Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

   2024          07             30                                                2024/ШЦТ/172

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: А.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Анужин  ,

Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********** овогт **********н **********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн *********** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ****** хамт Өвөрхангай аймгийн ************ сумын **-р багийн ***-*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н  *********  /РД: ********* /.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь **** оны *** дугаар сарын ***-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч *********-г Өвөрхангай аймгийн ************ сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********  буудалд ажиллаж байх үед нь “Миний гар утас унтарчихсан байгаа юм. Танай төлбөр тооцоог хийе. Би хүнээс мөнгө авах ёстой юм. Таны утсаар нөгөө хүн рүүгээ ярьчхаад өгье” гэж хуурч, Самсунг А50 маркийн гар утас, гар утасны кэйсэнд байсан иргэний үнэмлэх, бэлэн 20000 төгрөгийг авч 364000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ********** нь **** оны *** дугаар сарын *** -ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч *********-г Өвөрхангай аймгийн ************ сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********  буудалд ажиллаж байх үед нь “Миний гар утас унтарчихсан байгаа юм. Танай төлбөр тооцоог хийе. Би хүнээс мөнгө авах ёстой юм. Таны утсаар нөгөө хүн рүүгээ ярьчхаад өгье” гэж хуурч, Самсунг А50 маркийн гар утас, гар утасны кэйсэд байсан иргэний үнэмлэх, бэлэн 20000 төгрөгийг авч 364000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч *********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн “Би **** оны *** дугаар сарын *** -ний орой 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* буудалд ажиллаж байхад зүс таних *********  гэх этгээд орж ирсэн. Тэрээр урьд өмнө нь манайхаар үйлчлүүлдэг байсан хүн байгаа юм. ********* миний утас унтарчихсан байгаа юм. Танай төлбөр тооцоог хийе. Би хүнээс мөнгө авах ёстой юм. Таны утсаар нөгөө хүн рүүгээ ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа цэнэглэгчийн хамт өгч өрөөнд нь үлдээгээд доод давхар луу буусан. Тэгээд 1 цаг орчмын дараа 2 давхарт гараад ***********-с гар утсаа авах гээд өрөөнд нь ортол өрөөндөө байхгүй байсан. Тухайн үед ***********-н нэлээн хүлээж байгаад 1 цаг орчмын дараа хүн рүү мөнгө шилжүүлэх гээд өөр гар утсаар интернэт банк руугаа нэвтэртэл миний данснаас ********* тоот *********  гэх хүний данс руу ээж гэсэн утгатай 180000 төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн үед миний гар утасны ар талд миний иргэний үнэмлэх байсан. Цайвар өнгийн жинсэн өмдтэй, улаан өнгийн цамцтай, бараан хөх өнгийн куртиктэй байсан. Содон шинж тэмдгийн хувьд бор хэлбэртэй хар үстэй, онигор нүдтэй, зүүн гарын долоовор, дунд хуруу байхгүй. Ер нь ***********-г танина. Манай буудлаар үйлчлүүлдэг байсан. Би гар утсаа 2024 оны 02 дугаар сард хүнээс авлагатай байж байгаад 280000 төгрөгөнд авч байсан. Гар утасны Imei кодыг нь мэдэхгүй. Бор шар өнгөтэй, кейс нь өнгөгүй гар утас байгаа. Би гомдолтой байна. Гар утас, иргэний үнэмлэхээ олж авмаар байна. Мөн данснаас шилжүүлсэн 180000 төгрөгийг олж авмаар байна. Би гар утасны ар талд иргэний үнэмлэхтэй цуг 20000 төгрөг байсныг мартсан байсан. Би шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Би гомдолтой байна. Гар утас, иргэний үнэмлэх болон биет 20000 төгрөг, нийт 364000 төгрөгийн хохирол учирсан байна. Тухайн 364000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 41 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин ***********-н 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №3/32 дугаартай:... 1 ширхэг самсунг А50 маркийн гар утас, 1 ширхэг 20000 төгрөг, 1 ширхэг иргэний цахим үнэмлэх эдгээр хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ 364000 төгрөг гэж дүгнэж байна гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 13-16 хуудас/,

 

                 Хаан банк дахь хохирогч *********-н эзэмшлийн ********** тоот, шүүгдэгч ***********-н эзэмшлийн ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 6, 35-36 хуудас/,

 

            Шүүгдэгч ***********-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ************ сумын *** дүгээр багийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 64 тоот тодорхойлолт /хх-ийн 60 хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/,

 

            Хохирогч *********-н шүүхэд ирүүлсэн:... *********** миний бие ***********-с 07 дугаар сарын 16-ны өдөр хохирол төлбөрт 300000 төгрөгийг авсан. 07 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 64000 төгрөгийг 5560049917 тоот дансаар шилжүүлж авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн хүсэлт,

 

            2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 20 хуудас/,

 

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай:... ********** нь **** оны *** дугаар сарын *** -ны өдөр Өвөрхангай аймгийн ************ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********* ” буудалд хохирогч *********-н өмчлөлийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг ашиглан түүний хаан банкны *********** дугаарын данснаас 180000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” зөрчлийн шинжтэй байх тул бүртгэлийн 1100/0889 дугаартай гомдлоос зөрчлийн 2426000****** дугаартай хэргийг тусгаарласугай гэсэн Зөрчлийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 21 хуудас/,

 

            2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 42-43 хуудас/,

 

            2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ************ дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-45 хуудас/,  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

 

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

             

              Шүүгдэгч ********** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ***********-н дээрх үйлдлийн улмаас нь хохирогч ***********д 364000 төгрөгийн хохирол учирсан.

             

              Шүүгдэгч ********** нь хохирогч ***********д 364000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч *********-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч **********-н мэдүүлэг, Хаанбанкны 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

              Хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ***********-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

              Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

              Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н  ***********-г гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д 364000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********н  ***********-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н  ***********-г гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч **********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  5. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********д 364000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ