| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
2024 10 01 2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э,
улсын яллагч Д.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт С-ын С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242.000.124.0126 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр У хотод төрсөн, яс үндэс халх, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын С татах хэсгийн бэлтгэл цехэд засварчин ажилтай, ам бүл ......., эхнэр, ....... хүүхдийн хамт Д аймгийн З сумын .... дүгээр баг Г-ын ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт С-ын С /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь Д аймгийн З сумын ........ дугаар баг, Б плаза шөнийн клубийн үүдэнд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 35 минутын орчимд А.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний зүүн талын цээжний хэсэгт гараараа хүчтэй цохисон, мөн нуруу, гар хөл хэсэгт хөлөөрөө цохиж баруун сарвууны 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр, алганы шивнүүр ясны цууралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэ хамарсан зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч С.С мэдүүлсэн: “...Мэдүүлгээ өмнө нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан...” гэв.
- С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг 35 минутын үед найз Ч, Б хоёртой Б бааранд орж архи пиво уусан миний танил ах болох Ч нь сахарын өвчтэй болохоор ямар нэгэн архи дарс уугаагүй харин Б надтай уусан. Тэгээд би хоёр найзтайгаа ариун цэврийн өрөө орж бие засаад байж байхад А.Б араас ганцаараа орж ирээд үгийн зөрүүгүй Ч ахыг толгойгоороо мөргөж унагаагаад эргэж хараад Б-г гараараа нэг удаа цохиж унагасан. Тэгээд бид нар баарнаас зууралдаж гараад хэсэг зуур хэрэлдэж байгаад салаад зам дагаад хоёр найзтайгаа хамт алхаад явж байтал А.Б гэх залуу араас гүйж ирээд миний нуруу руу нэг гараараа цохисон би эргэж хараад зууралцаад газарт дээр доороо ороод унах үед манай хоёр найз салгаад цаашаа явсан тэгтэл дахин дахин араас гүйж ирээд чанга дуугаар хэл амаар доромжлоод байлгахгүй өдөөд хоргоогоод байлгахгүй байсан. Бид гурав Т буудлаас эд зүйлсээ аваад Ч ахаар машинаа бариулаад Д аймгийн С сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43х/,
- Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдөр 00 цагийн орчимд Б бааранд найзын хамт сууж байгаад тэндээ хүн бүрийн 3 лааз пиво уугаад нэг танихгүй залуу ирээд танилцаад сууж байснаа манай ах өөртэй чинь танилцъя гэхээр нь ариун цэврийн өрөөнд орсон тэндээ үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж байгаад баарнаас гараад баарны гадаа салцгаагаад би тухайн үед хэсэг зуур сонин болоод газарт сууж байгаад тэр залуучуудыг хаашаа явсан юм бол гээд араас нь хайсан чинь төмөр замын 5 шар байрны хажууд явж байхаар нь араас нь очоод С-ын нуруу хэсэгт гараараа нэг удаа цохиж авч бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаж зууралцаад газарт унахад С нь миний зүүн талын цээжний хэсэгт гараараа хүчтэй цохисон мөн миний нуруу гар хөл хэсэгт хөлөөрөө цохисон. Тэгээд би гар утсаараа цагдаа дуудаад байж байхад нь тэр гурван залуу зугтаагаад явсан тэр үед цагдаа нар ирээд тэр гурван залууг саатуулж намайг эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж үзүүлсэн тэгтэл миний гар утас ар болон нүүр хэсгээрээ хагарч дэлгэц нь анивчаад байсан. Дахиж өөр ямар нэгэн зодоон болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д 236,426 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Иймд гарсан зардлыг С.С-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94/,
- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орой Б бааранд 5-лаа орсон. З, Т, С, М нарын хамтаар би Б бааранд орсон. З, Т С-аас ирээд бид орсон. Бааранд орохоос өмнө би 1 лааз пиво уусан. Тэгээд бид орой 00 цаг өнгөрч байхад би баарны 00-д байхад манай 4 найз нэг залууг дагуулаад ороод ирсэн. Тэгээд би юу болоод байгааг мэдэхгүй шууд тэр залуу Т-ийн хамар луу нь мөргөсөн, бид хэсэг зууралдаж байгаад салсан. Нээх удалгүй би эхнэр М-ыг дагуулаад явсан. Би орон сууцны конторын харалдаа явж байхад нөгөө маргалдаад байсан залуу ганцаараа гүйгээд явж байсан. Тэр залуугийн найз нь араас нь хайгаад явж байтал найзыгаа андуураад цохиод байсан. Тэр залуу нэлээд агсам хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16х/,
- Гэрч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 23 цагийн үед би найз Б-ийн хамт Б плаза бар руу орсон. Бид 2 ороод нэг хүний 2 лааз пиво уусан. Би орохдоо эрүүл Б бага зэрэг согтолттой анх баар орсон. Тэгээд би бүжгийн талбай дээр ганцаараа гараад бүжиглэж байтал Б дээрээ үсээ боосон залуу /С/ манай ширээн дээр ирээд суучихсан Б-тэй гар бариад хэсэг юм ярьж байгаад 00 дагуулаад орж байсан. Би нээх тоогоогүй бүжиглээд зогсож байтал бөөн үймээн болоод хүмүүс орилолдоод 00-руу баарны ажилчид нь ороод Б-ийг дагуулаад гараад ирсэн. Б-ийг очиж авахад өмсөж байсан фудволк нь урагдчихсан хамраас нь цус гарсан байсан. Би гадаа гараад юу болсон гэхэд мэдэхгүй 00 орж танилцъя гэж хэлчхээд 3-4 пизда өөдөөс шууд дайраад зодчихлоо гэж хэлсэн. Би за за хурдан явъя одоо араас гарч ирнэ гэж хэлээд явж байтал араас үсээ дээрээ боосон Сэргэлэнболд ирээд шууд толгойн дээрээс цохисон. Б газарт сөхрөөд шууд унасан чинь халзан залуу, хөгшиндүү ах 2 ирээд хажуу талаас нь ирээд гуя руу нь өшиглөөд нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ин 16-17х/,
-Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 06 дугаар сарын 07-ны орой би эргүүлийн томилгоотой машинт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 00 цаг 35 минутад Ширээт 10-аас Б баарны гадна зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиход маргаан болсон гэх зүйл байхгүй хүнгүй байсан. Хэлтсийн байранд ирэх замд дуудлага өгсөн гэх залуу харанхуй гудамжнаас 2 залуу гараад ирсэн. Тэгээд намайг зодоод тэд Тамгын газар руу зугтсан гэж хэлсэн. Хохирогч залууг машиндаа суулгаад хамраас нь цус гарч байсан болохоор эмнэлгийн байгууллага руу очиж үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явж байтал хохирогч залуу талбай дээр явж байгаа 5 хүнийг хараад намайг зодсон залуус тэр явж байна гэж заасан...” гэсэн мэдүүлэг /хх-ин 19-20/,
-Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хохирогчид учирсан гэмтлийг манай найз С тэр хоёр муудалцаж ноцолдох үед бие биеэ цохиж авахад үүссэн гэмтлүүд би болон Чулуунтөгс бид хоёр тэр залууд ямар нэгэн байдлаар гар хүрч зодоогүй харин тэр хоёрыг салах гэж хувцаснаас нь барьж авсан өөр зүйл болоогүй. Хохирогчийн биед баруун сарвууны 2 дугаар хурууны шивнүүр, алганы шивнүүр ясны цууралт зэрэг нь С хохирогч хоёр зууралцаж газарт унах үед хохирогч гараараа хатуу асфальтан зам дээр хамт унах үед үүссэн гэмтэл байхаа, харин 9 дүгээр хавирганы хугарал нь С цохиход хавирга хугарсан гэмтэл байхаа, зүүн өвдөг, шилбэ хамарсан зулгаралт зэрэг нь ноцолдох үед газарт чирэгдэж үүссэн гэмтэл тухайн гэмтлүүдийг тэр хоёр зодолдож зууралцах үедээ учруулсан гэмтэл Ч бид хоёр тухайн зодоонд ороогүй хохирогч үнэндээ хэцүү дахин дахин гүйж ирээд салж өгөхгүй үг ойлгох чадваргүй пизда гээд дайраад байсан тул бид гурав зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ин 46-47/,
- Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны .. дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “1.А.Б-ийн биед баруун сарвууны 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр, алганы шивнүүр ясны цууралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, шүдний паалангийн эмтрэл, хамрын нуруу, баруун өвдөгний зулгаралт, зүүн өвдөг, шилбэ хамарсан зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан баруун сарвууны 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр, алганы шивнүүр ясны цууралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэ хамарсан зулгаралт гэмтэл тус бүртээ болон нийлээд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Учирсан хамрын нуруу, шүдний паалангийн эмтрэл, баруун өвдөгний зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,
- Шүүгдэгч С.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.С нь Д аймгийн З сумын ... дугаар баг Б плаза шөнийн клубийн үүдэнд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 35 минутын орчимд А.Б-тэй маргалдаж улмаар баруун сарвууны 2 дугаар хурууны 2 дугаар шивнүүр, алганы шивнүүр ясны цууралт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн өвдөг, шилбэ хамарсан зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч С.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгийн торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.С /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н