| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж
улсын яллагч Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Батцагаан,
Шүүгдэгч: *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********н *********** холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ********* хамт Өвөрхангай аймгийн *********** сумын *********** дугаар багийн ***-**** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны *** дугаар сарын ***-ны өдрийн 20**/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,
Мөн шүүхийн **** оны *** дүгээр сарын **-ны өдрийн 20**/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн шүүхийн ***** оны ** дугаар сарын **-ны өдрийн 20**/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, *********** овогт ***********н ********* /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багийн **-** тоотод хохирогч *************-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун-DY150 загварын мотоцикль, 3 шуудай хивэг, бэлнээр 360000 төгрөгийг авч 3135000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... Би ********* сумын 6 дугаар багаас ***** оны ** дугаар сарын ** -ны өглөө 08 цагт малын хивэг авах ажлаар өөрийн эзэмшлийн мотоциклиор аймаг орж ирээд *********** сумын *** дугаар багт байх хадам **********н байшинд хураасан байсан 3 шуудай хивгээ аваад буцахдаа *********** сумын *** дугаар багт байх дэлгүүрээс ойр зуурын тамхи болон ахуйн хэрэглээний зүйл авахаар ороход урьд өмнө зүс таних ********** сумын гаралтай ********** гэх хүнтэй таарсан. Тухайн үед ********** 30 орчим насны ногоон нүдтэй залуутай хамт явж байсан. **********тай мэнд мэдэхэд ********** ганц шил архи ууя ойрхон айлд оръё гэхээр нь за тэгье гээд би 0.5 литртэй Харзтай нэртэй архи аваад дэлгүүрийн урд гудамжаар ороод 5 дахь хаалганд очиход хашаандаа байшинтай айл байсан. Тухайн айлд ороход 30 орчим насны махлаг залуу байсан. Бид 3 тухайн айлын залуутай хамт архиа уусан. ********** нөгөө залуу хоёр 0.75 литртэй Харзтай нэртэй архи авсан байсан. Тэгээд миний авсан архи болон **********н авсан архийг ууж байхдаа айлын залуу болон **********н хамт явсан залуутай танилцсан. **********тай хамт явсан залуу өөрийгөө ********** гэж танилцуулсан. Харин тухайн айлын залуу өөрийгөө ********** гэж танилцуулсан. Тэгээд архиа ууж байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд ********** болон ********** гэх залуу байхгүй байсан. Тухайн айлын ********** гэх залуу унтаж байсан. Би босоод харих гэтэл мотоцикль байхгүй. Мөн халаасанд байсан мотоциклийн түлхүүр, бэлэн 360000 ********** алга болсон байсан. Миний мотоцикль БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улсын дугааргүй, улбар шар өнгийн рулэндээ хар өнгийн ханцуйвчтай, баруун гар талын толины суурь гэмтсэн тул комучикаар боосон, улаан эрээн бүтээлгэн бүрээстэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, 2024 оны 01 дүгээр сард шинээр нь 2900000 төгрөгөөр худалдан авч байсан мотоцикль байгаа юм. Харин даруулгатай 3 шуудай хивэг нь 25 кг савлагаатай шар ууттай Алтан тариа гэсэн бичигтэй хивэг байсан. Мөн миний халаасанд 20000, 10000, 5000, 1000 төгрөгийн дэвсгэрттэй нийт 360000 ********** байсан. Миний мотоциклийн содон шинж тэмдэг, арал моторын дугаар таарч байна. Мотоцикль бүрэн бүтэн байна. Би 360000 ********** болон 3 шуудай хивэгний хохирлоо нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дугаар сарын **-ны өдөр сумын төв дээр *********** шинэ улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль зарна гээд явж байсан. Тэгэхээр нь би очиж уулзаад хуучин улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоцикль дээрээ 1000000 ********** нэмж өгөхөөр тохироод хөдөө гэртээ очоод хуучин мотоциклио болон бэлэн 200000 ********** өгөөд явуулсан. Аавыг нь сайн таних учраас аавтай чинь ярьж байгаа 800000 төгрөгийг шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд *********** бэлэн 200000 ********** болон миний хуучин улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг унаад сумын төв рүү явсан. Аав ********** нь манай нутгийн саахалт айл байсан хүн байгаа юм. ********* өөрөө багадаа хөдөө өссөн айл саахалт байсан учир сайн танина. Надад *********** хэлэхдээ манай аав надад таксинд яв гэж шинэ мотоцикль авч өгсөн. Би унахгүй байгаа юм. Тэгээд зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Миний **********-н өгсөн мотоциклийн суудал нь уранхай хүрэн бүрээстэй, 2 тольгүй улсын дугааргүй шар өнгийн мустанг-5 загварынх байгаа юм. Би бэлэн 200000 төгрөгнөөс 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгөө авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Намайг ********** гэж дууддаг. Би ********** гэх хүнийг танихгүй. **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********** сумын ********* буюу ********** , ногоон ********** буюу ***********н ********* нарыг өөрийн *********** сумын 10 дугаар багийн 20-05 тоотод байх гэртээ аваачиж хоол унд хийж өгч хонуулсан. Тэгээд өглөө нь би тэр хоёрт 2 ширхэг усны сав өгөөд архи аваад ир гээд явуулсан. Гэтэл тэр хоёр мотоцикльтой ********** гэх хүнийг дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд бид дөрөв 2 ширхэг Харзтай гэх архи уугаад мотоциклийн эзэн ********** бид хоёр тасарч унаад сэртэл ********** , ********** хоёр байхгүй бас мотоцикль нь байхгүй байсан. ********** мотоцикль дээрээ 3 шуудай хивэгтэй байсан. Мотоциклийнхоо түлхүүрийг авч орж ирээд халаасандаа хийсэн. Ямар түлхүүр байсан талаар сайн санахгүй байна. ********** нь ********** , ********** нарт өөрийн мотоциклийг унаж явах талаар зөвшөөрөл өгөөгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би ***********г танихгүй. Анх ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр *********** сумын *** дугаар багт дэлгүүрт таараад танилцсан. ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр ********** гэх хүнтэй уулзсан. Би **** оны ** дугаар сарын ** -ний өдөр ********** гэх залуугийн *********** сумын 10 дугаар багт байх гэрт очиж хоносон. Тухайн үед надтай хамт ***********н ********* гэх хүнтэй 3-4 жилийн өмнө танилцаж байсан. Архи уудаг ногоондуу нүдтэй залуу хамт очиж хоносон. *******х хашаандаа 1 байшинтай айл байсан. Тэгээд өглөө нь босоход ********** надад хандаж та шартаад байгаа бол манай гэрт байгаа 2 ширхэг 20 литрийн цагаан савыг манай гудамжны хажууд байх дэлгүүрт аваачиж зараад архи аваад ир гэсэн. Тэгээд би ********** ийн хамт тухайн 2 савыг нь аваад 2 давхар дэлгүүрт очиж 2 шил Харзтай архины оронд өгсөн. Гэтэл тухайн дэлгүүрт ********** гэх залуутай танилцаад тухайн залуу 1 шил архи авсан. ********* бид хоёр тухайн залууг гадаа хүйтэн байна. Энд нэг айл байгаа. Тэнд ороод хамт архиа ууя гэж хэлээд *******х руу дагуулж явсан. Тухайн залуу ардаа 3 шуудай хивэг тохчихсон, шинэвтэр мотоцикльтой явсан. Би архи уугаад хоносон байсан тул тухайн мотоциклийн өнгө, маркийг нь сайн санахгүй байна. Тэгээд тухайн залуу мотоциклио ********** хашаанд оруулсан. Өөрөө ********** гэрт ороод ********, ********** , мотоциклийн эзэн ********** бид нар 3 шил архи уусан. Нэг мэдсэн би нилээн согтсон зах дээр цамцтай алхаж явсан. Тэр цагаас хойш би ********** тэй огт таараагүй гэсэн мэдүүлэг/хх-ийн 55-56 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********с эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********** ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27 хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35 хуудас/,
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37 хуудас/,
Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ********* **** оны ** дугаар сарын ***-ны өдрийн 3/47 дугаартай:... Даюун DY150 загварын хуучин мотоциклийн зах зээлийн үнэ цэнэ 2700000 төгрөг, 25 кг савлагаатай 3 шуудай хивэг 3x25000=75000 төгрөг, Монгол улсын мөнгөн тэмдэгт 18x20000=360000 төгрөг, нийт хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 3135000 /Гурван сая нэг зуун гучин таван мянган төгрөг/ гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-46 хуудас/,
Шүүгдэгч ********** ийн хувийн байдалтай холбоотой баримт буюу төрөл садангийн лавлагаа /хх-ийн 93 хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95 хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 96 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуудас/,
Хохирогч *************-н шүүхэд ирүүлсэн:... ********** миний бие ********** ээс мотоциклио болон 350000 төгрөгөө буцаан авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар,
Иргэний нэхэмжлэгч **********н шүүхэд ирүүлсэн:... **********д миний бие ********** ээс хуучин мотоциклио буцаан авсан. Бэлнээр өгсөн байсан 200000 төгрөгөө эхлээд 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар,
2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 57-58 хуудас/,
2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2426001610158 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 59-60 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-88 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ХМШЗ/05 дугаартай “Ял солих тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 106-109 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч *********** нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 10 дугаар багийн 20-05 тоотод хохирогч *************-н эзэмшлийн улсын дугааргүй “Даюун-DY150” загварын мотоцикль болон 3 шуудай хивэг, бэлэн 360000 төгрөгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 3135000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч ***********, гэрч ********** , гэрч *********, иргэний нэхэмжлэгч **********д нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлээч ***********н 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтуудаар *********** нь дээрх гэмт хэргийг үйлдэж хохирогчид 3135000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********н холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********** нь ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын **** дугаар багийн **-*** тоотод хохирогч *************-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун-DY150 загварын мотоцикль, 3 шуудай хивэг, бэлнээр 360000 төгрөгийг авч 3135000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *********** нь ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 10 дугаар багийн 20-05 тоотод хохирогч *************-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун-DY150 загварын мотоцикль, 3 шуудай хивэг, бэлнээр 360000 төгрөгийг авч 3135000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ********** ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *************-н би ********* сумын 6 дугаар багаас ***** оны ** дугаар сарын ** -ны өглөө 08 цагт малын хивэг авах ажлаар өөрийн эзэмшлийн мотоциклиор аймаг орж ирээд *********** сумын 8 дугаар багт байх хадам **********н байшинд хураасан байсан 3 шуудай хивгээ аваад буцахдаа *********** сумын 10 дугаар багт байх дэлгүүрээс ойр зуурын тамхи болон ахуйн хэрэглээний зүйл авахаар ороход урьд өмнө зүс таних ********** сумын гаралтай ********** гэх хүнтэй таарсан. Тухайн айлд ороход 30 орчим насны махлаг залуу байсан. Бид 3 тухайн айлын залуутай хамт архиа уусан. Тэгээд архиа ууж байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд ********** болон ********** гэх залуу байхгүй байсан. Би босоод харих гэтэл мотоцикль байхгүй. Мөн халаасанд байсан мотоциклийн түлхүүр, бэлэн 360000 ********** алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 11 хуудас/, иргэний нэхэмжлэгч **********н 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сумын төв дээр *********** шинэ улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоцикль зарна гээд явж байсан. Тэгэхээр нь би очиж уулзаад хуучин улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоцикль дээрээ 1000000 ********** нэмж өгөхөөр тохироод хөдөө гэртээ очоод хуучин мотоциклио болон бэлэн 200000 ********** өгөөд явуулсан. Би бэлэн 200000 төгрөгнөөс 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгөө авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, гэрч **********н **** оны ** дугаар сарын ** -ний өдөр ********** сумын ********** буюу ********** , ногоон ********** буюу ***********н ********* нарыг өөрийн *********** сумын 10 дугаар багийн 20-05 тоотод байх гэртээ аваачиж хоол унд хийж өгч хонуулсан. Тэр хоёр мотоцикльтой ********** гэх хүнийг дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд бид дөрөв 2 ширхэг Харзтай гэх архи уугаад мотоциклийн эзэн ********** бид хоёр тасарч унаад сэртэл ********** , ********** хоёр байхгүй бас мотоцикль нь байхгүй байсан. ********** мотоцикль дээрээ 3 шуудай хивэгтэй байсан. ********** нь ********** , ********** нарт өөрийн мотоциклийг унаж явах талаар зөвшөөрөл өгөөгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/, гэрч **********н Би **** оны ** дугаар сарын ** -ний өдөр ********** гэх залуугийн *********** сумын 10 дугаар багт байх гэрт очиж хоносон. Дэлгүүрт ********** гэх залуутай танилцаад тухайн залуу 1 шил архи авсан. ********* бид хоёр тухайн залууг гадаа хүйтэн байна. Энд нэг айл байгаа. Тэнд ороод хамт архиа ууя гэж хэлээд Ламынх руу дагуулж явсан. Тухайн залуу ардаа 3 шуудай хивэг тохчихсон, шинэвтэр мотоцикльтой явсан. ********** гэрт ороод **********, ********** , мотоциклийн эзэн ********** бид нар 3 шил архи уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********с эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-26 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн С.********** ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27 хуудас/, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-37 хуудас/, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ********** 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-46 хуудас/, хохирогч *************-н шүүхэд ирүүлсэн ********** миний бие ********** ээс мотоциклио буцаан авсан. 350000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч **********н шүүхэд ирүүлсэн **********д миний бие ********** ээс хуучин мотоциклио буцаан авсан. Бэлнээр өгсөн байсан 200000 төгрөгөө эхлээд 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *********** нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********с эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн С.********** ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин *********** 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч ********** ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *************-н шүүхэд ирүүлсэн ********** миний бие ********** ээс мотоциклио болон 350000 төгрөгөө буцаан авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч **********н шүүхэд ирүүлсэн **********д миний бие ********* ээс хуучин мотоциклио буцаан авсан. Бэлнээр өгсөн байсан 200000 төгрөгөө эхлээд 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ********* ийн ***** оны ** дугаар сарын ** -ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 10 дугаар багийн 20-05 тоотод хохирогч *************-н эзэмшлийн улсын дугааргүй Даюун-DY150 загварын мотоцикль, 3 шуудай хивэг, бэлнээр 360000 төгрөгийг авч 3135000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч *********** овогт ***********н ********** ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********** ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч **********д 3135000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч **********д 1200000 төгрөгийн хохирол учирсан.
Шүүгдэгч *********** нь хохирогч **********д 2700000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буцаан өгсөн, 350000 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь хивэгний үнэ 75000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч **********д 1000000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буцаан өгсөн, 200000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********с эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ********* ээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч **********д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт болон хохирогч ********** , иргэний нэхэмжлэгч ********** , шүүгдэгч *********** нарын мэдүүлгүүд, хохирогч *************-н шүүхэд ирүүлсэн ********** миний бие ********** ээс мотоцикль болон 350000 төгрөгийг буцаан авсан. 3 шуудай хивэгний үнэ 75000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт, хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт, иргэний нэхэмжлэгч **********н шүүхэд ирүүлсэн ********** миний бие ********** ээс хуучин мотоциклио буцаан авсан. Бэлнээр өгсөн байсан 200000 төгрөгөө эхлээд 62000 төгрөгийг, сүүлд 138000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ********** ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч *********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогч **********д мотоциклийг биет байдлаар, 350000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Хохирогч ********** нь 3 шуудай хивгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж хүсэлт гаргасан. Иргэний нэхэмжлэгч **********д 200000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэдгээ хавтас хэргийн материалд бичгээр гаргасан. Үүнээс үзэхэд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирол төлбөргүй гэж үзэхээр байгаа боловч хувийн байдал нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан. Удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа. Ердөөсөө ухаарсан шинжгүй байнгын ийм үйлдэл давтагдаж байгаа учраас хувийн байдлыг нь харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн ***********н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт байхгүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *********** нь шүүх хуралдаанд эцсийн үгэндээ:... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Оногдуулах ялыг хөнгөрүүлж, намайг нэг удаа өршөөж өгөөч гэсэн.
Шүүгдэгч ***********н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *********** нь тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,
Тус шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ГХ/137 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шийтгэх тогтоолын хамт хүлээлгэн өгч мөн өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн боловч
Ялтан *********** нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байхдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санаатай зайлсхийсэн тул тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас ялтан *********** овгийн ***********н ********** ийн биелүүлээгүй үлдсэн 576 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 72 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ***********н оногдуулсан 72 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Ялтан *********** нь уг ялыг эдэлж дууссан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамж, шүүгдэгч С.********** ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *********** овогт ***********н ***********н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг ¿éëäñýí нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, õóâèéí áàéäал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********н оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Яллагдагч ***********н Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/507 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *********** нь 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/507 дугаартай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/1334 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч *********** нь хохирогч **********д мотоциклийг буцаан өгсөн, 350000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч **********д мотоциклийг буцаан өгсөн, 200000 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч **********д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********н ********** ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт ***********н ********** ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********н оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч *********** нь хохирогч **********д мотоциклийг буцаан өгсөн, 350000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч **********д мотоциклийг буцаан өгсөн, 200000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч **********д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ