Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/651

 

 

 

 

 

 

 

   2024           08           19                                      2024/ШЦТ/651

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Э.Алтайбаатар,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ж.Х- түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт Ж-ийн Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205039072239 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймаг Түнхэл суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүрэг *** хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг *** хороо, Зүүн тасганы *** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт Ж-ийн Х-.

 

            Шүүгдэгч Ж.Х- нь цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж фэйсбүүк цахим орчинд хуурамч зар байршуулж, улмаар:

            1. “Евро сольж өгнө” гэж хохирогч Г.Ж-ыг Баянгол дүүргийн 12 дугаар хороо 17 байр 11 тоот гэртээ байхад нь 2022 оны 11 сарын 22-ны өдөр 1,037,400 төгрөгийг Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            2. “хугацаандаа амжихгүй болсон хоёр хүний визний цаг байна шүү” гэж хохирогч Б.О-ийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс Вилл 104 байр 304 тоот гэртээ байхад нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            3. “Солонгос улсын виз гаргах цаг олгоно” гэж хохирогч С.Н-г 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хороолол 2 байр 54 тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            4. Ээмэг бугуйвчны хослол зарна, 80,000-с хямдраад 50,000 болсон, хүргэлт үнэгүй” гэж хохирогч С.Б-ыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167892109 дугаарын дансаар,

            5. “Шампунь зарна” гэж хохирогч Б.Б-ыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг Нисэхийн 308 тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            6. “Байр түрээслэнэ” гэж хохирогч М.У-ийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд байхад нь 300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            7. “Вон солино” гэж хохирогч Б.О-ийг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 211 байр 709 тоот гэртээ байхад нь 125,500 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            8. “Гуанжу хотод буудал захиалж өгнө” гэж хохирогч Б.У-г 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Талст төвд байрлах ажлын байрандаа байхад нь 89,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            9. Хүргэлтээр бараа зарна” гэж хохирогч О.Б-ыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ байхад нь 54,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167892108 дугаарын дансаар,

            10. “Шампунь зарна” гэж хохирогч Х.Б-ийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-8 тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            11. “Солонгос улсад ажилд зуучилна” гэж хохирогч Ж.А-ыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Эрчим” худалдааны төв буюу ажил дээрээ байхад нь 135,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            12. Онлайнаар унтлагын хувцас зарна” гэж хохирогч Б.Ц-г Ховд аймаг Жаргалант сумын Магсаржав багийн 38 айлын 08 тоотод гэртээ байхад нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 49,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167892108 дугаарын дансаар,

            13. Солонгос улсын визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Э.Н-г Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоо 27 гудамж 07 тоот гэртээ байхад нь 2022 оны 06 дугаар сарын 13, 15-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5304361376, 5036101581 дугаарын дансаар,

            14. “Солонгос улсад ажилд амьдрах байр түрээслэнэ” гэж хохирогч Ч.Б-ыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороо 12 байр 299 тоот гэртээ байхад нь 30,000 төгрөгийг Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            15. Солонгосын визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Б.Б-д 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “цаг авалтын зураг” гэж явуулж баримт бичиг ашиглан итгүүлж, түүнийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Тээвэрчдийн 12 гудамж 12 тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            16. “Солонгос Улсын визний цаг” гэж хохирогч Л.Б-ыг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            17. “Солонгос улсын визний дугаар өгнө” гэж хохирогч Ч.М-ыг Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүнбаян уулын 17 гудамж 28 тоот гэртээ байхад нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            18. “Витамин зарна” гэж хохирогч Ө.Ү-г 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29/3 байр 19 тоот гэртээ байхад нь 39,800 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            19. “...байр түрээслэнэ” гэж хохирогч Д.С-ыг 2022 оны 7 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо UB tower байрлах ажлын байран дээрээ байхад нь “Ирланд улсад байр түрээслэх” зорилгоор 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3,466,950 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            20. “Шампунь зарна” гэж хохирогч Д.Т-ыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн 1 гудамж 167 тоот гэртээ байхад нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 30,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            21. “...евро зарна” гэж хохирогч А.С-ыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Таван богд” ХХК-ны ажлын байран дээрээ байхад нь 400 евро авахаар шилжүүлсэн 1,340,470 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дансаар,

            22. “байр түрээслэнэ” гэж хохирогч Ж.Э-ыг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 10 хороололд замын урд талд автобусны буудлын ойролцоо явж байхад 900,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            23. “... визний цаг гаргаж өгнө” гэж хохирогч Г.Д-ийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Скайтел” ХХК-ны ажлын байран дээрээ байхад нь 50,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дансаар,

            24. “Адууны арьсан гутал зарна” гэж хохирогч М.Л-ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуулд гэртээ байхад нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            25. “Турк улсын виз гаргаж өгнө” гэж хохирогч Д.О-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талын Содон хорооллын Хаан банкны АТМ-аас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1,100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансаар,

            26. Солонгос улсад ажилд зуучилж өгнө” гэж хохирогч Э.М-г 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 121 байр 14 тоот гэртээ байхад нь 140,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            27. “Визний цаг байна” гэж хохирогч Ц.Ш-ийг Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            28. 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч О.А-гийн фэйсбүүк цахим орчинд оруулсан "We chatpay мэдэх хүн байна уу, ашиглаж мэддэг хүн байвал туслаач” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, “we chatpау ашиглан юань цэнэглэх гэж байгаа юм уу, надад итгэж байгаа бол би төлбөрийг чинь хийгээд өгч болно” гэж түүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 88в байр 27 тоот гэртээ байхад нь 175,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            29. “Солонгос улсад ажилд оруулж өгнө, ажил хийх хүн байна уу” гэж хохирогч Х.Г-ыг Солонгос улсад байхад нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5167892108 дугаарын дансаар,

            30. 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Г.Б-ын фэйсбүүк цахим орчинд оруулсан “Яаралтай Америкийн визний цаг авч өгөх хүн байна уу” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож Баянгол дүүргийн 8 дугаар хороо, К4 апартмент байр 57 тоот гэртээ байхад нь 100,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар,

            31. “Доллар сольж өгнө” гэж Швейд улсын иргэн Р--г Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 байранд байхад нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 12,760,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансаар,

            32. Солонгос улсад ажилд зуучилж өгнө” гэж хохирогч Ж.Е-ыг Солонгос улсад байхад нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 265,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5036101581 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Манай дэлгүүрт үйлчлүүлдэг 470,000 төгрөгийн зээл өгсөн гэх Х- 4 дугаарын хүн мөн байна. Би царайг нь шууд хараад л таньж байна. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 97-104 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 74-77, 90, 208-209, 229, 245, 2 дахь хавтаст хэргийн 16, 36, 56, 78-81,97, 115, 135-136, 217, 3 дахь хавтаст хэргийн 7-8, 30, 47, 70, 110, 129, 154-155, 175, 196, 246, 4 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/

 

Голомт банкны дансны хуулга. /2 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... 5167892108, 5036101581, *** дугаарын данснуудын хуулгыг агуулсан 11282, 11283 гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн 2 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/

 

Хохирогч Г.Ж-ы “... Би гадагшаа явахаар болоод Европ дотор зорчих унааны зардал хийх гээд евро хэрэгтэй болоод 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүкийн Европт амьдрагсдын группэд орж евро солино гэсэн зарын дагуу Herleen Heegii гэсэн фейсбүүк аккаунттай хэрэглэгчтэй холбогдож евро солих талаар асуухад евро сольж байгаа 1 еврог 3458 төгрөгийн ханшаар бодож 300 евро авахаар тохиролцсон. Харин уг хүн нь “манай охин гэмтэлд түлэгдчихсэн, ээж сахиж байгаа яаралтай эм танг нь авах хэрэгтэй байна, би өөрөө Германд байдаг болохоор та яаралтай шилжүүлчих” гэхээр нь би тухайн хүний өгсөн *** Жамбийгочоо овогтой Х- гэсэн данс руу 1,037,400 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Европт байдаг дүүгээсээ фейсбүүкээр чам руу 300 евро орж ирсэн үү, би мөнгө шилжүүлчихлээ гэхэд мөнгө орж ирээгүй гэсэн. Европ дотроо шилжүүлэг 1-2 хоног болоод байдаг болохоор эхэндээ нээх юм бодоогүй.

Гэтэл мөнгө ерөөсөө орж ирэхгүй болохоор нь нөгөө фейсбүүк хаяг руугаа евро яасан бэ гэхэд би шилжүүлчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрвээ чи шилжүүлсэн бол шилжүүлсэн гэсэн баримтаа явуул гэхэд за би одоохон гээд таг болсон. 2-3 хоногийн дараа би шилжүүлээгүй, найзаараа шилжүүлсэн гэх мэтчилэн худал хуурмаг зүйл зохиож яриад алга болсон. Энэ хүнийг би огт танихгүй. Тухайн өдөр л зөвхөн евро анх удаа солиулах гэж байгаад залилуулчихлаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 

Хохирогч Б.О-ийн ...Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цаг 40 минутын үед фэйсбүүк ухаж байтал хугацаандаа амжихгүй болсон хоёр хүний визний цаг байна шүү гэсэн зар байхаар нь холбогдоход өөрийгөө виз гаргадаг газар ажилладаг гээд утасны дугаараа өгөөд найдвартай гээд байхаар нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5753666943 тоот данснаас Х- гэсэн эзэмшигчтэй 5036101581 тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь очих газраа лавлах гээд чат руу нь ортол намайг блок хийсэн байсан.

... Би намайг залилсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Залилуулсан 100,000 төгрөгөө нэхэмжилж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал/

 

Хохирогч С.Н-гийн “... Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хаан банкны 5055567093 тоот данснаасаа Хаан банкны 5036101581 тоот данс руу гүйлгээний утга дээр нь 99591221 2 hun гэсэн утгатайгаар 100,000 төгрөгөө шилжүүлсэн. Солонгос улсын виз гаргах цаг олгоно гэсэн фейсбүүк дээр зар байршуулсан байсан. Тэрний дагуу холбогдсон. Тухайн харилцсан фейсбүүк хаягийг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал/

 

Хохирогч С.Б-ы “... Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээс найз охиндоо өгөх бэлэг хайж байгаад Замбараагүй гэсэн хаягаас ээмэг бугуйвчны хослол зарна, 80,000 төгрөгөөс хямдраад 50,000 төгрөг болсон, хүргэлт үнэгүй гэсэн зар байхаар нь доор нь өөрийн дугаарыг бичиж үлдээсэн. Удалгүй над руу 95172629 гэсэн дугаараас залгаад эгч нь одоо хүргэлтээр гарах гэж байна, чи яг авах гэж байгаа бол мөнгөө хийгээд баталгаажуулаарай гэсний дагуу би 1 удаагийн гүйлгээгээр 50,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчхээд удаагүй байж байтал дахин 95172629 дугаараас залгаад эгчдээ нэмээд 20,000 төгрөг шилжүүлчих, машины бензин хүрэхгүй байгаад байна гэхээр нь би тийм юм байхгүй, би танд барааныхаа үнийг шилжүүлсэн гэхэд тэр хүн салгаад эргэж надтай холбогдоогүй. Би Дорнод аймгийн Чойбалсан суманд байхдаа өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5411127753 дугаартай данснаас Хаан банкны 5167892109 тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 49 минутад 89502044 enh zul гэсэн утгатай 50,000 төгрөг шилжүүлсэн.

... Би буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Мөн хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 206-207 дахь тал/

 

Хохирогч Б.Б-ын “... Би 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны 5036101581 тоот данс руу 30,000 төгрөг шилжүүлээгүй. Харин 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр утсаа оролдож байгаад шампунь зарна гэсэн зарын доор 94454024 дугаарын утсаа үлдээгээд удалгүй над руу залгаад /дугаарыг нь санахгүй байна/ та захиалсан бараагаа авах бол шампунийн үнэ болох 30,000 төгрөг хийж баталгаажуулан хүргэлтээр болон унаанд тавиулж авах боломжтой гэхээр нь би итгээд Хаан банкны *** дугаартай данс руу шампунийн үнэ болох 30,000 төгрөг хийчхээд удалгүй залгахад утас нь холбогдохгүй, чат бичих гэхэд блок хийсэн байсан. Би гэрээсээ өөрийн нөхөр П.Мөнхтогтохын Хаан банкны 5813218974 дугаартай данснаас тухайн хүний өгсөн *** дугаартай Жамбийгочоо овогтой Х- гэсэн данс руу шампунь авахаар 1 удаагийн гүйлгээгээр 30,000 төгрөгийг шилжүүлсэн юм.

... Би буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Мөн хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 225-226 дахь тал/

 

Хохирогч М.У-ийн “...Би 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр фэйсбүүк дээрээс байр түрээслүүлнэ гэсэн зар хараад тухайн зар дээр байсан хаяг буюу баруун дөрвөн замын Вива сити гэсэн хаягаар байр түрээслүүлэхээр зарын дагуу тухайн хүнтэй чат бичиж байгаад байрыг нь үзэхээр болоод чат бичсэн чинь тухайн үедээ нэг дугаар өгөөд тэр хүн надад би өөрөө Гэмтлийн эмнэлэгт Түлэнхийн тасагт ажилладаг, одоо ажил дээрээ байгаа болохоор эгч нь хагалгаанд орох гээд байна миний данс руу хүмүүс байр түрээсэлье гээд мөнгө хийгээд байна, эгчийн дүү түрүүлээд миний данс руу урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл байрыг чинь өөр хүнд түрээслэхгүй хадгалж байя гэж хэлсэн. Тэр үед би тухайн хүнтэй уулзах гээд ажлынх нь гадаа ирчихсэн байсан болохоор та гараад ирээч ээ гэсэн чинь би хагалгаанд орчихсон байна, миний данс руу хийчих гээд *** дугаартай Ж.Х- гэсэн данс өгсөн. Тэгээд тухайн үед фейсбүүкийнх нь нэр Солонгоо гэсэн байсан болохоор хэний данс юм бэ гэсэн чинь манай ээж байгаа юм гэж байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тухайн хүний явуулсан *** дугаартай Ж.Х- гэсэн данс руу ээжийн төрсөн ах Ганбаатарын 5053097800 данснаас утган дээр нь өөрийнхөө нэрийг буюу У- гэсэн нэрийг бичээд 300,000 төгрөг шилжүүлсэн. Би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гэмтлийн эмнэлгийн гадаа байхдаа шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234-244 дэх тал/

 

Хохирогч Б.О-ийн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүкийн зар дээрээс вон авна гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан хүнтэй 50,000 вон худалдаж авахаар тохиролцоод монгол мөнгөөр 125,500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд воноо авах гээд фейсбүүкээр залгатал миний фейсбүүк хаягийг блок хийгээд алга болсон байсан.

... Би 2022 оны 11 дүгээр 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ байхдаа өөрийн Хаан банкны 5000899420 тоотын данснаас Жамбийгочоо Х- гэсэн хүний *** тоот Хаан банкны данс руу орлого гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

... Би буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Мөн хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/

 

Хохирогч Б.У-гийн “... Би 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хятад улсын Гуанжу хот руу компанийнхаа аяллаар ажлынхаа 5 хүнтэй явахаар болоод тухайн өдрөө Гуанжуд буудлын өрөө захиалахаар фейсбүүк дээрээс хайлт хийхэд нэг хаягаас Гуанжу хотод буудал захиалж өгнө гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатаар харьцаж эхэлтэл Гуанжу хотод байрлалтай Хоншин гэдэг зочид буудалд захиалга авч байгаа гэж ярьсан. Тэгээд 6 хүний өрөө захиалахаар чат бичиж байгаад урьдчилгаа 10% төлбөр болох 89,000 төгрөгийг өгвөл баталгаажууллаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнээс дансыг нь автал 5036101581 дугаартай Ж.Х- эзэмшигчтэй дансны дугаар өгсөн. Тэгээд мөнгөө шилжүүлээд тухайн үедээ буудал чинь баталгаажлаа гэж байсан. Тэгээд дахиад байж байгаад тэр мөнгө авсан өдрөө хятад буудлынх нь менежер залгаад байна, дахиад 20% төлбөрөө хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад 20% юм бэ баталгаажлаа гэсэн ш дээ гээд өгөөгүй байж байгаад тухайн явуулсан Хоншин буудал руу хятад хүнээр яриулж асуулгахад манай захиалсан гэсэн 601, 605 тоот өрөө тухайн Хоншин гэсэн буудалд байдаггүй гэхээр нь худлаа болохыг мэдээд нөгөө хүн рүү захиалгаа цуцаллаа мөнгөө авъя гэж хэлтэл ок гэж чат бичээд алга болсон. Тэгээд явуулахгүй байхаар нь яасан бэ мөнгө ороогүй байна гэсэн чинь Alipay дансаа өгөө, тэгвэл хурдан орно гэж хэлээд алга болсон.

... 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл чатаар нэхэж байгаад сүүлдээ орхисон. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 31 32 дахь тал/

 

Хохирогч О.Б-ын “... 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр дээрх дансанд 54,000 төгрөг шилжүүлсэн. Би ямар цахим хаягтай хүнтэй харьцсанаа санахгүй байна. Тухайн үед бараа захиалга хийх гэж л мөнгө шилжүүлсэн. Тэгээд би мөнгө шилжүүлчхээд захиалсан барааны зургаа үзэх, бараагаа авах гээд тухайн хаяг руу чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан. Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ байхдаа өөрийнхөө Хаан банкны 5502166197 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5167892108 дугаартай Жамбийгочоо овогтой Х- гэсэн данс руу 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр 54,000 төгрөгийг 95606842 zawhan ih uul гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал/

 

Хохирогч Х.Б-ийн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байхдаа фейсбүүкээр шампунь зарна гэсэн зарын дагуу худалдаж авахаар коммент хэсэгт нь утасны дугаараа үлдээсэн. Тэгээд орой нь нэг дугаар залгаад таны захиалсан барааг хүргэж өгөх гэсэн юм, мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би 30,000 төгрөг *** дугаарын дансанд шилжүүлсэн. Тэгээд надад хариу өгөөгүй. Би эргүүлээд залгасан боловч утсаа аваагүй. Одоо ямар дугаар байсан талаар би сайн санахгүй байна. Би Өмнөговь аймаг Даланзадгад суманд өөрийн гэртээ байхдаа мөнгийг шилжүүлсэн. ... ” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/

 

Хохирогч Ж.А-ын “... Би 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк дээрээс Солонгос улсад амьдардаг хүмүүсийн Солонгос дахь ажлын зар гэсэн групп дээрээс ажил зуучилна гэсэн зар хараад уг зарыг байршуулсан хүнтэй чатаар холбогдоход таны нэр байршсан байна, ажилд авахад амархан эхлээд орчуулгын мөнгө хийх хэрэгтэй байна гэхээр нь би хамт ажилладаг залуу Эрдэнэбатын 5070140187 тоот данснаас тэр хүний өгсөн 5036101581 дугаартай Жамбийгочоогийн Х- гэсэн хүний данс руу 135,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн тэр хүн орчуулга нь болсон эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь намайг ажлын гэрээ чинь очсон урьдчилгаа 50% авдаг, 3,000,000 төгрөг шилжүүл, нэр чинь ирсэн, Хөдөлмөр халамжийн ерөнхий газар дээр очоод уулз гэхээр нь би очихоор явж байхад чи ийм удах юм уу, мөнгөгүй юм биш үү, чиний гэрээг цуцаллаа гэхээр нь би эхлээд нэрээ шалгаадахъя гэхэд одоо мөнгөө хийхгүй бол болохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би жаахан хүлээж бай гэж хэлээд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар очоод өөрийгөө шалгуулахад гэрээ ирээгүй байна гэсэн. Тэгээд би нөгөө хүн рүү гэрээ ирээгүй байна гэж байна гэхэд намайг азгүй, мөнгөгүй амьтан минь Монголдоо бай гэж хэлээд блок хийгээд алга болчихсон. Би Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрчим худалдааны төв буюу ажил дээрээ байхдаа хамт ажилладаг хүнийхээ Хаан банкны 5070140187 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2023 оны 6 сарын 22-ны өдөр 135,000 төгрөгийг Jargaldorj ariunjargal 99300449 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 94-95 дахь тал/

 

Хохирогч Б.Ц-гийн ... 5167892108 тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 49,000 төгрөгийг онлайнаар унтлагын хувцас авах гээд мөнгө хийж байсан. Мөнгө шилжүүлсэн баримтаа сая Хаан банкнаас авсан. Ховд аймаг Жаргалант сумын Магсаржав баг 38 айлын 08 тоотод гэртээ байхдаа Ховд 95240202 гэсэн утгатай хийсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал/

 

Хохирогч Э.Н-гийн “... Би Хаан банкны 5019217327 гэсэн дансыг эзэмшиж, ашиглаад 10 гаруй жил болж байна. Би 2022 оны 6 дугаар сарын 13, 15-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 100,000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Солонгос улсын визний цаг авч өгнө гэсэн фэйсбүүк зарын дагуу чатаар холбогдоход Монгол Ньюс, Бамбай 2 дээр цаг байгаа гэсэн. Тэгэхээр нь би 2 хүний цаг авая гээд өөрийн 5019217327 тоот данснаас 5304361376 дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал 6 дугаар сарын 15-ны өглөө нөгөө хүн над руу чатаар дараагийн хүний чинь цаг нь баталгаажихгүй байна, үлдсэн нэг хүнийхээ мөнгийг хийж байж баталгаажна гэхээр нь өөрийн 5019217327 тоот данснаас Ж.Х-ын 5036101581 тоот данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. ... Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоогийн 27 гудамж 07 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. ... би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/

 

Хохирогч Ч.Б-ын “... Би 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк дээрээс Солонгос улсад амьдрах байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу зар байршуулсан. Хүний хаяг руу чат бичихэд манайх барьцаагүй 14 хоног нь 150 вон гэхээр нь тэр үед дандаа барьцаатай байрнууд байсан болохоор нь ашгүй гэж бодоод тэгье гэхэд эхлээд 150 вон шилжүүл гэхээр нь би очиж байгаад шилжүүлье одоо надад монгол мөнгөөр 32,000 төгрөг л байна гэсэн чинь тэгвэл 20,30 вон ч хамаагүй шилжүүлчих, би хадгалчихъя өрөөг чинь байлгаж байя гэхээр нь Ж.Х- гэсэн хүний 5036101581 дугаартай данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэр нь зөрж байна гэхэд зүгээрээ энэ манай ээжийн данс гэж хэлсэн. Тэгээд би Монголоос нисэж очоод 3 дугаар сарын 21-ний өдөр байрандаа орохоор тохирсон байсан болохоор 03 дугаар сарын 21-ний өдөр Монгол town 8 дугаар гарц дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд би тэр газар нь очиход нөгөө хүн ирээгүй байсан. Тэгэхээр нь чатаар ирчихлээ гэсэн чинь за хүлээж бай, манай хүүхэд өвдөөд эмнэлэг дээр байна гэхээр нь хүлээж байтал ирдэггүй тэгэхээр нь ахиад олон удаа асуусан тэр болгонд янз бүрийн шалтаг хэлээд ирээгүй. Тэгээд их удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь худлаа болжээ гэж бодоод буцаад байрласан буудалдаа очсон. Би монголд Баянгол дүүргийн 32 дугаар хороо 12 байр 299 тоотод байрлах гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны 1809101544 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30,000 төгрөгийг Б--с гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/

 

Хохирогч Б.Бат-Эрдэнийн ...Би 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүкийн зар дээрээс Солонгосын визний цаг гаргаж өгнө гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан хүнтэй 95172629 дугаарын утсаар холбогдоход визний цаг авч өгнө, нэрийг нь бичиж өгнө гэхээр нь аав Батдоржийн хамт визинд орно гээд 2 хүний мөнгө болох 100,000 төгрөгийг 5036101581 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлж байсан. Тэгээд надад 6 дугаар сарын 16-ны өдрийн цаг гээд над руу нэг А5 цаасан дээр бичсэн цаг авалтын зураг гээд чатаар явуулж байсан. Тэгээд энэ зургаа үзүүлээд орно гэхээр нь итгээд Чулуун овооны тойрогт байдаг виз мэдүүлгийн төвд очоод нөгөө зургаа үзүүлэхэд нэр чинь бүртгэлгүй байна гэсэн. Нөгөө хүн рүүгээ эргээд холбогдох гэтэл утсаа авахгүй блок хийсэн байсан.

Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Тээвэрдчийн 12-12 тоот гэртээ байхдаа өөрийн Голомт банкны 1705151753 тоот данснаас 100,000 төгрөгийг 5036101581 гэсэн Жамбийгочоогийн Х- гэсэн хүний данс руу шилжүүлсэн. ... гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 171-172 дахь тал/

 

Хохирогч Л.Б-ын “... Би 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг Монелд эмээгийнхээ гэрт байхдаа фейсбүүк дээр 3 сарын виз мэдүүлэг гэсэн групп дотор би визний цаг захиалж өгдөг хүн байна уу гээд пост бичтэл Bolor Bolor гэсэн гадаад эмэгтэйн зурагтай фейсбүүк хаягтай хүн Ні 6 сарын 21-ний tsag baina shuu гэж коммент бичээд шууд чатаар ороод ирсэн. Тэгээд над руу чатаар батны цаг байна шүү, 6 дугаар сарын 21-ний өдөр гээд тухайн үед нэг хүний нэр хэлээд 2 хүний утасны дугаар өгч байсан. Тухайн нэр утасны дугааруудыг би одоо санахгүй байна. Би фейсбүүкээ сольсон тул тухайн чатууд нь одоо надад байхгүй. Тэгээд би яг бат найдвартай гэж бодоод өөрийн найз залуу болох Баярсайханы Бямбасүрэнгийн эзэмшлийн Хаан банкны 5729050287 гэсэн данснаас Х- гэсэн хүний эзэмшлийн Хаан банкны 5036101521 тоот данс руу 50,000 төгрөгийг А303262120, 88749774 гэсэн утгыг бичээд шилжүүлсэн. Тэгээд 6 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк хаяг руу нь би 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цагтаа Улаанхуарангийн Бамбайн хурд гээд газрын 2 давхарт очих хэвээрээ биз дээ гэтэл надад хэвээрээ гэж хэлж байсан. Тэгээд 6 дугаар сарын 21-ний өдөр нөгөө газар нь очих гээд өгсөн дугаар луу нь залгатал холбогдох боломжгүй байсан, тэгээд Bolor Bolor руу чат бичих гэтэл намайг блок хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 193-195 дахь тал/

 

Хохирогч Ч.М-ын ... Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөдөөнөөс манай хамаатны 3 хүн Солонгос явах гэсэн юм визний дугаар аваад өгөх боломж байна уу гэж асуусан. Би өмнө нь Мика виз мэдүүлгийн төвд ажилладаг байсан болохоор таньдаг хүн байна уу гэж асуусан. Би тэгээд Мика төвд ажилладаг таньдаг хүнээсээ асуусан чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь фэйсбүүк сайтаас Ц.Даашкаа гэсэн нэртэй фэйсбүүк хаяг визний дугаар өгдөг гэсэн зар хараад холбогдсон. Тэгээд дугаар авахаар болсон. Эхлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би дугаар авч байгаа баримтыг өгөхгүй юм уу гэсэн чинь та санаа зоволтгүй би дотроо ажилладаг, шууд хүнээ дагуулаад хүрээд ир, дугаарын зургийг чатаар явуулна гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкны 5036101581 тоот данс руу 150,000 төгрөг шилжуулсэн. Мөнгөө өгчихөөд нөгөө гурван хүн маань өнөөдөр ирж амжихгүй нь ээ, маргааш нөгөөдрөөс очиж болох уу, эсвэл өнөөдөр мөнгөө өгсөн болохоор өнөөдрийн л дугаар өгөх үү гээд асуух гэсэн чинь намайг шууд блок хийчихсэн.

Би Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 17 гудамж 28 тоотод гэртээ байхдаа өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5111325122 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 150,000 төгрөгийг 96446323 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал/

 

Хохирогч Ө.Ү-гийн “... Би өнгөрсөн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 29/3 дугаар байрны 19 тоот гэртээ байх үедээ фейсбүүк ухаж байх үед Солонгос улсаас C витамины захиалга авч байна гэсэн зарын дагуу хувь чатаар холбогдон өөрийн нөхөр Баттогтохын Даваабаярын эзэмшлийн Голомт банкны 1905024743 тоот данснаас Ж.Х- гэсэн эзэмшигчтэй Хаан банкны 5036101581 тоот данс руу 39,800 төгрөгийн Даваабаяраас Жамбийгочоогийн Х-т гэсэн утгатай шилжүүлэг хийсэн. Тухайн үед Х- нь ямар нэртэй фейсбүүкээс зар оруулсан байсныг санахгүй байна, би чатуудаа устгачихдаг юм. Мөн олон онлайн дэлгүүрүүдээс худалдаа хийдэг тул тухайн бүр захиалсан бараагаа санаад байдаггүй, захиалга ирлээ гэж хэлэхэд нь гэр лүүгээ хүргүүлж эсвэл очиж авдаг.

... Би намайг залилсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Залилуулсан 39,800 төгрөгөөр нэхэмжилж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 234-236 дахь тал/

 

Хохирогч Д.С-ын “... Би Хаан банкны 5027419118 дугаартай дансыг эзэмшиж ашиглаад 10 гаран жил болж байна. Би тухайн дансыг өөрөө ашигладаг. Би 2022 оны 7 дугаар сарын 26, 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 3,466,950 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Ирланд улсад амьдардаг гэсэн фэйсбүүк групп дээрээс байр түрээсэлж өгнө гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан хүнтэй чатаар 5, 6 хоног орчим харьцаж байгаад Ирландын төвд 1 өрөө байрыг 1 сарын турш 600 еврогоор түрээслүүлнэ гэж тохиролцож 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаa төлбөрөө түрүүлээд шилжүүлчих, шилжүүлэхгүй бол өөр хүн орох гээд байна, таныг урьдчилгаагаа шилжүүлвэл байрыг чинь хадгалж байя гээд байхаар нь би итгэхгүй байж байгаад видео калл хийтэл царайгаа бүтэн харуулахгүй, хагас харуулаад камераа өөр тийш нь шилжүүлээд байхаар нь царайгаа яагаад харуулахгүй байгаа юм бэ гэж асуутал өглөө эрт нүүрээ будаагүй байна, би худлаа ярих хүн биш шүү гэж эмэгтэй хүнтэй ярьсан. Тэгээд тасалсаныхаа дараа та түрээслэхгүй бол өөр хүн орууллаа гэхээр нь би 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тухайн хүний явуулсан *** дугаартай Ж.Х- гэсэн данс руу 1,486,350 төгрөгийг 450 евро 3 хүний депоцит гэсэн утга бичээд шилжүүлсэн.

Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр та мөнгөө бүтэн төлөхгүй бол хүмүүс байранд оръё гээд манай эгч бүтэн авахгүй яасан юм гээд уурлаад байна, та угаасаа орох гэж байгаа юм чинь мөнгөө нэмээд өгчих өө гэх зэргээр над руу чат бичихээр нь би Одмаа 8.1-10.1 түрээс гэсэн утга бичээд 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 13 минутад 1,980,600 төгрөг шилжүүлсэн.

Тэгээд мөнгө шилжүүлээд миний байр захиалсан хүмүүс Ирланд руу нисэж очоод онгоцны буудал дээр очоод нөгөө тосно гэсэн хүн чинь алга байна гэхээр би нөгөө надад байр түрээсэлж, тосно гэсэн хүн рүү чат бичтэл фэйсбүүкээ устгаад алга болсон.

...Би Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Ub tower дээр байрлах ажлын байран дээрээ байхдаа шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал/

 

Хохирогч Д.Т-ын ... Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкийн зар дээрээс шампунь зарна гэсэн зарын дагуу байршуулсан хүнтэй чатаар харьцахад баталгаажуулахын тулд мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би 30,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цаг 21 минутад өөрийнхөө Хаан банкны 5031526463 дугаартай данснаас тухайн хүний явуулсан *** дугаартай Ж.Х- гэсэн данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн.

... Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-167 тоот гэртээ байхдаа shampoo zahialga 89008349 гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

... Би буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Хохирогч А.С-ын “... Би Хаан банкны 5020916488 дугаартай дансыг 2013 оноос хойш эзэмшиж, ашиглаж байна. Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүкийн зар дээрээс евро зарна гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан Herleen Heegii гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдож еврог төгрөг болгохоор харилцсан. Тэгэхэд тухайн хүн нь Ирландад байдаг хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь би уулзаж байгаад еврогоо Ирландад байгаа эхнэртээ өгүүлэхээр манай эхнэрт еврогоо аваачаад өгчих, тэгвэл төгрөгөө шилжүүлье гэж хэлсэн. Тэгсэн чинь эхлээд төгрөгөө шилжүүлчихээ, тэгэхээр чинь еврогоо өгье гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би тухайн хүнд дансаа өг гэхэд манай аав, ээжийн данс байгаа юм гээд *** дугаартай Х- гэсэн нэртэй данс өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 400 евро авахаар 1,340,470 төгрөг шилжүүлсэн. Тэгээд еврогоо өгөхгүй, манай эхнэрийн хаягаар хүргэж өгнө авчихаад алга болсон. Тухайн хүнтэй холбогдсон чинь танай эхнэр хүний нутагт ганцаараа байгаа шүү, иймээ тиймээ юм болж магадгүй шүү, цагдаад хандах юм бол эхнэрт чинь муу юм болно шүү гэж хэлэхээр нь нээрээ ч тийм юм болов уу гэж бодоод хаячихсан байсан.

Надад тухайн хүнтэй чаталж байсан чат байгаа. Тухайн үедээ зураг хэлбэрээр хадгалсан байсан.

Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Таван богд ХХК-ийн ажлын байран дээрээ байхдаа өөрийн эзэмшлийн 5020916488 дугаартай данснаас тухайн хүний өгсөн *** дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,340,470 төгрөгийг Ирландаас охин явуулсан гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Хохирогч Ж.Э-ын “... Би 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүк дээрээс байр түрээслүүлнэ гэсэн зар хараад тухайн зар байршуулсан фейсбүүк эзэмшигч рүү чат бичиж байгаад 10 хороололд байрлалтай байрны хаяг хэлээд би өөрөө Гэмтлийн эмнэлэгт ажилладаг, одоо ажил дээрээ байгаа болохоор намайг яваад оч манай ээж очиж үзнэ гэсэн. Тэгээд би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх 10 дугаар хороолол руу очоод чат бичтэл ээж нь ирэх боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд дахиад чатаар харьцаж байтал яг байраа түрээслэхээр бол манай ажил дээр хүрээд ир гээд дуудахаар нь ажил дээр нь очиж уулзахаар Гэмтлийн эмнэлэгт очтол ажилтай байна хүүхэд үзэж байна гээд гарч ирэхгүй байсан. Тэгээд 10 хороололд ээж нь байрыг нь үзүүлэхээр боллоо гэж над руу чат бичсэн тэгэхээр нь би 10 хороолол руу явж байтал урьдчилгаа мөнгөө хий би өөр хүмүүст түрээслүүлэх гээд байна, урьдчилгаа мөнгөө шилжүүлчихвэл би байлгаж байя гээд намайг яаруулаад байхаар нь 10 хороолол руу явж байгаад мөнгөө тухайн хүний явуулсан *** дугаартай Ж.Х- эзэмшигчтэй Хаан банкны данс руу 900,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 10 дугаар хороололд нөгөө байрныхаа гадаа очоод ирчихлээ гээд чат бичсэн чинь миний чатыг уншихгүй байж байгаад нэг байр зааж өгөөд 3 давхарт нэг хаяг хэлсэн. Тухайн зааж өгсөн хаягаар нь яваад ортол өөр айл байж байсан. Тэгээд буцаж гараад тухайн хүний чат руу залгахад намайг блок хийчихсэн байсан. Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг 10 хороололд замын урд талдаа автобусны буудлын ойролцоо явж байхдаа өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5957111026 дугаартай данснаас тухайн хүний өгсөн *** дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 900,000 төгрөгийг 95486755 байр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ... ” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал/

 

Хохирогч Г.Д-ийн “...Би Хаан банкны 5024589966 дугаартай дансыг ашиглаад 10 гаруй жил болж байна. Би 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүкийн зар дээрээс виз мэдүүлэх гээд визний цаг гэсэн групп руу ороод харж байтал визний цаг байна гэсэн зар байхаар нь зар байршуулсан хүнтэй чатаар асуутал тухайн хүн надад цаг байна гэж байснаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болон 17-ны өдөр цаг боломжтой байна. Цагаа баталгаажуулхын тулд мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж байгаад мөнгөө шилжүүлье 2 хүн орно гэж хэлтэл 100,000 төгрөгөө урьдчилж хийгээд цагаа баталгаажуул, тэгээд ирээд Х- гэж хүнтэй уулзах гэсэн юм гэж үүдний хүнээс асуу гэж чат бичсэн. Тэгэхээр нь би юу ч гэсэн 50,000 төгрөг шилжүүлье гэж бодоод 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим өөрийн Хаан банкны 5024589966 дугаартай данснаасаа тухайн хүний явуулсан Х- гэсэн данс руу 50,000 төгрөг шилжүүлээд баримтаа явуулчихаад Урт цагааны зүүн урд талын МН25-ын байрны виз мэдүүлгийн цэг дээр Х-ын чат руу чат бичтэл харахгүй алга болсон. Тухайн үедээ нэг утасны дугаар өгсөн байсан, нөгөө дугаар руу нь залгатал холбогдох боломжгүй болсон байсан.

... Би мөнгөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Скайтел ХХК-ийн ажлын байран дээрээ байхдаа өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5024589966 дугаартай данснаасаа тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Х- гэсэн данс руу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөгийг Д- 91106100 гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

... Би тухайн хүнтэй ямар нэгэн байдлаар царай төрхөө харалцаж харьцаж байгаагүй. Чат бичиж харилцаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/

 

Хохирогч М.Л-ын .. .Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фэйсбүүкийн зараас адууны арьсан гутал зарна гэсэн зарыг хараад утасны дугаар байхаар нь залгасан. Одоо бол дугаарыг нь санахгүй байна. Залгаж ярихад залуухандуу эмэгтэй хүн ярьж байсан ба захиалах юм бол захиалгын дагуу хүргэлтээр хүргэж өгнө гэсэн. Түрүүлээд тооцоогоо хийчих гэхээр нь би Хаан банкны 5036101581 тоот данс руу 75,000 төгрөг шилжүүлж бараагаа авахаар болсон. Гэтэл бараагаа өгч явуулаагүй ба утас руу нь залгахад утсаа авахгүй байсан.

... Би Сэлэнгэ аймгийн Орхонтуулд гэртээ байхдаа өөрийнхөө 5052047725 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 75,000 төгрөгийг 99278581 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 108-109 дэх тал/

 

Хохирогч Ж.Е-ы ... Би 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 265, 000 мянган төгрөг шилжүүлсэн. Би Бүгд Найрамдах Солонгос улс руу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гарсан байсан бөгөөд амарч байгаад ажил хийхээр болоод фэйсбүүк дээрээс Солонгос улсад ажилд зуучилж өгнө гэсэн зарын дагуу тухайн зар байршуулсан хүнтэй харьцаж байгаад тухайн хүн надад Солонгосын Самгагчи хотод байдаг үйлдвэрт ажилд оруулна гээд данс явуулсан. Тэгээд 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 17 минутад шилжүүлсэн. Тэгээд байж байтал над руу локэйшн явуулаад одоо үлдсэнээ явуулаарай гэхээр нь би нэмж 165,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 27 минутад шилжүүлсэн. Тэгээд тухайн явуулсан хаягийг Солонгосоор хайж үзтэл над руу буудлын хаяг явуудсан. Харьцах гэтэл намайг блок хийсэн байсан.

... Би Солонгос улсын Сөүл хотод байхдаа өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5058247729 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 265,000 төгрөгийг ажил зуучлал баярлалаа эгчээ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал/

 

Хохирогч Д.О-ийн ... Манай хүү Л. Бум-Анар нь 2022 онд Турк улс руу аялаж гадаад улсад явж үзэхээр болсон. Тэгээд манай хүү фейсбүүкийн виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдож виз гаргуулж авахаар болоод тэр хүнээс *** дугаартай дансыг авсан байсан. Би хүүгээсээ мэдсэн.

Миний бие Д.О- миний хүү Л.Бум-Анар бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талын Содон хорооллын Хаан банкны АТМ-аас 1,100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тус өдрийн орой Турк улсын виз гаргаж өгөхөөр тохирч мөнгө шилжүүлсэн хүн нь виз гаргаж өгдөг хүн биш, Турк улс руу виз гаргаж өгдөг хүний фейсбүүктэй адилхан хаяг нээж хүн залилдаг болохыг нь мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 151-152 дахь тал/

 

Хохирогч Э.М-гийн “... Би 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүкийн зар дээрээс ажилд оруулна гэсэн зар байхаар нь тухайн зар байршуулсан хүнтэй чатаар ажил асуутал тухайн хүн надад нэг ажил байна гэж байснаа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байна, баталгаажуулахын тулд мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг хүн орно гэж хэлтэл 140,000 төгрөгөө урьдчилж хийгээд ажлаа баталгаажуул, тэгээд би хаягийг нь явуулъя гэсэн. Тэгэхээр нь би 140,000 төгрөг шилжүүлсэн.

 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 20 цаг 02 минутад өөрийнхөө Хаан банкны 5007081192 дугаартай данснаас тухайн хүний явуулсан 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 140,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Х-ын чат руу чат бичтэл уншихгүй алга болсон. Тэгээд чатаа харахгүй болохоор тэр чигээр нь хаячихсан байсан. Тэгээд 7 хоногийн дараа фейсбүүк нь устчихсан байсан.

Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 121-14 тоотод байхдаа өөрийнхөө эзэмшлийн Хаан банкны 5007081192 дугаартай данснаас тухайн хүний өгсөн 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 140,000 төгрөгийг 01057288969 гэсэн утгатайгаар шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/

 

Хохирогч Ц.Ш-ийн ...Би 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүкийн зар дээрээс виз мэдүүлэх гээд пост болон заруудыг харж байтал визний цаг байна гэсэн зар байхаар нь тухайн зар байршуулсан хүнээс чатаар асуутал тухайн хүн надад танай охины нэрийг Солонгос үйлдвэр рүү явуулна, тэгээд нэр нь ирэхээр виз гараад Солонгос явна гэсэн. Тэгээд би 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5022375139 дугаартай данснаас тухайн хүний явуулсан 5036101581 дугаартай Ж.Х- гэсэн данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн.

... Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Нисэхэд байдаг Хаан банкны АТМ-аас 200,000 төгрөгийг Ц.Ш- гэж утгатай шилжүүлсэн.

... Би буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Хохирлоо төлүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал/

 

Хохирогч О.А-гийн ... Манай нөхөр Жанибек нь 2023 оны намар Хятад улс руу сургуульд явахаар болоод тухайн сургуулийнхаа бүртгэлийн хураамжийн төлбөр болох 50 ам долларыг тухайн сургууль руу We chat апплейкшний рау-р төлөх шаардлагатай болсон. Тэгээд нөхөр бид хоёр We chat pay aпплейкшнийг татаад ашиглаж чадахгүй байсан ба би фейсбүүкийн Хятадад суралцах сонирхолтой оюутнууд гэсэн группд We chat pay мэдэх хүн байна уу, ашиглаж мэддэг хүн байвал туслаач гэсэн зар байршуулсан. Удалгүй над руу фейсбүүк чатаар /одоо нэрийг нь яг санахгүй байна/ үл таних хүнээс “we chat pау-р юань цэнэглэх гэж байгаа юм уу, надад итгэж байгаа бол би төлбөрийг чинь хийгээд өгч болно гэж харилцсан. Би тухайн үедээ тэр хүнийг надад тусалж байна гэж итгээд өөрийн сургуулийн бүртгэлийн хураамж болох 50 ам долларыг төлүүлэхээр тухайн хүний надад өгсөн Хаан банкны 5036101581 тоот данс руу 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн нөхөр Х.Жанибекийн Хас банкны 5005179754 тоот данснаас "We chat" гэсэн утгатайгаар 50 ам долларыг Монгол мөнгөөр тооцож нийт 175,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн рүү мөнгөө явуулчихлаа хэр удаж төлбөр нь төлөгдөх вэ гэтэл намайг блоклоод таг болчихсон. ...гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 215-217 дахь тал/

 

Хохирогч Х.Г-ын ... Би өнгөрсөн жил буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос улс руу явсан юм. Сөүл хотод найзындаа амарч байхдаа ажил хайж үзсэн юм. Ерөөсөө ажил олдохгүй байсан ба би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк үзэж байгаад Солонгос улсад амьдардаг Монголчууд гэсэн хуудсаас ажилд оруулж өгнө, ажил хийх хүн байна уу гэсэн зар байхаар нь тэр зарын дагуу Болормаа Цагаанхүү гэсэн фейсбүүк хаягтай чатаар харилцсан юм.

Тэгээд ямар ажил хийх вэ, хаана вэ гэх мэтээр асуулт асуухад тэр хүн надад 50,000 вон шилжүүлэх ёстой, тэгээд маргааш ажилдаа орно гэж хэлхээр нь би үнэмшиж эхэлсэн. Тэгээд би тэр хүнд мөнгөө ажилд орохоороо өгч болох уу гэж асуутал болохгүй, манай дүүгийн хүүхэд Монголд гар хөлөө түлчихсэн бие нь муу эмнэлэгт байгаа, та одоо өгчихвөл сайн байна гэж хэлэхээр нь би итгээд тухайн хүний над руу явуулсан Хаан банкны 5167892108 тоот данс руу Солонгос улсын Сөүл хотод найзынхаа гэрт байхдаа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 130,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5035505030 дугаартай данснаас Х.Г- 22595636 гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

... Тэгээд би маргааш нь тэр газарт очоод залгаарай гэсэн дугаар руу нь залгатал утас нь холбогдох боломжгүй, фейсбүүк хаягаараа намайг блок хийсэн байсан... гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 242-244 дэх тал/

 

Хохирогч Г.Б-ын ...Би өнгөрсөн жил буюу 2022 оны 6 дугаар сард Америкийн нэгдсэн улс руу аялалаар явах болсон юм. Тэгээд фэйсбүүк сайтад яаралтай Америкийн визний цаг авч өгөх хүн байна уу гэж зар тавьсан юм. Тэгтэл үл таних хүний фэйсбүүк хаягнаас найдвартай цаг олж өгч болно гээд чат бичиж орж ирсэн. Тэгээд би тэр хүнээс визний цаг авахаар тохиролцоод хаана очиж визний цагаа авах гэж асуутал /одоо санахгүй байна/ утасны дугаар өгөөд урьдчилгаа 100,000 төгрөгөө данс руу хийгээд Урт цагааны урд талд байдаг визний төв дээр ирээд Х- гээд хүнтэй уулзая гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би тэр хүнд итгээд над руу явуулсан Хаан банкны 5036101581 тоот данс руу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн Хаан банкны 5011574331 тоот данснаас 100,000 төгрөгийг “Viz huraamj” гэсэн утгатайгаар шилжүүлсэн юм.

Тэгээд тэр өдрөө урт цагааны урд байдаг 25 дугаар телевизийн хажууд байрлах визний төв дээр очоод Х- гэдэг хүнтэй уулзая гэтэл ажилчид нь гайхаад тийм хүн байхгүй дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний өгсөн дугаар руу залгахад холбогдохгүй, фэйсбүүкээр юм бичих гэтэл намайг блоклочихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 14-16 дэх тал/

 

Хохирогч Р--ийн “... 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар 203 байр 23 тоотод гэртээ байсан чинь Иран улсын иргэн Мохсэн миний дугаар луу залгаад надад монгол төгрөг ам доллар болгодог гэнэ гээд фейсбүүк хаяг дээр нь ийм дугаар байна, би чам руу дугаарыг нь зурвасаар явуулъя гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа миний утсанд найзаас 96022147 гэсэн дугаар ирсэн байсан. Тэгээд би тус дугаар луу залгах үед үл таних эмэгтэй хүн утас авсан. Би тэр эмэгтэйд хандаж би танд монгол төгрөг шилжүүлээд та ам доллар болгож өгч чадах уу гэж асуусан чинь болно та Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 122 дугаар байр 4 давхарт хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Би гэрээсээ гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 122 дугаар байр 4 давхарт ирээд тус дугаар луу залгах үед таслаад байхаар нь ирсэн талаараа зурвас бичсэн. Удалгүй тус дугаараас та мөнгөө *** гэсэн данс руу мөнгөө шилжүүл гэсэн зурвас ирсэн. Баянгол дүүргийн 6 дугаар хороо 122 дугаар байр 4 давхарт байхдаа өөрийн 5180763934 дугаартай данснаас *** дугаартай данс руу 12,760,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн талаараа хэлээд одоо ам доллар болгож авах гэсэн юм аа гэсэн зурвас явуулсан чинь би шалгаагүй байна, хүлээж бай гэж хэлээд таг алга болохоор нь дугаар луу нь залгах үед таслаад хүлээж бай гэсэн зурвас бичсэн. Тэгээд би тэнд нийт 2 цаг хүлээгээд надад хариу ирэхгүй болохоор нь болсон хэргийн талаар эхнэртээ хэлсэн чинь чи бусдад залилуулсан байна, цагдаа дээр оч гэж хэлээд би цагдаагийн газар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/

 

Гэрч С.Б-гийн “... Эхнэр бид 2 хувиараа 10 дугаар хороололд дэлгүүр ажиллуулдаг. Өөрийнхөө 5030300478 тоот дансыг дэлгүүртээ ашигладаг. Тухайн орж ирсэн 470,000 төгрөг бол манай дэлгүүрээр байнгын үйлчлүүлдэг Хорлоо гэх охин манай дэлгүүрт зээл тавьж хоол хүнсний зүйл авдаг байсан. Ер нь байнга орж ирдэг, царай зүсээ мэднэ. Манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг байсан байх. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой манай дэлгүүрт орж ирээд авсан хүнсний өр болох 800,000 гаран төгрөгийн өртэй байсан болохоор би одоо байгаа 470,000 төгрөгийн өрөө өгчихье гээд 470,000 төгрөгийг миний данс руу мобайлаар шилжүүлсэн. Одоо Хорлоо гэх охин зээлийн үлдэгдэл 470,000 төгрөгөө бас төлөөгүй байгаа. Сүүлийн үед өөрөө ч нөхөр нь ч орж ирэхээ больчихсон байгаа. Харвал асуудалгүй танина. Манай дэлгүүрт байнгын л орж ирдэг байсан. 10 хонож байгаад нэг үйлчлүүлдэг ихэвчлэн зээлээр авчхаад 2-3 хоногийн дараа буцаагаад өгчихдөг байсан. Ер нь харвал андахгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

Ж.Х-ын яллагдагчаар өгсөн “...Энэ хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж, харамсаж байгаа. Дахиж ийм зүйл хийхгүй. Хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч л байвал хоосон хоносон ч хамаагүй мөрөөрөө амьдарна. Надад хугацаа өгвөл би ажил хийж энэ хүмүүсийн мөнгийг буцааж өгмөөр байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 148-149 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ж.Х- нь 2022 оны 1 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд фэйсбүүк орчинд бараа бүтээгдэхүүн зарна, визний цаг олгоно, виз гаргана, валют солино зарна, байр түрээслүүлнэ, буудлын захиалга авна, ажилд зуучилна гэсэн утга бүхий хуурамч зар байршуулан тус зарын дагуу холбогдсон нэр бүхий 32 иргэнээс өөрийн Хаан банкны эзэмшлийн 5036101581 дугаарын дансаар нийт 23,302,120 төгрөгийг залилан авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг болно.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг бөгөөд шүүгдэгч Ж.Х- нь цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн боловч шүүгдэгчийн хувьд гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг амьжиргааг залгуулах гол эх сурвалж, үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгосон талаарх үйл баримт, мөн залилан авсан мөнгөө юунд зарцуулсан талаар тогтоогоогүй тул шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж-д 1,037,400 төгрөгийн, Б.О-т 100,000 төгрөгийн, С.Н-д 100,000 төгрөгийн, С.Б-д 50,000 төгрөгийн, Б.Б-д 30,000 төгрөгийн, М.У-т 300,000 төгрөгийн, Б.О-т 125,500 төгрөгийн, Б.У-д 89,000 төгрөгийн, О.Б-д 54,000 төгрөгийн, Х.Б-эд 30,000 төгрөгийн, Ж.А-д 135,000 төгрөгийн, Б.Ц-д 49,000 төгрөгийн, Э.Н-д 100,000 төгрөгийн, Ч.Б-д 30,000 төгрөгийн, Б.Б-д 100,000 төгрөгийн, Л.Б-д 50,000 төгрөгийн, Ч.М-д 150,000 төгрөгийн, Ө.Ү-д 39,800 төгрөгийн, Д.С-д 3,466,950 төгрөгийн, Д.Т-д 30,000 төгрөгийн, А.С-т 1,340,470 төгрөгийн, Э.Э-т 900,000 төгрөгийн, Г.Д-т 50,000 төгрөгийн, М.Л-т 75,000 төгрөгийн, Д.О-т 1,100,000 төгрөгийн, Э.М-д 140,000 төгрөгийн, Ц.Ш-т 200,000 төгрөгийн, О.А-д 175,000 төгрөгийн, Х.Г-од 130,000 төгрөгийн, Г.Б-од 100,000 төгрөгийн, Р--д 12,760,000 төгрөгийн, Ж.Е-д 265,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүхэд хэрэг хянагдах хугацаанд хохирогч Г.Д-т 50,000 төгрөгийг, М.Л-т 75,000 төгрөгийг, Б.Ц-д 49,000 төгрөгийг, С.Б-д 50,000 төгрөгийг, О.Б-д 54,000 төгрөгийг, Д.Т-д 30,000 төгрөгийг, Х.Б-эд 30,000 төгрөгийг төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул бусад үлдэгдэл хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тогтоож, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 697 дугаартай албан бичгийг гарган өгсөн ба “... шүүгдэгч Ж.Х- нь эрүүгийн 2208025151167 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан, мөн гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасанг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Учир нь шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар зөвхөн гэм буруутай эсэхийг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хянан шийдвэрлэдэг.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад заасан гомдолд өмгөөлөгчийн хүсэлт хамаарахгүй тул мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Ж.Х- нь цахим сүлжээ ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байх тул гэм буруутай гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Ж.Х-ын насанд хүрээгүй хүүхдүүдэд болох 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Ш овогт Х-ын Х, /***/, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О овогт М-ийн А /***/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ж.Х-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.  Шүүгдэгч Ш овогт Ж-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Х-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Х-т Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 40 хоногийг Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ж.Х-т оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ж.Х-т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Х-аас 1,037,400 төгрөгийг гаргуулж Г.Ж-д, 100,000 төгрөгийг гаргуулж Б.О-т, 100,000 төгрөгийг гаргуулж С.Н-д, 300,000 төгрөгийг гаргуулж М.У-т, 125,500 төгрөгийг гаргуулж Б.О-т, 89,000 төгрөгийг гаргуулж Б.У-д, 135,000 төгрөгийг гаргуулж Ж.А-д, 100,000 төгрөгийг гаргуулж Э.Н-д, 30,000 төгрөгийг гаргуулж Ч.Б-д, 100,000 төгрөгийг гаргуулж Б.Б-д, 50,000 төгрөгийг гаргуулж Л.Б-д, 150,000 төгрөгийг гаргуулж Ч.М-д, 39,800 төгрөгийг гаргуулж Ө.Ү-д, 3,466,950 төгрөгийг гаргуулж Д.С-д, 1,340,470 төгрөгийг гаргуулж А.С-т, 900,000 төгрөгийг гаргуулж Э.Э-т, 1,100,000 төгрөгийг гаргуулж Д.О-т, 140,000 төгрөгийг гаргуулж Э.М-д, 200,000 төгрөгийг гаргуулж Ц.Ш-т, 175,000 төгрөгийг гаргуулж О.А-д, 130,000 төгрөгийг гаргуулж Х.Г-од, 100,000 төгрөгийг гаргуулж Г.Б-од, 12,760,000 төгрөгийг гаргуулж Р--д, 265,000 төгрөгийг гаргуулж Ж.Е-д тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ж.Х- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Ж.Х-ын бага насны хүүхэд болох охин Ш овогт Х-ын Х, /***/, хүү О овогт М-ийн А /***/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

 

 ШҮҮГЧИД                                           М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                                               Г.ЗОЛБОО