Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/925

 

х

 

 

 

 

 

 

    2024        08           15                                    2024/ШЦТ/925

                                            

                                                                                 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч ***, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408004670939 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудлын 10 тоотод байхдаа “эрэгтэй хүний толгойд хүрсэн” гэх шалтгааны улмаас болж хохирогч ***ыг гараараа цохиж биед нь “баруун завжинд язарсан шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сард Заамарын уурхайд ажилд орж *** танилцсан. Би ажлаасаа дараа нь гарсан. Үүнээс хойш түүнтэй чат бичдэг байсан. Өмнө нь уулзах уу гэдэг байхад нь “үгүй” гэдэг байсан. Хүн найзаа гээд байхад нь байнга үгүй гээд яах вэ гэж бодоод тухайн өдөр “уулзах уу” гэхээр нь уулзсан. Тэгээд бид хоёр “***” нэртэй зочид буудалд орсон. Намайг үнсэх гээд дайраад байхаар нь түлхэхдээ үснээс нь зулгааж, гараараа цохисон. Энэ хүнийг харж байгаадаа айж байна. Тэр үед авсан мэдрэмж аймар байсан. Сэтгэл санааны болон ажилгүй байсан хугацааны цалин 1,990,000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 дүгээр сард зодуулаад 1 сарын урьдчилгаа цалин авч, 2 дугаар сард бүтэн ажиллаагүй, мөн 3 дугаар сард хагас ажилласан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408004670939 дугаартай хэргээс:

3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

5. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

6. Хохирогч ***ын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би туслаарай гээд хашхирсан чинь *** миний хоёр завжийг гараараа базаад, нөгөө гараараа хоолой шахаад байсан. Би айсандаа болоод за больё гэж хэлээд *** бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

7. Хохирогч ***ын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Би ***тэй 2022 оны үед “***” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд байдаг алтны уурхайд хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд түүнээс хойш мэндийн зөрүүтэй явж байгаад 2023 оны 10 дугаар сараас эхлэн *** надад фейсбүүкээр найзын хүсэлт явуулаад чат бичиж холбоотой байсан юм. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тэрээр надтай чат бичиж байгаад 16-ны орой “орой уулзах уу” гэсэн чат явуулахаар нь би “3 цагт ажил тарна, 21 дүгээр хороололд уулзъя, ажил тарчлаа” гэсэн чат явуулсан. Тэгээд 19 цагийн үед би 21 дүгээр хороололд ажлаа тарж ирчхээд хамт ресторанд орж хоол идээд, дараа нь 20 цаг өнгөрч байхад “***” нэртэй буудлын доор байдаг караокед хамт ирээд хоёр, хоёр шилтэй “Сэнгүр” нэртэй пиво, 1 шил 0.5 литр архи аваад хувааж уугаад 2 цаг дуу дуулж байгаад 23 цаг болтол тэндээ сууж байгаад би явлаа гэхэд тэрээр “би согтуу байна, дээр буудлын өрөө авсан байгаа хамт оръё” гэхээр нь би зөвшөөрөөд “***” буудлын өрөөнд хамт орсон. Ороод *** авсан 2.5 литртэй “Сэнгүр” нэртэй пиво хамт хувааж угаад сууж байгаад нэлээн орой болсон байхаар нь “би явлаа” гэхэд тэрээр намайг “согтуу байна, явуулахгүй” гээд гарах гэхэд гаргахгүй хаалга хаагаад “би чамайг нэг үнсье” гээд байхаар нь би үгүй гэсэн боловч үнсэхээр над руу ирэхээр нь эсэргүүцээд гараараа түүнийг түлхэх үедээ толгойтой үсэнд нь хүрэхэд *** “чи эр хүний тэргүүнд хүрдэг хэн бэ” гээд намайг нэг алгадаад, улмаар намайг орон дээр унахад дээр гарч сууж байгаад нүүрэнд 4-5 удаа алгадаад байсан бөгөөд намайг сүүлд нь цохиод, хоолой боогоод багалзуурдаад байх үед нь би ухаан балартсан. Нэг сэрэхэд *** ганцаараа тамхи татаад үлдсэн архиа уугаад сууж байхаар нь би “00” орж сууж байгаад удсан бөгөөд тэр үед *** намайг гараас татаад дагуулаад орон дээр суулгахад миний ухаан балтсан, эсхүл тухайн үед зодуулсандаа болоод шокт орсон байхад тэрээр намайг дуудаад миний гэдэс дээр гараараа хатгаж үзээд байсан. Тэгээд би сэрээд босоход болсон явдлын талаар ярилцаад бид хоёр эвлэрээд байж байгаад би гарах гэхэд хаалга түгжээтэй байсан болохоор би ***эс “чи надаас юу хүсээд байгаа юм бэ” гэхэд тэрээр “чи надад таалагдаад байгаа болохоор хоёулаа бэлгийн харилцаанд оръё, би чамайг хүсэж байна” гэхээр нь би “тэгвэл чамтай унтъя” гэж хэлээд хамт оронд орж бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бэлгийн харилцаанд орж байхад би өөрийгөө бэлгийн харилцаанд орох үедээ ямар нэгэн хамгаалалт хэрэглэдэггүй болохоор жирэмсэн болж магадгүй гэж бодоод ***д хандан “дур тавихдаа миний дотор тавьж болохгүй шүү” гэж хэлэхэд тэрээр дур тавихдаа гэдсэн дээр дур тавьсан. ...*** унтаад өгөхөөр нь би өрөөнөөс гараад буудлын ресейпшнд “би хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч” гээд цагдаа дуудуулсан. ...Би тухайн үед бэлгийн харилцаанд орохоор өөрөө зөвшөөрсөн байсан болохоор тийм зүйл болоогүй. Харин бэлгийн харилцаанд орохоос өмнө намайг зодоод хоолой боогоод байх үед хэд хэдэн удаа тусламж гуйж орилоход хүмүүс сонсоогүй бололтой орж ирж туслаагүй. ...Тэр үед *** тайлсан бөгөөд би тайлах үед нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. ...Миний хувьд тухайн үед өөрөө хүсэж бэлгийн харилцаанд орсон болохоор энэ асуудалдаа сэтгэл санааны болон бусад зүйл нэхэмжлэхгүй. Харин намайг зодсон асуудалд сэтгэл санааны болон хор хохирол тогтоох хүснэгтэд заасны дагуу сэтгэцийн хор, хохирлыг нэхэмжилж байна. ...Би энэ хүнд зодуулснаасаа болоод ажилдаа явахгүй 1, 2 дугаар сарын цалин буюу нийт 1,990,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1696 дугаартай: “...1. ***ын биед баруун завжинд язарсан шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. ***ын төрөх замаар хүүхэд төрүүлсэн тул охин хальс үнэлэх боломжгүй байна. 6. ***ын үтрээний арчдас наалдцаас эр бэлгийн эс илэрсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

9. Гэрч *** 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Тэр өдрийн өглөө намайг буудлын 10 цагт цэвэрлэгээ хийхээр ирэхэд 10 тоот өрөөний хүмүүс зодоон хийгээд нэг эмэгтэй нь зодуулсан гээд цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан өрөөнд нь архи, пивоны шил орхисон, орны даавуу нь байхгүй болохоор нь ***гоос асуухад “эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уг өрөөнд ороод эрэгтэй нь эмэгтэйгээ зодсон, ...бууж архи нэхээд цагдаад дуудлага өгсөн” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

10. Гэрч *** “...Хувь хүний хувьд багаасаа мал малласан, зан чанарын хувьд маш нийтэч зантай, хүнд тусархуу, худлаа яриад байдаггүй хүн юм. Эхнэр, хүүхэд болон аав, ээж, ах, дүүдээ хайр халамжаар дүүрэн, хурдан моринд дуртай, өөрөө хурдан морь бас уядаг, архи дарсыг тохируулаад хэрэглэдэг, хээгүй эр хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

11. Гэрч *** “...Хувь хүний хувьд гайгүй, давгүй, элдэв хар буруу зангүй, хүн чанар сайтай, бусдад их тусч, цагаа зантай, найз олонтой, хөгжилтэй, хөдөө мал малтай ийм энгийн залуу гэж мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

12. Гэрч ***2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Одоо миний санаж байгаагаар тухайн эмэгтэй “би өмнө нь хөдөө уурхайд хамт ажиллаж байсан эрэгтэй хүнд хамт караокед байж байгаад буудалд ороод нэг өрөөнд ороход архи уучхаад гэртээ харилаа гэхэд явуулахгүй байснаас болоод санаандгүй толгойд нь хүрчихсэн чинь миний толгойд хамаагүй хүрлээ гэх шалтгаанаар зодуулсан” тухай ярьсан бөгөөд уг эмэгтэй, мөн буудалд зодсон гэх эрэгтэй хоёулаа маш их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85, 104-109 дүгээр хуудас/,

14. Шүүгдэгч *** хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 87-93, 95-99 дүгээр хуудас/,

15.  Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

16. Хохирогч ***аас гаргаж өгсөн 150,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримт /хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч ***эс 150,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогчид шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Түвшинжаргалыг шалтгаангүйгээр уурлаад, агсам тавиад гэнэт намайг үсдээд дараад байхаар нь үсийг нь тавиулах гээд 2-3 удаа цохиж зодсон бөгөөд зодсоныхоо дараа хамт сууж ярилцаж байгаад эвлэрээд бэлгийн харилцаанд орсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,

19. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн: “Шүүгдэгч *** “Хаан” банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга” 50 хуудас баримт,

20. Хохирогч *** болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн: “...2024 оны 01 дүгээр сард 945,454 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 438,750 төгрөг, нийт 2,684,204 төгрөгийн цалинг гэмтэл авч өвчтэй байх хугацаанд гарсан...” гэх “***” ХХК-ийн тодорхойлолт, тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тушаалын хуулбар, хохирогчийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг цалингийн дансны хуулга, нийт 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй зочид буудлын 10 тоотод байхдаа “эрэгтэй хүний толгойд хүрсэн” гэх шалтгааны улмаас болж хохирогч ***ыг зодож биед нь “баруун завжинд язарсан шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.

Үүнд:

1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

2. Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сард Заамарын уурхайд ажилд орж *** танилцсан. Би ажлаасаа дараа нь гарсан. Үүнээс хойш түүнтэй чат бичдэг байсан. Өмнө нь уулзах уу гэдэг байхад нь “үгүй” гэдэг байсан. Хүн найзаа гээд байхад нь байнга үгүй гээд яах вэ гэж бодоод тухайн өдөр “уулзах уу” гэхээр нь уулзсан. Тэгээд бид хоёр “***” нэртэй зочид буудалд орсон. Намайг үнсэх гээд дайраад байхаар нь түлхэхдээ үснээс нь зулгааж, гараараа цохисон. Энэ хүнийг харж байгаадаа айж байна. Тэр үед авсан мэдрэмж аймар байсан. Сэтгэл санааны болон ажилгүй байсан хугацааны цалин 1,990,000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 дүгээр сард зодуулаад 1 сарын урьдчилгаа цалин авч, 2 дугаар сард бүтэн ажиллаагүй, мөн 3 дугаар сард хагас ажилласан...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2408004670939 дугаартай хэргээс:

3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

5. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

6. Хохирогч ***ын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Би туслаарай гээд хашхирсан чинь *** миний хоёр завжийг гараараа базаад, нөгөө гараараа хоолой шахаад байсан. Би айсандаа болоод за больё гэж хэлээд *** бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

7. Хохирогч ***ын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: “...Би ***тэй 2022 оны үед “***” ХХК-ийн Төв аймгийн Заамар суманд байдаг алтны уурхайд хамт ажиллаж байгаад танилцсан бөгөөд түүнээс хойш мэндийн зөрүүтэй явж байгаад 2023 оны 10 дугаар сараас эхлэн *** надад фейсбүүкээр найзын хүсэлт явуулаад чат бичиж холбоотой байсан юм. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тэрээр надтай чат бичиж байгаад 16-ны орой “орой уулзах уу” гэсэн чат явуулахаар нь би “3 цагт ажил тарна, 21 дүгээр хороололд уулзъя, ажил тарчлаа” гэсэн чат явуулсан. Тэгээд 19 цагийн үед би 21 дүгээр хороололд ажлаа тарж ирчхээд хамт ресторанд орж хоол идээд, дараа нь 20 цаг өнгөрч байхад “***” нэртэй буудлын доор байдаг караокед хамт ирээд хоёр, хоёр шилтэй “Сэнгүр” нэртэй пиво, 1 шил 0.5 литр архи аваад хувааж уугаад 2 цаг дуу дуулж байгаад 23 цаг болтол тэндээ сууж байгаад би явлаа гэхэд тэрээр “би согтуу байна, дээр буудлын өрөө авсан байгаа хамт оръё” гэхээр нь би зөвшөөрөөд “***” буудлын өрөөнд хамт орсон. Ороод *** авсан 2.5 литртэй “Сэнгүр” нэртэй пиво хамт хувааж угаад сууж байгаад нэлээн орой болсон байхаар нь “би явлаа” гэхэд тэрээр намайг “согтуу байна, явуулахгүй” гээд гарах гэхэд гаргахгүй хаалга хаагаад “би чамайг нэг үнсье” гээд байхаар нь би үгүй гэсэн боловч үнсэхээр над руу ирэхээр нь эсэргүүцээд гараараа түүнийг түлхэх үедээ толгойтой үсэнд нь хүрэхэд *** “чи эр хүний тэргүүнд хүрдэг хэн бэ” гээд намайг нэг алгадаад, улмаар намайг орон дээр унахад дээр гарч сууж байгаад нүүрэнд 4-5 удаа алгадаад байсан бөгөөд намайг сүүлд нь цохиод, хоолой боогоод багалзуурдаад байх үед нь би ухаан балартсан. Нэг сэрэхэд *** ганцаараа тамхи татаад үлдсэн архиа уугаад сууж байхаар нь би “00” орж сууж байгаад удсан бөгөөд тэр үед *** намайг гараас татаад дагуулаад орон дээр суулгахад миний ухаан балтсан, эсхүл тухайн үед зодуулсандаа болоод шокт орсон байхад тэрээр намайг дуудаад миний гэдэс дээр гараараа хатгаж үзээд байсан. Тэгээд би сэрээд босоход болсон явдлын талаар ярилцаад бид хоёр эвлэрээд байж байгаад би гарах гэхэд хаалга түгжээтэй байсан болохоор би ***эс “чи надаас юу хүсээд байгаа юм бэ” гэхэд тэрээр “чи надад таалагдаад байгаа болохоор хоёулаа бэлгийн харилцаанд оръё, би чамайг хүсэж байна” гэхээр нь би “тэгвэл чамтай унтъя” гэж хэлээд хамт оронд орж бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Тэгээд бэлгийн харилцаанд орж байхад би өөрийгөө бэлгийн харилцаанд орох үедээ ямар нэгэн хамгаалалт хэрэглэдэггүй болохоор жирэмсэн болж магадгүй гэж бодоод ***д хандан “дур тавихдаа миний дотор тавьж болохгүй шүү” гэж хэлэхэд тэрээр дур тавихдаа гэдсэн дээр дур тавьсан. ...*** унтаад өгөхөөр нь би өрөөнөөс гараад буудлын ресейпшнд “би хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч” гээд цагдаа дуудуулсан. ...Би тухайн үед бэлгийн харилцаанд орохоор өөрөө зөвшөөрсөн байсан болохоор тийм зүйл болоогүй. Харин бэлгийн харилцаанд орохоос өмнө намайг зодоод хоолой боогоод байх үед хэд хэдэн удаа тусламж гуйж орилоход хүмүүс сонсоогүй бололтой орж ирж туслаагүй. ...Тэр үед *** тайлсан бөгөөд би тайлах үед нь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. ...Миний хувьд тухайн үед өөрөө хүсэж бэлгийн харилцаанд орсон болохоор энэ асуудалдаа сэтгэл санааны болон бусад зүйл нэхэмжлэхгүй. Харин намайг зодсон асуудалд сэтгэл санааны болон хор хохирол тогтоох хүснэгтэд заасны дагуу сэтгэцийн хор, хохирлыг нэхэмжилж байна. ...Би энэ хүнд зодуулснаасаа болоод ажилдаа явахгүй 1, 2 дугаар сарын цалин буюу нийт 1,990,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1696 дугаартай: “...1. ***ын биед баруун завжинд язарсан шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. ***ын төрөх замаар хүүхэд төрүүлсэн тул охин хальс үнэлэх боломжгүй байна. 6. ***ын үтрээний арчдас наалдцаас эр бэлгийн эс илэрсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

9. Гэрч *** 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Тэр өдрийн өглөө намайг буудлын 10 цагт цэвэрлэгээ хийхээр ирэхэд 10 тоот өрөөний хүмүүс зодоон хийгээд нэг эмэгтэй нь зодуулсан гээд цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан өрөөнд нь архи, пивоны шил орхисон, орны даавуу нь байхгүй болохоор нь ***гоос асуухад “эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уг өрөөнд ороод эрэгтэй нь эмэгтэйгээ зодсон, ...бууж архи нэхээд цагдаад дуудлага өгсөн” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

10. Гэрч ***2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Одоо миний санаж байгаагаар тухайн эмэгтэй “би өмнө нь хөдөө уурхайд хамт ажиллаж байсан эрэгтэй хүнд хамт караокед байж байгаад буудалд ороод нэг өрөөнд ороход архи уучхаад гэртээ харилаа гэхэд явуулахгүй байснаас болоод санаандгүй толгойд нь хүрчихсэн чинь миний толгойд хамаагүй хүрлээ гэх шалтгаанаар зодуулсан” тухай ярьсан бөгөөд уг эмэгтэй, мөн буудалд зодсон гэх эрэгтэй хоёулаа маш их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/,

11.  Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

12. Хохирогч ***аас гаргаж өгсөн 150,000 төгрөгийн хохиролтой холбоотой баримт /хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

13. Шүүгдэгч ***эс 150,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогчид шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,

14. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Түвшинжаргалыг шалтгаангүйгээр уурлаад, агсам тавиад гэнэт намайг үсдээд дараад байхаар нь үсийг нь тавиулах гээд 2-3 удаа цохиж зодсон бөгөөд зодсоныхоо дараа хамт сууж ярилцаж байгаад эвлэрээд бэлгийн харилцаанд орсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,

15. Хохирогч *** болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн: “...2024 оны 01 дүгээр сард 945,454 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 438,750 төгрөг, нийт 2,684,204 төгрөгийн цалинг гэмтэл авч өвчтэй байх хугацаанд гарсан...” гэх “***” ХХК-ийн тодорхойлолт, тус компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тушаалын хуулбар, хохирогчийн Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг цалингийн дансны хуулга, нийт 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн дүгнэлтийг дэмжсэн санал гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хохирогч ***ын биед учирсан “баруун завжинд язарсан шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн шанаа, доод уруулын дотор салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *** түүнийг гараараа удаа дараа алгадах, завжнаас нь зулгаах зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.

 

Прокуророос шүүгдэгч *** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

 

Хохирогч ***ын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *** үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *** нь 150,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан болох нь баримтаар тогтоогджээ.

 

Хохирогч *** нь “***” ХХК-нд ажиллаж сарын 1,300,000 төгрөгийн цалин авдаг байсан боловч, уг гэмт хэргийн улмаас болж өвчтэй байх хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сард 945,454 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 1,300,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 438,750 төгрөг, нийт 2,684,204 төгрөгийн цалин хөлсийг аваагүй болох нь тус компанийн тодорхойлолт, цалингийн дансны хуулга, компанийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгт болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д тус тус заасныг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар” зэргээр тогтоож мөрдөгчөөс хохирогчид танилцуулсан, уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрснөө хохирогч шүүх хуралдааны явцад илэрхийлж, улмаар талуудаас маргаан үүсгээгүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасанчлан *** нь баримтаар тогтоогдсон дээрх хохирол, хор уршгийг арилгах үүргийг хүлээх ёстой.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** нь баримтаар тогтоогдсон 150,000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, шүүх хуралдааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болохыг дурдав.

 

Иймд шүүхээс баримтаар тогтоогдсон хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,684,204 төгрөгийг шүүгдэгч ***эс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийг “Хоёрдугаар” зэрэглэлээр тогтоож, мөрдөгчийн зүгээс түүнд танилцуулсан байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчоос нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,684,204 төгрөг, мөн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 3,300,000 төгрөг, нийт /2,684,204+3,300,000/ 5,984,204 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, хохирлын шинж, эдгэрэлт зэргийг харгалзан цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг нээлттэй үлдээх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Мөн хохирогч *** нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 239,140 төгрөгийн эрүүл мэндийн хөнгөлөлттэй үйлчилгээг авсан /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/ нь баримтаар тогтоогддог хэдий энэ нь уг гэмт хэргийн улмаас шалтгаалж хөнгөлөлт эдэлсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүгдэгчээс дээрх мөнгөн дүнг гаргуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ***д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн дүгнэлтийг дэмжсэн дүгнэлтийг, харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.

 

Дөрөв. Бусад:

 

Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сандаг овогт Бат-Эрдэнийн *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ***д энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар ***эс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,684,204 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөрөв/ төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 5,984,204 /таван сая есөн зуун наян дөрвөн мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч *** д олгосугай.

 

5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ДАВААДОРЖ