Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2022/01059

 

 

                      

 

 

 

       

 

 

 

 

 

 

2022 04 01 4/ШШ2022/01059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* гудамж, ******* ******* ******* ******* ******* ******* ******* байранд оршин байх, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* /регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дугаар байр, 2 тоотод оршин суух, овогт /РД:/,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоотод оршин суух, овогт /РД:УХ920905/,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, байр, 1-0 тоотод оршин суух, овогт /РД:ХК860211/ нарт холбогдох,

Хохиролд 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 381,558 төгрөг, нийт 45,103,345,103,3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Э., хариуцагч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Э.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., түүний өмгөөлөгч Б., нарийн бичгийн даргад Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ******* төв--ын цахилгаанчин Д., Д. нар нь 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ахлах инженер Э.ээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны цахилгааны щитийг шилжүүлэн зөөх явцдаа цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат ун******* Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн гийн нурууны L5-үе хугарч L2.L3.L4.L5 дугаар үе диск дарагдан бяцарсан гэмтэл учирсан бөгөөд гэм хорын хохиролд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/ШШ2020/00847 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар магадлалд зааснаар тус газраас 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөг нийт 45,103,3 төгрөг ******* ******* ******* ******* ******* ******* газраас гаргуулахаар тогтоосон юм. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.1.2 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 1.9.1 эх заалтуудыг тус тус үндэслэл болгож байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирол тус ******* төв--ын Ахлах инженер Э., Цахилгаанчин Д., Цахилгаанчин Д. нараар төлүүлэхээр нэхэмжлэл гарг******* байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ./ хх 1-2/

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад: ******* ******* ******* ******* ******* ******* нь Э., Д., Д. нараас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтын дагуу 45 103 3 /дөчин таван сая нэг зуун гурван мянга гурван зуун гучин зургаан/ төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан билээ. төв--ийн ахлах инженерээр *******илл******* байсан Э. нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан ашиг хонжоо, эд хөрөнгө олж авахын тулд Д., Д. нараар *******лын байрны тодорхойлолтод заагдаагүй *******ил үүргийг гүйцэтгүүлэх үүрэг өгсөн, тухайн үүргийг өгөхдөө Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ******* тухай хуулийн дагуу зааварчилга, аюулгүй *******иллах санамж өгөөгүй зэрэг эс үйлдэхүй шинжтэй асуудал гаргасан байдал нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 0 тоот өрөөний ерөнхий шитийг зөөж нь түүнд төрсөн дүү Э. оруулсан баримтууд болон Д., Д. нарын тайлбар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ******* 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулга зэргээр тогтоогдож байгааг үндэслэн хамтран хариуцагчаар оролцуулан нэхэмжлэл гаргасан юм. Д., Д. нар нь 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цахилгааны ерөнхий щитийг зөөхөөр таслалт хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ******* тухай хуулийн заалтыг илтэд зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын ******* 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоол, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2/ШШ2020/00847 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар магадлал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ******* 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулга зэргийг үндэслэн хариуцагчаар оролцуулах нэхэмжлэл гаргасан болно. Иймд Э., Д., Д. нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ******* ******* ******* ******* ******* ******* бусдын гэм хорын хохиролд төлсөн 45 103 3 /дөчин таван сая нэг зуун гурван мянга гурван зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /2 хх 293/

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Э., Д., Д. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ нь нийт 19 салбартай. Тус ******* төв- салбарын цахилгаанчин Д., Д. нар нь 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахлах инженер Э.ээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны цахилгааны шитийг шилжүүлэн зөөх явцдаа цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгааны шат ун******* Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн гийн нуруунд гэмтэл учирсан бөгөөд гэм хорын хохиролд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2/ШШ2020/00847 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалд зааснаар тус газраас 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөг, нийт 45,103,3 төгрөгийг ******* ******* ******* ******* ******* ******* -аас гаргуулахаар тогтоож манайх энэ мөнгийг төлсөн юм. Э. өөрийн албан тушаалын байдлаа ашигл*******, Д., Д. нарт үүрэг өгч эдгээр хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж *******илуулаагүй. Эдгээр Д., Д. нар нь ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханг******* *******иллаагүй гэм буруутай үйлдлүүд гаргасан байх тул эдгээр хүмүүсээс энэ мөнгийг хува******* гаргуулж өгнө үү... гэв.

 

4.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Хариуцагч Д. би 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харьяа төв--ын ахлах инженер Э.ийн үүрэг даалгавар өгсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 9 дүгээр орцны ерөнхий щитийг зөөхөөр очиж уг цахилгаан щитний холболтыг таслах эрх надад байхгүй тул би татгалзсан боловч ахлах инженер удаа дараа үүрэг өгч загнаад байсан тул арга буюу би цахилгаанчин той хамт очиж щитний тогийг тасалж цахилгааны щитийг зөөж өөр өрөөнд байрлуулсан нь үнэн. Гэтэл цахилгаан шат тухайн үед унасан, гэгч хүн гэмтэл авсан талаар сүүлд яригдсан. Уг цахилгаан шат унасан талаар ямар нэгэн акт гараагүй. Гэтэл гэх хүнд гэм хорын хохиролд 45,103,3 төгрөгийг манай байгууллагын зүгээс төлөх шийдвэр гарсан гээд одоо надаас болон цахилгаанчин , ахлах инженер нараас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надаас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 43/

5. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д. намайг төв -ын цахилгаанчнаар *******иллах явцад --т гэм хорын хохирол учруулсан гэж 45,103,3 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний зүгээс 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахлах инженер Э.ээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байранд цахилгаанчин Д.ий хамт очиж цахилгаан щитийг шилжүүлэн зөөх явцад цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат ун******* иргэн Г. биед гэмт учруулсан гэж буруутг******* түүний гэм хорын хохирол төлөх 45,103,3 төгрөгийг Э., Д. нартай хувь тэнцүүлэн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад би буруугүй болно. Би ямар нэг цахилгааны холболтыг биечлэн хийгээгүй. Цахилгаанчин Д. 24 цаг ээлжид *******илласан хүнийг Ахлах инженер Э. өдрөөр албадан хүчээр *******иллуулсан буруутай. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 44/

6. Хариуцагч Э.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ч. би ******* ******* ******* ******* ******* ******* -ын нэхэмжлэлтэй Э., Д., Д. нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаанд хариуцагч Э.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчээс гаргасан Э., Д., Д. нараас ******* ******* ******* ******* ******* ******* , -т учруулсан гэм хорын хохиролд 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 381,558 төгрөг нийт 45,103,3 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гарг******* байна. 1.******* ******* ******* ******* ******* ******* -т учруулсан гэм хорын хохиролд 44,721,778 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Э. нь ******* ******* ******* ******* ******* ******* -ын харьяа хэрэглэгчдэд төв- ахлах менежерээр *******илладаг бөгөөд одоогийн байдлаар урт хугацааны чөлөө авч, түр хугацаанд *******иллахгүй байгаа болно. Ажилл******* байх хугацаандаа ******* ******* ******* ******* ******* ******* -тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №2 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль, ******* ******* ******* ******* ******* ******* ******* хөдөлмөрийн дотоод журамд заасныг чандлан мөрдөж, ямар нэгэн зөрчил гарг******* байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.1.2, Хөдөлмөрийн гэрээний 1.9.1-ийг тус тус үндэслэл болгож байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гарг******* байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ. Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг *******иллуулж байгаа *******ил олгогч хүлээнэ хэмээн зааснаар хариуцагч Э. нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн аль үүргийг гүйцэтгэх явцдаа ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, учирсан гэм хорын хариуцлагатай ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135.1.2-т тус тус зааснаар хариуцагч Э. нь өөрийн ямар буруутай үйлдлээр байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзээд буй нь огт үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох *******ил, албан тушаалын жагсаалтын дагуу *******илтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна. 135.4-т Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон *******илтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй хэмээн зааснаар ******* ******* ******* ******* ******* ******* нь *******илтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар шийдвэр гарг*******, нэг ч мэдэгдэж, шийдвэрийг танилцуулж байгаагүй болно.

20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Э. нь
өгсөн үүрэг даалгавар байхгүй бөгөөд Г. нэхэмжлэлтэй ******* ******* ******* ******* ******* ******* -т холбогдох иргэний хэрэгт тус нь ...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга Д. болон тус ******* төв--ын дарга Э.Бат-Эрдэнэ нар хууль бусаар цахилгааны ерөнхий шит өөр байрлуулан зөөлгөх шийдвэр гаргасан... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын ******* 2019 оны ... дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор хариуцагч Д., Л. нарт 9 дүгээр орцны ерөнхий самбарын гал хамгаалагч халсан байгааг солих үүргийг төв--ын цахилгааны инженер Д.Загдсүрэн өгсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 24 дугаар магадлалын хянавал хэсэгт ... Д., Д. нар нь ******* ******* ******* ******* ******* ******* -ын харьяа төв -ны дуудлагын цахилгаанчнаар *******илл******* байхдаа... *******лын байрны тодорхойлолтод заасан үндэслэл үйл *******иллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хорооны 8 дугаар байрны шитийг шилжүүлэн зөөх *******лыг хийх явцдаа цахилгааны холболтыг салгасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г. эрүүл мэндэд гэм хорын хохирол болгоомжгүйгээр учруулсан... гэж тус тус дүгнэсэн зэргээр тодорхой харагдана. Түүнчлэн ******* ******* ******* ******* ******* ******* нь ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа төв -ны *******илчид хувийн *******ил хийж байгаад бусдад гэм хор учруулсан гэж тайлбарласан байх боловч тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00847 дугаар шийдвэрээр дээрх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй байна хэмээн дүгнэсэн. Хариуцагч Э. нь Г. гомдолтой эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны аль ч үе шатанд огт оролцоогүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлалд зааснаар Э. нь бусдад гэм хорын хохирол учруулаагүй болох нь харагдана. Нэхэмжлэгч нь хариуцагчаар Э., хамтран хариуцагчаар Д., Д. нарыг тодорхойлсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1.3-д заасан Хэд хэдэн *******илтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан *******илтан тус бүрээр тодорхойлно гэж зааснаар хохирлын хэмжээг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ахлах менежер Э.ээс цахилгаанчин Д., Д. нарт үүрэг даалгавар өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг хавсаргаагүй, түүнийг гэрээ болон журамд заасан ямар үүргийг зөрчсөнөөс хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. 2.Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,57 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг, хариуцагч Э. нь бусдад гэм хор учруулаагүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцан төлөх үндэслэлгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 49-51/

7.Нэхэмжлэгчээс шүүхэд: 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4/ШШ2020/00847 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар магадлал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №2 Хөдөлмөрийн гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №41 Хөдөлмөрийн гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №40 Хөдөлмөрийн гэрээ, гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 дугаар захирамж, *******ил хүлээлцэх *******лын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 20 оны 02 дугаар сарын -ны өдрийн 33 дугаар тогтоол, ******* ******* ******* ******* ******* ******* -ын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн ******* гуравдугаар хэлтэст хандсан албан бичиг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн хяналтын ******* 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 02-16/04 дугаар хяналт шалгалтын танилцуулга зэрэг нотлох баримтууд /хх 6-28, 103,/

 

8. Хариуцагчаас шүүхэд: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын ******* 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 786 дугаар тогтоол, зааварчилгааны дэвтэр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын ******* 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 786 А дугаар тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын ******* 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоол, 20 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 786 А дугаар тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 786 дугаар тогтоол, ******* ******* ******* ******* ******* ******* -ын гомдол гаргах тухай 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичиг зэрэг нотлох баримтууд /хх 2-8, 282-283, 296-319/

 

9. Шүүхийн журмаар: ******* ******* ******* ******* ******* ******* -ын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1641 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн ******* гуравдугаар хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын -ны өдрийн 822 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримт, ******* ******* ******* ******* ******* ******* -ын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/651 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримт, Нийслэлийн Прокурорын ******* 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1/21 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. /хх 59-81, 82, 1-1, 337 /

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азар нь хариуцагч Э., Д., Д. нарт холбогдуулан Гэм хорын хохиролд 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид ******* дүүргийн төсвийн дансанд төлсөн 381,558 төгрөг, нийт 45,103,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ээ. /1-р хх 1-2, 2-р хх 9 /

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханг******* шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азар нь манай газраас хариуцагч Д., Д., Э. нарын буруутай үйл *******иллагааны улмаас бусдад буюу хохирогч Г. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан.Э. өөрийн албан тушаалын байдлаа ашигл*******, Д., Д. нарт үүрэг өгч эдгээр хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж *******иллуулаагүй, Д., Д. нар ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханг******* *******иллаагүй гэм буруутай үйлдлүүд гаргасан тул хохирогч Г.д шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид ******* дүүргийн төсвийн дансанд төлсөн 381,558 нийт 45,103,3 төгрөгийг гаргуулна хэмээн шаарджээ.

 

2.Хариуцагч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 20 оны 10 дугаар сарын 19-ний өглөө Д. 24 цагаар ээлжид гараад 20 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 09 цагт *******лаасаа буусан үед мөн өдрийн дуудлагын цахилгаанчин Д.ийг нарыг тухайн төв- салбарын ахлах инженер Э. дууд******* ирүүлээд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 9 дүгээр орцонд байгаа 00 тоот өрөөний цахилгааны щитийг салгаад, зөөж байрлуул гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Түүнийх нь дагуу энэ хоёр хүн тус т очиж Д. нь тухайн 8 дугаар байрны 9 дүгээр орцонд байгаа 00 тоот өрөөний цахилгааны ерөнхий шитийг салгасан,

хариуцагч Д.ийн хувьд үүрэг даалгавар авсан боловч цахилгааны ерөнхий шитийг салгаагүй, ямар нэг байдлаар оролцоогүй хүн тул хариуцагч биш, цахилгаан шат унасан талаар ямар нэгэн акт гараагүй, буруутай үйлдлээс болсон гэж тогтоогоогүй байхад байгууллага д гэм хорын хохиролд 45,103,3 төгрөг төлснийг төлөх үүрэггүй, яг ямар буруу холболт хийсэн талаар баримт дүгнэлт огт байхгүй гэж,

хариуцагч Э.ийн талаас эс зөвшөөрч Э.ийн үйлдэл гэм хортой ямар шалтгаант холбоотой вэ гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн ямар нэг шийдвэр, өөр бусад баримт байхгүй. Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг *******иллуулж байгаа *******ил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Түүнтэй холбогдуулж гаргасан гомдол болон эрүүгийн журмаар шалгагдахад хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан баримтууд хэрэгт авагдсан, байгууллагаас *******илтантай байгуулах бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй, Э. нь хариуцагч Д., Д. нарт өгсөн үүрэг даалгавар байхгүй, энэ нь баримтаар тогтоогдохгүй байгаа, эрүүгийн хэрэгт болон ******* дүүргийн иргэний хэрэгт Э. огт оролцоогүй, хэргийн оролцогч биш, дээрх эрүүгийн болон иргэний хэрэгт Э.ийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж тогтоогоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн ямар нэг шийдвэр болон өөр бусад баримт байхгүй хэмээн марг*******ээ.

3. 20 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-р байрны 9-р орцны цахилгааны ерөнхий шитний тогийг тасалсны улмаас цахилгаан шат доош ун******* тус байрны 12 дугаар орцонд дуудлагын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Г. бие махбодид гэмтэл учирсан гэх үндэслэлээр хариуцагч Д., Д. нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын ******* 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/ШШ2020/00847 шийдвэрт дурдагдсан, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд талууд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт дээр маргаагүй болно./ 1-р хх 2-4/

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азраас тус ******* хэрэглэгчдэд төв--ын ахлах инженер Э.ийг  албан тушаалаа ашиглан өөрийн дүү Э.Булган-Эрдэнэд орон байртай болгох үүднээс *******лын байрны тодорхойлолтод заагдаагүй *******лыг гүйцэтгүүлэхээр тус төвийн цахилгаанчин Д., Д. нарт үүрэг өгсний улмаас иргэн Г. нуруу гэмтэж, гэм хорын хохиролд 45,103,3 төгрөгийн хохирол учирсныг шүүх тогтоосон, дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэх гомдлыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаарт хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/285 дугаартай албан бичгээр гаргасны дагуу хариуцагч Э.т холбогдуулан эрүүгийн 2108008 тоот хэрэг үүсгэн шалгасан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын ******* 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 786 дугаартай Прокурорын тогтоолоор уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл-ээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, энэ тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэмээн тайлбарладаг. /1-р хх 103,2-4/

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар: хариуцагч Д., Д. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* т цахилгаанчнаар, хариуцагч Э. нь ахлах инженерээр тус тус *******илладаг болох нь тогтоогдсон, мөн хариуцагч Д. 20 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-р байрны 9-р орцны цахилгааны ерөнхий шитний тогийг тасалсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна. /1-р хх 147-9/

6.Хавтас хэрэгт авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/ШШ2020/00847 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар магадлалаар Г. нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* -т холбогдох гэм хорын хохиролд 58,877,245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* -аас 44,721,778 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 381,558 төгрөг, нийт 45,103,3 гаргуулан нэхэмжлэгч Г.д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Г.д 44,721,778 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогджээ. /1-р хх 6-12/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг *******иллуулж байгаа *******ил олгогч хүлээнэ гэж заасны дагуу ******* ******* ******* ******* ******* ******* ******* харьяа хэрэглэгчдэд төв -ын *******илтны буюу өөрийн байгууллагын *******илтны бусдад / Г. / учруулсан гэм хорын хохирлыг *******ил олгогчийн хувьд хариуцан төлбөрийг төлж барагдуулжээ.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д: Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаард******* гаргуулах эрхтэй гэж за*******ээ.

 

Хуулийн дээрх хэсэгт ... тухайн гэм буруутай этгээдээс шаард******* гаргуулах эрхтэй... гэснээс үзвэл *******иллагсдынхаа өмнөөс хариуцлага хүлээсэн байгууллага зөвхөн тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* -т хариуцлага хүлээлгэсэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/ШШ2020/00847 дугаар шийдвэрээс үзвэл тус байгууллага нь хариуцагч Д. болон Д. нарын гэм буруутай үйлдлийн улмаас Г. өмнө 44,721,778 төгрөгийн хариуцлага хүлээжээ.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Э.ээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэлээр гэм хорын хохирол шаардах эрхгүй байна. Энэ тохиолдолд ******* ******* ******* ******* ******* ******* -ын нэхэмжлэлийг хариуцагч Д. болон Д. нар санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр Г.д хохирол учруулсан бол хариуцах үндэслэл болно.

 

8. Харин хариуцагч Д. болон Д. нар нэхэмжлэгчид төлсөн гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар өөр бусад этгээд мөн хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзвэл энэ талаар бие даасан нэхэмжлэл гарг*******, шүүхэд хандахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Түүнчлэн, хариуцагч Д. болон Д. нар нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* -ын өмнө хүлээсэн үүргийн тухайд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нар байна. Иймд хариуцагч Д., Д. нар нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гэм хорын хохирол төлөх үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагч Э., Д., Д. нараас хохиролд 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөг нийт 45,103,3 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан гэж үзнэ.

9.Хариуцагч Д. нь шитний цахилгааныг салгаснаас лифт унасан, улмаар хохирогч Г. биед гэмтэл учирсан болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тэрээр цахилгааныг салгасан хариуцагч Д. нь цахилгаанчин мэргэжилтэй БАЙХ тул цахилгааныг салгахдаа аюулгүй байдлыг хангах, зохих анхаарал болгоомжтой байх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй түүний эс үйлдэхүйг мэргэжилтний хувьд илтэд болгоомжгүй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм.

 

10. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/ШШ2020/00847 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 70 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаар магадлалаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 381,558 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсний дагуу төлж хохирсон үйл баримт тогтоогдсон.

11. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Д. нь үүрэг даалгавар авсан боловч цахилгааны ерөнхий шитийг салгаагүй, ямар нэг байдлаар оролцоогүй тэрээр шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэх байдал, мөн хариуцагч Э. нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан ашиг хонжоо, эд хөрөнгө олж авахын тулд Д., Д. нараар *******лын байрны тодорхойлолтод заагдаагүй *******ил үүргийг гүйцэтгүүлэх үүрэг өгсөн гэх гэм буруутай үйлдэл болон эс үйлдлээр бусдад хохирол учруулсан /Г./ болох нь тус тус нотлогдоогүй байна.

Иймээс нэхэмжлэгч талыг хариуцагч Д. Э. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагч Д. нь нэхэмжлэгчид учирсан хохирол болон ******* дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид улсын төсөвт төлсөн 381,558 төгрөгийн 50 хувийг хариуцан төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.д ногдох нэхэмжлэлийн шаардлага болох 44,721,778 төгрөгийн 50 хувь болох 22,0,889 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөгийн 50 хувь болох 190,779 төгрөг буюу нийт 22,551,668 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Д. болон Э. нарт ногдох 22,551,668 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж, бичгийн нотлох баримтуудыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож шүүх үнэлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасан ба томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсайханаас шалгалттай тул эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч болон хариуцагч талаас зөвшөөрсөн тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэв. Тиймээс иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар шийдвэрт тусгаагүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцоод 270,709 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азарт олгохоор тогтов.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.2, 116, 1, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.өөс 22,551,668 /хорин хоёр сая таван зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,551,668 төгрөг болон хариуцагч Э., Д. нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.өөс улсын тэмдэгтийн хураамжид 270,709 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* азарт олгосугай.

 

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

Б.ХИШИГБААТАР