Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/170

 

 

 

 

 

                                                                                                          

 

 

2024           07              26                                             2024/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,

Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ********** хамт Өвөрхангай аймгийн ********** сумын **-р багийн ***-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н ********** /РД: *********/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын ** -ний орой 22 цагийн үед хохирогч *********н эзэмшлийн ***-**** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ах нь таксинд жоохон зогсож байгаад ирье, шөнө хашаанд чинь оруулаад тавья гэж авч яваад хувьдаа завшсаны улмаас хохирогч *********т 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”  гэв.

 

Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн:... **** оны ** дугаар сарын ** -ний шөнө 22 цагийн үед ********** манайд ирээд намайг мотоциклио өгөөч гэж гуйсан. Надаас гуйгаад байхаар нь би **********д өгөөд явуулсан. Тэгээд мотоцикль авчирч өгөхгүй болохоор нь **** оны ** дугаар сарын **  -ны шөнө 00 цагийн орчимд өөрийн мотоциклио хайсан. Тэгээд **** оны ** дугаар сарын ***-ны орой 18 цагийн үед ********** сумын *** дүгээр багт байх ********* гэх хүний төмрийн хог авдаг газраас олсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь хар, бор өнгийн хиймэл нударгатай, толь байхгүй, улбар шар өнгөтэй, тод шар өнгийн карлонтай, их гэрлийн хажууд нэмэлтээр хийсэн лед гэрэлтэй зэрэг содон шинж тэмдэгтэй байсан. ********** гэх хүнтэй аймгийн төвд таксинд явж байхдаа танилцаж байсан. Тухайн хүний гэрийн хаяг нь **** дүгээр багийн ****-*** тоотод байдаг гэсэн. Би мотоциклио 2021 онд Өвөрхангай аймгийн ********* сумын иргэн ********* гэх хүнээс 1,5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Алдсан мотоциклио буцааж авмаар байна. ********** манайд **** оны ** дугаар сарын ** -ний шөнө 22 цагийн үед ирээд “Ах нь таксинд жаахан зогсож байгаад ирье. Шөнө хашаанд чинь оруулаад тавья” гэсэн. Өмнө нь миний мотоциклийг авч байгаагүй. Тухайн хүнийг найдвартай байх гэж итгээд л өгч явуулсан. Би нэлээн байж байгаад шөнө 01 цагийн үед залгасан чинь утсаа огт аваагүй. Маргааш орой нь утсаа аваад ярьсан чинь ********* сумын орчимд эвдэрчихсэн. Ах нь удахгүй чирээд ирнэ, би янзалж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоног утсаа авахгүй алга болсон тул хайж байгаад цагдаад хандсан. Миний мотоцикль улбар шар өнгийн 2021 онд худалдан авч байсан Хятад улсад үйлдвэрлэсэн, хар өнгийн ханцуйвчтай, хар суудлын бүрээстэй. Ер нь гамтай хэрэглэсэн шинэвтэр мотоцикль байгаа. Ямар нэгэн эд ангийн эвдрэл огт байхгүй. Суудлын доор нэмэлт гэрэлтэй. Бусад нь ер нь байдаг л эд ангиуд байгаа. Мотоциклийн бичиг баримтаа хайгаад олохгүй байгаа. Улсын дугаар нь ***-**** **** гэсэн мотоцикль байгаа. Би өөрийн мотоциклио 1500000 төгрөгөөр үнэлж байна. Миний ганц таксинд явж амь зуудаг мотоциклийг маань худлаа хэлж авч яваад одоог хүртэл байхгүй болгосон учир гомдолтой байна. Мотоциклио буцааж авмаар байна. Миний мотоцикль огт эвдрээгүй байсан. Би өөрийн мотоциклио ********* гэх хүнээс 80000 төгрөгөөр буцааж авсан. Үнэлгээг нь гаргуулах гэж 40000 төгрөг үнэлгээчинд өгсөн. Нийт 120000 төгрөг нэхэмжилнэ. Мотоциклио буцааж авсан. Мөн ********* гэх хүнээс мотоцикль худалдаж авсан 80000 төгрөг, үнэлгээний үнэ 40000 төгрөг, нийт 120000 төгрөгийг ********** надад өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5, 33-34, 44-45 хуудас/,

       

            Иргэний нэхэмжлэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Улбар шар өнгийн мотоциклийг ********** гэх хүн ирж би энэ мотоциклийг танай хоёрдогч түүхий эд авах цэгт зарах гэсэн юм гэж хэлэхээр нь 80000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа тухайн хүний иргэний үнэмлэх, ***********-н зураг, тээврийн хэрэгслийн зураг зэргийг утсан дээрээ дарж авсан байгаа. ********** гэх хүнд мотоциклийг 80000 төгрөгөөр худалдан авч бэлнээр өгсөн. Нэлээн хуучин мотоцикль байсан. Мотор болон урд амортизатор нь тос хаясан. Урд талдаа өндөр карлантай хар өнгийн ямааны арьсан нударгатай байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гаргаж өгсөн 80000 төгрөгийг *********** надад өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

            Гэрч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. ********** гэх этгээдийг танихгүй. **** оны ** дугаар сарын **  -ны өдрийн 11 цагийн үед өөрийгөө ********** гэх хүн ирж энэ миний мотоцикль байгаа юм. Мотор нь дуусчихаж байгаа юм. Та худалдаж аваач гэсэн. Би түүнд яг чинийх мөн үү гэж асуусан чинь миний мотоцикль байгаа юм гэсэн. Би түүнд бичиг баримттай л хүнээс мотоцикль авна гэхэд халааснаасаа лавлагаа гаргаад ирсэн. Би тус этгээдийг мотоциклийн урд нь зогсоож байгаад лавлагааны бичгийг нь харуулаад зургийг нь дарж авсан. Тэгээд би уг этгээдээс 80000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бэлэн өгсөн. Тэр ганцаараа явж байсан. Архи дарс уугаагүй эрүүл байсан. Улбар шар өнгийн Даюун загварын мотоцикль байсан. Ер нь бол хуучин мотоцикль байсан. Хар нударгатай, савхин суудлын бүрээстэй байсан. Одоо уг мотоцикль надад байгаа. Асааж үзсэн. Мотор хроп нь зүгээр байсан. Би харвал танина. Миний авсан зураг надад байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

          Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/39 дугаартай:... Даюун маркийн DY150 загварын мотоциклийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 1500000 төгрөг гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 16-17 хуудас/,

 

          2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-38 хуудас/,

 

          2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41 хуудас/,

 

          2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43 хуудас/,

 

Шүүгдэгч ***********-н хувийн байдалтай холбоотой баримт буюу төрөл садангийн лавлагаа /хх-ийн 64 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 68 хуудас/,       Өвөрхангай аймгийн ********** сумын *** дүгээр багийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 310 тоот тодорхойлолт /хх-ийн 67 хуудас/, эрүүгийн хариуцлага эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуудас/,

 

            Хохирогч *********н шүүхэд ирүүлсэн “Мотоциклио буцааж авсан. Мөн ********* гэх хүнээс мотоцикль худалдаж авсан 80000 төгрөг, үнэлгээний үнэ 40000 төгрөг, нийт 120000 төгрөгийг ********** надад өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй” гэсэн хүсэлт,

 

            Иргэний нэхэмжлэгч ***********-н шүүхэд ирүүлсэн “80000 төгрөгөө ***********с авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт,

 

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 49-50 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/463 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 79-80 хуудас/,

 

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/464 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 83-84 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/490 дугаартай “Шүүгдэгчийг албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 95-97 хуудас/,

 

2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/497 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 113-115 хуудас/ зэрэг болно.

 

              1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын ** -ний орой 22 цагийн үед хохирогч *********н эзэмшлийн ***-**** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч яваад бусдын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас хохирогч *********т 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн болох нь хохирогч *********н мэдүүлэг, гэрч **********-н  мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***********-н мэдүүлэг, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/39 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Ийм Шүүгдэгч ***********-н үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

                   Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын ** -ний орой 22 цагийн үед хохирогч *********н эзэмшлийн ***-**** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ах нь таксинд жоохон зогсож байгаад ирье, шөнө хашаанд чинь оруулаад тавья гэж авч яваад хувьдаа завшсаны улмаас хохирогч *********т 1500000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгч ********** нь **** оны ** дугаар сарын ** -ний орой 22 цагийн үед хохирогч *********н эзэмшлийн ***-**** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ах нь таксинд жоохон зогсож байгаад ирье, шөнө хашаанд чинь оруулаад тавья гэж авч яваад хувьдаа завшсаны улмаас хохирогч *********т 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч ***********-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *********н **** оны ** дугаар сарын ** -ний шөнө 22 цагийн үед ********** манайд ирээд намайг мотоциклио өгөөч гэж гуйсан. Надаас гуйгаад байхаар нь би **********д өгөөд явуулсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед ********** сумын 4 дүгээр багт байх ********* гэх хүний төмрийн хог авдаг газраас олсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн мотоциклио ********* гэх хүнээс 80000 төгрөгөөр буцааж авсан. Үнэлгээг нь гаргуулах гэж 40000 төгрөг үнэлгээчинд өгсөн. Нийт 120000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5, 33-34, 44-45 хуудас/, иргэний нэхэмжлэгч ***********-н би улбар шар өнгийн мотоциклийг ********** гэх хүн ирж энэ мотоциклийг танай хоёрдогч түүхий эд авах цэгт зарах гэсэн юм гэж хэлэхээр нь 80000 төгрөгөөр худалдаж авсан. Миний 80000 төгрөгийг *********** надад өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/, гэрч ***********-н **** оны ** дугаар сарын ** -ны өдрийн 11 цагийн үед өөрийгөө ********** гэх хүн ирж энэ миний мотоцикль байгаа юм. Мотор нь дуусчихаж байгаа юм. Та худалдаж аваач гэсэн. Би түүнд яг чинийх мөн үү гэж асуусан чинь миний мотоцикль байгаа юм гэсэн. Би тус этгээдийг мотоциклийн урд нь зогсоож байгаад лавлагааны бичгийг нь харуулаад зургийг нь дарж авсан. Тэгээд би уг этгээдээс 80000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бэлэн өгсөн. Улбар шар өнгийн Даюун загварын мотоцикль байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/39 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 16-17 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-38 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41 хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43 хуудас/, хохирогч *********н шүүхэд ирүүлсэн мотоциклио буцааж авсан. Мөн ********* гэх хүний мотоцикль худалдаж авсан 80000 төгрөг, үнэлгээний үнэ 40000 төгрөг, нийт 120000 төгрөгийг ********** надад өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч ***********-н шүүхэд ирүүлсэн 80000 төгрөгөө ***********с авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Монгол улсын хөрөнгийн үнэлгээчин ***********н 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/39 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *********н мотоциклио буцааж авсан. Мөн ********* гэх хүнээс мотоцикль худалдаж авсан 80000 төгрөг, үнэлгээний үнэ 40000 төгрөг, нийт 120000 төгрөгийг ********** надад өгсөн тул гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тайлбар, иргэний нэхэмжлэгч ***********-н 80000 төгрөгөө ***********с авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч **********-н **** оны ** дугаар сарын ** -ний орой 22 цагийн үед хохирогч *********н эзэмшлийн ***-**** **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ах нь таксинд жоохон зогсож байгаад ирье, шөнө хашаанд чинь оруулаад тавья гэж авч яваад хувьдаа завшсаны улмаас хохирогч *********т 1500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:    

 

Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч *********т 1620000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч **********т  80000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

            Шүүгдэгч ********** нь хохирогч *********т 1500000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг буцаан өгсөн, 120000 төгрөгийг төлсөн, хохирогч *********** нь иргэний нэхэмжлэгч **********т  80000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч ***********, хохирогч **********  , иргэний нэхэмжлэгч ********* нарын мэдүүлгүүд болон хохирогч **********  , иргэний нэхэмжлэгч ********* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдсон. 

 

            Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй, иргэний нэхэмжлэгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч **********г  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч ***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин анх удаа гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд биелүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хувийн байдлыг тогтооход торгуулийн ялыг биелүүлэх боломжтой, өөрийнхөө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж байдаг болох нь тогтоогдсон учир торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Ялын саналыг гаргахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ухаарч ойлгосон зэргийг харгалзан ялын санал гаргасан. Төрийн нэрийн өмнөөс гаргасан ялын саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэв.

 

            Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч ***********-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт **********н **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг тус шүүх Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овгийн **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны хүлээн авч

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ажил эрхлэлтийн байдал, байнга оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасны дугаар, шуудангийн хаяг өөрчлөгдсөн, эсхүл өөрчлөгдөх гэж байгаа талаар шүүхэд даруй мэдэгдэхийг, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг яллагдагч **********д тайлбарлаж,

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/463 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч **********д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 

            2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/464 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ********** овгийн **********н **********г  шүүхэд шилжүүлж, шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутанд улсын яллагч Ц.Нэргүй, хохирогч **********  , иргэний нэхэмжлэгч ********** , шүүгдэгч ********** нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоож, шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн. 

 

            Шүүгдэгч ********** нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/490 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар улсын яллагч Ц.Нэргүйн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай хүсэлтийг хангаж, шүүгдэгч **********г  албадан ирүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Өвөрхангай аймгийн ********** сумын 9-р багийн 34-08 тоотод оршин суух, Өвөрхангай аймгийн ********** сумын 9-р багийн 31-349 тоотод оршин суух хаягтай, ********** овогт **********н ********** /РД:********/-ийг албадан ирүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг албадан ирүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэсэн.

 

            2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч ********** түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар нь шүүгдэгчийг албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/497 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгчийн захирамжийг биелүүлж шүүгдэгч  ********** овогт **********н ********** /РД:*********/-ийг албадан ирүүлж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг биелүүлэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

 

            Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр  шүүгдэгч **********г  албадан ирүүлж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсон.

 

            Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/463 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/464 дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/490 дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/497 дугаартай шүүгчийн захирамжууд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02/1334 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байх тул

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-н цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялаас хасч,

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ********** нь хохирогч *********т мотоциклийг буцаан өгсөн, 120000 төгрөгийг төлсөн, хохирогч ***********  нь иргэний нэхэмжлэгч **********т  80000 төгрөгийг төлсөн, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********н **********г  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н **********г  300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-н цагдан хоригдсон 10 хоногийг түүний эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч ********** нь хохирогч *********т мотоциклийг буцаан өгсөн, 120000 төгрөгийг төлсөн, хохирогч ***********  нь иргэний нэхэмжлэгч **********т  80000 төгрөгийг төлсөн, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ