Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

2024           08             13                                           2024/ШЦТ/ 184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Л.Галбадрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Хохирогч *********, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн

Шүүгдэгч:*********, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********н *********т холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн ********** суманд төрсөн, **** настай, ******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, ******** хамт, Баянхонгор аймгийн ********** сумын *** дүгээр баг **********  гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********н ********** /РД:********** /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч *********  нь **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг “**********” гэх газарт хохирогч **********г өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогч эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилбэл үүнийг нөхөн төлнө гэв.

 

Хохирогч **********  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед би нэг их согтоогүй байсан. Гэхдээ болсон зүйлийг сайн санахгүй байна. Хохиролд 6723510 төгрөг авсан. Миний бие өвдөөд байгаа. Би гомдолтой байна гэв.

                                                                                                                

Хохирогч *********   ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дүгээр сарын ** -ний өдөр ********** гэх залуу манайд ирсэн. ********** өмнө нь надтай тэмээний наймаа хийсэн юм. ********** тэмээгээ авах гээд эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Эхнэр ********** бид хоёр тэмээгээ барих гээд хадам ах *********г дуудсан. **********  мотоцикльтой, **********, ********* тай сундлаад тэр гурав манай гэрт ирсэн. Тэр өдөр тэмээгээ хийх гэсэн чинь оройтчихоод маргааш хийхээр болсон. **********  надад 1 шил 0.5 литрийн архи, 1 том пивоны хамт өгсөн. Тэр архи пивыг бид нар хувааж ууж дуусчихаад саахалт айлын хүн болох **********н гэр лүү **********н машинаар *********, ********* , **********  бид хэд очсон. **********н  гэрт ороход ********* шүүгээнээсээ 1 том шилтэй архи гаргаж ирээд бид нарт хундагалж тойруулсан. Би орны өмнө газар сууж байтал *********  намайг чи дэрсээ харамладаг, тэмээ хөөдөг гэхээр нь би юм дуугараагүй. Гэнэт *********  босч ирээд гэдэс рүү өшиглөсөн. Намайг газарт унахад дээрээс дэвссэн. Тэгээд миний ухаан балартаад цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. **********  намайг машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд ********** сумын эмнэлэг рүү **********  манай эхнэр ********** ын хамт явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

 

Гэрч **********н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг ********** гэх газар манай гэрт **********, ********, ********* , ***********, жолооч гэх танихгүй залуу нийт таван хүн орж ирсэн. Хүүхэдтэй хүүхэн нь манайд орж ирээгүй. Гадаа машиндаа сууж байсан. Тэд нар надтай мэнд ус мэдэлцээд бурханд мөргөж золгоод цай ууж, тавагтай идээ амссан. Би цагаан сараас үлдсэн задалсан тал архийг зочдод аягалж өгсөн. Тэр архийг дуусахаар нь 1 том пиво байсныг хүмүүст аягалж өгсөн. Би тэр архи, пивоноос уугаагүй. *********   , *********  хоёр манай байшингийн буйдангийн өмнө зэрэгцээд сууж байсан. Гэнэт **********  ********* ын нүүр лүү гараараа алгадаад авсан. *********  зөрүүлээд **********г  3 удаа өшиглөсөн. Би ********* ыг хүүе та яаж байгаа юм бэ гэсэн чинь *********  гэрээс гараад явсан. Удалгүй *********  буцаж орж ирээд юу болсон бэ гээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Гэрч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дүгээр сарын ** -ний ********** гэх айлд мал хайж яваад буусан. Тэр айлд ********** , ********** , ********** , ********** нар байсан. Дараа нь *********  ганцаараа тэмээгээ харчихаад явна гэж орж ирсэн. Удалгүй дүү **********  над руу залгаад намайг тэмээ заагаад бариад өг. Манайх тэмээгээ хүнд зарж байгаа юм гэхээр нь би ********** той сундлаад, **********  ********* тай сундлаад бид дөрөв Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг ********** гэх газар байх *********   ын гэрт очсон. *********   ын гэрт очиход манай дүү ********** , түүний нөхөр *********, зүс таних ********* гэж дууддаг залуу эхнэр хүүхдийн хамт ирсэн. Бас тэмээ нядлах гэж байгаа гэх ******** сумын танихгүй залуу ирсэн. Бид нарыг ороход том пиво уугаад дуусч байсан. Манай дүү хүүхэн ********** надад 1 пиво өгсөн. Бид хэд тэр пивоо ууж дуусахад ********* машинаасаа 0.5 литрийн Агар нэртэй архи авч ирсэн. Орой 18 цагийн орчимд цаг орой болчихлоо. Маргааш тэмээгээ нядалъя гэж хэлсэн. **********  ах *********н саахалт айл ********* рүү утсаар яриад бид нарыг ********* хүрээд ир гэж байна. Хэдүүлээ тэднийд очъё гээд *********н  машинаар *********н  эхнэр хүүхэд, *********, *********, **********  нар **********н гэр лүү явсан. **********н  байшинд бид нар ороод цай уугаад сууж байтал ********* гаднаас шилтэй архи оруулж ирээд бид нарт хундагалж өгсөн. Тэрийг нь ууж дуусаад байж байтал ********* пиво гаргаж ирсэн. Тэр пивыг ууж байтал *********, *********  хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би яг юу ярьсан талаар мэдээгүй. Тэр хоёроос хол суусан байсан. **********г  босоод ирсэн чинь ********* чи ядарсан өвгөнийг дээрэлхлээ гээд орон дээрээс босоод *********н гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Ц Мөнхбат газар унахад дээрээс нь 1 удаа дэвссэн. ********** ыг *********  1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр салцгаасан. *********, **********г  чи алуурчин, тэр хадмаараа намайг алуулах юм байгаа биз гэж хэлээд гэрээс гараад явсан. **********  байшингаас гараад гадаа гэдсээ дараад хэвтээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Гэрч **********н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... **** оны *** дүгээр сарын ** -ний өдөр **********  бид хоёр ********** гэх айлд сууж байтал *********  орж ирсэн. Удалгүй **********н    утсанд дуудлага ирсэн. **********  утсаар ярьж дуусаад дүү **********  залгаж байна. Тэмээ авах хүн ирсэн намайг тэмээ заагаад өг гэж байна. Бүгдээрээ цуг явцгаая гээд би ********* тай сундлаад, **********  ********** той сундлаад *********   ынд очиход тэмээ худалдаж авах гэж байгаа айлд очсон. ********* эхнэр хүүхэдтэйгээ, *********с   тэмээ нядлах гэж ирсэн танихгүй залуу, *********   , **********  нар байсан. 1 том пиво талд нь оруулаад байж байсан. ********* гаднаас 0.5 литрийн Агар нэртэй архи авч ирээд ************д өгсөн. Тэр шил архийг нь бид нар хувааж уучихаад байж байтал **********  1 том пиво гаргаж ирсэн. Тэр пивоо ууж дуусгачихаад би ***********тэй    утсаар ярихад та хэд хүрээд ирэхгүй юу гэхээр нь *********н  машинаар *********, ***********, *********, *********н  эхнэр хүүхэдтэй бид нар ***********д очсон. Айлд ороод мэнд мэдэлцэж бурханд нь мөргөөд ********* бид хоёр золгоод, цай уугаад, тавагтай идээ амсаад сууж байтал *********   тал шил архи гаргаж ирээд бид нарт тойруулсан. Тэр архийг ууж дуусаад *********   1 том пиво задлаад ууж байтал *********, **********  хоёр маргалдаад байсан. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдээгүй. **********  ********* ын нүүр рүү гараараа алгадаад авсан. *********, **********г  газар унахад дээрээс нь дэвссэн. Тэгээд тэр хоёр салсан. Дахиж зодоон болоогүй. *********  миний хөл рүү зөөлөн өшиглөчихөөд гэрээс гараад явсан. ********** газар хэвтээд байсан. Удалгүй бид нар айл хүндрүүлчихлээ гээд явцгаасан. *********  ямар ч байсан **********г  газар унасан байхад нь дээрээс дэвсэх шиг болсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

 

  Өвөрхангай дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай:... *********   ын биед давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/,

 

  Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай:... Үзүүлэгч ***********н ***********н гэмтлийн дараах стресс, айдас түгшилтийн шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Шүүгдэгч *********н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

 

Шүүгдэгч *********н хувийн байдалтай холбоотой баримтууд буюу Баянхонгор аймгийн ********** сумын *** дүгээр багийн засаг даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 11 тоот тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, мал тооллогын баримт /хх-ийн 57-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/,

 

2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 41-42-р хуудас/,

 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ************* дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Л.Галбадрах шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:...  Шүүгдэгч *********  нь **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг **********  гэх газарт хохирогч **********г  өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *********, гэрч ***********, ***********, ********** нарын өгсөн мэдүүлэг, Өвөрхангай дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч ***********н  яллагдагчаар өгсөн мэдүүлэг, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *********  нь **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг **********  гэх газарт хохирогч **********г  өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч ********* н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч *********с хавтаст хэрэгт 3686210 төгрөгийн баримтыг гаргаж өгч хавсаргуулсан. Үүний хүрээнд шүүгдэгчийн зүгээс 6723510 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэхэд шүүгдэгч *********н хууль бус шинжтэй үйлдлийн улмаас хохирогч ********* н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх бөгөөд улмаар ********* нь бусдын бие махбодод  халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж ухамсарласан атлаа үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэхээр байна. Энэ хэргийн улмаас хохирогч *********н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам, шаардлагыг зөрчөөгүй тул нотлох баримтыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар:...  Шүүгдэгч *********  нь өөрийн хууль бус шинжтэй үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч *********н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч ********** нь одоогоор бүрэн гүйцэт эдгэрч эрүүл болоогүй байгаа. Тухайн нөхцөл байдалд орчинтойгоо харилцах чадвар сайнгүй байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон учир улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар давхар хохирлын асуудлыг шийдэх ёстой. Шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн учир цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдуулах саналтай байна. Сэтгэцийн хохирлын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц дүнгээр төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдсон, миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, дүгнэлт хийж, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Хохиролтой холбогдуулж тайлбар хэлэхэд хохирогчоос хавтаст хэргийн 64-72 дугаар талд авагдсан 3686210 төгрөгийн баримтыг хохирогчийн зүгээс гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан боловч шүүгдэгчийн зүгээс 6723510 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Үүнд бусад зардал болох буудал, хоол хүнс, зардлын мөнгө зэргийг бүгдийг нь төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг шүүх яаж ч шийдвэрлэсэн тэр чинээгээр нь нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйж байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээж авч байна. Энэ сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан хугацаанд буюу завсарлага авахгүйгээр 3 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Хохирогч **********  нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Саналгүй гэсэн

 

Шүүгдэгч ********* нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байна гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч *********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********  нь **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг **********  гэх газарт хохирогч **********г  өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *********  нь **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг “********** ” гэх газарт хохирогч **********г  өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ********* ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч *********   ын **** оны *** дүгээр сарын ** -ний өдөр **********  тэмээгээ авах гээд эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Тэр өдөр тэмээгээ хийх гэсэн чинь оройтчихоод маргааш хийхээр болсон. **********  надад 1 шил 0.5 литрийн архи, 1 том пивоны хамт өгсөн. Тэр архи пивыг бид нар хувааж ууж дуусчихаад саахалт айлын хүн болох **********н  гэр лүү **********н   машинаар ********** , ********* , **********  бид хэд очсон. **********н  гэрт ороход *********   шүүгээнээсээ 1 том шилтэй архи гаргаж ирээд бид нарт хундагалж тойруулсан. Би орны өмнө газар сууж байтал *********  намайг чи дэрсээ харамладаг. Тэмээ хөөдөг гэхээр нь би юм дуугараагүй. Гэнэт *********  босч ирээд гэдэс рүү өшиглөсөн. Намайг газарт унахад дээрээс дэвссэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, гэрч **********н  **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн ********** сумын *** дугаар багийн нутаг *********** гэх газар манай гэрт ***********, *********, ********, **********, жолооч гэх танихгүй залуу нийт таван хүн орж ирсэн. Би цагаан сараас үлдсэн задалсан тал архийг зочдод аягалж өгсөн. *********  , *********  хоёр манай байшингийн буйдангийн өмнө зэрэгцээд сууж байсан. Гэнэт **********  ********* ын нүүр лүү гараараа алгадаад авсан. *********  зөрүүлээд **********г  3 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, гэрч **********н    **** оны *** дүгээр сарын ** -ний ********** гэх айлд мал хайж яваад буусан. Тэр айлд **********, *********, **********, ********** нар байсан. Дараа нь *********  ганцаараа тэмээгээ харчихаад явна гэж орж ирсэн. **********н  байшинд бид нар ороод цай уугаад сууж байтал ********* гаднаас арзгар шилтэй архи оруулж ирээд бид нарт хундагалж өгсөн. Тэрийг нь ууж дуусаад байж байтал ********* пиво гаргаж ирсэн. Тэр пивыг ууж байтал *********, *********  хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. **********г  босоод ирсэн чинь *********  чи ядарсан өвгөнийг дээрэлхлээ гээд орон дээрээс босоод **********г  гэдэс рүү 2 удаа өшиглөсөн. Ц Мөнхбат газар унахад дээрээс нь 1 удаа дэвссэн. **********  байшингаас гараад гадаа гэдсээ дараад хэвтээд байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч **********н  **** оны *** дүгээр сарын ** -ний өдөр **********  бид хоёр ********** гэх айлд сууж байтал *********  орж ирсэн. Тэгээд бид нар ***********д     очсон. *********   тал шил архи гаргаж ирээд бид нарт тойруулсан. Тэр архийг ууж дуусаад *********   1 том пиво задлаад ууж байтал ********* , **********  хоёр маргалдаад байсан. **********  ********* ын нүүр рүү гараараа алгадаад авсан. *********  **********г  газар унахад дээрээс нь дэвссэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,  Өвөрхангай дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/, шүүгдэгч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *********   ын хохиролд 6723510 төгрөг авсан. Миний бие өвдөөд байгаа. Би гомдолтой байна гэсэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

    Шүүгдэгч *********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ********* ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ********* ын **** оны *** дүгээр сарын ** -ний орой 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн нутаг **********  гэх газарт хохирогч **********г  өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********* овогт *********н *********г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

  

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч *********н дээрх үйлдлийн улмаас хохирогч *********н биед давсагны урагдал /хагарал/, чацархай болон бага аарцгийн өөхөн эдийн цус хуралт гэмтлүүд учирсан.

 

Хохирогч ********* нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардал 3686210 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал, мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч *********  нь хохирогч ********* д хохиролд 6723510 төгрөгийг төлсөн, хохирогч **********  нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирол төлөгдсөн гэсэн болох нь шүүгдэгч *********, хохирогч ********** нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хаанбанкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”,

 

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

 

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.”,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж хуульчилсан.

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Нарантуяа, Т.Туул нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ***********н ***********н    гэмтлийн дараах стресс, айдас түгшилтийн шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцохоор,

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660000 төгрөг байхаар тогтоожээ.

 

Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нь хүнд төрлийн гэмт хэргийг санаатайгаар анх удаа үйлдсэн, учруулсан гэм хор, хохирлын хэмжээ, хохирогчийн бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар,  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогч *********н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9240000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* аас хохирогч *********   ын сэтгэцэд учирсан хор уршгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9240000 төгрөгийг гаргуулж хохирогч *********д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг буюу 6723510 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр болох 9240000 төгрөгийн хор уршгийг 3 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн учир хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа талаар дүгнэлт гарсан учир шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч *********н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгдэгчээс гаргуулах зардлын баримт байхгүй. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хувиараа мал аж ахуй эрхэлж хөдөлмөрлөдөг. Мөн насны байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын саналыг гаргасан. Хэрэв хорих ял оногдууллаа гэхэд 9240000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах хугацаа нь сунжирна. Цаашлаад хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй учир торгуулийн ялын санал гаргасан. Уг торгох ялыг боломжид хугацаагаар төлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэсэн  дүгнэлтийг,

  

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Миний хувьд хэдийгээр хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ч гэсэн улсын яллагчтай зэрэгцэж шүүгдэгчийг яллахгүй. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн дүгнэлт их байна, бага байна, тийм ял өгье гэж санал гаргахгүй гэсэн байр суурьтай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал хүнд, эмчилгээ сувилгаа шаардлагатай байгаа учраас 9240000 төгрөгийн хор уршгийг 3 жилийн хугацаанд төлнө гэж байгаа нь арай урт байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгчид энэ хэмжээний мөнгийг олоод өгчих мал аж ахуйн боломж байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:.... Улсын яллагчийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах санал гаргаж байгааг ойлгож байна. Гэхдээ төр иргэндээ хүндэтгэлтэй, энэрэнгүй хандах зарчим байх ёстой. Шүүгдэгчийн зүгээс хуульд заасан хугацаанд хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Харин шүүх хэдэн сард төл гэх юм шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. 14000000 төгрөгийн торгууль гэдэг бидэнд ч гэсэн хүнд даваа учир хуульд заасан доод хэмжээ буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хүлээж авна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *********  нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.

 

Шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

Шүүгдэгч ********* ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өөрийн гэсэн мал хөрөнгөтэй, орлоготой зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********* овогт *********н *********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********* т мэдэгдэж,

 

Шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********д 6723510 төгрөгийг төлсөн, хохирогч ********** нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********с хохирогч *********   ын сэтгэцэд учирсан хор уршгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9240000 төгрөгийг гаргуулж хохирогч *********д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **********  нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт *********н *********г  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овогт *********н *********г  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* т оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********* т мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *********  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********д 6723510 төгрөгийг төлсөн, хохирогч **********  нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********с хохирогч *********н сэтгэцэд учирсан хор уршгийг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9240000 төгрөгийг гаргуулж хохирогч *********д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч **********  нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ