Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа

хохирогч Б.Эрдэнэбаяр

шүүгдэгч Н.Отгонбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Намнансүрэнгийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 201719000131 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Илд бамбай харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны Аж Ахуйн 9-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, уг гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овогт Намнансүрэнгийн Отгонбаатар, /РД:НЭ88022134/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн дэвсгэрт байрлах Апу хүнсний дэлгүүрийн зүүн талын авто зам дээр 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Эрдэнэбаяр нь өөрийн эзэмшлийн 80-83 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад 69-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Отгонбаатар нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Н.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Отгонбаатар нь намайг мөргөж нүдэнд хөнгөн гэмтэл учруулсан. Би Отгонбаатартай сайн дураараа эвлэрсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Гэрч Р.Болдбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 02 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед гэртээ байж байхад миний хүү Эрдэнэбаяр гэрт зодуулсан байдалтай ирээд намайг 69-71 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Avante XD маркийн машины жолооч “Андууд” захын зүүн урд зодчихоод явчихлаа гээд орж ирсэн. Би тухайн үед хүүгээ дагуулаад цагдаагийн байгууллагад хандах болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 76 тоот дүгнэлт:

Б.Эрдэнэбаярын биед тархи доргилт, дух, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт духанд зулгаралт тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

 Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Отгонбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн дэвсгэрт байрлах Апу хүнсний дэлгүүрийн зүүн талын авто зам дээр 69-71 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа иргэн Б.Эрдэнэбаярыг 80-83 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад нь зам тавьж өгч, гүйцэж түрүүлэх үйлдэл хийлгэсэнгүй гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Р.Болдбаатарын... “миний хүү Эрдэнэбаяр гэрт зодуулсан байдалтай ирээд намайг 69-71 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн Avante XD маркийн машины жолооч “Андууд” захын зүүн урд зодчихоод явчихлаа гээд орж ирсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/ шинжээчийн 76 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Отгонбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шүүгдэгч Н.Отгонбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Н.Отгонбаатарт холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Н.Отгонбаатар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Н.Отгонбаатартай эвлэрч байх тул Н.Отгонбаатар холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Эрдэнэбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.  

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Өөлд овогт Намнансүрэнгийн Отгонбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Н.Отгонбаатартай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Отгонбаатар холбогдох 201719000131 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, 800.000 төгрөг хохиролд төлсөн, хохирогч Б.Эрдэнэбаяр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

            5. Н.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх  таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Отгонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БУЯНТОГТОХ