Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2024         10           02                                        2024/ШЦТ/124

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холбогдох эрүүгийн 24040010140 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 ******* бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.*******

 Шүүгдэгч                                                      Л.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ******* *******” ТӨХК-нд шугам сүлжээний засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүрэг, 5 дугаар хороо, *******ы 26 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******ий овгийн Лхам-Янжины ******* (РД:).

Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны гаднах тоглоомын талбайд гээгдүүлсэн насанд хүрээгүй хохирогч А.ийн эзэмшлийн “ 5” загварын гар утсыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийн мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсаны улмаас хохирогчид 1.190.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр нь 2024 оны 05 дугаар сард байсан байх ажлаасаа тараад гэрлүүгээ явж байхад дугаар байрны эмийн сангийн хажууханд нэг утас байхаар нь аваад урд явж байсан охиныг “утсаа унагаачихлаа” гэж хэлэхэд “үгүй” гэхээр нь гэрлүүгээ аваад явсан. Тухайн гар утас нь “ 5 гэдэг гар утас байсан, утасны эзэн нь байршил тогтоогчоор олоод ирээд авчих байх гэж бодсон боловч сар гаруй хугацаанд эзэн нь сураглахгүй болохоор нь “” худалдааны төвд очиж кодыг нь гаргуулаад өөрөө ашигласан. Миний утасны дугаарууд эхнэрийн нэр дээр байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн , шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Насанд хүрээгүй хохирогч А.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оын 05 дугаар сарын 14-ний өдөр хичээлээ тараад сургуулийн арын саравчинд тоглож байгаад тэндээсээ дугаар байрны тоглоомын талбайн зүлгэн дээр тоглож байгаад утсаа байхгүй болохоор нь ээж рүүгээ гудамжид явж байсан хүний утсаар ярьсан, өөрийнхөө дугаар луу залгахад холбогдохгүй болохоор нь өөрийннхөө утсыг гээснээ мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),

Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Манай нөхөр 2024 оны 5 дугаар сарын дундуур ажлаа тараад дугаар байрны эмийн сангийн ойролцоо явж байгаад гар утас олсон гээд ирсэн. Тэр гар утсыг хэсэг байлгаж байгаад манай нөхөр ******* нь хот руу явж кодыг нь тайлуулаад миний дугаарыг хийгээд дараа өдрөөс нь өөрийнхөө дугаарыг хийгээд ашигласан” гэх мэдүүлэг (хх-н 14)

              “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №208 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ 5” загварын гар утас (шинэ) 1.190.000 төгрөг гэжээ. (хх-ийн 24),

              - “” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/4879 албан бичигт “354529615706983 имэй кодтой гар утсанд ашигласан “94911207” дугаарын эзэмшигч Эрдэнэчулууны , “” дугаарын эзэмшигч Лхам-Янжингийн *******” гэжээ. (хх-ийн 30),

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Б.аагаас манай хүү А. нь пова-5 загварын гар утсаа гээгдүүлсэн байна гэх мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн цаг 30 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 4),

              ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд “Манай хүүгийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний орой 19 цаг 30 минутын үед гээгдүүлсэн “ Pova-5 загварын гар утсыг IMEI:354529615706983 кодоор нь олж өгнө үү” гэжээ.(хх-н 5)

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “ 5” маркийн гар утас 1 ширхэгийг 2024 оны 08 дугаар сарын -ны өдрийн 20 цаг 20 минутад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.аад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэжээ (хх-ийн 35),

              Шүүгчдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 39-42),

Шүүгдэгч Л.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлтгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43), бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

           1.Гэм буруу болон учирсан хохирлын талаар

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.******* нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед насанд хүрээгүй хохирогч А.ийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайд гээгдүүлсэн “ 5” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...ажлаасаа тараад гэр лүүгээ явж байхад дугаар байрны эмийн сангийн хажууханд нэг утас байхаар нь авсан (хх-н 54),

           -мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч А.ийн мэдүүлсэн “...гадаа тоглож байгаад утсаа гээгдүүлснээ мэдээд ээждээ хэлсэн” гэх мэдүүлэг(хх-н 11-12),

           -мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.ын мэдүүлсэн “ манай нөхөр гар утас олж ирээд хэсэг хадгалж байгаад хот руу очиж кодыг нь тайлуулаад ашигласан” гэх мэдүүлэг(хх-н 14),

- “” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/4879 албан бичигт “354529615706983 имэй кодтой гар утсанд ашигласан 94911207 дугаарын эзэмшигч Эрдэнэчулууны , дугаарын эзэмшигч Лхам-Янжингийн *******” гэжээ (хх-н 30),

-Хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг тогтоосон “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №208 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.******* нь насанд хүрээгүй хохирогч А.д бага хэмжээнээс дээш буюу 1.190.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 Шүүгдэгч Л.******* нь “ 5загварын гар утсыг биет байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэгэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.1 дэх заалтад зааснаар шүүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ....“энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.

Иймд шүүгдэгч Л.*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан болон шүүгдэгчийн хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг) зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ий овгийн Лхам-Янжины *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******ий овгийн Лхам-Янжины *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Л.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА