Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/763

 

 

 

 

 

 

 

 

   2024           10           01                                    2024/ШЦТ/763

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул, 

иргэдийн төлөөлөгч Ө.Идэрмөнх,

хохирогч Э.Н, түүний өмгөөлөгч Э.Туул,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Г.Тамир,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон-Эрдэнэ, Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-н Н, Д овогт Ц-н  Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ****** ажилладаг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны **** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-н Н /регистрийн дугаар ***/,

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, чөлөөт бөхийн тамирчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг болон эгчийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Д овогт Ц--н  Б /регистрийн дугаар ***/.

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Н.Н, Ц.Б нар бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах “***” хотхоны ** дугаар байрны *** тоотод хохирогч Э.Н-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

Шүүгдэгч Д овогт Ц-н  Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Нг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-г 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н, Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураан авсан эмэгтэй хүний улаан өнгийн дотоож 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Н, Ц.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Н.Н, Ц.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н, Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ

 

                                        ШҮҮГЧ                              Г.ЗОЛБОО

 

                                                      ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ