Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

     2024           10           01                                        2024/ШЦТ/123

       ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2404000000121 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.*******жаргал

 Улсын яллагч                                          Б.Батцэцэг

 Шүүгдэгч                                                  З.*******, Б.******* нар оролцов.

онгол Улсын иргэн, 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, Халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” Их сургуульд 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* хороолол, 82а байрны 7 тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин ургийн овогт *******гийн ******* (РД:).

онгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, Халх, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, ******* дүүргийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* хороолол, 2 дугаар гудамжны 12 тоотод байнга оршин суух хаягтай /******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял шийтгүүлж байсан ******* ургийн овогт ын ******* (РД:).

Шүүгдэгч З.******* нь согтуурсан үедээ хохирогч Б.Алтан-Эрдэнийн эрүүл мэндэд зулайн оройд язарсан ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч З.*******ын эрүүл мэндэд тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 01 цагийн үед “” нэртэй бааранд найз өнхнасан, нарын хамт ороод бид хоёр нэг нэг пиво уусан. Бааранд зүс таних хүнтэй муудаад байхаар нь аваад гарч байхад араас 3 залуу орилоод хүрч ирсэн. Тэгээд ******* бид хоёр барьцалдаад хамт газар унасан. Энэ үед өнхнасан бид хоёрыг салгасан. Би хойноос татаад байсан гэх залуугийн нүүрэнд нэг удаа мөргөхөд тэр залуу баар луу зугтаад явсан. Тэгж байтал хажуу талаас ******* миний толгой руу хатуу юмаар нэг удаа цохиход цус гарсан.” гэх мэдүүлэг, (хх-ийн 123-124)

Шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тухайн шөнө ******* миний гарнаас бариад байхаар нь түүнийг тонгорсон. Би ийг мөргөсөн харин *******ын биед халдаж түүний нүүрэн тус газар мөргөөгүй. Харин ******* гэнэт миний толгой руу цохьсон. Хохирогчийн хувьд *******аас нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Баарнаас тамхи татахаар гарахад ах хүмүүстэй маргалдаж байсан. Би ахыг өмөөрөхөд ******* намайг “чи муу бацаан” гэж хэлснээс болж бид хоёр барьцалдаж авсан. ******* намайг мөргөхөөр нь уурандаа түүний толгой хэсэгт чулуугаар нэг удаа цохьсон. Тэр чулуу бол гарын алганд багтахаар хүнд харагдахааргүй жижиг чулуу байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогчийн хувьд *******эс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 133, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч Б.өнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...******* нь нэг найзынхаа хамт баарнаас гарч ирээд *******тэй шууд зодолдоод эхэлсэн. Би гүйж очоод *******, ******* нарыг салгаад байж байсан. ...******* нь барьсан зүйлээрээ Алтан- Эрдэнийн толгойн орой хэсэгт нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг (хх-н 19-20),

Гэрч Э.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “том буржгар үстэй залуу *******тэй маргалдаад байсан эргээд харахад Алтан-Эрдэнийн толгойноос, нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан. ******* нь өөр хүнтэй маргаж муудаагүй” гэх мэдүүлэг (хх-н 23-24),

Гэрч Л.ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “******* нь ******* ахыг “ахын дүү, бацаан минь” гэж хэлснээс болж тэд хоорондоо маргалдаж муудсан. ******* ах эхлээд *******ын нүүр хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөөд тэр хоёр барьцалдаад авсан. ******* нь Алтан-Эрдэнийг газарт унагах гээд ноцолдсон. Би Алтан-Эрдэнийг салгах гээд татсан. Тэгтэл ******* ах намайг “газарт татаж унагалаа” гээд миний араас хөөж байгаад миний нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. Би ахыг дуудахаар баар луу орсон. Тэгээд баарнаас ахыг дагуулаад гараад ирэхэд Алтан-Эрдэнийн толгойноос цус гарчихсан, *******ын баруун нүд хөхөрч хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг (хх-н 28-29),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №200 дугаартай “З.*******ын биед тархины доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархины доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. (хх-ийн 56-57),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №201 дугаартай “Б.Алтан-Эрдэнийн биед зулайн орой хэсэгт язарсан ил шарх, баруун гарын бугалгын хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хх-ийн 62-63),

              ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 28/70 дугаартай “Иргэн ын ******* /РД:/ нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай тусламж 106.190 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...” (хх-ийн 16),

              Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Яллагдагч, хохирогч Б.******* нь 0.67%, З.******* 2.04%-ийн согтолттой” гэжээ. (хх-ийн 66-67),

              Шүүгдэгч, хохирогч Б.Алтан-Эрдэнийн толгой хэсгийн шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68),

Шүүгдэгч З.******* нь Цагдаагийн ерөнхий газрын иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт болон шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэжээ. (хх-н 83,89)

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын НБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 96-111) болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой (хх-ийн 78-79, 93-94, 165-182) бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.*******, Б.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Б.******* нь хохирогч З.*******тай таарамжгүй харилцаа үүсгэн түүний нүүр хэсэгт нэг удаа мөргөж тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.******* нь хохирогч Б.*******тэй таарамжгүй харилцааны улмаас түүний толгой тус газар чулуугаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах,

Энэ гэмт хэргийн тухайд 3 гэрчээс мэдүүлэг авсан ба гэрч өнхнасан, нар нь шүүгдэгч *******тэй найз нөхдийн холбоотой. өн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн баар гадна камер байдаггүй. Шүүгдэгч ******* нь нэмж хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах талаараа мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаагүй, түүний мэдүүлэгт энэ талаар дурдсан зүйл байдаггүй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч З.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг шүүгдэгч З.*******ын зүгээс маргаагүй,

Шүүгдэгч Б.*******эс “би *******ыг мөргөөгүй харин ий нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн” гэж маргасан болно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2024 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч З.*******ыг “бацаан” гэж хэлээд улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа мөргөж тархины доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч З.******* нь согтуугаар 2024 оны 6 дугаар сарын 26-ны шөнө  03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч Б.Алтан-Эрдэнийн “бацаан” гэж хэлсэн үгэнд дургүйцэн таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүний толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Б.Алтан-Эрдэнийн хохирогчоор өгсөн “******* гэнэт чулуугаар миний толгой хэсэгт цохьсон” гэх мэдүүлэг,

           -З.*******ын хохирогчоор мэдүүлсэн “******* намайг “бацаан” гэж хэлээд миний нүүрэн тус газар мөргөхөөр нь уурандаа түүний толгой хэсэгт чулуугаар нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг,

-гэрч Б.өнхнасангийн “******* нь нэг найзынхаа хамт баарнаас гарч ирээд *******тэй шууд зодолдоод эхэлсэн бөгөөд ******* нь барьсан зүйлээрээ Алтан- Эрдэнийн толгойн орой хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг (хх-н 19-20),

-гэрч Э.Нандин-Эрдэнийн “том буржгар үстэй залуу *******тэй маргалдаад байсан эргээд харахад Алтан-Эрдэнийн толгойноос, нөгөө залуугийн хамраас цус гарч байсан. ******* өөр хүнтэй маргаж муудаагүй” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24),

-гэрч Л.ий “******* нь ******* ахыг эхлээд “бацаан минь” гэж хэлээд 1 удаа мөргөсөн” гэсэн агуулга бүхий мэдүүлэг (хх-н 28-29),  

           -хохирогч З.*******, Б.******* нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон  шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №200, 201 дугаартай дүгнэлтүүд, хохирогчийн толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:

өрдөн байцаалтын шатанд хохирогч З.*******, гэрч Б.өнхнасан, Э., Л. нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

              өн хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч З.*******ын мэдүүлэг нь дээрх 3 гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

              Тодруулбал, тухайн шөнө З.******* Б.******* хоёр барьцалдаж ноцолдох явцад З.*******ын хамраас, Б.Алтан-Эрдэнийн толгойноос цус гарч байсан, өөр хүнтэй маргаж муудалцсан асуудал байхгүй талаар гэрчүүд тодорхой мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр няцаагдаж байна.  

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь онгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*******, З.******* нар нь харилцан хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******, З.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч Б.*******, З.******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэснээс гадна шүүгдэгч Б.******* нь хохирогчийг “бацаан” гэж хэлсэн үйлдлээс болж тухайн орой тэдгээрийн хооронд хэрүүл маргаан таарамжгүй харилцаа үүссэн байна. 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* З.******* нар нь хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн болно.

              өн шүүгдэгч З.******* нь хохирогч Б.Алтан-Эрдэнийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүхээс Б.*******, З.******* нарыг гэм буруутайд тооцсон тул Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, мөн зан үйлээ засан албадлагын арга хэмжээ авах,

Шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгж буюу 560.000 төгрөгийн торгох ял  оногдуулах” гэсэн,

Шүүгдэгч Б.Алтан-Эрдэнийн зүгээс “иний хувьд одоо эрхэлж байгаа ажлынхаа хажуугаар Улаанбаатар хотод ажлын бус өдрүүдэд сагсан бөмбөгийн шүүгчээр ажилладаг. Эхнэр маань удахгүй амаржина. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч З.*******ын зүгээс улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан тусгайлан санал дүгнэлт гаргаагүй болно.  

Шүүхээс шүүгдэгч З.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний шүүх хуралдааны  дүгнэлтийн үе шатанд хувийн байдалтайгаа холбогдуулан гаргасан хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь хамгийн сүүлд 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ын *******, Боржигин овгийн *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Алтан-Эрдэнийг 900 (есөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.******* 560 (таван зуун жаран) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560.000 (таван зуун жаран мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Б.*******, З.******* нарт тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******, З.******* нарт тус тус мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, З.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Б.*******, З.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛАА