| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: А.Алтангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Батцагаан,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********т холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ***-ны өдөр, Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг ********* гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн ***-*** тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймгийн ********** дэх Сум дундын 1-р шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 1, 123-р зүйлийн 2, 153-р зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн ********** дэх Сум дундын 1-р шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/134 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн ********** дэх Сум дундын 1-р шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ********** овогт **********н ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **********нь **** оны ** дугаар сарын **-ний орой Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-*** тоотод байрлах гэртээ хохирогч **********-н толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... ********** гэдэг хүнд ээжийн бие муу байна гэхээр нь мотоциклио өгсөн. Тэгээд эргэж ирээд архи уусан. Тэгээд усанд явах гээд гарахад мотоцикль байхгүй байсан. *********г хулгайч гэдгийг нь мэднэ. Бид нар нэгнийгээ таньдаг хүмүүс байгаа юм. Тэгээд хэн мотоцикль аваад явчихав гэсэн чинь ********** гэрийнхээ араас миний мотоциклийг гаргаж өгсөн. Тэгээд усанд яваад 1 шил архи авч өгөхөөр нь гэртээ хариад уусан. Архины шилээр цохисон нь үнэн гэв.
Хохирогч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ***** оны ** дугаар сарын **-ний өглөө 10 цагийн үед ********** сумын ** дугаар багийн ***-*** тоотод ***********-н гэрт ороход ***********, ********* хоёр байсан. Би дэлгүүр явж Харзтай нэртэй архи нэгийг аваад ***********, ********* бид гурав хувааж уусан. ******** руу ээж дээрээ очих гээд **********-с мотоциклийг нь гуйсан. ********** тэг тэг гээд *********-н хамт ******** руу явах замдаа *** дугаар багийн дэлгүүр орж Харзтай нэртэй 0,5 литрийн архи 2 ширхэг, 2 уут боорцог авсан. Хөдөө явах замд миний утас байхгүй байхаар нь **********х руу буцаж очъё гээд **********-н хамт буцаж очоод 2 шил архиа уусан. **********, ********* нарыг унтчихсан хойгуур ***********-н ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг унаад ********** сумын 4 дүгээр багийн 01-06 тоотод гэрийнхээ хойно тавьсан. Тэгээд гэртээ унтаж байгаад шөнийн 23 цагийн үед **********нд очсон. Гэрт нь архи ууснаа сайн санахгүй байна. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. ********** гэнэт Харзтай нэртэй 0,5 литрийн архины шилээр миний толгой руу цохиж толгой хагалсан. Хагалсан архины шилээр миний зүүн хүзүү рүү цохисон. Би тэгээд гэрээс нь гараад 4 дүгээр багийн 01-06 тоотод гэртээ ороод нагац дүү *********д ********** миний толгойг архины шилээр хагалчихлаа, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би дүүтэйгээ хамт эмнэлэг орсон. **********тай нэгнийгээ хуучин таньдаг. Мотоциклийг яаж асааж унаж явснаа санахгүй байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Өвөрхангай аймгийн ********** сумын ** дүгээр багийн ***-*** тоот хашаанд манайхтай айл байдаг. Тухайн орой гэртээ байхад шөнө 22 цагийн үед ********** ахын толгой нь хагарсан цус нь гоожоод ороод ирсэн. ********** ах ********** архины шилээр толгой хагалчихлаа цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Мөн түргэн дуудсан. Толгойн ард талын дагзыг нь зүссэн. Зүүн талын хүзүүнд нь гүн зүсэгдсэн. Зүүн нүдний зовхи хэсэг доор зүсэгдсэн байсан. Өөр гэмтэл байгаагүй. ********* архины шилээр толгой хагалсан гэж хэлсэн. Яг юунаас болж маргалдсан талаар хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч **********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны 12 дугаар сарын 30-ны орой ********** ахынд ************ бид гурав сууж байтал гаднаас ********** орж ирээд гэрийн хаяа манаад өгөөч гээд байхаар нь ********, ******** бид гурав **********-н гэр лүү очсон. Гэр нь ********** сумын ** дүгээр багийн ***-*** тоотод байх ба очиход 4 ханатай бага гэр байсан. Тэгээд хаяаг нь манаж өгөөд бид гурав замдаа дэлгүүр ороод Харзтай нэртэй 0,5 литрийн архи хоёрыг аваад ********** ахынд очиж уусан. Орой 18 цагийн үед ***********, ****** хоёр гэр лүүгээ явсан. ********** ах бид хоёр гэртээ үлдээд хоносон. **** оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед гаднаас ********** ганцаараа орж ирээд ********** ах бид хоёрыг ганц нэг юм уугаадахъя гээд надад 7500 төгрөг өгсөн. Би дэлгүүр явж Харзтай нэртэй 0,5 литрийн архи нэг шилийг аваад **********, ********** ах бид гурав хувааж уусан. **********с ********** би ээж дээрээ очоод ирмээр байна. Мотоциклио өгөөч гэж гуйхаар нь ********** ах намайг хүргэж өгчихөөд ир гэсэн. ********** бид хоёр мотоциклийг нь аваад ******** руу явах замдаа шинэ өглөө дэлгүүрээс Харзтай нэртэй 0,5 литрийн архинаас 2 шил, 1 уут боорцог, 1 уут чихэр аваад торны үзүүр орох гэж байтал зогсоодох гэхээр нь зогссон чинь утас байхгүй байна. ************нд үлдээсэн юм шиг байна ************нд очоодохъё гээд буцсан. ********** сумын 6 дугаар багийн 05-01 тоотод ********** ахын гэрт очоод дэлгүүрээс авсан 2 шил архиа уугаад ********** ах бид хоёр тасраад унтсан. 16 цагийн үед ********** ах бид хоёр сэрээд усанд явах гээд гараад ирсэн чинь мотоцикль нь байхгүй байсан. ********** ах уурлаад ********** мотоцикль унаад явчихлаа гээд намайг загнаад байхаар нь би яваад өгсөн. Тухайн үед бид гурав л байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан зодоон хийгээгүй. Ногоон өнгийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикль байсан. Мотоциклийн түлхүүр нь надад байсан. ********** ах баларсаан, **********-н толгойг архины шилээр хагалсан гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай:... **********-н биед дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай:... Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гарын хээний мөрүүдээс 4 гэж дугаарласан наалтуузад байх гарын хээний мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Уг мөрийг Папилон системд 2024-006-ӨВХ дугаараар бүртгэж мөр-мөр, мөр-дардас гэсэн төрлүүдээр хайлт хийж үзэхэд тохирох мөр, дардас илрэхгүй байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-38 хуудас/,
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн **** оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №8311 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-31 хуудас/,
Шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Шүүгдэгч ***********-н хувийн байдалтай холбоотой баримт буюу иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 60 хуудас/, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын **** оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “**********т ердийн өвчний жагсаалтын 1-10-33 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 24 сараар сунгав” гэсэн шийдвэр /хх-ийн 62 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-75 хуудас/,
Хохирогч **********-н шүүхэд ирүүлсэн “Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Харзтай нэртэй архины хагархай шил, шилэн рүнк 1 ширхэг,
2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 44-45 хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2426000610164 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 46-47 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар баг ***-*** тоотод байх гэртээ ********** тэй таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж түүний толгойн тус газар архины шилээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч **********, гэрч ********, ********* нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг бүртгэх ажиллагааны үед ***********-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ************-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********** нь гэм буруугийнхаа талаар:... Архины шилээр цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********-т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ний орой Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн ***-*** тоотод байрлах гэртээ хохирогч **********-н толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын **-ний орой Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-*** тоотод байрлах гэртээ хохирогч **********-н толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ***********-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********-н **** оны ** дугаар сарын **-ний өглөө 10 цагийн үед ********** сумын *** дугаар багийн **-*** тоотод ***********-н гэрт ороход ***********, ********* хоёр байсан. Би дэлгүүр явж Харзтай нэртэй архи нэгийг аваад ***********, ********* бид гурав хувааж уусан. ******** руу ээж дээрээ очих гээд **********с мотоциклийг нь гуйсан. Хөдөө явах замд миний утас байхгүй байхаар нь *********х руу буцаж очъё гээд **********-н хамт буцаж очоод 2 шил архиа уусан. **********, ********* нарыг унтчихсан хойгуур ***********-н ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг унаад ********** сумын 4 дүгээр багийн 01-06 тоотод гэрийнхээ хойно тавьсан. Тэгээд гэртээ унтаж байгаад шөнийн 23 цагийн үед **********нд очсон. Гэрт нь архи ууснаа сайн санахгүй байна. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. **********гэнэт Харзтай нэртэй 0,5 литрийн архины шилээр миний толгой руу цохиж толгой хагалсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, гэрч ********* тухайн орой гэртээ байхад шөнө 22 цагийн үед ********** ахын толгой нь хагарсан цус нь гоожоод ороод ирсэн. ********** ах ******** архины шилээр толгой хагалчихлаа цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Мөн түргэн дуудсан. Толгойн ард талын дагзыг нь зүссэн. Зүүн талын хүзүүнд нь гүн зүсэгдсэн. Зүүн нүдний зовхи хэсэг доор зүсэгдсэн байсан. Өөр гэмтэл байгаагүй. ********* архины шилээр толгой хагалсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, гэрч **********-н ***** оны ** дугаар сарын ***-ны орой ********** ахынд ************ бид гурав сууж байтал гаднаас ********** орж ирээд гэрийн хаяа манаад өгөөч гээд байхаар нь ********** , ************ бид гурав **********-н гэр лүү очсон. Тэгээд хаяаг нь манаж өгөөд бид гурав замдаа дэлгүүр ороод Харзтай нэртэй 0,5 литрийн архи хоёрыг аваад ********** ахынд очиж уусан. **** оны 12 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед гаднаас ********** ганцаараа орж ирээд ********** ах бид хоёрыг ганц нэг юм уугаадахъя гээд надад 7500 төгрөг өгсөн. Би дэлгүүр явж Харзтай нэртэй 0,5 литрийн архи нэг шилийг аваад ********** , ********** ах бид гурав хувааж уусан. **********с ********** би ээж дээрээ очоод ирмээр байна. Мотоциклио өгөөч гэж гуйхаар нь ********** ах намайг хүргэж өгчихөөд ир гэсэн. ********** ахын гэрт очоод дэлгүүрээс авсан 2 шил архиа уугаад ********** ах бид хоёр тасраад унтсан. 16 цагийн үед ********** ах бид хоёр сэрээд усанд явах гээд гараад ирсэн чинь мотоцикль нь байхгүй байсан. ********** ах уурлаад ********** мотоцикль унаад явчихлаа гээд намайг загнаад байхаар нь би яваад өгсөн. ********** ах баларсаан. **********-н толгойг архины шилээр хагалсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Алтанбаганын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-38 хуудас/, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн **** оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №8311 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27-31 хуудас/, шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн ахлах шинжээч Г.Алтанбаганын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн **** оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №8311 дугаартай яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч **********-н “Гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй” гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ***********-н **** оны *** дугаар сарын **-ний орой Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-*** тоотод байрлах гэртээ хохирогч **********-н толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н ********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **********-н биед дагзны төвгөр, хүзүү хоолойн зүүн хэсэг, зүүн нүдний дотор булан хамрын зүүн хэсэгт шарх шарх, зүүн хацрын төвгөр, дээд уруул хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан.
Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч *************-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ***********-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэм буруугаа хүлээн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч **********т эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ********** нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан боловч хохирол, нөхөн төлбөр нэхэмжлээгүй учраас шүүгдэгч ***********-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Уг хэрэгт **********нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай архины шилийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Гэм буруугаа хүлээж байна гэсэн.
Шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан тул
Шүүгдэгч ***********-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувьтай группэд байдаг зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **********нь Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн ***-*** тоотод оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-г нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч **********т мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Харзтай нэртэй архины хагархай шил, шилэн рүнк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********н *********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н *********-г нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-н нэг сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн ********** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч **********т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Харзтай нэртэй архины хагархай шил, шилэн рүнк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ