| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/125 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/125
2024 10 02 2024/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2404000000112 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1974 оны ******* дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овогт *******ийн ******* (РД:НБ740*******0109).
Шүүгдэгч Д.Оргилайхан нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.ийн эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зулайн баруун дээд хэсэгт язарсан ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 0******* тоот гэртээ найз той хамт цай хоол хийж идээд байж байхад эгч ирээд өмнөх өдөр ууж байгаад үлдсэн архиа ууцгаасан. Гаднаас , , нар архитай орж ирцгээсэн. ...Тэгээд унтаад нэг сэрсэн манай том өрөөнд шалан дээр унтаж байхаар нь “гар гэр орондоо очиж унт” гээд татаад босгох гэтэл босохгүй байхаар нь гурилын мод аваад толгой хэсэг рүү нь 2 удаа цохиод гэрийн хаалга онгойлгож байгаад түлхээд гаргасан...” гэх мэдүүлэг, (хх-ийн *******1-*******2)
Шүүгдэгч Д.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ би хохирогч ийг цохиогүй гэж бодож байна. Тэр өөрөө орцонд байхдаа юм мөргөж унаад гэмтсэн байх” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр найз ийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод найз *******ы гэрт 1 шил архи аваад ороход *******, эгч хоёр архи уугаад сууж байсан бөгөөд Бид 4 хамт ууцгаасан. Цаад талын өрөөнд нь гэдэг эмэгтэй унтаж байсан. Тэгж байтал гаднаас нэг шил архи авч орж ирсэн, тэгээд юу болсноо санахгүй архиндаа согтсон байсан. Нэг сэрэхэд ******* намайг татаж босоод “гэр орондоо орж унтаж амар гээд босгосон” тэгэхэд нь би “үхэх гээд байна шүү дээ, жаахан хэвтэж байгаад гаръя л даа” гэтэл “дуугүй гар” гээд гурилын мод аваад толгой руу 1 удаа, баруун нүдний дээд хөмсөг рүү нэг удаа цохиод намайг гэрээсээ түлхээд гаргасан. Би гэр лүү нь орох гэтэл хаалгаа нээж өгөөгүй, цус гараад би гэр лүүгээ ороод цусаа угааж цэвэрлээд байж байтал 2 цагдаа ирээд намайг хэлтэс рүү аваад явсан. ******* гурилын модоор цохиж гэмтээсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 18),
Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...намайг архи уугаад сууж байх хугацаанд ерөөсөө хэрүүл маргаан, зодолдож цохилцсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20),
Гэрч П.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...хүүхэд дуудаад гэрийн түлхүүр байхгүй байна гэхээр нь би гараад явсан. Би аас түрүүлээд гараад явсан болохоор хоорондоо зодолдсон зүйл хараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22),
Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...******* одоо та нар гарцгаа гээд хөөгөөд байсан, тэгээд би гараад явсан, тухайн үед гэрт хэн хэн үлдсэнийг сайн санахгүй байна. Тухайн үед хэрүүл маргаан болоогүй сүүлд нь бид хэдийг одоо та нар гарцгаа гээд хөөгөөд тэгээд би гарч байснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 0******* дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай дүгнэлтэд “ Б.ийн биед баруун хөмсөг, зулайн баруун дээд хэсэгт язарсан ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. (хх-ийн *******5-**************)
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “хэрэг учрал гарсан гэх газар нь ******* дүүргийн ******* дугаар хороо ******* дугаар байрны 0******* тоот байв” гэжээ. (хх-ийн 4-8)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “******* дүүрэг, ******* дугаар байрны орцонд толгойгоо хагалуулсан согтуу хүн орилоод байна” гэх мэдээллийг 2024 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 12 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 1)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Бүртгэлийн 8*******5 дугаартай гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар хураагдсан 27.8 см урттай, 1.******* см тойрогтой шаргал өнгийн гурил элдэх зориулалттай мод 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. (хх-ийн 11, 15)
Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “Хохирогч Б. нь *******.88 хувь” гэжээ. (хх-ийн 9-10)
Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн *******8)
******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 28/*******8 дугаартай “Иргэн Б. (РД:УГ74051712) нь 2024 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс хойш ойрын дуудлага 5*******,*******09 төгрөг, яаралтай тусламж 10*******,190 төгрөг, нийт 1*******2,799 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 40)
Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаагаар урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-н *******, 58-*******4/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулж, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 1*******2.799 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “би хохирогчийг цохиж гэмтэл учруулаагүй, хохирогч манайхаас гарч явахдаа орцонд унаад гэмтэл авсан байх” гэж маргасан болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны ******* дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод буюу өөрийн гэртээ Б., С., П., Б. нарын хамт согтууруулах ундааны зүйлийг хэрэглэн улмаар хохирогч С.ийг “гэртээ орж унтсангүй” гэх шалтгааны улмаас уурлаж, түүний толгой болон нүүр хэсэгт нь гурилын модон элдүүрээр нэг нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөг, зулайн баруун дээд хэсэгт язарсан ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадны мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.ийн “*******ы гэрт архи ууж согтоод нэг сэрэхэд ******* намайг татаад гэртээ орж унт гээд хөөгөөд гурилын модоор цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №190 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба шүүгдэгч Д.*******ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр няцаагдаж байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн биед халдахдаа “гурилын модон элдүүрээр цохьсон” үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч хэн аль нь ахуйн хүрээнд архидан согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн биед баруун хөмсөг, зулайн баруун дээд хэсэгт язарсан ил шарх, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Хохирогч Б. нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202******* оны 07 дугаар сарын *******1-ний өдрийн А/2*******8, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар тухайлсан буюу Эрүүгийн хуулийн 11.******* дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг хохирогчид танилцуулж, энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байна.
Мөрдөн байцаалтын шатанд дээрх журамд заасан ажиллагаа хийгдээгүй байх тул хохирогч Б.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
Хохирогч Б. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1*******2.799 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх эмнэлгийн байгууллагын албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын нэхэмжилсэн 1*******2.799 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
*******. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүхээс Д.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглох, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь нээлттэй үлдээх” гэсэн,
Шүүгдэгчийн зүгээс “Миний хувьд эрүүл мэндийн асуудалтай байгаа бөгөөд саяхан хагалгаа хийлгүүлсэн, цаашид эмнэлгээр явж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа учраас энэ нөхцөл байдлыг минь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, **************.******* дугаар зүйл, **************.7 дугаар зүйл, **************.8 дугаар зүйл, **************.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Д.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас хохирогч Б.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 1*******2.799 (нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн есөн) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 27.8 см урттай, 1.******* см тойрогтой шаргал өнгийн гурил элдэх зориулалттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Д.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА