| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0744/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/766 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/766
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А ”танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Б овогт А.Ө-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 20** оны 12 дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, *-р баг, Улаан үзүүр гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй
Боржигон овогт А.Ө /РД:В*03******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ** цаг ** минутын орчимд, Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 99** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Ө-ын өгсөн: “...Би 20** оны ** сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн эхээс хоёулаа айлын бага хүүхэд дээрээ 1 эгчтэй. Би тэр өдрийн орой 23 цагийн орчимд аавын дүүгийнд Дэнжийн 1000-д байж байгаад аавын Тоёота приус 99-** УКУ улсын дугаартай машиныг авч гараад найз Б-ын найз охиныд очиж хөзөр тоглож байгаад айраг уусан тэгээд тэндээсээ Б-тай хамт гараад -г гэрт нь хүргэж өгөх гээд гараад 10 хорооллын уулзвар дээр цагдаад баригдсан. Миний жолоодож байсан тоёота приус 99-** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав Хаан Банкны зээлээр худалдаж авсан. Тухайн үед найз Б-н хамт явж байсан. Би ойролцоогоор 2 км газар жолоо барьсан. Би урд нь 2023 оны 08 сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан. 2024 оны 08 сарын 11-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж үлээхэд 0.358%-н согтолттой гарсан...” гэх мэдүүлэг 25-26 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.А-ийн өгсөн: “...Ө нь миний ганц хүү байгаа юм аа би төрсөн эцэг нь байна. Би хүүгийн хамт Улаанбаатар хотоос машин худалдаж авах зорилготой Баянхонгор аймгаас 08 дугаар сарын 03-нд ирсэн юм. Ө-г архи уусан үедээ машин барьсан гэж мэдээгүй тухайн үед надад хэлэх дээ гүүний айраг уусан гэж хэлж байсан. Хотод байдаг найз нөхдийнх талаар огт мэдэхгүй. Ө эхээс ганцаараа айлын ганц хүүхэд. Эхнэр хүүхэдгүй ганцаараа. Одоо ямар нэгэн сургуульд сурдаггүй. Ө-н жолоодож явсан машин нь Тоёота Приус-30 маркийн 99-** УКУ улсын дугаартай, энэ машиныг Хаан банкны зээлээр авсан юм. Айлын ганц хүү бид эхнэр бид хоёр эрхлүүлж өсгөөгүй аав ээжийн үгэнд сайн ордог гэр орны ажил, мал ахуйд сайн ер нь их тусч хүүхэд ааш зан зөөлхөн даруухан архи дарс уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.Б өгсөн: “...Ө гэдэг хүнийг танина бид хоёр Баянхонгор аймагт нэг сургуульд сурдаг байсан одоо найз нөхдийн энгийн харилцаатай. 2024 оны 08 сарын 11-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 99-** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон талаар мэднэ би тэр өдөр хамт явсан юм. Ө 1 лааз 0.5 граммын пиво уугаад бас айраг уусан юм. ХУД-н 19 үйлчилгээний төвийн урд байдаг Хан-Уул тавороос 10-р хороолол уулзвар хүртэл жолоодсон ойролцоогоор 2 км орчим жолоодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
-Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
-Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 0737315 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлагч цолтой Ж.Энхзориг 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгсэл жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгаж хуудас /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 04 цаг 15 минутын орчимд, Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 99** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 04 цаг 15 минутын орчимд, Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус маркийн 99** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад яллагдагчаар А.Ө-н өгсөн: “...Би 2003 оны 12 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн эхээс хоёулаа айлын бага хүүхэд дээрээ 1 эгчтэй. Би тэр өдрийн орой 23 цагийн орчимд аавын дүүгийнд Дэнжийн 1000-д байж байгаад аавын тоёота приус 99-** УКУ улсын дугаартай машиныг авч гараад найз Б-ын найз охиныд очиж хөзөр тоглож байгаад айраг уусан тэгээд тэндээсээ Б-тай хамт гараад Б-г гэрт нь хүргэж өгөх гээд гараад 10 хорооллын уулзвар дээр цагдаад баригдсан. Миний жолоодож байсан тоёота приус 99-** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аав Хаан Банкны зээлээр худалдаж авсан. Тухайн үед найз Б-н хамт явж байсан. Би ойролцоогоор 2 км газар жолоо барьсан. Би урд нь 2023 оны 08 сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан. 2024 оны 08 сарын 11-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багаж үлээхэд 0.358%-н согтолттой гарсан...” гэх мэдүүлэг 25-26 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.А-ийн өгсөн: “...Ө нь миний ганц хүү байгаа юм аа би төрсөн эцэг нь байна. Би хүүгийн хамт Улаанбаатар хотоос машин худалдаж авах зорилготой Баянхонгор аймгаас 08 дугаар сарын 03-нд ирсэн юм. Ө-г архи уусан үедээ машин барьсан гэж мэдээгүй тухайн үед надад хэлэх дээ гүүний айраг уусан гэж хэлж байсан. Хотод байдаг найз нөхдийнх талаар огт мэдэхгүй. Ө эхээс ганцаараа айлын ганц хүүхэд. Эхнэр хүүхэдгүй ганцаараа. Одоо ямар нэгэн сургуульд сурдаггүй. Ө-ын жолоодож явсан машин нь Тоёота Приус-30 маркийн 99-** УКУ улсын дугаартай, энэ машиныг Хаан банкны зээлээр авсан юм. Айлын ганц хүү бид эхнэр бид хоёр эрхлүүлж өсгөөгүй аав ээжийн үгэнд сайн ордог гэр орны ажил, мал ахуйд сайн ер нь их тусч хүүхэд ааш зан зөөлхөн даруухан архи дарс уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.Б-ын өгсөн: “...Ө гэдэг хүнийг танина бид хоёр Баянхонгор аймагт нэг сургуульд сурдаг байсан одоо найз нөхдийн энгийн харилцаатай. 2024 оны 08 сарын 11-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 99-** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон талаар мэднэ би тэр өдөр хамт явсан юм. Ө 1 лааз 0.5 граммын пиво уугаад бас айраг уусан юм. ХУД-н 19 үйлчилгээний төвийн урд байдаг Хан-Уул тавороос 10-р хороолол уулзвар хүртэл жолоодсон ойролцоогоор 2 км орчим жолоодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,
-Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
-Эрх бүхийн албан тушаалтны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 0737315 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
-Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч цагдаагийн ахлагч цолтой Ж.Энхзориг 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
-тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын Асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
-эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 0687275 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Ө-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Ө нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч А.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Ө-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 3,000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын /15/ арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг /1/ нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ