| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/20234/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/204 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/204
2024 10 15 2024/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч А.О*******,
шүүгдэгч П.Б*******,
тэдний өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Г.Г*******
түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгч Б.Г*******ын өмгөөлөгч Ж.Ариунжаргал
нарыг оролцуулан Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нарт холбогдох эрүүгийн 2225004930150 дугаартай, 163/20234/0131/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсыг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У******* овогт П******* Б*******, Б******* аймгийн Б******* суманд .... оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 60 настай эрэгтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар баг “*******” гэх газар оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: ..........., урьд
-Б******* аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Б******* аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Б******* аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар,
-О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус тус шийтгүүлж байсан.
Монгол Улсын иргэн, Х овогт А О*******, Б******* аймгийн Б******* суманд ..... оны 09 дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, 44 настай эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, О аймгийн Б сум ________ тоотод оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: .... урьд нь
-Б******* аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Монгол улсын иргэн, М овогт Гэзэгтэйн Г*******, аймгийн суманд 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, О аймгийн Б сум Дэнж 4б-9 тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, регистрийн дугаар: _______11, урьд
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2.2 жилийн хорих ялаар,
-Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар,
-Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20250оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар,
-О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлснийг, О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ДШМ/17 дугаартай магадлалаар 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
-2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,
- 2011 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн О аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,
-2012 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 05 сар 20 хоногийн хорих ялаар,
-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялаас чөлөөлөгдсөн,
-2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн О аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн байсан,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нар нь бүлэглэж, 2022 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Б******* аймгийн О сумын баг Зүйлийн гол шанд гэх газраас хохирогч А.Нар*******ын 4 тооны буюу олон тооны үхрийг улсын дугаартай “Huyndai super porter” загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Б******* аймгийн О сумын багийн нутаг “Зүйлийн гол шанд” гэх газраас иргэн А.Нар*******ын 4 тооны буюу олон тооны үхрийг улсын дугаартай “Huyndai super porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан авч түүнд 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:
-А.О*******ын мэдүүлгийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал/
-Хэргийн газарт буюу .................................. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 33-37-р тал/,
-Хэргийн газар буюу .....................тоотод 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-41 дэх тал/
-Хэргийн газарт буюу ........................гэх газар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 42-47 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Хохирогч А.Нар*******ын мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б******* аймаг баг 2-р баг Өгөөмөр уулын урд Зүйлийн гол шанд гэх газар манай үхэр байсан юм. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үхрээ бүртгэж үзсэн чинь хар хязаалан гуна, хүрэн хязаалан гуна, ягаан хязаалан гуна зэрэг үхрүүд алга болсон байсан тэгээд ойр хавиар үхрээ хайгаад олоогүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
-Хохирогч А.Нар*******ын мөрдөн байцаалтын шатанд 2022 оны 09 дүнгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: “...Би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө 3 тооны хязаалан насны үхэр алдсан талаар мэдүүлэг өгсөн байсан.Би өөрийн үхрийг эхнэрийн хамтаар бүртгэж үзэхэд нас бие гүйцсэн хүрэн халзан зүсмийн сувай үнээ маань алга болсон байсан.Уг үнээг алга болсон талаар нэмж хэлэх гэсэн юм.Анх хулгай хийсэн залууг болохоор О аймгийн цагдаа нар дагуулан манай нутгаар мэдүүлгийг газар дээр нь шалгачхаад буцаж явахдаа манай гэрээр дайрсан юм.Тэгээд надад хандан манай цагдаа малын хулгай хийсэн хүнийг бариад мал нядалсан газрыг нь заалгуулчхаад явж байна.Энүүхэн байдаг жалганд малын сэг зэм нь байгаа та нар очиж үзээд эзэн нь мөн бол эргээд холбогдоорой гээд утасныхаа дугаарыг үлдээгээд явсан.Тэгэхээр нь хэлсэн газарт нь очиж малын сэг зэмийг нь очиж хартал манай алдсан хар зүсмийн хүрэн халзан, ягаан зүсмийн хязаалан насны эр үхэрнүүдийн толгой, арьс шир, шийр зэрэг байсан.Мөн хүрэн халзан зүсмийн нас бие гүйцсэн сувай үнээний толгой, арьс шийр, сэвс зэрэг байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,
-Гэрч Д.Ц: “...2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б******* аймаг О сумын баг Дэлэнд А.Нар******* 3 тооны үхрээ голоор алга болсон байсан гэж яриад хайгаад яваад байсан.Хар хязаалан үхэр, хүрэн сармин хязаалан, ягаан хязаалан эр үхэр алга болсон гэж ярьж байсан... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/,
-Гэрч Д.Н: “...Тус улсын дугаартай тээврийн хэрэгсэл надад байгаа.П.Б******* нь миний машиныг мод, түлээнд явахдаа авч хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
-Гэрч Д.С: “...2022 оны зун байсан санагдаж байна нээх их бороотой өдөр байсан.Өглөө Таван-Эрдэнэ малын зах дээр очоод байж байтал над руу танихгүй дугаараас эрэгтэй хүн залгаад та мах худалдаж авах уу? мах авах уу? гэж асуухаар нь би тиймээ мах худалдаж авна, хаана байгаа вэ? гэж асуутал Шандад гэж хэлсэн.Үүний дараа би мах зарна гэсэн эрэгтэйтэй утсаар ярингаа байгаа газрыг нь саалгаж очсон.Хороололд айлын хашаан дотор хөх өнгийн портерын тэвшин дээр үхрийн мах байсан, хэр их мах байсан гэдгийг яг сайн санахгүй байна.Ямар ч байсан 2-3 үхрийн мах бол хүрэхээр байсан.Тухайн үед надад 2 эрэгтэй хүн портер дээр байгаа махыг үзүүлсэн.Би махыг нь үзчихээд гарал үүсэл байгаа юу? гэж асуухад гарал үүсэл байхгүй гэсэн.Ер нь бол гаргаад 1-2 хоносон мах байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/,
-Гэрч П.О: “...Би П.Б******* А.О******* гэх хүнийг бол танина.П.Б******* нь миний төрсөн дүү.Харин А.О******* нь манай нутгийн хүүхэд байгаа юм.2022 оны 08 сар байсан санагдаж байна.Майн байшингийн цонхыг хүн тогшоод Оюун эгчээ гээд дуудаад байхаар нь дүү Б*******ын хоолойг таниад босоод хаалга онгойлгосон.Манай дүү Б******* би А.О*******аас 2 үхэр авах байсан юм.Тэр үхрээ аваад орж ирлээ гэж хэлсэн.Манай дүү Б******* нь махыг нутгийн хүүхэд болох А.О*******ын хамт улсын дугаартай машинтай мах ачсан ирсэн.Тэгээд А.О*******, П.Б******* нарыг ирээд нээх удаагүй байж байтал гаднаас 4-5 цагдаа байсан санагдаж байна манайд ороод ирсэн.Тэгээд орж ирээд П.Б*******, А.О******* 2-ыг дагуулаад гарсан.Цагдаа нар надтай юу? болсон талаар юу ч яриагүй тэр 2-ыг шууд аваад гарахаар нь би цонхоор харсан чинь тэр А.Б*******ын унаж ирсэн улсын дугаартай портер дээр нь очоод наагуур цаагуур нь иргэж тойрч үзээд байх шиг байсан.Тэгээд Б*******, О******* 2-ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
-Гэрч Д.Эрдэнэсайханы: “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна.О аймгийн цагдаагийн газраас хулгайн хэргийн мах байгаа юм 7 хоног хадгалуулж тус болооч гэхээр нь би хулгайн махыг нь хартал үхрийн мах байсан бөгөөд өмхий үнэртэй харлаж ногоорсон байсан тул авмааргүй байна.Манай маханд үнэр амт нь шингэчихнэ гэхэд авчихаа 7 хоног л болгоно гээд гуйгаад байхаар нь би хүнсний скочоор олон давхарлаж байгаад хөргүүрт байрлуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
-Гэрч Я.Г: “...Би А.Нар*******ыг малаа хулгайд алдаж байсан талаар сонссон.Тухайн үед би 2022 оны 08 дугаар сард санагдаж байна.Манай багийн иргэн А.Нар******* нь 4 тооны үхрээ хулгайд алдчихлаа гээд асуугаад хайж сураглаад явж байхад нь би таарч байсан.Тухайн үед А.Нар******* нь манай 4 тооны үхрийг жалганд шулаад махалсан байна гээд надаар дамжуулж цагдаа дуудаж байсан.Манай багийн иргэн А.Нар******* нь 40 гаруй тооны үхэртэй.А.Нар*******ын үхэр болон манай тэр хавийн айлын үхэрнүүд голдуу халзан Ингэтийн махны чиглэлийн улаан халзан угшлын үхрүүд байдаг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Гэрч О.Э: “...А.Нар******* ах 2022 оны 08 сард 4 тооны үхрээ хулгайд алдсан. Тэгээд бүүр сүүлд 9 сарын эхээр санагдаж байна А.Нар******* ахын үхэрнүүдийг жалганд шулаад аваад явчихсан байна гэж сонсож байсан.Тухайн үед А.Нар******* ах 4 тооны үхрээ алдчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
-Гэрч Б.О: “...Ингэтийн улаан халзан гэдэг нь тухайн үхрийн угшил юмаа.Зүсмийн хувьд эхийн зүс болон ямар зүсмийн бухтай хээлтүүслнээс шалтгаалж өөр өөр зүстэй байх боломжтой.Гэхдээ Ингэтийн махны чиглэлийн улаан халзан угшлын үхэрнүүд ерөнхийдөө том биетэй.Зүсмийн хувьд бол заавал улаан халзан байх албагүй гол нь цус болон угшилдаа гол үнэлгээ нь байдаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
-“Арвижих-Эстимейт” ХХК-ийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан: “.. улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл 4.719.125 төгрөг, 1 кг ястай үхрийн мах 12,000 төгрөг, ясгүй 1 кг үхрийн мах 13.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 98-104 дэх тал/,
-Ашид билгүүн ХХК-ийн 2024 ............ өдөр гаргасан ...... дугаартай шинжээчийн “...Сэлэнгэ үүлдрийн 3 тооны эр хязаалан үхэр нэгжийн үнэ 2800.000 төгрөг бүгд 8.400.000 төгрөг, нас гүйцсэн үнээ нэгжийн үнэ 2.400.000 төгрөг бүгд 10.800.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 123-125 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О*******ын өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Г*******ынд ороход эхнэртэйгээ байсан. Тэр өдөр хул морийг чинь 2 үхрээр авъя гэж хэлсэн. Манай хүргэн ахынх хөдөө байдаг. Миний хэдэн үхэр байдаг тэрнээс авъя гэсэн. 20 гаран үхэр хөөж ирээд 4 үхэр барьж авсан. Гарал үүслийг яах юм бэ гэхэд би өөрөө гаргаад өгнө гэж хэлсэн. Б******* ахын эгчийнд очоод байж байсан 4 цагдаа орж ирсэн...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б*******ын өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр малын наймаа хийсэн юм аа та яваад өгөөч гэсэн тэгэхээр нь амжихгүй гэж хэлсэн. Маргааш дахиж яваад өгөөч гэхээр нь явж өгсөн. Сүх хутга зэргийг цагаан даавуунд боогоод суусан. Г*******ын эхнэрийг гэрт нь аваачиж өгөөд цаашаа явсан. Г*******, О*******ыг дагуулаад явсан. Удагчгүй 20 гаран тооны үхэр тууж ирсэн. Ахынх чинь байдаг бол хэлж болдоггүй юм уу гэсэн миний хэдэн үхэр байдаг юм. Ингэж авахгүй бол өгөхгүй гээд байгаа гэсэн. Хулгай юм гэдгийг нь мэдээд би ачихгүй гэсэн чинь эхнэр гарал үүсэл аваад ирнэ гэсэн. Тэгээд ачаад төв орсон. Г******* архи уугаагүй байсан. Бид 3 цагдаа дээр байхад зугтаад алга болсон байсан. Цагдаагийн газар таарсан чинь танихгүй гэж хэлж байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Миний буруу хэргийг минь хөнгөн шийдэж өгөөч...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: “...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. О*******, Б******* нарын мэдүүлэг дээр намайг аваад явсан гэж яриад байна. 2024 оны 8 дугаар сарын 02-ны өглөө талийгаачтай архи ууж байсан чинь О******* орж ирээд хөдөө явчихаад ирье гэсэн. Хөдөө гарж явах замдаа мал хараад дөрвүүлээ ярилцаад хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогч Нар*******ын хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал бодит буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нар нь өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нарын шөнийн цагаар, малын бэлчээр буюу эзэнгүй талд бусдын малыг нядалж, тээвэрлэн авч явсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал дээрх шүүгдэгч нар үйлдлээр нэгдэж, хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах” гэмт хэргийг тухайд халдагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хууль тогтоогчоос хийсэн аунтентик тайлбарт “...Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар нь бусдын 4 тооны үхэр хулгайлсан нь тогтоогдож байх тул тэднийг олон тооны мал хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “бүлэглэж”, “машин, мзханизм ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Нар*******т 10,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх зарчмаар буюу шүүгдэгч тус бүрээс 2,700,000 төгрөг гаргуулж хохирогч А.Нар*******т олгуулах нь зүйтэй байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч П.Б******* нь 2,700,000 төгрөгийг төлсөн, хохирогч А.Нар******* нь түүнээс нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Г.Г******* нь шүүхийн шатанд 650,000 төгрөг төлсөн байх тул түүнээс 2,050,000 төгрөгийг , шүүгдэгч А.О*******аас 2,700,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч А.Нар*******т олгуулахаар шийдвэрлэснийг уншиж танилцуулахад шүүгдэгч А.О*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч А.О******* нь 2,700,000 төгрөгийг хохирогч А.Нар*******ын 5217382908 тоот дансанд шилжүүлж, баримтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
-Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4-т заасныг журамлан О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 11 сар 04 хоногийн хугацаагаар хаалттай дэглэмд эдлүүлэх саналтай.
-шүүгдэгч А.О*******, П.Б******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жил хорих ял оногдуулж нээлттэй дэглэмд эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн: “...Шүүгдэгч Г.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм бураагаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхэд хэргийг хянан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээр байгаа. Өмнө шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгүүлэхээр хэргийг явуулж байсан боловч ямар шалтгаанаар тодорхойгүй орон байрны хулгайг нэгтгэж шийдвэрлээд малыг хулгайг нь орхиод шийдвэрлэсэн.
Энэ утгаараа шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд 2 жилийн ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунжаргал: “..Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаан дээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ямар нэгэн саналгүй байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: “...А.О*******ын хувьд малын наймаа хийхээр явдаг. Адуу зараад оронд 2 тооны үхэр авна гэж явсан. Хулгай гэж мэдсэнийхээ дараа тухайн үйлдэлд дэмжээд оролцсон байгаа.
П.Б*******ын хувьд жолоочоор яваад өгөөч гэж гуйсны дагуу явсан. Шөнийн цагаар мал гаргаж байгааг хараад малын хулгай гэдгийг мэдээд дэмжсэн асуудал байгаа. Энэ 2 холбогдогчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх хуралдааны явцад ямар дүгнэлт хийж байна гэхэд маш их харамсаж байна гэж хэлсэн. А.О*******ын хувьд ам бүл зургуулаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 3 хүүхэд бага насны, 1 хүүхэд оюутан амьдралын төлөө зүтгэж яваа хүн. П.Б*******ын хувьд ам бүл хоёулаа. Эхнэрийнхээ хамт мал маллаж амьдардаг. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсанд группт байдаг. Эдгээр 2 хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 2 жилийн 50 хувиас багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна...” гэв.
-Шүүгдэгч Г.Г*******: “...Энэ хэрэгт маш харамсаж байна. Ар гэрийн байдлыг минь харж үзэж, нээлттэй дэглэмтэй хорих ангид ял оноож өгөөч ээ...” гэв.
-Шүүгдэгч А.О*******: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Ар гэрийн байдлыг харгалзаж үзээч ээ...” гэв.
-Шүүгдэгч П.Б*******: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Биеийн байдлыг минь харгалзаж үзээд хөнгөн ял оноож өгөөч...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б*******, Б.Г******* нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Г******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан П.Б*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал/, П.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал/, П.Б*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал/, П.Б*******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал/, Б******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 168-171 дэх тал/, Б******* аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 172-175 дахь тал/, О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 178-189 дэх тал/, шүүгдэгч П.Б*******ын шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2023 оны тооллогын баримтын хуулбар П.Б*******ын 5273006968 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Б*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч А.О*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 190 дэх тал/, А.О*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 192 дахь тал/, А.О*******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/, А.О*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал/, Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 198-202 дахь тал/, оргодол эрэн сурвалжлах тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 203-206 дахь тал/, А.О*******ын урьд зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 207-210 дахь тал/, О аймгийн Б сумын Эрдэнэ багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 187 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Г*******ын иргэний үнэмлэхийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал/, урьд зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал/, Хаан банкны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 124 тоот албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 228 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/, Г.Г*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 197 дахь тал/, Г.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/, Г.Г*******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 199 дэх тал/, Г.Г*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 203-207 дахь тал/, Сум дундын 22 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 208-212 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 213-216 дахь тал/, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 217-219 дэх тал/, Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 220-223 дахь тал/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 224-227 дахь тал/, О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 228-242 дахь тал/, О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай магадлал /3 дугаар хавтаст хэргийн 10-16 дахь тал/, Г.Г*******ын ялын тооцоо /3 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Г*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч А.О*******, П.Б******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Г.Г******* нь учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, шүүх хуралдааны явцад тэдний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, талуудын санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.О*******, П.Б******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3. Бусад асуудал
Шүүгдэгч А.О*******, П.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Г******* нь 160 хоног, Б.Г******* нь 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “төмөр иштэй сүх 1 ширхэг, цайвар саарал өнгийн утсан материалтай олс 1 ширхэг, орны бүтээлэг мэт зориулалтын ногоон эрээн өнгийн даавуун материалтай бүтээлэг 1 ширхэг”-ийг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г*******, А.О*******, П.Б******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Н өмчлөлийн улсын дугаартай “Huyndai super porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 4,719,125 /дөрвөн сая долоон зуун арван есөн мянга нэг зуун хорин тав/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаруулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын дугаартай “Huyndai super porter” загварын тээврийн хэрэгслийг Д.Н өмчлөлд үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.О*******, П.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорив.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3.Шүүгдэгч Г.Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.О*******, П.Б******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г*******од оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр О аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоол, О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ДШМ/17 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 11 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 04 хоногийн хугацаагаар тогтоосугай.
9. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.О*******, П.Б******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Б.Г******* нь 44 хоног цагдан хоригдсон, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “төмөр иштэй сүх 1 ширхэг, цайвар саарал өнгийн утсан материалтай олс 1 ширхэг, орны бүтээлэг мэт зориулалтын ногоон эрээн өнгийн даавуун материалтай бүтээлэг 1 ширхэг”-ийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.О*******, П.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Б******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ