Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2022/00069

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, ******* ******* № ******* тоотод оршин суух, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* овогт ******* ы /РД:МЗ82**************08/ нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, № тоотод оршин суух, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ******* овогт т /РД:МЗ8*******502/ холбогдох

           гэм хор учруулснаас үүсэх хохирол 500000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Г., иргэдийн төлөөлөгч Х.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цагийн орчимд миний хүү А.Далайням төрсөн дүү гийн хамт Засаг даргын тамгын газрын арын сааданд ангийнхаа хүүхэдтэй сууж байхад нь манай хүү дээр 7-8 хүүхдүүд хүрч ирээд нэг хүүхэд нь манай хүүхдийг хоёулаа одоо үзэх үү гэж өдсөн байсан. Тэгэхээр нь манай хүү үгүй гээд сууж байсан чинь ийн хүү нь ирээд нуруу, цээж, толгой руу нь өшиглөж зодсон гэсэн. Бас хамт явсан хүүхдүүд нь зодсон гэсэн. Тэгээд манай хүү дүүгээ дагуулаад явж байсан чинь ийн хүү нь араас нь очоод дахиж зодсон байсан. Манай хүү зодуулчихаад тэр даруйдаа цагдаад очиж хэлсэн байсан. Цагдаа эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн байсан. Хүүгээ эмнэлэг дээр байхад нь би очиж авсан. Хүүгийн маань одоо хамар нь өвдөөд шингэн гоожоод бас толгой нь өвдөөд байгаа тул цаашид үзүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Би өөрөө эрхэлсэн ажилгүй өвчтэй хэвтэрт байдаг дүүгээ байнга асардаг тул авч яваад үзүүлэх мөнгө төгрөггүй хэцүү байна. Иймд би хүүгийнхээ эмчилгээнд зориулж 500000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гар бөмбөгийн секцний хүүхдүүдтэйгээ явж байгаад Засаг даргын тамгын газрын арын сааданд ы хүү Далайнямтай маргалдсан байсан. Миний хүү уг нь найзыгаа өмөөрөөд ы хүү Далайнямд гар хүрсэн байсан. Цагдаагийн хэлтэс дээр хүүгийн хамт очиж байцаалт өгсөн. Миний хүү буруугаа ойлгож уучлалт гуйсан. Тухайн үед миний дансанд 120000 төгрөг байсан учир түүнийг өгч байя гэхэд татгалзсан. эмчилгээний зардал гэж нэхэхээр нь би хүүг чинь Улаанбаатар хот аваад явж эмнэлэгт үзүүлээд ирье гэхэд бас татгалзсан. Би хүүг чинь тантай хамт аваад явъя гэхэд бас зөвшөөрөөгүй. Дараа нь намайг цагдаа дээр дуудахаар нь очиход 300000 төгрөг нэхсэн. уг мөнгийг хүүгийнхээ эмчилгээнд хэрэглэх эсэх нь надад эргэлзээтэй санагдсан тул би өгөөгүй. Хэрэв шүүх нотлох баримтыг үнэлээд төл гэсэн шийдвэр гаргавал төлнө. Тэрнээс миний хувьд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Яг одоогоор бол хүүхдийг авч явж эмчилгээнд хамруулах боломжгүй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Сүхбаатар нь хариуцагч Г. нь хохирлыг барагдуулах нь зөв гэсэн дүгнэлт бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, хүү А.Далайнямын нүд нь хавдаж улайсан, хамрын үзүүр орчмоор шалбарч гэмтсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй холбогдогч ийн өөс эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч ы Далайнямаас эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, насанд хүрээгүй , , нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар гаргасан. 

            Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Г.ээс хүү А.Далайнямын эмчилгээний төлбөрт 500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Д.ы нэхэмжилсэн хүү А.Далайнямын эмчилгээний төлбөр 500000 төгрөг нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч Д.ы хүү 2006 оны 06 дугаар сарын 24-ний өдөр  төрсөн, 15 настай А.Далайнямыг хариуцагч Г.ийн хүү 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 15 настай С. нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлах Заантай цогцолбор буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын арын цэцэрлэгт хүрээлэнд цохиж зодсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн хүү А.Далайнямын цохиулж зодуулсны улмаас нүд орчимд хавдар үүсч, хамрын үзүүр хэсэг нь халцарч шалбарсан гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй С.ийг холбогдогчоор асууж мэдүүлэг авсан тэмдэглэлд .... А.Далайням та нар олуулаа байна зодолдохгүй гэхээр нь би очоод гуя руу нь жийсэн. Тэгээд толгой руу нь цохиход манай найз , хоёр салгасан. Би нэг удаа өшиглөж гараараа хоёр удаа цохисон... гэх Хх-н 07-08 дугаар хуудас, насанд хүрээгүй А.Далайнямыг хохирогчоор асууж мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд .... намайг зодолдох уу гэхээр нь би та нар олуулаа явж байна үгүй гэхэд өндөр туранхай бор эрэгтэй хүүхэд нь над руу ирээд намайг хөлөөрөө жийж унагаагаад зодсон. Тэнд байсан хүүхдүүд салгасан. Тэгээд би сагсны шийдний талбайгаас гараад явж байхад намайг зодсон тэр хүүхэд ахиж хүрч ирээд нүүр лүү цохиж газар унагаагаад миний нүүр лүү дэвсээд байсан ... гэх Хх-н 09-10 дугаар хуудас/, насанд хүрээгүй Э.ыг гэрчээр асууж мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд .... үл таних нэг эрэгтэй хүүхэд манай найз А.Далайнямыг зодолдох уу гэхэд манай найз та нар олуулаа явж байна үгүй гэхэд өндөр туранхай бор эрэгтэй хүүхэд хүрч ирээд манай найз А.Далайнямыг хөлөөрөө жийж унагаагаад зодсон. Тэгээд манай найз босоод сагсны талбайгаас гараад явж байхад манай найзыг дахин зодсон ... гэх Хх-н 11-12 дугаар хуудас/, насанд хүрээгүй Б.ыг гэрчээр асууж мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд .... тэгтэл тэр хүүхэд үгүй зодолдохгүй та нар олуулаа байна гэж хэлтэл миний хажууд байсан өө шууд тэр хүүхэд дээр очоод хөлөөрөө жийж унагаагаад дээрээс нь дэвсэхээр нь бид хоёр очиж ийг болиулсан. Тэгээд тэр хүүхэд босоод цаашаа явахаар нь өө дахиж араас нь очиж зодохоор нь бид хоёр очиж салгасан... гэх Хх-н 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” .. гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9. “хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх” ... гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана” ... гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Д. нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах,  шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.ы хүү А.Далайням нь хариуцагч Г.ийн хүү С.ий хүчирхийлэл, цохилт зодолтын улмаас тодорхой хэмжээгээр бие махбодийн шарх, сэтгэл санааны дарамтад өртсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь эрхэлсэн ажилгүй, байнгын хүний асрамжинд байдаг эмэгтэй дүүгээ асардаг зэрэг ахуйн шалтгааны улмаас хүү А.Далайнямыг Улаанбаатар авч явж шинжилгээнд хамруулж үзүүлэх, эмчлүүлж чадахгүй байгаа гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой мэдүүлж байна.

Мөн нэхэмжлэгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү А.Далайнямын толгой нь өвдөөд хамраас нь шингэн гоожоод өвдөөд байгаа тул ер нь үзүүлж харуулах шаардлагатай байна гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Г.ийг хохирлыг барагдуулах нь зөв гэж дүгнэжээ.

Иймд хариуцагч Г.ийн тайлбарласан нотлох баримтыг заавал шаардахгүйгээр хүү А.Далайнямын хүүхдийн ирээдүйн эрх ашиг, эрүүл мэндийн байдал болон хуульд заасан эрхийг хангаж нэхэмжлэгч Д.ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг  болох 300000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15650 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10*******30*******0941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.ээс 300000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15650 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 10*******30*******0941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжинд 9650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН

 

                                            ШҮҮГЧИД                     Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                  Б.ЭРДЭНЭМӨНХ.