| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2022/00149/И |
| Дугаар | 130/ШШ2022/00271 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2022/00271
Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, Т овогт Х.Н;
Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Өлгий сумын ЗДТГ*******ын байранд үйл ажиллагаа явуулдаг, Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД дарга;
Нэхэмжлэлийн шаардлага: Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.С*******г урьд эрхэлж байсан Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч Өлгий сумын ЦД*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.С Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгохыг тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) Миний бие 2000 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өлгий сумын ЦД 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамж гаргаж намайг Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2) Хөдөлмөрийн тухай хуулиараа сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохирсон байх ёстой боловч ЦД*******аас надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд сэлгээн ажиллуулах шийдвэр гаргаж миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж байна.
3) Манай аймагт сумын Хөдөлмөрийн эрхийг хамгаалах маргаан зохицуулах гурван талт хороо одоогоор байгуулагдаагүй, миний гомдлыг урьдчилан хянан шийдвэрлэх боломжгүй гэдгээ холбогдох байгууллагуудаас тодруулсан.
4) Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2*******т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2*******т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2*******т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болсон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд шууд шүүхэд гомдлоо гаргаж байна.
5) Иймд нэхэмжлэгч Х.С*******г сэлгэн ажиллуулах тухай Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн байна.
2.Хариуцагч Өлгий сумын ЦД Д.Е нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа: 1) Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулж байгаа ба аймгийн болон сумын ЦД*******ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг хэрэгжүүлэхээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа.
2) Сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдаж байгааг тайлбарлая.
3) Мөн цаашид сэлгэн ажиллуулах тухай захирамжийн хэрэгжилтийг нь бүрэн хангаж ажиллах нь эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүрэг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
3.Нэхэмжлэгчээс Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2015 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн №Б\489 дугаартай “Х.С*******г ажилд томилох тухай” захирамж, Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамж, 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдрийн №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, Баян*******Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28*******ны өдрийн №08 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг;
Хариуцагчаас Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Амантайн 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн 28 дугаартай Өлгий сумын Засан дарга Д.Е*******ад “Санал хүргүүлэх” албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн хурлын заалд болсон “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл”, 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын даргын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.С*******г Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Х.С нь 2000 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байхад Өлгий ЦД Д.Е надтай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцохгүйгээр шууд Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгээн ажиллуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулиараа сэлгэн ажиллуулахаас өмнө ажилтантай харилцан тохирсон байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн тул Өлгий сумын ЦД 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.
3.Хариуцагч Өлгий сумын ЦД Д.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Өлгий сумын ЦД Д.Е нь Өлгий сумын Хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг цэцэрлэг хооронд туршлага солилцох, сайн туршлага бий болгох зорилгын хүрээнд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт тусгаж харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан, сэлгэн ажиллуулах явцад хэн нэгнийг ажлаас халсан, эрх зүйн байдлыг нь доордуулсан асуудал байхгүй бөгөөд ажил олгогч, ажилтан хоёр зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийн хүрээнд л ажил зохион байгуулагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1) Нэхэмжлэгч Х.С Өлгий сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2015 оны 9 дүгээр сарын 01*******ээс эхлэн томилсон болох нь Баян*******Өлгий аймгийн ЦД*******ын 2015 оны 9 дүгээр сарын 16*******ны өдрийн №Б/489 дугаартай “Х.С*******г ажилд томилох тухай” захирамжаар нотлогдож байна.
2) Хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е, нэхэмжлэгч (ажилтан) Х.С нар нь 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байна.
3) Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжаар Х.С*******г Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл сэлгээн ажиллуулсан байна.
4) Хариуцагчаас гаргаж өгсөн Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А*******н 2022 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн 28 дугаартай Өлгий сумын ЦД Д.Е танаа “Санал хүргүүлэх тухай” албан бичигт: Өлгий сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай холбоотой хамт олноос авлига, хээл хахууль, ажлын хариуцлагын талаар өргөдөл, гомдол тасралтгүй ирж байна. ...Мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд сэлгэн ажиллуулж болно гэсэн заалтыг үндэслэн аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгээн ажиллуулахыг санал болгож байна” гэсэн байна.
Энэхүү албан бичиг нь нэхэмжлэгч Х.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
5) Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын дарга Г.А даргалж, нарийн бичгийн дарга Б.У хөтөлсөн 2021 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн хурлын заалд болсон “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэл”*******д тухай хуралд оролцсон гэх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын нэр бичигдээгүй, хэлэлцэх асуудлын 3*******д Бүх цэцэрлэгийн арга зүйч, эрхлэгчийг сэлгэн ажиллуулах талаар гэж тусгасан боловч нэхэмжлэгч Х.С*******г Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгт сэлгээн ажиллуулахаар хэлэлцэн тохиролцсон тухай тусгагдаагүй байна.
6) Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын дарга Г.А даргалж, нарийн бичгийн дарга Б.У хөтөлсөн 2021 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн Баян*******Өлгий аймгийн Боловсролын газрын даргын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хурлын тэмдэглэлд тухай хуралд оролцсон гэх хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын нэр бичигдээгүй, хэлэлцэх асуудлын 1*******д Цэцэрлэгийн үйл ажиллагааг чанаржуулахын тулд арга зүйч, эрхлэгч нарыг сэлгээн ажиллуулах талаар гэж тусгасан боловч цэцэрлэгийн эрхлэгч нарын хэнийг хаана сэлгээн ажиллуулахаар хэлэлцэн тохиролцсон тухай тусгагдаагүй байна.
5.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 102 дугаар зүйлийн 102.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах заалтуудыг тус тус үндэслэн Өлгий сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.С Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл сэлгээн ажиллуулахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:
1) 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1*******д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гэж заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн энэ заалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтныг сэлгэн ажиллуулсан тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсон байх шаардлагатай байх бөгөөд хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е*******аас нэхэмжлэгч (ажилтан) Х.С*******д Өлгий сумын хүүхдийн 20 дугаар цэцэрлэгт сэлгээн ажиллуулах гэж байгааг мэдэгдэн санал гаргасан эсэх, нэхэмжлэгч (ажилтан) Х.С нь сэлгээн ажиллуулах саналыг хүлээн авсан эсэх, талууд харилцан тохиролцсон эсэхийг нотлох баримт байхгүй байна.
2) Хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е нь 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр байгуулсан №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******ний 3 дугаар зүйлийн 3.8*******д “Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгээн ажиллуулах ажил зохион байгуулах” гэж заасан нь ажил олгогчийн эрх, үүрэгт холбогдолтой заалт болохоос ажилтан Х.С*******тэй Өлгий сумын хүүхдийн 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон гэдгийг үгүйсгэж байна.
Энэ 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр байгуулсан №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******ний дөрөвдүгээр зүйлд тусгасан ажилтны эдлэх эрх, үүрэг гэдэгт сэлгээн ажиллах тухай тусгагдаагүй байна.
3) 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4*******д заасан “Нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” үндэслэлүүдийг хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е нь шалгаж нягтлан тогтоосон нотлох баримт байхгүй байна.
4) Хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е, нэхэмжлэгч (ажилтан) Х.С нар 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны)*******ийн сэлгээн ажиллуулах тухай зохицуулалт байхгүй ба сэлгээн ажиллуулах тухай зохицуулалт нь 2021 оны 7 дугаар сарын 02*******ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд шинээр орсон бөгөөд энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн болно.
5) Хариуцагч (ажил олгогч) Өлгий сумын ЦД Д.Е нь 2021 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр байгуулсан №03 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”*******ний 3 дугаар зүйлийн 3.8*******д заасан “Өлгий сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг ажил сайжруулах, сайн туршлагуудаа хуваалцах зорилгоор цэцэрлэг хооронд тодорхой хугацаагаар сэлгэн ажиллуулах...” гэх үндэслэлийг 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1*******д заагаагүй болно.
6) Хариуцагч Өлгий сумын ЦД Д.Е нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1*******д заасны дагуу тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн ба мөн хуулийн 31.1.1.*******д зааснаар Өлгий сумын ЦД Д.Е нь аймгийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй байна.
Гэтэл хариуцагч Өлгий сумын ЦД Д.Е нь 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжид Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12*******ыг үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцэхгүй байна.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч Х.С*******г Өлгий сумын хүүхдийн 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгээн ажиллуулсан Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн Б/33 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Өлгий сумын Хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
7.Баян*******Өлгий аймгийн Өлгий суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 03 дугаар сарын 02*******ны өдрийн 1/116 дугаартай албан бичгээр, мөн Баян*******Өлгий аймгийн хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах ажлын хэсэг байгуулагдаагүй болох нь Баян*******Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 28*******ны өдрийн 08 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Х.С хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2*******д нийцэж байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД Д.Е*******аас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан Т овогт Х.Н*******г Өлгий сумын хүүхдийн 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгээн ажиллуулсан Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД*******ын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн №Б\33 дугаартай “Сэлгээн ажиллуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.С*******г урьд эрхэлж байсан Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын ЦД Д.Е*******аас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.