Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 01

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

шүүгдэгч М.Батбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхжаргалын Батбаатарт холбогдох эрүүгийн 201619000834 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, яс үндэс, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг 02-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мөнхжаргалын Батбаатар /РД:НС85012072/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Төв аймгийн Сэргэлэн сумын төвд М.Батбаатар, М.Машхүүтэй гэрт нь 2016 оны 11 дүгээр сарын 12-нд таарамжгүй харьцаанаас маргалдаж хохирогч М.Машхүүг М.Батбаатар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Батбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

 

Хохирогч М.Машхүү хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Төв аймгийн Сэргэлэн сумын төвд гэртээ идэш хоол хийгээд үхэр гаргаад гэдэс арилгаад байж байхад 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаднаас нөхрийн дүү Батбаатар орж ирээд мах чанаагүй юм уу, гэхээр нь “чи үхэр гаргалцаж өгөхгүй байж, мах идэх гээд горьдлоо гэж хэлтэл Батбаатар уурлаад гэрээс гарахдаа хөлөөрөө миний гар руу 2-3 удаа өшиглөөд гарсан. Би архи согтууруулах ундаа уугаагүй, эрүүл байсан, харин Батбаатар архи уусан согтуу байсан. Надад эмчилгээний зардалд 15.000 төгрөг өгсөн. Гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн №575 дугаартай дүгнэлт: М.Машхүүгийн биед зүүн дохой, баруун зүүн шилбэнд цус хуралт баруун зүүн тохой, баруун шилбэ, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Батбаатар нь Төв аймгийн Сэргэлэн сумын төвд М.Батбаатар, М.Машхүүтэй гэрт нь 2016 оны 11 дүгээр сарын 12-нд таарамжгүй харьцаанаас маргалдаж хохирогч М.Машхүүг М.Батбаатар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Машхүүгийн.... 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаднаас нөхрийн дүү Батбаатар орж ирээд мах чанаагүй юм уу, гэхээр нь “чи үхэр гаргалцаж өгөхгүй байж, мах идэх гээд горьдлоо гэж хэлтэл Батбаатар уурлаад гэрээс гарахдаа хөлөөрөө миний гар руу 2-3 удаа өшиглөөд гарсан. Би архи согтууруулах ундаа уугаагүй, эрүүл байсан, харин Батбаатар архи уусан согтуу байсан. Надад эмчилгээний зардалд 15.000 төгрөг өгсөн. Гомдол байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Батбаатар нь хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр М.Батбаатарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

       

Шүүгдэгч М.Батбаатарт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

             Шүүгдэгч М.Батбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Мөнхжаргалын Батбаатарыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /192.000х5=960.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Батбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурдсугай.

4.    Ялтан М.Батбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан М.Батбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                  Д.БУЯНТОГТОХ