| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0734/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/782 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/782
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-н Э-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-н Э /РД:/***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Э- нь 2023 оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "П" нэртэй ресторанаар хоол болон архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлж байхдаа "..дахин захиалга авсангүй.." гэх шалтгаанаар рестораны ажилтантай хэрүүл маргаан үүсгэж гарахдаа үүдэнд байсан шахмал хиймэл чулуугаар хийсэн 2см зузаантай 90-95см хэмжээтэй Панда хөшөөг өшиглөж хууль бусаар гэмтээж улсын бүртгэлийн *** дугаартай хуулийн этгээд "Н" ХХК-нд 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э-: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Болор-Эрдэнийн өгсөн:
"...Би *** ХХК буюу Хятад ресторанд 2015 оноос хойш зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Намайг 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй гаднаас ганцаараа орж ирээд пиво бас хоол аваад үйлчлүүлсэн. Тэр эмэгтэй 4-5 шил пиво уугаад дуусчхаад зөөгч нарыг загнаад зандарч байгаад гаднаас нэг хүн хүрч ирээд тухайн эмэгтэйгийн тооцоог хийсэн. Тэр эмэгтэй дахиад юм зарах уу гэхээр нь зарахгүй гэсэн чинь уурлаад хашхираад бид нарыг доромжилж байгаад гарахдаа манай Рестораны үүдэнд байх Панданы хэлбэртэй хөшөөг хөлөөрөө өшиглөөд эвдэлсэн. Тус хөшөөг өшиглөж байгаа бичлэг манай рестораны хяналтын камерт бичигдсэн байгаа. Ямар учраас тухайн хөшөөг өшиглөснийг би мэдэхгүй. Дотор байхдаа уурлаад байсан юм. Дээд толгой хэсэг болон цээж хэсэг нь бүхэлдээ эвдэрсэн. Манай рестораны гадна байх Панданы хөшөөг хийсэн Э гэдэг хүн хэлэхдээ тухайн хөшөө шахмал хиймэл чулуугаар хийсэн 2 см зузаантай, 90-95 см хэмжээтэй байсан гэж хэлсэн, засаж янзалсан нийт 1,500,000 төгрөгөөр панданы хөшөөг зассан. Манай байгууллагад тухайн засвартай холбоотой баримт байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н дахин өгсөн:
“...Тэр эмэгтэй өшиглөж панданы хөшөөний цээжнээс дээш хэсэг, толгой хэсгийг гэмтээсэн. Хөшөөний нураасан хэсгийг дахин янзалж сэргээж засвар хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт / хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "П" нэртэй ресторанаар хоол болон архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлж байхдаа "..дахин захиалга авсангүй.." гэх шалтгаанаар рестораны ажилтантай хэрүүл маргаан үүсгэж гарахдаа үүдэнд байсан шахмал хиймэл чулуугаар хийсэн 2см зузаантай 90-95см хэмжээтэй Пандайн хөшөөг өшиглөж хууль бусаар гэмтээж улсын бүртгэлийн 5870372 дугаартай хуулийн этгээд "Ньюпанда" ХХК-нд 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т.Э- нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугийн тал дээр маргахгүй...” гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Т.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг "П" нэртэй ресторанаар хоол болон архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлж байхдаа "..дахин захиалга авсангүй.." гэх шалтгаанаар рестораны ажилтантай хэрүүл маргаан үүсгэж гарахдаа үүдэнд байсан шахмал хиймэл чулуугаар хийсэн 2см зузаантай 90-95см хэмжээтэй Пандайн хөшөөг өшиглөж хууль бусаар гэмтээж улсын бүртгэлийн 5870372 дугаартай хуулийн этгээд "***" ХХК-нд 750,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н өгсөн:
"...Би *** ХХК буюу Хятад ресторанд 2015 оноос хойш зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Намайг 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй гаднаас ганцаараа орж ирээд пиво бас хоол аваад үйлчлүүлсэн. Тэр эмэгтэй 4-5 шил пиво уугаад дуусчхаад зөөгч нарыг загнаад зандарч байгаад гаднаас нэг хүн хүрч ирээд тухайн эмэгтэйгийн тооцоог хийсэн. Тэр эмэгтэй дахиад юм зарах уу гэхээр нь зарахгүй гэсэн чинь уурлаад хашхираад бид нарыг доромжилж байгаад гарахдаа манай Рестораны үүдэнд байх Панданы хэлбэртэй хөшөөг хөлөөрөө өшиглөөд эвдэлсэн. Тус хөшөөг өшиглөж байгаа бичлэг манай рестораны хяналтын камерт бичигдсэн байгаа. Ямар учраас тухайн хөшөөг өшиглөснийг би мэдэхгүй. Дотор байхдаа уурлаад байсан юм. Дээд толгой хэсэг болон цээж хэсэг нь бүхэлдээ эвдэрсэн. Манай рестораны гадна байх Панданы хөшөөг хийсэн Эрдэнэбаяр гэдэг хүн хэлэхдээ тухайн хөшөө шахмал хиймэл чулуугаар хийсэн 2 см зузаантай, 90-95 см хэмжээтэй байсан гэж хэлсэн, засаж янзалсан нийт 1,500,000 төгрөгөөр панданы хөшөөг зассан. Манай байгууллагад тухайн засвартай холбоотой баримт байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н дахин өгсөн:
“...Тэр эмэгтэй өшиглөж панданы хөшөөний цээжнээс дээш хэсэг, толгой хэсгийг гэмтээсэн. Хөшөөний нураасан хэсгийг дахин янзалж сэргээж засвар хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт / хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч Т.Э- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэмт хэргийг хүсэж субьектив санаа зорилготой Пандайн хөшөөг өшиглөж хууль бусаар гэмтээсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Э- нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хэрэгт авагдсан Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,
*** ХХК-д 750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гаас гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч F25.5 буюу өөрийгөө хянах чадваргүй гэх сэтгэцийн оноштой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал болон хөдөлмөрийн чадвараа алдагдал 80 хувьтай, 3 настай бага насны хүүхэдтэй зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж уг ялаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад:
Мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн Т.Э-гийн: “...манай нөхөр Г 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан бөгөөд тэгээд би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ганцаараа ** нэртэй хоолны үдээс хойш ганцаараа орж гүзээний салат, шилтэй нэг ширхэг пиво авсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-н “...Би **** ХХК буюу Хятад ресторанд 2015 оноос хойш зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Намайг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй гаднаас ганцаараа орж ирээд пиво бас хоол аваад үйлчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Н.Н би хэрэг бүртгэлтийн **** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ОЛСОН нь: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Панда нэртэй хоолны газрын гадна талын чулуун панданы хөшөөг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үйлчлүүлсэн хүн эвдэлсэн гэх хэрэгт оролцогч П.Б-с П ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хяналтын камерын бичлэгийг хуулж бичсэн 1 ширхэг Си ди-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: Хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр оролцогч П.Б-с гаргаж өгсөн 1 ширхэг Си ди-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Н.Н би хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ОЛСОН нь: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо *** нэртэй хоолны газрын гадна талын чулуун панданы хөшөөг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үйлчлүүлсэн хүн эвдэлсэн гэх гомдол мэдээлэлд тусгай мэдлэг бүхий шинжээчээр эд хөрөнгийн үнэлгээний шинжилгээг хийлгэх шаардлагатай байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 27.4 дүгээр зүйлийн 1, 30.7 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. 230503903 дугаартай хэрэгт эд хөрөнгийн үнэлгээ хийхийг "Ашид Билгүүн" ХХК-ийн шинжээчид даалгасугай...” гэх тогтоол /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
-2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай МӨРДӨГЧИЙН: “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч цолтой Н.Нямбаяр би 230503903 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ОЛСОН нь: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Панда нэртэй хоолны газрын гадна талын чулуун панданы хөшөөг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үйлчлүүлсэн хүн эвдэлсэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-ний мэдүүлэг: "..... Би ** ХХК буюу Хятад ресторанд 2015 оноос хойш зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм. Намайг 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг эмэгтэй гаднаас ганцаараа орж ирээд пиво бас хоол аваад үйлчлүүлсэн. Тэр эмэгтэй 4-5 шил пиво уугаад дуусчихаад зөөгч нарыг загнаад зандарч байгаад гаднаас нэг хүн хүрч ирээд тухайн эмэгтэйн тооцоог хийсэн. Тэр эмэгтэй дахиад юм зарах уу гэхээр нь зарахгүй гэсэн чинь уурлаад хашгираад бид нарыг доромжилж байгаад гарахдаа манай Рестораны үүдэнд байх ** хэлбэртэй хөшөөг хөлөөрөө өшиглөөд эвдэлсэн. Тус хөшөөг өшиглөж байгаа бичлэг манай рестораны хяналтын камерт бичигдсэн байгаа гэх мэдүүлэг.
*** ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хяналтын камерын бичлэг, "Ашид билгүүн" ХХК-ийн үнэлгээ болон бусад нотлох баримтуур Т-н Энхсаран нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо П нэртэй хоолны газарт үйлчлүүлээд гарахдаа бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна...” гэх САНАЛ /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байна. Гэвч 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 23050390300885 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 547 дугаар яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэснийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гаас 750,000 төгрөгийг гаргуулж хохирогч “***” ХХК-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ