Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 73,687,074 /далан гурван сая зургаан зуун наян долоон мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, 10,189,800 /арван сая нэг зуун наян есөн мянга найман зуу/  төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, 5,838,290 /таван сая найман зуун гучин найман мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, 176,138,995 /нэг зуун далан зургаан сая нэг зуун гучин найман мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус тус  олгож, Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 3,000,000 /гурван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 39,466,428 / гучин есөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун хорин найм/  төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 3 ширхэг, плаш 1 ширхэг, хэрэгт ирүүлсэн плаш 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 150134 дугаартай B, C1, C1E, C, CE ангиллын шүүгдэгч *******  жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

8. Шүүгдэгч нь 265 /хоёр зуун жаран тав/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ