| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1098 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1098
2024 10 15 2024/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ /Нийслэлийн прокурор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт С.Э-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
.......... овогт С.Э /РД:******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол, ...... тоотод үйл ажиллагаа явуулах “........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “..........” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу 927,531,818,18 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 41 ширхэг НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 92,753,181,82 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....... компани нь UB партнесс гэх газраас 48 ширхэг 927.000.000 төгрөгийн хуурамч падан худалдаж авсан байгаа. Үүн дээр нь танилцуулга бичиж явуулсан байгаа. 927.000.000 төгрөгийн зөрчлийг 92.700.000 төгрөгийг татварын хэлтэс нэхэмжилж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- 3арим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай прокурорын тогтоол /1хх-ийн 1-2 дахь тал/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 10 дахь тал/,
- Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..........” ХХК нь 2021 онд тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд одоог хүртэл санхүү, татвар, нийгмийн даатгал, НӨАТ-ын тайланг гаргаж ирсэн. “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э-тэй 2021 онд “.......” ХХК-д ажилладаг байхдаа танилцаж байсан. ...би cap бүрийн НӨАТ-ын тайланг Татварын байгууллага руу илгээгээд хэдий хэмжээний татварын өртэй байгааг захирал С.Э-т хэлж сануулдаг. ...Мөн 2022 оны 10 сараас хойш “......” ХХК-иас түлш авч байгаа гээд cap бүр НӨАТ-ын баримт орж ирдэг болсон. Захирал С.Э нь худалдан авах ажиллагаа өөрөө хийж НӨАТ-ын баримтаа цуглуулж шивүүлж авдаг учраас ямар аж ахуйн нэгжтэй харьцаж байгаа болон тухайн аж ахуйн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэх боломж надад байдаггүй. Мөн С.Э нь “.......” ХХК-тай холбоотой гэрээ, падаан зэрэг санхүүгийн анхан шатны баримт надад хүлээлгэж өгөөгүй ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22 дахь тал/,
- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ....... гэх аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний бараа материал худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж нийт үнийн дүнгийн 1-1,5 хувийг авдаг байсан. НӨАТ-ын баримт шивэх боломжтой юм байна гэж бодоод цахим орчинд идэвхитэй байдаг групп дээр НӨАТ-ын баримт зарна гэсэн утга бүхий зарыг 2022 оны 10 дугаар сараас эхэлж байршуулсан бөгөөд өөрийн гэр болох Дархан-Уул аймгийн 2 дугаар баг, ......... тоотод байхдаа НӨАТ-ын баримтыг шивж эхэлсэн. ............. гэх аж ахуй нэгжид ямар нэгэн бараа материал зарж борлуулж байгаагүй зөвхөн зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-28 дахь тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай татварын хяналт шалгалтын тасгийн байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн татварын тайлан руу орох боломжгүй болсон учир би тус аж ахуйн нэгжийн тайланг өөр хүнээр харуулсан тухайн хүн маань 1 падаан орхиод над руу явуулсан гэдгийг нь мэдэлгүйгээр танилцуулга боловсруулан гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зөв гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 дахь тал/,
- Аж ахуйн нэгжийн жагсаалт /1хх-ийн 39 дэх тал/,
- Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 08/601 дугаартай: Танай 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ......... тоот албан бичигт дурдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “..........” ХХК (******)-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.7 дугаар зүйлийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчил илэрсэн тул танилцуулга бичиж байна...” гэх утгатай албан бичиг, танилцуулга /1хх-ийн 40-52 дахь тал/,
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 53-64 дэх тал/,
- 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 38,835,000 төгрөгийн зарлагыг Түлшний үнэ ..... гэх утгаар Д.Б.ийн нэр дээр бүртгэлтэй ***** дугаарын данс руу шилжүүлсэн” гэх тэмдэглэл /1хх-ийн 67- 72 дахь тал/,
- ХААН банкны Депозит дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл /1хх-ийн 73-93 дахь тал/,
- 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 94-181 дэх тал/,
- Мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 185-240 дэх тал/,
- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай шинжээчийн: “............. 41-92,753,181, 82 НӨАТатвар... ” гэх дүгнэлт /1хх-ийн 245-250 дахь тал/, /2хх-ийн 27 дахь тал/,
- Шинжээч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн шинжилгээний обьектэд дүн шинжилгээ хийхэд нийт 1082 ширхэг төлбөрийн баримтаар 187 хуулийн этгээд, 29 хувь хүн, нийт 216 хувь хүн, хуулийн этгээдэд борлуулалтын И баримт гэж бичиж, эдгээр хувь хүн, хуулийн этгээд нь төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан байна гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /2хх-ийн 30-31 дэх тал/,
- Яллагдагчаар Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “........” ХХК нь “..........” ХХК-д бараа ажил үйлчилгээ үзүүлсэн зүйл байхгүй. “..........” ХХК-ийн захирал нь гэх Э гэдэг хүн холбогдохоор нь “......” гэх аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс НӨАТ-ын баримт шивж болно гэж хэлээд шивж өгсөн үнийн дүнгийн 3 хувийг авахаар тохиролцож байсан. ...Би “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нийт 41 ширхэг падаанаар 921,531,818 төгрөгийн үнийн дүнтэй НӨАТ-ыг “........” ХХК-ийн нэрийн өмнөөс шивж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-42 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 96 дахь тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол, ...... тоотод үйл ажиллагаа явуулах “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “.........” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу 927,531,818,18 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 41 ширхэг НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 92,753,181,82 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь: зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..........” ХХК нь 2021 онд тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд одоог хүртэл санхүү, татвар, нийгмийн даатгал, НӨАТ-ын тайланг гаргаж ирсэн. “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э-тэй 2021 онд “......” ХХК-д ажилладаг байхдаа танилцаж байсан. ...би cap бүрийн НӨАТ-ын тайланг Татварын байгууллага руу илгээгээд хэдий хэмжээний татварын өртэй байгааг захирал С.Э-т хэлж сануулдаг. ...Мөн 2022 оны 10 сараас хойш “........” ХХК-иас түлш авч байгаа гээд cap бүр НӨАТ-ын баримт орж ирдэг болсон. Захирал С.Э нь худалдан авах ажиллагаа өөрөө хийж НӨАТ-ын баримтаа цуглуулж шивүүлж авдаг учраас ямар аж ахуйн нэгжтэй харьцаж байгаа болон тухайн аж ахуйн ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэх боломж надад байдаггүй. Мөн С.Э нь “..........” ХХК-тай холбоотой гэрээ, падаан зэрэг санхүүгийн анхан шатны баримт надад хүлээлгэж өгөөгүй ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ........ гэх аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний бараа материал худалдан борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивж нийт үнийн дүнгийн 1-1,5 хувийг авдаг байсан. НӨАТ-ын баримт шивэх боломжтой юм байна гэж бодоод цахим орчинд идэвхитэй байдаг групп дээр НӨАТ-ын баримт зарна гэсэн утга бүхий зарыг 2022 оны 10 дугаар сараас эхэлж байршуулсан бөгөөд өөрийн гэр болох Дархан-Уул аймгийн 2 дугаар баг, ....... тоотод байхдаа НӨАТ-ын баримтыг шивж эхэлсэн. .......... гэх аж ахуй нэгжид ямар нэгэн бараа материал зарж борлуулж байгаагүй зөвхөн зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байдаг байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай татварын хяналт шалгалтын тасгийн байцаагч нар аж ахуйн нэгжүүдийн татварын тайлан руу орох боломжгүй болсон учир би тус аж ахуйн нэгжийн тайланг өөр хүнээр харуулсан тухайн хүн маань 1 падаан орхиод над руу явуулсан гэдгийг нь мэдэлгүйгээр танилцуулга боловсруулан гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зөв гэж бодож байна...” гэх мэдүүлэг, аж ахуйн нэгжийн жагсаалт, Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ..... дугаартай: Танай 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 8и-1/2168 тоот албаг бичигт дурдсан Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй “..........” ХХК (*****)-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.7 дугаар зүйлийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зөрчил илэрсэн тул танилцуулга бичиж байна...” гэх утгатай албан бичиг, танилцуулга, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр 38,835,000 төгрөгийн зарлагыг Түлшний үнэ ... гэх утгаар Д.Б-ийн нэр дээр бүртгэлтэй ***** дугаарын данс руу шилжүүлсэн” гэх тэмдэглэл, ХААН банкны Депозит дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 038 дугаартай шинжээчийн: “............. 41-92,753,181, 82 НӨАТатвар... ” гэх дүгнэлт, шинжээч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн шинжилгээний обьектэд дүн шинжилгээ хийхэд нийт 1082 ширхэг төлбөрийн баримтаар 187 хуулийн этгээд, 29 хувь хүн, нийт 216 хувь хүн, хуулийн этгээдэд борлуулалтын И баримт гэж бичиж, эдгээр хувь хүн, хуулийн этгээд нь төсөвт төлөх НӨАТ-аа бууруулсан байна гэж дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол, ..... тоотод үйл ажиллагаа явуулах “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “..........” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу 927,531,818,18 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 41 ширхэг НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 92,753,181,82 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өмгөөлөгч С.Пүрэвдорж миний бие шүүгдэгч С.Э-ийн өмгөөлөгчөөр ажиллаж түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа. Шүүгдэгч С.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 92.753.181 төгрөгөөр буруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт буруутгагдсан. Энэ хэрэг нь 1 жилийн өмнөөс шалгагдаж эхэлсэн. Тухайн үеэс эхлээд хохирол төлбөрөө төлөх талаар өөрийн үйлчлүүлэгчдээ хэлсэн даруйд Баянзүрх дүүргийг татварын хэлтэст очиж уулзсан. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол төлбөрөө төлнө гэсэн байгаа. Ажил хийлгэсэн компаниуд нь ажил төрөл хийлгэсэн мөнгө төгрөгөө өгдөггүй юм. Манай үйлчлүүлэгчийн компани нь туслан гүйцэтгэгчээр ажилладаг мөнгөө өгөхгүй байгаа газраас мөнгө төгрөгөө нэхэж авдаг. Эрүүл мэндийн байдал нь муу байгаа. Манай үйлчлүүлэгч нь хохирол төлбөрөө төлөхөө график гаргаад төлөхөө илэрхийлж байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ...нэр төрийг нь доромжилж болохгүй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж тус тус зааж хүний эрх эрх чөлөөг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч С.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол, ....... тоотод үйл ажиллагаа явуулах “..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Э нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “..........” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний татвар ноогдох буюу 927,531,818,18 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлж, Татварын нэгдсэн системд хий бичилт бүхий 41 ширхэг НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 92,753,181,82 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч С.Э нь татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 92,753,181,82 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч С.Э-ийн үйлдэл нь “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Э-д мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Манай үйлчлүүлэгч нь залуу байхдаа импагт өгсөн. 2010 оноос хойш өвчинд шаналж байсан. 2024 онд Хөх хотод зүрхний гол судсанд тэлэгч тавиулсан байнгын их хэмжээний хавантай байдаг. Артерийн даралт байнга ихсэж сая 1 дүгээр эмнэлэгт эмчлүүлж хэвтэж байгаад гарсан. 2014 оноос сонсгол сул дүлий тул хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдагдалтай хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр бүртгэгдсэн хүн юм. 1, 3 дугаар эмнэлэгт хяналтад байдаг. Гэр нь Хан-Уул дүүрэгт байдаг. Өөрийнх нь захирлаар ажилладаг компани нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын замын ажил хийж байгаад Дахилт хайрхан хувьцаат компанид туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахгүй байх хэрэгтэй. Манай үйлчлүүлэгч нь Хөх хотод эмчлүүлэхдээ өр зээл тавьж 40,000,000 төгрөгөөр судсандаа тэлэгч тавьсан. Мөн хохирол төлөх гэж байгаа тул мөнгө төгрөгийн бололцоо муу байгаа тул түүнд торгох ял оногдуулахдаа 1000 нэгжээс хэтрүүлэхгүй байхаар тогтоож өгнө үү. Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас багасгаж оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч С.Э-т эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч С.Э-ээс гэм хорын хохиролд 92,753,181,82 төгрөгийг Татварын ерөнхий газарт олгуулах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт С.Э-ийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э-ээс гэм хорын хохиролд 92,753,181,82 төгрөгийг гаргуулан Татварын Ерөнхий газарт олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ