Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2022/00226

 

 

 

                      

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Амарын гудамж, ГГ /РД: 2075377,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,*******,*******,*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “23,163,160.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.       

   Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч:,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Оюумаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр ЗГ4005118646 тоот зээлийн гэрээ байгуулан 24,00,000.00 /Хорин дөрвөн сая/ төгрөг, 48 /Дөчин найм/ сарын хугацаатай, сарын 1,5% /Нэг аравны тав/ хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2021 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар 626 хоног хүгацаа хэтэрч, үндсэн зээл 17,475,610.56 /Лрван долоон сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 5,495,213.75 /Таван сая дөрвөн зуун ерөн таван мянга хоёр зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,336.64 /Нэг зуун ерөн хоёр мянга гурван зуун гучин зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө / төгрөг, нийт 23,163,160.94 /Хорин гурван сая нэг зуун жаран гурван мянга нэг зуун жаран төгрөг ерөн дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иймд ,т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ЗГ4005118646 тоот зээлийн гэрээний 3.3.4-д тусгасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан дуудах ЗГ4005118646 тоот гэрээний төлбөрт 23,163,160.94 /Хорин гурван сая нэг зуун жаран гурван мянга нэг зуун жаран төгрөг ерөн дөрвөн мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар иргэн ,аас гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би 2019 оны 6 дугаар сард ажлаасаа гарах хүртлээ энэ зээлийг төлж байсан. Ажпаасаа гарсанаас хойш нэг хэсэггээ байнга төлж байсан. Бөөнөөр нь 2 сая төгрөг ч төлж байсан. Банк төлсөн мөнгийг минь дандаа хүү гэж тооцож аваад байдаг байсан. Үндсэн зээл болон хүү ийм их байх ёсгүй гэж үзэж байна. Хэрэв банк бидний төлсөн мөнгийг үндсэн зээл болон хүүнээс хасна гэвэл тодорхой мөнгөн дээр эвлэрч болох юм гэжээ.

Нэхэмжлэгчээс: ГГ-иас олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, цалингийн зээл хамтран хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдэл, зээлийн дансны хуулга,

Хариуцагч нараас:,ын шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

ҮНДЭСЛЭХ нь:

            ГГ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ГГ хариуцагч,т холбогдуулан 23,163,160.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2019 оны 6 дугаар сард ажлаасаа гарах хүртлээ энэ зээлийг төлж байсан. Ажлаасаа гарсанаас хойш нэг хэсэгтээ төлж байсан, бөөнөөр нь 2 сая төгрөгч төлж байсан. Банк төлсөн мөнгийг минь дандаа хүү гэж тооцож аваад байдаг байсан. Үндсэн зээл болон хүү ийм их байх ёсгүй гэж үзэж байна. Хэрвээ банк бидний төлсөн мөнгийг үндсэн зээл болон хүүнээс хасна гэвэл тодорхой мөнгөн дээр эвлэрч болох юм гэж тайлбарлаж байна.

Хариуцагч , нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр ЗГ4005118646 тоот зээлийн гэрээ байгуулан 24,00,000.00 /Хорин дөрвөн сая/ төгрөг, 48 /Дөчин найм/ сарын хугацаатай, сарын 1,5% /Нэг аравны тав/ хувийн хүүтэй цалингийн зээл хэлбэрээр авсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч нар маргахгүй байна.

Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2021 оны 12 сарын 22-ний өдрийн байдлаар 626 хоног хүгацаа хэтэрч, үндсэн зээл 17,475,610.56 /Арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга зургаан зуун арван төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 5,495,213.75 /Таван сая дөрвөн зуун ерөн таван мянга хоёр зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,336.64 /Нэг зуун ерөн хоёр мянга гурван зуун гучин зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 23,163,160.94 /Хорин гурван сая нэг зуун жаран гурван мянга нэг зуун жаран төгрөг ерөн дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зээлийн гэрээ, зээл төлөх график, зээл төлөх тухай мэдэгдэл, зээлийн дансны хуулга, хүү тооцооны хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.453.1-д зааснаар үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч,аас үндсэн зээл 17,475,610.56 төгрөг, зээлийн хүү 5,495,213.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,336.64 төгрөг, нийт 23,163,160.94 төгрөг гаргуулан ГГт олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ГГын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,766 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч,аас 273,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГГт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН