Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2022/00323

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..........

Хариуцагч..........

нарт холбогдох,

            Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6 130 336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........, хариуцагч ........, Г.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............. тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч .......... нар нь ХААН Банкны Орхон салбарын Гааль тооцооны төвөөс 2017 оны 11-р сарын 10-ны өдөр ЗГ/201743285422 зээлийн гэрээ байгуулан 4,500,000 /Дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 06-р сарын 26-ны өдөр ЗГ/201843678986 зээлийн гэрээ байгуулан 9,323,172.65 /Есөн сая гурван зуун хорин гурван мянга нэг зуун  далан хоёр / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлдэгч Г.Балжинням нь 2020 оны 05-р сарын 06-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”- ийн дагуу төлнө./гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхыг удаа шаардаж 2020 оны 08 сарын 13- нд зээл буцаан дуудах мэдэгдэл бичгээр өгөхөөр холбогдож уулзаж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хаан Банк зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 506 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч та 2018 оны 06-р сарын 26-ны өдөр ЗГ/201843678986 зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5,232,430.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,852,919.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,729.15 төгрөг нийт 10,087,079.14 төгрөг төлсөн байна. Иймд банк шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20- ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:  1. 2018 оны 6-р сарын 26-ны өдрийн ЗГ/201843678986 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,  2. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн төлбөрт  5,579,551.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 550,785.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 6,130,336.99 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкны зүгээс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэлх төлөгдөөгүй байгаа 1 363 000 төгрөгийг хариуцагч нар 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлбөл үлдэх зээлийг графикийн дагуу төлүүлэх боломжтой.Төлөх боломжгүй бол шүүхэд гаргасан шаардлагаа дэмжинэ” гэв.

Хариуцагч ............. нар шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ................. хариуцагч .................. холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, 6 130 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч ................ нар зээлийн гэрээг цуцлах, 6 130 336 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 113 034 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. нараас 113 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ............. нэхэмжлэлтэй хариуцагч ............ нарт холбогдох зээлийн гэрээг цуцлах, 6 130 336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113 034 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 113 034 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.ҮҮРИЙНТУЯА