Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2022/00129

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, ******* ******* гэдэг газар оршин суух, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, овогт /РД:МИ87**************31/

Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, - тоотод оршин суух, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, овогт ийн /РД:МИ86/ нарт холбогдох

           86464 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Б., М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б., М. нар нь тус ******* ******* салбараас 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр ЗГ/2018473797 тоот зээлийн гэрээ байгуулан 12000000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын хугацаатай гэр бүлийн хэрэгцээнд зориулан гэрийн эд хогшлоо барьцаалан цалингийн зээл авсан. 20 оны дүгээр сарын -ны өдөр ковидтой холбоотой цахимаар хүсэлт явуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 3 сараар сунгасан. Мөн 20 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар хүсэлт явуулж 8 сараар тус тус зээлийн хугацааг сунгаж хойшлуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн үндсэн зээлд 150 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 54875 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 89595 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 88 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрэний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цалингийн зээлийн төлбөрийг гаргуулах, Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 8,484,980.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,983.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,500.00 төгрөг, нийт 86464 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 1621 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, - тоотод оршин суух, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ******* ******* ******* ажилтай, овогт ээс /РД:МЗ81/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б., М. нар нь ******* ******* ******* ******* өөс 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр ЗГ/2018473797 тоот зээлийн гэрээ байгуулан 12 сая төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, сарын хугацаатай цалингийн зээл авсан. 20 оны дүгээр сарын -ны өдөр Ковидтой холбоотой цахимаар хүсэлт явуулж зээл төлөхийг 3 сараар хойшлуулсан. Мөн 20 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар хүсэлт явуулж 8 сараар хойшлуулсан. Цалингийн үндсэн зээлд 150 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 54875 төгрөг, нийт 89595 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зохих төлбөрийг хугацаандаа төлөхгүй 88 хоногоор хугацаа хэтэрч үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Б. нь цалингийн зээл аваад хамтран зээлдэгч М.гийн 8915880 төгрөгийн зээлийг хаасан байдаг. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчтэй адил тэнцүү үүрэгтэй байдаг. Иймд үндсэн зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8,484,980.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,983.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 16,500.00 төгрөг, нийт 86464 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаанд ямар ямар хөдлөх хөрөнгүүдийг тавьсан болох нь тодорхойгүй байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байна гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* банкнаас нэхэмжилж байгаа 86464 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Өмнө говь аймгийн Гурван тэс сумын Эс жи эс ХХК-д засварчнаар ажиллаж байсан юм. Ковидын улмаас ажиллаж байсан уурхай маань одоо хүртэл ажиллахгүй байгаа юм. Уг мөнгөнөө ерөөсөө аваагүй хамаагүй асуудал юм. 20 оны дүгээр сараас уурхай маань ажиллаж эхлэх юм байна лээ тэгэхээр зээлийг төлж барагдуулж эхэлнэ гэв.

Хариуцагч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ зээлийг төлөх боломжгүй. 20 оны дүгээр сард Б.оос гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. 01 нас 11 сартай 2 ихэр хүүхэд, настай хүү, ******* настай охин гэсэн 4 хүүхдийг ганцаараа өсгөж хүмүүжүүлж байна. Шүүхээс тэтгэлэг тогтоосон боловч Б. тэтгэлгийг нь төлөхгүй байгаа. Улаанбаатар хотын хүүхдийн үндэсний эрүүл мэндийн д сувилагчийн ажил хийдэг боловч цалин маань хаанаа ч хүрэлцэхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдрийн ЗГ/2018473797 тоот зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 20 оны дүгээр сарын -ны өдрийн № 2018473797-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 20 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 2018473797-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Б.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, М.гийн иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгч Б., М. нарт хүргүүлсэн 21 оны дүгээр сарын -ны өдрийн № 21/ дугаартай зээл төлөх мэдэгдэл, 1621 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тухай баримт, нотариатын үйлчилгээний төлбөрт 16500 төгрөгийг төлсөн баримт, 21 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн № /84 дугаартай итгэмжлэл, 21 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 01/39 дугаартай итгэмжлэл, ******* банк ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, 20 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* банк ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 21 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн № 21/05 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.ээс хариуцагч Б. нь 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 8915880 төгрөгийг 54466377 тоот зээл хаав гэсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Л.ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон 20 оны дугаар сарын 24-ний өдрийн № 5001//118 дугаартай албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 

Хариуцагч Б.оос ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 86464 төгрөгийг хамтран зээлдэгч М.д хамааруулахгүйгээр би өөрөө төлж барагдуулна гэсэн хариу тайлбар гаргасан.

Хариуцагч М.гаас гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ний өдрийн № 184/ШШ20/956 дугаартай гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг гаргаж өгсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбарыг гаргасан. 

Нэхэмжлэгч болон хариуцагч нараас нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь үндсэн зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн зээлийн төлбөрт 8,484,980.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,983.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16,500.00 төгрөг, бүгд 8,6,464 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжилсэн 8,6,464 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч М. нь нэхэмжилсэн 8,6,464 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М. нь зээлдэгч Б.ийг ******* ******* ******* ******* өөс 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр ЗГ/2018473797 дугаарын зээлийн гэрээгээр 12000000 төгрөгийг сарын хугацаатай сарын 20.4 хувийн хүүтэй, гэрийн эд хогшлоо барьцаалж цалингийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх ба банк, зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр  ЗГ/2018473797 дугаартай байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд хавтаст хэргийн - дүгээр талд ******* ******* ******* салбар зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын *******-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байна.

Зээлдэгч Б. нь Ковидтой холбоотойгоор цахимаар хүсэлт явуулж зээлийн гэрээнд 20 оны дүгээр сарын -ны өдөр, 20 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зээлийн гэрээнд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад хамтран хариуцагч М.д мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй болох нь хавтаст хэргийн *******- дугаар талд авагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тогтоогдож байна.

Зээлдэгч Б.ийн цалингийн зээлийн зориулалтаар ******* ******* ******* ******* өөс авсан зээлийн асуудал нь зээлдэгч Б.ийн хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба гэрийн эд хогшил болон цалин орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэж байна.

Хамтран зээлдэгч М. нь зээлдэгч Б.ийн нэгэн адил эрх, үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.11-д зааснаар тэдгээрийн үүрэг тэнцүү гэж үзэх тул хариуцагч Б., М. нараар төлүүлэхээр шаардаж байгаа боловч хамтран хариуцагч М.гийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх боломжгүй, М. нь өөрийн орлогоо барьцаалаагүй, 20 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад хариуцагч Б. М. нар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дүгээр сарын -ний өдрийн № 184/ШШ20/956 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж 20 оны дугаар сарын -ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар  нотлогдож байна.

Үндсэн зээлдэгч Б. нь зээлийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул уг зээлийн төлбөрийг Б. барагдуулах бүрэн боломжтой гэж үзэн хариуцагч М.гаас зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн ******* ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б.оос үндсэн зээлийн төлбөрт 8,484,980.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,983.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16,500.00 төгрөг, бүгд 8,6,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгох нь зүйтэй байна.

Зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нар нь гэрийн эд хогшлоо барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан гэх боловч ямар төрлийн хичнээн ширхэг хөдлөх эд хөрөнгө барьцаалсан талаар барьцааны гэрээнд огт тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөдлөх хөрөнгүүдээр хангуулах гэсэн шаардлагыг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй, мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар холбогдох баримт бүрдүүлж нэхэмжлээгүй  болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1621 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 1621 төгрөгийг гаргуулж ******* ******* *******  олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.оос үндсэн зээлийн төлбөрт 8,484,980.27 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,983.33 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 16,500.00 төгрөг, нийт 86464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* салбараас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1621 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжинд 1621 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ХЭРЛЭН