Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг

хохирогч Д.Шийтэрчулуун,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар

шүүгдэгч Ц.Дондогдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтсайханы Дондогдоржид холбогдох эрүүгийн 201719000171 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, ээж, эгч, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 8-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтсайханы Дондогдорж, /РД:НС96120216/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Дондогдорж нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт Б.Шийтэрчулууныг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Дондогдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогчид 700.000 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчтой сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Шийтэрчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ц.Дондогдорж нь надад хохирлын 700.000 төгрөг төлсөн. Би шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Гэрч Ц.Цэвэлмаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед манай хашааны хаалгыг хүн балбаад байхаар нь би гэрээсээ гарч хэн бэ гэж асуутал ээжийн чинь ангийн хүүхэд байна ээжийгээ дууд гэж хэлэхээр нь би ээж гэртээ байхгүй байна, та яв гэж хэлтэл ээж чинь байгаа гэдгийг мэдэж байна, гээд хаалга балбаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Д.Мярмарцэрэн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Шийтэрчулуун надтай хамт манай гэрт очоод хоол унд идээд байж байснаа хамаатныхаа хүнтэй очиж золгоод дэлгүүр орж тамхи аваад ирье гээд гэрээс гараад явсан. Удалгүй 10 минутын дараа манай гэрт Шийтэрчулуун би хүнд зодуулчихлаа гээд 2 гарын хуруунууд нь цус болсон үүдэн шүд нь унасан орж ирээд цус угаачихаад эм асуухаар нь байхгүй гэж хэлтэл гэртээ очиж эм ууя гэж хэлээд хүүхдээ дагуулаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Ю.Энхбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ байж байгаад 19 цагийн үед нэгж авах гээд Зуунмод сумын 2 дугаар багт байрладаг Зуунмод дэлгүүр орж утасны нэгж авсан. Тэгээд дэлгүүрээс гарч яваад Дондог ахтай дэлгүүрийн гадаа тааралдахад Дондог ах манай хашааны хаалга хүн нүдээд байна гээд гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Гэрч Д.Баярчулуун хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны орой миний утас руу Шийтэрчулуун залгаад би шүдээ хүнд цөм цохиулчихлаа гэхээр нь би чи яах гэж айлын хаалгыг нүдсэн юм бэ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 123 тоот дүгнэлт: Д.Шийтэрчулууны биед дээд эрүүнд 1 шүдний булгарал, буйл, уруулын салстанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Дондогдорж нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт Б.Шийтэрчулууныг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Д.Мярмарцэрэнгийн... “манай гэрт Шийтэрчулуун би хүнд зодуулчихлаа гээд 2 гарын хуруунууд нь цус болсон үүдэн шүд нь унасан орж ирээд цус угаачихаад эм асуухаар нь байхгүй гэж хэлтэл гэртээ очиж эм ууя гэж хэлээд хүүхдээ дагуулаад явсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

гэрч Ю.Энхбаяр...” дэлгүүрээс гарч яваад Дондог ахтай дэлгүүрийн гадаа тааралдахад Дондог манай хашааны хаалга хүн нүдээд байна гээд гэр рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

гэрч Д.Баярчулуун хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны орой миний утас руу Шийтэрчулуун залгаад би шүдээ хүнд цөм цохиулчихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ шинжээчийн 123 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дондогдоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангиар шүүгдэгч Ц.Дондогдоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Ц.Дондогдоржид холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Ц.Дондогдорж нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Д.Шийтэрчулуун нь шүүгдэгч Ц.Дондогдоржтой эвлэрч байх тул Ц.Дондогдоржид холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Шийтэрчулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Боржигон овогт Цогтсайханы Дондогдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Шийтэрчулуун нь шүүгдэгч Ц.Дондогдоржтой сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Дондогдоржид холбогдох 201719000171 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Д.Шийтэрчулуун гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

            5. Ц.Дондогдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх  таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дондогдоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БУЯНТОГТОХ