| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2023/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-06-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Л..Галбадрах |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Улсын яллагч: Л.Галбадрах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Гэрч: ************ , ************ , *********** ,
Иргэний хариуцагч: *********** ,
Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Батсайхан,
Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч С.Ялалт,
Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Билгүүн /цахимаар/,
Шүүгдэгч ************ , түүний өмгөөлөгч М.Дамбийням /цахимаар/,
Шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн **********н *********** , ********* овгийн *********н ********* , ********* овгийн *********н ***********, ******** овгийн ***********н *********** , *********** овгийн ***********н *********** нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй, ******** овогт ***********н *********** /РД: *********/,
Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ******************* ажилтай, ам бүл ***, нөхөр *** хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* овогт *********н ********* /РД: **********/,
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Орхон аймгийн ********** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ************** *********** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *********** сумын **** дугаар багийн ********* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ********* овогт *********н *********** /РД***********/,
Монгол Улсын иргэн, ***** оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ***************** ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *********** сумын **** дүгээр багийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** овогт ***********н *********** /РД: ***********/,
Монгол Улсын иргэн, ******** оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *********** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн ******* дүгээр байрны ******** тоотод оршин суух хаягтай, урьд ял, шийтгэл эдэлж байгаагүй, *********** овогт ***********н *********** /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу бригадын ажилд оруулагчаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас ***********-н амь насыг хохироосон,
Шүүгдэгч ************ нь *********** салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч *******-н амь насыг хохироосон,
Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас **************-н амь насыг хохироосон,
Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 90, 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас ************-н амь насыг хохироосон,
Шүүгдэгч ************ нь ************* салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна, 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч ************-н амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн. Үүнтэй байр суурь адил байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Намайг ажлын байрны 2 заалтаар яллагдагчаар татсан. Үүнд шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах гэж заасан. Шуурхай ажиллагааны журналд тухайн өдрийн бүх ажлын процессийг ерөнхийд нь бичдэг. Бусад бичиг баримт нь шуурхай ажиллагааны журналд бичсэн зүйлсийг холбогдох бусад журналд нь тус тусад нь ялгаж бичдэг зүйл байдаг. Би тэр шуурхай ажиллагааны журнал дээр бичигдсэн зүйлийг хянаж байна гээд баллаж цохлоод буруу бичсэн байна гэж хянах зүйл байхгүй. Зөрчил арилгах гэдэг нь тухайлсан журналуудад үзлэг хийгээд тэр дэд станцад тийм гэмтэлтэй байна гээд зөрчлийг нь устгахгүй орхисон байх юм бол, ээлжийн хүмүүс ээлжээ хүлээж аваагүй, цаг минутаа тавиагүй, тухайн өдөр гарсан гэмтлийг устгаагүй зэрэг дээр нь чиг үүрэг өгөх гэж байгаа болохоос биш журнал дээр байгаа зүйлийг өөрчлөх гэсэн зүйл биш. Үүгээр прокуророос яагаад яллаад байгаа юм бол гэдгийг би гайхаад байна. Схем тоноглолд орсон өөрчлөлтийн журналтай танилцах, шуурхай ажиллагааны ээлжинд гарч байгаа хүмүүсийг ээлж хүлээлцэж байгаа байдалд хяналт тавих гэсэн заалтаар мөн яллаж байгаа. Энэ заалт нь тухайн өдрийн ажлын процесстой танилцах гэж л заасан болохоос биш хяналт тавина гэсэн зүйл биш. Тухайн өдрийнхөө ажлын процесс, ээлжээ хэрхэн хүлээлцсэн, дараагийн ээлжийн хүндээ хүлээлгэж өгсөн үү? дараагийн ээлж нь тэр өдөр болсон гэмтэл зэргийг хэрхэн хүлээж авсан гэдгийг хянах гэж байгаа болохоос биш схем дээр өөрчлөлт орсон байна. Тэр станц дээр очоод хянаадах гэдэг ажлын байрны тодорхойлолт, заалт байхгүй. Би ЭБЦТС-д 14 жил ажиллаж байгаад 2 сарын өмнө ажлаасаа гарсан. 14 жилийн өмнө анх ажилд орохдоо засварын монтёроор ажилд ороод удалгүй диспетчер болохдоо анх танилцаж байсан. Танилцахдаа би шинэчилж, өөрчлөлт орох болгонд нь танилцдаг. 2009 онд ажилд анх ороод 2011 оноос хойш энэ албан тушаалд ажилласан. 384, 424 станцууд 2013, 2014 оны хавьцаа ашиглалтанд орсон. Схем зураг зурагдсан байсан. 2021 онд КТП-446 дугаартай дэд станцыг шинээр ашиглалтанд оруулсан. Энэ комиссын бүрэлдэхүүнд би ороогүй. Энэ комиссын шийдвэрийн талаар холбогдсоных нь дараагаар шуурхай ажиллагааны журнал дээрээс танилцаж байсан. Комиссын шийдвэр нь шинээр баригдсан станцыг хүчдэлд залга гэсэн шийдвэр байсан. Дэд станцыг ашиглалтанд оруулахаас өмнө схем зураг зурагдах ёстой. Үүнийг дэд станц ашиглалтанд оруулах комисс шалгана. Комиссын шийдвэр дээр техникийн нөхцөлөөс өөрөөр холбосон талаарх тэмдэглэж тусгасан зүйл байгаагүй. Техникийн нөхцөлөөс өөрөөр холболт хийгээд хүчдэлд залгасан гэдгийг би мэдээгүй. Миний ажлын байрны тодорхойлолт дээр бодит байдал дээр очиж шалгах чиг үүрэг байхгүй. Тухайн дэд станц, гэмтлийг засварлаж байгаа хүмүүс, ашиглалтанд оруулахад томилогдсон комиссын гишүүд бодит байдал дээр очиж шалгадаг. Комиссын гишүүд очиж шалгахдаа техникийн нөхцөл дээр юу тусгасан байна. Ячик номер 1 гэж заасныг 1-д байна уу? зэрэг техникийн нөхцөлд тусгасан техникийн тодорхойлолтуудыг харах зэргээр шалгаж хүлээж авдаг. Тестлэх буюу туршилтыг заавал хийнэ. Комиссын шийдвэрийг хянах эрх, үүрэг надад байхгүй. Комиссын шийдвэр нь биелэгдэх ёстой. Шийдвэрийг хянах өөрчлөх хүн гэж байхгүй. Комисс нь хүлээж аваад шийдвэрээ гаргачихсан байхад яагаад намайг очиж үзээгүй гэж буруутгаад байгааг ойлгохгүй байна. 2022 оны 03 дугаар сард схем зураг зурах, хянах, батлах журам гарч ирсэн. КТП-424 дэд станц өөрөө хүчдэлтэй байсан. КТП-424 дэд станц кабель нь гэмтсэн байна гэж л өөрсдөө үзээд байсан юм шиг байгаа юм. Гэтэл КТП-424, 384 дэд станцын дунд байдаг шинээр холбогдсон 446 дэд станц нь гэмтэлтэй байсан. Үүний хүчдэлийг салгахгүй, гэмтэлтэй байгаа хэсгүүдээ хаах зэрэг бэлтгэлүүдийг сайн хийгээгүй учраас багаж дээрээ КТП-424 гэмтэлтэй гэж заагаад байсан. Хэрэв 446-г очиж тасалсан бол 426 хүчдэлтэй байна гээд гараад ирчих байсан. Аль эсхүл өөр олон мэргэжлийн арга, боломжууд байсан. Миний хувьд тухайн журнал дээр бичигдсэн ажлын процесс дээр гарсан зөрчлийг арилгасан юм уу? Арилгаагүй юм уу? холбогдох журнал дээр бичилт тэмдэглэлт хийсэн үү? гэдгийг хянадаг. 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу осол гарсан өдөр би ээлжийн амралттай байсан гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Өмнө нь өгсөн мэдүүлэгтэйгээ санал нэг байгаа учраас нэмж хэлэх мэдүүлэг байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байсан учраас энэ талаар олон дахин ярьмааргүй байна. Гомдол санал, нэхэмжлэлийн тухайд хэлэхэд өмнөх шүүх хурал дээр сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар яригдаж байсан. Тухайн үед хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан ч сая 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон учраас тухайн хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн байр суурьтай байна гэв.
Иргэний хариуцагч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Гэрч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтанд орсон КТП-446 дэд станцыг шинээр ашиглалтанд оруулж зарчмын схем буюу шуурхай ажиллагааны схемийг ашиглалтанд орсных нь дараа зурсан. Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгээ одоо сайн санахгүй байна. Зун зурж байсан. Энэ зарчмын схемийг зурахдаа техникийн нөхцөл, схемд оруулсан өөрчлөлтийн журнал зэргийг харсан. Би техникийн нөхцөлийн дагуу л зурсан. Яг юу гэж байсныг санахгүй байна. Хууль зүйн хувьд техникийн нөхцлөөс өөрөөр зурах боломжгүй. Ээлжийн диспетчер үүнийг зурахдаа бодит байдал дээр нь очиж холболтыг үзэх шаардлагатай. КТП-446 дэд станцын зарчмын схемыг зурах үед КТП-446 хүчдэлээ авчихсан байсан. Схем зураг зурах асуудал дээр заавал намайг зурна гэж үүрэг болгосон дүрэм журам байхгүй. Тухайн үед ахлах инженер батлаад ахлах диспетчер хянаад би зураад явдаг байсан. Одоо ч зураад л явж байгаа. Удирдах хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврын дагуу л хийгээд явж байгаа. Сүүлд журам батлагдсан. Энэ журамд ахлах диспетчер зурна гэж заасан байсан. Үүгээр одоо явж байгаа гэж ойлгож болно. Ээлжийн диспетчер болсноос хойш гэхээр 2013, 2014 оноос эхэлж схем зургийг зурж эхэлсэн. Ээлжийн диспетчер схем зурна гэсэн үүрэг даалгаврыг ахлах диспетчер өгдөг байсан. Тухайн үед ахлах диспетчер ************ байсан. Схем зургийг зурахдаа техникийн нөхцөл, схем тоноглолд орсон өөрчлөлтийн журнал зэргийг харж зурна. Зарим боломжтой үед очиж үзчихдэг байсан. Тухайн үед аль явах боломжтой хүнтэй л цуг явдаг байсан. Ээлжийн монтёр, ээлжийн диспетчер зэрэг хүмүүстэй явдаг байсан. Миний зурсан схем зургийг ахлах диспетчер хянадаг байсан. Тухайн үед ээлжийн диспетчерүүд схем зургийг хариуцаж зурж явдаг байсан. Ахлах диспетчер үүрэг өгөөд, схемд өөрчлөлт орсон дэд станцууд байгаа шүү гээд өөрчлөлтүүдийг оруулаарай гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед өөрчлөлтийг нь оруулж байсан. Тухайн үед журнал дээр ерөнхий зүйл байсан. Тэгээд би ячик номер хэдээс гарсан гээд зурж байсан. Би очиж үзэх боломжгүй, хөлөө гэмтээсэн байсан. 424, 384 дүгээр станцууд ашиглалтанд орохдоо зураггүй байсан. Ашиглалтанд орохдоо зурагтай байх ёстой байсан. ЭБЦТС-ТӨХК Өвөрхангай аймгийн салбар харъяа нь 19 сум, 3 багийн схем, *********** сум схем тоноглолоо хариуцаад явдаг. Боломжгүй бол утсаар асуугаад, боломжтой бол очиж харж схем тоноглолд өөрчлөлтийг оруулдаг. Тухайн үед ахлах диспетчер хянаад ээлжийн диспетчер схемийг зураад явдаг байсан. Тухайн үед ээлжийн диспетчерийг хариуцаж байгаа хүн нь нэгжийн удирдлагаар ахлах диспетчер байгаа. Ахлах диспетчер тухайн үед схем тоноглолд яаж өөрчлөлт оруулах вэ, хэнээр зуруулах вэ гэдэг дээр үүрэг даалгавар өгөөд л явдаг байсан. Тэр схем дээр хянасан гээд бичсэн байгаа. Би ахлах диспетчер рүү залгаад би энд өөрчлөлтийг нь оруулчихлаа, хянаарай гээд хэлчихээд хэсэг хугацааны дараа өөрөө ирнэ гэж байсан. Тэгээд ахлах диспетчерийг хүлээж байгаад хянуулаагүй байхдаа ахлах инженерээр батлуулсан. Тэр дээр би буруутай. Би тухайн үед техникийн нөхцлөөс өөр байдлаар холболт хийсэн гэдгийг мэдээгүй. Тухайн үед схемийг ээлжийн диспетчер зураад явдаг байсан гэв.
Гэрч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... КТП-446 дугаар дэд станц ашиглалтанд орох процесс, үйл ажиллагааг би мэдээгүй. Надад урьдчилж хэлж зөвшөөрөл авдаг зүйл байхгүй. Дарга зөвхөн ерөнхий удирдлагаар хангана. Техникийн удирдлага нь ерөнхий инженер буюу техникийн дээд удирдлага байдаг. Өөрөөр хэлбэл ахлах инженер гэсэн үг. Техникийн нөхцөл нь 04-өөс дээш бол компани, 04-өөс доош бол салбараас гардаг. Би тухайн үед техникийн нөхцөлтэй танилцаагүй. Комиссын акттай сүүлд танилцсан. Осол болсны дараа техникийн нөхцөлтэй танилцсан. Техникийн нөхцөлийн дагуу холболт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд техникийн нөхцөлд өөрчлөлт оруулна. Үнэхээр болохгүй болсон бол энэ техникийн нөхцлөөр боломжгүй юм байна. Өөр ямар боломж бололцоо байна гэдгийг газар дээр нь үзэж байгаа комисс шийдвэрлээд явна. Тийм учраас техникийн комисс гэж байгаа. Техникийн комисс дэд станцыг ашиглалтанд оруулж хүчдэл залгах шийдвэр гаргах эрхтэй. Комиссоороо хэлэлцээд шийдвэрлэж байгаа учраас техникийн нөхцөлтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргана. Техникийн нөхцөлийн дагуу холболт хийх боломжгүй бол компанийн техникийн удирдлагуудтай зөвшилцөөд танилцуулсны дараа шийдвэрлэх ёстой. Хүчдэлд холбож ашиглалтанд оруулах шийдвэр нь зөв байсан. Өгөдсөн нөхцлөөр холбогдох боломжгүй байсан учраас тэнд комисс нь ажиллаж байгаа учраас шийдвэр гаргах нь зөв байсан. Тухайн үед зарим тоног төхөөрөмж таарахгүй байвал болж байгаа дээр нь шилжүүлж холбох зэргээр шийдвэрлэж ажилладаг байсан. Би тухайн нөхцөлд нь тааруулж холбох нь зөв л гэж хариулж байна. Техникийн нөхцөл энэ гээд олгосон байгаа хэрнээ тэрэн дээр нь боломжгүй нөхцөл байх юм бол энэ нөхцөлд өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт оруулах асуудлыг комисс өөрсдөө шийднэ. Техникийн нөхцөлийг судалж явуулдаг техникийн дэд комисс гээд салбар дээр байдаг. Тэр судалж явуулсан комисс чинь өөрсдөө эргээд наад холболт дээрээ ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас тэр хүмүүс чинь эргүүлээд өөрчлөлт оруулах саналаа оруулаад явж болно. Хоёр өөр хүмүүс очоод хоёр өөр ажил хийгээд байгаа зүйл биш. Техникийн нөхцөл авах шатанд бид нар саналаа явуулна. Бид нар ийм саналтай байна. Ийм хүчин чадалтай байна гээд саналаа боловсруулаад дээд шатны байгууллагад явуулна. Эхлээд техникийн нөхцөл авахдаа явуулна. Тэрний дараа холболт дээр ирэхэд энд ийм байсан нь болохоо байсан байна. Энийг бид нар ингээд өөрчилье гээд холбох цэг нь өөрчлөгдөх юм уу эсвэл явцын дунд ачаалал нэмэгдээд трансформаторын хэмжээ томрох юм уу өөр болно. Тэгэхээр бид нар саналаа буцаагаад явуулах ёстой. Энэ дээр ийм өөрчлөлт орох юм байна, ийм өөрчлөлт оруулъя гэж саналаа явуулна. Эд нар чинь өөрсдөө дэд комиссынхоо үүргийг давхар гүйцэтгэж байгаа. Тухайн нөхцөлдөө тохируулж саналаа явуулаад саналыг нь шийдвэрлэсний дагуу холболт хийгээд явна. Дээд шатнаас ирсэн техникийн нөхцөлийг энд өөрчилж болохгүй. Санал нь надаар дамжиж явдаггүй болохоор над дээр орж ирээгүй. Гэмтэл, саатал, тасралт зэрэг тухайн процесстой холбоотой мэдээллийг надад мэдэгдэх үүрэгтэй. Техникий нөхцөлтэй холбоотой зарим асуудал нь санал нь боловсруулагдаад явна. Тэр нь зөвшөөрөгдөхгүй буцаж ирнэ, хүчин чадал нь хүрэхгүй зэрэг тал бүрээс нь үүнийг судална. Энэ техникийн нөхцөл буруу олгогдсоноос болж хэрэглэгчид хохирол учирсан бол буруу олгосон этгээд хариуцах журам байгаа. Үүнийг 2, 3 хүн олгоё гэж энд яриад олгодог зүйл биш. Техникийн дээд удирдлагаар ерөнхий инженер байдаг учраас саналыг надаар дамжуулахгүйгээр дээшээ явуулдаг. Өөрчлөлт оруулах, хяналт тавих дээр ахлах инженер, ахлах диспетчерүүд хариуцаж хийх ёстой. Баталж байгаагийн хувьд ахлах инженер хяналтыг тавих ёстой. Тухайн өдөр байгаа диспетчерүүд нь тухайн өдөр болсон асуудлынхаа талаар тэмдэглэл хийгээд ахлах диспетчер түүнтэй танилцаж хяналт тавих ёстой. Дэд станц нь техникийн нөхцөлтэй нийцсэн байна уу? үгүй юу? гэдэгт би шууд хяналт тавих үүрэг байхгүй. Удирлагын хувьд танилцах ёстой. Техникийн комисс нь гаргасан акт зэргээ ерөнхий инженер буюу дээд удирдлагадаа танилцуулах ёстой. Тэрнээс биш би тэрийг тасал, тэнд тэг гэж шийдвэр өгөх эрх байхгүй. Дэд станц холбогдсон, таслагдсан, өөрчлөлт орсон талаар тухайн өдөр гарч байсан диспетчер тэмдэглэл хийнэ. Техникийн нөхцөлд хэд дэх ячикаас холболтоо авна гэж заасны дагуу холбосон холболтынхоо дагуу диспетчер тэмдэглэл үйлдэнэ. Ячик номер 5 дээр холболт хийсэн бол Ячик номер 5 дээр холболт хийгдсэн л гэж бичнэ. Тухайн наряд дээр хийгдэх ажил нь тодорхой бичигдсэн байх ёстой. Ячик номер 5 дээр 424 дүгээр станцыг холбо гээд бичсэн бол тэрний дагуу л хийнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийн дагуу өвөл зуны ажлын хувцас, гутал, бээлий, өндөр хүчидэлтэй харьцах зориулалттай резинэн бээлий, резинэн гутал, хөндийрүүлэх штанк, шаардлагатай үед тавих зориулалттай газардуулга зэрэг хамгаалах хэрэгслүүдийг олгодог. Энэ резинэн бээлий, гутлыг цахилгаан байгууламжийн ашиглалтын дүрмээрээ тодорхой хэмжээний хүчдэлээр туршиж ашиглаж болох зөвшөөрөл олгодог. Тэр тохиолдолд түүнийгээ ашиглаад явна. Каск бол толгой дээр юм унах, тархи толгойгоороо юм шүргэхээс хамгаалах зориулалтаар өмсдөг. Каск хүчдэлээс хамгаалах эд хэрэгсэл биш, механик гэмтлээс хамгаалах эд хэрэгсэл. Комисс холболт хийхгүй. Холбоогүй байхад нь орж үзнэ. Комисс очиж үзээд хүлээж авах шийдвэр гаргасан тохиолдолд энэ шийдвэрийг ахлах диспетчер хянана. Комисс нь ажлаад техникийн нөхцлөөр эндээс холбоно гэж заасны дагуу шийдвэр гаргана. Энэ захиалга нь диспетчерээр дамжиж орж ирж байгаа учраас ахлах диспетчерээр хянагдана. Ахлах диспетчер чинь өөрөө тэр комисс дотор явж байгаа. Тэр комисс дотор ахлах инженер, ахлах диспетчер нь байгаа. Байхгүй тохиолдолд диспетчерүүд нь тэрэнтэй танилцаад тухайн өдрийн журнал дээр бичигдээд, өөрийн харъяалагдаж байгаа хүмүүс тэрэнд нь оролцоод явж байгаа. Тэгэхээр дээд удирдлага нь хянах ёстой. Комисс ажиллаад шийдвэр гаргасан бол ерөнхий инженерт танилцуулаад зөвшөөрөл авч байж дараа нь залгана. Тухайн комиссыг ахлаж очиж байгаа учраас хянана. Хэрэв ахлах инженер байхгүй бол дараа нь тэрэнтэй танилцаж байж залгана. Алдаа дутагдал, буруу холбосон зүйл байгаа бол учир шалтгааныг нь нягталж зөвшилцөж дээд шаттай зөвлөлдөж шийдвэрт хүрч байж л залгана. Тухайн комисс ажиллаад шийдвэр гаргаад хүчдэл авах гэж байгаа бол тэрийг нь компанийн ерөнхий инженер хянана. Техникийн дээд удирдлага нь ерөнхий инженер учраас ерөнхий инженер хүчингүй болгоно. Техникийн комиссыг ажиллуулах, ажиллуулахгүй байхыг комиссын дарга өөрөө шийднэ. Техникийн комиссын дарга чинь өөрөө ахлах инженер нь байгаа учраас наад техникийн комиссын шийдвэрийг хүчингүй болгоно уу, ажиллуулна уу өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Салбар дээр байгаа комиссын дарга чинь өөрөө ахлах инженер нь байгаа. Тийм журам байгаа учраас ахлах инженер нь өөрөө хүчингүй болгоно. Бүх болж байгаа процессыг шуурхай ажиллагааны журнал дээр цаг минуттай нь А, Б-гүй бичдэг. Диспетчер дээр хөтлөгдвөл зохих журнал бичиг баримтууд дээр хяналт тавих нь ахлах диспетчер хяналт тавина. Цахилгаан байгууламжид мөрдөж ажиллах аюулгүй ажиллагааны дүрмээр нийт ажилтнуудад сургалт явуулах, өөрийн авсан зэрэг дэвтэй холбоотойгоор шалгалт өгч 1 жил ажиллах эрх авдаг. Янз бүрийн осол, зөрчилтэй холбоотойгоор нэмэлт ээлжит бус шалгалт, сургалт явагддаг. Мөн техниктэй холбоотой асуудлаар техник ашиглалтын дүрэм гээд мөрдөх ёстой сайдын тушаалаар батлагдсан дүрмийг цахилгаан байгууламждаа мөрдөж ажилладаг. Үүгээр мөн адил сургалт явуулж шалгалт авч эрх олгогдоод явдаг. Дотооддоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн ажиллана. Үүнд 1, 2, 3 дугаар шатны үзлэг гэж хийгддэг. 1 дүгээр шатанд хувь хүн өөрөө хэрэглэж байгаа эд зүйлээ өөрөө хянана, 2 дугаар шатанд хэсэг, нэгжийг ахлаж байгаа дарга нар нь тавина. 3 дугаар шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, компанийн дотоод хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс тавина. Тэгэхээр үндсэндээ 3 шатны үзлэг, шалгалт хийгддэг гэж ойлгож болно. Тухайн үед осолдогчийн өмсөж байсан бээлий нь ажлын бээлий гээд резинтэй даавуун бээлий байгаа. Нөгөө өндөр хүчдэлээс хамгаалах бээлий нь туршилтанд орсон, штомбор дарагдсан тусгай зориулалтын резинэн бээлий байсан. Тэгэхээр тэр резинэн бээлийг хэрэглээгүй байсан. Өөрийн ажлын даавуун бээлийтэй байсан гэв.
Гэрч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Осол болохоос өмнө хуучин ажил буюу монтёр ажлаа хийж байсан. Шинээр 446 дугаар дэд станц ашиглалтанд орох үед ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Тухайн осол болохоос өмнө би гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Талийгаач миний удирдах албан тушаалтан байсан. Тухайн осол гарах үед би кабелийн үзүүрт муфьт угсарч байсан. Талийгаачийг станц руу орж байхыг анзаараагүй. Тоггүй байгаа гэж л итгэж байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2011 оноос хойш хамт амьдарч байгаа. Одоо 3 хүүхэдтэй. Нас бардаг өдрийнхөө өглөө талийгаач нь гэртээ байж байгаад 08:00 цагийн үед цахилгааны гэмтэл гарсан гэж байна. Явчихаад ирье гээд гэрээсээ гараад явсан. Ашиглалт засварын инженерийн ажил үүрэг эрхэлдэг. Ашиглалт засварын инженерээр 2014 оноос хойш ажиллаж байгаа. ЭБЦТС-д 2010 оноос хойш ажиллаж байгаа. Байгууллагаас нь нийт 3 удаагийн тэтгэмж буюу 68 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроор 76 сая төгрөгөөр байрны зээл, 21 сая төгрөгийг ажлын байрыг дэмжих зээл, оршуулгын зардал 18 сая төгрөгийг болон бусад 3 удаагийн хадгаламж барьцаалсан зээл, ээлжийн амралтын тооцоо, 2021 оны жилийн эцсийн үр дүнгийн тайлан зэрэг нийт 127,282,624 төгрөгийг төлсөн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-р хуудас/,
Иргэний хариуцагч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ЭБЦТС ТӨХК-н удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбоотой шийдвэр гаргаж, үүнтэй нь уялдуулан би тухайн шийдвэрүүдийг дагаж хэрэгжүүлнэ. ЭБЦТС ТӨХК-ийн удирдлагуудаас нөхөн төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэр болон зарцуулсан, шилжүүлсэн баримтууд болон тушаалуудыг хуулбарлан авч хавтаст хэрэгт тусгуулахаар хүлээлгэн өгч байна. Нийт дүн нь 127742002 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд тухайн төлбөрөөс талийгаачийн ээлжийн амралтын суутгал гэж 459378 төгрөгийг хассан дүнг нь бичиж оруулаагүй байх бөгөөд тухайн дүнг хасаж 127282624 төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /1хх 88-89-р хуудас/,
Гэрч *********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр өглөө 10 цагийн үед манай ажлын албаны утсаар манай ээлжийн инженер залгаад ХТП-384 дээр гэмтэл гарсан байна гэж дуудаад гэмтэл гарсан гэх газар луу явсан. Тухайн үед гэмтэл гарсан гэх газарт ирэхдээ нярваас хэрэгтэй материалуудаа аваад гарсан. Гэмтэл гарсан гэх газар дээр ирэхдээ талийгаачаас гадна 6 хүн ирсэн. Тэгээд хүрч ирээд гэмтэл гарсан гэх 2 кабелиа сольчихоод тогонд залгуулахаасаа өмнө тухайн ХТП-384 байдаг Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн урд талын ХТП-424 дээр хүрч ирээд хэвийн эсэхийг нь үздэг багажаар шалгаж үзэхэд ХТП-384 дээр зааж байсан гэмтэлтэй яг адилхан зааж байсан. Тэгээд талийгаач даргатай ярьсан юм шиг байгаа юм. Дарга агаарын шугам татъя гэж шийдээд бид хэд ажил руугаа яваад дахиад шаардлагатай материалаа авч ирээд 16 цагийн үед буцаад ХТП-424 дээр ирсэн. Тэгээд хүрч ирэхдээ нэмэлт хүч гэх ажилчид авч ирээд нийтдээ 12 хүн ирсэн. Тэгээд талийгаач Батбуян бид хоёрыг кабелиа янзал бусад нь тулгуураа босго гэж байсан. Тэгээд засварын ажил явж байгаад Батбуян бид хоёр кабелийн гадаа байрлах үзүүр дээр муфьт хийгээд дуусаж байтал талийгаач хүрч ирээд та хоёр ашгүй дуусаж байгаа юм уу гэж хэлчихээд явсан. Тэгээд Батбуян бид хоёр гадаа багажаа хурааж дуусаад 2 минут орчим болоод ХТП-424 лүү ороход талийгаач нүүрээрээ газар харчихсан эгч доошоо хараад газар хэвтэж байсан. Тэгээд эхэндээ тогонд цохиулсан гэж мэдээгүй байж байгаад би очоод талийгаачийг дээш нь эргүүлээд харуултал нүүр ам нь шороо болчихсон байсан. Тэр үед Батбуян гаднаас тусламж дуудаад гаднаас *********** ах, Батбуянтай хамт орж ирсэн. Тэгээд *********** ах бид хоёр хамт өргөөд гадаа гаргаад хэвтүүлсэн. Тэгээд гаргаж ирээд өмсөж байсан хувцсыг нь тайлж байгаад өмсөж байсан гэх манай ажилд өмсдөг улбар шар өнгийн алга хэсэг нь хаймраар хийгдсэн бээлий дунд хурууны хэсэгтээ түлэгдсэн байдалтай байсан. Тэгээд ХТП-424-өөс гаргаж ирээд шууд түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн. ХТП-424-лүү орлоо гэж хэлээгүй. Тухайн үед зүгээр гаднах ашгүй дууссан уу? гэж хэлээд яваад өгсөн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Анх ажилд гарахад манай ажлын нярав гэх Д.Отгонбаатар хүрээд ирчихсэн бээлий болон шаардлагатай материалыг гаргаж өгсөн. Талийгаач тухайн үед авсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэгэхдээ ажил явагдаад талийгаачийг газар уначихсан байх үед нь харахад бээлий өмссөн байсан. Анх бид хэд тухайн ХТП-424 дээр гэмтэл гарчихсан тоггүй байгаа гэж бодож байсан. Хэвийн ажиллаж байгаа эсэхийг багажаар хэмжиж үзэхэд хоёр талаасаа адилхан гэмтэж гэж зааж байсан. Бид хэдийн анх ажил хийж байсан гэх ХТП-384 бол ямар ч тоггүй байсан. Тэгээд бид хэд ХТП-384 дээр бүх засвараа хийж дуусгасан. Тэгээд араас нь ХТП-424 лүү ороход бас мөн адил ямар ч тоггүй байгаа гэж бодож байсан. Яагаад гэвэл гэмтэл гарсан байна гэж зааж байсан болохоор тэгж бодож байсан. Гэтэл талийгаач ороод ХТП-424 зүүн хананд байх ячик-д тогонд цохиулсан. Тухайн үед тогийг бүрэн гүйцэд салгасан эсэхийг мэдээгүй. ХТП-424-ийн тогийг таслахдаа ХТП-384 тастаж болно бас төвөөс шууд тастаж болно. Тухайн үед ХТП-384 дээр засвар үйлчилгээгээ хийчхээд тогийг нь залгуулчихсан. Тэгээд ХТП-384 ХТП-424 лүү явдаг кабелийг гэмтсэн байна гээд бүгдээрээ итгэчихсэн байсан болохоор ХТП-384 ХТП-424 лүү өгч байгаа тогийг таслахын тулд ХТП-384 дээр ячикийг нь буулгачихсан байсан байх. Би өөрөө тогийг нь тасалж залгадаг эрхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би зүгээр кабелийн гэмтэл гэх мэт зүйлсийг засдаг ажил үүрэгтэй хүн. ХТП-424 дээр осол болсны дараа тогийг нь тасалж залгадаг хүн лүү залгаж дуудахад *********** гэх хүн хүрч ирээд тогтой эсэхийг нь шалгахад тогтой байсан. Өглөө ажил дээр ирэхэд тухайн өдөр жижүүртэй хоносон гэх Баттөмөр дараагийн өдөр жижүүртэй байсан гэх *********** гэх хоёр ХТП-384 ХТП-424 тог дамжуулах кабель гэмтсэн байх гэж бид хэдэд хэлж байсан. Тэгээд бид хэд тухайн кабель дээр засвараа хийсэн. Тэгээд талийгаач ХТП-384-өөс ХТП-424 лүү явсан кабель гэмтсэн гээд бусад ячикийг нээх тоогоогүй байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95-96-р хуудас/,
Гэрч ************ ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би 2016 оноос хойш ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын даргаар ажиллаж байна. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт ахлах инженерээр ************ ХАБ-ын инженерээр С.Солонго, ахлах диспетчерээр Д.********* , диспетчерээр ************ , шуурхай үйлчилгээний монтёроор ************ нар үүрэг гүйцэтгэсэн. Ахлах инженер, ХАБ-ын инженер, ахлах диспетчер нар манай салбарт тус бүр нэг хүн байдаг. Ажлын байр бэлтгэж, ажилд оруулах зөвшөөрөл олгох хүн нь ээлжийн диспетчер байгаа юм. Харин ажлын байрыг бэлдэж ажилд гардан оруулах хүн нь шуурхай үйлчилгээний монтёр байгаа юм. ХАБ-ын инженер нь нь бүх салбарын хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцаж ажилладаг. Ахлах диспетчер нь болохоор диспетчерүүдээ хариуцан хянаж, удирдлагаар хангах үүрэгтэй. Ахлах инженер нь манай салбарын бүх техникийн бэлэн байдлыг хангах, аваар саатал үйлчилгээ зэрэг ажлуудыг хариуцдаг. Миний хувьд салбарыг ерөнхий удирдлагаар хангадаг бол ахлах инженер бүх техникийн үйлчилгээг хариуцдаг. Ахлах инженер техникийн асуудалтай холбоотой үүргийг бүх ажилчид биелүүлэх үүрэгтэй. Харин миний өгсөн үүргийг заавал биелүүлэх үүрэггүй. Тухайн өдрийн тог таслах, тог цахилгааны холболтын ажлыг ахлах инженерийн зөвшөөрснөөр ахлах диспетчер болон тухайн өдөр гарч байгаа ээлжийн диспетчер нар хариуцдаг. Харин шуурхай үйлчилгээний монтёр нь тог таслах, тог цахилгааны холболтын ажлыг хэрэгжүүлэх, өөрийн биеэр бригадыг ажилд оруулах үүрэг хүлээдэг. *********** сумын 13 дугаар багт байрлах ХТП-424 дүгээр дэд станцаас ямар нэгэн албан байгууллага, хувь хүнд тог цахилгаан салгаж, салаалж өгсөн асуудал байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Техникийн нөхцөл яаж олгогдож байгаа нь надаар дамжихгүй. Энэ төрлийн ажил ахлах инженер **********-н зөвшөөрлөөр явагддаг. Талийгаач *********** нь засвар, ашиглалтын инженер албан тушаалтай байсан. Тухайн өдөр ажилд авч явсан бригадаа удирдах үүрэгтэй байсан. ************* нь шуурхай үйлчилгээний монтёроос ажлын байраа хүлээж аваад бригадаа ажилд оруулах ёстой. ************ өөрөө бригадын ажилд хяналт тавих үүрэгтэй. Харин өөрөө бол ажил гардаж гүйцэтгэхийг аюулгүй ажиллагааны дүрмээрээ хориглодог. Захирлын тушаалаар ***********д 2 сар үндсэн цалинг 20% бууруулах, ХАБ эрүүл ахуй хариуцсан инженер ************д 2 сар үндсэн цалинг 20% бууруулах, салбарын ахлах инженер ************-г албан тушаал бууруулж реле хамгаалалтын монтёр болгох, ахлах диспетчер Д.********* ыг албан тушаал бууруулж ээлжийн диспетчер инженерээр, ээлжийн диспетчер инженер ************ыг албан тушаал бууруулж монтёроор, диспетчер монтёр ************ ийг ашиглалт засварын монтёроор, ************ ыг зэрэг бууруулж 4 дүгээр зэрэг болгож арга хэмжээ авагдсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-117-р хуудас/,
Гэрч **************н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр гэртээ амарч байхад 12 цагийн үед ажлын жижүүрээс дуудлага ирсэн. Тэгээд ажил дээрээ явж очоод өөр станц болох ХТП-344 кранаар 220-ийн модон тулгуур ойчсон байсныг босгочхоод ажил дээр 15 цагийн үед хүрч ирэхэд бас мөн ажил ХТП-424 дээр гэмтэл гарсан гээд кран, шланз гэх хоёр машинтай бетонон тулгуур босгохоор гарсан. Тэгээд ажиллаа хийгээд сүүлийн тулгуур бетоноо босгож байтал хамт ажиллаж байсан. Гадаа мөн адил кабель үзүүрлэж байсан гэх ********, *********** , ********, ********** талийгаач гэх хүмүүс ажиллаж байсан. ХТП-424 дотор ажилласан хүн тухайн үед байхгүй байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-р хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр 07:30 цагийн үед дуудлага ирээд тэгээд ажил дээрээ ирсэн. Тэгээд ХТП-384 гэх станц дээр гэмтэл гарсан гээд хүрч ирээд оруулахын кабель дээр гэмтэл гарсан байхаар нь тэрийг засварлаад дахиад ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабель гэмтсэн байна гэж диспетчер болох ******** гэх хүн хэлсэн. Тэгээд ХТП-384-өөс ХТП-424 лүү явдаг кабелийг зассан. Тэгээд дахиад шалгаж үзтэл тухайн кабель бас гэмтэлтэй байсан. Тэгээд 13 цагийн орчим ажил дээрээ очоод хэрэгтэй материал болох 4 бетонон тулгуур 28 метр кабелийн утас аваад ХТП-424 дээр буцаад хүрч ирсэн. Бригад ерөнхийдөө 200 метрийн радиус дотор тарж ажиллаж байсан. Би тухайн үед *********** хамт гадаа ажиллаж байсан. Тэгээд ********** бид хоёр багажаа хураагаад станцын баруун талаар тойроод орсон. Бид хоёроос өмнөхөн талийгаач станцын зүүн талаар нь тойроод явсан. Тэгээд би гараад *********** ыг дуудаад *********** , ********** хоёр талийгаачийг станцаас гаргасан. Тэр хооронд би бригадын бусад гишүүдийг дуудсан. Станцаас гаргаж ирэхэд талийгаач ихэр татаад амьсгаадаад байсан. Тэгээд бид хэд анхны тусламж үзүүлээд байж байтал эмнэлгээс хүмүүс хүрч ирсэн. Тэгээд үзээд байж байтал зүрх нь цохилж байна гэж байсан. Тэгээд удалгүй өөд болсон. Бид хэд бөөндөө бүрэн салгасан гээд ажилд орсон. Гэтэл бүрэн салгагдаагүй байсан. Бид хэд 12-уулаа ажилд гарсан. Тухайн үед хариуцсан чиглэл дээрээ материалаа буулгаад ажлаа хийж байсан. Шалгасан эсэхийг мэдэхгүй байгаа. Тогийг бүрэн гүйцэд салсан эсэхийг шуурхай үйлчилгээний монтёр шалгах ёстой байдаг. Бүрэн гүйцэд салгасны дараа бид хэдэд ажил хийх талбайг хүлээлгэж өгөх дүрэмтэй. Тухайн үед шалгах ёстой байсан хүн нь *********** гэдэг хүн шалгаж өгөх ёстой байсан. Шалгасан эсэхийг нь мэдэхгүй байгаа. Бид хэд бүгдээрээ тоггүй гэж бодоод ажилдаа орсон байсан. Гэтэл тухайн ХТП дээр тог байсан. ХТП-424 дээр тог байгаа эсэхийг нарийвчлан шалгаж үзээгүй. Ажлын байр бэлдсэн гэж бодоод ажилдаа орсон. ХТП-424 тогийг салгасан гэж хэлсэн байж бид нар ажилдаа орох ёстой байдаг. Тийм болохоор тогийг салсан гэж бодоод ажилдаа орж эхэлсэн. Надад бол тогийг салгасан гэх мэтээр ямар нэгэн зүйл хэлээгүй. Өглөө ажилд гарахад бээлий хүлээлгэж өгсөн. Өдөр тутмын зааварчилгаа тухайлсан зааварчилгаа, наряд дээр ажилд гарах ажилчид бүгд зураад гарсан. Ажил эхлэхээс өмнө би лав хараагүй, ажлын талбай дээр байгаагүй. Тухайн үед засвар хийх ёстой байсан хүмүүс л ирсэн байсан. Өглөө ажилд гарахад тавьж өгсөн ажлын бээлий өмссөн байсан. Тэр бээлий нь талийгаачийг гаргаж ирээд харахад зүүн гарын эрхий долоовор хурууны тэр хавьд түлэгдээд цоорсон байдалтай байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 100-101-р хуудас/,
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр ажлаас дуудаад Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багт байх ХТП-424 дэд станц дээр засвар хийх гээд ирсэн. Хүрч ирээд кранаар нүх ухаад тулгуур босгоод ажилдаа орсон. Би өөрөө тухайн үед дэд станц руу ороогүй гадаа тулгуур босгоод явж байсан болохоор дотор юу болсон талаар сайн мэдээгүй. Талийгаачийг ухаан алдчихлаа гэж хамт ажиллаж байсан ********* хэлээд тэгээд яваад очтол дээшээ хараад хэвтчихсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад анхны тусламж үзүүлээд байж байтал түргэн ирээд цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тийм зүйлийг бид хэдэд өгдөггүй, зүгээр бээлий каск гэх мэт зүйл өгсөн. Шуурхай үйлчилгээний монтёр өөрөө хамгаалах хувцсаа хэрэглэдэг. Талийгаачид тухайн хувцсыг өгөөгүй. Ажил эхлэхээс өмнө шуурхай үйлчилгээний монтёр *********** гэх хүн тоггүй болчихсон ажилдаа орж болно гэж байсан. Тэгээд ажил үйлчилгээгээ эхэлсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-р хуудас/,
Гэрч *********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр ХТП-424 дүгээр станц дээр засварын ажилд оролцоод тулгуур босгоод явж байтал талийгаачийг ухаан алдаад уналаа гээд нэг хүн орилоод. Тэгээд бид хэд гүйгээд очтол талийгаач станцын гадаа хаалга нь дээр нь дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд түргэн дуудаад сүүлд цагдаа дуудсан. Би тухайн үед станц дотор юу болсон талаар мэдэхгүй байгаа гадаа хол тулгуур босгоод байж байсан. Тэгээд тухайн үед намайг хүрч ирэхэд засварын ажил явагдаад эхэлчихсэн байх үед нь би ирсэн. Тэгээд тулгуураа зоогоод байж байсан. Дэд станц луу огт ороогүй. Бээлий, каск, ажлын нормын хувцастай ирсэн. Дэд станц дотор ажиллах хүмүүс өөрийнхөө хамгаалах хэрэгсэлтэйгээ ирсэн байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-р хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багт байх ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирээд засварын ажил хийж байсан. Би тухайн үед автомашинаа барьчихсан осол болсон газраас зайтай байж байсан. Тэгтэл хүмүүс гүйлдээд эхлэхээр нь би ************той хамт машинаа асаагаад хүрч иртэл талийгаач нь газар уначихсан байдалтай манайхан хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд түргэн хүрч ирээд араас нь цагдаа хүрч ирсэн. Анх засвар хийх гээд ирэхэд ажлын байр бэлдчихсэн гэсэн. Тэгээд л орсон байх. Би цаана машинаар тулгуур босгоод шугам тавьж байсан болохоор мэдэхгүй байна. Станц руу бид хэдэд орох эрх байхгүй тийм болохоор нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /1хх-ийн 107-р хуудас/,
Гэрч Д.Мягмар*********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр өглөө 11:00 цагийн үед ажлаас над руу залгаад камаз краны жолооч байхгүй. Намайг орлож ажил гээд би Өвөрхангай аймгийн *********** сумын 6 дугаар хороонд очиж засвар хийгээд дуусах гэж байхад Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн дэд станц дээр дахиад өндөр хүчдэлийн тулгуур татна. Шугам татна ажлаа дуусгаад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ажил руу очоод шаланзан дээр босгох тулгууруудыг ачиж өгөөд хамт засвар хийх газар дээр ирсэн. Тэгээд ХТП-424 дэд станц дээр хүрч ирээд тулгууруудаа босгоод гадаа ажиллаж байсан. Тэгээд хүмүүс гүйлдээд байхаар нь би кранаа тавьчихаад алхаад хамгийн сүүлд нь хүрч иртэл талийгаач дэд станцын үүдэнд гадаа нь дээшээ харчихсан царай нь цонхийчихсон байдалтай байсан юу болсныг асуухад өндөр хүчдэлд цохиулсан гэж хариулсан. Тэгээд талийгаачид анхны тусламжийг үзүүлээд түргэн ирээд бас анхны тусламж үзүүлж байгаад цагдаа дууд гэж хэлсэн. Би тухайн үед тулгуур босгох үед нь л очсон. Шуурхай монтёр нь хамгаалах хэрэгслүүд байдаг. Бид хэд болохоор өндөр хүчдэлтэй харьцдаггүй болохоор тийм зүйл авдаггүй гэсэн мэдүүлэг /1хх-ийн 109-р хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр 07 цагт ажил дээр дуудагдсан. Анх ХТП-384 дэд станц дээр засварын ажил хийхээр 09 цагаас 13 цаг хүртэл ажилласан. Тэгээд ажил дээр буцаж очоод материалаа аваад ХТП-424 дэд станц дээр 15 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд дэд станцын гадна талд тулгуур босгоод кабелиа татаад муфть хийж байсан. Тэгээд бид хэд шугамын утсаа бэлдчихээд байж байгаад би паяск бэлдээд гадаа байж байтал *********, ******** хоёрын аль нэг орилох шиг болоод *********** ах яваад очсон. Тэгэхэд талийгаачийг өргөөд гаргаж ирж байсан. Талийгаач ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд би цаана тулгуур босгож байсан хүмүүст очиж хэлсэн. Тэгээд буцаад ирэхэд түргэн хүрээд ирчихсэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Тухайн үед дотор чухам юу болсон талаар мэдэхгүй байгаа, гадаа ажил хийж байсан. Тоггүй гээд ажилдаа орсон. Тог салсан эсэхийг шалгаж үзсэн талаар нь мэдэхгүй байна. Дэд станцын тогийг салгах шуурхай үйлчилгээний монеторт өгдөг. Ашиглалт засварын монтёрт тийм зүйл өгдөггүй. Тухайн үед талийгаач нь өөрийнхөө ажлын хувцастай байсан. Шинээр авсан шар өнгийн бээлий өмссөн байсан. Ээлжийн монтёр тогийг нь салсан эсэхийг шалгаад ажлын талбайг бэлдэж өгөх ёстой байдаг тухайн өдөр *********** гэдэг хүн жижүүртэй байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 111-р хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн өдөр 13 цаг 35 минутад дуудлага ирээд засвар хийхээр өөрийнхөө **-******* улсын дугаартай фургон автомашиныг унаад ажилд гарсан. Өвөрхангай аймгийн *********** сумын хаус хорооллын ХТП-424 дүгээр дэд станц дээр хүрч ирсэн. Тэгээд ирээд бригадууд ажилдаа орсон. Би тухайн өдөр Спортын ордон дээр гар бөмбөгийн тэмцээнд орж байсан болохоор алхаж явсан. Талийгаачаас чөлөө аваад тоглочихоод ирсэн. Тухайн үед би тоглочихоод 16 цагийн үед хүрч ирэхэд ХТП-424 дэд станцын хашаан дотор ********** *********** *********** гурав талийгаачийг тойроод зогсчихсон анхны тусламж үзүүлээд байж байсан. Тэгээд ирээд юу болсон талаар асуухад хүчдэлд цохиулчихлаа гэж байсан. Тэгээд намайг хүрч ирэхэд түргэн тусламж руу залгачихсан ирж байна гэж байсан. Тэгээд эмнэлэг хүрч ирээд тусламжаа үзүүлээд 20-30 минут гаруй болоод сүүлдээ цагдаа руу дуудлага өг гэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрөө жолооч болохоор засвар хийж байгаа дэд станц руу орох эрх байдаггүй. Тийм болохоор би сайн мэдэхгүй байна. Ер нь бол ажлын байр бэлдчихсэн гээд орсон гэсэн мэдүүлэг /1хх-ийн 113-р хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:...Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем буруу зурагдсан, техникийн нөхцөлийн дагуу холбоогүй, ячик дээр дугаар байхгүй, кабель дээр вирк байхгүй байсан. Тухайн байгууламжийн шуурхай үйлчилгээний схем зургийг ахлах диспетчер зурж, ашиглалтын инженер хянаж, ахлах инженер баталдаг. Осол болсон гэх үед зурагдсан СХЕМ зураг зөв техникийн нөхцөлийн дагуу зурагдсан боловч холбох үедээ сольж холбосон байсан. ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелийг хооронд сольж холбосон байсан. Тухайн үед ХТП-384 дотор байх ХТП-446, ХТП-424 дэд станцуудын кабелиудыг сольж холбосон буюу ячикуудыг сольж холбосон байсан гэсэн мэдүүлэг /3хх-ийн 17-18-р хуудас/,
Гэрч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Дэд станцуудыг ахлах диспетчер хянаж, ахлах инженер баталдаг юм. ХТП-424, ХТП-384, КТП-446 дугаар дэд станцуудын схем зургийг ахлах диспетчер ********* хянаж, ахлах инженер *********** баталсан. Миний зурсан схем зургийг ахлах диспетчер ********* хянаж, ахлах инженер *********** баталсан гэсэн үг. Манай салбарт схем зурдаг тодорхой албан тушаалтан гэж байхгүй бөгөөд ахлах диспетчер намайг зур гэхээр нь зурдаг байсан. ХТП-424, ХТП-384 дэд станцуудын схем зургийг өмнө нь зурагдаагүй орхисон байсан учраас надаар нөхөж зуруулсан юм байна лээ. Ахлах диспетчер схем зургийг зурах үүрэг өгөөд би зурдаг байсан. Одоо бол ахлах диспетчер зурж байгаа. Схем зургийг зурахдаа шинээр холбогдож байгаа тоноглолыг техникийн нөхцөлийг нь хардаг. Шинээр холбогдож байгаа болон өөрчлөлт орж байгаа тоноглолуудыг Нэгдсэн сүлжээний дүрэм, сэлгэн залгалтын зааврыг баримтлан зурдаг. Диспетчерийн ажлын байрны тодорхойлолтод схем зураг зурах үүрэг байхгүй байсан. Тухайн үедээ би мэддэггүй байсан. Би ажлын байрны тодорхойлолтоороо ахлах диспетчерийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Тэр хүрээндээ л гүйцэтгэж байсан. Яг зурах үүргийг бол оноосон албан тушаалтан байгаагүй гэсэн мэдүүлэг /3хх-ийн 20-21, 4хх-ийн 241-р хуудас/,
Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Ахлах диспетчер зурах үүрэгтэй байдаг. ХТП-424, КТП-446 дугаар станцуудын схем зургийг хэн зурсныг мэдэхгүй байна. Манай салбарт ********* ах нэг хэсэг зурж байсан гэсэн мэдүүлэг /3хх-ийн 23-р хуудас/,
Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр монтёр хийж байсан ************ нь шинээр ашиглалтанд орсон 446 дэд станцыг 384 дэд станцад техникийн нөхцөлийн дагуу холбогдсон гэж мэдэгдсэн. Зөрүүлж холбосон гэсэн юм бол хэлээгүй. Ахлах инженерээр ажиллаж байсан ************ ч мөн шинээр ашиглалтанд орсон 446 дэд станцыг 384 дэд станцын ячик №2 дээр бус харин ячик №1 дээр зөрүүлэн холбогдсон талаар надад мэдэгдсэн зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /7хх-ийн 36-37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №104 дугаартай:... Талийгаач ************ нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. Талийгаач ************-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гарын сарвуунд цахилгаан тэмдэг, дух хамар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын сарвуу, баруун өвдгөнд үүссэн шарх нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, хамар хэсэгт үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинжилгээнд авсан цусанд хийсэн Шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 134-137-р хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай:... Тус хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр урд талд нь байх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах зориулалт бүхий байшин байх ба тус байшингийн хойд хэсэгт 3 ширхэг төмөр хаалгатай, хаалган дээр ХТП ТР-2 гэх бичиглэлтэй хаалганууд байх ба тус байшингийн баруун, зүүн хэсэгт мөн адил нэг төмөр хаалгатай байв. Тус байшинг тойруулан төмөр хайс барьсан байх ба байшингийн хойд талын 3 ширхэг төмөр хаалганы дунд талын хаалга хэсэг онгорхой түүний хажууд гадаа дээж харуулын хэвтүүлсэн эрэгтэй хүний хажууд гадаа дээш харуулан хэвтүүлсэн эрэгтэй хүний цогцос байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-34-р хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай:... Амь хохирогч нь 174 см урттай, биеийн галбир зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 34 настай эрэгтэй хүний цогцос байна. Амь хохирогчийн духны зүүн доод хэсэгт 2,5*1,5см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нурууны зүүн дээд хэсэгт 1,8*0,3см, хамрын нурууны дунд хэсэгт 0,3*0,2см, хамрын үзүүр хэсэгт 0,2*0,1см, хамрын нүхний зүүн доод хэсэгт 0,2*0,2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун гарын эрхийн хурууны нэгдүгээр үеийн дотор хэсэгт 1,2*1см, баруун гарын эрхий хурууны хоёрдугаар үеийн дотор талд 1*0,9см, баруун гарын гуравдугаар хурууны хоёрдугаар үеийн дотор хэсэгт 1*0,8 см зах ирмэг нь шаргал өнгийн өндөр хэмийн үйлчлэлээс үүссэн байх боломжтой улаан өнгийн шарх болон зулгаралттай гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 39-47-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/06 дугаартай:... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах ёстой. Бригадын ажилд оруулагч нь ажлын байрыг бэлтгээгүй, хүчдэлгүй болсон эсэхийг бүрэн шалгаагүй, ойртож болохгүй тоног төхөөрөмж ба хүчдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөөгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 /Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна/, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185 дугаар зүйлд заасан /Ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
-Бригадын бүрэлдэхүүн нь наряд ба шийдвэрт заасантай тохирч байгаа эсэхийг ажилтан нэг бүрийн үнэмлэхийн нэрээр тулгаж шалгах;
- Ажил гүйцэтгэх хэсэг болон түүнтэй зэргэлдээ орших (хүчдэлгүй эсэхийг үл харгалзан) ойртож болохгүй тоног төхөөрөмж ба гүйдэл дамжуулах хэсэг, ажлын байрны хязгаарыг зааж өгөх;
- Ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг нь хүчдэлгүй болсон эсэхийг хүчдэл заагчаар шалгах, тавьсан газардуулгыг үзүүлэх замаар нотлох;
- 35 кв ба түүнээс доош хүчдэлийн цахилгаан байгууламжид (хийц нь боломжтой газарт) ажил гүйцэтгэх гүйдэл дамжуулах хэсэг хүчдэлгүй болсныг гараар хүрч бригадад батлах/-д заасныг зөрчсөний улмаас осол гарсан байна. ************ нь ажил гүйцэтгэх үедээ ажлын тусгай хувцас, зориулалтын хамгаалалтын хэрэгслийг бүрэн хэрэглээгүй байсан байна. ************ нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн засварын ажлын удирдагчийн хувьд Цахилгаан байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн 85 /Ажлын удирдагч нь наряд заасан аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээний биелэлт, тэдгээрийн бүрэн хангалттай болсон эсэх, ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалт болон ажил гүйцэтгэгчид тухайлсан зааварчилгаа өгөх, ажил гүйцэтгэгчээс бригадын гишүүдэд тухайлсан зааварчилгаа өгсөн эсэхийг тус тус хариуцна/-д заасныг мөрдөж ажиллах үүрэгтэй. Засварын үйл ажиллагаа эхлэхээс өмнө цахилгааны хүчдэлийг салгахаас гадна тусгай багажаар хүчдэлгүй болсныг баталгаажуулах ёстой. Энэ талаар “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 232 /Цахилгаан байгууламжид ажиллах ажлын байранд таслах залгах аппаратаар хүчдэл өгч болох бүх талаас нь таслалт хийснийг нүдэнд үзэгдэхүйцээр гүйцэтгэсэн байна. Ийм үзэгдэхүйц тасархай байдлыг салгуур, ачаалал таслагч, тусгаарлуурыг таслах, хайламтгай хамгааллуурыг авах, шинэ буюу утсан холбоосыг тайлах гэх мэт замаар бий болгоно/, 233 /Ажил хийхээр бэлтгэсэн цахилгаан байгууламжийн хэсэгтэй холбоотой хүчний ба хүчдэлийн трансформаторын “нам” талаас эргэж өндөржсөн хүчдэл дамжин ирэх боломжийг хаахын тулд 1000 кв хүртэл хүчдэлтэй талыг нь бас тасална/, 250 /Хүчдэлгүй болсныг зориулалтын туршигдсан хүчдэл заагчаар шалгах ба түүнийг хэрэглэхийн өмнө хамгийн ойр байгаа мэдээжийн хүчдэлтэй тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсэгт ойртуулах буюу хүргэх замаар эсвэл тусгай багажийн тусламжаар ажиллагаатай байгаа эсэхийг шалгана/-д тус тус тодорхойлсон байна. Цахилгаан хүчдэлийг салгаж засварын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 90 /Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг авааргүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/-д заасны дагуу зөвшөөрөл олгогч буюу Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ компанийн дээрх чиг үүргийг хариуцан ажиллаж байсан ажилтан хүлээнэ гэж үзэж байна. Б.************ д аюулгүй ажиллагааны зааварчилгаа “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 186 /Ажил эхлэхийн өмнө тухайн ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар аюулгүй ажиллагаа хариуцагч нар нь наряд олгогчоос бригадын гишүүд хүртэл шат дараалан тухайлсан зааварчилгаа өгнө/, 187 /Тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно/, 188 /Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө. Үүнд:
-Наряд олгогч нь ажлын удирдагчид, ажлын удирдагч томилоогүй тохиолдолд ажил гүйцэтгэгчид, ажиглагчид;
-Зөвшөөрөл олгогч нь ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид;
-Ажилд оруулагч нь ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагчид;
-Ажлын удирдагч нь ажил гүйцэтгэгчид;
-Ажил гүйцэтгэгч бригадын гишүүдэд/-д заасны дагуу ажилд оруулагч өгөх үүрэгтэй гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-162-р хуудас/,
Шүүгдэгч **********-н ажлын байр /албан тушаал/ нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер” гэсэн албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 249-250 хуудас/,
Шүүгдэгч ************ ийн ажлын байр /албан тушаал/ нь “Шуурхай үйлчилгээний монтёр” гэсэн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 2-5 хуудас/,
Шүүгдэгч ************ ын ажлын байр /албан тушаал/ нь “Ээлжийн диспетчер инженер” гэсэн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 6-9 хуудас/,
Ашиглалт засварын инженер ************ гэсэн албан тушаалын тодорхойлолт / 2хх-ийн 10-12-р хуудас/,
Аюулгүй ажиллагааны наряд №126, 127, 128 /1хх-ийн 53-56-р хуудас/,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх-ийн 84-89/,
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 127 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хуулбар /3хх-ийн 157-189-р хуудас/,
Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /3хх-ийн 141-191-р хуудас/,
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженерийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/182 тоот “Тус компанийн цахилгаан байгууламжийн анхдагч хэлхээний зарчмын схем зурж батлах шинэчлэлт өөрчлөлт оруулах журмыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулсан. Өмнө нь мөрдөж байсан журам байгаагүй. Нэгдсэн сүлжээний дүрэмд заагдсанаар зурж зохицуулалтыг хийж байсан гэсэн албан бичиг /5хх-ийн 139-р хуудас/,
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн анхдагч хэлхээний зарчмын схем зурах, шинэчлэлт өөрчлөлт оруулах журам” /5хх-ийн 140-146-р хуудас/,
Шинжээч Д.Баасандорж, П.Чойсүрэн, Ю.Аюуш нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/01/07/02 дугаартай эрүүгийн *********** дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай:....
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шинжээч М.Ууганбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/06 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд үндэслэн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.
2. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах байранд засвар хийхээр орсон Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтан ************ нь хүчдэлд цохиулж нас барсан үйлдэлд хөдөлмөр хамгааллын ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн байна.
3. Хэргийн материалыг уншин судалж, гэрчүүдийн мэдүүлгээс харахад схем зураг зурах, холболт хийх журам байхгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 /Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх/ заалтыг тухайн байгууллагын ажил олгогч хэрэгжүүлж, баталж, мөрдүүлж ажиллаагүйгээс хэн ямар ажил хариуцаж хийх нь тодорхой бус болж, ажлын хариуцлага алдах нөхцөл шалтгаан болсон байна гэж үзэж байна. Харин Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 дугаар тушаалаар “Цахилгаан байгууламжийн анхдагч хэлхээний зарчмын схем зурах, шинэчлэлт оруулах журам”-ыг баталж гаргасан байна.
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтан *********** нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3./Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/, 18.2.7. /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна.
Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185 дугаар хэсгийн /Ажлын байрны бэлтгэлийг шалгаж ажилд оруулна. Энэ үед ажилд оруулагч нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 94 /Ажилд оруулагч нь аюулгүй байдлыг хангахаар авсан арга хэмжээ нь наряд (шийдвэрт)-т заагдсан арга хэмжээтэй тохирч үнэн зөв ба хангалттай болсныг, мөн түүнчлэн ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нарт тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна/ заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 5.1 дэх заалт /Техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг бүрэн хангасан дэд станц, шугам тоноглолыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбоно/-ыг мөрдөлгүй, КТП-446 дугаартай дэд станцыг холболтын схем зураг байхгүй байхад нь техникийн нөхцөлийг зөрчин холболт хийсэн байна. Үүнээс болж энэ осол гарах эх үүсвэр тавигдсан байна гэж үзэж байна.
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ажилтан ************ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.3./Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/, 18.2.5 /Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/, 18.2.6 /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй г мэргэжлийн ур чадвар эзэмших/, 18.2.7. /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна.
Мөн Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 54 /Наряд, шийдвэр, ашиглалтын явцад хийх ажлын жагсаалтад зааснаас бусад ажлыг дур мэдэн гүйцэтгэх, ажлын байрыг өргөтгөх, өөрчлөхийг хориглоно/, 182 /Ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч (ажиглагч) нар нь ажилд оруулахын өмнө ажилд оруулагчаас ажлын байр бэлтгэх талаар ямар арга хэмжээ авсныг тодруулаад энэхүү бэлтгэлийг ажилд оруулагчтай хамт өөрийн биеэр шалгаж үзэх ёстой/, 197 /Ажилд оруулсны дараа аюулгүй ажиллагааны шаардлагыг бригад хэрхэн биелүүлж байгаад ажил гүйцэтгэгч, ажлын удирдагч, ажиглагч нар хяналт тавих үүрэгтэй/, 199 /Ажлын удирдагч, ажил гүйцэтгэгч, ажиглагч нь зөвхөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэхийг хориглоно/, 206 /Ажил гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр хуваарилсан ажлаас бусад ажил гүйцэтгэхийг хатуу хориглоно/ зэрэг заалтуудыг зөрчсөн байна.
4. Тухайн үед ахлах инженерийн албан тушаалд ажиллаж байсан ************ нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл”-дээ “...КТП-446 дугаар дэд станцын техникийн нөхцөл нь ячик номер 2 дугаарт холбох техникийн нөхцөлтэй байсан. Тэгтэл холболт хийгдэх үед ячик номер 2 дугаараас ХТП-424 дүгээр дэд станцыг холбосон байсан. Тэгэхээр нь 1 дүгээр ячик номер хоосон байсан тул КТП-446 дугаар дэд станцыг ячик номер 1 дугаарт холбосон. КТП-446 дугаар дэд станцыг талийгаач ************ бид 2 хүлээж авсан. Тэр үед талийгаач ************ бид 2 КТП-446 дугаар дэд станцын ячик номер нь солигдоод гарчихсан байна гэж дүгнэсэн. Тэгээд хоосон байсан ячикаас нь КТП-446 дугаар дэд станцыг холбосон. КТП-446 дугаар дэд станцыг хүчдэлд холбох техникийн комиссыг би даргалж оролцсон. Харин талийгаач ************ нарийн бичгийн даргаар, Төмөр болохоор туршилтын инженер учраас комиссын гишүүнээр оролцсон. КТП-446 дугаар дэд станцын хувьд би хяналт тавьж ашиглалтанд оруулсан гэсэн үг. Комиссын гишүүд холболт зөв хийгдсэн эсэхийг хянадаг. Түүнээс биш холболт хийдэггүй. КТП-446 дугаар дэд станцын холболт хийсэн албан тушаалтан нь тухайн үеийн шуурхай үйлчилгээний монтёр *********** байсан юм. Цахилгаан хүчдэлийг тасалж залгах, тасалсан эсэхийг шалгах ажлыг тухайн өдрийн ээлжинд гарч байгаа Шуурхай үйлчилгээний монтёр гардаж хийдэг. Гэхдээ хүчдэлийг тасалж залгах, тасалсан эсэхийг шалгах ажил нь нарядын дагуу явагддаг. Дураараа хүчдэл салгах, залгах эрх байхгүй/ гэж мэдүүлжээ. Улмаар КТП-446 дугаар дэд станцыг хүчдэлд холбосон талаар 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай “Цахилгаан байгууламжийг хүчдэлд холбох техникийг комиссын акт”-ыг үйлдсэн байна. Энэ нь түүний албан тушаалын тодорхойлолтын “Үндсэн үүргийн хүрээнд хийгдэх ажлууд” 2 дугаар хэсгийн 2.1-т /Хийгдэж буй ажилтай уялдуулан инженерүүдэд анхан шатны, өдөр тутмын, тухайлсан сарын давтан зааварчилгаа өгөх/, 2.2-т /их, урсгал засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл болон засвар хийгдсэн үндсэн тоноглолыг засвараас хүлээн авахад оролцож, хяналт тавих/, 2.3-т/ Шинээр ашиглалтанд орж байгаа шугам, тоноглолыг хүлээн авах/, 2.4-т /Шуурхай үйлчилгээ, ашиглалт, засварын өдөр тутмын ажилд хяналт тавих/, 2.5-т /Салбарын хэмжээний хэтийн болон жилийн ашиглалт, засварын ажил төлөвлөх/, 2.7-т /Аваар, саатал гарсан үед газар дээр нь биечлэн танилцаж акт дүгнэлт гаргуулах цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад оролцох, биелэлтийг ханган ажиллах/, 2.9-т /Ашиглалтын явцад илэрсэн гэмтэл, зөрчлүүдийг арилгах ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган арилгах ажлыг зохион байгуулна/, 2.11-т /Ашиглалтын болон аюулгүй ажиллагааны заавруудын мөрдөлтөд хяналт тавих, шаардлагатай заавар, дүрэм, журмуудыг боловсруулах, санал оруулах/, 2.13-т /Цахилгаан тоноглолуудын ашиглалтын байдалд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж байх/ зэрэг заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, цаашилбал КТП-446 дугаар дэд станцыг буруу алдаатай холбосноо мэдсээр байж түүнийг зөв болгон зөвтгөн залруулах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаагүй байна. Ахлах диспетчерээр ажиллаж байсан ************ нь ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллаж байсан байна.
5. Эрчим хүчний зохицуулах хорооны 289 дугаартай тогтоолоор баталсан
“Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 5.7 /Иргэн, хуулийн этгээд нь олгосон техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн зураг төслийг барилга-угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч /дамжуулагч, түгээгч/-ээр хянуулж баталгаажуулсан байна/, 5.8 /Техникийн нөхцөл олгосон өдрөөс хойш тухайн шугам сүлжээнд өөрчлөлт /хүчин чадлыг ихэсгэх, багасгах, хэтийн төлөвийн схемээр өөрчлөгдөх, татан буугдах гэх мэт/ орвол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиалагч /иргэн, хуулийн этгээд/ буюу зураг төслийн байгууллагад мэдэгдэж техникийн нөхцөлийг тодотгож байх үүрэгтэй/, 5.9 /Техникийн нөхцөлийн шаардлагын биелэлтийг тухайн дэд станц, шугам тоноглолыг ашиглалтанд хүлээн авах үед шалгаж, зураг төслийн байгууллагатай тохиролцолгүйгээр өөрчлөлт оруулсан тохиолдолд зураг төсөл буюу угсралтад техникийн нөхцөлийн дагуу зохих өөрчлөлт хийлгэнэ/ гэж тус тус заасан байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар баталсан “Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4 дэх “Эх үүсвэр станц, цахилгаан, дулааны сүлжээ, дэд станцын шуурхай ажиллагааны схем” хэсгийн 1.3.4.1 /Нэгдсэн сүлжээний бүх хэсгүүдийн ажлын байранд шуурхай ажиллагааны схем заавал байх ёстой бөгөөд зурагдсан таслах, залгах аппаратуудын тасархай буюу залгаатай байдал нь ТЗЭ-ийн техникийн дээд удирдлагын баталсан хэвийн ажиллагааны горим, схемтэй тохирч байх ёстой/, 1.3.4.2 /Таслах, залгах аппаратуудыг залгаснаар хүчдэлтэй болох буюу ажилд залгагдах боломж бүхий шинэ тоноглолуудыг угсрах ажил дууссан эсэхийг харгалзахгүйгээр шуурхай ажиллагааны схемд зурна/, 1.3.4.3 /Ээлжийн хүмүүс нь ээлж солилцох үедээ ажиллагааны хоногийн схемээ хүлээлцэх ёстой бөгөөд уг схемд таслах, залгах аппаратуудын тухайн үеийн төлөв байдал нь үнэн зөв тусгагдсан байвал зохино/, 1.3.4.4 /Таслах, залгах аппаратууд ба реле хамгаалалт автоматикийн таслагдсан төхөөрөмжүүдийн жинхэнэ байрлалыг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэхдээ тухайн аппаратын зэргэлдээ таних тэмдэг зурах замаар гүйцэтгэнэ. Таних тэмдгийг харандаа, черниль, бал буюу улаан будгаар тавьж болно/, 1.3.4.5 /Тоноглолоос зөөврийн газардуулгыг авсан болон реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжийг ажилд залгасныг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэхдээ хөх өнгийн харандаа, черниль буюу будгаар тавина/, 1.3.4.6 /Таслах, залгах аппаратуудын болон реле хамгаалалт автоматикийн төхөөрөмжийн байрлалыг шуурхай ажиллагааны схемд тэмдэглэн шуурхай ажиллагааны журналд дэлгэрэнгүй бичиж тэмдэглээд ээлж хүлээлцэхдээ тодорхой дурдаж анхааруулсан байна/, 1.3.4.7 /Андуурч тавигдсан тэмдгийг засах арилгахыг хориглоно. Хэрэв таних тэмдэг андуурч тавигдвал түүнийг хөх будгийн харандаагаар дугуйлж зураад дэргэд нь зөв таних тэмдгээ тавьж, тавьсан хүн гарын үсгээ зурна/, 1.3.4.8 /Шуурхай ажиллагааны схемийг жил бүр хянаж техникийн дээд удирдлагаар батлуулан баталгаажуулсан схемийг ашиглана/, 1.3.4.9 /Шуурхай ажиллагааны схем нь дугаарлагдаж нэг хувь нь архивд заавал хадгалагдах ёстой/, 1.3.4.10 /Хэрэв аль нэг тоноглол нь ДҮТ-ийн диспетчерийн шууд удирдлага, мэдэлд ордог бол шуурхай ажиллагааны схемийг ДҮТ-ийн ерөнхий диспетчерээр батлуулна/, 1.3.4.11 /Ажиллаж байгаа болон шинээр ашиглалтанд орж байгаа ямар ч станц, дэд станцыг шуурхай ажиллагааны схем, байвал зохих дүрэм, зааврыг бүрдүүлэлгүйгээр ажиллуулах, сэлгэн залгалт хийхийг хатуу хориглоно. Шуурхай ажиллагааны схем, байвал зохих дүрэм, зааврыг ТЗЭ-ийн техникийн дээд удирдлага баталсан байна/, 1.3.4.12 /Шуурхай ажиллагааны схемд байгаа тоноглолын нэр нь тоноглол дээрх хаягтай яг тохирч байх ёстой/, 1.3.4.13 /Схем боловсруулах явцад ямар нэг эргэлзээтэй асуудал гарвал ДҮТ-тэй зөвшилцөн шийдвэрлэнэ/, 1.3.4.14 /Зохих ёсоор батлагдсан шуурхай ажиллагааны схемийг жилийн турш хүрэлцэхүйц хэмжээнд олшруулж ажлын байранд тавих үүргийг ТЗЭ-ийн техникийн дээд удирдлага хүлээнэ/, 1.3.4.15 /Нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн шуурхай ажиллагааны схемд орсон өөрчлөлт бүрийг ДҮТ-д мэдэгдэж харилцан өөрчлөлт оруулж байх үүргийг тэдгээрийн удирдлага хүлээнэ/, 1.3.4.16 /Шуурхай ажиллагааны схем, заавар, хоногийн мэдээний үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор багтаан дахин хянаж, шаардлагатай бол шинээр боловсруулан загварыг хүргүүлж байвал зохино/ гэж тус тус заасан байдаг.
1. Техникийн нөхцөлийн дагуу заавал холболт хийнэ. Техникийн нөхцөлийг өөрчлөхийг хориглоно. Эрчим хүчний зохицуулах хорооны 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 5.1. Техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг бүрэн хангасан дэд станц, шугам тоноглолыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбоно/, 5.2 /Цахилгаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сүлжээний тоноглолыг өөрчлөх, өргөтгөх, газардуулгын байгууламжийн хэмжилт, реле хамгаалалтын тавилын тооцоо хийж тавил тавих, өөрийн дэд станц, шугам тоноглолыг хүчдэлд залгах ажлыг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээр гүйцэтгүүлнэ/ гэж тус тус заасан байна.
2. Заавал техникийн нөхцөлийн дагуу холбоно буруутгах боломжтой. Эрчим хүчний зохицуулах хорооны 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”-ын 5.9 /Техникийн нөхцөлийн шаардлагын биелэлтийг тухайн дэд станц, шугам тоноглолыг ашиглалтанд хүлээн авах үед шалгаж, зураг төслийн байгууллагатай тохиролцолгүйгээр өөрчлөлт оруулсан тохиолдолд зураг төсөл буюу угсралтад техникийн нөхцөлийн дагуу зохих өөрчлөлт хийлгэнэ/ гэж заасан байна.
3. Шинээр тоноглолыг хүчдэлд залгахдаа заавал урьдчилсан сэлгэн залгалтын хөтөлбөр гаргаж, схемтэй тулгаж баталгаажуулсны дараа залгана.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар баталсан “Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн “Нэгдсэн сүлжээний холболтын шаардлага”-ын дөрөвдүгээр бүлгийн 4.1 дэх “Шинэ объект, хэрэглэгчийг холбох” хэсгийн 4.1.1 /Шинээр эх үүсвэр, дэд станц, цахилгаан дамжуулах шугам, цахилгаан, дулааны хэрэглэгчийг шинээр холбох асуудлыг Монгол улсын засгийн газрын баталсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм", "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн дагуу болон ЭХЗГ-ын баталсан "Холболтын заавар"-ын дагуу тус тус зохицуулна/, 4.1.2. /ДҮТ-ийн диспетчерийн удирдлага болон мэдэлд харьяалагдахаас үл хамааран шинээр холбогдох эх үүсвэр, дэд станц, 35 кв ба түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам болон мөн тэдгээрийг өргөтгөх, шинэчилж өөрчлөх, схемийн өөрчлөлт хийх зэрэг ажлыг хийхийн өмнө тухайн дамжуулах буюу түгээх ТЗЭ нь зураг төслийг ДҮТ-д танилцуулан зөвшилцөж уг объектыг холбох ажиллагаа эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө ДҮТ-д дараах баримт бичгийг гарган өгч байна. Үүнд:
4.1. Ээлжийн ахлах инженер залгах шийдвэр өгөх эрх байхгүй. Тухайн ээлжинд ажиллаж байгаа хүн захиалгын дагуу залгана. Хүчдэл залгахгүй байх эрх нь ДҮТ-ийн удирдлагын мэдэл биш ч заавал дамжуулахад компаниар реле хамгаалалтыг хянуулсан байх ёстой.
4.2. КТП-446 дугаар дэд станцыг “Хүчдэл залгасан явдал” нь техникийн комиссын шийдвэр, ахлах инженерийн зөвшөөрөлд тулгуурласан гэж үзэх боломжтой байна. Техникийн комисс нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай “Цахилгаан байгууламжийг хүчдэлд холбох техникийн комиссын акт”-ыг үйлдсэн байна гэсэн дүгнэлт /7хх-ийн хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 2-6-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1хх-ийн 7-16-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /3хх-ийн 115-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 91 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 22-23-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 27-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 31-32-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 36-37-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 41-42-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 87-88-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 90-91-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 113 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /4хх-ийн 93-94-р хуудас/,
Шүүгдэгч ************ ийн хувийн байдалтай холбоотой буюу иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 214-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/39 дугаартай Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын даргын тодорхойлолт /1хх-ийн 215-р хуудас/, Өвөрхангай аймгийн *********** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот тодорхойлолт /1хх-ийн 216-р хуудас/, 2009 онд төрсөн охин Т.Насанчимэг, 2005 онд төрсөн хүү Т.Төгөлдөррагчаа нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 217-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 218-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 221-224-р хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүзүү нурууны мэс заслын тасгийн эмчилгээний хуудас, нурууны рентген зураг, эмнэлгийн магадлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209-р хуудас/,
Шүүгдэгч ************ ын хувийн байдалтай холбоотой буюу иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 227-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2/52 дугаартай Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай салбарын даргын тодорхойлолт /1хх-ийн 228-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 229-р хуудас/, Өвөрхангай аймгийн *********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 91 тоот тодорхойлолт /1хх-ийн 230-р хуудас/, 2013 онд төрсөн хүү Э.Билгүүн, 2008 онд төрсөн хүү Э.Баттогтох, 2023 онд төрсөн охин Э.Эгшиглэн нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 231, 5хх-ийн 148-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 210-р хуудас/,
Шүүгдэгч ********* ын хувийн байдалтай холбоотой буюу иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 227-р хуудас/, 2008 онд төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүй, 2006 онд төрсөн охин Б.Цэцэнбилэг, 2017 онд төрсөн охин Б.Монголжин нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /1хх-ийн 231, 236-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 235-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 212-р хуудас/,
Шүүгдэгч ************-н хувийн байдалтай холбоотой буюу иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 93, 3хх-ийн 196-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 94-р хуудас/, Өвөрхангай аймгийн *********** сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 71 тоот тодорхойлолт /3хх-ийн 197-р хуудас/,2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн D201430004 дугаартай бакалаврын дипломын хуулбар /3хх-ийн 198-199-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 200-р хуудас/,
Шүүгдэгч ***********ы хувийн байдалтай холбоотой буюу иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 191-р хуудас/, Өвөрхангай аймгийн *********** сумын 11 дүгээр багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 631 тоот тодорхойлолт /3хх-ийн 192-р хуудас/, 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн D201100835 дугаартай бакалаврын дипломын хуулбар /3хх-ийн 193-194-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 201-р хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” дэвтэр, 1 хос ажлын бээлий зэрэг болно.
Улсын яллагч Л.Галбадрах шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас ************-н амь насыг хохироосон, Шүүгдэгч ************ нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1,1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах КТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн ************-н амь насыг хохироосон. Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн ************-н амь насыг хохироосон. Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн ************-н амь насыг хохироосон. Шүүгдэгч ************ нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна...” мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина...” гэснийг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах КТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч иргэн ************-н амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч нарын гэм бурууг нотолсон байдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй, бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бол үнэлж хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан. Яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох, хэргийн бодит байдлыг тогтоох, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул тэдний мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулах шинжлэн судалж эх сурвалжийг магадлан нягталж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож шийдвэрлэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг хүрэлцэхүйц нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзэхээр байна. Прокуророос шүүгдэгч ************ , ********* , ************ , ************ , ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдүүлж байна. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад осол гарч иргэн ************-н амь нас хохирсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоож илрүүлсэн. ЭБЦТС-ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарын удирдлага, ХАБЭА-ийн инженер техникийн албаа мэргэжлийн удирдлагаар хангах, түүний ажлыг зангидах, дүрэм журмыг мөрдүүлэх ажил туйлын хангалтгүй байсан гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байгаа нөхцөл байдлууд, мөн гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэрэг баримтуудаар тухайн байгууллага нь өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль болон хэм хэмжээний актыг, мөрдөж ажилладаггүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэхээр байна. Ажлын байрны тодорхойлолтоор заасан чиг үүргүүдийн хүрээнд ажил гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж ажилладаггүй, урсгал байдлаар ажилладаг, эрчим хүчний дамжуулах түгээх байгууллагын ажил өөрөө маш нарийн төвөгтэй. Сая гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдсанчлан 3 шатыг дамжиж явсны үндсэн дээр эцсийн холболтыг хийгддэг гэж дурдсан. Тэгэхлээр шат шатандаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, холбогдох дүрэм журам, хэм хэмжээний актуудыг мөрдөж ажиллах нь зүй ёсны хэрэг байсан. Мөн ажилтан албан хаагч нарын зүгээс бие биедээ хууль ёсны шаардлага тавьдаггүй. Тавьсан шаардлагынхаа хүрээнд холбогдох дүрэм журамдаа нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахгүй байсан гэж дүгнэхэд хүрч байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд 384, 424, 446 дүгээр станцуудад холболт хийхдээ холболтын схем зураггүй холболт хийсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн схем зургийг дараагаар нь нөхөж зурсан гэдэг үйл баримт тогтоогдож байна. Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан журмын дагуу холбогдох шалгах шалгалтын ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч ************ нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйлд заасан үүрэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1,1.3.4.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчиж схем зураггүй туршилтанд ороогүй КТП-424 дүгээр дэд станцыг холбох үүргийг ************ ид өгч ************ нь схем зурагт заагдаагүй холболтыг хийснээс болж тухайн холболт солигдсон үйлдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ************ нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлээд өнөөдрийг хүртэл өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйл баримт харагдаж байна. Шүүгдэгч ************ нь Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6-д заасан “Шуурхай ажиллагааны журнал, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна...” мөн 2.12-т заасан “Шуурхай үйлчилгээний схем тоноглолд гарсан өөрчлөлт, журнал бүртгэлтэй танилцаж хяналт тавина...” гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзсэн. КТП-424 дүгээр дэд станцыг КТП-384 дүгээр дэд станцад холбож цахилгаан эх үүсвэрээр хангахаар шуурхай үйлчилгээний тоноглолд гарсан өөрчлөлтийг тэмдэглэсэн эсэхийг нягталж шалгаагүй байна. Мөн хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн гаргасан ажлын байрны тодорхойлолт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүний амь нас хохирох болсон шалтгаан гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас харахад 2021 оны 09 дүгээр сард алдаа зөрчлийг илрүүлэх талаар монтёрт үүрэг өгч ажиллуулсан боловч бүрэн дүүрэн хяналт тавьж ажиллаж чадаагүй байна гэж харж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөн байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч ************ нь 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн ************-н амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгогчоос олгосон зөвшөөрлийг гүйцэтгэж ажлын байрыг бэлтгэхдээ хангалттай бүрэн дүүрэн шалгаагүйгээс болж КТП-424 дүгээр дэд станцад ажил үүрэг гүйцэтгэсэн ************-н амь нас хохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч ************ нь 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, мөн дүрмийн 182 дугаар зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөний улмаас иргэн ************-н амь хохирсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ажлын байранд хангалттай аюулгүй байдалтай байгаа гэдгийг нотлох ёстой. Гэвч энэ үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *********** ын өгсөн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь нотлогддог. КТП-424 дүгээр дэд станцад хүчдэл байхгүй гэж ойлгож хайнга хандсан зүйл харагдаж байгаа. Энэ дэд станц дээр хүчдэл байгаа юу? гэдгийг нарийн шалгаж тогтоосны үндсэн дээр ажилчдыг оруулах ёстой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч ************ , Д.********* , ************ , ************ , ************ нарыг хууль болон хэлцлээр хүлээсэн үүрэг, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний учраас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж үзэж байгаа учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр нэмж хэлэхэд иргэний хариуцагчаас хохиролтой холбоотой тодорхой хэмжээний мөнгийг төлсөн байгаа гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:.. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Адьяасүрэн би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх үүргийн хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хэрэг цагдаа, шүүх, прокурор давах, хяналтын шүүх яваагүй газаргүй болсон хэрэг. Өнөөдөр одоо цугларсан нотлох баримтууд, холбогдох улсуудын гомдол саналаар дүгнэлтүүд дахиж гарч, өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Юуны өмнө одоо улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутай байна гэж дүгнэж байгаа дүгнэлттэй санал нэгдэж байна. Учир нь үүн дээр хэд хэдэн тайлбар хэлэхийг хүсэж байна. Явсаар явсаар байгаад өнөөдөр энэ шүүхийн хэлэлцүүлгээр хамгийн гол баримт болох тэр схем зураг, дүрэм байхгүй байснаас болж энэ хэрэг гарсан байна гэдэг ийм дүгнэлтэд хүрч байна. Өөрөөр хэлбэл түүнийг хариуцах эзэнгүй байгаа. Тэгвэл яагаад эзэнгүй болсон юм гэдэг нь л гол нь байхгүй юу. Хэрэг дээрээ одоо ганц нэг холболтыг буруу хийчихсэн ************ буруутай, бусад нь хамаагүй гэж дүгнэх боломж байхгүй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч нарын өмгөөлөгч нар буюу шүүгдэгч ************ ийн өмгөөлөгчөөс бусад нь цагаатгах байр суурьтай оролцож байгаа учраас энэ байр суурь нь хэвээрээ байх гэж бодож энэ тайлбарыг хэлж байна. Энд зарим хүмүүс нь ээлжийн амралттай байсан. Зарим хүмүүс нь томилолтоор өөр тийшээ явсан. Хэрэг болоход байсан хүмүүс нь ************ , ************ гэх зэргээр ярьж байна. Энэ нь зөвхөн энэ хүмүүс дангаараа хариуцлага хүлээх хууль зүйн үндэс дангаараа болохгүй. ЭБЦТС-ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гол этгээдүүд үүргээ биелүүлсэн үү? үгүй юу? гэдэг дүгнэлтээс шалтгаалж улсын яллагчийн зүгээс тэр хүн тийм зүйлд буруутай гэж дүгнэж байгаа. Энэ хавтаст хэргийн материалд авагдсан дүгнэлтэд нэг өгүүлбэр байгаа. Шүүгдэгч Д.********* ын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Шинжээчийн бүхэл бүтэн дүгнэлтэд ингэж дүгнэсэн байж болно. Гэтэл шинжээчийн энэ дүгнэлтэнд нотлох баримт байхгүй. Зүгээр л биелүүлсэн байна гээд л орхисон. Ийм зүйл хийх ёстойгоос ийм зүйлийг ингэж хийж хэрэгжүүлсэн учраас биелүүлсэн байна гэж дүгнэлт гаргах ёстой байсан ч ингээгүй. Энэ нь хэрэг дээрээ ************ гэдэг хүнийг гэм буруутай, гэм буруугүй гэж дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Ийм зүйлийг ингэж хийсэн, ийм баримт байна гэсэн бол арай өөр хэрэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бүгдийг нь яллаж байж сэтгэл нь ханах гээд байгаа зүйл биш. Ганцхан хэний буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг болсон бэ? гэдгийг л тогтоолгох хүсэлтэй байгаа. Өмнөх шүүх хурал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлсэн зүйл шүүх хуралдааны тэмдэглэлд байж л байгаа. Би хэн нэгийг шоронд явуулж хатаах гээгүй, хэн нэгнийг үр хүүхэд, хань ижлээс нь холдуулах гээгүй. Өөрөөр хэлбэл энэ өнчрөл, хагацал зөвхөн надаар дуусаг. Өөр хүнд битгий тохиолдоосой гэж хүсэж байна гэж өмнө нь хэлсэн. Ганцхан юуг хүсэж байна гэхээр хэн гэдэг хүний ямар үйлдлээс болж энэ хэрэг гарсан бэ? Дахиж надтай адилхан хүн хэдэн өнчин хүүхдээ тэврээд үлдэхгүй байгаасай гэж үнэний төлөө л явж байгаа. Энэ бүх хүсэл сонирхол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайтар шалгагдаж тогтоогдож, холбогдох газруудаар орсон учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэж байгаа дүгнэлтийг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийн талаар мөн хэдэн үг хэлье гэж бодож байна. Иргэний хариуцагчаас хохирогчид учирсан төлж болох хохирлыг өөрсдийн сайн дураараа төлсөн. Үүнд харин ганцхан эргэлзээтэй зүйл байдаг. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хэрэгт сэтгэл санааны хохирол гэж байхгүй гэсэн ойлголт хуулийн хүмүүсийн дунд бий болж байгаа. Энэ нь хэрэг дээрээ буруу ойлголт, Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа чинь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн явагдах ёстой. Хохирогч гэж амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хохирол авсан хүнийг хэлнэ гэж байгаа. Тийм учраас 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гарсан хэрэг учраас сэтгэл санааны хохирол гаргахгүй гэж сууж болохгүй гэж бодож байна. Үүнд шүүхээс дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзэж байна. Ялангуяа Б.Баасанжаргал, С.Ялалт өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлттэй олон зүйлээрээ санал нэг байна. Учир нь тэр байгууллагад энэ ажлыг хэрэгжүүлэх дүрэм, журам байхгүй бүх зүйл урсгалаараа явж байсан гэж Б.Баасанжаргал өмгөөлөгч хэлж байна. Үүн дээр дүрэм журам байхгүй, урсгалаараа явж байсан бол тэнд ажиллаж байсан хүн л үүнийг хариуцна. Өвөрхангай аймгийн салбарын тамга тэр ажлыг хариуцахгүй. Тэнд ажил хийж байсан албан тушаалтан л хариуцна. Тэр урсгалаараа явж байсан ажлын үр дагавраас болж өнөөдөр энд хүний амь нас эрсдэж байна. Зарим хүмүүс үхсэн хүн үг хэлдэггүй гэж аашилж байх шиг байна. Өөрөө яваад л орчихсон гэж хэлж байна. Мөн С.Ялалт өмгөөлөгчийн олон дүгнэлттэй би санал нэгдэж байна. Учир нь схем зураггүйгээр ямар нэгэн ажил эрхлэхгүй байх ёстой байсан. Гэтэл ийм зүйл болсон гэж байна. Тэгвэл үүнийг хэн хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ хүмүүс л хэрэгжүүлэх ёстой байсан. Тэр дүрэм журам гэдэг чинь ном дээр байгаа үг л байгаа. Үүнийг хүн хэрэгжүүлэх ёстой. Ухаандаа аливаа байгууллагад бүртгэл судалгааг нэгтгэж дүгнэж, архивлаж байдаг албан тушаалыг диспетчер гэж нэрлэдэг. Тэнд бүртгэл журналгүй, схемгүй байж байхад схем байхгүй байна гэж бүртгэл гаргаж ирвэл энэ талаар би юу хэлэх вэ? юу ч хэлэхгүй шүү дээ. Улсын яллагч сая дурдахдаа хэрэг учрал болсны дараа л дүрэм, журам гарч ирсэн зүйл биш. Аль өмнө нь батлагдсан дүрэм журам байсан гэж байна. Энэ үнэн, аль эрт батлагдсан дүрэм журам байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хэдэн жил болж байгаа билээ? Бүх салбарт ийм журам байгаа шүү дээ. Энэ журам дүрэмтэй танилцаад, хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж, ажил үүргийн тодорхойлолттой танилцаад тэр ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс ажлаа зохих ёсоор биелүүлсэн бол ийм харамсалтай зүйл болох байсан уу? Энэ байдлаас болж энэ хүмүүсийг хариуцлага хүлээх ёстой гэж шалгагдаж явж байгаа. Тэрнээс биш байгууллага ийм байсан учраас тэр гэрчилгээний буруу гэх үү? Энэ чинь хүнтэй холбоотой асуудал. Тэр хүн яах гэж тэнд сууж цалин хөлс авч байгаа юм бэ? Үнэхээр тэр схем зураг байхгүй, энэ талаарх мэдээлэл нь байсан бол үүнээс татгалзах ёстой шүү дээ. Нөгөө талаараа комисс гэдэг чинь хүн. Хамгийн гол нь тэр барилга хүлээж авдагтай адилхан хөндлөнгийн комисс биш. Энэ байгууллагын дотоод зохион байгуулалтаар комисс гэж яриад байгаа болохоос биш ажлын хэсэг томилогдож тэр үйл ажиллагааг явуулж байгаа. Үүний шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс гэж гараагүй, үүнийг ганцхан шүүх хүчингүй болгодог баримт бичиг биш. Засаад, сайжруулаад, өөрчлөөд явдаг тухай асуулт хариултаар зарим шүүгдэгч нар шударгаар хэлж байсан. Хамгийн гол нь энэ схем зураггүй байхад ажил үүрэг гүйцэтгэж болно гэж С.Ялалт өмгөөлөгч дүгнэж байна. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх ёстой хүн хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Учир нь тэр байгууллагын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөд тэнд ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнийхээ хариуд цалин хөлс авч амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Гэтэл тэр байгууллагад гарсан дутагдал нь нарийндаа энэ салбарын хүн болгонтой хамаатай. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах, бүртгэл судалдаг, нэгтгэн дүгнэдэг албан тушаалтантай хамаатай. Тэрнээс биш манаач, жолооч, нягтлантай холбоотой гэж би хэлээгүй шүү. Тийм учраас энэ хариуцлагагүй албан тушаалтнаас болж хүний амь нас эрсэдсэн. Хүний амь нас гэдэг үнэтэй зүйл. Гэхдээ тэр байгууллага энэ аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм зааврыг яс хэрэгжүүлж, бүх бүртгэл судалгаа нь байсан бол тийм зүйл болохгүй байсан. Өөрөөр хэлбэл С.Ялалт өмгөөлөгчийн хэлж байгаа схем зураг байхгүй гээд бүртгэлд харагдаж байсан бол өөр хэрэг. Гэтэл энэ нь байхгүй байсан. Үүнээс болж л ийм зүйл болж байгаа. Ийм учраас улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ ын өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Прокуророос шүүгдэгч ************ ыг 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл олгогч буюу /ээлжийн диспетчер/ үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 90 дүгээр зүйл, мөн дүрмийн 91 дүгээр зүйлд заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөний улмаас иргэн ************-н амь насыг хохироосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. ************ нь тухайн ажлын байрны тодорхойлолт, дагаж мөрдөх ёстой дүрэм журмаар тухайн ажлын байранд биечлэн очих ямар нэгэн боломжгүй. Биечлэн очих үүрэг хүлээгээгүй. Харин холбооны хэрэгсэл ашиглан мэдээ дамжуулж ажилд оруулах үүргийг хүлээж ажиллаж байсан. Хохирогч нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг гүйцэтгэх ёсгүйгээр тухайн ажилд хяналт тавьж, тухайн багийг ахлаж ажиллах ёстой байсан. ************ , ************ , хохирогч нар тухайн үед диспетчерийн үүрэг гүйцэтгэж байсан ************ т хандаж ажлын байрыг бэлдчихлээ гээд ажил хийх зөвшөөрлийг холбооны хэрэгслээр мэдэгдэж үүний үндсэн дээр диспетчерийн үүрэг гүйцэтгэж байсан ************ ажил оруулсан гэх нөхцөл байдал тогтоогддог. Иймд шүүгдэгч ************ нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх явцдаа хуулиар хүлээсэн үүрэг, ямар нэгэн дүрэм, журам, хэм хэмжээний актыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. ************ ийг тухайн ажил хяналт тавьж, тухайн бригадыг ахлах ёстой хүн байсан. Д. *********** ийг ажлын байр бэлтгэхэд тухайн тог хүчдэл таслагдсан уу үгүй юу гэдгийг ************ тай хамт дагалдан яваад биеэр нь болон багажаар нь шалгуулаад түүний дараа ажилд оруулах үүрэгтэй байсан. Багажаар шалгуулаад байсан гэх зүйл яриад байдаг боловч энэ асуудал дээр бүрэн дүүрэн хяналт тавиагүй асуудал харагдаж байгаа. ************ , ************ болон талийгаач нарын зүгээс ************ т ажлын байр бэлтгэчихлээ, ажилдаа оръё гэдэг зүйлийг утсаар болон бусад техник хэрэгсэл станцаар мэдэгдэж байж түүний үндсэн дээр ************ ын зүгээс итгэл үнэмшил авч ажилд оруулдаг. Тухайн өдөр хоёр гэмтэл гараад №126, 127, 128 гэх 3 наряд бичигдсэн байдаг. Осол гарахад өгөгдсөн наряд бол 128. Энэ дээр талийгаач тухайн нарядыг бичиж авч ороод ************ ын хувьд тухайн наряд нь зөв байна уу, биелэгдэх боломж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавина. Тэгэхээр прокурорын зүгээс цахилгаан байгуулалтын аюулгүй ажиллагааны үед ашиглах дүрмийн 90,91 дүгээр зүйлээр буруутгаад байгаа. Гэтэл тухайн заалтыг биелэгдэх боломжтой юу?, үгүй юу гэдэгт хяналт тавиад дээрээс нь зааварчилгаа өгөөд гаргачихаж байгаа. ************ , ************ болон талийгаач нарын зүгээс ************ т холбооны хэрэгслээр мэдэгдсэний үндсэн дээр л оруулж байгаа. ************ ын хувьд ажлын байрны тодорхойлолтоор холбогдох дүрэм журмаар ч тухайн ажлын байрыг биечлэн очиж үзэх боломжгүй. Тухайн холбооны хэрэгслийн мэдээллийн дагуу ажилд оруулах эрхтэй байгаа. Эндээс харахад Б. *********** ын зүгээс холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байгаа Иймд шүүгдэгч ************ ын тухайн үед хүлээсэн үүрэг, амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байгаа учраас шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************-н өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:.. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч **********-г цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Тодруулж хэлэхэд гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргийг зөрчсөний улмаас хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэдэг гэмт хэргийн үндсэн шинжтэй. Гэтэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл схем зураг зурах, хянах, батлахтай холбоотойгоор захиргааны хэм хэмжээний акт болон хэлцлээр тусгайлан заасан үүрэг нь тодорхой ойлгомжгүй, баталгаажаагүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сар хүртэл энэ байгууллага дээр тухайн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн дүрэм журам баталгаажаагүй байна. Яг яаж явах байсан бэ? Гэтэл ажил хэргийн хүрээнд үүссэн зан заншлын хэм хэмжээ гээд Эрүүгийн хуульд заачихсан бол эдгээр хүмүүсийг буруутгаж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл хэн зурах нь мэдэгдэхгүй байхад ярилцаж байгаад нэг хүн нь зурдаг нөхцөл байдлууд байна. Үүнийг ажил хэргийн зан заншлын хэм хэмжээгээр зурдаг юм байна гэж ойлгоод буруутгаж болох байсан байх. Гэтэл гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөө захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг гэж заасан. Энэ шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Сүүлд манай үйлчлүүлэгчтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлттэй би санал нийлэхгүй байна. Учир нь энэ нь холболтын журмын дагуу явагдах ёстой юу? яаж холбох ёстой юм бэ? гэж асуухад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн заалтыг тавьчихаж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй этгээд л холбоно гэж дүгнэлт дээрээ тавьсан. ************ яаж холбох ёстой байсан юм бэ? гэхээр дүрэм журмаар бус өөрийнх нь өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж шинжээч томилж гэм буруутай холбоотой асуудлыг шийдвэрлээд явж байна. Мөн дээрээс нь шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуурх байгууллагаас хийх журмыг ноцтой зөрчсөн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд энэ хүнийг буруутгаад байгаа сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтэд манай үйлчлүүлэгчийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Техникийн нөхцөл, схем зурагтай холбоотой холбогдох тайлбаруудыг хэлж байна. Техникийн нөхцөл гэдэг нь дан ганц схем зураг биш. Техникийн нөхцөл гэдэг нь өөрөө эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 289 дүгээр тогтоолд зааснаар 11 холбогдох бүрдэл, баримт бичгүүдийг техникийн нөхцөл гэж ойлгоно. Техникийн нөхцөлийг журамд зааснаараа гуравхан тохиолдолд л хүчингүй болгож байгаа. Үүнд хэрэглээний өгөгдлүүдийг буруу тодорхойлсон, хүчин чадлаас хэтрүүлж техникийн нөхцөл олгосон, техникийн нөхцөл хүчинтэй хугацаанд тухайн холболтыг хийгээгүй гэсэн нөхцөлд л хүчингүй болгож байгаа. Үүн дээр схем гэдэг үг нэг ч байхгүй. Энэ схем гэдэг үгийг би юутай холбож яриад байгаа гэхээр схемийг шалгах, зурахтай холбогдуулж яаж зурдаг, яаж шалгадаг, яаж баталгаажуулдаг гэх ажиллагаа дээр асуудал байна гэж үзэж дурдсан. Би сая энэ талаар ************ даргаас асуусан. Холболт хийж байгаа хүн ямар мэдээллийг яаж диспетчерт өгөх ёстой вэ? ямар ойлголтыг өгөх ёстой юм бэ? А объектын В цэгээс Б объектын Г цэгт холболоо гэж нарийвчлан мэдэгдэх ёстой. Энэ нь эд мөрийн баримтаар хураагдсан дэвтэр дээр тодорхой бичигдэж, үүн дээр үндэслэж схем зураг гарч байгаа. Схем зургийг өөрчилж болно. Өөрөөр хэлбэл өөр холболт хийх шаардлагатай тохиолдолд. Мөн нэмэлт хүчин чадал суурилуулах тохиолдолд. Гол нь юун дээр үндэслэх ёстой вэ? гэхээр тухайн холболтыг хийж байгаа хүн диспетчерийн үйлдэж байгаа тэмдэглэл дээр үндэслэж схем зураг гэдэг зүйл чинь бий болоод байна. Гэтэл энэ хэрэгт схем зураг зурсан, баталгаажуулах ёстой, хянах ёстой байсан гээд хүмүүсийг буруутгаад ирсэн. Эдгээр хүмүүсийн ажил үүрэгт схем зургийг зурах ёстой, баталгаажуулах ёстой, хянах ёстой гэсэн хэлцлээр хүлээсэн үүрэг, захиргааны хэм хэмжээгээр тогтоосон зүйл буюу энэ гэмт хэргийн шинж чинь алга. Энэ схем зурагтай холбоотой асуудлаар энэ хүмүүсийг буруутгах ямар нэгэн хууль зүйн ойлголт бололцоо байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Энэ хэргийн явцад би холбогдох дүрэм журамтай танилцсан. Нэгдсэн шугам сүлжээний дүрмийн 3.4.3, 10.3.2 зэрэг заалтуудад шуурхай ажиллагааны комисс буюу өнөөдөр ч гэсэн жижүүр дээр хонож байгаа диспетчер, ахлах диспетчер зэрэг субъектүүд хийж байгаа үйлдлээ хэрхэн яаж тэмдэглэх, яаж хоорондоо солилцох талаар нарийн тусгаж өгсөн байгаа. Үүний үндсэн дээр схем гэх зүйл өөрчлөгдөөд явж байгаа. Тэгэхээр энэ схемтэй холбоотой нөхцөл техникийн нөхцөлийг хүчингүй болгохтой ямар нэгэн хамааралгүй гэж би харсан. Схем зургийн хүрээнд холбогдох хүмүүсийг буруутгах гэхээр нарийвчилсан дүрэм журам байхгүй. Тухайн хүмүүсийг буруутай. Энэ үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Дараагийн нэг асуудал нь өмнөх шүүх хурал дээр ч гэсэн яригдаж байсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн тогтоогдож байгаа. Талийгаач тухайн ажиллах ёстой байсан наряд дээрээ ажилласан бол амь нас хохирох үйл явц болохгүй байсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, гэм буруугийн асуудлыг дүгнэхэд ач холбогдолтой зүйл гэж үзэж байна. Тийм учраас эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Манай үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ ы өмгөөлөгч Б.Баасанжаргал шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байр суурьтай энэ шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдаануудад орж байсан. Харин өмгөөлөгчийн зүгээс цагаатгах талын байр суурьтай оролцож байгаа нь миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэж байгаа. Юуны түрүүнд хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Энэ нөхцөл байдал яг юунаас болж гарч эрдэнэт хүний амь нас хохирсон гэдэг зүйлийн талаар товч байдлаар дүгнэлт хэлье. Энэ эрдэнэт хүний амь нас хохирох болсон үндсэн шалтгаан нь ЭБЦТС-ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын өөрийнх нь доголдолтой холбоотой. Учир нь асуудалд хандахдаа схем зураггүйгээр холболтуудыг хийсэн. Схем зураг зурах ажил нь зан заншлын хэм хэмжээгээр тодорхойлогддог. Хэн схем зураг зурдаг, хэн схем зургийг хянадаг, тэр нь буруу байсан бол хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг зүйл хүний амь нас хохирох хүртэл байгаагүй. Энэ нь ЭБЦТС-ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын өөрийнх нь алдаа дутагдалтай холбоотой гэж дүгнэж байна. Амь хохирогч нас барсны дараагаар ЭБЦТС-ТӨХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарыг ямар үйл ажиллагаа явуулж, үүнийг хойшдоо гаргахгүй байх ямар арга хэмжээ авсан бэ? гэдэг нь тодорхой хэмжээнд яригдах шаардлагатай. Миний мэдэж байгаагаар КТП-384, 424 станцуудад схем зураг буруу зурагдсанаас болж хэт их найдаж ажилд оруулагч ажил гүйцэтгэгч нар дүрэм журмын дагуу ажиллаагүйгээс болж хүний амь нас хохирсон. Энэ нь юугаар илэрхийлэгдэж байна гэхээр ЭБЦТС-ТӨХК-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан схем зураг нөхөж зурахад гаргасан журам байгаа. Үүнийг заавал хүний амь нас хохирсны дараагаар батлах ямар шаардлага байсан юм бэ? Нөгөөтэйгөөр шинжээчийн дүгнэлт нь зөвхөн энд байгаа хэдэн хувь хүнд зориулж буруутай мэтээр гаргасан дүгнэлт байгаа. Гэтэл энэ салбарын үйл ажиллагаатай холбоотой, хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, эрх зүйн орчин байгаагүй зэрэг тодорхойлсон зүйл байгаагүй. Шинжээчийн дүгнэлтийг харахад амь хохирогч нь бүрэн бус ажлын хувцастай, толгойдоо каск өмсөөгүй байсан гэдэг хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй, үүнээсээ болоод өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан гэдэг. Гэтэл би гэрч нараас өндөр хүчдэлд орохдоо ямар хамгаалалтын хувцастай, эд хэрэгсэлтэй ордог вэ? гэж асуухад шалгалт туршилтанд орсон бээлий байх ёстой, өндөр хүчдэлээс хамгаалах резинэн гутал байх ёстой, мөн каск бусад техник хэрэгсэл байдаг юм байна гэж ойлгосон. Гэтэл бусад орнуудад өндөр хүчдэлтэй ороход тэсрэх бөмбөгтэй харьцаж байгаа юм шиг ордог. Хэрэв тэр хүн тэр өндөр хүчдэлтэй газарт ороод цохиуллаа гэж бодоход ардаас нь нэг хүн татах хэмжээнд зогсож байдаг. Тэгэхээр энэ хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн яаж хангагдсан юм бэ? гээд асуудлыг гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргахгүйгээр орж байгаа. Гэсэн хэдий ч энэ нөхцөл байдал цаанаа яг ямар байсан бэ? гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэлэхээс өөр арга байхгүй. Мөн нэг зүйл гэвэл амь хохирогчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ осол аваар болсон. Би хэн нэгнийг өмөөрөх гэж эсхүл буруутгах гэж энийг хэлээгүй гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Дүрэм журмаа өөрөө мэддэг, мөрдүүлэх, зааварчилгааг өгч хянах эрх бүхий этгээд тийшээ гүйж ороод харамсалтайгаар амь насаа алдсан. Зүгээр л нэг найз нөхдийн холбоотой, олон жил хамт ажилласнаас болж л энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тийм учраас үүнд амь хохирогчийн буруутай үйл ажиллагаа мөн байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнд дурдагдаад байгаа гэрээ хэлцэл нь Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар батлагдсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа байгаа. Гэрчүүдийн мэдүүлэг, миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хүчдэл байгаа эсэхийг шалгаж тогтоосон зүйл байдаггүй учраас энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдол шууд холбоогүй байна гэж үзэж байгаа учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.********* ын өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.********* ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах ёстой болж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар энэ хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны шүүхээс магадлал гарч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Буцаасан үндэслэл нь шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг тус бүрд нь шалгаж тогтоо гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл прокуророос шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг нэг бүрчлэн тогтоохоор дэмжиж ажиллаагүй. Дандаа хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын хүсэлтээр ажиллагаа хийсэн. Бид нарын хүсэлтээр шинжээч томилж, нэг удаа гэрч асуусан. Өөр ажиллагаа хийгээгүй. Үүнийг прокуророос яллахад хангалттай баримт гэж үзэж байгаа. Эдгээр баримтууд Д.********* ын тухайд дандаа цагаатгах талын баримтууд цугларсан. Харин яллах талын баримт цуглаагүй. Өмнө нь ч гэсэн хэрэгт дандаа цагаатгах талын баримт авагдсан байсныг гуйвуулж тайлбарлаж байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ ажлын байрны тодорхойлолтын ач холбогдолтой хэсгийг нь хасаад буюу танилцаж гэдэг үгийг нь хасаад хяналт тавина гэдэг үгээр холбоод оруулж ирж байсан. Шүүгдэгч нар янз янзын зүйл яриад байгаа. Тэрийг нь би энд дурдаад яах вэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, процессын ажиллагаанд олон зүйл болсон. Үүнийг бид бүгд мэдэж байгаа. Янз бүрийн дарамт шахалт байсан ч гэж ярьдаг. Хэргийн агуулгын хүрээнд техникийн нөхцөл гэдэг зүйлийг бид өөрсдөө ойлгох ёстой. Техникийн нөхцөл гэдэг нь өөрөө ямар эрх зүйн үр дагавартай баримт бичиг гэдгийг ойлгох ёстой. Техникийн нөхцөл хүчингүй болоогүй л бол дэд станц ашиглалтанд орох, хүчдэл холбогдох л ёстой. Үүнийг хууль гэж үзнэ. Энэ техникийн нөхцөлөөс давах зүйл байхгүй. Энэ техникийн нөхцөлд схем зураг ямар байх талаар зааж өгдөг. Техникийн нөхцөл нь энэ холболтыг зааж өгдөг. Техникийн нөхцөлийн дагуу холболт хийх боломжгүй бол ашиглалтанд хүлээж авах комисс шийдвэр гаргах боломжгүй. Үүн дээр угаасаа комисс шийдвэр гаргаж чадахгүй. Үүн дээр маш олон дүрэм журмууд байгаа. Би нотлох баримт шинжлэн судлахдаа зах зухаас нь хэлсэн. Эдгээр журам шаардлагуудад техникийн нөхцөлийн шаардлагад нийцсэн тохиолдолд хүчдэлд холбоно гэж заасан. Бид холболт зөв, схем буруу гэж яриад байгаа. Ингэж ярьж болохгүй. ************ гэдэг хүн тухайн цаг хугацаандаа схемээ зураагүй ч, хожим зурсан ч гэлээ техникийн нөхцөлдөө нийцүүлж зурсан. Тийм учраас схем зургийг техникийн нөхцөлд нийцээгүй гэж хэзээ ч ярьж болохгүй. Харин техникийн нөхцөлд нийцээгүй нэг зүйл байгаа нь холболт. Холболт хийх, хүчдэлд залгах хоёр хоорондоо өөр агуулгатай. Холболт буюу угсралт хийхдээ техникийн нөхцөлдөө нийцүүлж угсраагүй. Үүн дээр комисс яаж ажилласныг мэдэхгүй ч комисс хүлээж авсан. Комисс хүлээж авахдаа угсралтын журамд нийцэж байна гэж хүлээж авсан. Энэ комиссын акт, техникийн нөхцөл, захиалгад ажлын бүртгэлийн дэвтэр зэрэг бүгд диспетчер дээр ирдэг. Үүнээс мэдээллийн урсгал үүсэж байгаа. Техникийн комиссын акт дээр техникийн нөхцөлийн дагуу холбоогүй, журам зааврын дагуу холболт хийгээгүй гэж бичээгүй л бол бусад хүмүүст ямар мэдээлэл ирдэг вэ? гэхээр энэ нь техникийн нөхцөлийн дагуу холболт хийсэн гэсэн мэдээлэл бүх хүн авдаг. Техникийн комиссын хэн нэгэн хүн ирээд бичиг баримт дээр байхгүй ч гэсэн үүнийг техникийн нөхцөлийн дагуу холбож чадаагүй. Өөрөөр холбосон гэж хэлсэн бол мэдээллийн урсгал арай өөрөөр явагдах байсан. Энэ эцсийн шийдвэр нь захиалгат ажил 68-ийн дагуу хүчдэл залгаад ************ шийдвэр гараад байгаа зүйл биш. 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр комисс хүчдэлд залга гэсэн шийдвэрийг гаргаснаар эцсийн шийдвэр гарч байгаа. Комисс бүгдийг нь барьж үзэж, нүдээрээ харсан. Тэд нараас өөр хүн дүрэм журам хуулиараа тэдэн шиг мэдрэх боломж байхгүй. Комисс шийдээд эцсийн шийдвэрээ гаргасан л бол үүнийг хянах этгээд байхгүй. Үүнийг хянах субъект байгаа гэж надад хэлсэн. Энэ худлаа. Байгаа юм бол дүрэм журмаа гаргаж ирэх хэрэгтэй. Миний үзсэн дүрэм, журамд комиссын шийдвэрийг хянадаггүй. Өвөрхангай аймгийн салбарт хянадаг субъект байхгүй. Тийм эрх хэмжээтэй нэг ч хүн байхгүй. Байх ч боломжгүй. Учир нь комисс гэдгийг өөрөөр хэлбэл барилгын комисс хүлээж авдаг. Комисс бүх зүйлийг шалгадаг. Комисс шийдвэр гаргасан бол үүнийг шүүх л хүчингүй болгоно. Энэ комиссын шийдвэр нь бүрэлдэхүүнтэй гарч байгаа учраас үүнийг хянах субъект байхгүй. Гэрч өөрөө бодлоо хэлсэн үү? эсхүл худал хэлсэн. Энэ шийдвэрийг ахлах инженер, ахлах диспетчер хянадаг гэж хэлсэн. Энэ хүмүүст тийм эрх хэмжээ байхгүй. Энэ хүмүүс зөвхөн комиссын шийдвэрийг биелүүлэх л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл комиссын шийдвэрийг биелүүлж хүчдэлд залгах л үүрэгтэй. Харин үүнийг буруу гэдгийг мэдэж байсан бол гомдол санал гаргаад явах процесс байсан л байх. Гэхдээ тийм мэдээллийн урсгал огт яваагүй. Энэ хүчдэлд залгах процесс хүртэлх ажиллагаанд ************ ямар ч байдлаар оролцох боломж байхгүй. Комиссын шийдвэрийг ************ буюу ахлах диспетчер хянахгүй. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буюу осол болох үед ************ нь ээлжийн амралттай. Тухайн нарядад ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй учраас энэ хүнийг мөн буруутгах боломжгүй. Энэ цаг хугацааны хувьд 2 цаг хугацааг авч ярьж байгаа. Дэд станц ашиглалтанд орох үе, осол болсон цаг үе гэж хоёр өөр цаг хугацааны зүйл яригдаж байгаа. Тийм учраас ********* ыг аль аль дээр нь оролцоотой байсан гэж үзэх боломж байхгүй. Харин бид нар нэг зүйл дээр ойлголтоо нэгтгэх хэрэгтэй байх. Схем зураг буруу зурагдсан гэж бид хэзээ ч ярьж болохгүй. Энэ схем зураг нь өөрөө техникийн нөхцөлдөө нийцэж зурагдсан. Өөрөөр хэлбэл тэр техникийн нөхцөлөө харж байгаад холбосон ***********-г хэзээ ч буруутгаж болохгүй. Тийм учраас энэ хүн өнөөдөр гэрчээр орж ирж байгаа. Хэрэв энэ хүн техникийн нөхцөлөө харж зураагүй байсан бол арай өөр байр сууринаас оролцох байсан. Журам зааврын тухайд 2 журам байдаг. Үүний 2.6-д журналын бүртгэл хянана гэж байгаа. Үүнийг бид шууд утгаар нь л ойлгох ёстой. Үүнийг дэлгэрүүлээд байх шаардлага байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг маань өөрөө бичгийн баримт шаарддаг. Тэрнээс биш талуудын хэлж байгаа шиг тэгж л явдаг байсан шүү дээ гэдэг зүйлийг шаардахгүй. Хэрэв ийм зүйлээр яллаж байгаа бол энэ нь хэрэг биш. Бүртгэл хөтлөлттэй холбоотой асуудлыг очиж шалгана гэж дэлгэрүүлж тайлбарлаж болохгүй. Очиж шалгах үүргийг чинь тэнд аль хэдийнээ комисс хийчихээд байгаа. Тэрийг нь нэг бүрчлэн шалгаад байгаа. 2.12-т схем тоноглолд гарсан өөрчлөлттэй танилцаж, ээлж хүлээлцэж буй байдал, ээлж хүлээлцэж буй хүмүүст хяналт тавина гэж заасан байгаа. Үүн дээр танилцаагүй гэж хэн хэлээд байгаа юм. Танилцаагүй байснаараа ямар эрх зүйн үр дагавар гарна гэж үзээд байгаа юм бэ? Энэ нь амь хохирогч амь насаа алдсантай ямар шалтгаант холбоотой гэж үзээд байгаа юм бэ? гэдэг асуудал яригдана. Энэ процесс явагдаж байхад тэр галт тэрэг аль хэдийнээ яваад эхэлсэн гэдгийг баримтаар харагдаж байгаа. Гэхдээ үүн дээр хувь хүнийг буруутгахгүй. Харин комисс шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг шүүх л хүчингүй болгоно. Өөр хүчингүй болгох субъект байхгүй. Мөн **********-н хэлж байгаагаар өөрсдөө байх. Эдгээр үндэслэлээр ямар нэгэн байдлаар гэм буруугүй хүнийг 3 жилийн хугацаанд яллаад яваад байж болохгүй. Үнэнийг олох гэж байгаа бол үнэнээр нь л явах ёстой гэж бодож байна. Сүүлд шинжээчийн дүгнэлт гарсан. Гэхдээ энэ хүн шинжээчийн дүгнэлттэй, дүгнэлтгүй гэм буруугүй байсан. Дүгнэлт гарахад нэмэлт олон асуулт асуусан. Хэргийн баримтыг шинжлэн судалж энэ хүн ямар гэм буруутай үйлдэл хийсэн, яаж холбогдсон гэдэг шалтгаант холбоо гараагүй учраас шинжээч ажлын байрны тодорхойлолт, хууль, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан байна л гэж дүгнэсэн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Мөн гаргасан алдаа нь амь хохирогч амь насаа алдахад нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ тодорхойгүй байгаа юу би хийнэ, чи хийнэ гээд бие бие рүүгээ шилжүүлээд яваад байгаа зүйл нь тодорхой бичгийн баримтаар үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөлд энэ хүмүүс бүгдээрээ байсан учраас энэ хүмүүс буруутай гэж хомрголоод байх боломж байхгүй. Үүнийг ялгаж салгаж, аль нь үнэхээр бичгийн баримтаар үүрэг хүлээсэн байна. Аль нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэдгийг ялгаж салгах ёстой. Зарим талаараа хүмүүсийн тайлбарлаж байгаа тайлбартай санал нэгдэж байна. Жишээ нь тухайн тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа буюу тодорхой байх ёстой хэн нь схем зурах ёстой. Хэн нь хянаж баталгаажуулдаг нь тодорхой байх ёстой байсан. Энэ нь тухайн үед тодорхойгүй байж байгаад хожим тодорхой болсон. Энэ зүйл нь тодорхой бус байснаас болж энэ хэрэг учрал гарсан гэдэгтэй санал нэгдэж байна. Ийм байдлыг хэн үүсгэсэн тэр хүн нь буруутай. Энэ тодорхой биш байдлыг хэн үүсгээд байгаа, тодорхой биш байдалтай яагаад явуулаад байгаа юм, тодорхой хугацааны өмнө буюу хэрэг учрал гарахаас өмнө үүнийг тодорхой болгочихоогүй юм бэ? Энэ чинь нэг хүний буюу хожим журам баталж байгаа хүний хариуцлага. Тэр хүмүүс л хариуцлагаа хүлээж хариуцах ёстой. Тэр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангах юм уу? үгүй юу? Үүнийг энэ хэрэг дээр хэлэлцэхгүй учраас ярих шаардлага байхгүй байх. Тодорхой бус байлгаад байгаа, тодорхой бус байлгаад байгаа хүмүүс үүн дээр буруутай болохоос биш тодорхой бус юман дотроо яваад байсан хүмүүс ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл, эрх зүйн баримт бичгийн хүрээнд үүрэг хүлээгээгүй байгаа. Энэ хүмүүсийг хомроглож энэ хүмүүс л ажиллаж байсан гэдгээр бүгдийг нь буруутгаж болохгүй. Б.Билгүүн өмгөөлөгчтэй санал нэгдэж байгаа. Энэ схем зурагтай холбоотой дүрэм журам заавар хожим батлагдсан учраас бүгдийг буруутай гэж үзэх үндэслэл болохгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж болохгүй гэдэгтэй санал нэгдэж байна. Харин схем зураглал хэзээ зурагдах ёстой вэ? гэдэг дээр би өөрийн байр сууриа илэрхийлье гэж бодож байна. Журмаар схем зураг нь комисс хүлээж авах үед зурагдчихсан байх ёстой. Комисс схем зургийг хүртэл шалгах үүрэгтэй. Тухайн схем зураг нь техникийн нөхцөлтэй таарч байна уу? гэдгийг шалгах ёстой. Техникийн нөхцөлдөө нийцээгүй зураг зурчихаад тэрийгээ баталчихсан юм биш биз гэдгийг давхар шалгах ёстой. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр хүртэл хариулчихсан байгаа. Схем зураглалыг түрүүлж зураад дараа нь хүчдэлээ залгана гэж байгаа. Хүчдэл залгана гэдэг нь өөрөө комиссын акт буюу шийдвэрээр гарч байгаа. Энэ хоёрын хооронд бодит байдал дээрээ нэг их удаагүй. Комисс үдээс өмнө ажиллаад шийдвэрээ гаргаад 1 цагт хүчдэлээ залгачихсан. Үүн дээр юуг хэлэх гээд байна гэхээр хэзээ, хэн зурах ёстой юм бэ? хэн үүнийг батлах ёстой гэдэг дээр тодорхой журам, заавар байхгүй байсан. Гэхдээ дүрмээрээ комисс тэр схемийг шалгаж байж хүчдэлд залгах шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл тэр схемийг шалгалгүйгээр шийдвэр гаргасан. Үүн дээр ямар нэгэн байдлаар тухайн үед хийдэг байсан хүмүүсийг буруутгаад байж болохгүй. Үүнийг хожим нөхөөд хийчихсэн. Тэр нь техникийн нөхцөлдөө нийцчихсэн учраас схемийн буруу гээд байж болохгүй. Та нар схем буруу зурагдсан учраас үүний буруу гээд ойлгочихсон, үүнээсээ өөрсдийгөө гаргаж авч чадахгүй л байх шиг байна. Схем чинь өөрөө хуульд нийцсэн байгаа. Схем нь өөрөө зөв. Схемийн дагуу таслалт зөв хийгдсэн. Харин холболт нь буруу байсан. Схемээ барьж л таслалт хийсэн байсан. Харин холболт нь буруу байсан учраас байгаа оноогүй процесс болсон. Схемийг хэн хянах ёстой байсан. Үүнийг хянаагүйгээс болж энэ зүйл болсон гэж буруу бодоод явж болохгүй. Схем нь зөв байсан. Харин буруу байсан зүйл нь холболт буюу угсралт нь буруу болчихсон байсан. Залгалтыг ************ очоод залгачихсан байгаа. ************ өөрөө үүнийг бүрэн ухамсарлах боломжтой хугацаа байсан юм уу? Учир нь комисс акт гаргаад захиалгат ажил 68 нь 12 цаг 30 минутын үед захиалагчаас ирж байгаа. 1 цагт очоод холболт хийж хүчдэлээ залгасан. Энэ хугацаанд өөр байдлаар холболт хийгдсэн гэдэг мэдээлэл байхгүй байсан. Тэр дэд станцыг хүмүүс угсарч байгаа. Хийхдээ буруу угсралт хийчихсэн байгаа. Үүнийг нь хүмүүс бодит байдал дээр нь очиж шалгана. Тэгж шалгахдаа техникийн нөхцөлөө л барьж шалгана. Үүний дараа шийдвэр нь гарч байгаа. Миний хувьд харж байгаа өнцөг бол холболт л буруу байсан. Схем нь зурагдах ёстойгоороо зурагдчихсан. ************ шаардлагатай, зав зайтай байх юм бол очиж үзэж болно гэж байгаа. Гэхдээ энэ шаардлага байхгүй. Очиж үзэж тулгах ч хэрэг байхгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар техникийн нөхцөл болон комиссын акт яг цав таарч байгаа. Дүрэм журамдаа нийцсэн, техникийн нөхцөлдөө нийцсэн комиссын акт гарсан. Үүн дээр хэн ч эргэлзэх шаардлага байхгүй. Харин энэ мэдээллийн урсгал буруу явагдсан. Харин тэр хэзээ хэн хийх ёстой, хэн хариуцах ёстой гэдгийг тодорхой болгож чадаагүй нь энэ хүмүүсийн буруу гэсэн үг биш. Үүнийг хариуцах ёстой хүмүүс байгаа. Үүнийг тодорхой болгож хэн юуг хийх ёстой, зохион байгуулж, ерөнхий удирдлагаар хангах ёстой хүмүүс байж байгаа. Тэд нар алдаа гаргасан. Алдаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрөөд шинэ журам баталчихсан учраас үүн дээр нэмж ярих шаардлага байхгүй гэж үзэж байна. Тийм учраас миний бие сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг зарим талаараа үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас эдгээр баримтыг үндэслэж миний үйлчлүүлэгчийг цагаатгах бүрэн боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ************ ийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... ************ ид гардуулсан яллах дүгнэлтээр түүнийг 2 үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруутайд тооцуулахаар дурдсан. Үүнд 2021 оны 05 сарын 04-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний “Холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчин КТП-446 дугаартай дэд станцыг холболтын зураггүй байхад техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн гэж дурдсан. Үүн дээр холболт гэдэг үг байгаа. Өөрөөр хэлбэл техникийн нөхцөл зөрчин холболт хийсэн гэж байгаа. ************ нь холболт хийдэг эрх бүхий субъект биш. ************ нь харин залгалт л хийдэг субъект. Холболт гэдэг нь өөрөө цогц ажиллагаа байгаа. Схем зургаа тухайн объектын онцлогт тохируулж хийсэн, баталсан. Үүний дагуу олон албан тушаалтнууд оролцож байгаа цогц ажил. Ганцхан утсыг тодорхой ячик дээр л холбож байгаа ажиллагаа биш. Энэ техникийн нөхцөлийг зөрчиж холболт хийсэн гэж байгаа нь ************ өөрөө энэ станцыг энд холбоё гээд инженер, удирдлагын зөвшөөрөлгүйгээр, эд нарт огт мэдэгдэхгүйгээр хийсэн зүйл байхгүй. Үүнтэй холбоотой холбогдох шийдвэрүүд гарсан. Энэ шийдвэрийн хүрээнд л залгалтыг хийж өгсөн. Энэ яллах дүгнэлтэд ингэж дурдаж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, техникийн нөхцөл зөрчиж холболт хийсэн гэж инженерийн эрх мэдлийн үйл ажиллагааг дурдаж буруутгаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хоёрдугаарт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу “бригадын ажилд оруулагч”-аар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн гаргасан Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т заасан заалтыг зөрчсөний улмаас ************-н амь насыг хохироосон гэж буруутгаж байгаа. 185-т ажилд оруулагчийн үүргийг тусгаж өгсөн. Үүнийгээ ************ нь тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналт, шүүхийн шат зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зохих ёсоор ажиллагаагүй гэдэгтээ өөртөө шүүмжлэлтэй ханддаг, өөрийгөө буруутгадаг. Энэ байдал нь ч мөн өнөөдөр давтагдаж байгаа. ************ хэдийгээр ингэж мэдүүлдэг боловч түүний өмгөөлөгчийн хувьд өмгөөлөх үүргийнхээ хувьд түүнийг бүрэн дүүрэн буруутай гэдэгт санал нэгдэж чадахгүй байгаа. ************ сая дурьдсанчилан дур мэдээд холболт хийдэг субъект биш. Харин тэр хүчдэлийг шалгах ажлаа зохих ёсоор хийгээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ ажлыг ************ ганцаараа хийх ёстой юм уу? гэхээр биш. Өөрөөр хэлбэл хүчдэл шалгадаг мегаомметр гэдэг төхөөрөмжийг ажиллуулахад 2 буюу түүнээс дээш хүн ажиллуулдаг. Ажилд оруулагч гэдэг хүн нь зөвхөн ахлах монтёр буюу мэргэжлийн 4 дүгээр зэрэглэлтэй хүн байх ёстой. Мөн түүнийг ажилд оруулах инженер, техникийн ажилтнууд үүнд хамаарагдана. Тухайлбал цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 88 дугаар зүйлд ажлын удирдагчийг дор дурдсан ажлыг гүйцэтгэхэд хүчдэлийн түвшинг үл харгалзан заавал томилно. Гүйдэл дамжуулах хэсгийг бүх талаас нь хүчдэлээс салгасан эсхүл цахилгаан холболтын энгийн хялбар бүдүүвч бүхий цахилгаан байгууламж, цахилгаан хөдөлгүүр, тэдгээрийн хуваарилах байгууламж доторх холболтууд болон энэ дүрмийн 115-д зааснаас бусад бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлийг тасалж ажил гүйцэтгэх гэж заасан. Энэ заалтаар ************ ганцаараа үүнд хамаарч болохгүй. Миний бие болон ************ нарын зүгээс бусад шүүгдэгч нарын үйлдэл холбогдолтой холбогдуулж дүгнэлт өгдөггүй. Өөрөөр хэлбэл энэ шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм хэрэг гарсан гэж дүгнэлт өгөхгүй. Бусад шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэх боломжтой. ************ ийн үйл ажиллагаа тодорхой хязгаар дотор явагдах ёстой. Энэ талаар байгууллагын захирал ************ мэдүүлэг өгсөн. Ажлын наряд, ажил олгогчийн хэмжээ хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлсэн. Тухайн зураг схемд энэ ячикаа энэ ячик руу холбо гэж заасан байсан л бол тэрийг л хийх ёстой. Тэрнээс биш өөрөө шийдвэр гаргаад энийг энд холбоё гэдэг шийдвэрийг гаргадаг эрх байхгүй. Энэ байдлаараа түүний гэм буруугийн хэлбэр, хүрээ хязгаар харагдана. Зөвхөн энэ ************ ийн үйл ажиллагаанаас болж эдгээр хүмүүс бүгдээрээ буруутгагдсан, амь нас хохирсон гэж өрөөсгөл ойлголтоор хандаж болохгүй. Үүн дээр бусад олон дүрэм журам зөрчсөн гэх зүйл үгүйсгэгдээгүй байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:... Саналгүй гэсэн.
Иргэний хариуцагч *********** шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэлэх зүйл байхгүй гэсэн.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээж байна гэсэн.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Энэ талаарх нотлох баримтуудаа гаргаж өгсөн байгаа. Үүнээс илүү нотлох баримт гэж юу байдаг юм бэ? Би өөрийгөө буруугүй гэж үзэж байна гэсэн.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Саналгүй гэсэн.
Шүүгдэгч ************ гэм буруугийнхаа талаар:... Саналгүй гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ************ , Д.********* , ************ , ************ , ************ нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 267/А тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч ************ ийг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн хуваарьт үүрэг буюу бригадын ажилд оруулагчаар ажиллахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3, Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 185-т тус тус заасныг зөрчсөн,
Шүүгдэгч **************-г Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн салбарт ахлах инженерийн албан тушаалд ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтын 2.11 дүгээр зүйл, Эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаартай тушаалаар батлагдсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн 1.3.4.1, 1.3.4.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 289 дугаартай тогтоолоор баталсан “Цахилгаан дамжуулах түгээх сүлжээний холболтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тус тус заасныг зөрсөн,
Шүүгдэгч ************г 2021 оны 11 сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “КТП-424” дугаартай дэд станцад гарсан ослыг засварлах ажлын хариуцлагатай гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үедээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 96 дугаар зүйл, 182 дугаар зүйлд тус тус заасныг зөрсөн,
Шүүгдэгч ************г 2021 оны 11 сарын 06-ны өдөр зөвшөөрөл
олгогч буюу ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах үедээ Өвөрхангай
аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан
дамжуулах, түгээх КТП-424 дугаарын дэд станцад гарсан ослыг засварлах
зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дугаартай тушаалаар
баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй
ажиллагааны дүрмийн 90, 91 дүгээр зүйлд тус тус заасныг зөрсөн,
Шүүгдэгч ********* ыг Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн
өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дах салбарын ахлах диспетчерээр
ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 2.6, 2.12-т тус тус заасныг зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн *********** сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгаан хүлээн авах дамжуулах ХТП-424 дүгээр дэд станцын байранд үйлдвэрлэлийн осол гарч хохирогч ************-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/30 дугаартай магадлалд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй буюу хэргийн бодит байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй, тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл болон үйл баримтыг бүрэн тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/683 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ , ********* , ************, ************ , ************ нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг явуулахыг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Буяндалайд даалгаж шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* , иргэний хариуцагч *********** , гэрч ************ , ************ , *********** , ***********, **********, **********, *********** , ***********, **********, ***********, ***********, **********, *********, *********** нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 134-137 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 28-34 хуудас/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 39-47 хуудас/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/06 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч ************ ийн ажлын байр /албан тушаал/ нь “Шуурхай үйлчилгээний монтёр” гэсэн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 2-5 хуудас/, шүүгдэгч ************ ын ажлын байр /албан тушаал/ нь “Ээлжийн диспетчер инженер” гэсэн албан тушаалын тодорхойлолт /2хх-ийн 6-9 хуудас/, ашиглалт засварын инженер Б.************ гэсэн албан тушаалын тодорхойлолт / 2хх-ийн 10-12-р хуудас/, аюулгүй ажиллагааны наряд 126, 127, 128 /1-р хх 53-56/, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх-ийн 84-89 хуудас/, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 127 дугаар тушаалаар баталсан “Нэгдсэн сүлжээний дүрэм”-ийн хуулбар /3хх-ийн 157-189 хуудас/, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /3хх-ийн 141-191-р хуудас/, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий инженерийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/182 тоот албан бичиг /5хх-ийн 139-р хуудас/, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн анхдагч хэлхээний зарчмын схем зурах, шинэчлэлт өөрчлөлт оруулах журам” /5хх-ийн 140-146-р хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/01/07/02 дугаартай Эрүүгийн *********** дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /7хх-ийн 149-155 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт авагдаагүй, хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй, шүүгдэгч нарын гэм буруутайг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Харин нотлох баримтын бүрдлийг эс хангах, шаардлагатай бүх ажиллагааг хийхгүйгээр мөрдөн байцаалтыг дутуу дулимаг явуулсан тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүх баримтлах нь хэргийн үйл баримт буюу жинхэнэ байдлыг гуйвуулахад хүрэх эрсдэлтэй бөгөөд үйл баримт тогтоогдсон эсхүл эс тогтоогдсон тухай дүгнэлт байхаас бус шүүгдэгчид ашигтай үйл баримтын хувилбар гэж байх боломжгүй, харин хуулийг хэрэглэх тухайд шүүгдэгчид үргэлж ашигтайг хэрэглэх нь зарчим.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан байх тул
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн *********** *********** , ********* овгийн *********н ********* , ********* овгийн *********н *********** , ******** овгийн ***********н *********** , *********** овгийн ***********н *********** нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар буюу хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах тухай саналыг няцаан үгүйсгэх боломжгүй байх тул Улсын яллагч Л.Галбадрахын “Шүүгдэгч ************ , ********* , ************ , ************ , ************ нарыг хууль болон хэлцлээр хүлээсэн үүрэг, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний учраас энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж үзэж байгаа учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “Хэн гэдэг хүний ямар үйлдлээс болж энэ хэрэг гарсан бэ? гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайтар шалгагдаж тогтоогдсон учраас улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэж байгаа дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн *********** *********** , ********* овгийн *********н ********* , ********* овгийн *********н *********** , ******** овгийн ***********н *********** , *********** овгийн ***********н *********** нарт холбогдох *********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй.
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* г иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хөлс 1800000 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, гаргуулах журмын 2.6-д “насанд хүрээгүй хохирогч, хөдөлмөрийн чадваргүй иргэн, гэрчийн өмгөөллийн хөлсийг гэрээнд заасан үндэслэлээр гаргана”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно”,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана”,
Иргэний хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална”,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”,
Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********* гийн өмгөөллийн хөлс болох 1800000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* д Хөдөлмөрийн хуулийн 97.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 51 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/478 дугаар тушаалаар талийгаач ************-н хадгаламж барьцаалсан зээл №1, 2, 3, ажлын байр дэмжих зээл, орон сууцны зээл зэрэгт 77937160 төгрөгийг, Хөдөлмөрийн хуулийн, 125 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар 17 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар талийгаач ************-н орон сууцны зээл, ээлжийн амралтын тооцоо ба 11 дүгээр сарын цалин, 2021 оны жилийн үр дүнгийн урьдчилгаа, шинжээчийн дүгнэлтийн мөнгө, 2021 оны жилийн үр дүнгийн цалин зэрэгт 25979053 төгрөгийг, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/479 дугаар тушаалаар талийгаач ************-н оршуулгын зардалд 18939583 төгрөг, нийт 127742002 төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн иргэний хариуцагч *********** ийн мэдүүлэг /1хх-ийн 88-89/, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын ажилтан талийгаач ************-н ажил явдалд зарцуулсан зардал болон тэтгэмжийн тайлан /2хх-ийн 194-195-р хуудас/, Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/478 тоот тушаалын хуулбар /2хх-ийн 196-р хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан” /2хх-ийн 197-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар №00000100 /2хх-ийн 198-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ********* гийн эзэмшлийн Хаанбанкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 199, 201, 203, 205, 207, 208, 209, 226-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар №00000101 /2хх-ийн 200-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар №00000102 /2хх-ийн 202-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар №00000098 /2хх-ийн 204-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төлбөрийн даалгавар №00000099 /2хх-ийн 206-р хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00003635 /2хх-ийн 210-р хуудас/, Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/479 тоот тушаалын хуулбар /2хх-ийн 211-р хуудас/, ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай салбарын ажилтан талийгаач ************-н ажил явдалд зарцуулсан зардлын тайлан /2хх-ийн 212-р хуудас/, зарлагын баримтууд /2хх-ийн 213-220-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00003578 /2хх-ийн 221-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00003563 /2хх-ийн 222-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Алтанхолбоо ХХК-ийн нэхэмжлэх /2хх-ийн 223-р хуудас/, Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/479 тоот тушаалын хуулбар /2хх-ийн 224-р хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00000002 /2хх-ийн 225-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00003579 /2хх-ийн 227-р хуудас/, ************-н цалингийн тооцооны хуудас /2хх-ийн 228-229-р хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөрийн даалгавар №00003845 /2хх-ийн 230-р хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Төлбөрийн даалгавар №241-4-2205-0001 /2хх-ийн 231-р хуудас/, Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн баримт /2хх-ийн 232-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, иргэний хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********* д нийт 127742002 төгрөгийн хохирол төлсөн болохыг, мөн шүүгдэгч ************ , ********* , ************, ************, ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтэрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгож, 1 хос ажлын бээлийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ , ********* , ************ , ************ , ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн *********** *********** , ********* овгийн *********н ********* , ********* овгийн *********н *********** , ******** овгийн ***********н *********** , *********** овгийн ***********н *********** нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн *********** *********** , ********* овгийн *********н ********* , ********* овгийн *********н *********** , ******** овгийн ***********н *********** , *********** овгийн ***********н *********** нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч ************ , ********* , ************ , ************ , ************ нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********* д хохиролд 127742002 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн тусгай ангийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ********* гийн нэхэмжилсэн 1800000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журнал” гэсэн дэвтэрийг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь салбарт буцаан олгож, 1 хос ажлын бээлийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ************ ,*********** , ************ , ************ , ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ