Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/00811

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч.Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Зүүн баян цагаан тоотод оршин суух, Боржигон  Б овогт Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Алтан овоо  тоотод оршин суух, Ж овогт А.Б/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4,462,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие А.Бн хүсэлтээр 2*******2******* оны 7 дугаар сарын *******1-ний өдрөөс 42-94 УНӨ улсын дугаартай бага оврын шатахууны машиныг 1 сарын 4,*********************,********************* төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцон амаар гэрээ хийж гар утасны бичлэгээр баталгаажуулан өгч явуулсан болно. Урьдчилгаа төлбөр болох 1,*********************,********************* төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж авсан. Түрээслэн авч явсанаас хойш 2*******2******* оны 8 дугаар сарын 12-ныг хүртэл буюу нийт 42 хоног болоход мөнгө төлөөгүй, худал ярьсаар байсан учир машинаа буцааж авсан ба түүнээс хойш тухайн өдрүүдийн төлбөрийг өнөө маргаашгүй өгнө гэж явсаар 2*******2******* оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр уулзаж өөрийн гараар 2*******2******* оны 11 дүгээр сарын *******1-ний өдрөөс өмнө төлнө гэж бичиж өгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй худал хэлж хууран мэхлэж аргацаасаар хохироож байна. Иймд хариуцагч А.Бгаас тухайн түрээсийн төлбөр болох 4,462,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түрээсийн хугацааг 1 сараар анх тохиролцсон. Тэгээд цаашаа ажил нь 3-4 сараар үргэлжлэх боломжтой учир үргэлжлүүлэн түрээслэнэ гэж байсан боловч 1 сардаа ч бүрэн ажлаа хийгээгүй, 1 удаа агуулах орж юм ачсан гэж байсан. Эхний ээлжинд урьдчилгаа 2 сая төгрөг өгнө гэж тохиролцсон боловч 1 сая төгрөгөө 7 сарын *******1-ний өдрөө өгөөд үлдсэн 1 сая төгрөгийг 7 дугаар сарын 15-ны өдөр 1 сая төгрөгөө өгнө гэсэн учир түүнээс авахаар очиход 18-ны өдөр өгнө гээд өгөөгүй. Тэр өдөр нь хашаанд нь очиход хашаа нь эзэнгүй, автомашины  урд талын салхины шил, урд талын нүүр хэсгийг эвдрэлтэй болгосон байсан. Уг хохирлоо цагдаагийн байгууллагад шалгуулан хохиролгүй болгож авсан. Машинаа авч чадахгүй байсаар 2*******21 оны 8 дугаар сарын 12-ны өдөр авсан. Энэ өдрийг хүртэл хоногоор түрээсийн төлбөрөө тооцоод түүний төлсөн 1,*********************,********************* төгрөгийн урьдчилгааг хасаад 4,462,********************* төгрөг болж байгаа. Цагдаад өргөдөл гаргасны дараа цагдаагийн байцаагч автомашины хохиролтой холбоотой төлбөрийг эндээ барагдуулна, түрээсийн төлбөрөө иргэний шүүхэд хандан нэхэмжилж болно гээд хэргийг хаасан. Хэрэг хаагдахад 2*******2******* оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр түрээсийн төлбөр 4,462,********************* төгрөгийг бүрэн төлж барагдуулна гээд бичиж өгсөн. Энэ хугацаанаас хойш мөнгөө төлөөд уулзаад ярилцсан бол уг нь зохицоод шийдэх боломжтой байсан ч 2*******21 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдрийн хавьцаа нэг удаа утсаар ярьж мөнгө төгрөгөө өгөөч гэхэд 1,5**************,********************* төгрөг өгье тэгээд асуудлаа дуусгая гээд алга болчихсон.Одоо би түрээсийн төлбөрт багасгаад л хамгийн багадаа 3,*********************,********************* төгрөг авмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Н.Бгийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2*******2******* оны 9 дүгээр сарын *******9-ний өдрийн Төлбөр төлөх тухай график гэх бичгийн баримтыг тус тус ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч А.Бд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,462,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2*******2******* оны *******7 дугаар сарын *******1-ний өдрөөс 42-94 УНӨ улсын дугаартай бага оврын шатахууны машиныг  сарын 4,*********************,********************* төгрөгийн төлбөртэйгээр хариуцагч А.Бд хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ. Гэрээний хугацааны хувьд талууд тодорхой бус хугацаагаар байгуулсан бөгөөд эхний сарыг дуусах хугацаанд гэрээний хугацааг сунгах эсэхээ шийдвэрлэхээр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хэлцлийн дагуу автомашиныг хариуцагч А.Бд хүлээлгэн өгч, А.Б урьдчилгаа төлбөрт 1,*********************,********************* төгрөгийг нэхэмжлэгч Н.Бгийн 5*******76*******12296 тоот дансанд 2*******2******* оны *******7 дугаар сарын *******2-ны өдөр Э.Батсүрэнгээс “zaprushig uridchilgaa mongo” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга болон гол нөхцлийн талаар тохиролцсон байдлаас үзэхэд эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн шинжүүдийг агуулсан байх тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Гэрээгээр тохиролцсоны дагуу дээрх эд хөрөнгийг А.Бгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй тогтоогдсон гэж үзлээ. Харин хариуцагч уг бага оврын шатахууны машиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн авсны дараа урьдчилгаа төлбөрт 2,*********************,********************* төгрөгийн 2*******2******* оны 7 дугаар сарын 1*******-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч 1,******* сая төгрөгийг төлж, үлдэх 1 сая төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөөгүй, улмаар 1 сарын гэрээний хугацаа дууссан тул төлбөрөө гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлэээ “...1 сарын түрээсийн төлбөр төлөөгүй, автомашинаа 2*******2******* оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрөө буцааж авсан учир энэ өдрийг хүртэл 42 хоногийн төлбөрт 4,62*******,********************* төгрөгийг гаргуулна...” гэж шаардаж байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь 2*******2******* оны 7 дугаар сарын 1*******-ны дотор урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 1,******* сая төгрөгөө төлөхийг шаардаж, өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гээд автомашиныг 2*******2******* оны *******8 дугаар сарын 12-ны өдөр авсан гэсэн тайлбарыг гаргадаг. Түүнчлэн хариуцагч А.Бд холбогдуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж улмаар эд хөрөнгөд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирлоо төлүүлсэн. Харин эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч “төлбөр төлөх тухай график” гэх баримтыг хийж өгсөн гэж тайлбарлан уг баримтыг нотлох баримтаар ирүүлэн шаардлагын үндэслэлээ болгож байна. Уг баримтыг 2*******2******* оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр үйлдсэн байх ба баримтад “Алтангэрэл овогтой Б миний бие Нүрзэд овогтой Бд түрээсийн үлдэгдэл төлбөр болох 4,462,********************* төгрөгийг ХААН банкны 5 тоот дансанд 2*******2*******.*******9.*******9 өдрөөс 2*******2*******.11.*******1-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Төлбөр төлөгч Алтангэрэл овогтой Б” гэжээ.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол төлс төлөхөөр чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасны дагуу хариуцагч ашигласан хугацааны хөлсийг төлөх, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

    

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хариуцагч А.Б  уг нь надтай утсаар яриад уулзаад төлбөр төлөх хугацаа, төлбөрийн талаар харилцан тохиролцож болох ч нэг удаа л 1,5**************,********************* төгрөгийг бэлнээр өгөөд дуусгая гэснээс хойш жил гаран яриагүй, шүүхэд ирснээс хойш нэг ч удаа холбогдоогүй тул эвлэрэх боломжгүй байна. Миний хувьд А.Бгаас багадаа 3,*********************,********************* төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган уг дүнгээр хариуцагчтай эвлэрэх боломжтой болохоо илэрхийлж байна.

Харин хариуцагч А.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч хуулийн хугацаанд зөвшөөрсөн болон эс зөвшөөрсөн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн багасгасан хэмжээгээр буюу 3,*********************,********************* төгрөгийг хариуцагч А.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, үлдэх 1,462,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,95******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289.1.2-д заасны дагуу хариуцагч А.Бгаас 3,*********************,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,462,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас 62,95******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийг  өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.НЯМСҮРЭН