Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2022/00207

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , сум, Яргуйт баг, *******,*******,*******/

Хариуцагч: , сум, Яргуйт баг, *******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2004 онд тай гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2002 онд том хүү *******, 2007 онд охин ******* нар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж, хамт амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин *******гоо өөрийн асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн эд хөрөнгийн маргаантай тул өөрт оногдох хувийг авах хүсэлттэй байна. Уг эд хөрөнгө нь тоотод байрлах 7х8 харьцаатай тоосгон байшинг зах зээлийн үнээр 10,000,000 төгрөгөөр үнэлж тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг төлсөн болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие *******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг өгч байна. Миний бие нь эхнэр хүүхдүүдээсээ салах шалтаг байхгүй, таарч тохирохгүй зүйл ч болоогүй. 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод хамаатныхаа хүүхэдтэй ажил хийхээр гэрээсээ гарсан. Улаанбаатарт ажиллаж байхад ковид цар тахал гээд 4 дүгээр сар хүртэл хөл хорионд орж гэртээ ирж чадаагүй, ингээд ажил хийхгүй байж байгаад улаан бүсэд ороогүй Өмнөговь, Өвөрхангай аймаг руу явж ажилласан. Энэ хугацаанд эхнэр маань өөр хүнтэй болж гэртээ авч ирсэн гэж эгч, дүү хоёроосоо сонсоод очиж байгаад өөртэй нь уулзъя гэж бодсон. Гэтэл үүнээс өмнө Гантуяа энэ хүнтэйгээ уулзаж байсан. Эд хөрөнгийн хувьд том хүү *******одоо гэр бүл болох үед нь өөрийн хашаа байшингаа өвлүүлэх замаар өгнө. Охин *******гоо өөр дээрээ авах хүсэлттэй байна. Учир нь охин хүүхдээ хамаагүй эрэгтэй хүнтэй байлгамааргүй байна. Мөн Яргуйт Овоотын 4-39 тоотод байдаг 7х8 харьцаатай 100% гүйцэтгэлтэй байшин хашаа нь одоогийн зах зээлийн үнэлгээгээр 10,000,000 төгрөг үнэлэгдэхгүй гэж бодож байна гэжээ.  

Нэхэмжлэгчээс: 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 245,150 төгрөг төлсөн баримт /хх-2/, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ЭТ2020/01106 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл /хх-3/, Энхжих Мандариваа ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-4/, 13 дугаар сургуулийн тодорхойлолт /хх-5/, сум, Яргуйт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-7/, 51389 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-8/, Э.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-9/, Э.*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-10/, зурагнууд, Э.*******ын Анагаахын их сургуулийн суралцдаг талаарх тодорхойлолт, сургалтын төлбөр,

Хариуцагчаас: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-17/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

Шүүхийн санаачлагаар: Охин Э.*******гийн саналыг асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* нь 2004 онд тай гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд 2002 онд том хүү Э.*******, 2007 онд охин Э.******* нар төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсөний гэрчилгээний хуулбар талуудын тайлбараар батлагдаж байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд бие биенээ ойлгож хүндэлдэггүй, таарамжгүй харьцаатай, хариуцагч нь эхнэр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, архи ууж хэрүүл маргаан үүсгэн гэр бүлдээ дарамт учруулдаг байсан байна. Дээрх байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хариуцагч нь өөр хүнтэй амьдарч эхнэр хүүхдээ гэр орноосоо явуулсан, эвлэрэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх тул гэрлэлтийг цуцалж охин Э.*******г эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоох, тоотод байршилтай хашаа байшинг нэхэмжлэгч болон хүү Э.*******, охин Э.******* нарын өмчлөл, эзэмшилд үлдээх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь анх 7х8 харьцаатай тоосгон байшингаас оногдох хувийг гаргуулах шаардлага гаргасан ба 10,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 174,950 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байсан боловч хашаа байшинг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Энэ тухай нэхэмжлэгч хариуцагчийг өөрийг нь болон 2 хүүхдийг гэрээсээ хөөж, өөр эмэгтэйтэй амьдарч байгаа, орох орон гэргүй, айл дамжин амьдарч хүнд байдалд байгаа учраас хашаа байшинг өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь өмчлөлд үлдээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

, сум, 19-р баг, , тоотод байршилтай улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны өмчлөгчөөр ыг бүртгэж 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 000192748 дугаартай гэрчилгээ олгосон байх боловч энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэрлэгчид,гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож нэхэмжлэгч *******, хүү Э.*******, охин Э.******* нарын өмчлөлд үлдээх үндэстэй байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь хаягийн өөрчлөлтөөр тоот болж өөрчлөгдсөн байна.

Хариуцагч т шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар*******/,*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн охин Э.*******г эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Э.*******д бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-н нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг тогтоон эцэг аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан , сум, 19-р баг, , тоотод байршилтай улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц, хашааг нэхэмжлэгч *******, хүү Э.*******, охин Э.******* нарын өмчлөлд үлдээсүгэй

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сувд-Эрдэнэд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 245,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН