Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/781

 

 

 

 

 

 

 

 

 

    2024         10           07                                      2024/ШЦТ/781  

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн прокурорын газраас И овогт М-нн Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, ** оны дүгээр сарын **-ний өдөр Увс аймагт төрсөн, халх, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, арьс ширний техникч мэргэжилтэй, "***" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт И.-н Н  , /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Нийслэлийн Баянгол дүүргийн * дугаар хороо, *** тоотод үйл ажиллагаа явуулах "Л" ХХК-ийн захирал М.Н- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй "***" ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ногдох буюу 854,773,000,00 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 18 ширхэг НӨΑΤ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77,706,636,36 төгрөгөөр буруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н- мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Э өгсөн:

"...Тус аж ахуй нэгж нь М.Н- захиралтай барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж 2019  оны 4 дүгээр улирлаар 1,7 тэрбум, 2020 оны 4 дүгээр улирлаар 1,8 тэрбум, 2021 оны 4 дүгээр улирлаар 1,8 тэрбум, 2022 онд 3,5 тэрбум төгрөгийн орлоготой гэж тус тус тайлан илгээсэн байна. Хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус аж ахуйн нэгж нь 3.6 тэрбум төгрөгийн борлуулалтын, 3.6 тэрбум төгрөгийн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээлэлтэй байсан. Шалгалтын явцад 2019 онд "***" ХХК /***/ гэх аж ахуйн нэгжээс 19 ширхэг падаанаар 565 сая, 2022 оны 12 дугаар сард "***Д" ХХК /***/ гэх аж ахуйн нэгжээс 5 ширхэг падаанаар 363 сая, 2022 оны 12 дугаар сард "***" гэх аж ахуйн нэгжээс 19 ширхэг падаанаар 814 сая, нийт 1.7 тэрбум төгрөгийн падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлөх татвараа 174.3 сая төгрөгөөр бууруулсан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Тус аж ахуйн нэгж нь манай хяналт шалгалтын мэдээллийн санд 2019- 2021 онуудад НӨАТ-ын хий бичилт бичиж байсан гэх мэдээлэл байсныг үндэслэн танилцуулга бичсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн:

"..."Л" ХХК-ийн захирал М.Н- нь 2022 оны 6 дугаар сард надтай холбогдож манай компани нягтлангүй болчихлоо чи манайд сарын 500,000 төгрөгөөр нягтлан хийгээд өгөөч гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд сар болгон 500 мянган төгрөг авч "л" ХХК-н санхүү, татварын тайланг хийж эхэлсэн. Би ажиллах хугацаандаа НӨАТ-н тайланг цахим системээс шинэчлэх гэх товчоор автоматаар татаж, орж ирсэн мөнгөн дүнг И баримтын хөл дүнтэй харьцуулж үзээд таарсныг илгээдэг байсан. Би худалдан авах үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжийн Худалдаа Хөгжлийн банкны долларын дансанд байсан борлуулалтын орлого буюу 1.3 тэрбум төгрөгийн татварын нэгдсэн санд оруулаагүй үлдээсэн болохыг би 2023 оны 02 дугаар сарын эхээр мэдэж улмаар М.Н- эгчид хэлэхэд би наад тайлагнаагүй мөнгөн дүнг чинь аудит хийлгүүлээд татварын нэгдсэн санд засуулна гэж хэлсэн учир би засуулчих байх гэж бодсон. Ингээд би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тайланг засаагүй мөн аудитор баталгаажуулсан байхыг хараад М.Н- эгчид хэлэхэд тендерт орох гээд баталгаажуулсан юм гэж хэлсэн. Мөн М.Н- нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Тендерт оролцох гэсэн Etax дээр өр төлбөртэй байгаад байна өөр аж ахуйн нэгжүүдээс НӨАТ худалдаад авчих уу гэж асуухад нь би тэгж болохгүй шүү гэж анхааруулсан боловч намайг тоогоогүй учир нь би тус аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан биш гэрээт ажилчин. "Л" ХХК нь 2022 онд 3.5 тэрбум төгрөгийн борлуулалт /НӨАТ-гүй цэвэр дүн/, 4.2 тэрбум төгрөгийн худалдан авалттай гэж Татварын ерөнхий газарт тайлагнасан учир цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн гэж бодож байна. "Л" ХХК-ийн татварын тайланг нэгдсэн санд оруулж байх үед буюу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр М.Н- нь манай аж ахуйн нэгж Татварт хэдэн төгрөгийн өртэй байгаа вэ? НӨАТ-ын баримт худалдаад авчихвал яадаг бол гэж асуухад нь би хэрэггүй гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр их хэмжээний бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын шивэлт өрж ирсэн энэ талаар М.Н-д хэлэхэд мэдэж байсан учир Татварын ерөнхий газарт тайлагнасан. Би худалдан авалтаар орж ирсэн И баримтуудын аль нь үнэн аль нь худал болохыг мэдэхгүй байгаа учир нь надад ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ, падан зэрэг санхүүгийн анхан шатны баримт материалыг хүлээлгэж өгөөгүй. "***" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь долларын дансанд борлуулалтын орлого болох 1.3 тэрбум төгрөгийг **** ХХК-с хийсэн болохыг 2023 оны 02 дугаар сарын эхээр мэдэж, улмаар М.Н- эгчид би борлуулалтын орлогоос 1.3 тэрбум төгрөгийн орлогыг дутуу шивж тайлагнасан байна яаралтай аудитор орж 2022 оны 4-р улирлын тайлангаа засуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл М.Н- эгч өөрийн таньдаг "Л-" гэх компаниар аудит хийлгүүлж засуулна гэж хэлсэн. Ингээд би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр засуулсан эсэхийг шалгахад “Д-” гэх компаниар аудит хийлгүүлж санхүүгийн алдаатай тайланг засварлаагүй баталгаажуулсан байсан. Ингээд би М.Н-тай холбогдоход тендерт оролцох гэж байгаа учраас “Д-” гэж компаниар аудит хийлгүүлж баталгаажуулсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,  

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Х-н өгсөн:

“...Би Л ХХК-ийн захирал М.Н- гэх хүнд хэд хэдэн удаа бетон зуурмаг худалдан борлуулдаг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын эхээр надтай холбогдож бетон зуурмаг зарж борлуулсан НӨАТ-ын баримтуудаа чи яадаг вэ чамд илүү Нөат байдаг уу гэж асуухад нь надад бол байхгүй би өөр хүнээс асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Ингээд Б гэх эмэгтэй рүү холбогдож асуухад баталгаатай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивж болно гэж хэлсэн учир би М.Н- гэх хүнд боломжтой юм байна гэж хэлсэн. Б гэх эмэгтэй нь анх надад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ямар ч асуудалгүй Татварт тайлангаа сар болгон тайлагнадаг илүүдэл НӨАТ-тэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой байдаг юм чинь эгчдээ холбоод өгөөрэй гэж хэлж байсан тул Батзаяа гэх хүнээс тодруулан асууж байсан. Ингээд М.Н- нь 790 сая билүү 800 сая /би яг сайн дүнг нь санахгүй байна/ төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлнэ гээд миний данс руу Т гэх хүний данснаас 41.172.000 төгрөгийг шилжүүлж байсан би Төрийн банкны *** тоот данстай Т гэх хүний данс руу 15.225.548 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн, мөн тус данс руу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Хас банкны *** тоот данстай Оёдоо Батзаяа гэх хүн рүү 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 төгрөг, мөн тус данс руу 637.750.000 төгрөгийг 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн би тус гүйлгээнүүдийг өөрийн Төрийн банкны *** тоот дансаар шилжүүлсэн. Мөн би өөрийн Хаан банкны *** тоот данснаас *** тоот данстай Н.Д гэх иргэн рүү 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн Би нийт Б гэх хүн рүү 39.862.750 төгрөгийг шилжүүлсэн. Би Б гэх хүний явуулсан данс руу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Б гэх эмэгтэй нь Вибераар над руу НӨАТ-ын баримт шивэгдсэн баталгаа болох 13 ширхэг зураг буюу 631 сая 575 мянган төгрөгийн НӨАТ-ыг Ю гэх аж ахуйн нэгжээс Л ХХК-д шивсэн зураг явуулж байсан. Тус зурагнууд нь одоо миний утсан дээр байгаа би сайн дураараа цагдаагийн байгууллагад гарган өгнө. Мөн тус зургаас зарим нь байхгүй байх шиг байна гэж бодож байна учир нь М.Н- эгч 800 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлсэн гэж хэлж байсан. Би М.Н- гэх хүнээс ямар нэгэн шан харамж авч байгаагүй бөгөөд М.Н-гийн шилжүүлсэн мөнгийг шууд Батзаяагийн явуулсан данс руу шилжүүлдэг байсан. Надад Татварын байгууллагад таньдаг хамаарал бүхий найз нөхөд байхгүй. Би Ю гэх аж ахуйн нэгжийн талаар мэдэхгүй байна. Тус аж ахуйн нэгжийн захирал болон нягтлан бодогчийг огт танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 51-52  дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч О.Б-н өгсөн:

“...Миний Хас банкны *** тоот данс руу 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгийг Төрийн банкны ** тоот данстай Ц.Х гэх хүн шилжүүлсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн гэж бодож байна. 2023 оны 1 дүгээр сард Х надтай холбогдож миний танил эгчийн компани татварт нэлээн өртэй юм байна та асуугаад өгөх боломжтой юу гэж хэлэхэд нь би Чимка гэх танилаасаа асуухад ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж НӨАТ-ын илүүдэлтэй байгаа гэж хэлсэн. Би Ц.Х-д боломжтой юм байна чам руу Чимка гэх хүний дугаарыг явуулъя гэж хэлэхэд Ц.ХА нь би Чимка гэх хүнийг сайн танихгүй учир тантай холбогдоод явчихъя гэж хэлэхэд нь би зөвшөөрч Ч болон Х нарыг холбож өгч байсан. Ц.Х нь 40 сая төгрөг өгий Л гэх аж ахуйн нэгж дээр 800 сая төгрөгийн НӨАТ шивүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн би түүнийг Ч-д хэлэхэд над руу дансны дугаар явуулж байсан. Тус дансны дугаарууд нь Төрийн банкны *** тоот данстай Г.Т, хаан банкны ** тоот данстай Ж.М, Хаан банкны *** тоот данстай Б.Х гэх иргэдийн дансны дугаарыг надад өгч байсан. Би Ц.Х руу Г.Т-н ** тоот дансыг явуулж 2 удаагийн гүйлгээгээр 22 сая 225 мянга 548 төгрөгийг шилжүүлэх, өөрийн Хас банкны ** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 3 сая 637 мянга 750 төгрөгийг шилжүүлэх, өөрийн төрсөн хүү Н.Д-н *** тоот данс руу 14 сая төгрөгийг шилжүүлэх талаар мессежийг Ц.Х руу илгээж тус мөнгөнүүдийг Ц.Х шилжүүлсэн. Би өөрийн Хас банкны *** тоот данс болон төрсөн хүү Н.Д-н *** тоот данс руу Ц.Х-с мөнгө оруулсан шалтгаан нь БНСУ-руу явах виз мэдүүлэхэд дансны мэдээлэл хэрэгтэй байсан учир өөрийн болон төрсөн хүүгийн дансыг өгсөн. Миний Хас банкны *** тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгөөр 1 удаа мөн тус данс руу тус өдөр 637 мянга 750 төгрөгөөр 1 удаа иргэн Ц.Х-с мөнгө орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгийг Ч гэх хүний явуулсан *** тоот данстай Ж.М гэх хүн рүү явуулсан. Миний төрсөн хүү Н.Д-н Хаан банкны ** тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 сая төгрөгийг Ц.Х-н хийж улмаар тус мөнгийг Ч гэх хүнээс ирсэн Хаан банкны *** тоот данстай Ж.М гэх хүн рүү 9.5 сая төгрөгийг, Хаан банкны *** тоот данстай Б.Х гэх хүн рүү 3 сая 290 мянгаар 1 удаа, дахиж 1 сая 880 мянгаар 1 удаа нийт 5 сая 170 мянган төгрөгийг буцаалт гэх утгаар шилжүүлсэн бөгөөд Ч-н явуулсан данс руу хүүгийнхээ данснаас нийт 14 сая 670 мянган төгрөгийн 2023 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд шилжүүлсэн. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Би мэдээгүй ингэж болдог юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Ж-н өгсөн:

“...Л ХХК-ийн Т гэх иргэн надтай 2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай оффис болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо Г өргөө төвд байхад уулзаж 3 тендерийн ажил Л компани нь хийхээр болсон байна Бранус луд гэх аж ахуйн нэгжээс халаалтын тогоо худалдаж авна та олж өгч чадах уу гэж хэлэхэд нь ОХУ-с захиалж болно гэж хэлэхэд танай аж ахуйн нэгжээс 1 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж захиална та урьдчилаад 400 сая төгрөгийн НӨАТ-ын баримтыг Л гэх аж ахуйн нэгж дээр шивээд өгчих гэж хэлэхэд нь би үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд Т гэх иргэний хэлсэн Л гэх аж ахуйн нэгж дээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж өгсөн. Манай Б луд гэх аж ахуйн нэгж нь 2022 онд Л гэх аж ахуйн нэгжид ямар нэгэн бараа материал зарж борлуулаагүй 2023 онд тус аж ахуйн нэгжийн Найрамдал зусланд хийх ажилд нь зориулан Халаалтын тогоог ОХУ-с захиалгаар оруулж ирэх гэж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 260 гаруй сая төгрөгийг манай аж ахуйн нэгжид өгсөн байгаа би тус гүйлгээний хуулгыг цагдаагийн байгууллагад сайн дураараа гарган өгнө. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Харин халаалтын тогооны захиалга авсан. Би тус иргэнийг сайн мэдэхгүй манай аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлнэ гэж хэлсэн. Л гэх аж ахуйн нэгжийн захирал гэж тухайн үедээ ойлгож байсан гэвч захирал нь Н гэх хүн байсан би илүү дэлгэрэнгүй зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

-Л ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / 1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/

-“Л” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм / 1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас/,

-2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн МӨРДӨГЧИЙН МАГАДАЛГАА /1дүгээр хавтаст хэргийн 245-2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа / 2 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод үйл ажиллагаа явуулах "Л" ХХК-ийн захирал М.Н- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй "Ю" ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ногдох буюу 854,773,000,00 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 18 ширхэг НӨΑΤ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77,706,636,36 төгрөгөөр буруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөр төлсөн гэсэн боловч баримт гаргаж өгөөгүй байсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд төлбөр төлсөн тухай баримтаа гаргаж өгч байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 77,706,630 төгрөгийн татвар төлөх ёстой байсан ба уг татвартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн буюу 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр бүрэн төлсөн байгаа. Миний үйлчлүүлэгч нийт 80,297,456 төгрөг татвар төлсөн тухай 5 хуудас баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус  гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод үйл ажиллагаа явуулах "Л" ХХК-ийн захирал М.Н- нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй "Ю" ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ногдох буюу 854,773,000,00 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 18 ширхэг НӨΑΤ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 77,706,636,36 төгрөгөөр буруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогчийн төлөөлөгч Д.Э өгсөн:

"...Тус аж ахуй нэгж нь М.Н- захиралтай барилгын засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж 2019  оны 4 дүгээр улирлаар 1,7 тэрбум, 2020 оны 4 дүгээр улирлаар 1,8 тэрбум, 2021 оны 4 дүгээр улирлаар 1,8 тэрбум, 2022 онд 3,5 тэрбум төгрөгийн орлоготой гэж тус тус тайлан илгээсэн байна. Хөндлөнгийн мэдээллийн нэгдсэн санд тус аж ахуйн нэгж нь 3.6 тэрбум төгрөгийн борлуулалтын, 3.6 тэрбум төгрөгийн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээлэлтэй байсан. Шалгалтын явцад 2019 онд "****" ХХК /***/ гэх аж ахуйн нэгжээс 19 ширхэг падаанаар 565 сая, 2022 оны 12 дугаар сард "Б" ХХК /***/ гэх аж ахуйн нэгжээс 5 ширхэг падаанаар 363 сая, 2022 оны 12 дугаар сард "Ю" гэх аж ахуйн нэгжээс 19 ширхэг падаанаар 814 сая, нийт 1.7 тэрбум төгрөгийн падааныг худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлөх татвараа 174.3 сая төгрөгөөр бууруулсан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Тус аж ахуйн нэгж нь манай хяналт шалгалтын мэдээллийн санд 2019- 2021 онуудад НӨАТ-ын хий бичилт бичиж байсан гэх мэдээлэл байсныг үндэслэн танилцуулга бичсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн:

"..."Л" ХХК-ийн захирал М.Н- нь 2022 оны 6 дугаар сард надтай холбогдож манай компани нягтлангүй болчихлоо чи манайд сарын 500,000 төгрөгөөр нягтлан хийгээд өгөөч гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд сар болгон 500 мянган төгрөг авч "Л" ХХК-ний санхүү, татварын тайланг хийж эхэлсэн. Би ажиллах хугацаандаа НӨАТ-н тайланг цахим системээс шинэчлэх гэх товчоор автоматаар татаж, орж ирсэн мөнгөн дүнг И баримтын хөл дүнтэй харьцуулж үзээд таарсныг илгээдэг байсан. Би худалдан авах үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжийн худалдаа хөгжлийн банкны долларын дансанд байсан борлуулалтын орлого буюу 1.3 тэрбум төгрөгийг татварын нэгдсэн санд оруулаагүй үлдээсэн болохыг би 2023 оны 02 дугаар сарын эхээр мэдэж улмаар М.Н- эгчид хэлэхэд би наад тайлагнаагүй мөнгөн дүнг чинь аудит хийлгүүлээд татварын нэгдсэн санд засуулна гэж хэлсэн учир би засуулчих байх гэж бодсон. Ингээд би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус тайланг засаагүй мөн аудитор баталгаажуулсан байхыг хараад М.Н- эгчид хэлэхэд тендерт орох гээд баталгаажуулсан юм гэж хэлсэн. Мөн М.Н- нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр Тендерт оролцох гэсэн Etax дээр өр төлбөртэй байгаад байна өөр аж ахуйн нэгжүүдээс НӨАТ худалдаад авчих уу гэж асуухад нь би тэгж болохгүй шүү гэж анхааруулсан боловч намайг тоогоогүй учир нь би тус аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан биш гэрээт ажилчин. "Л" ХХК нь 2022 онд 3.5 тэрбум төгрөгийн борлуулалт /НӨАТ-гүй цэвэр дүн/, 4.2 тэрбум төгрөгийн худалдан авалттай гэж Татварын ерөнхий газарт тайлагнасан учир цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн гэж бодож байна. "Л" ХХК-ийн татварын тайланг нэгдсэн санд оруулж байх үед буюу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр М.Н- нь манай аж ахуйн нэгж Татварт хэдэн төгрөгийн өртэй байгаа вэ? НӨАТ-ын баримт худалдаад авчихвал яадаг бол гэж асуухад нь би хэрэггүй гэж хэлсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр их хэмжээний бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын шивэлт өрж ирсэн энэ талаар М.Н-д хэлэхэд мэдэж байсан учир Татварын ерөнхий газарт тайлагнасан. Би худалдан авалтаар орж ирсэн И баримтуудын аль нь үнэн аль нь худал болохыг мэдэхгүй байгаа учир нь надад ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ, падан зэрэг санхүүгийн анхан шатны баримт материалыг хүлээлгэж өгөөгүй. "Л" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь долларын дансанд борлуулалтын орлого болох 1.3 тэрбум төгрөгийг Петрочайна дачин тамсаг ХХК-с хийсэн болохыг 2023 оны 02 дугаар сарын эхээр мэдэж, улмаар М.Н- эгчид би борлуулалтын орлогоос 1.3 тэрбум төгрөгийн орлогыг дутуу шивж тайлагнасан байна яаралтай аудитор орж 2022 оны 4-р улирлын тайлангаа засуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл М.Н- эгч өөрийн таньдаг "Л-" гэх компаниар аудит хийлгүүлж засуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/, 

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Х-н өгсөн:

“...Би Л ХХК-ийн захирал М.Н- гэх хүнд хэд хэдэн удаа бетон зуурмаг худалдан борлуулдаг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын эхээр надтай холбогдож бетон зуурмаг зарж борлуулсан НӨАТ-ын баримтуудаа чи яадаг вэ чамд илүү Нөат байдаг уу гэж асуухад нь надад бол байхгүй би өөр хүнээс асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Ингээд  Б гэх эмэгтэй рүү холбогдож асуухад баталгаатай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт шивж болно гэж хэлсэн учир би М.Н- гэх хүнд боломжтой юм байна гэж хэлсэн. Б гэх эмэгтэй нь анх надад 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ямар ч асуудалгүй Татварт тайлангаа сар болгон тайлагнадаг илүүдэл НӨАТ-тэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой байдаг юм чинь эгчдээ холбоод өгөөрэй гэж хэлж байсан тул Б гэх хүнээс тодруулан асууж байсан. Ингээд М.Н- нь 790 сая билүү 800 сая /би яг сайн дүнг нь санахгүй байна/ төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлнэ гээд миний данс руу Т гэх хүний данснаас 41.172.000 төгрөгийг шилжүүлж байсан би Төрийн банкны *** тоот данстай Т м гэх хүний данс руу 15.225.548 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн, мөн тус данс руу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Хас банкны ** тоот данстай Б гэх хүн рүү 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 төгрөг, мөн тус данс руу 637.750.000 төгрөгийг 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн би тус гүйлгээнүүдийг өөрийн Төрийн банкны ** тоот дансаар шилжүүлсэн. Мөн би өөрийн Хаан банкны **7897 тоот данснаас ** тоот данстай Н.Д гэх иргэн рүү 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн Би нийт Б гэх хүн рүү 39.862.750 төгрөгийг шилжүүлсэн. Б гэх эмэгтэй нь Вибераар над руу НӨАТ-ын баримт шивэгдсэн баталгаа болох 13 ширхэг зураг буюу 631 сая 575 мянган төгрөгийн НӨАТ-ыг Ю гэх аж ахуйн нэгжээс Л ХХК-д шивсэн зураг явуулж байсан. Тус зурагнууд нь одоо миний утсан дээр байгаа би сайн дураараа цагдаагийн байгууллагад гарган өгнө. Мөн тус зургаас зарим нь байхгүй байх шиг байна гэж бодож байна учир нь М.Н- эгч 800 сая төгрөгийн НӨАТ-ын баримт шивүүлсэн гэж хэлж байсан. Би М.Н- гэх хүнээс ямар нэгэн шан харамж авч байгаагүй бөгөөд М.Н-гийн шилжүүлсэн мөнгийг шууд Батзаяагийн явуулсан данс руу шилжүүлдэг байсан. Надад Татварын байгууллагад таньдаг хамаарал бүхий найз нөхөд байхгүй. Би Ю гэх аж ахуйн нэгжийн талаар мэдэхгүй байна. Тус аж ахуйн нэгжийн захирал болон нягтлан бодогчийг огт танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 51-52  дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч О.Б-н өгсөн:

“...Миний хас банкны *** тоот данс руу 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгийг Төрийн банкны ** тоот данстай Ц.Х гэх хүн шилжүүлсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн гэж бодож байна. 2023 оны 1 дүгээр сард Х надтай холбогдож миний танил эгчийн компани татварт нэлээн өртэй юм байна та асуугаад өгөх боломжтой юу гэж хэлэхэд нь би Ч гэх танилаасаа асуухад ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж НӨАТ-ын илүүдэлтэй байгаа гэж хэлсэн. Би Ц.Х-д боломжтой юм байна чам руу Ч гэх хүний дугаарыг явуулъя гэж хэлэхэд Ц.Х нь би Ч гэх хүнийг сайн танихгүй учир тантай холбогдоод явчихъя гэж хэлэхэд нь би зөвшөөрч Ч болон Х нарыг холбож өгч байсан. Ц.Х нь 40 сая төгрөг өгий Л гэх аж ахуйн нэгж дээр 800 сая төгрөгийн НӨАТ шивүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн би түүнийг Ч-зд хэлэхэд над руу дансны дугаар явуулж байсан. Тус дансны дугаарууд нь Төрийн банкны ** тоот данстай Г.Т, Хаан банкны *** тоот данстай Ж.Мөнхжин, хаан банкны *** тоот данстай Б.Х гэх иргэдийн дансны дугаарыг надад өгч байсан. Би Ц.Х руу Г.Т *** тоот дансыг явуулж 2 удаагийн гүйлгээгээр 22 сая 225 мянга 548 төгрөгийг шилжүүлэх, өөрийн Хас банкны *** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 3 сая 637 мянга 750 төгрөгийг шилжүүлэх, өөрийн төрсөн хүү Н.Д-н *** тоот данс руу 14 сая төгрөгийг шилжүүлэх талаар мессежийг Ц.Х руу илгээж тус мөнгөнүүдийг Ц.Х шилжүүлсэн. Би өөрийн Хас банкны *** тоот данс болон төрсөн хүү Н.Д-н ** тоот данс руу Ц.Х-с мөнгө оруулсан шалтгаан нь БНСАУ-руу явах виз мэдүүлэхэд дансны мэдээлэл хэрэгтэй байсан учир өөрийн болон төрсөн хүүгийн дансыг өгсөн. Миний Хас банкны ** тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгөөр 1 удаа мөн тус данс руу тус өдөр 637 мянга 750 төгрөгөөр 1 удаа иргэн Ц.Х-с мөнгө орсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 сая төгрөгийг Ч гэх хүний явуулсан *** тоот данстай Ж.М гэх хүн рүү явуулсан. Миний төрсөн хүү Н.Д-н Хаан банкны *** тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 сая төгрөгийг Ц.Х хийж улмаар тус мөнгийг Чимка гэх хүнээс ирсэн Хаан банкны ** тоот данстай Ж.М гэх хүн рүү 9.5 сая төгрөгийг, хаан банкны ** тоот данстай Б.Х гэх хүн рүү 3 сая 290 мянгаар 1 удаа, дахиж 1 сая 880 мянгаар 1 удаа нийт 5 сая 170 мянган төгрөгийг буцаалт гэх утгаар шилжүүлсэн бөгөөд Ч-н явуулсан данс руу хүүгийнхээ данснаас нийт 14 сая 670 мянган төгрөгийн 2023 оны 01 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд шилжүүлсэн. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Би мэдээгүй ингэж болдог юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Ж-н өгсөн:

“...Л ХХК-ийн Төрболд гэх иргэн надтай 2022 оны 12 дугаар сарын сүүлээр манай оффис болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо *** өргөө төвд байхад уулзаж 3 тендерийн ажил Л компани нь хийхээр болсон байна Бранус луд гэх аж ахуйн нэгжээс халаалтын тогоо худалдаж авна та олж өгч чадах уу гэж хэлэхэд нь ОХУ-с захиалж болно гэж хэлэхэд танай аж ахуйн нэгжээс 1 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж захиална та урьдчилаад 400 сая төгрөгийн НӨАТ-ын баримтыг Л гэх аж ахуйн нэгж дээр шивээд өгчих гэж хэлэхэд нь би үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд Төрболд гэх иргэний хэлсэн Л гэх аж ахуйн нэгж дээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж өгсөн. Манай Бранус луд гэх аж ахуйн нэгж нь 2022 онд Л гэх аж ахуйн нэгжид ямар нэгэн бараа материал зарж борлуулаагүй 2023 онд тус аж ахуйн нэгжийн Найрамдал зусланд хийх ажилд нь зориулан Халаалтын тогоог ОХУ-с захиалгаар оруулж ирэх гэж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 260 гаруй сая төгрөгийг манай аж ахуйн нэгжид өгсөн байгаа би тус гүйлгээний хуулгыг цагдаагийн байгууллагад сайн дураараа гарган өгнө. Би ямар нэгэн шан харамж аваагүй. Харин халаалтын тогооны захиалга авсан. Би тус иргэнийг сайн мэдэхгүй манай аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлнэ гэж хэлсэн. Л гэх аж ахуйн нэгжийн захирал гэж тухайн үедээ ойлгож байсан гэвч захирал нь Н гэх хүн байсан би илүү дэлгэрэнгүй зүйлийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,

-“Л” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / 1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/

-“Л” ХХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм / 1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр хуудас/,

-2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн МӨРДӨГЧИЙН МАГАДАЛГАА /1дүгээр хавтаст хэргийн 245-2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Н нь татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бөгөөд гэм буруугийн шууд санаа зорилгоор буюу тендерт ороход хэрэгтэй гэж үзэж татвар төлөхөөс зайлсхийж их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан идэвхтэй гэмт үйлдэл хийсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг хангасан байна.

 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого бараа үйлчилгээг зориуд  худал тодорхойлсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс 5 хуудас буюу 80,297,456 төгрөгийг Татварын ерөнхий газарт төлсөн талаар баримт гаргаж өгсөн. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдал байна. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг, компанийн захирал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгийн торгох ял оногдуулж, тус ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 4,000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч И овогт М-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 4,000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н-ад оногдуулсан 4,000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ