Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2022/00110

 

Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, О овогт А.А;

Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суудаг, С овогт С.А;

Нэхэмжлэлийн шаардлага: С.М*******ээс гэрлэлт цуцалж, хүү И*******ыг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт нь болон хүү М.И*******д оногдох хэсэг 10926000 төгрөгийн эд хөрөнгө, мөн хуваарьт хөрөнгө барилгын материалын үнэ 2445000 төгрөг, нийтдээ 13371000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: А.А, түүний өмгөөлөгч К.Е,

Хариуцагч: С.М,

Орчуулагч Б.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14*******р зүйлийн 14.1, 14.4*******ийг баримтлан нэхэмжлэгч О овогт А.А, хариуцагч С овогт С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7*******г баримтлан 2008 оны 7 дугаар сарын 30*******ны өдөр төрсөн хүү С овогт М.И*******ыг эх А.А*******ы асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2*******ийг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 30*******ны өдөр төрсөн хүү С овогт М.И*******ыг 11 наснаас 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл  сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.М*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2, 126.2.2, 126.2.4, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2 дахь хэсэгт, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэг заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс говь хангай мебелийн буйдан 1ш буюу 1500000 төгрөг, хананы том шкаф (стенка) 1ш буюу 1500000 төгрөг, хөргөгч 1ш буюу 500000 төгрөг, хөлдөөгч 1ш буюу 300000 төгрөг, угаалгын машин хагас автомат 7кг 1ш буюу 280000 төгрөг, угаалгын машин хагас автомат хүүхдийн 1ш буюу 130000 төгрөг, индүү 1ш буюу 30000 төгрөг, тогооны 7хос ком буюу 250000 төгрөг, халбаганы ком 50000 төгрөг, хивс 2х3 хэмжээтэй (хятад) 2ш буюу 100000 төгрөг, хивс 4х3 хэмжээтэй (хятад) 2ш буюу 200000 төгрөг, хивс 2х1,2 хэмжээтэй 2ш буюу 60000 төгрөг, 5000000 төгрөгөөр үнэлэгдсэн Өлгий сумын 12 дугаар баг “Жасыл бах”*******т байршилтай, 8312006868 нэг талбарын дугаартай, өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 700м.кв газар буюу нийтдээ 9900000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч С.М*******ээс гаргуулан нэхэмжлэгч А.А, М.И нарт олгож, хариуцагч С.М*******т Самсунг маркийн зурагт 43 инч 1ш 500000 төгрөг, Ширээний компьютер 1ш 850000 төгрөг, плитка том 4 нүдтэй керамик 1ш 850000 төгрөг, хивс 2х3 хэмжээтэй (хятад) 1ш буюу 50000 төгрөг, угаалгын машин хагас автомат 5кг 1ш 150000 төгрөг, хивс 2х1,2 хэмжээтэй 2ш буюу 60000  төгрөг, индүү 1ш буюу 30000 төгрөг нийтдээ 2490000 (хоёр сая дөрвөн зуун ерэн мянган) төгрөгийн эд хөрөнгийг үлдээж, эд хөрөнгийн зөрүү үнэ 1640000 (нэг сая зургаан зуун дөчин мянган) төгрөгийг нэхэмжлэгч А.А*******аас гаргуулан хариуцагч С.М*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн нийтдээ 3471000 (гурван сая дөрвөн зуун далан нэгэн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.А*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийтдээ 350774 (гучин таван мянга долоон зуун далан дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 19031 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч А.А*******д, хариуцагч С.М*******ээс нийтдээ 299319 (хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун арван есөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А*******д тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

7.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК