Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2022/00459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагаатгалын нөхөн олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч:*******,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч:*******,

Шүүхэд төрийг төлөөлж прокурор:*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:******* /Улаанбаатар хотоос цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь хэлмэгдэгчгийн цагаатгалын нөхөн олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан.

2. Хүсэлт гаргагч Д.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Довдон овогтой Дариймаа миний бие 1946 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Миний эцэг овогтой Довдон 1941 онд хилс хэргээр баривчлагдан, 1943 онд 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Ерөө суманд лагерийн адуу маллан, ял эдлэж байсан юм билээ. Энэ хугацаанд аав минь миний ээж танилцаж, улмаар би 1946 онд энэ айлын үр хүүхэд нь болсон байдаг юм. Миний аав ээж Сэлэнгэ аймагт олон жил хамт амьдарч 1951 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан баталгаатай гэр бүл байсан. Ээж 1971 онд, аав 1991 онд тус тус Сэлэнгэ аймагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний бие 18 нас хүрч иргэний паспорт авахад эцэг, эх гэж бүртгэгдсэн байдаг. /Регистрийн дугаар ЧР46101801/. Мөн 1944, 1947, 1956 оны хүн амын тооллогоор Үндэсний төв архивын лавлагаанд бид хамт амьдарч байсан нь нотлогддог. Аав Монгол улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоолоор цагаатгагдсан байдаг бөгөөд 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Дээд шүүх хуулийн 8.8-д заасны дагуу хэлмэгдэж, цагаатгагдсан үнэмлэхийг надад олгож байсан юм. Хуулийн дагуу уг үнэмлэх лавлагаа болон нотлох баримтуудыг үндэслэж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /ЦАУЗБУК/ нь намайг 1998 оны 06 дугаар сарын 12-нд бүртгэн авч хэлмэгдсэн эцгийнхээ нөхөн олговрыг авах эрхтэй гэж үзэн цахим мэдээллийн сандаа одоо хүртэл хадгалсан байдаг. Цагаатгалын улсын комисс 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын мэдээ сонины №150 дугаарт хэлмэгдэгсэдийн нөхөн олговрыг авах эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалтанд намайг оруулж нийтэд мэдээлсэн. Баянгол дүүргийн шүүх хэлмэгдэгсэдэд нөхөн олговор олгох хуулийн дагуу холбогдох материалыг хүлээн авч, судлан 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1107 тоот шийдвэрийг гаргаж,******* надад эцгийн минь нөхөн олговор 1 000 000 /нэг сая/ төгрөгийг олгосон. Энэ нь тухайн үед нөхөн олговор авах эрх үүссэн үеийн шинжээч референтийн хяналтын дагуу цагаатгалын улсын комиссоос гаргасан шийдвэр гэж ойлгодог юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт заалт өөрчлөлт орсоныг тодруулбал:

а. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т, хуулийн 4 дүгээр зүйлд нэг удаагийн гэснийг хасч уг заалт хүчингүй болсон.

б. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдэд нөхөн олговор олгох хэмжээ буюу 13.2.2-т хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгсэдийн төрсөн болон үрчилж авсан үр хүүхдэд 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг олгохоор нэмэлт өөрчлөлт орсон юм.

в. Энэ хуулийн 13.2.2-т, хуулийн 23.1-т заасны дагуу орон сууц аваагүй хэлмэгдэгчид нөхөн олговор олгоно гэсэн байдаг. Иймд дээрх өөрчлөлтийн дагуу миний бие Цагаатгалын улсын комисст 2018 оны 09 дүгээр сард очиж нөхөн олговор авах хүсэлтээ гаргахад хүлээж аваагүй учир албан ёсоор надад хариу өгөхийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Цагаатгалын комисст хандсан. Уг комиссоос 2019 оны 03 дугаар сарын 22-нд Загдсүрэн гэдэг хүн эхнэр нь гээд орон байр авсан гэсэн утгатай хариуг шуудангаар өгсөн. Улсын комиссийн зөвлөсний дагуу миний бие Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч Бямбасүрэн нь 142/ШШ2019/00491 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг би эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны 79 тоот магадлалаар иргэн******* намайг Хэлмэгсэдэд нөхөн олговор олгох тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр тухайн хуулийн 13.2.2-т зааснаар нөхөн олговор авах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч*******г нөхөн олговор авах эрхтэй этгээд болохыг тогтоож, мөн нөхөн олговор 40 000 000 төгрөг авах эрхтэй гэсэн байна. Харин*******гийн нөхөн олговор авах эрхтэй этгээдээр бүртгэхийг даалгаж нөхөн олговор гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм. Энэ магадлалд шүүх бүрэлдэхүүн тайлбарлахдаа та цагаатгалын комисст бүртгэлтэй байсан тухай олон нотлох баримыг дурьдаж нөхөн олговор авахаа нотолсон байна. Иймээс улсын комиссоос танд өгсөн хариу үндэслэлгүй. Та нөхөн олговор авах эрхтэй этгээд тул улсын комисст бүртгэхийг даалгах шаардлагагүй. Харин төрийн үйл ажиллагааны дагуу комисст бүртгүүлсэний дараа нөхөн олговор авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул би уг шийдвэр, магадлалаа Цагаатгалын комисст өгсөн. Тус комисс нь намайг эцгийнхээ нөхөн олговор авах эрхтэй этгээд гэж үзэн, 2020 оны 02 дугаар сарын 04-нд холбогдох материалыг шинэчлүүлэн бүртгэн авч, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Зууны мэдээ сонины №32/6257/ дугаарт нөхөн олговор авах материалаа бүрдүүлсэн иргэдийн 98-д хэлмэгдэгчийн хүүхэд 40 000 000 төгрөг олгох гэж нийтэд мэдээлсэн юм. Хэлмэгдэгчийн нөхөн олговор олгох тухай хуулийн 16-р зүйлд шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн хүнд олгох нөхөн олговрыг олгох бөгөөд Цагаатгалын улсын комисс, аймаг нийслэлийн салбар комисс хяналт тавина гэж заасан байдаг. Загдсүрэн гэдэг хүнд байр олгосоныг би мэдээгүй. Тэгээд ч бид нэг гэр бүл биш. Аавыг баригдах үед буюу 1941 онд Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивийн лавлагаанд Загдсүрэн гэдэг хүн байсан. Нөхөн олговор олгох тухай хуулийн 23-р зүйлийн 1-д зааснаар нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр хэлмэгдүүлэлтийн улмаас орон гэр сууцаа хураалгасан, ийнхүү хураалгасанаас орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн засаг дарга дараалал харгалзахгүй орон сууц, гэр олгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтаас үзэхэд Загдсүрэн гэдэг хүн аавыг баригдсаны дараа 1944 оноос Өвөрхангай, Дундговь, Улаанбаатар хот зэрэг газруудад, гэх хүмүүстэй хамтран амьдарч байсан бөгөөд 2004 ондгийн ач хүү Зоригтийн Анужингийн хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо 3-20 тоотод ам бүл тавуулаа амьдарч байсан. Энэ үед хэлмэгдэгч Загдсүрэн гэдэг нэрээр Нийслэлийн салбар комисс хууль бусаар түүнд байр олгосон байдаг. Хэрэв нөхөн олговор олгох тухай хуулийн 10.2-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д зааснаар нөхөн олговорыг адил хэмжээгээр олгоно гэж заасан байдаг боловч тухайн үед надад мэдэгдээгүй. Энэ хүнд аавтай минь холбоотой нотлох баримт лавлагаа материал байгаагүй юм билээ. Хуулинд нөхөн олговор авах тухай зохицуулалт байгаагүй бөгөөд хуулийн 23.1 дэх заалтанд зөвхөн орон сууцаа хураалгасан, одоо болтол орон байргүй байгаа тохиолдолыг зохицуулсан байгаа тул Загдсүрэн гэдэгт хуулиа зөрчиж байр өгсөн Нийслэлийн салбар комисс, улсын комиссийн үйл ажиллагаа нь миний аавынхаа нөхөн олговор авах эрхийг зөрчих шалтгаан үндэслэл болох ёсгүй гэж үзэж байна. Учир нь Загдсүрэн гэж хүнд Нийслэлийн салбар комисс хууль зөрчин байр олгосон шийдвэр гаргахдаа түүнийг өөрийг нь хэлмэгдсэн гэж үзэж байр олгох шийдвэр гаргасан байсан. Харин хэлмэгдэгч Довдонгийн эхнэр гэж бичээгүй байсан. Хэрэв комисс хуулиа дээдэлж, захирагддаг байсан бол ийм үйлдэл хийж хуулийн дагуу нөхөн олговор авах гэсэн Дариймаа миний эрхийг зөрчсөн үйлдэл хийхгүй байсан гэж бодож байна. Миний бие 13.2.2-т заасны дагуу орон байр аваагүй тул 2018 оны 01 дүгээр сарын 12-нд гарсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нөхөн олговор авах шаардлагыг хангасан гэж үзэж байна. Мөн дүү*******ийн нөхөх олговор авахаас татгалзсан баримт хэрэгт ирүүлсэн тул хэлмэгдэж цагаатгагдсан эцэг овогтой Довдонгийн охин Дариймаа надад Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөн олговор олгох хуулийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгийг олгохыг шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Довдонгийн Дариймаа нь манай байгууллагад 2018 оноос хойш хандаад явж байсан. Манай мэдээллийн санд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дүгээр зүйлд зааснаар хэлмэгдэгч Довдонгийн ар гэр 13020468 гэсэн дугаартай 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 тогтоолоор 13 500 000 төгрөгийн байр орон сууц авах мөнгөн тусламж авч байсан гэх мэдээлэл гарч ирсэн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар байр орон сууц аваагүй хүмүүс мөнгөн олговор гаргуулдаг. Загдсүрэн гэх хүн байр авсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсанаар харагддаггүй. Дариймаагийн мэдүүлж байгаагаар Кёкшүюзаны тийм байр байгаагүй гэдэг. Уг хэрэг сунжирч явсаар байгаад 2020 онд Зууны мэдээ сонинд зарласан. Зарласан шалтгаан нь 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 62 дугаар тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын хууль тогтоомжийн зарим зүйл заалтыг тайлбарласан байгаа юм. Уг тогтоолд хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр, нөхөр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гээд албан ёсоор гэрлэсэн хүнийг хэлнэ. Гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай боловч Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль бусаар бүртгүүлсэн байж болно. Гэрлэсэн хүн 1951 оноос хэд хэдэн удаа гэрлэж байсан бол хамгийн сүүлд амьдарч байсан эхнэр, нөхрийг албан ёсны гэр бүл гэж үзэж нэхэмжлэх эрхийг эдэлнэ гэж ойлгох юм. Хэлмэгдэгч Довдон 1951 онд Дариймаагийн ээжтэй гэрлэлтээ батлуулсан байдаг. Хэлмэгдэгчийн суусан болон, сүүлд суусан, төрсөн хүүхэд, тухайн хугацаанд өргөж авсан хүүхэд нэгэн адил эрх эдэлнэ гэж байгаа юм. Довдонгийн хамгийн сүүлд суусан хүнээр нь тооцохоор байр олгох хүн нь Загдсүрэн биш Цэвэлд олгох байсан. Хэлмэгдэгч хэдэн ч хүнтэй суусан хэдэн ч хүүхэдтэй байсан бүгд нэхэмжлэх эрхтэй. Хүүхдүүдийн хувьд бүгд адилхан эрх эдэлнэ. Эхнэрийн хувьд хамгийн сүүлд суусан эхнэр давуу эрх эдлэх юм. Дариймаа Загдсүрэн нарт давхардуулж нөхөн олговор олгох ёсгүй байсан боловч давхардуулж олгосон байсан. Тухайн үед мэдээлэл холбоо сайн хөгжөөгүйгээс болоод ийм байдалд хүрсэн байна. Загдсүрэн байр орон сууц авсан гэдэг нь тогтоогдохгүй бол Дариймаад нөхөн олговор олгоход татгалзах зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн прокурорын газрын прокурор******* би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу төрийг төлөөлж прокуророор оролцож байна.

Нэхэмжлэгч*******гийн төрсөн эцэг болох овогтой Довдон нь 1941 онд баривчлагдаж 1943 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн цаазын бичгийн тусгай ангийн 43, 45, 48 дугаар зүйлд зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдэж Улсын дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаартай тогтоолоор цагаатгасан байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Даариймаа нь түүний төрсөн охин болох нь тогтоогдож байх боловч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор овогтой Довдонгийн эхнэр Л.Загдсүрэнд орон сууц олгож шийдвэрлэсэн, мөн, Л.Загдсүрэн нарын дундаас төрсөн хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул*******гийн нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

5. Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5, 97/, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 723 дугаартай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6-7, 98/, Монгол улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоолоорг цагаатгасан тухай үнэмлэх /хх-6, 99/, Монгол улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоол /хх 8, 88/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10/4374 дугаар архивын лавлагааны хуулбар /хх-9, 89/, 1998 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 150/1102 дугаар Засгийн газрын мэдээ сонины хуулбар /хх-10/, Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 45/018868 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-11/, Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 45/018866 дугаар 1 дүгээр маягтын лавлагаа-А /хх-12/, Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3585 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-13, 100/, Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3587, 03-4/3586 дугаар лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-14, 101/, Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар хэвлэл хуулбар болон эх хувь /хх 15-16, 104/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00491 дугаар шийдвэрийн хуулбар болон архивын хуулбар үнэн тэмдэгтэй /хх 17-21, 90-94/, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай магадлалын хуулбар болон архивын хуулбар үнэн тэмдэгтэй /хх 22-23, 95-96/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2019/06219 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 24-26/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ2020/01985 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх 27-29/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШТ2020/00053 дугаар Гомдол хэлэлцсэн тухай тогтоолын хуулбар /хх 30-32/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШЗ2021/05035 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх 33-36/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол /хх 37-40/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай Орон сууц олгох тухай тогтоолын хуулбар /хх-41/, 2004 оны Орон сууцаар хангах гэрээний хуулбар /хх-42/, 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн №1 хүсэлтийн хуулбар /хх-43/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1931 дугаар лавлагааны хуулбар /хх-44/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1928 дугаар лавлагааны хуулбар /хх-45/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1929 дугаар лавлагааны хуулбар /хх-46/, Шүүх хуралдааны тэмдэглэл /хх 48-49/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай тогтоол /хх 50-51/, Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын захиргаа, дүн шинжилгээний албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 380 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-53/, Шүүх хуралдааны тэмдэглэл /хх 54-57/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай тогтоол /хх 58-64/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21111901004625 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-75/, Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын захиргаа, дүн шинжилгээний албаны даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-76/, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1117 дугаартай Баянгол дүүргийн иргэний шүүхийн шийдвэрийн хуулбар /хх 77-78/, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг /хх-79/, Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 45/018867 дугаартайийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-80/, Засгийн газрын мэдээ сонины 1998 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 122 дугаар хэвлэлийн хуулбар /хх-82, 102/, Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3587, 03-4/3586, 03-4/3585 дугаар лавлагаа /хх 85-87/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1931 дугаартай лавлагаа /хх-158/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1928 дугаартай лавлагаа /хх-159/, Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03-9/1929 дугаартай лавлагаа /хх-160/,*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-169/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд*******ийн гаргасан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-170/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд*******ийн гаргасан хүсэлт /хх-171/,*******ийн 00012 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-172/, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр*******т олгосон батламжийн хуулбар /хх-173/, Үндэсний төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03-7/3874 дугаартай лавлагааны хуулбар /хх-174/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

6. Прокурорын газраас: Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 402 дугаартай материал хүргүүлэх тухай албан бичиг /хх-118/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай албан бичиг /хх-119/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай орон сууц олгох дараалалд авах тухай тогтоол /хх-120/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай орон сууц олгох тухай тогтоол /хх-121/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө /хх-122/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын хурлын протокол /хх-123-128/, танилцуулга /хх-129-131/, Л.Загдсүрэнгийн өргөдөл /хх-132/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/349 дугаартай архивын лавлагаа /хх-133/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 795 дугаартай шүүхийн шийдвэр /хх 134-135/, Л.Загдсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар,г цагаатгасан цагаатгалын үнэмлэхний хуулбар /хх-136, 138/, Л.Загдсүрэнд 10 дугаар хороолол К 108 дугаар байрны 1 дүгээр орц, 78 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг эзэмшүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн №2004213 дугаартай үнэмлэх /хх-137/, Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 103 дугаартай прокурорг оролцуулахаар томилсон албан бичиг /хх-83/, Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 444 дугаартай прокурор С.Батмөнх-Очирыг оролцуулахаар томилсон албан бичиг /хх-151/, Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 536 дугаартай прокурор*******г оролцуулахаар томилсон албан бичиг /хх-175/-ийг тус тус ирүүлсэн.

7. Шүүхээс: Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай лавлагаа /хх-110/, Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын захиргаа, дүн шинжилгээний албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай Лавлагаа, мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-111/, хүсэлт гаргагч*******гийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын референт*******ийг оролцуулах /хх-109/-аар шийдвэрлэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч*******гийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч эцэггийн Цагаатгалын нөхөн олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Довдон овогтой Дариймаа миний бие 1946 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Миний эцэг овогтой Довдон 1941 онд хилс хэргээр баривчлагдан, 1943 онд 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Ерөө суманд лагерийн адуу маллан, ял эдлэж байсан. Энэ хугацаанд миний ээж танилцаж, улмаар 1946 онд би төрсөн юм. Миний аав ээж Сэлэнгэ аймагт олон жил хамт амьдарч 1951 онд гэр бүлээ албан ёсоор батлуулсан баталгаатай гэр бүл байсан. Ээж 1971 онд, аав 1991 онд тус тус Сэлэнгэ аймагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. 1944 он, 1947 он, 1956 оны хүн амын тооллогоор Үндэсний төв архивын лавлагаанд бид хамт амьдарч байсан нь нотлогддог. Аавг Монгол улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоолоор цагаатгасан бөгөөд 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Дээд шүүхээс цагаатгалын үнэмлэхийг надад олгож байсан. Хуулийн дагуу уг үнэмлэх лавлагаа болон нотлох баримтуудыг үндэслэж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс /ЦАУЗБУК/ намайг 1998 оны 06 дугаар сарын 12-нд бүртгэн авч хэлмэгдсэн эцгийнхээ нөхөн олговрыг авах эрхтэй гэж үзэн цахим мэдээллийн сандаа одоо хүртэл хадгалсан байдаг. Баянгол дүүргийн 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1117 тоот шийдвэрээр******* надад эцгийн минь нөхөн олговор 1 000 000 төгрөгийг олгосон. Хэлмэгдэгчэд нөхөн олговор олгох тухай хуулийн 16-р зүйлд шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн хүнд олгох нөхөн олговрыг олгох бөгөөд Цагаатгалын улсын комисс, аймаг нийслэлийн салбар комисс хяналт тавина гэж заасан байдаг. Загдсүрэн гэдэг хүнд байр олгосоныг би мэдээгүй. Тэгээд ч бид нэг гэр бүл биш. Аавыг баригдах үед буюу 1941 онд Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивийн лавлагаанд Загдсүрэн гэдэг хүн байсан. Нөхөн олговор олгох тухай хуулийн 23-р зүйлийн 1-д зааснаар нас барсан хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр хэлмэгдүүлэлтийн улмаас орон гэр сууцаа хураалгасан, ийнхүү хураалгасанаас орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн засаг дарга дараалал харгалзахгүй орон сууц, гэр олгоно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтаас үзэхэд Загдсүрэн гэдэг хүн аавыг баригдсаны дараа 1944 оноос Өвөрхангай, Дундговь, Улаанбаатар хот зэрэг газруудад, гэх хүмүүстэй хамтран амьдарч байсан бөгөөд 2004 ондгийн ач хүү Зоригтийн Анужингийн хамт Чингэлтэй дүүргийн 3-р хороо 3-20 тоотод ам бүл тавуулаа амьдарч байсан. Энэ үед хэлмэгдэгч Загдсүрэн гэдэг нэрээр Нийслэлийн салбар комисс хууль бусаар түүнд байр олгосон. Нөхөн олговор олгох тухай хуулийн 10.2-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д зааснаар нөхөн олговорыг адил хэмжээгээр олгоно гэж заасан байдаг боловч тухайн үед надад мэдэгдээгүй. Энэ хүнд аавтай минь холбоотой нотлох баримт лавлагаа материал байгаагүй юм билээ. Хуулинд нөхөн олговор авах тухай зохицуулалт байгаагүй бөгөөд хуулийн 23.1 дэх заалтанд зөвхөн орон сууцаа хураалгасан, одоо болтол орон байргүй байгаа тохиолдолыг зохицуулсан тул Загдсүрэн гэдэгт хуулиа зөрчиж байр өгсөн Нийслэлийн салбар комисс, улсын комиссийн үйл ажиллагаа нь миний аавынхаа нөхөн олговор авах эрхийг зөрчих шалтгаан үндэслэл болох ёсгүй гэж үзэж байна. Дүү******* нөхөх олговор авахаас татгалзсан баримт хэрэгт ирүүлсэн тул хэлмэгдэж цагаатгагдсан эцэг овогтой Довдонгийн охин Дариймаа надад Улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгчийн нөхөн олговор 40 000 000 төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэж тайлбарладаг.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Довдонгийн охин Дариймаа нь манай байгууллагад 2018 оноос хойш хандаад явж байсан. Манай мэдээллийн санд Довдонгийн ар гэр Л.Загдсүрэнд 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 тогтоолоор 13 500 000 төгрөгийн байр орон сууц авах мөнгөн тусламж авч байсан гэх мэдээлэл гарч ирсэн. Загдсүрэн гэх хүн байр авсан эсэх нь тогтоогдоогүй. Уг хэрэг сунжирч явсаар байгаад 2020 онд Зууны мэдээ сонинд зарласан. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны гэр бүл нэхэмжлэх эрхийг эдэлнэ гэж ойлгоно. Хэлмэгдэгч Довдон 1951 онд Дариймаагийн ээжтэй гэрлэлтээ батлуулсан байдаг. Хэлмэгдэгчийн суусан болон, сүүлд суусан, төрсөн хүүхэд, тухайн хугацаанд өргөж авсан хүүхэд нэгэн адил эрх эдэлнэ. Хэлмэгдэгчгийн хамгийн сүүлд суусан хүнээр нь тооцохоор байр олгох хүн нь Л.Загдсүрэн бишд олгох байсан.*******, Л.Загдсүрэн нарт давхардуулж нөхөн олговор олгох ёсгүй байсан боловч мэдээлэл харилцаа холбоо муу байсантай холбоотойгоор давхардуулж олгосон байдаг. Л.Загдсүрэн байр орон сууц авсан гэдэг нь тогтоогдохгүй бол*******д нөхөн олговор олгоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан.

4. Шүүхэд төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Даариймаагийн төрсөн эцэг болох овогтой Довдон нь 1941 онд баривчлагдаж 1943 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн цаазын бичгийн тусгай ангийн 43, 45, 48 дугаар зүйлд зааснаар 7 жил хорих ялаар шийтгэгдэж Улсын дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаартай тогтоолоор цагаатгасан байх ба хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Даариймаа нь түүний төрсөн охин болох нь тогтоогдож байх боловч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор овогтой Довдонгийн эхнэр Л.Загдсүрэнд орон сууц олгож шийдвэрлэсэн, мөн, Л.Загдсүрэн нарын дундаас төрсөн хүүхдүүд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул*******гийн нэхэмжлэлийн хангах үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэдэг.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Дариймаа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчгийн төрсөн охин болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 45/018866 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаагаар болон иргэний үнэмлэхний хуулбараар, мөн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3585 дугаартай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4 дүгээр багийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3586 дугаартай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4 дүгээр багийн 1947 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03-4/3587 дугаартай Сэлэнгэ аймгийн бүх сумдын 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, дүү*******ийн шүүхэд бичгээр гаргасан зөвшөөрөл зэргээр нотлогдож байна.

Гөрөөчин овогт Довдонгийн Дариймаа /РД:ЧР46101801/-гийн төрсөн эцэг Дагвын Довдон нь Архангай аймгийн Бүрд сумын 6 дугаар багийн харъяат, ард халх, ам бүл 5. Эхнэр Загдсүрэн, хүүхэд Доржхорлоо, Нямаа, Намжаа /Наажаа/ нар хөрөнгө 78 бод хиртэй. 1912 онд Өвөрхангай аймгийн Улаантолгой хэмээх газар ард Дагвын 6 дугаар хүү болон төрсөн. 13 наснаас хүшууны бага сургуульд сурч төгсөөд 17 наснаас хошууны бичээчээр ажиллаж байгаад 1928 онд УБ хотноо Санхүүгийн сургуульд сурч төгссөн. Хошууны даамал, аймгийн яамны данс хөтлөгч, тоо бүртгэгч, эвлэлийн хорооны сурталч, аймгийн шүүхэд орлогч даргаар ажиллаж байгаад 1935 оноос Аж үйлдвэрийн комбинатад тоо бүртгэгч, гүйцэтгэгч, бичиг хэргийн эрхлэгч, худалдааны хэлтсийн туслах, 1939 оноос Цахилгаан комбинатын бэлтгэл хэлтсийн даргаар баригдах хүртлээ ажиллаж байсан. МАХН-ын гишүүн, цэрэгт яваагүй, ял шийтгэлгүй гэж бүртгэгдсэн байна.

Д.Довдонг улс төрийн хилс хэрэгт 1941 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр баривчилж, 1943 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ДЯЯ-ны Тусгай комиссын хурлын 1 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45, 48 дугаар зүйлээр 7 жилийн хорих ялаар шийтгэж,гийн гэр орныг 1941 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэгжихэд гарсан эд зүйлсд нам эвлэлийн бат илэрхийлэл, үнэмлэхүүд, нэвтрэх пропуск, албан газрын мөнгөний баримт, 2600 төгрөгийн облигац, орос пельник дээл, мирнуусан захтай хар савхин дээл, саарал хуучин даавуун цамц, хуучин ногоон дурдан бүс, хуучин ботгон малгай зэргийг хураан авч битүүмжлэн дансалжээ.

Д.Довдонгийн хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны дэргэдэх тусгай комиссын 1943 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,г цагаатгасан бөгөөд 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр цагаатгалын үнэмлэхийг*******д олгожээ.

Хүсэлт гаргагч******* нь аав, ээж, дүү******* нартай хамт амьдарч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд авагдсан 1956 оны хүн амын тооллогын бүртгэлээр,, нар 1949 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 1951 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, эцэг 1991 онд нас барсан, эх нь 1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг 1971 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн нас барсны лавлагаагаар, дүү******* нөхөн олговор авахаас татгалзсан хүсэлт, 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний шүүхийн 1117 дугаартай шийдвэрээр тус тус нотлогддог.

Хүсэлт гаргагч*******гийн эцэг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-ийн в хэсэгт заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон гэсэн үндэслэлд хамааралтай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд гэж заасны дагуу хүсэлт гаргагч******* нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн болно.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна. гэж заасан боловч*******г хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал: тэрээр анх Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Довдонгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 142/ШШ2019/00491 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр магадлалаар ...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т заасныг баримтлан нөхөн олговор авах эрхтэй этгээд мөн болохыг тогтоож, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст нөхөн олговор авах эрх бүхий этгээдээр бүртгэхийг даалгах, нөхөн олговор гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон өөрчилсөн байдаг. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр******* нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх ...урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсний дараа буюу сонинд нийтлэгдсэнээс хойш 30 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 142/ШЗ2019/06219 дугаартай захирамжийг гаргасан байдаг.

Хүсэлт гаргагч******* нөхөн олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ2020/01985 дугаартай шүүгчийн захирамжаар ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан Д.Довдонгийн нөхөн олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд гомдлын дагуу шүүх хуралдаанаар захирамжийг хэлэлцэж, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 142/ШТ2020/00053 дугаартай тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Хүсэлт гаргагч******* 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх ...ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр буюу шүүхийн хүчин төгөлдөр захирамж, тогтоол байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хүсэлт гаргагч*******г хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж байсан гэж дүгнэсэн болно.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно: гэж заасан бөгөөд хэлмэгдэгчгийн эхнэр Л.Загдсүрэнд орон сууц олгосон тул нөхөн олговор гаргуулах тухай*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхэд төрийг төлөөлж оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ илэрхийлсэн.

Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаандг улс төрийн хилс хэрэгт баривчлах үед эхнэр Загдсүрэн, 3 хүүхэд /Доржхорлоо, Нямаа, Намжаа/ нарын хамт амьдарч байсан гэж тодорхойлсон боловч гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар 1951 оны 02 дугаар сарын 18-ны өдөр анхны гэрлэлт гэсэн тодотголтойгоор, нарын гэрлэлтийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бүртгэсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг; мөн хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг; 3.1.3- т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг; 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэжээ.

Монгол улсын Дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарласан тогтоолд хуулийн 10 дугаар хэсгийн 10.1.2 дахь хэсгийн Хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг хэлмэгдэгчтэй гэрлэснээ албан ёсоор бүртгүүлсэн эхнэр буюу нөхөр нэхэмжлэл гаргах эрх эдэлнэ гэж ойлгоно. Харин 1951 оноос өмнөх гэр бүлийн хувьд гэрлэснээ бүртгүүлсэн гэрчилгээ шаардахгүй боловч Гэр бүлийн хуулийн 4 дүгээр зүйлийн "Гэрлэгсэд энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө гэрлэснээ нотолбол анх гэрлэсэн хугацаагаар гэрлэлтээ бүртгүүлэх эрхтэй" гэх заалтын дагуу гэрлэлтээ хууль ёсоор нөхөн бүртгүүлсэн байж болно. Хэрэв хэлмэгдсэн хүн 1951 оноос өмнө хэд хэдэн удаа гэрлэж байсан бол хамгийн сүүлд хамт амьдарч байсан эхнэр буюу нөхрийг хууль ёсны гэр бүл гэж үзэн нэхэмжлэх эрхийг эдэлнэ гэж ойлговол зохино. Түүнчлэн хэлмэгдэгчийн түрүүчийн болон сүүлд сууж байсан эхнэрээс нь төрсөн буюу тэр хугацаанд үрчилж авсан хүүхэд нэгэн адил нэхэмжлэх эрх эдэлнэ. гэсэн тайлбараар хэлмэгдэгчгийн хууль ёсны гэр бүл буюу эхнэрийг хүсэлт гаргагч*******гийн эх гэж үзнэ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэргэжилтэн******* Улсын дээд шүүхийн тайлбарыг үндэслэн хүсэлт гаргагч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр Л.Загдсүрэн нар гэр бүл болон амьдарч 3 хүүхэд төрүүлсэн боловч хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7, 8 дугаар хэсгийн 1956 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогоор Л.Загдсүрэн өрхийн тэргүүн, хүүгийн Зоригт,ын Нинаа нарын хамт бүртгэгдсэн, 1989 оны лавлагаагаар Улаанбаатар хотын Сүхбаатарын райондгийн Зоригт өрхийн тэргүүн, Л.Загдсүрэн эх, Зоригтын Ануужин хүү, П.Өлзийсүрэн эхнэр, Ө.Содгэрэл хүү гэж бүртгэгдэж, 2000 оны лавлагаагаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 3 дугаар байрны 20 тоотод Зоригтын Ануужин өрхийн тэргүүн, Ц.Одцацрал эхнэр, Л.Загдсүрэн эмэг эх, А.Нарангуа охин гэж бүртгэгдсэн байх бөгөөд Л.Загдсүрэн нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст гаргасан өргөдөлдөө ...Өвөрхангай аймгийн Баруунбаян Улаан сумын нутагт 1913 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. 1932 онд Архангай аймгийн Бүрд сумын харьяат Дагвын Довдонтой гэр бүл болж 3 охин төрүүлсэн. 1941 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нөхөрг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан баривчилж, эд зүйлс хураан авсан. Миний нөхрийн хэргийг УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 385 дугаар тогтоолоор цагаатгасан. Одоо миний бие 92 настай, 3 охин талийгаач болсон, ач охины 1 өрөө байранд ам бүл 5 амьдарч байгаа, миний бие өдөр ирэх тусам улам доройтож байгаа тул надад ойрын хугацаанд орон сууц олгож өгнө үү. гэсэн өргөдлөөр, Л.Загдсүрэн нарын дундаас төрсөн 3 охин /Доржхорлоо, Нямаа, Намжаа / нар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд мөн боловч өргөдөлд нас барсан талаар дурдсан нь Л.Загдсүрэнгийн ам бүлийн хүн амын тооллогоор давхар нотлогдож байна.

Хэлмэгдэгчг цагаатгасантай холбогдуулан нөхөн олговор 1 000 000 төгрөгийг Л.Загдсүрэнд олгох тухай 795 дугаартай шийдвэр 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс, 1 000 000 төгрөгийг*******д олгох тухай 1117 дугаартай шийдвэр 1998 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээс тус тус гарсан бөгөөд шийдвэр тус бүр хүчин төгөлдөр байгааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс анхаарах ёстой байжээ.

Хэлмэгдэгчгийн нөхөн олговорын 1 000 000 төгрөгийг охин******* авч, энэ үед ял эдэлж байсан дүү******* нөхөн олговороос татгалзаж байсан талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан байдаг тул шүүх дахин нотлох шаардлагагүй бөгөөд нөхөн олговор авах эрх бүхий этгээд******* гэж дүгнэсэн болно.

Нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтанд бүртгэгдэж, Зууны мэдээ сонины 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 /6257/ дугаарын 98-д Довдонгийн Дариймаа хүүхэд гэж хэвлэгдсэн, уг асуудлаар маргаан гараагүй, шүүхээр шийдвэрлүүлсэн тухай тэмдэглэл хийгдээгүй, хэлмэгдэгчгийн хүү болох******* цагаатгалын нөхөн олговорыг эгч*******д олгохыг зөвшөөрсөн тухай хүсэлтийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн нөхцөл байдлыг харгалзан хүсэлт гаргагч*******д нөхөх олговорын 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д прокурор төрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу шүүх хуралдаанд прокурор оролцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар*******гийн гаргасан нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын төсвийн орлогоос нөхөх олговор 40 000 000 /дөчин сая/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Гөрөөчин овогт Довдонгийн Дариймаа /РД:ЧР46101801/-д олгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар******* нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ