| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2024/0170/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/187 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мандалмаа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/187
2024 08 27 2024/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Б.Мандалмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Хохирогчийн өмгөөлөгч: Р.Шүрхүү,
Шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********н **********д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-********** аймгийн ********** суманд төрсөн, ** настай, ****, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ** дүгээр багийн ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********** овогт **********н ********** /РД: ********** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын ** дугаар багийн *** дүгээр байрны подволд хохирогч **********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Тэр мөнгийг энэ хүн өөрөө ч өгөөгүй юм. Нөгөө мөргөсөн тал нь надад 100000 төгрөг үлдээгээд будгаа захиалъя гээд явсан. Тэгээд тэр хүн ирээд мөнгөө нэхэхээр нь та 50000 төгрөгөө аваад үлдсэнд нь будгаа аваад явчих гэснээс болж маргаан эхэлсэн. Тэр захиалсан будгийг нь би аваад үлдэхээр надад ямар ч ашиг байхгүй байсан. Энэ явдалд миний буруу байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх надад тэр хүний машиныг нь мөргөсөн тал нь ирж уулзаад 100000 төгрөг өгсөн. Тэрийг нь мэдчихээд над дээр ирээд маргаан үүссэн. Надад өгсөн мөнгөнөөс нь би будаг захиалсан байсан учраас мөнгийг нь бүрэн өгье гэж хэлээгүй. Үлдсэн 50000 төгрөгийг захиалсан будагтайгаа хамт авчих гэж хэлсэн. Хохирогчид ямар нэгэн эмчилгээний зардал төлөөгүй. Тухайн үйл явдлаас хойш хохирогчтой уулзаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр 100000 төгрөгийг өөр хүн надад өгсөн. Тэр мөнгөөр нь би будаг захиалах байсан. Энэ мөнгө машин янзлуулах урьдчилгаа байсан. Үүн дээр нэмж надад мөнгө төлөх ёстой байсан. Тухайн үед *********** согтуу байгаагүй. Манай найз ирчихсэн байсан болохоор би пиво уусан байсан. Ямар нэгэн хохирол төлбөр гарах юм бол *********** би хоёр хоорондоо тохиролцоод хохирлыг төлнө гэв.
Хохирогч **********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би **** оны ** дүгээр сарын ** -ны өдөр ********** гэх залуугаас өрөө авах гэж очсон. Тухайн мөнгийг өгөхгүй гээд маргаан үүссэн. Маргалдаж байгаад намайг мөргөсөн. Мөргөх үед миний толгой эргээд байсан. Намайг хойшоо ухраад байхад улам зодох гээд дайрсан. Хоорондоо маргалдаж байгаад салсан. **********тай харилцаа хамаарал байхгүй. Тухайн үед эхнэр ********** , *********** , бас нэг танихгүй эмэгтэй хүн байсан. Манай эхнэр машин янзлуулна гээд 11 дүгээр сард 100000 төгрөг өгсөн байсан. Тэр үед машинаа янзлуулж чадаагүй. Тэгээд хотод машинаа янзлуулчихаад одоо таниар машинаа янзлуулах шаардлагагүй болчихлоо. Мөнгөө авъя гэхэд нь дансаа явуулчих гэчихээд мөнгө өгөхгүй 2-3 сар болсон учир очиж уулзсан. Миний шүд суларсан, уруулны дотор талд язарсан байсан. Өмнө нь цохиж зодсон асуудал байхгүй. Би ********** гэх залууг цохиж зодоогүй. Би сэтгэцэд учирсан хохирол уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч ***********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** нь манай нөхөр байгаа юм. Би **** оны ** дүгээр сарын ** -ны өдрийн 16 цагийн орчимд нөхрийнхөө ажил дээр очсон. Намайг нөхрийн ажлын арын амрах өрөөнд байж байхад нэг танихгүй эмэгтэй орж ирээд мөнгөө авах гэсэн юм гээд манай нөхөрт хэлсэн. Манай нөхөр ********** та хэн билээ гэсэн чинь машиныхаа тухай яриад тухайн эмэгтэй би машинаа өөр газар янзлуулахаар болсон. Мөнгөө авъя гэхээр нь манай нөхөр би нөгөө хүмүүст чинь хэлсэн. Будгийг захиад авчихсан. Танд одоо мөнгө өгвөл 50000 төгрөг өгье. Та нэмээд будгаа авч болно гэсэн чинь утсаар яриад нөхрөө дуудаад байсан. Тухайн эмэгтэйн нөхөр нь орж ирээд манай нөхөр ***********тэй юм ярьж байгаад өөрөө эхэлж цохиод хоорондоо зууралдаад бие биенийгээ цохисон. Мөн манай нөхөр ***********г машин руу түлхээд газар унагаагаад өшиглөөд байсан. Би хүүхэд айчихлаа. Та нөхрөө аваад гарчих гэсэн чинь хэрэлдээд байсан. Удалгүй тухайн эмэгтэй цагдаа дуудсан. Манай нөхөр 13 цагийн орчимд найз ирсэн гээд 0.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан байсан. Машин янзлуулах гэж мөнгөө өгснөө дараа нь машинаа янзлуулахгүй буцааж мөнгөө авна гээд маргаан үүссэн. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Харилцан зодолдсон гээд тухайн үед орхисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч ********** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... *********** манай нөхөр байгаа юм. *********** гээр машин янзлуулж байсан. Би **** оны ** дүгээр сарын ** -ны өдөр ********** гэх залуугийн ажил дээр очоод машин янзлуулна гээд 2023 оны 10 дугаар сард 100000 төгрөг өгсөн байсан. Тухайн үед би гадаад явахаар болчихоод ********** гэх залуугаар машинаа янзлуулж чадаагүй. Тэгээд мөнгөө авах гээд орсон чинь 50000 мянган төгрөг өгөөд 50000 мянган төгрөгөндөө будаг ав гэж хэлсэн. Намайг ороход ********** гэх залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд мөнгөө авна. Будаг авахгүй гэсэн. Тухайн үед утсаар ярьж байхдаа машины будаг авсан гэж нэг ч удаа хэлээгүй. Би *********** тэй 7 удаа утсаар ярьж байсан. Маргаан болохоор нь нөхрийгөө дуудсан. Манай нөхөр *********** тухайн засварын газарт орж ирэхээр нь 50000 мянган төгрөг өгөөд 50000 мянган төгрөгөнд будаг ав гэнээ гэж хэлсэн чинь манай нөхөр юу гэж тийм юм байх вэ дээ гээд чи яасан их архи уудаг залуу вэ гэсэн чинь манай нөхөр ***********н нүүр лүү мөргөсөн. Тэгээд хоорондоо заамдалцаад ********** гэх залууг газар унагаасан. Би утсаа машинаасаа аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр *********** архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ********** гэх залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манай нөхрийн толгой руу нь 1 удаа, цээж рүү нь 1 удаа мөргөсөн. Мөн түлхэж газар унагаасан. Уруулан дотор нь язарсан. Бас үүдэн шүд нь суларсан байсан. Нүүрэн дээр нь хумсны сорви үүссэн байсан. Машин янзлуулна гээд мөнгө өгсөн байснаас болоод маргаан үүссэн. Өмнө нь хоорондоо зодолдож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 297 дугаартай:... **********н биед тархи доргилт, дээд урууланд шарх зөөлөн эдийн няцрал. 21-р шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 12-14 хуудас/,
Шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,
Шүүгдэгч ***********гийн хувийн байдалтай холбоотой баримт буюу Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 124 тоот тодорхойлолт /хх-ийн 56 хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 57 хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/,
2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 41-42 хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ********** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 43-44 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ********** нь **** оны ** дүгээр сарын ** -ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн 454 дүгээр байрны подволд хохирогч ***********той маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, толгойгоороо мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ********** нь тухайн тохиолдолд үүссэн маргааныг эв зүйгээр шийдвэрлэхгүйгээр үл ялыг зүйлээр шалтаглан бусдын бие махбодод санаатайгаар хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч **********н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй учраас түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хохирогч ***********той хууль зүйн туслалцаа үзүүлэх төлбөртэй гэрээ байгуулсны үндсэн дээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч нь хохирогчийг машин засуулахаар өгсөн мөнгөө буцааж авахаар очиход нь зохих журмаар харьцаагүй маргаан үүсгэж биед нь халдаж хөнгөн хохирол учруулсан. Энэ үйлдлээ шүүгдэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас шүүгдэгч *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн тухайд энэ залуус эвлэрсэн. Хоорондоо тохиролцсон учраас хохирогч нь шүүхэд хандаж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж баримт сэлт гаргаагүй байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********** нь гэм буруугийнхаа талаар:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч **********д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь **** оны ** дүгээр сарын ** -ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн 454 дүгээр байрны подволд хохирогч **********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ********** нь **** оны ** дүгээр сарын ** -ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн 454 дүгээр байрны подволд хохирогч **********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *********** гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********н **** оны ** дүгээр сарын ** -ны өдөр ********** гэх залуугаас өрөө авах гэж очсон. Тухайн мөнгийг өгөхгүй гээд маргаан үүссэн. Маргалдаж байгаад намайг мөргөсөн. Мөргөх үед миний толгой эргээд байсан. Намайг хойшоо ухраад байхад улам зодох гээд дайрсан. Хоорондоо маргалдаж байгаад салсан. Миний шүд суларсан, уруулны дотор талд язарсан байсан. Би сэтгэцэд учирсан хохирол уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, гэрч ***********н ********** нь манай нөхөр байгаа юм. Би **** оны ** дүгээр сарын ** -ны өдөр 16 цагийн орчимд нөхрийнхөө ажил дээр очсон. Намайг нөхрийн ажлын арын амрах өрөөнд байж байхад нэг танихгүй эмэгтэй орж ирээд мөнгөө авах гэсэн юм гээд манай нөхөрт хэлсэн. Танд одоо мөнгө өгвөл 50000 төгрөг өгье. Та нэмээд будгаа авч болно гэсэн чинь утсаар яриад нөхрөө дуудаад байсан. Тухайн эмэгтэйн нөхөр нь орж ирээд манай нөхөр *********** тэй юм ярьж байгаад өөрөө эхэлж цохиод хоорондоо зууралдаад бие биенийгээ цохисон. Мөн манай нөхөр *********** г машин руу түлхээд газар унагаагаад өшиглөөд байсан. Машин янзлуулах гэж мөнгөө өгснөө дараа нь машинаа янзлуулахгүй буцааж мөнгөө авна гээд маргаан үүссэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/, гэрч ********** ын *********** манай нөхөр байгаа юм. **** оны ** дүгээр сарын ** -ны өдөр ********** гэх залуугийн ажил дээр очоод машин янзлуулна 100000 төгрөг өгсөн байсан. Тэгээд мөнгөө авах гээд орсон чинь 50000 мянган төгрөг өгөөд 50000 мянган төгрөгөндөө будаг ав гэж хэлсэн. Маргаан болохоор нь нөхрийгөө дуудсан. Манай нөхөр *********** тухайн засварын газарт орж ирээд юу гэж тийм юм байх вэ дээ гээд чи яасан их архи уудаг залуу вэ гэсэн чинь манай нөхөр ***********н нүүр лүү мөргөсөн. Тэгээд хоорондоо заамдалцаад ********** гэх залууг газар унагаасан. Манай нөхрийн толгой руу нь 1 удаа, цээж рүү нь 1 удаа мөргөсөн. Мөн түлхэж газар унагаасан. Уруулан дотор нь язарсан. Бас үүдэн шүд нь суларсан байсан. Нүүрэн дээр нь хумсны сорви үүссэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-14 хуудас/, шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 297 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *********** гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ********** нь **** оны ** дүгээр сарын ** -ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ********** сумын 5 дугаар багийн 454 дүгээр байрны подволд хохирогч **********г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ********** овогт **********н *********** г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********** гийн дээрх үйлдлийн улмаас нь хохирогч **********н биед тархи доргилт, дээд урууланд шарх зөөлөн эдийн няцрал, 21-р шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд учирсан.
Хохирогч *********** нь нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч *********** г хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагч Б.Мандалмаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчийн хувийн байдал, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хувиараа машин засвар ажиллуулж тогтмол орлоготой байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:.... Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдлоо. Би хохирогчийн өмгөөлөгч учраас шүүгдэгчийг заавал хамгийн дээд хэмжээгээр нь ял оногдуулна гэсэн дүгнэлт гаргахгүй. Энэ зүйлд 3 янзын ялын төрөлтэй. Улсын яллагчаас торгуулийн ялын санал гаргасан учраас үүнээс хэтрүүлж хүнд ял оногдуулъя гэсэн санал гаргахгүй. Шүүгдэгч нь хохирогчтой тохиролцож хохирол төлбөрийг төлнө гэсэн учраас 700000 төгрөгөөс доош ял оногдуулахад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд хэлэх эцсийн үг байхгүй гэсэн.
Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч *********** гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********** овогт **********н *********** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** гийн өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********н *********** г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овогт **********н *********** г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ