Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 24

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Б.*******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.*******, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Х.******* нарт холбогдох 201613000170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн *******суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, овгийн гийн *******, Регистрийн дугаар:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, сумын ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, овгийн ын *******, Регистрийн дугаар:

Д.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэгт, Х.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан буюу согтуурсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн улсын дугаартай авто машин жолоодож явахдаа авто машин жолоодох эрхгүй, согтуурсан Д.*******ид жолоогоо шилжүүлсний улмаас шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн сумын Цогт багийн нутаг Айргийн өвөр гэх газар зам тээврийн осол гаргаж уг машинд сууж явсан Л.ийн амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Тухайлбал гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би 2016 оны 11 сарын 15 ны өдөр үдийн орчимд ХХК  руу ажил руугаа явахаар ******* ахыг сум руу явах ажилтай гэхээр нь машинд дайгдаж ажил дээрээ хүргүүлсэн юм. ...******* ах машинаа барьж яваад клонк орж бензин авчхаад нэг дэлгүүрийн гадаа зогссон. ******* дэлгүүр лүү орж нэг шил архи аваад явсан. Сумын төвөөс гарч яваад эргэн дээр очиж зогсоод ******* ах өөрөө арын суудалд суугаад талийгаачид машинаа өгсөн. Талийгаач машин бариад  явцгаасан. Тэгээд цааш талийгаач машинаа бариад нэлээн хол 40 гаруй км яваад Хар толгойн шил орчимд зогссон. Бид нар бууж бие засцгаасан. Тэгээд цааш явахад ******* ах өөрөө машинаа барьж явна гээд талийгаачийг арын суудалд суулгасан. Тэгээд ******* машинаа барих гэснээ больчхоод ******* машин бариад цааш явсан. ******* машин барьж явсаар байгаад дээр ирсэн. н хашааны үүдэн дээр намайг буулгаад буцаад ******* машинаа бариад цааш явсан. Би буугаад ажил руугаа орсон. Би буучхаад харахад ******* машин бариад хөдлөөд явж харагдсан ... Тэр архиа сумын төвөөс гарч явж байгаад ******* задалсан. Машин дотор байсан хүмүүст нэг нэг хийж өгчхөөд чи бариад яв гээд надад архийг өгсөн. Архинаас би уугаагүй, эгч уугаагүй, талийгаач машин барьж яваа гээд уугаагүй. ******* ах, ******* хоёр л уусан. Хар толгойн тэнд зогсоход архи нь дууссан байсан. Намайг буухад өөр архи байгаагүй, нэг шил архи нь дууссан байсан. ******* өөрөө баръя гээд барьсан байх. Талийгаачаас ******* жолоог аваагүй. Талийгаач машин барьж явж байгаад хар толгойн тэнд зогсоод бид нар бууж бие засахад ******* ах өөрөө машин барина гээд жолоочийн суудал дээрээ суучихсан.Талийгаач ард суусан байсан. Тэгээд ******* ах машин барьж явах гэснээ болиод *******ид машинаа өгсөн...” гэсэн мэдүүлэг Х.*******, Д.******* нарыг тухайн үед архи уусан гэдгийг болон Х.******* Д.*******ид жолоогоо шилжүүлсэн гэдгийг нотолж байна.

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би аавыг  явсныг мэдээгүй. Өдөр 13 цагийн орчимд аав *******тай хамт гэртээ орж ирээд айлын угаалгын машин хүргэж өгөх гэж явахдаа гадаа нүх ухаж байгаа. ...оройноос нааш дуусахгүй юм шиг байна гэж хэлээд явсан. Дахиж ирээгүй. Аав архи уугаагүй байсан. ******* ах бага зэрэг архи уусан юм шиг харагдсан. ...Би ээжийг тэнд байсан хүмүүсээс асуухад аав чинь суманд осолд ороод бие нь муу байна гээд ээж чинь явсан гэж хүмүүс хэлсэн. Тэгээд би гэртээ хариад ээж, аавыгаа хүлээгээд байсан. Манай гэрт хүмүүс ирээд орой 23 цагийн орчимд аавыг нас барсан гэж үнэнээр нь надад хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч М.гийн “…Бид нар 2016 оны 11 сарын 15-ны өдөр сумын төвд албаны ажилтай байж байгаад үдээс хойш 15-16 цагийн орчимд сумын  төвөөс гараад н уурхай руу явдаг замаар ороод  Ургамал сум руу явж байтал с чиглэлтэй замаар хар өнгийн машин маш хурдтай тоос татуулан гарч ирээд замын хоёр хажуу тал руу гарч орж хүчтэй явж байгаад хар машин хэд хэд өнхрөөд бидний урдаас өнхөрч ирээд замын зүүн гадна талд машин нь тогтсон. Машин өнхөрч байхад нэг хүн машинаас хол шидэгдсэн. Дараа нь дахиад нэг хүн машин тогтсоны тэр хавьд бас шидэгдсэн. Тэгээд машин нь замын хажууд тогтсон. Тэгээд манай нэг эмэгтэй хүн сумын төв рүү дуудлага өгсөн... Эхлээд машинаас шидэгдэж замын голд унасан эрэгтэй хүн нь 40 гаруй насны дээлтэй биерхүү эрэгтэй хүн байсан. Дараа нь машинаас машин унасан газрын ойролцоо шидэгдсэн эрэгтэй хүн нь хар куртектэй залуухан туранхай хүн байсан. Сүүлд машин дотроос очиж татаж авсан эмээ бол дээлтэй жижигхэн эмээ байсан...Бөөн тоос манараад хар машин хурдтай давхиж замын хажуу руу нэг гараад буцаад орох шиг болсноо машин хэд даваад өнхрөөд байсан ... Хар куртектэй залуу босч чадахгүй байсан. Замын голд шидэгдсэн хүн ухаангүй шууд бүх цус нь юүлэгдээд байсан. Улаан цамцтай жолооч бие нь гайгүй эхлээд босоод яваад байснаа сүүл рүүгээ цээж рүүгээ дараад ёолоод байсан. Эмээ гайгүй байх шиг байсан тэгээд эмч ирээд аваад явсан... Тэр улаан цамцтай залуу л жолоочийн суудлаас бууж ирсэн. Тэгээд бид нар энэ жолооч нь байна гэж ярьж байсан. Өөрөө би машин барьж явсан гэж хэлэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ю.ын энэ талаарх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, авто машинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, талийгаачид учирсан гэмтэл, нас барсан шалтгааныг тогтоосон шинжээчийн 201630029 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд зам тээврийн осол гарч уг ослын улмаас хүний амь хохирсон болохыг нотолж байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.******* осол гаргах үедээ согтуурсан байсан гэдгийг шинжээчийн 201640093 дугаартай дүгнэлтээр “...4.1 Иргэн Д.*******ийн биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. 4.2 Иргэн Д.*******ийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр согтууруулах ундааны зүйл илэрч байна. 4.3 Иргэн Д.*******ийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 0.8 промиль илэрлээ. 4.4 Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэж тогтоосон байдал зэрэг бусад нотлох баримтууд давхар нотолж байна.

Мөн шүүгдэгч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7-ын б-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй …түүнчлэн согтууруулах ундаа …хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх”-ийг хориглосон заалтыг зөрчиж согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Д.*******ид жолоогоо шилжүүлсний улмаас Д.******* нь мөн өдрийн 16 цагийн орчимд сумын Цогт баг Айргийн өвөр гэх газрын урд зам дээр зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Л.ий амь насыг хохироосон.

Шүүгдэгч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн  а-д заасан ”тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-тэй байх заалт, 2.7-ын а-гийн “согтууруулах ундаа …хэрэглэсэн …үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалт, 9.1-ийн “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалт болон дүрмийн хавсралтын 2.24-ын "Хурдны дээд хязгаарлал" - хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж сул хайрга, элстэй, тойруу ихтэй, 50 км/цагаас дээш хурдтай явахыг хориглосон тэмдэгтэй замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлэн осол гаргаж Л.ий амь насыг хохироосон болох нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.*******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Х.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******, Х.******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэстэй.

Мөн тэдний хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тэднээс гаргуулах хохирол төлбөргүй болон гэмт хэрэг үйлдэхийн өмнөх ба үйлдсэнээс хойшх хугацааны зөв зан төлөв зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт гийн *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, овогт ын *******ыг  согтуурсан мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Д.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил хасч 3/гурван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Х.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.*******ид оногдуулсан 3/гурван/ жил 1/нэг/ сарын хугацаатай хорих ял, Х.*******ад оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ид оногдуулсан 3/гурван/ жил 1/нэг/ сарын хугацаатай хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, Х.*******ад оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж  1/нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Д.*******, Х.******* нарт хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай. 

6. Шүүгдэгч Д.*******, Х.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй, тус бүрийн иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.*******ид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.*******ад 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг дурдаад шүүгдэгч Х.*******ын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувь, гүйцэтгэх бичиг баримтын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийн эд хөрөнгө болох 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай, давхар бүрээстэй гэр 1-ийг, шүүгдэгч Х.*******ын эд хөрөнгө болох 900.000 төгрөгийн үнэ бүхий бүдүүн үнээ, 500.000 төгрөгний үнэ бүхий шүдлэн эр үхэр 1, 500.000 төгрөгний үнэ бүхий охин шүдлэн үхэр, 600.000 төгрөгний үнэ бүхий охин хязаалан үхэр тус бүр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэг, авто машин худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэхийг хэрэгт хавсарган үлдээж, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчийн карт, саравчтай хар малгай, хар өнгийн хөндлөн оёдолтой хүрэм/куртик/, арын халаасан дээрээ 50 гэсэн бичиглэлтэй хөх саарал өнгийн даавуун өмд, энгэр тал нь цагаан болон хөх өнгийн дөрвөлжин хээтэй саарал цамц/ноосон/, биеийн тамирын саарал өнгийн өмд/puma гэсэн бичиглэлтэй/, хар судалтай хөх саарал өнгийн ноосон өмд тус бүр 1, компьютерт томографийн шинжилгээний баримт 5 ширхэг/картанд хавсаргасан/,  компьютерт томографийн болон рентген зургийн хальс 9 ширхэгийг Х.Мөнбатад,  цахилгаантай, бор ноосон малгай, улаан шаргал өнгийн цамц, хар өнгийн биен тамирын өмд/FORSCHE гэсэн бичигтэй/ тус бүр 1 ширхэгийг Д.*******ид тус тус буцаан олгож, архины шилний бөглөө 1 ширхэг, бариул/шинж/ нь хугарсан жижиг шаазан аяга 1 ширхэгийг устгасугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

12. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Д.НЯМ