Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/789

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,                 

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,  

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т овогт Б-н Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9  дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-н Ц /РД: ***/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 10-с 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй зочид буудалд байхдаа хохирогч М.Ц-н эзэмшлийн IPhone 15 pro max загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч М.Ц-н өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 10-с 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С шөнийн цэнгээний газарт 02 цагийн орчимд ганцаараа үйлчлүүлэхээр орсон. Тухайн баарны ТЕК хэсэгт суугаад 200 грамм виски уугаад сууж байхад урьд өмнө нь харж байгаагүй үл таних эмэгтэй ирээд тухайн эмэгтэй хүнтэй танилцсан. Би тухайн эмэгтэй хүнтэй ярилцаж байгаад тухайн баарнаас 03 цаг орчимд гараад өөр газар орж ярилцаж суух гэсэн боловч онгорхой газар олдоогүй тул CU дэлгүүрээс орж 3 шил Сөжү болон ундаа, ус худалдаж аваад Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** гэх хаягтай зочид буудалд 100000 төгрөгийн тооцоог бэлэн мөнгөөр төлж хоёр давхарт байрлах өрөөнд тухайн үл таних эмэгтэй хүнтэй орсон. Бид хоёр зочид буудлын өрөөнд ороод 1 шил сөжү уугаад би буйдан дээр 1 цаг орчим унтаад сэрэхэд хамт байсан эмэгтэй явсан байсан ба гар утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан. Би буудлын ажилтантай байрлаж байсан өрөөнөөсөө гараад очиж уулзахад хамт явсан эмэгтэй чинь удалгүй гараад явсан, гарах үед нь өрөөнд чинь хүн үлдсэн юм уу гэж асуухад хүн байгаа гэж хэлчхээд гараад явсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний утас IPhone 15 pro max загварын саарал өнгийн, хар матрын арьсан гэртэй, 256 гв  багтаамжтай, сэв зураасгүй шинэ утас байсан. Би гар утсаа 2024 оны 07 сард *** худалдааны төвөөс 5,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо мэдэхгүй байна. Хайрцаг нь байгаа. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, 160 орчим см өндөртэй, тайрмал үстэй, нүдний шил зүүсэн, махлаг биетэй, цагаан фудволк өмссөн, жинс өмд болон хүрэм өмссөн байсан. Би харвал сайн танина. Надад 5,380,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

-Дамно ХХК-ийн №**** дугаартай 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй зочид буудалд байхдаа хохирогч М.Ц-н эзэмшлийн IPhone 15 pro max загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** нэртэй зочид буудалд байхдаа хохирогч М.Цогзолбоогийн эзэмшлийн IPhone 15 pro max загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

мөрдөн байцаалтад хохирогч М.Ц-н өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 10-с 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С шөнийн цэнгээний газарт 02 цагийн орчимд ганцаараа үйлчлүүлэхээр орсон. Тухайн баарны ТЕК хэсэгт суугаад 200 грамм виски уугаад сууж байхад урьд өмнө нь харж байгаагүй үл таних эмэгтэй ирээд тухайн эмэгтэй хүнтэй танилцсан. Би тухайн эмэгтэй хүнтэй ярилцаж байгаад тухайн баарнаас 03 цаг орчимд гараад өөр газар орж ярилцаж суух гэсэн боловч онгорхой газар олдоогүй тул CU дэлгүүрээс орж 3 шил Сөжү болон ундаа, ус худалдаж аваад Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****гэх хаягтай зочид буудалд 100000 төгрөгийн тооцоог бэлэн мөнгөөр төлж хоёр давхарт байрлах өрөөнд тухайн үл таних эмэгтэй хүнтэй орсон. Бид хоёр зочид буудлын өрөөнд ороод 1 шил сөжү уугаад би буйдан дээр 1 цаг орчим унтаад сэрэхэд хамт байсан эмэгтэй явсан байсан ба гар утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан. Би буудлын ажилтантай байрлаж байсан өрөөнөөсөө гараад очиж уулзахад хамт явсан эмэгтэй чинь удалгүй гараад явсан, гарах үед нь өрөөнд чинь хүн үлдсэн юм уу гэж асуухад хүн байгаа гэж хэлчхээд гараад явсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний утас IPhone 15 pro max загварын саарал өнгийн, хар матрын арьсан гэртэй, 256 гв  багтаамжтай, сэв зураасгүй шинэ утас байсан. Би гар утсаа 2024 оны 07 сард Тэйди худалдааны төвөөс 5,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо мэдэхгүй байна. Хайрцаг нь байгаа. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, 160 орчим см өндөртэй, тайрмал үстэй, нүдний шил зүүсэн, махлаг биетэй, цагаан фудволк өмссөн, жинс өмд болон хүрэм өмссөн байсан. Би харвал сайн танина. Надад 5,380,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

-Дамно ХХК-ийн №**** дугаартай 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-29 дүгээр хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.Цын гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн №*** дугаартай 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 3,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Ц нь 3,600,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД ирснийг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Т овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Цт оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ