| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/128 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч 2024 оны 0 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, "******* *******" ХХК-д оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын дүгээр баг, 3 б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овгийн ******* /РД:М30232*******4/
Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* " гэх үйлчилгээний газрын гадаа иргэн Н. тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд , 2-р шүдний булгарал, урууланд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн ….2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай ажлын хүний төрсөн өдөр болж ******* ийн караокений гадна дарга тамхи татаж байхад нэг хэлгүй хүн ирж тамхи гуйхаар нь тамхи байхгүй гээд цааш явуулчихаад эргээд хартал манай дарга дээр 3 хүн ирээд барьцалдсан зогсож байсан. Би салгах гэхэд өөдөөс гар зөрүүлж миний цээж рүү цохихоор нь би тэвчилгүй гар зөрүүлж нүүр үү нь цохиход 2 шүд нь хугарсан. Хохиролд 6,000,000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл, найз нөхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сум -р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* "-д хоол идэж бага зэргийн архи, дарс уугаад уг өдрийн орой 23 цаг өнгөрч байхад гарч ирэхэд ******* ийн гадна 20-25 орчим насны 2 залуу хоорондоо барьцалдаж, бие биеэ боосон байдалтай зогсож байхаар нь би дундуур нь орж та нар жоохон хүүхдүүд байж юунд нь маргалдаж муудалцдаг юм гээд хоёр тийшээ салгасан чинь хүүхэд нь миний аман тус газар гараараа удаа цохисон. Үүнээс болж миний үүдэн 2 шүд унасан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би ганцаараа гарч ирэхэд ******* ийн гадаа хоёулаа барьцалдсан зогсож байсан. Тухайн хоёр хүүхэд хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Хэн гэдэг хүүхэд цохисон гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-ийн 06 дугаар хуудас /,
Гэрч Д.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би ажлын хүмүүсийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сум - р баг Хаан банкны эсрэг талд байрлах "******* "-ийн караокед 20 цагийн үед орсон. Караокед бага зэргийн архи уусан юм. Орой 23 цагийн үед санаж байна ажлын Б.******* бид хоёр тамхи татахаар гадагшаа гарсан. Гадаа тамхи татаад зогсож байтал архи уудаг бололтой нэг хэлгүй ах ирээд Б.*******гээс тамхи асуухаар Б.******* ширхэг тамхи өгөөд уг ахыг цааш явуулахаар аваад явсан. Тухайн үед хажууд 2-3 хүн зогсож байсан юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна, нэг ах миний цамцнаас заамдсан юм. Тэгээд би болиулах гээд зогсож байтал цаанаас Б.******* ирээд салгах гэтэл тухайн үед байсан 40 гаруй насны ахын аман тус газар гараараа удаа Б.******* цохисон юм. Б.*******д цохиулсан ах "шүд уначихлаа" гэж хэлтэл Б.******* зугтаад явсан. Би сандал дээр сууж байсан, 2-3 хүн хаанаас гарч ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Хажууд ойролцоо байсан байх гэх мэдүүлэг /Хх-ийн 08 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н. нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ буюу 38,64 төгрөгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. ...Уг хэрэгт буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 38,64 төгрөгийн нэхэмжилж байна. Хэрэв буруутай этгээд Эрүүл мэндийн даатгалын санд төлбөрийг тушаасан тохиолдолд нэхэмжлээд байх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /Хх-ийн 3 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тухайн өдөр би ажлын хүмүүстэйгээ тус сумын дугаар багт байрлах Хаан банкны эсрэг талд байрлах "******* "-ийн караоке руу орой 20 цагийн үед орсон. Тэгээд 23 цагийн үед би манай ажлын дарга болох ахтай гадаа гарж тамхи татсан. Тэгээд гадаа тамхи татаж байтал надаас нэг хэлгүй хүн ирж тамхи асуухаар нь би тамхи өгөөд цааш нь дагуулж яваад "ахаа та одоо явчих аа" гэж хэлсэн. Тэгээд "******* "-өөс 3 залуу гарч ирээд гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгээд гэнэт ахыг заамдаж аваад хоорондоо маргалдаж байхаар нь би салгах гэж очоод хоорондоо ойлголцохгүй шууд зодоон болсон. Намайг нэг ах ирээд заамдаж аваад бид хоёр барилцаад байж байтал нэг ах бас цаанаас салгах гээд ирж байсан. Тэгээд би тэр ирж байсан ахыг уурандаа нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цохисон чинь амнаас цус гойжоод "миний шүдийг хугалчихлаа" гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирж салгасан. ...Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна" гэх мэдүүлэг /Хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн № 200 ...... Дүгнэлт:
". Н. биед зүүн дээд , 2-р шүдний булгарал, урууланд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэгучрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Зүүн дээд , 2-р шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 4--т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 0 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Урууланд шарх, цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт /Хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн оршин суугаа газрын лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 34-35 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 3 дүгээр хуудас/,
Хохирогч Н. Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан эмчилгээний мөнгө 6,000,000 төгрөг авсан нь үнэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх болно.Иймд би шүүх хуралд суухгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 52 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.*******д Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сум, дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "******* " гэх үйлчилгээний газрын гадаа иргэн Н. тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд , 2-р шүдний булгарал, урууланд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н. мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/, гэрч Д.ы мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Х. мэдүүлэг /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн № 200 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н. нүүр хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд , 2-р шүдний булгарал, урууланд шарх, цус хуралт үүсгэсэн нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн дээд , 2-р шүдний булгарал, урууланд шарх, цус хуралт үүссэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36., 36.8, 36.0 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овгийн Баярсайханы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.