Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/756

 

 

 

 

 

 

 

 

 

   2024           9           26                                     2024/ШЦТ/756

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар А овогт Б-н Ө-т холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, 3*0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ***дугаар гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны 03 тоотод оршин сууж байгаа, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй А овогт Б-н Ө (РД:**).

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, хууль сахиулагчийн буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны төв байранд гүйцэтгэж байхдаа бүртгэлийн *** дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Ч-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, Иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Э "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,

-Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн бичгийн баримтуудыг үйлдэхдээ Г.Ч-с мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Ч гарын үсгийг иргэн Б.Э-н зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

-2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, хууль сахиулагч буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалыг хашиж байх үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчэнлин хийд дээр иргэн, Авлигатай тэмцэх газраас шалгаж буй *** дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд гэрчээр оролцож буй Г.Ч-той уулзаж, "чи мэдүүлгээ өөрчилчих", "танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү" гэж хэлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, “Э-н чамд өгөх мөнгийг би өгчихье" гэж хэлэн шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө: “...Тухайн зам тээврийн осол 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. Би тухайн үед хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Би 8 дугаар сарын дундуур өглөө 9 цагийн үед Э руу залгахад холбогдохгүй байсан тул Ч руу залгатал мөн холбогдохгүй байсан. Дараа нь вайбераар зурвас бичсэн. Өдөр 1 цагийн үед тэр хоёр над руу залгасан. Би тэдэнд хоёулаа хамт ажил дээр хүрээд ир иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод өгье гэж хэлсэн. Орой 16 цагийн үед хоёулаа ажил дээр ирсэн. Орж ирээд надтай муудалцсан. Миний машины үнэлгээ муу гарсан байна. Үнэлгээнд ороогүй зүйлс маш их байна дахин үнэлгээ гаргуулмаар байна гэсэн. Би Ч-с мэдүүлэг авахдаа иргэний үнэмлэхийг маш сайн шалгаж гарын үсгийг нь зуруулсан. Нотлох баримтаас харахад тухайн өдрийн миний өрөөний болон камерын бичлэг хэрэгт авагдаагүй байна. Анх Ч өргөдөл гаргаж өгөхдөө 4 хуудас өргөдөл бичээд өөрөө гарын үсгээ зурсан. Гэрчийн мэдүүлгээ өөрчилжих гэж би хэлээгүй. 10 дугаар сарын эхээр ээлжийн амралттай байхад над руу 8 цагийн үед 7011-тэй дугаараас Авлигатай тэмцэх газраас шалгаж байна ирж мэдүүлэг өг гэсэн. Би дараа нь Ч руу залгаад Авлигатай тэмцэх газраас юу болсон талаар асуугаад байна тоглоод байгаа юм уу гэсэн. Тухайн үед баруун 4 замын тэнд уулзаад юу болсон талаар асуугаад салсан...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-н өгсөн:

"...Би өөрийн танил дүү Э-т өөрийн "С" маркийн машиныг худалдсан. Бидний дунд төлбөр тооцоо дутуу байсан учраас машиныхаа нэрийг э рүү шилжүүлж өгөөгүй байсан юмаа. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Э машинтайгаа явж байгаад зам тээврийн осолд орсон. Уг асуудлыг Тээврийн цагдаагийн албанаас шалгасан. Тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 12.0 сая төгрөг болсон. Э надад машины хохирлын мөнгө орж ирэх үед таны мөнгийг гүйцээж өгнө гэж ярьж байсан боловч цаад зам тээврийн осол гаргасан автомашины жолооч Г хохирлын мөнгийг нь өгөхгүй, иргэний журмаараа явж мөнгөө аваарай гээд байна гэсэн. Тэгээд бас Э Тээврийн цагдаагийн албан дээр очиж зам тээврийн ослын материалтай танилцахад таны өмнөөс мэдүүлэг аваад, хэргийг хаагаад прокурор руу явуулчихсан байна. Яах вэ гэсэн. Тэгээд бид 2 ярилцаад Тээврийн прокурорын газарт гомдол гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Тээврийн прокурорын газрын дарга гэх эрэгтэй хүнтэй уулзах үедээ би Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Ө-д мэдүүлэг өгөөгүй, гарын үсэг зураагүй талаараа хэлсэн. Тэгээд уг дарга гэх эрэгтэй та 2-ын ярьж байгаа зүйлийг ойлголоо гээд явуулсан. Миний хувьд мөрдөгч Ө-тай нэг ч удаа уулзаж байгаагүй. Царай төрхийг нь мэдэхгүй. Танихгүй. Тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Тэмдэглэл дээрх мэдүүлэг ч бас биш. Надаас мөрдөгч Ө иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар мэдүүлэг авч байгаагүй. Би мөрдөгч Ө-тай нэг ч удаа уулзаж байгаагүй. Надаас мэдүүлэг авч байгаагүй. Мэдүүлгийг миний өмнөөс хуурамчаар бичиж, миний өмнөөс гарын үсгийг минь зурж, зам тээврийн ослын материалд хийсэн байна. Би гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад Б.Э-н өгсөн:

“...Өөрийн танил ах Г.Ч-с "С" маркийн суудлын тэргийг худалдаж авсан. Би Ч ахад машины үлдэгдэл төлбөр 6.0 сая төгрөгийн өртэй байсан учраас өөрийн нэр рүү машинаа шилжүүлээгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ХУД-ийн нутаг дэвсгэр Номин дэлгүүрийн хойд уулзвар дээр "С" маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал *** улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Уг асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч ө шалгасан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр мөрдөгч ө надтай утсаар яриад хэргийг чинь хааж, прокурор руу шилжүүлсэн. Гэтэл иргэний нэхэмжлэгч томилоогүй байна гээд буцаачихлаа. Чи хүрээд ир гэсэн.

Тэгээд би Тээврийн цагдаагийн албанд 2 хоногийг дараа очиж, мөрдөгч ө-ТАЙ уулзахад Ч хаана байгаа вэ? гэхэд нь би хотод гэртээ байгаа гэж хэлсэн. Мөн надаас Ө мөрдөгч чамайг Ч мөргөлдсөнийг мэдэж байгаа юу гэхэд нь мэдэж байгаа. Би мөргөлдсөний дараа Ч ах руу шууд ярьсан. Ах ирсэн гэж хэлсэн. Өмнө нь мөрдөгч Ө надаас мэдүүлэг авах үедээ Ч ахыг дуудна гэж ярьж байсан юмаа. Тэгээд би мөрдөгч Ө-тай Ч ахын шаардлага байгаа бол дуудчих уу гэхэд Ө мөрдөгч одоо цаг зав байхгүй байна. Чи зурчих гэхээр нь би мөрдөгч Ө-с Ч юм уу Э юм уу гэж тодруулан асуусан. Намайг Ч гэж бич гэсэн. Би тухайн үед юун дээр Ч гэж бичиж байгаагаа мэдээгүй. Ө мөрдөгчийг Ч гээд бич гэхээр нь Ч гэж бичсэн. Анх зам тээврийн ослын материалыг шалгаж эхэлсэн үеэс Ө мөрдөгчийг таньдаг болсон. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 229-241 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-н өгсөн:

“...Өмнө нь болсон асуудлын талаар өөрийн мэдэх зүйлийг дэлгэрэнгүй мэдүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөгч Ө нь өөрийн 99164584 дугаарын утаснаас миний 99196451 дугаарын утас руу хэд хэдэн удаа залгаж, бид Төв гандан дотор уулзсан. Би тухайн үед өөрийн гар утсан дээрх Ө-н  дуудлагуудыг хуулбарлан авсан байсныг одоо хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтэй байна. Хуулийн хүрээнд шалгуулмаар байна. Миний хувьд мөрдөгч Ө руу нэг ч удаа залгаж уулзаж байгаагүй. Харин мөрдөгч Ө нь өөрөө над руу залгаж уулзсан. Уулзах үедээ "Чиний өмнөөс Э гарын үсэг зурсан. Чи одоо мэдүүлгээ өөрчилчих. Э-н чамд өгөх мөнгийг би өгчихье. Танай дүү надтай цуг шүүхээр орно шүү. Би ажилгүй болох гээд байна." гэсэн. Тэгэхээр нь би мөрдөгч Ө-д би Э-тэй машин зарсны үлдэгдэл төлбөрийн хувьд өөрөө учраа олчихно гэдгээ хэлсэн. Тухайн үед Тээврийн прокурорын газраас материал Тээврийн цагдаагийн газар руу буцсан, мөрдөгч Ө солигдсон, өөр мөрдөгч шалгаж байсан. Харин мөрдөгч Ө нь надтай уулзах үедээ Э-н надад өгөх мөнгийг өөрөө өмнөөс нь өгчихье гэж яриад байсан. Тухайн өдрийн Ө-н гар утасны дуудлагыг өөрийн гар утсан дээр хуулбарлан авсан байгаа. Үүнийг хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтэй байна. Мөрдөгч Ө нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхлээд 10 цаг 45 минутад, дараа нь 12 цаг 24 минутад 2 удаа залгах үед нь би утсыг нь аваагүй. Тэгээд дахин 12 цаг 33 минутад залгах үед нь утсыг нь авч ярьсан...” гэх мэдүүлэг /  2 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, хууль сахиулагчийн буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны төв байранд гүйцэтгэж байхдаа бүртгэлийн *** дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Ч-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, Иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Э- "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,

-Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн бичгийн баримтуудыг үйлдэхдээ Г.Ч-с мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Ч-н гарын үсгийг иргэн Б.Э-р зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,

            -2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, хууль сахиулагч буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалыг хашиж байх үедээ Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчэнлин хийд дээр иргэн, Авлигатай тэмцэх газраас шалгаж буй *** дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд гэрчээр оролцож буй Г.Ч-той уулзаж, "чи мэдүүлгээ өөрчилчих", "танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү" гэж хэлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, “Э-н чамд өгөх мөнгийг би өгчихье" гэж хэлэн шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Д: “...Ө Э-н хар тамхи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү зэргийг шалгуулах хүсэлтийг гаргаж байсан. Ө-ын хэлээд байгаа хэл ам гаргаж байсан уу гэхэд гаргаж байсан ашиг сонирхолтой байсан нь үйл баримтаар тогтоогдож байгаа. Ч иргэний нэхэмжлэгч мөн үү, биш үү гэдгийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь шүүгдэгчид ямар ашигтай байсан бэ гэхээр ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй. Мөн Ч-н биеийн байцаалтыг шүүгдэгч хаанаас мэдэж бичих юм бэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаад яваад байсан. Шүүгдэгч Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаагаа мэдээгүй юм байна. Ятгасан гэх энэ хэрэгт ашиг сонирхолтой хүний өгсөн мэдүүлгээр гэрчид нөлөөлсөн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн автомашины эзэмшилтэй холбоотой зүйлийг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Д.Ж: “...Э, Ч нар өөрсдийн машинд учирсан хохирлоо авахын тулд тээврийн прокурорын газарт гомдол гаргасан. Ч ирээгүй байхад энэ мэдүүлгийг авсан гэх нотлох баримт зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа нь үндэслэлгүй. Ганцхан удаа шинжээч томилоод энэ шинжээчийн дүгнэлтээр яллаад байгаа нь учир дутагдалтай. Иргэний нэхэмжлэгч хариуцагчаар тогтоогдсон Ч одоо учирсан хохирол байхгүй. Ч, Э нар гарын үсэг зураагүй нь тэдэнд яаж нөлөөлсөн бэ. Ө-н хийсэн хэргээс болоод хэн нэгэнд давуу байдал үүсээгүй юм. Ө энэ хэргийг шалгаж байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй татгалзаад хаасанд Ч тээврийн прокурорт гомдол гаргаад тээврийн прокурор хүлээж аваад шалгаад шийдэгдсэн баримт яагаад байхгүй байгаа юм бэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гарын үсэгтэй тэнцэхгүй мөн хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, хууль сахиулагчийн буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан үүргээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны төв байранд гүйцэтгэж байхдаа бүртгэлийн *** дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгахтай холбогдуулан иргэн Г.Ч-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, Иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, Иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт иргэн Б.Э-н "Ч" гэж гарын үсгийг зуруулсан,

-Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн бичгийн баримтуудыг үйлдэхдээ Г.Ч-С мэдүүлэг аваагүй атал мэдүүлэг авсан мэтээр асуулт асууж, хариулт өгч тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд иргэн Г.Ч-н гарын үсгийг иргэн Б.Э-р зуруулснаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-э өгсөн:

"...Тэгээд бас Э Тээврийн цагдаагийн албан дээр очиж зам тээврийн ослын материалтай танилцахад таны өмнөөс мэдүүлэг аваад, хэргийг хаагаад прокурор руу явуулчихсан байна. Яах вэ гэсэн. Тэгээд бид 2 ярилцаад Тээврийн прокурорын газарт гомдол гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр Тээврийн прокурорын газрын дарга гэх эрэгтэй хүнтэй уулзах үедээ би Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч Ө-т мэдүүлэг өгөөгүй, гарын үсэг зураагүй талаараа хэлсэн. Тэгээд уг дарга гэх эрэгтэй та 2-ын ярьж байгаа зүйлийг ойлголоо гээд явуулсан. Миний хувьд мөрдөгч Ө-ттай нэг ч удаа уулзаж байгаагүй. Царай төрхийг нь мэдэхгүй. Танихгүй. Тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Тэмдэглэл дээрх мэдүүлэг ч бас биш. Надаас мөрдөгч Ө иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар мэдүүлэг авч байгаагүй. Би мөрдөгч Ө-тай нэг ч удаа уулзаж байгаагүй. Надаас мэдүүлэг авч байгаагүй. Мэдүүлгийг миний өмнөөс хуурамчаар бичиж, миний өмнөөс гарын үсгийг минь зурж, зам тээврийн ослын материалд хийсэн байна. Би гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад Б.Э-н өгсөн:

“...Өөрийн танил ах Г.Ч-с "С" маркийн суудлын тэргийг худалдаж авсан. Би Ч ахад машины үлдэгдэл төлбөр 6.0 сая төгрөгийн өртэй байсан учраас өөрийн нэр рүү машинаа шилжүүлээгүй. Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ХУД-ийн нутаг дэвсгэр Номин дэлгүүрийн хойд уулзвар дээр "С" маркийн ****  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал **** улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн...мөрдөгч Ө-тай уулзахад Ч хаана байгаа вэ? гэхэд нь би хотод гэртээ байгаа гэж хэлсэн. Мөн надаас Ө мөрдөгч чамайг Ч мөргөлдсөнийг мэдэж байгаа юу гэхэд нь мэдэж байгаа. Би мөргөлдсөний дараа Ч ах руу шууд ярьсан. Ах ирсэн гэж хэлсэн. Өмнө нь мөрдөгч Ө надаас мэдүүлэг авах үедээ Ч ахыг дуудна гэж ярьж байсан юмаа. Тэгээд би мөрдөгч Ө-д Ч ахын шаардлага байгаа бол дуудчих уу гэхэд Ө мөрдөгч одоо цаг зав байхгүй байна. Чи зурчих гэхээр нь би мөрдөгч Өа-с Ч юм уу Э юм уу гэж тодруулан асуусан. Намайг Ч гэж бич гэсэн. Би тухайн үед юун дээр Ч гэж бичиж байгаагаа мэдээгүй. Ө мөрдөгчийг Ч гээд бич гэхээр нь Ч гэж бичсэн...Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгуулмаар байна...” / 1 дүгээр хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 231 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 229-241 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

2. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, хууль сахиулагч буюу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн албан тушаалыг хашиж байх үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчэнлин хийд дээр иргэн, Авлигатай тэмцэх газраас шалгаж буй 1313 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд гэрчээр оролцож буй Г.Ч-той уулзаж, "чи мэдүүлгээ өөрчилчих", "танай дүү чиний өмнөөс чиний нэрийг бичсэн учраас надтай хамт буруудаж шүүхээр орно шүү" гэж хэлэн худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, “Э-э чамд өгөх мөнгийг би өгчихье" гэж хэлэн шан харамж амлаж гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад гэрч Г.Ч-н өгсөн:

“...Харин мөрдөгч Ө нь өөрөө над руу залгаж уулзсан. Уулзах үедээ "Чиний өмнөөс Э гарын үсэг зурсан. Чи одоо мэдүүлгээ өөрчилчих. Э-н чамд өгөх мөнгийг би өгчихье. Танай дүү надтай цуг шүүхээр орно шүү. Би ажилгүй болох гээд байна." гэсэн. Тэгэхээр нь би мөрдөгч Ө би Э-тэй машин зарсны үлдэгдэл төлбөрийн хувьд өөрөө учраа олчихно гэдгээ хэлсэн. Тухайн үед Тээврийн прокурорын газраас материал Тээврийн цагдаагийн газар руу буцсан, мөрдөгч Ө солигдсон, өөр мөрдөгч шалгаж байсан. Харин мөрдөгч Ө нь надтай уулзах үедээ Э-н надад өгөх мөнгийг өөрөө өмнөөс нь өгчихье гэж яриад байсан. Тухайн өдрийн Ө-н гар утасны дуудлагыг өөрийн гар утсан дээр хуулбарлан авсан байгаа. Үүнийг хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтэй байна. Мөрдөгч Ө нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхлээд 10 цаг 45 минутад, дараа нь 12 цаг 24 минутад 2 удаа залгах үед нь би утсыг нь аваагүй. Тэгээд дахин 12 цаг 33 минутад залгах үед нь утсыг нь авч ярьсан...” гэх мэдүүлэг /  2 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ө нь Б.Э-нг Г.Ч биш гэдгийг мэдсээр байж өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр иргэний нэхэмжлэгч Г.Ч-н өмнөөс Б.Э-р гарын үсэг зуруулж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн идэвхитэй гэмт үйлдэл хийсэн байна.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Ө нь Г.Ч-г Авлигатай тэмцэх газарт гэрчээр мэдүүлэг өгсний дараа өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэрчид шан харамж буюу Б.Э-н хохирогчид өгөх ёстой мөнгийг өгье хэмээн шан харамж амлаж хууль бусаар нөлөөлөх идэвхитэй үйлдэл хийсэн байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ө нь өөрийн гэм буруугийн талаар маргадаг боловч гэрч , хохирогч Г.Ч, Б.Э нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэж чадаагүй. Гэрч хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй мөн шинжээчийн дүгнэлтээр Г.Ч-н гарын үсэг хуурамч болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Жаргал нар нь гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй,  ганц шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг буруутгаж байна, "Subaru Forester" маркийн суудлын авто машины хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийг тогтоолгох зэрэг саналыг гаргаж мэтгэлцлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учир материаллаг хохирол хор уршиг хэн нэгэнд учирсан байхыг шаардахгүй.

Хэрэгт ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлтийг гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.ө-Н хувьд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжиж ирсэн хэргийн хүрээнд "с" маркийн суудлын авто машины хууль ёсны өмчлөгч,  эзэмшигчийн талаарх асуудлыг шалган шийдвэрлэх нь ач холбогдолгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Б.ө-Д Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж: “...Шүүгдэгчийн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ялын санкцитай санал нэг байна. Иймд тус бүр 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох торгох ял оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал: “...Монгол Улсад зүтгэсэн байдлыг харгалзан төрийн хууль цаазын энэрэнгүй ёсны зарчмыг харгалзан. Уг ялыг нэмж нэгтгээд торгуулийн ялыг 5.400.000 төгрөгийн 1 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тусгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.ө-Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч А овогт Б-н Ө -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шан харамж амласан гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2,3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар “нийтийн албанд томилогдох” эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 /арван сая/ төгрөгөөр ялуудыг нэмж нэгтгэн нийт нийтийн албанд томилогдох” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-д оногдуулсаннийтийн албанд томилогдох” эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, 20,000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ