсан. Харин манай ХАБЭА ажилтан Э.Б ажил дээрээ ирсэн, бид нараар гарын үсэг зуруулчхаад ажлаасаа түр гараад явсан байсан. Бид нар барилгын 7 давхарт гарч модон сараап хадаж байсан. Харин Б хүү М-ийн урд талд захад хэв буюу сараап хадаж, угсарч байсан. Бя 6 давхар руу сараап тулна гээд буусан, харин Б хамт ажиллаж байсан залуутайгаа гэнэт уначихлаа гээд орилсон. М доошоо унасан байсан. Бид нар доошоо буугаад очсон М нас барсан. Амь хохирогч М амь олсоо зүүгээгүй байсан. ****** ХХК-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хэрэгтэй гэхээр нь Ц , Би ийг авчирч уулзуулсан байсан Э.Б ****** ХХК-тай гэрээ хийж ажиллаж байгаа гэсэн. А.М өмнө нь Э.Б ирээгүй байхад хэдэн удаа бид нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, гарын үсэг зуруулж байсан, хэрэг болсон өдөр А.М байсан. Бид нарыг 7 давхарт ажиллаж байхад Э.Б гарч ирээгүй, Манай барилга дээр өндрөөс хамгаалах тор байхгүй, Бя Ц 2 барилгын 5 давхрыг хийж байхад өндрөөс хамгаалах тор хэрэгтэй гэж ****** ХХК-ийн удирдлагад хэлж байсан боловч авч өгөхгүй байсан. 7 давхарт байсан, зүүж ажиллах талаар ХАБЭА Э.Б хэлэх ёстой, барилгын 7 давхарт Б.Бя Б , амь хохирогч М-э, Б ын авчирсан нэг танихгүй залуу байсан, бид 5-уул ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
-2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас/,
-2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
-2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1525 дугаартай шинжээчийн: “...1. Амь хохирогч нь өндрөөс унах үед үүссэн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ. 2. Амь хохирогчийн цогцост дагзны хуйхны ил шарх, тархи гоожилт, суурийн их бага далавч, суурийн хонхор, 2 чамархайн хөхлөг сэртэн дайрсан нийлмэл салсан хугарал, тархины эдийн няцрал, 2 талын дагз, зулай, баруун чамархай, бага тархи хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн булчинд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлий, чацархайн өөхөн эслэг, голтод тархмал цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн язарсан урагдал, дэлүүний язарсан урагдал, зүүн бөөрний язарсан урагдал, цээжний хөндийн цусан хураа, гол судасны уруудах хэсгийн язарсан урагдал, уушгины дэлбэнгүүдийн няцрал, цус хуралт, зүүн 7,8,9,10-р хавирганы далд хугарал, гялтанд цус хуралт, зүүн шуу, богтос ясны далд хугарал, цээж, хэвлий, 2 гуя, зүүн өвдөг, 2 шилбэ, 2 бугалга, зүүн шуу, нуруунд зулгаралт, зүүн гуянд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндрөөс унах үед, гэмтэл авсан гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн цогцсоос авсан цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 6. Амь хохирогч нь 2023.05.31-ны 03.15 цагийн үзлэгээр нас бараад 14-16 цаг орчим болсон байжээ. 7. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас/,
-2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 80-85 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б , А.М-, Э.Б нар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, мөн хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч Д.Б , А.М-, Э.Б нарын хувьд мөн адил хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 "энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангаж байна.
Иймд **** дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Б , А.М-, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар 1-д заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь баримтаар оршуулгын зардалд 30,265,455 төгрөг, ажилтан нас барсан нөхөн олговорт 216,000,000 төгрөг, гэр бүлийн сэтгэл санааны хохиролд 6 ам бүлийн тоогоор 150,000,000 төгрөг нийт 396,265,155 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл амь хохирогч Б.М нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан тул ажил олгогч хэн болох нь тодорхойгүй юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан тул хөдөлмөрийн хөлсийг таамаглаж нөхөн олговрыг тооцоолох боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын батлах тухай” 25 дугаартай тогтоолын 3 дахь хэсгийн 3.3-д “ хохирогч нас барсан болох гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.
Талийгаач Б.М нь нас барах үедээ 20 нас, 11 сар, 2 хоногтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-эд ашигтайгаар буюу
Үндэсний статистикийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03/647 дугаар албан бичгийн хавсралтаар “хүн амын дундаж наслалт 2023 оны байдлаар 20 настай эрэгтэй хүний цаашид амьдрах хугацааг 49.3 жил” гэж тооцсон байна.
Нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд 135,575,000 төгрөг болох бөгөөд оршуулгын зардал 30,265,455 төгрөг нийт 165,840,455 төгрөгийг ****** ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг журмыг баримталсан болно.
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 жил зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасны дагуу 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналтай байна. Зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг шүүгдэгч нарын оршин сууж байгаа газар болон ажил хөдөлмөр эрхэлдэг дүүргээр хязгаарлах гэх...” дүгнэлтийг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О : “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал биелээгүй тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна. Хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,
шүүгдэгч Д.Б , А.М нарын өмгөөлөгч Ц.Б тогтох: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийн хувьд санаатай бус болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Нийт хохирлоос 5,000,000 төгрөг төлсөн байгаа. Хохирогчийн ар гэрийнхэн амьдарч байгаа байранд үнэгүй суулгах талаар тохирсон байгаа. Мөн хохирогчийн ар гэрийнхэнд байр үзүүлсэн боловч Баянзүрх дүүрэгт байр авах сонирхолтой байгаа юм байна. Эйч Д дрийм компани барилгын компани учраас цаашид хохирлыг бүрэн төлөх боломжтой. Б.Д.Б ий хувийн байдлын тухайд Хан-Уул дүүрэгт эхнэр хүүхэдтэйгээ хамтран амьдардаг. Ээжийнх нь бие муудаж энэхүү компанийг удирдаж байгаа. Ар гэрээ тэжээн тэтгэдэг. Мөн шүүгдэгч А.М Сонгино-Хайрхан дүүрэгт эхнэр бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Ар гэрээ тэжээн тэтгэдэг. Тиймээс шүүгдэгч нарын хувийн байдлыг анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэг. Өнөөдөр хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино. Миний үйлчлүүлэгч нарт зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,
шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Ганзориг: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Миний үйлчлүүлэгч Өмнөговь аймагт уурхайд нярав хийдэг, настай ээжийн хамт амьдардаг, гэрчүүдийн мэдүүлгээр аюулгүй байдалтай холбоотой материал шаардсан боловч гаргаж өгөөгүй улмаар гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлийн улмаас үйлдэгдсэн. Гэмт хэргийн шинж болон үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ялыг ялгамжтай оногдуулах зарчмын хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь ахуйн хүрээнд, учирсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, прокурорын санал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал биелээгүй мөн хохирол нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хэдийгээр хүний амь нас хохирсон боловч болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.Түүнчлэн шүүгдэгч нар нь ****** ХХК-н үйл ажиллагааг гүйцэтгэж байсан тул тус хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцуулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Иймд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б, А.М, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ****** ХХК-ийн ХАБЭА-н өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-ийн Д.Б , А авгад овогт А-гийн М , М овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг 3 /гурван/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б, А.М, Э.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ********* ХХК-аас 165,840,455 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-эд олгосугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн ********* ХХК-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ****** ХХК-ийн ХАБЭА-н өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг буцаан олгож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болох тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, А.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ