Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2022/00202

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р баг Баянцагаан баг ........ оршин суух, .......овогт ......н Баянмөнх /РД:................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах,...............х газарт холбогдох,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р баг Баянцагаан баг ПДУ 1-р гудамж 6в тоот газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ............,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., ...........,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч .............. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 17-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-1-06в тоот газрыг албадан дуудлага худалдаагаар оруулахад нь оролцож  2017 оны 07 сарын 23-ны өдөр Хаан банкны 5093216051 тоот дансанд 4.197.500 төгрөг тушаасан. Энэ миний ялагч болж авсан газрыг одоо болтол миний нэр дээр шилжүүлээгүй байгаа тул Баянцагаан баг ПДУ-1-06в тоот газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Хүдэрчулуун гэх хүн надад хэлэхдээ танд бичиг баримт өгөх ёстой та ирэхгүй юм, 7-14 хоногийн дараа хүрээд ир гэж явуулсаар сарын дараа очиход “нөгөө бичиг баримт ирэхгүй байна, танд бичиг өгөх ёстой ирэхгүй байна” гэж хэлсэн. Хамгийн сүүлд тань руу утсаар хэлнэ гээд таг болсон. Сүүлдээ ажлаасаа гарсан байсан. Дараа нь Шүүхийн шийдвэр рүү очиж өөрийнхөө юмыг хөөцөлдөхөд миний гэсэн бүгдийг байхгүй болгосон байсан. Иймд миний дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан  газрыг одоо болтол миний нэр дээр шилжүүлээгүй тул Баянцагаан баг ПДУ-1-06в тоот газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор ..........16.996.641 төгрөгийг гаргуулж Б...... олгохоор шийдвэрлэсэн. Тус газарт Б.Лувсанжамцад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 16140415 хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ...... эд хөрөнгө орлогыг тогтоохоор лавлагаа мэдээлэл авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ 1-6в тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2101002580 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56/35 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 56/34 дугаартай эд хөрөнгө хураасан актаар хураан авсан байна. Дээрх газрын хамтран өмчлөгч Т.Мөнхзаяа, төлбөр авагч Б.Нямлхагва нараас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үнийн санал ирүүлж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/56/05 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-г томилсон байна. “Ашид билгүүн” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 7.995.000 төгрөгөөр үнэлэн тайланг ирүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талуудад үнэлгээг мэдэгдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах комисс хуралдан үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 5.596.500 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тов тогтоож 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17/56/06 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарган талуудад мэдэгдсэн. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй болох нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56/03 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах комиссын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17/56/08 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор 3.997.500 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зарлаж талуудад мэдэгдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай өдрийн сонинд зарлуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд ...... /........7/, ......х /и......../ нар дэнчин төлж оролцсон байна. Гэвч .........г тус албадан дуудлага худалдаанд ялагч болсон эсэх талаарх холбогдох баримт гүйцэтгэх баримт бичигт байхгүй байгаа тул Д.Баянмөнхийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө  үү. Тухайн үед байсан шийдвэр гүйцэтгэгч Хүдэрчулуун гэх хүн тухайн үеийн дуудлага худалдааны тогтоолыг гаргаж холбогдох албан тушаалтнаар зуруулаагүй. Тогтоол гараагүй болохоор Улсын бүртгэлийн байгууллага руу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа дуудлага худалдаанд орсон нэр бүхий хүмүүсийн нэрсийг шилжүүлж авах ажиллагаа өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс манай байгууллагад хүсэлт, өргөдөл гаргаж байсан. Үүний дагуу материалыг нь татаж үзэхээр тухайн үед ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч Х....н, ахлах шийдвэр гүйцэтгэгч ......р гэх хүмүүс ажилдаа хайнга хандаж, дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дуудлага худалдааны тогтоолыг үйлдээгүй нь тогтоогдож байгаа. Мөн дуудлага худалдаанд ялагч болсон Д........х иргэн өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2017 онд болсон дуудлага худалдааны талаар өнөөдрийг хүртэл нэхэмжлээгүй явсан үйлдэл нь манайхаас шалгалт явуулсны дагуу тогтоогдсон байдаг. Манай байгууллага өмнө нь хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтыг үйлдсэн буюу Хүдэрчулуун, Наранбаяр нарын ажиллаж байх хугацаа буюу 2017 онд болсон үйл баримтыг бид өнөөдөр баталгаажуулж, гарын үсэг зуруулж гаргах боломжгүй байна. Та энэ асуудлаар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй байна гэх өргөдлийн хариуг өгч өнөөдөр шүүх хуралд оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна. Яагаад гэвэл нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж манай байгууллага үзэж байгаа. Тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж...... гэх иргэн газраа өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй асуудал байна гэж үзэж байгаа. Мөн Д........нь дуудлага худалдааны ялагч болсон байж өнөөдрийг хүртэл буюу 4-5 жилийн хугацаанд асуудлыг шийдээгүй үйлдэл, эс үйлдэхүй өөрт нь байгаа учраас энэ иргэний шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх саналтай байна гэв.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16140415/56 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Хаан банкны орлогын мэдүүлэг, ....н иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

 

Хэрэгт хариуцагч талаас Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 16140415 дугаартай тогтоол, 59 дугаартай гүйцэтгэх хуудас, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56/35 дугаартай акт, эд хөрөнгө хураасан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 56/34 дугаартай акт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №ҮХХ-216-143 дугаартай хөрөнгийн үнэлгээний баримт, Албадан дуудлага худалдааны комисст оруулсан 2017 оны 01 сарын 17-ны шийдвэр гүйцэтгэгчийн санал, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурлын 46/06 дугаартай тэмдэглэл, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 17/56/06 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах комиссын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56/03 дугаартай тэмдэглэл,  2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17/56/08 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн албадан дуудлага худалдаа явуулах комиссын 56/09 дугаартай тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч........ нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р баг Баянцагаан баг ПДУ 1-р гудамж 6в тоот газрыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3.Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор ..... 16.996.641 төгрөгийг гаргуулж Б.Нямлхагвад олгохоор шийдвэрлэсэн. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Лувсанжамцад холбогдох гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 16140415 хувийн хэргийн дугаараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ....... эд хөрөнгө орлогыг тогтоохоор лавлагаа мэдээлэл авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ 1-6в тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2101002580 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 56/35 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 56/34 дугаартай эд хөрөнгө хураасан актаар хураан авсан байна.

 

Дээрх газрын хамтран өмчлөгч ........, төлбөр авагч Б........а нараас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үнийн санал ирүүлж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16/56/05 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Ашид билгүүн” ХХК-ийг томилж  “Ашид билгүүн” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ 1-6в тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2101002580 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 7.995.000 төгрөгөөр үнэлэн тайланг ирүүлсэн.

 

Уг үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр талуудад мэдэгдэж, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах комисс хуралдан үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 5.596.500 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тов тогтоож 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17/56/06 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарган талуудад мэдэгдсэн байна.

 

 Товлогдсон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй болох нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 56/03 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах комиссын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17/56/08 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор тухайн газрыг 3.997.500 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт зарлаж талуудад мэдэгдсэн байна.

 

 Хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай өдрийн сонинд зарлуулсан бөгөөд уг газрын хоёр дахь албадан дуудлага худалдаанд ..... /фд55010107/, Д.Баянмөнх /...2/ нар дэнчин төлж оролцсон бөгөөд нэхэмжлэгч......... нь дуудлага худалдааны дэнчинд 3997500 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 200000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банкны 5073416051 тоот дансанд шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... манай байгууллагын шийдвэр гүйцэтгэгч Хүдэрчулуун, ахлах шийдвэр гүйцэтгэгч Н........ нар тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллааганы баримт тогтоол, тэмдэглэлийг бүрэн гаргаагүй, одоо уг баримтыг нөхөж гаргах боломжгүй...” гэж тайлбарлаж байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, залгамж халаатай явагдах зарчимтай бөгөөд хариуцагч байгууллагын ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож 2 дахь албадан дуудлага худалдаанд ялагч болж худалдаж авсан газар буюу өмчлөгч нь болсон газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ 1-р гудамжны 6в тоотод байрлах 780  м2 газрыг нэхэмжлэгч .............. нэр дээр шилжүүлж өгөхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.   

 

5. Нэхэмжлэгч ........ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч..........д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн ПДУ 1-р гудамжны 6в тоотод байрлах 780  м2 газрыг нэхэмжлэгч ......... өмчлөлд шилжүүлж өгөхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ...... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймаг дахь ........... газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.........д олгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ